Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйллийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баргажин овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2421000770107 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ахын хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “******* ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 30 хоногийн хорих ялаар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар 13 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Баргажин овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодиз газар зохион байгуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “******* ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй 59 ширхэг буюу 5,293 метр куб хэмжээтэй нойтон нарс мод хууль бусаар бэлтгэж, яллагдагч *******тай бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн орчим маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 4,386,948.4 /дөрвөн сая гурван зуун наян зургаан мянга есөн зуун дөчин найман төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газраас мод бэлтгэх эрийн бичиггүй хууль бусаар бэлтгэсэн 59 ширхэг буюу 5,293 метр куб хэмжээтэй нойтон нарс модыг яллагдагч *******тай бүлэглэж маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 4,386,948.4 /дөрвөн сая гурван зуун наян зургаан мянга есөн зуун дөчин найман төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Баргажин овогт ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй 59 ширхэг буюу 5,293 метр куб хэмжээтэй нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэж, шүүгдэгч Боржигон овогт ******* *******тай бүлэглэж хууль бусаар бэлтгэсэн 59 ширхэг буюу 5,293 метр куб хэмжээтэй нойтон нарс модоо , улсын дугаартай, маркийн  тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж, ойн санд 4,386,948.4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******  “...Сумын төвд байдаг хадам ээжийнхээ хашааг битүүлэх санаа зорилготой 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд манай байгаа газраас зүүн хойш 20 км орчим зайтай тус сумын 1 дүгээр баг, “ ” гэх ой мод бүхий газар руу ганцаараа өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон тухайн газарт очоод өөрийнхөө бензин моторт хөрөөг ашиглан тэнд босоо ургаж байсан 13 ширхэг нарс модыг тайрч унагаад 2 метр орчим урттай тайрч бэлтгэн авч явахад бэлэн болгоод орхисон. ...Ингээд би гэр рүүгээ очихгүй манай гэрийн зүүн хойд талд байдаг ******* гэх залуугийнд очиход ******* гэртээ ганцаараа байсан бөгөөд түүнээс гадна сумын төвд байдаг Уртаа ах тэднийд сууж байсан. ...Би найз *******т хандан “би засмал давааны хойно “ ” гэх ой мод бүхий газарт мод тайрч бэлтгээд орхичихсон, багцаагаар хоёр машин мод болох байх, чи хамт яваад зөөлцөөд өгөөч” гэж гуйсан. ******* надаас олон юм асуулгүй “за тэгье” гэж хүлээн зөвшөөрсөн тул ******* бид хоёр орой 17 цагийн орчимд *******ын гэрээс би өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй ******* өөрийнхөө маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон миний өдөр тайрч бэлтгэсэн модыг ачиж ирэх санаа зорилготой хамт явсан. ...******* бид хоёр цааш яван миний мод тайрч бэлтгэсэн газар дээр очиж хоёр машин дээрээ *******ын хамт тэнцүүхэн хувааж ачихад  миний тээврийн хэрэгсэл дээр 29 ширхэг, харин *******ын тээврийн хэрэгсэл дээр 30 ширхэг 2 метр орчим урттай модоо ачаад 19 цагийн орчимд тухайн газраас хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,

шүүгдэгч *******ын “...******* манайд ирээд “найз нь сумын төвд байдаг хадам ээжийнхээ хашааг барих гээд зүүн хойно ой модон дотор хоёр машин мод тайрч бэлтгээд орхичихсон байгаа, би хоёр татах гэхээр түлш хүрэхгүй байна, чи машинаараа хамт яваад татаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд нь би олон юм асуулгүй тус болох гэж л хүлээн зөвшөөрч хамт явсан. Тухайн үед ******* урт биш 2 метр орчим мод тайрч бэлтгэсэн байгаа хэрвээ баригдаад асуудал болох юм бол найз нь өөрөө бүгдийг даана гэж хэлэхээр нь би хууль бус мод гэдгийг мэдсээр байж гайгүй байлгүй гэж бодоод хамт модонд нь явсан. ...******* бид хоёр 1 дүгээр баг, “ ” гэх нэртэй ой мод бүхий газарт очсон. Тухайн газарт очиход шууд ачихад бэлэн багцаагаар 2 метр орчим урттай нарс моднуудыг тайрч бэлтгэсэн байсан. Тайрч бэлтгэсэн модноос миний машин дээр 30 ширхэг, *******ын машин дээр 29 ширхэг модыг бид хоёр хамт өргөлцөж ачаад буцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч “...******* сумын 4 дүгээр багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 2,774,892 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

гэрч “...Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд экологийн байцаагч, цагдаагийн ахмад , байгаль хамгаалагч , Ц.******* нарын хамт сумын төвөөс хойш 7 км зайтай газарт байгаль орчны чиглэлээр эргүүл хяналт шалгатын үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 23 цагийн орчимд сумын төвийн баруун хойд талаас наашаа сум руу ирж явсан нэг тээврийн хэрэгслийн өөдөөс нь амдах үед гэрлээ унтраагаад алга болчихсон. Тэр үед бид нарын хажуугаар хоёр машин гэрлээ унтраачихсан хажуу талын замаар зөрөх гэж байхад нь буцаж эргээд араас нь очоод зогсоогоод шалгахад тус сумын иргэн ******* цагаан өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон түүний хажууд Уртнасан гэх залуу суучихсан тэвшин дээрээ 2-3 метр урттай 29 ширхэг бөөрөнхий нарс мод, түүний ард талд нь тус сумын иргэн ******* нь хөх өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон түүний хажууд гэх эмэгтэй суучихсан тэвшин дээрээ 2-3 метр орчим урттай 30 ширхэг бөөрөнхий нарс модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэн тээвэрлэн явж байсныг зогсоон хаанаас мод тайрч бэлтгэсэн талаар асууж тодруулахад тус сумын 1 дүгээр баг, “ ” гэх нэртэй ой мод бүхий газраас мод тайрч бэлтгэсэн талаараа урд талд нь явж байсан ******* өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

