| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01558/И |
| Дугаар | 142/ШШ2021/00026 |
| Огноо | 2021-01-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2021/00026
МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 100 айл ******* тоотод оршин суух Уургач овогт Нацагдоржийн Д/регистрийн дугаар НЬ77042962/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* сургуульд холбогдох,
Тус сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, гэрч Г.О, Т.С, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон аймгийн ******* ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 09 сарын 18-ны Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.
Миний бие Нацагдорж овогтой Д нь ******* ******* ******* сургуулийн захирлын 2019 оны 09 сарын 16-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байр нь хадгалагдсан буюу өмнөх ажилтны оронд 2019 оны 09 сарын 16-ны өдрөөс Хүүхэд хүмүүжлийн төлөвшлийн ажилтнаар ажилд орсон. *******нгээд ажиллаж байх хугацаанд тус сургуулийн захирал дуудаж ажлын гэрээ хийх тухай мэдэгдсэн ба ******* сургуулийг төлөөлж Базарваань овогтой Баярсайхан, нөгөө талаас Нацагдорж овогтой Д нар харилцан тохиролцож Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг үндэслэн тус сургуулийн Хүүхэд хүмүүжил төлөвшлийн ажилтнаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2020 оны 08 сарын 17-ны өдөр ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орж ажил үүргээ гүйцэтгэж байхад ******* сургуулийн захирал Б.Баярмагнай дуудаж дипломоо эх хувиар нь авч ир гэж хэлсэн. Тухайн үед миний бичиг баримт Боловсролын газрын мэргэжилтэнд байсан учир авахаар очих үед мэргэжилтэн 7 хоног чөлөөтэй байхгүй байсан учир буцаж очин захиралд уг байдлаа хэлсэн. Энэ үед захиралд миний ярих, тайлбар тавих сонин биш байгаа бололтой чи угаасаа сонгон шалгаруулалтгүй орсон, чамд өөрөө өргөдөл өгч гарвал ашигтай гэх мэт юм ярьж байсан нь сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Дөнгөж өрөөнөөс нь гараад гадаа коридорт бусад ажилчдын хамт зогсож байтал араас гарч ирээд нарийн бичигт мэдэгдэл бич, яг одоо гэх мэтээр олны дунд дахин сэтгэл санааны дарамтанд орсон. 2020 оны 08 сарын 17-ны №001 дугаар албан мэдэгдэл 08 сарын 18-нд авсан. Мэдэгдлийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заалтын дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг мэдэгдье гэсэн байсан. Мэдэгдэл өгсөнөөс хойш 2 удаа захиралтай уулзсан боловч тухай бүрд зандарч чамтай яриад байх юм байхгүй гэж ажилтны нийгмийн асуудал энэ тэр өөрт нь хамаагүй мэт авир гаргасанд гомдолтой байна. Мэдэгдэл аваад ажиллаж байх хугацаанд миний ажил үүрэгт хязгаар тогтоож ажил үүрэг хуваарилан өгөхгүй байсан мөртлөө элдвээр дуудаж өрөөндөө оруулж загнаж бүтэн сарын турш сэтгэл зүйн хувьд дарамттай байдалд ажиллуулсан. Гэсэн хэдий ч би өөрийн хуваарьт ажлыг хийж, элдэв зөрчил гаргалгүй, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь холбогдох байгууллагад өгч ажилласан. Гэтэл 2020 оны 09 сарын 18-ны Б/19 дүгээр тушаал буюу ******* сургуулийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан боловч тушаалын үндэслэх хэсэгт ажилтан /миний бие өөрөө/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 заалтаар гэрээ цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.3 зэрэг заалтыг зөрчиж хэтрүүлэн ашигласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 заалтыг зөрчсөн. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй мөртлөө тухайн ажлын байранд 08 сарын 24-ний өдөр сонгон шалгаруулалт зарласан. Дээрх шалтгаануудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа учир дээрх тушаалыг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Тус шүүхэд хянагдаж буй ******* миний нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* сургуульд холбогдох иргэний хэрэгт нэхэмжпэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж байна.
