Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  А.Болор,

улсын яллагч  Э.Гэрэлмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар ҮД:00-09,

хохирогч Д.Батчимэг,

           шүүгдэгч Н.Алтан-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн, эрэгтэй, 33 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй,  хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2-13 насны  2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 18 дугаар гудамжны 014 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Баянзүрх дүүргийн шүүхийн  2003 оны 01 дүгээр сарын 23-ны 29 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,  бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Нэргүйн Алтан-Очирт /РД:ЧВ84102874/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эрүүгийн 2017 2501 0410 дугаар 105/2017/0163/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь 2017 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын гудамжинд Н.Алтан-Очир нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Батчимэгийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтан-Очир мэдүүлэхдээ:Би хохирогчтой  эвлэрсэн тул  хэргийнхээ талаар ярихгүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батчимэг мэдүүлэхдээ: Бид эвлэрсэн тул  болсон хэргийн талаар ярихгүй гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

     Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батчимэгийн: ...2016 оны  01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах найз Ууганбат, Алтан-Очир хоёрын гэрт найз Жимбэрээ өөр бас Ууганбат Алтан-Очир нарын найз гээд залуугийн хамт 5-уулаа 0.75 Соёрхол архи хоёрыг уугаад жаахан юм ярьж сууж байгаад би оройтчихлоо харьлаа гээд гартал араас Алтан-Очир гарч ирээд чи ийм орой хаачих гээд байгааа юм бэ хоноод яваач гэхээр нь би үгүй харьлаа гэсэн чинь цүнхнээс барьж аваад чи ийм орой хаачих гээд байгаа юм гээд зууралдаж байгаад чи тэнэг юм уу гээд намайг түлхээд унагаасан.Тэгээдбосгожирээд жаахан шалбарчихсан байна цус их гарч байна гайгүй гайгүй гэхээр би ээж Чанцап руу залгаад би гэмтчихлээ гэж хэлэхэд Алтан-Очир утас булааж аваад эгчээ гайгүй гайгүй гэхээр би цагдаагийн газар очоод үзүүлмээр байна гэсэн чинь Алтан-Очир чи битгий цагдаад өргөдөл өгөөч чи өөрөө уначихсан гээд цагдаад хэлчих гээд байсан.  Тэгээд цагдаа дээр ирээд би өөрөө уначихсан гэж хэлсэн. тэгсэн цагдаа нар чи яг өөрөө унасан юм уу гээд шалгааж асуусан тэгэхээр нь би үнэнгээ хэлсэн. Алтан-Очирыг түлхэж унагасан гээд тэгээд Алтан-Очирьг саатуулах/ байранд хийж эрүүжүүлсэн юм. гэх мэдүүлэг /хх-н 10-р тал /

          Мөрдөн байцаалтад гэрч Р.Батбаярын: ...2017 оны 01 дүгээр сарын 09-ны орой 21 цагийн үед Ууганбат надруу залгаад 1 дүгээр хороололд найзууд буудалд байна гэнээ хамт яваад ирье гэхээр нь Ууганбаттай  хамт очсон юм тэгсэн Жимбэрээ гэж найз хүүхэн маань Батчимэг гэж хүүхэнтэй хоёулаа байсан юм. Тэгсэн  удалгүй хойноос Алтан-Очир орж ирсэн юм. Тэгээд тэнд ганц ганц пиво уусан юм. Тэгээд тэндээс гараад манай эгчийн гэрт очсон юм. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах би яг хаягийн сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд бүгдээрээ ирцгээсэн юм. Эгчийн гэрт бид нараас  өөр хүн байгаагүй, тэгээд 0.75 граммын Соёрхол архи 2 шилийг хувааж  ууцгаасан юм. Шөнө цагийг нь мэдэхгүй байна. Батчимэг маргааш өглөө 06 цагт ажилтай гээд гараад явсан юм. Тэгээд гарсанаас хойш 30-40 минутын дараа Алтан-Очир харилаа гээд гараад явсан юм. Тэгээд Ууганбат, Жимбэрээ бид хэд сууж үргэлжлүүлж уусан юм. Тэгсэн маргааш нь Алтан-Очир над руу залгаад би өчигдөр эрүүжүүлэхэд хоносон гээд ярьсан тэгээд би ганцаараа ирж уулзсан юм. Тэгсэн надад Алтан-Очир Батчимэг өчигдөр халтирч уначихаад тэгээд бид хоёр цагдаа дээр ирээд би эрүүжүүлэхэд орчихоод гарсан гэж хэлсэн юм. Би Батчимэгтэй тухайн үеэс хойш хараагүй, царай зүс нь ямар болсонг нь хүртэл мэдэхгүй байна. Би уул нь тухайн үед Батчимэгийг хоночихоод яваад өглөө би хүргээд өгье гэж хэлсэн юм. Тэгсэн эрт ажилтай гээд Батчимэг явсан юм. гэх мэдүүлэг /хх-н 13-14-р тал /