гэрч гийн “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манайхаас зүүн хойш байдаг “Цагаан дэвийн рашаан” залж авчрах санаатай өөрийнхөө маркийн 54-44 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээ 13 цагийн орчимд гэрээсээ ганцаараа гарсан. Рашаандаа хүрч чадалгүй замын талд буюу засмал даваа уруудан явж байхад машин нэг сонин дугараад унтарсан. Би машинаа асааж чадахгүй байсан тул машинаа тэнд нь орхиод явган алхаж “Үйсэн” гэх газарт байдаг ******* гэх залуугийнд очсон. *******ынд сууж байхад 17 цагийн үед тэдний баруун урд талд Бадам гэх айлын мал хардаг ******* гэх залуу маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж *******тай уулзсан. Тэр хоёр гадаа гараад юу ярьж хэлснийг мэдэхгүй байна. Удалгүй ******* өөрийн маркийн улсын дугаартай, ******* өөрийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон тэднийхээс зүүн хойшоо явахад нь би *******ын машинд суугаад хамт яваад давааны ард талд үлдээсэн машин дээрээ буугаад үлдсэн. Ингээд би машинаа засах гэсэн боловч янзалж чадаагүй байтал 20 цагийн орчимд *******, ******* нар унаж явсан тээврийн хэрэгсэл дээрээ 2 метр орчим урттай нэлээн олон тооны мод аччихсан ирсэн. Би машинаа асааж чадаагүй байсан тул ******* миний машиныг өөрийнхөө машины ар талаас чирээд *******ын гадаа авчирч орхисон. Бид гурав *******ын гэрт хүрч ирээд хоол хийж идээд орой 23 цагийн орчимд сумын төв рүү явсан. Миний машин асахгүй эвдэрсэн тул сумын төв рүү *******ын хажууд нь суугаад дайгдан явж байхад өөдөөс нэг машины гэрэл гараад хажуугаар зөрж өнгөрөөд буцаж эргэн араас хүрч ирээд *******ыг зогсоож шалгасан. Энэ үед ******* гэрэлгүй явж байсан. *******ын араас ******* түүний хажууд *******ын эхнэр сууж явсан. Тэр машин дотроос экологийн цагдаа, байгаль хамгаалагч нарын хамт бууж ирээд модны бичиг баримт шалгаж *******т үзүүлж харуулах бичиг байхгүй байсан тул журамлагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

гэрч “...Би өөрийн эзэмшлийн цагаан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны намар 10 сард ******* сумын иргэн ******* гэх залууд бэлэн 4,000,000 төгрөгөөр зарсан. Одоо ******* бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, төлбөр тооцооны асуудал байхгүй боловч уг тээврийн хэрэгслийг ******* өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Миний нэр дээр байгаа нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24/, Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33/, гэрч , нарын мэдүүлэг /хх-ийн 64-65, 67-68/, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/03 тоот дүгнэлт /хх-ийн 75-77/, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн РЦ-24-64 тоот дүгнэлт /хх-ийн 82-90/, улсын дугаартай, Porter-II маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 140/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг бензин моторт хөрөө ашиглан 59 ширхэг болгон тайрч бэлтгэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тус бүрийн тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тус бүрийн тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* , ******* нарын бүлэглэж үйлдсэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн улмаас ойн санд 4,386,948.4 төгрөгийн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/03 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас ойн санд учруулсан хохирлын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 13,160,844 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 6,580,422 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь бусдын өмчлөлийнх болох нь шүүгдэгч *******, *******, гэрч Р.Батсайхан, нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн РЦ-24-64 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 11,773,148 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан 88,000 төгрөгийн үнэлгээтэй, хар өнгийн бензин моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 59 ширхэг бөөрөнхий нойтон нарс модны хамт шүүгдэгч нарын ойн санд учруулсан 13,160,844 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иймд тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 59 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хар өнгийн бензин моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 талдаа дэгээ төмөртэй 5 м урттай хөх өнгийн татлага уяа, хул өнгийн 2,60 м урттай татлага уяа, 2 талдаа дэгээ төмөртэй 7,80 м урттай ягаан судалтай шар өнгийн татлага, бөөрөнхий цагаан өнгийн 5,30 м урттай татлага тус бүрийг устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баргажин овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч ******* *******ыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч ******* *******ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд тус тус оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар ойн санд учруулсан хохиролд 13,160,844 /арван гурван сая нэг зуун жаран мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 6,580,422 /зургаан сая таван зуун наян мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 11,773,148 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 5,886,574 /таван сая найман зуун наян зургаан мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж ойн санд учруулсан 13,160,844 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 59 ширхэг бөөрөнхий нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг бензин моторт хөрөөг тус тус хураан авч шүүгдэгч нарын ойн санд учруулсан 13,160,844 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

8. Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан , улсын дугаартай, Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, 59 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж 2 талдаа дэгээ төмөртэй 5 м урттай хөх өнгийн татлага уяа, хул өнгийн 2,60 м урттай татлага уяа, 2 талдаа дэгээ төмөртэй 7,80 м урттай ягаан судалтай шар өнгийн татлага, бөөрөнхий цагаан өнгийн 5,30 м урттай татлага тус бүрийг устгаж, хар өнгийн бензин моторт хөрөө 1 /нэг/ ширхгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА