МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч А.Лхагваа,
хохирогч Г.*******, У.*******,
шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2307001860050 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, т туслах ажилтан ажилтай, , , хамт Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ийн ******* /PД: /,
2. Монгол Улсын иргэн, -ны өдөр ******* аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , хамт Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /PД: /.
Холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Б.*******тай бүлэглэн хохирогч Г.ийн биед халдан зодож, биед нь баруун зулайд хуйхан доорх цус хуралт, дух, хамар, зүүн хацар, нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуя, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд Г.*******, Б.******* нарын маргалдаж зодолдохыг таслан зогсоохоор очсон У.*******ийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдан зодож, биед нь дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, дээд уруул, баруун доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Н.*******тай бүлэглэн хохирогч Г.ийн биед халдан зодож, биед нь баруун зулайд хуйхан доорх цус хуралт, дух, хамар, зүүн хацар, нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуя, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар 01-ний өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн “” баар руу найз *******, нарын хамт ороод бүжиглэж байгаад тамхи татах гээд гарсан. Тэгсэн үеэл ах тай таарсан, ах намайг “чи тамхи татдаг болчихсон юм уу” гээд үг хаяад байхаар нь тоолгүй баар руу буцаад орох гэтэл эхнэр ******* нь гарч ирээд, намайг мөрлөсөн. Тэгээд бид хоёр маргалдаад, нэг нэгнийгээ үсдээд, үсдэлцээд зогсож байтал *******ын дүү ******* намайг үсдээд доош дарсан. Тэгээд ******* миний нүүр, хамар, хөл, нуруу хэсэг рүү цохиж, маажаад байсан. Тэгсэн манай найз ******* бид нарыг салгаж байгаад *******тай муудалцаад зодолдоод байсан. Удалгүй цагдаа нар хүрч ирээд бид нарыг аваад явсан. *******тай мөрлөлцөөд маргалдсан, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болоод бид хоёр зодолдчихсон юм. Би бол 2,5 литрийн хэмжээтэй 2 пиво, 1 литрийн “Эдэн” нэртэй архи 2 ширхгийг хувааж уусан, согтолт бол гайгүй байсан, болсон бүх зүйлийг санаж байгаа. ******* бол архи уусан үгүйг бол би мэдэхгүй байна. Толгойны гэмтлийг бол ******* учруулсан гэж бодож байна, намайг үсдээд доош дараад газар цохиод байсан, харин нуруу, дух, хамар болон бусад бүх гэмтлийг ******* учруулсан. ******* намайг үсдчихсэн байх үед ******* намайг маажаад өшиглөж байсан тэгэх үедээ учруулсан. Би эмнэлэгт үзүүлсэн зүйл бол байхгүй, ямар нэгэн баримт бичиг байхгүй. Одоогоор бол нэхэмжпэх зүйл байхгүй, гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлэх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Хохирогч Г.ийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд өгсөн: “******* бид хоёр үсдэлцээд зогсож байхад ******* эгч миний үснээс доош дараад духаар газар мөргүүлээд байсан. Баарны залуу салгаад буцаад орсон хойно *******ын дүү ******* намайг үсдээд, бид хоёр газар унахад ******* эгч миний нуруу хэсэгт өшиглөөд байсан. ...*******тай үсдэлцэхэд ******* миний нүүрийг маажсан, бас үснээс дараад газар мөргүүлж дух хэсэг хавдсан. ******* надтай үсдэлцээд газар унахад миний араас нуруу хэсэгт ******* өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Хохирогч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 01-ний орой Г.*******, /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, бид нар 23 цагийн үед “” баар орсон. Бид нар бүжиглэж байгаад 1 литр “Эдэн” нэртэй архи 4-үүлээ хувааж уусан. Тэгээд би нэлээд согтоод сууж байтал Г.******* тамхи татах гээд ганцаараа гарсан. Би удалгүй ардаас нь гарсан чинь *******, ******* хоёр үсдэлцээд байж байсан. Тэгсэн цаанаас ******* салгах гээд байж байсан бөгөөд би очоод бас салгах гэж байгаад *******тай нь маргалдсан. ******* миний үснээс зулгаагаад намайг газар унагаачихсан. Тэгээд миний гар болон гуя хэсэг руу өшиглөсөн, нүүр хэсэг зөндөө маажсан, удалгүй цагдаа хүрч ирсэн. Тийм л зүйл болсон. Би тухайн үед бол салгах гэж оролдсон, тэрнээс цохиж зодсон зүйл бол огт байхгүй. ******* манай ээжийн эгчийн хүүхэд тай суусан бага зэрэг зүс мэднэ, тэрнээс бол сайн таньж мэдэхгүй. Би бол нэлээн согтолттой байсан, зарим зүйлийг санахгүй байгаа. ******* бол гайгүй согтолттой байсан. ******* нь согтуу байсан эсэхийг бол мэдэхгүй, харин ******* нь согтуу байх шиг байсан. ******* бол ямар ч байсан *******тай үсдэлцээд байж байсан. Намайг очих үед бол газар уначихсан хэвтэж байсан. ******* ийн биед халдсан үгүйг бол мэдэхгүй санахгүй байна. Тос авч түрхсэн тэрнээс бол эмнэлэгт үзүүлж хэвтэж эмчлүүлсэн зүйл бол байхгүй. Надад тос худалдан авсан баримт байгаа, гаргаж өгөх болно. Дээрх бүх гэмтлийг ******* учруулсан. ******* л намайг зодсон өөр хүн намайг цохиж зодоогүй. Би гомдолтой байна. Тосны мөнгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
- Хохирогч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний дээд уруул ******* цохиж гэмтэл учруулсан, гараараа эсвэл хөлөөрөө яг яаж цохисон талаар санахгүй байна. Би сорвины тосны мөнгө 80,000 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгийг барагдуулбал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Хохирогч У.*******ийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд өгсөн: “******* тамхи татахаар гарсан хойно би араас нь баарнаас гарахад ******* баарны гадна тамхи татах цэгийн хажууд бөөн хүмүүсийн дунд ******* гэх д газар үсдүүлсэн байдалтай хэвтэж байхаар нь би очоод найзыгаа салгах гэж оролдоход хажууд нь байсан *******ын төрсөн дүү ******* намайг үсдэж дарж байгаад нүүр маажаад байсан. Тэнд бааранд үйлчлүүлж байсан хүмүүс бид нарыг салгаад удалгүй цагдаа нар ирээд *******, ******* бид гурвыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би тухайн хүмүүсийг сайн танихгүй, манай ээжийн эгчийн хүүхэдтэй суусан г ******* гэдэг. *******ын дүү ******* гэж мэднэ. ******* гэх хүүхэн ******* бид хоёрыг Тайжийн хорооны хоёр янхан гэж орилоод байсан. ******* намайг цохиж зодсон талаар сайн санахгүй байна. ийг ******* зодоод байсан. ******* хохино, сорвины чинь хорин цаасыг өгчихнө гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэдгээр хүмүүс бид хоёроос эгч болохоор өөрсдөө ямар ч зодуулсан гэх юм мэдэгдэхгүй, яагаа ч үгүй байсан. Бид хоёрыг арай дэндүү зодсон. ******* намайг үсдэж дараад нүүр маажаад, толгой руу 2-3 өшиглөсөн. Миний нүүр хэсэг олон гүн маажуулсан, толгойн зүүн хэсэг хавдсан, духны хэсэг хавдсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ийг орж ирэхгүй болохоор араас нь баарны хаалгаар гартал ******* миний танихгүй 4 хүнтэй хэрэлдээд зогсож байсан. 3 , 1 эрэгтэй хүн байсан. ийн араас очиж явтал /нэг дух хэсэгт чолктой, 30 орчим насны 160 см орчимд өндөртэй, хар өнгийн өмдтэй, өөр содон шинж тэмдэг санахгүй байна/ ийн араас үснээс нь зулгааж, татаж ийг шууд ар дагзаар нь хойшоо савж унагааж, хажуу талаас нь богино цагаан өнгийн куртиктэй, 30 орчим насны 160 см орчимд өндөртэй, шүдгүй татаж унагаасан. Хоёр ийн дээрээс нийлж өшиглөсөн. Богино цагаан өнгийн куртиктэй, 30 орчим насны 160 см орчимд өндөртэй, шүдгүй нь ийн урд талаас нь нүүр, гэдэс хэвлий хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. ийн араас үснээс нь зулгааж татаж унагаасан нь ийн ар нуруу хэсэгт 3-4 удаа өшиглөсөн. Тэр үед ******* баарнаас гарч ирээд тухайн хүмүүсийг салгасан. Тэр үед *******ийн дээр мэдүүлсэн хоёр гээс бас өөр намхан *******ийг үснээс зулгааж доошоо дарсан. Богино цагаан өнгийн куртиктэй, 30 орчим насны 160 см орчимд өндөртэй, шүдгүй нь *******ийн дээрээс өшиглөж унагаасан *******, ******* хоёрыг тэнд байсан тэр гурван гурвуулаа нийлээд дээрээс нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр *******, ******* эгч бид гурав баар орсон. Миний санаж байгаагаар “” баар байх. Бид гурвыг ах хүргэж өгөөд буцаад явсан. ******* эгч, ******* эгч бид гурав бааранд орж бүжиглэж байхад ******* эгч байхгүй байсан. ******* эгч бид хоёр хайгаад баарны гадна гарахад танихгүй хоёр хүүхэд ******* эгчтэй үсдэлцээд байж байсан. Тухайн үед ******* эгч газар дээр унасан байдалтай хэвтэж, тэр хоёр охины үснээс нь зулгааж, тэр хоёр охин хоёулаа ******* эгчийн үснээс зулгааж, үсдэлцэж байсан. Тэр гурвыг миний танихгүй хүмүүс тойроод зогсож байсан. Хэд орчим хүмүүс байсан талаар анзаараагүй ******* эгч бид хоёр очоод салгах гэхэд нэг танихгүй миний үснээс зулгааж татсан. Би тухайн үед зөрүүлээд үсдэлцэж, хажууд зогсож байсан танихгүй ах салгаж, би ******* эгчийг очиж салгаж авсан. Надтай үсдэлцсэн хүний царайг нь би харж чадаагүй. ******* эгч ухаан алдаж унасан байсан. ******* эгч “эгч нь доошоо цус алдаад байна” гэсэн. Би тэнд “та нар хүн алчихлаа” гээд орилсон. Удалгүй манай , ах хоёр хамт ирж ******* эгчийг Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч очиж өгсөн. ...******* эгч нэг хүнтэй үсдэлцэж байсан. Хэнтэй үсдэлцэж байсан талаар мэдээгүй. ******* эгчийг салгах гэж байгаад тэр хоёр н нэгэнтэй нь үсдэлцсэн байж магадгүй. ******* эгч бид хоёр ******* эгчийг тэр хоёр охиноос салгах гэж очсон юм. Надтай хальт үсдэлцсэн бол ямар байсан талаар хараагүй ******* эгчтэй үсдэлцэж байсан хоёр биш байсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай “...ийн *******ийн биед дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, дээд уруул, баруун доод зовхи, баруун хацарт зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн хацар, дээд уруул, баруун доод зовхи, баруун хацарт учирсан зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд учирсан цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
- Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 233 дугаартай “...ийн ийн биед баруун зулайд хуйхан доорх цус хуралт, дух, хамар, зүүн хацар, нуруунд зулгаралт, баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуя, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, маажих үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх зулгаралт гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хуйхны доорх цус хуралт, баруун дээд зовхи, нуруу, баруун, зүүн гуя, баруун шуунд учирсан цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал) болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.*******, У.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Г.*******, У.******* нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарын зүгээс хохирогч У.*******т сорвины тосны мөнгө болох 80,000 төгрөг, хохирогч Г.*******д хохирол төлбөрт 130,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх хуралдааны явцад хохирогч Г.******* нь “үсдүүлснээс болж үс халцарч унасан, эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж, хохирогч У.******* нь “маажуулснаас болж хацарт гүн сорви үүссэн, лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж тус тус мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч Г.******* нь шүүгдэгч Н.*******, Б.******* нараас, хохирогч У.******* нь шүүгдэгч Н.*******гаас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “хохирогч Г.ийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 43,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Г.ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 43,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Н.*******, Б.******* нараас уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нараас 43,000 (дөчин гурван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.*******, У.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