Шүүхэд Орхон аймгийн ******* ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжпэлийн шаардлага гаргасан. ******* сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар 'надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Учир нь миний бие ажлаас гарах тухай өргөдөл ажил олгогчид өгөөгүй. Гэтэл намайг өөрөө хөдөлмөрийн гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан мэтээр ажлаас үндэслэлгүй халсан.
*******ймд нэхэмжлэгч би өмнө хийж байсан ажил болох ******* сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлээ тодруулж байна.
Мөн минйй бие ******* сургуулийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлдээ ******* сургуулийн төлөөлөгч болох захиралыг хариуцагч гэж заасан. Энэ нь хариуцагчаар миний бие ******* сургуулийг оролцуулахаар түүний төлөөлөгчийг нэхэмжлэлдээ дурьсан болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний бие ******* сургуулийг хариуцагч гэж нэхэмжлэлдээ дурьсан болохоо тодруулж байна.
*******ймээс цаашид нэхэмжпэгч миний бие хариуцагч ******* сургуульд холбогдуулан ******* сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоно.
Тус шүүхэд хянагдаж буй ******* миний нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* сургуульд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дараах шаардлагаас татгалзаж байна.
Шүүхэд Орхон аймгийн ******* ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Миний бие ажлаас буруу халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр миний зөрчигдсөн эрх бүрэн сэргэнэ гэж үзэж байна.
*******ймд нэхэмжлэгч миний бие ******* сургуулийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
*******ймээс цаашид нэхэмжлэгч миний бие хариуцагч ******* сургуульд холбогдуулан ******* сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоно гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй ******* сургуультай холбогдох иргэний хэрэгт Б.Баярмагнай миний бие хариуцагчаар оролцож байгаа бөгөөд уг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: 1. Нэхэмжлэл гаргагч нь анх ажилд орсноос хойш гаргаж өгсөн материалууд нь он, цаг, цаг хугацааны хувьд зөрүүтэй. Мөн боловсрол эзэмшилтийн байдал төгсөж эзэмшсэн сургуулийнхан чиглэл диплом нь мөн л зөрүүтэй гэдэг нь тогтоогддог юм.
2. Ажил мэргэжлийн хувьд ******* байгууллагад ажиллах, боловсрол олгох чиглэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь гол заалтыг хангахгүй байсан, мөн байгууллагын дотоод журмын 5.1.1 дэх заалтыг зөрчсөн байсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатай болсон. Ажиллаж байх үед нь байгууллагын дотоод журмын 5.1.1 дэх заалтын дагуу тус ажлын байрыг 2020-09-11-нд /Хүүхэд, хөгжил төлөвшлийн ажилтан/ нээлттэйгээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Энэ боломжийг мөн өөрөө ашиглаагүй ирж шалгаруулалтад оролцоогүй.
3. Манай байгууллага нь аль болох багш, ажилтнуудын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх чанартай боловсролыг сурагчдад олгох, сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор ажилладгаас гадна нийгмийн асуудалд дэмжиж, ажлын байрыг нь хадгалах аль болох авч үлдэхэд анхаарч ажилладаг. *******гийн хувьд ажлаа хийж явах үедээ гэрээ байгуулж тушаал гаргуулаагүйгээс гадна сурагчдад БСШУ-ны яамны сайдын 251 дүгээр тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2013.08.15-ны өдрийн А/418 дугаар тушаалын хавсралт, ХХТА-ны ажил, албан тушаалын тодорхойлолтын 20, 21, 22, 23, 29 дэх заалтын шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийн нэгээхэн хэсэг болсон.
*******ймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны Б/19 дугаартай *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж, туссургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ******* сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийг ******* ******* ******* сургууль гэж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 193 164 төгрөг гаргуулна гэж тус тус тодруулсан.
******* нь ******* сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтан албан тушаалд С.Оюуны оронд нэг жилийн хугацаатай ажиллуулах захирлын Б/23 дугаартай тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба, С.Оюун нь ажлаасаа гарсан тул *******г түүний оронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулжээ.
*******нгээд Б.Баярмагнай захирал ажилдаа орж *******г ******* байдал, ажлын индекс зөрсөн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Сургуулийн дотоод журмын 5.1.1 дэх заалтуудыг баримталжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх ба, Сургуулийн дотоод журмын 5.1.1.-д Сул орон тоонд ажилд орохыг хүссэн иргэнийг захирал ажилд авахдаа сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тухайн ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Шаардлагатай тохиолдолд цагийн багшаар буюу түр хугацаагаар, хагас жилээр, туршилтын 3-6 сарын хугацаанд гэрээ хийж авч болно. Энэ хугацаанд цалинг Засгийн газраас олгосон жишгийн дагуу олгоно. Багш ажилтан нь тухайн хамт олны нэг гишүүн байх чадвартай, ажлын байранд тавигдах шаардлага, мэргэжлийн ур чадвар болон ёс зүйн зарчим, цаашид ажлын байрандаа хөгжих бүрэн боломжтой гэж үзсэн тохиолдолд гэрээний хугацааг сунган үргэлжлүүлэн ажиллуулна гэжээ.
******* сургуулийн захирал Б.Баярмагнай: ...*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/19 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2. дахь заалтыг баримталсан боловч, манай бичиг хэргийн ажилтан буруу бичсэн байсан. Энэ дагуу бичиг хэргийн ажилтандаа арга хэмжээ авсан гэж холбогдох баримтуудыг ирүүлсэн ч энэ нь хариуцагч байгууллагыг зөвтгөх үндэслэл болохгүй байна.
Нөгөөтэйгүүр сургуулийн захирлын тушаал нь өөрөө эрх зүйн акт бөгөөд хуульд нийцсэн байхыг шаардана.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...*******гийн ажил мэргэжлийн индекс зөрсөн, сонгон шалгаруулалт зарлахгүй тухайн ажлын байранд авсан, мөн ажлын байранд тавигдах мэргэжлийн шалгуурыг хангаагүй гэж тайлбарласан.
Хариуцагчийн дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтаас аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа баримтлах нь зүйн хэрэг юм.
Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон байх учиртай.
Харин ******* үнэмлэхгүй, багш мэргэжилгүй ч гэх юм уу, дээд боловсролгүй өөрөөр хэлбэл ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж хариуцагч үзэж буй бол үүнийгээ нотлох хэрэгтэй.
Хариуцагчийн төлөөлөгч *******г мэргэжлийн индекс зөрсөн, ажлын байранд тавигдах мэргэжлийн шалгуурыг хангаагүй гэх боловч энэ нь ямар хууль, дүрэм, журам юугаар нотлогдож байгааг нотолж чадаагүй гэж үзэв.
Хэдийгээр хариуцагч тал С.О ажлын байрны 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлж ажлын байранд тавигдах мэргэжлийн шалгуурыг хангаагүй гэх боловч энэ нь С.Оюуны ажлын байрны тодорхойлолт болохоос *******д ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна.
Тиймээс ******* сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны Б/19 дугаартай *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэл муутай байна.
*******ймд *******г тус сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулан олгож, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт хуульд заасны дагуу бичилт тэмдэглэгээ хийхийг ******* сургуульд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн гурван сар буюу бүтэн ажилласан 2020 оны 6, 7, 8 дугаар сарын дунджаас бодоход /сарын цалин 880 189₮, нэг өдрийн цалин 40 939₮, ажлын 74 өдрөөр тооцсон/ 3 029 486 төгрөг болж байх тул энэ мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 193 164 төгрөг гаргуулна гэсэн бөгөөд шүүх 163 678 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжаар /63 422₮ + 70 200₮/ 133 622 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/448 дугаартай Орхон аймгийн засаг даргын захирамж, түүний нэгдүгээр хавсралт нь *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн заалтыг зөрчсөн хуулбар хувь байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг дурьдав.
*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Е Б ******* сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Е Б ******* сургуулийн хүүхэд хөгжил, төлөвшлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 029 486 төгрөг төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 163 678 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан *******гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* ******* сургуульд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Е Б ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжаар 133 622 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн *******ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Х*******Ш*******ГДАВАА