| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бүлэглэн буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.*******, Б.*******, Х.******* нарт ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.*******, Б.*******, Х.******* нарыг “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Б.*******, Х.******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгах, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг тус тус Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Э.*******, Б.*******, Х.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн богино түрийтэй Caterpillar гэсэн бичигтэй урд хэсэгтэй үдээстэй, арзагар ултай гутал 1 хос, хар өнгийн үүргэвч /цүнх/ 1 ширхэг, 35412193298673 IMEI кодтой хөх өнгийн Iphone 12 pro маркийн гар утас 1 ширхэг, Iphone 12 pro маркийн гар утасны тунгалаг кейс 1 ширхэг, Iphone 12 pro маркийн гар утасны цэнэглэгч 1 ширхэг, цагаан өнгөтэй утасгүй чихэвч 1 ширхэг, цэнэглэгч под 3 ширхгийг шүүгдэгч Э.*******т, богино түрийтэй ямар нэгэн бичиглэлгүй хар өнгийн эржгэр ултай гутал 1 хос, COTF гэсэн бичиглэлтэй хар өнгийн цүнх CAMHE гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар ангийн арьсан тэлээ 1 ширхгийг шүүгдэгч Б.*******д, шингэн под /дотроо шингэн зүйл агуулсан хар өнгийн төхөөрөмж / 2 ширхгийг шүүгдэгч Х.*******д тус тус буцаан олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26х20х11 см, 12.5х9х4.5 см хэмжээтэй байгалийн чулуу 2 ширхэг, 14х12х7 см хэмжээтэй байлагийн чулуу 1 ширхэг, 28м20 см, 15х22.5 см хэмжээтэй саарал өнгийн бетоны хагархай 2 ширхэг, электрон тамхи 2 ширхэг, цэнхэр өнгийн Waka гэсэн бичиглэл бүхий электрон тамхи 3 ширхгийг тус тус устгахыг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, СД-ийг хэрэгт хавсаргасугай.
8.Шүүгдэгч Э.*******, Б.*******, Х.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА