Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0574

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х*********” НҮТББ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Г*********

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 

                    Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б*********, Г.З*********,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ч*********,

Гуравдагч этгээд: Б*********-н О*********, Д*********-ийн Б*********, Л*********-ийн овогтой О*********, Б*********-ийн Д*********, Д*********-ийн Б*********, Т*********-ын М*********, Д*********-ийн Э*********, Г*********-н Б*********, Г*********-н У*********, Б*********-ийн Б*********, Г*********-ын Б*********, Н*********-н П*********, Б*********-ийн С*********, Б-*********ийн Б*********, Д*********-ийн Д*********, С*********-ийн У*********, Г*********-ийн О*********, В*********-ын М*********, Б*********-ийн Б*********, Б*********-ын А*********, Ц******************, А****************** нар

Гуравдагч этгээд Т.М*********, Г.Б********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У*********,

Гуравдагч этгээд С.У*********, Б.А********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.З*********,

Гуравдагч этгээд Ц.Б*********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Л*********,

Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хандгайт дахь Тахилтын амны ойн сан бүхий газарт иргэдэд газар эзэмших эрх олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*********, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*********, Г.З*********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*********, гуравдагч этгээд Т.М*********, Г.Б********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Г.У*********, гуравдагч этгээд Д.Д*********, гуравдагч этгээд Б.С*********, Б.Б*********, Г.О*********, В.М*********, Б.Б*********, А.А********* нарын өмгөөлөгч Б.Г*********, гуравдагч этгээд Б.А*********, С.У********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*********, гуравдагч этгээд Ц.Б*********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*********, өмгөөлөгч Б.Т*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х*********” НҮТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбайг өөрчлөх тухай А/55 дугаар захирамжийн Хавсралт: 1, 2-оор дараах иргэдэд газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг: Үүнд:

Б********* овогтой О********* /регистр:УК*********/ мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Д********* овогтой Б********* /регистр:ХГ*********/ мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Л********* овогтой О********* /регистр:ХЕ*********/ мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Б********* овогтой Д********* /регистр:ВЯ*********/ буюу Д********* овогтой Б********* /регистр:ИЕ*********/ гэсэн кадастрын зурагтай мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т********* овогтой М********* /регистр:ЙП*********/ зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,

Д********* овогтой Э********* /регистр:ХЖ*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,

Г********* овогтой Б********* /регистр:УК*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,

Г********* овогтой У********* /регистр:ЦД:*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,

Б********* овогтой Б********* /регистр:ЧС*********/ зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,

Г********* овогтой Б********* /регистр:ЦЗ*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрхийг,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Д********* овогтой Б*********-д мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газрыг эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2005 оны 08 сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамжийн Н********* овогтой П*********-д гэр орон сууц, хашааны зориулалттай 14621011594 нэгж талбар бүхий газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн, А/496 дугаар захирамжийн Б********* овогтой С*********-д гэр орон сууц, хашааны зориулалттай 1462100116 нэгж талбартай, Э-2203004991 эрхийн бүртгэлтэй болон 1462100137 нэгж талбартай, Э-2203000783 эрхийн бүртгэлтэй тус бүр 699 м.кв газрын эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг, Б********* овогтой Б*********-д 1462100122 нэгж талбартай, Э-2203000786 эрхийн бүртгэлтэй газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2019 оны 05 сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Д********* овогтой Д*********-д 1462100147, 1462100160, 1462100166 нэгж талбартай тус бүр 699 м.кв газар эзэмших эрх олгосон холбогдох 3 хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжийн С********* овогтой У*********-д 1462102855 нэгж талбартай, Г********* овогтой О*********-д 1462102919 нэгж талбартай, В********* овогтой М*********-д 1462103037 нэгж талбартай, Б********* овогтой Б*********-д 1462103122 нэгж талбартай, Б********* овогтой А*********-д 1462103176 нэгж талбартай, А*********-ийн А*********-д 18644334825562 нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 сарын 09-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн Б********* овогтой А*********-д 1462103178, 1462103254 нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг,

Ц.Б*********-д 146210З344 /18645336773985/ нэгж талбартай 19984 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/264 дүгээр захирамжаар “К*********” ХХК болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар иргэн Х********* овогтой У********* нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах;

“Х*********” НҮТББ-ын ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, одоо эзэмшиж байгаа 673.24 га газрыг газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолоор тус дүүргийн 15 дугаар хороо, Хандгайт дахь Тахилтын амны ойн сангийн 6000 га газрыг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2008 тоны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 237 дугаар захирамж гарч, 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулан 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Улмаар 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Сүхбаатар дүүргийн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ”-г байгуулж, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 736 га газрыг хамгаалуулах зорилгоор 3 жилийн хугацаагаар байгаль хамгаалах нөхөрлөлийн 01 дугаартай гэрчилгээг олгосон байна. 

3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамжаар Н********* овогтой П*********-д 400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар, 

2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Б********* овогтой О*********, Д********* овогтой Б********* нарт тус бүр 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар мод үржүүлгийн зориулалтаар, Л********* овогтой О*********-д 10000 м.кв газрыг, Б********* овогтой Д*********-д 3600 м.кв газрыг тус бүр 15 жилийн хугацаагаар мод үржүүлгийн зориулалтаар, 

2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Д********* овогтой Б*********-д 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар, 

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т********* овогтой М*********, Д********* овогтой Э*********, Г********* овогтой Б*********, Г********* овогтой У*********, Б********* овогтой Б*********, Г********* овогтой Б********* нарт тус бүр 700 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар 

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжийн С********* овогтой У*********, Г********* овогтой О*********, В********* овогтой М*********, Б********* овогтой Б*********, Б********* овогтой А*********, А********* овогтой А********* нарт тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар, 

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/91 дүгээр захирамжийн Б********* овогтой А*********, Ц.Б********* нарт 700 м.кв 2 газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар, 

2019 оны 05 сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжаар Д********* овогтой Д*********-д 700 м.кв 2 газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар, 

2019 оны 12 сарын 31-ний өдрийн А/496 дугаар захирамжаар Б********* овогтой С*********-д 700 м.кв 2 газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар, Б********* овогтой Б*********-д 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийг тус тус олгосон байна.

4. Харин “Х*********” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “”Х*********” ТББ-аас гаргасан гэрээ, гэрчилгээ сунгах хүсэлтийг сунгахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Х*********” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг “Х*********” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 821 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Улмаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Засаг дарга, “Х*********” ТББ-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 267 дугаар байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээг 2031 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд байгуулжээ.

5. “Х*********” НҮТББ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/07 дугаар албан бичгээр дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд газар эзэмшүүлснээс шалтгаалан ойн сан бүхий газрын дэглэмийг зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандахад тус сайдын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/575 дугаар тушаалаар дээрх асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллажээ. 

Тус ажлын хэсэг Ойн тухай болон Газрын тухай хуулийг зөрчсөн талаар дүгнэлт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран ажиллахаар ханджээ.

6. Нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/05 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад, 19/06 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад тус тус ойн сан бүхий газарт давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/4920 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 8357 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон боловч хугацаандаа нэхэмжлэлээ ирүүлээгүй тул шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8726 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна.

Харин нэхэмжлэгчээс дахин 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9119 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1180 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 

“Тус ТББ нь 2008 оноос дүрэмд заасан үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу Байгаль хамгаалах тухай хууль, Ойн тухай хуульд зааснаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 92 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 237 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргатай 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Сүхбаатар дүүргийн ойн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах 01 тоот гэрээний дагуу тус дүүргийн 19 дүгээр хороо Ойн сангийн 45, 46 дугаар хэсэглэл болох Хандгайт дахь Тахилтын амны 736 га талбай бүхий газар нутгийн байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хариуцан, хамгаалах зорилгоор эзэмшдэг бөгөөд байгаль хамгаалах болон ойн менежментийн хөтөлбөрийг таван жилээр төлөвлөн батлуулж, ойн нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, холбогдох байгууллагад хийсэн ажлаа тайлагнаж ирсэн.

Манай ТББ-ын эзэмшлийн ойн сан бүхий газарт анх 2018 онд 4 га газар олгосон байж магадгүй талаар мэдээллийг манай тухайн үед харуулаар ажиллаж байсан ажилтан бидэнд мэдэгдсэн. Үүнээс удалгүй олон нийтийн сүлжээнд /фэйсбүүкт/ Хандгайтад бичиг баримт нь бэлэн 1 га газрыг 50 сая төгрөгөөр зарна гэх зар удаа дараа гарсан тул бид холбогдох газрын албанаас тодруулахад бидэнд мэдээлэл өгөөгүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ойн сан бүхий газарт үзлэг хийхэд явцад хариуцагчийг төлөөлж оролцсон дүүргийн Газрын албаны мэргэжилтнээс 2014 онд мод үржүүлгийн зориулалтаар 4 га газар олгосон байх ба энэ нь газрын тухай хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул хүчингүй болгосон гэж шүүхэд мэдүүлж байсан тул бид хүчингүй болсон гэж ойлгож байсан.

Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр тус нөхөрлөлийн эзэмшил ойн сан бүхий газар дээр үл таних хүмүүс “Бид энэ газрыг нэг айлын газрыг 9 сая төгрөгөөр худалдаж авсан тул газартаа байшин барина... дүүргийн газрын албанаас гэрчилгээ олгон эзэмшүүлсэн...” гэж хэлээд хашаа барьж, бут сөөгийг гэмтээн сүйтгэж байгааг манай идэвхтэн-харуул бидэнд мэдэгдсэн. Энэ талаар мөн дүүргийн газрын албанаас тодруулахад нөхөрлөлийн ойн сан бүхий эзэмшил газар дээр хууль зөрчиж иргэдэд газар эзэмшүүлсэн байх ба үүнийгээ нууцлан бүрэн мэдээлэл өгөхгүй байсан бөгөөд энэхүү газарт хичнээн иргэнд газар олгосон нь тодорхойгүй тул бид иргэдэд газар олгосон шийдвэр болон иргэд хоорондоо наймалцан шилжүүлсэн баримтыг өөрсдөө олж авсан. Дээр дурдсан баримт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, байгаль хамгаалах чиглэлээрх үйл ажиллагааг санаатай тасалдуулж буй дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой байх үндэслэлийг бүрдүүлж, хардлагыг төрүүлж байгаа юм.

Байгаль хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2, Байгаль хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг тус тус зааж өгсөн байдаг. Гэтэл дүүргийн Засаг дарга байгаль хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ огт хэрэгжүүлдэггүй төдийгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь эсрэгээрээ хууль бус үйлдлүүдийг өөгшүүлсэн сөрөг нөлөөг үзүүлж байгаа бөгөөд доорхи хуулиудыг зөрчиж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж газар олгосон байна.

2. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Тодруулбал тус газар нөхөрлөлийн модыг үрээр болон ургал эрхтэнгээр үрслэг бойжуулах туршилт судалгааны зорилгоор ашигладаг хүлэмж байршдаг мод үржүүлгийн хамгаалалтын ойн бүсэд дайран нэвтэрч, эвдлэн сүйтгэж хашаа барьсан, байгалиасаа ургасан ой мод, бут сөөг бүхий газар бөгөөд энд иргэнд газар эзэмшүүлсэн нь эдгээр мод, сөөгийг устгаж, цаашид устгагдах аюултай нөхцөлийг бий болгосон, тус газрын зүүн талд 15-20 метрийн зайд Сэлбэ голд цутгадаг горхийн эх ундарга байдаг бөгөөд энэхүү горхи нь ширгээд байсан нь өнгөрсөн оноос сэргэсэн ба үүнийг устгах, сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй, энэ ойн бүсэд сүүлийн жилүүдэд үнэг, хярс, туулай, гахай, гөрөөс зэрэг суурьшсан амьтдыг үргээж байгалийн тэнцвэрийг алдагдуулах зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөлөл шууд үзүүлж байна.

Энэхүү газар нь ойн сангийн 45, 46 дугаар хэсэглэлд хамаарагддаг байгалиасаа мод, бургас сөөг ургасан ойжсон газар бөгөөд энд барилга барих боломжгүй төдийгүй ой мод, сөөгийг устгах, сэргэн урсаж Сэлбэ голд цутгадаг горхи, булагийн эх ундаргыг ширгээх зэрэг байгаль орчинд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл байдал үүсээд байна.

Ойн нөхөрлөлийн эзэмшиж буй ойн сан бүхий болон ойн хамгаалалтын бүсэд түүний дэглэмийг зөрчсөн талаар ТББ-ын зүгээс эдгээр шийдвэрийг хүчингүй болгох талаар дүүргийн Засаг даргад 19/05, Нийслэлийн Засаг даргад 19/06 тоот албан бичгээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уг шийдвэрийг хуульд зааснаар хүчингүй болгох талаар гомдлыг гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/4920 тоот албан бичгээр хариу ирүүлсэн боловч холбогдох шийдвэрийг хянаж хүчингүй болгох талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Дээрх иргэд ойн сан бүхий газарт бут сөөг, манай сургалтын зориулалттай хүлэмжийг сүйтгэн хашаа барьсан тул цаг алдалгүй энэхүү хууль бус үйлдлийг яаралтай зогсоолгохоор 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад хандсан бөгөөд тус яамны сайдын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А/575 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулан газар дээр нь шалгалтыг хийх явцад дээрх газар худалдаж авсан гэх иргэд ойн бүсэд машин техник авчран бут сөөгийг сүйтгэн үйл ажиллагаа явуулж байгаатай тааралдсан. Ажлын хэсгээс дүгнэлт гарган, холбогдох байгууллагуудад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг чиглэл өгч албан бичгийг хүргүүлээд байгаа боловч одоог хүртэл мөн арга хэмжээ авагдаагүй байна.

Тус ТББ нь хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээгээ сунгуулах хүсэлтийг дүүргийн Засаг даргад удаа дараа тавьсан боловч тодорхой бус шалтгаанаар сунгаж өгөөгүй тул Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ, гэрчилгээг сунгахыг даалгуулахаар шүүхэд хандсанаар 821 дүгээр шийдвэр гарч, шүүхээс уг шийдвэрийг 30 хоногийн дотор биелүүлэх шүүгчийн захирамж, мэдэгдэл, Нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/14780 тоотоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг дүүргийн Засаг даргад удаа дараа хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ба Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно.

Тус ТББ-д ойн сан бүхий газрыг эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2008 оны 92 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 237 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа хэдий ч уг шүүхийн шийдвэрийн дагуу тус ТББ нь дээр дурдсан ойн сан бүхий газрыг байгаль хамгаалах чиглэлээр хууль ёсоор эзэмшиж байгаа хууль ёсны эзэмшигч гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэдгийг тодруулахыг хүсч байна.

Тус ТББ-аас байгаль хамгаалах чиглэлээр эзэмшиж байгаа ойн сан бүхий газрын кадастрыг мэдээллийн санд оруулж бүртгүүлэх талаар удаа дараа хүсэлт, шаардлагыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж байсан боловч бидний хүсэлт, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулж ирсэн. Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  20/01 тоот, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20/06 тоот албан бичгүүдээр хандсан боловч огт хариу өгөлгүй санаатайгаар шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон Засгийн газраас баталсан журмын дагуу газрын мэдээллийн нэгдмэл сан, түүн дотор ойн сангийн газрын мэдээллийн санг бүрдүүлж, бүртгэн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээсэн мэдээллийн санд нэвтрэх эрх бүхий этгээд юм. Гэтэл энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй, гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь өнөөдрийн маргааны гол шалтгаан болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбайг өөрчлөх тухай А/55 дугаар захирамжийн Хавсралт: 1, 2-оор Б.О*********, Д.Б*********-т, Л.О*********, Б.Д********* нарт, дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т.М*********, Д.Э*********, Г.Б*********, Г.У*********, Б.Б*********, Г.Б********* нарт, дүүргийн Засаг даргын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Д.Б*********-д, дүүргийн Засаг даргын 2005 оны 08 сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамжийн Н.П*********-д, дүүргийн Засаг даргын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн А/496 дугаар захирамжийн Б.С*********, Б.Б********* нарт, дүүргийн Засаг даргын 2019 оны 05 сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Д.Д*********-д, дүүргийн Засаг даргын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжийн С.У*********, Г.О*********, В.М*********, Б.Б*********, Б.А*********, А.А********* нарт, дүүргийн Засаг даргын 2018 оны 04 сарын 09-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн Б.А*********, Ц.Б********* нарт тус тус газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах;

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/264 дүгээр захирамжаар “К*********” ХХК болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар иргэн Х********* овогтой У********* нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах;

“Х*********” НҮТББ-ын ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, одоо эзэмшиж байгаа 673.24 га газрыг газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагч дүүргийн Засаг дарга доорхи хуулийн заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. 

Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”, Ойн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх”, 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан мөн”, 10 дугаар зүйлийн 10.1.4-д “ойн сан бүхий газар”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Ойн сан бүхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас, ойг өсгөн үржүүлэхэд зориулсан, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна”, 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэх эдгээр заалтуудыг зөрчиж, төрийн хамгаалалтад байх нийтийн өмчийг эзэнгүйдүүлж хяналтгүйгээр иргэдэд газар олгосныг хууль зөрчсөн гэж үзэж байна. 

Хоёрдугаарт, Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2-т сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад, 4.10-д “Ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална” гэсэн байна. Энэ талаар Засгийн газар 227 дугаар тогтоол баталсан байдаг. 8 дугаар зүйлд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг зохицуулж өгсөн байдаг. Үүнд 18 дугаар зүйлийн 18.4-д баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих зэргээр зохицуулсан зүйл байдаг. Гэтэл Засаг дарга эдгээр хуулийг зөрчин эдгээр иргэнд газар эзэмшүүлэхээр акт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 

Гуравдугаарт, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс илүү налуу газрын ой хамаарна”, 8.2-т “Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн доторх ой хамаарна” гэж заасан байна. Дээрх заалтыг зөрчиж газар олгосон гэж үзэж байна. 

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д насны тавдугаар анги хүртэлх ой, бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, заг, тоорой, жигд, яргай, сухай, гандигар, тэс болон чацаргана, мойл зэрэг бүх төрлийн жимсний мод, бутыг огтлох, хугалж гэмтээх, 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглох заалтыг зөрчсөн. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Газрын кадастрт энэ хуулийн 9-16 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн бүх ангилалын газрын улсын бүртгэл, газрын тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгасан байна”, 26.5-д “Газрын нэгдмэл сангийн сум, дүүргийн тайланг Засаг дарга тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад; газрын нэгдмэл сангийн аймаг, нийслэлийн тайланг Засаг дарга дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргаж өгнө”, 33 дугаар зүйлийн 33.7-д “Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тухайн маргаан бүхий “Х*********” НҮТББ-ын эзэмшиж буй ойн сан бүхий газрыг мэдээллийн санг бүртгэхгүй, төрийн нийтийн өмчийг хяналтгүй байлгаж байна. Эзэмшүүлэхээр Засаг даргын шийдвэр, иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсаар байтал хуулийн хугацаанд бүртгэхгүй, бүртгүүлэхээр мэдээллийн санд гаргасан өргөдөл хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг гаргаж ирсэн нь хууль бус юм.” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар ойн нөхөрлөл гэж тухай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын байгууллага гэж тодорхой заасан. 2012 оны Ойн тухайн хуульд ойн нөхөрлөл гэж Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.8-д заасны дагуу зохион байгуулагдаж үйл ажиллагаа  явуулж буй иргэдийн сайн дурын байгууллага гэж тодорхой заасан байна. Байгаль орчныг хамгаалах хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төрийн бус байгууллага буюу ойн нөхөрлөлд олгосон. Мөн энэ тухай Ойн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Байгаль орчин аялал жуучлалын сайдын А/250 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталгаажсан журмын 5 дугаар зүйлийн 5.2-т энэ талаар тодорхой заасан байдаг. Тийм учраас “Х*********” НҮТББ нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, үйл ажиллагаагаа сайн явуулж байгаа байгууллага гэдэг нь харагдаж байна. 

Тухайлбал, Ойн судалгааны хөгжлийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10346 дугаартай хэргийн материалд авагдсан дүгнэлтээр 16,000 ширхэг суулгац тарьж ойжуулсан байна. Ойн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг хангалттай сайн биелүүлсэн, байгаль хамгаалах чиглэлээр үр дүнтэй нөхөрлөлийн үйл ажиллагааг хангалттай сайн явуулсан гэж дүгнэж байна гэсэн байна. Хэрэгт Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн дүгнэлт байна. Тус төрийн бус байгууллагаас байгаль орчны хууль тогтоомж зөрчигдсөн тухай мэдээлэл нь үндэслэлтэй байна гэдгийг заасан байна.” гэв. 

10. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0821 дүгээр шийдвэрээр “Х*********” НҮТББ-д мод үржүүлгийн чиглэлээр нийт 647,24 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч улмаар гэрээ байгуулах гэрчилгээ олгохыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон.

Үүний дагуу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 267 дугаар гэрээ байгуулж, гэрээний 1.5 дахь хэсэгт “Энэхүү гэрээний 1.2 дахь хэсэгт заасан ойн сангийн хилийн зааг, хэмжээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 821 дүгээр шийдвэрт тусгагдсан 673,24 га-аар тогтоож, гэрээний хавсралтаар тогтоосон газрын кадастрын зурагт давхардсан иргэдийн маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа эргэлтийн цэгийг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал уг гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг

Гэвч дээрх шүүхийн шийдвэр болон гэрээнд заагдсан 673.24 га газрын хилийн цэс тогтоогдоогүй байдаг. Газрын тухай болон ойн тухай хуульд газрыг гэрээ, гэрчилгээ, зориулалтын эзэмшиж ашиглана гэж заасны дагуу “Х*********” нөхөрлөл нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж буй газрыг иргэдэд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийг хязгаарласан заалт уг гэрээнд байхгүй

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Х*********” НҮТББ-д олгосон гэх газар нь Ойн тухай хуулиар гэрээгээр эзэмшүүлэх, нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулахыг баталгаажуулсан захирамж, иргэдийн Нийтийн Хурлын тогтоол байна. 2002 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэсэн байна. Тэгэхээр газрын гэрээ, гэрчилгээг хэн олгох вэ гэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас олгож байгаа. “Х*********” НҮТББ-аас Газрын тухай хуульд заасан үндэслэл, зориулалтын дагуу эзэмшихээр дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хийсэн гэрээ, гэрчилгээ гэх зүйл байдаггүй. 2012 оны Ойн тухай хуулиас өмнө иргэдэд зуслангийн зориулалтаар ойн ногоон бүсэд газар эзэмшүүлэх эрх нээлттэй байсан. Иргэдийн газар эзэмших эрх нээлттэй байсны улмаас дүүргийн Засаг дарга ногоон бүсэд газар эзэмших эрхийг Ойн тухай хуулиар олгосон байна. Газрын гэрээ, гэрчилгээгээр тухайн газрыг эзэмшээгүй нь мэдээллийн санд кадастрын зураг хэлбэрээр орох боломжгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэсэн байна. “Х*********” НҮТББ нэгж талбарын дугаар байхгүй. Зөвхөн байгаль орчин ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар олгогдсон эрхийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ойн тухай хуулиар байгаль хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар гэрээ байгуулж явж байгаа нь Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийн гэрчилгээг хязгаарлах үндэслэл болно гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 267 дугаартай “Х*********” НҮТББ-тай байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээний 2.5-д тодорхой энэ заалтыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл ойн сан байрших газрыг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, зөвшөөрөл олгохдоо нөхөрлөлийн саналыг авч холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглуулж, эзэмшүүлж болно гэсэн заалт байна. Энэ нь өөрөө “Х*********” НҮТББ-аас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээндээ тухайн ойн сан бүхий газарт иргэд зуслангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж болох юм гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулаад явж байна. Гэтэл тухайн нөхөрлөл маань эргээд ойн үйл ажиллагаагаа Газрын тухай хуулиар иргэдэд зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн зүйлтэй давхардуулж олгож байна. Кадастрын зургийг Газар зохион байгуулалтын алба мэдээллийн санд оруулахгүй байна гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал Ойн тухай хууль, Газрын тухай хуульд заасан өөрсдийн үйл ажиллагаа, чиглэл, зориулалтаа ойлгохгүй хольж хутгаад нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

12. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Хандгайт зусланд "К*********" ХХК, иргэн Х********* овогтой У********* нарын эзэмшиж байгаа газар нь "Х*********" ТББ-ын маргаан бүхий газартай давхцалгүй болох нь тогтоогдож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9316 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

*********" ТББ-д Газрын тухай хуулийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлээгүй бөгөөд дүүргийн Засаг даргатай тодорхой хэмжээний газар нутгийг хамгаалах тухай гэрээ байгуулсан байдаг.

Гэрээгээр хамгаалах нутаг дэвсгэрийн байршил нь тодорхойгүй, өөрсдийн хийлгэсэн кадастрын зургийг нийслэлийн Байгаль орчны газартай зөвшилцөж албажуулаагүй бөгөөд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлуулах, мэдээллийн сангаас зураг устгуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч талаас нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон учраас нийтийн эрх ашгийг яг ямар байдлаар зөрчиж байгаа талаарх нотлох баримтууд хэргийн материалд авагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байхдаа Ойн тухай хууль болон Байгаль хамгаалах тухай хууль зөрчиж Сүхбаатар дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлсэн, газар эзэмшсэн иргэд хориглосон үйл ажиллагаа явуулж байна гэх асуудал яриад байна. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгч талаас өөрөө бүрдүүлээд Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон газрын албанд өргөдөл гомдол огт гаргаж байгаагүй. Энэ асуудлыг тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

13. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 237 захирамжаар дүүргийн Засаг дарга “Х*********” НҮТББ-тай 6000 га талбай газрыг гэрээгээр эзэмшүүлэхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд биш тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга н.Б*********-т даалгасугай гэсэн байна. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшүүлэх захирамж биш гэрээгээр Ойн тухай хуулийн дагуу газар олгосон захирамж ирсэн байна. Энэ захирамжийг үндэслэн мэдээллийн санд зураг оруулаагүй, эс үйлдэхүй хийсэн гэж хэлээд байна. Дүүргийн Засаг даргын захирамжид Газар зохион байгуулалтын албанд даалгаад, тухайн захирамжийг үндэслээд мэдээллийн санд зураг оруулахыг даалгаагүй. Зөвхөн гэрээний үндсэн дээр хийсэн учраас мэдээллийн санд зураг тусгагдаагүй. Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад тухайн иргэдэд газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 буюу Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Энэ хуулийн заалт яагаад зөрчөөгүй вэ гэхээр тухайн төрийн бус байгууллага дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж буй гэрээг үндэслэсэн учраас гэрээ байгуулаад явсан. Үүнд газрын мэдээллийн санд бүртгэгдсэн, давхацсан зүйл байгаагүй учраас тухай заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв. 

14.  Гуравдагч этгээд Д.Б********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие уг газарт газар эзэмших хүсэлт тавьсан боловч Газрын албанаас удаашралтай байсан тул больсон. Тиймээс уг асуудал надад хамааралгүй, уг газрын эзэмшлээс татгалзаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

15. Гуравдагч этгээд Б.Б********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Б********* миний бие нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 000008400 гэрчилгээтэй, Э-2203000843 эрхийн улсын бүртгэлийн дугаартай газар эзэмшдэггүй. Энэ талаар анх удаа мэдэж байна.

Дээрх газарт иргэн миний нэрийг ашиглан газар эзэмшсэн, гэрчилгээ гаргаж бусдад худалддаг хардлага төрж байгаа тул уг гэрчилгээ, газар эзэмших эрхийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжийн Б.Б********* надад олбогдох хэсгийг хүчингүй болгоно уу.

Миний бие дээрх асуудалд холбогдолгүй тул намайг оролцуулалгүйгээр миний нэрийг аішиглаж газар эзэмшсэн байх хууль бус үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

16. Гуравдагч этгээд Л.О********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь холбогдох хууль, журмын дагуу хүсэлт гаргаж хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт Хандгайт, Тахилтын ам хэмээх газар 10000 м2 газрыг эзэмших эрхтэй болсон билээ.

Хууль журмын хүрээнд өргөдөл, хүсэлтээ гаргаж, хуулийн хүрээнд дээр дурдсан газар эзэмших эрхээ олж авсан бөгөөд үүнийг хэн нэг этгээдийн хүсэлтээр, зөвхөн өөрийн хувийн зорилгоор хангуулах гэсэн этгээдийн шаардлагаар хүчингүй болгуулах үндэслэл байхгүй юм.

Нэхэмжлэгч “Х*********" ТББ нь Хандгайт дахь Тахилтын амны ойг хамгаалж үйл ажиллагаа явуулдаг гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч үнэн чанартаа энэ ойг хашиж авч, тус ТББ-ын эзэд, гишүүд нь өөрсдөө болон гуравдагч этгээдэд тус ойн бүс дотор газар олгуулж, байшин сав, хашаа хороогоо барьсаар байгаа билээ. Өөрсдийгөө нийгэмд үйлчилдэг, сайн үйлс хийгээд байгаа гэж нэхэмжлэлдээ бичсэн байх боловч тус “Х*********” ТББ-ын гишүүд нь хууль зөрчин тус газрыг бусдад худалдах, давуу эрх олгон тус газрыг бусдад эзэмшүүлэх эрхийг төрийн байгууллагаар гаргуулан өгөх зэргээр энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

17. Гуравдагч этгээд Т.М*********, Г.Б, Д.Э********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын холбогдох хууль журмын дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад хандан, хууль журмын дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хандгайт дахь Тахилтын аманд 699 мкв талбай бүхий зуслангийн газар эзэмших зөвшөөрөл авсан билээ.

“Х*********” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Б*********-ийн миний эзэмшлийн газартай холбоотой Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасан нэхэмжлэл, холбогдон гаргасан нотлох баримтыг үндэслэлгүй, хууль бус, бусдын эзэмшлийн өмчид дайрч, санаархаж байна гэж үзэж байна.

Иймд дээрх “Х*********” НҮТББ-ын гүйцэтгэх захирлын гаргасан нэхэмжлэлийг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан шат шатны хууль шүүхийн үйл ажиллагаанд оролцохоо үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

18. Гуравдагч этгээд Б.О*********, Д.Б********* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бидний газрын гэрчилгээг гаргасныг мэдээгүй байсан. Шүүхээс мэдэгдэл ирж мэдсэн. 4-5 жилийн өмнө 2 өрөө байраар солих гээд бид хоёрын иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан ба сарын дараа газар бүтэхгүй байна гээд больсон. Энэ газар бид хоёрт хамааралгүй” гэжээ.

19. Гуравдагч этгээд Б.Б*********, Б.С********* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б********* овогтой Б********* нь дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 31-ний Э-2203000786 эрхийн бүртгэлтэй 1462100122 нэгж талбартай гэр орон сууц, хашааны зориулалттай Б********* овогтой С********* нь дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний 1462100116 нэгж салбартай, Э-2203004991 эрхийн бүртгэлтэй болон 1462100137 нэгж талбартай, Э-2203000783 эрхийн бүртгэлтэй гэр орон сууц, хашааны зориулалттай тус газруудыг зарын дагуу хувь хүнээс худалдаж авсан бөгөөд авахаасаа өмнө Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас лавлаж асуухад нэр шилжих боломжтой гэсний үндсэн дээр худалдаж авсан болно.

Иймд “Х*********” НҮББ-ын нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдэж байна” гэжээ.

20. Гуравдагч этгээд Б.Б*********, Г.О*********, В.М********* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтад тус бүр 700 м.кв газрын зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж, гэрээ байгуулан, гэрчилгээ авч зуслангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа билээ.

Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу Газрын албанд хүсэлтээ гаргаж, хууль ёсоор уг газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд тухайн үед уг газар нь бусдын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байсан учир дүүргийн Засаг дарга захирамж гаргаж олгосон билээ.

Гэтэл нэхэмжлэгч “Х*********" ТББ нь бидний газар эзэмших эрх авснаас хойших шүүхийн шийдвэрийг үндэслэн бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

“Х*********" ТББ-ын эзэмших эрхтэй байсан гэх 673.24 га газар нь газрын кадастрын мэдээллийн санд огт бүртгэгдэж байгаагүй, одоо ч бүртгэгдээгүй байгаа нь уг газрын нэхэмжлэгч Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрхтэй байгаагүй, өнөөдөр ч эзэмших эрхтэй гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан захиргааны хэргийн шүүхийн 821 дүгээр шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан байх бөгөөд түүнээс цаг хугацааны хувьд өмнө газар эзэмших эрхтэй болсон бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Бид өөрсдийн эзэмших газартаа 40 гаруй сая төгрөгийн зардал гаргаж хашаа барьж, тог цахилгаан татаж, зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд энэ нь ямар нэгэн хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

21. Гуравдагч этгээд А.А*********-ийн өмгөөлөгч Б.Г********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтад 700 м.кв газрын зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж, гэрээ байгуулан, гэрчилгээ авч зуслангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа билээ.