Мөрдөн байцаалтад гэрч А.Ууганбатын:..2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би өөрийн найз охин Чимэдсүрэн лүү залгасан юм. Хочийг нь  Жимбэрээ гэдэг юм тэгээд Батчимэг гэж найзтайгаа 1 дүгээр хороололд буудалд байна тэгээд би Батбаяр луу залгаад хамт очъё гэж хэлсэн юм. Тэгээд хамт очоод байж байтал би багийн найз Алтан-Очирыг дуудсан юм тэгээд удалгүй Алтан-Очир ирсэн юм. Тэгээд би 1 шил архи, пиво аваад очсон юм, тэгээд би нэг нэг шил пиво уугаад гараад Батбаярын эгчийнхэн гэр буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт очсон юм. Тэгээд тэнд  бид нараас гадна хүн байгаагүй 2 шил 0,75 граммын Соёрхол уусан. Тэгсэн Батчимэг явлаа гээд гараад явсан маргааш ажилтай гээд тэгээд 30-40 минутын дараа Алтан-Очир гэрлүүгээ харьлаа гээд гараад явсан юм. тэгээд би Чимэдсүрэн, Батбаяр бид 3 үлдсэн юм. тэгсэн маргааш  өглөө нь буюу 11-12 цагийн үед Алтан-Очир ахыгаа дагуулчихсан орж ирсэн. Тэгээд Алтан-Очир би өчигдөр гараад явж байсан чинь Батчимэг суугаад уйлчихсан сууж байсан гэж хэлсэн юм. Зодож цохисон асуудлын мэдэхгүй байна. Би тухайн асуудал болсноос хойш бол хараагүй. Батчимэг явсан юм. гэх мэдүүлэг /хх-н 15-16-р тал

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Чанцалын :...  2017 оны 01 дүгээр сарын ойролцоогоор 10 хэдэн байсан санагдаж байна манай  охин болох Батчимэг над руу шөнийн 01 цаг өнгөрч байхад залгаад ээжээ намайг Алтан-Очир гэх хүн түлхээд унагаачихлаа миний цүнхнээс татаж байгаад түлхээд унагаачихлаа гэсэн тэгээд байж байтал утсыг нь нэг залуу аваад гайгүй ээ эгчээ бага зэрэг шалбарчихлаа гайгүй байх энийг нь янзалчихаад хүргээд өгье гэсэн тэгээд утсаа салгасан тэгээд би над руу манай охин залгаад миний нүүр өвдөөд байна гэхээр нь чи хаана байгаа юм бэ гэхэд Баянзүрх дүүргийн урагшаа байна гэхээр нь би охиноо цагдаагийн газар руу оч гэж хэлсэн. Тэгээд ахиад нэг ярьтал манай охин залуутай цагдаагийн газар руу явж байна гэж ярьж байсан. Тэгээд ахиад нэг ярихад цагдаагийн газарт ирсэн байна гэхэд нэг хүн цагдаагийн газрын ажилтан байна та ирэх боломжтой байна уу 103 дуудчихлаа оёдол тавиулах шаардлагатай гэж хэлсэн тэгээд би гарах гэхэд жаахан хүүхэдтэй болохоор гарч чадаагүй юм. Тэгээд цагдаагийн ажилтан оёо тавиулаад явууллаа энэ хамт явж байгаа залууг нь эрүүлжүүлэх байранд хийлээ. Охиныг чинь явууллаа гэж хэлсэн. Тэгээд манай охин 4 цагийн үед гэр рүүгээ ирсэн байсан. Тэгээд царай нь хартал шүд нь хугараад уруул сэтрээл оёо тавиулсан. гэх мэдүүлэг /хх-н 17-18-р тал /

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх  эмнэлэгийн үзлэг  хийсэн  ¹1645 дугаартай актанд:

             1.Д.Батчимэгийн биед хамар ясны хугарал, 1 шүдний хугарал, хамрын нуруу, баруун хацар, уруулд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.         

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт / хх-н 27-р тал/ зэрэг  бичгийн  баримтуудыг  шинжлэн судлав.

          Хэрэгт  цугларсан  бичгийн нотлох баримтууд болон  гэрч, хохирогч  нарын  нарын мэдүүлэгүүдээс дүгнэхэд   2017 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хороололд  шүүгдэгч,  хохирогч  нар хамт  архи ууж,  хохирогч Д.Батчимэгийг  шөнийн цагаар  явуулахгүй  гэснээс гудамжинд маргалдан шүгдэгч Н.Алтан-Очир газарт хүчтэй түлхэн   унагааснаас  хохирогчийн  биед   гэмтэл учирсан байна.

 

         Иймд Н.Алтан-Очир нь 2017 оны 1 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хороололын гудамжинд  хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Батчимэгийг түлхэн  унагааснаас  биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  ял шийтгэл  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Н.Алтан-Очир нь урьд  нь Баянзүрх дүүргийн 2003 оны 01 дүгээр сарын 23-ны 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь  түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 46, 50-52-р тал /

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т … тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан ба  Н.Алтан-Очир нь Баянзүрх дүүргийн шүүхийн  2003 оны 01 дүгээр сарын 23-ны 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийтгүүлсэн боловч шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй  болсон байна.

 Хохирогч Д.Батчимэг, шүүгдэгч  Н.Алтан-Очир  нар нь сайн дураараа эвлэрсэн,шүүгдэгч  Н.Алтан-Очир  нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн  улмаас  учруулсан  гэм хорын хохирлыг арилгасан,  хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. /хх-н 105-р тал/

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Тайжууд овогт Нэргүйн Алтан-Очирыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг  яллагдагчаар  татах тогтоол  үйлдэн  ирүүлсэн  Нэргүйн Алтан-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  25 дугаар  зүйлийн  25.1-т  заасан   үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Н.Алтан-Очирыг    эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

           

          4. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн  59.1-т  зааснаар   Н.Алтан-Очир нь 2017 оны 03 дугаар сарын  28-ны өдрөөс 2017  оны 04 дүгээр сарын  10-ны  өдөр хүртэл  цагдан хоригдсоныг  дурьдсугай

.

          5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх  төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

        

         6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж  Н.Алтан-Очирт урьд авсан цагдан  хорих  таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй  болгосугай.

        

         7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч. АЛТАНЦЭЦЭГ