| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/0386/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/390 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Э.Ууганзаяа,
хохирогч, шүүгдэгч Д.****************,
шүүгдэгч Б.**************** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг эрүүгийн 2308 00849 0229 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. **************** овогт **************** ****************, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, өндрийн операторч мэргэжилтэй, “****************“ ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн **************** тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ****************, урьд
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
2. **************** овогт **************** ****************, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн **************** дугаар хороо **************** дугаар гудамжны 313а тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ****************.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.**************** нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн **************** дугаар хороо, **************** эцэст байрлах **************** дугаар сургуулийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Б.****************г зодож, эрүүл мэндэд нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, уруулд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.**************** нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн **************** дугаар хороо, **************** эцэст байрлах **************** дугаар сургуулийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Д.****************ыг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн **************** дугаар хороо, **************** эцэст байрлах ерөнхий боловсролын **************** дугаар сургуулийн сурагч Д.****************, Б.**************** нар нь хоорондоо маргалдсан байна. Улмаар сурагч Б.**************** нь ах Б.****************д “намайг хүн зодно гээд сургууль дээр айлгаад байна.” гэж, сурагч Д.**************** нь ах Д.****************ад “манай хоёр ахыг зодоод байна. ... намайг хүүхдүүд дээрэлхээд байна.” гэж хохирогч, шүүгдэгч нарыг дууджээ.
Ийнхүү **************** дугаар сургууль дээр 14 цагийн орчим дуудагдаж ирсэн шүүгдэгч Д.**************** нь хохирогч Б.****************тэй дээрх шалтгаанаар маргалдаж түүний эрүүл мэндэд халдаж биед нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, уруулд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учруулсан.
Дээрх гэмтлийг авсан хохирогч Б.**************** нь төрсөн ах шүүгдэгч Б.****************ыг дуудаж улмаар шүүгдэгч Б.**************** нь мөн дээрх шалтгаанаар хохирогч Д.****************ын эрүүл мэндэд халдаж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн РСОВ141135**************** дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....****************, Дуудлага хүлээн авсан...2023.02.10, 13:40:13 минут...Дуудлагын утга...Бусдад зодуулсан...” гэх дуудлагын хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Д.**************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр манай нөгөө ангийн хоёр хүүхэд зодолдож байхаар нь манай ангийн хүүхэд **************** бид хоёр тухайн хоёр хүүхдийг салгасан юм. Тэгсэн **************** бид хоёрын салгасан хоёр хүүхдийн жижиг биетэй нь том биетэй хүүхдийнхээ нүүрэнд цохичхоод зугтаачихсан. Тэгсэн тэр цохиулсан хүүхэд нь ахыгаа дуудсан. Тэр хүүхэд нь ахдаа хэлэхдээ **************** бид хоёрыг зодсон гэж хэлсэн байсан. Тэр хүүхдийн ах нь...ирээд зүүн гараараа цамцнаас заамдаж баруун гараараа гэдэс рүү 2 удаа цохисон. Харин ****************ийн нүүр хэсэг руу нь баруун гараараа нэг удаа гэдэс рүү нь цохисон. Мөн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр намайг болон **************** бид хоёрыг зодсон ах болон түүний ангийн хүүхдүүд хичээл завсарлах үеэр ангийн үүдэнд ирээд намайг болон ****************ийг орой уулзана аа тараад ална аа гэж айлгаад байсан. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр би өөрийн төрсөн ах ****************, **************** нарын хамтаар сургууль дээрээ 12-20 цагийн орчим очиж намайг болон ****************ийг дээрэлхээд байсан. Дээд ангийн ах нарыг олоод манай хоёр ах **************** бид хоёроос уучлалт гуйлгаж учрыг нь олуулсан. Тэгээд манай хоёр ах гэр рүүгээ явчихсан. Би ах нарыгаа явсны дараагаар хичээлдээ орох гээд жагсах гэж байх хугацаанд манай дээд ангийн туранхай ах ирээд миний толгойны дагз хэсэг рүү гараараа алгадсан. Надад хэлэхдээ ах нараа дууд тэд нарыг чинь ална гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би ****************, **************** гэх ах нарыгаа дуудсан юм. Манай хоёр ах машинтайгаа ирэхэд **************** бид хоёрыг дээрэлхээд байсан. Миний дагз руу цохисон ахын ах нар нь гэх 30 орчим насны хоёр ах **************** ахыг машинаас буух үед нь чирч буулгаад бөөндөө зодсон. Мөн **************** ахыг бас зодсон. Тэгсэн манай **************** ах 30 орчим насны хоёр ахтай маргалдаад тэгсэн нэг ах нь **************** ахын хамар руу цохиод хугалчихсан. Миний толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
- Хохирогч Б.****************ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр...манай дүү **************** над руу залгаад “ахаа намайг хүн зодно гээд сургууль дээр айлгаад байна” гэхээр нь би шууд гэрээсээ гараад **************** **************** дугаар сургууль руу явж очоод **************** дүүтэйгээ уулзтал манай дүү “энэ машин дотор байгаа намайг айлгасан хүн байгаа” гэсэн ба би сургуулийн хашааны гадаа байсан Prius 30 маркийн цагаан өнгийн авто машин руу явж очоод хаалгыг нь онгойлгож “та нар яагаад манай дүүг сургууль дээр дээрэлхээд байгаа юм бэ гэтэл нэг залуу бууж ирээд үгийн зөрүүгүй шууд намайг нүүр рүү 1 удаа цохиод авсан ба би нүүрээ бариад байж байтал дараа нь хэд хэдэн удаа миний нүүр рүү цохисон юм. Би тухайн үед **************** ах руу ярьсан байсан бөгөөд төд удалгүй манай ах **************** араас хүрээд ирсэн ба намайг өмөөрч тухайн залууг нэг удаа хамар руу нь цохичихсон. Тэгтэл тухайн залуугийн хамраас цус гарсан ба би цагдаа дуудсан юм...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
- Хохирогч Д.****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн **************** дугаар хорооны **************** эцэс дээр байдаг ээж дээрээ орчхоод хоол идэх гээд байж байтал манай бага дүү **************** над руу гар утсаар залгаад **************** дугаар сургуулийн урд манай хоёр ахыг зодоод байна гэж хэлсэн ба би шууд гэрээсээ гараад сургууль руу нь ээжийн хамт очсон юм. Манай бага сургуулийн дүү болох **************** над руу залгаад намайг хүүхдүүд дээрэлхээд байна та хүрээд ирээч гэхээр нь би **************** эцэс дээр байдаг **************** дугаар сургууль руу өдөр 14 цагийн үед яваад очиход нэгэн бандгар шар залуу ирсэн ба над руу хандаж яагаад дүү дээрэлхээд байгаа юм” гээд хэл амаар доромжилж бид хоёр маргалдсан ба тухайн залуу намайг заамдаад дайраад байхаар нь би бандгар шар залуугийн нүүр рүү нэг удаа цохисон ба түүний дараа хэд хэдэн удаа дахин цохисон. Тэгтэл араас нэгэн залуу хүрээд ирсэн ба надтай маргалдаж байгаа залуугийн ах нь бололтой өмөөрөөд “дүү яагаад байгаа юм” гээд миний хамар руу нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тухайн цохисон залууг сүүлд нэрийг нь сонсоход **************** гэдэг нэртэй залуу байсан бөгөөд цагдаа дуудсан ба төд удалгүй цагдаа нар ирж бид нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ****************-34 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2512 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхинд 0.5х0.2см зүүн хацарт 0.2х0.2см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Дээд уруулын баруун хэсэгт дотор салстад 1.0х0.2см ангайж язарсан шархтай, уг хэсгээр хөхөлбөр өнгийн цус хуралттай, овойж хавдсан. Зулайн орой хэсгийн хуйханд 2.5х2.0см ягаан өнгийн цус хуралттай. Хэвлийн хажуу ар хэсэгт 3.0х02.см хүрэн улаан өнгийн зулгаралттай.
2023.02.10-ны ГССҮТ-ийн үзлэгт: Тархи доргилт, хэвлийн битүү гэмтэл гэжээ.
2023.02-10-ны ГССҮТ-ийн Эход: Хэвлийн хөндийд сул шингэнгүй. Эмч О.Хандсүрэн гэжээ....ДҮГНЭЛТ
1. Б.****************ий биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, уруулд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
6. Б.****************ий уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зулайн хуйхны цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, хэвлийд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2498 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэг: Хамрын нуруу овойж хавдсан. Хамрын амьсгал баруун талдаа саадтай.
2023.02.10-ны Нийслэлийн түргэн тусламжийн хуудсанд: Хамар хавдсан хамраас цус гарсан байв гэжээ.
2023.02.10-ны Med Trauma эмнэлгийн КТГ-д: Тархины эдэд цус хуралтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн...хамар ясны баруун хажуу хана болон хянга хэсгийг хамарсан бага зэрэг зөрүүтэй хугаралтай. Зүүн хажуу хана хотойсон. Хамрын таславч баруун тийш муруй. Хамар орчмын зөөлөн эдэд хавантай...эмч Б.Дамбажав гэжээ...ДҮГНЭЛТ
1. Д.****************ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэн боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110-111 дэх тал)
- Шүүгдэгч Д.****************ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ээж дээр байж байтал манай дүү залгаад “намайг хүн дээрэлхээд байна та сургууль дээр хүрээд ирээч” гэхээр нь би **************** **************** дугаар сургууль руу өдөр шууд машинтайгаа яваад очтол нэгэн бандгар шар залуу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тухай залууд хандаж “чи яагаад дүү дээрэлхээд байгаа юм” гэтэл тухайн залуу мөн над руу орилж бид хоёр маргалдсан. Тэгтэл тухайн бандгар шар залуу буюу **************** гэх залуу намайг заамдаж боогоод байхаар нь би **************** гэх залуугийн уруул руу нь нэг удаа , мөн толгойн орой хэсэгт 1 удаа баруун нүд хэсэгт 1 удаа, зүүн шанаа руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1****************-134 дэх тал)
- Шүүгдэгч Б.****************ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр би гадуур явж байтал манай төрсөн дүү болох **************** өдөр 14 цагийн үед залгаад “Та **************** дугаар сургууль дээр хүрээд ирээч хэдэн ах нар намайг айлгаад байна” гэхээр нь би дүү **************** байхаар нь би араас нь **************** дугаар сургууль руу яваад очтол манай дүү болох ****************, **************** гэх залуу зодоод байж байхаар нь би уурлаад **************** гэх залуугийн хамар руу 1 удаа цохитол ****************ын хамраас цус гарч шууд цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.****************, Б.**************** нар нь суурь болон бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.**************** нь шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.****************ын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл,
Шүүгдэгч Д.**************** нь шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан Б.****************ий эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.****************, Д.**************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.**************** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас баримтаар 105.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсныг тэрээр өөрөө төлж барагдуулсан, шүүгдэгч Б.****************аас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байна.
Мөн хохирогч Б.**************** нь шүүгдэгч Д.****************ад гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч Д.****************, Б.**************** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****************ыг 780 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.****************ыг 680 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.****************, Б.**************** нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.****************, Б.**************** нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
- шүүгдэгч Б.****************ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44-45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дах тал)
- шүүгдэгч Д.****************ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64, 66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дахь тал), Бат Бөх Баганат Цамхаг ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 94-102 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.****************, Б.**************** нар нь хохирогч Б.****************, Д.**************** нартай эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Д.****************, Б.**************** нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****************ыг 780 нэгж буюу 780.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.****************ыг 680 нэгж буюу 680.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.****************, Б.**************** нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2308 00849 0229 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************** овогт **************** ****************, **************** овогт **************** **************** нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****************ыг 680 (зургаан зуун наян) нэгж буюу 680.000 (зургаан зуун наян мянга) төгрөг, шүүгдэгч Б.****************ыг 780 (долоон зуун наян) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 780.000 (долоон зуун наян мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****************, Б.**************** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****************, Б.**************** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