Гуравдагч этгээд А.А*********-д олгосон газрын хувийн хэрэг нь бусад гуравдагч этгээд нарын хувийн хэрэгтэй хамт хавтаст хэрэгт ирсэн бөгөөд шүүхийн үзлэгт ч мөн маргаан бүхий газар тусгагдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа энэ талаар мэдээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

22. Гуравдагч этгээд Б.С*********, Б.Б*********, Г.О*********, В.М*********, Б.Б*********, А.А********* нарын өмгөөлөгч Б.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нарын нэр дээр 7 нэгж талбар байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Яагаад үндэслэлгүй байна гэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д заасны дагуу нийтийн эрх ашгийг төлөөлж байна гэдгийг удаа дараа тодорхойлдог. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дурдахдаа нийтийн эрх ашгийг төлөөлж гаргаж байна гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд бол сүүлийн 3 жил дүрэмд заасан үйл ажиллагаа явуулсан байх гэдэг шаардлага хангасан байхыг шаардана. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд төрийн бус байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг Улсын бүртгэлд жил бүр, татварын тайлангаа харьяалах Татварын албанд бүртгүүлнэ гэж заасан байна. Энэ асуудлаар анхан шатны шүүхээс шийдвэр гаргаж давж заалдах шатны шүүхээс шалгаж тогтоох ёстой зүйл байна гэсэн байдаг. Үйл ажиллагааны тайлан буюу дүрмийн зорилгод нийцсэн үйл ажиллагааг 3 жил тасралтгүй явуулсан байх гэдэг шаардлагыг хангаагүй. 

Өөрөөр хэлбэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуулиар 2018 онд нэхэмжлэл гаргасан гэхээр 2018 оноос өмнө үйл ажиллагаа тасралтгүй явуулсан нь тогтоогддоггүй. Мөн өөр ямар баримтаар тогтоогддог вэ гэхээр “Х*********” НҮТББ 2008 оны 92 дугаартай иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 237 дугаартай Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхтэй болсон. Анх газар ашиглах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон байна. Өмнөх 2008 оны 3 жилийн хугацаа 2011 онд дууссан. 2012 онд 02 тоот гэрчилгээгээр 736 га талбай газар ашиглах эрхийг 3 жилийн хугацаанд олгосон байна. 2012 оноос 2015 он хүртэл “Х*********” НҮТББ-ын газар ашиглах эрх хүчин төгөлдөр байж байгаад 2015 оноос газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа ч дууссан, нөхөрлөлийн үйл ажиллагаа зогссон гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл 2015 оноос 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл цаг хугацаанд энэ нөхөрлөлийн газар ашиглах эрх дууссан. Хууль зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж үзэж байна. Дээр дурдсан цаг хугацаа буюу 2015 оноос хойш 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч 637 м.кв талбай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасан шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд миний үйлчлүүлэгч нарт олгогдсон газар олгогдсон байсан. 

Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  А/378 дугаар захирамжаар Г.О*********, В.М*********, Б.Б*********, А.А********* нарт газар олгосон. “Х*********” НҮТББ-ын ашиглах эрхийн хугацаа дуусаад шүүхийн шийдвэр гараагүй байх цаг хугацааны асуудал. Б.С*********, Б.Б********* нарын хувьд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/496 дугаар захирамжаар нэр шилжүүлсэн. Б.С*********, Б.Б********* нарын шилжүүлж авсан 3 нэгж талбарын хувьд өмнөх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т.М*********, Д.Э*********, Г.Б********* нарт олгосон газар байсан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ А/377 дугаар захирамжаар Т.М*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэсэн байдаг. Гэтэл энэ нь гуравдагч этгээд Б.С********* руу шилжсэн байгаа газар. Ингээд үзэхэд Т.М*********, Д.Э*********, Г.Б********* нарт “Х*********” НҮТББ-ийн шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд газар олгогдсон. Маргаан бүхий 6 иргэнд олгосон 7 нэгж талбарыг нэр шилжүүлсэн болоод анх олгосон захирамжийн улмаас “Х*********” НҮТББ-ын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй. 

Учир нь “Х*********” НҮТББ нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 92 дугаар тогтоол гэдгээр газрыг ашиглах эрхтэй болсон гэдэг. Гэтэл архиваас харахад 92 дугаар тогтоол нь шал өөр тогтоол байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгч буй 92 дугаартай тогтоол нь хуурамч байх бүрэн магадлалтай байна. Архиваас өөр тогтоол гарч ирээд байгаа юм. Гэвч хэрэгт хамааралтай юм уу шүүх дүгнэх байх. 92 дугаартай тогтоолоор “Х*********” НҮТББ 6000 га талбайд газар олгосон байна. Миний ойлгож байгаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс том газар гарсан гэж ойлгож байна. Тус тогтоол гарсан эсэх нь эргэлзээтэй. 2018 оны шүүхийн шийдвэрээр 673,24 м.кв талбай газрыг гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг л даалгасан. Газар эзэмшүүлэх гэх энэ харилцаа нь кадастрын мэдээллийн санд бүртгэж оруулж байж Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх харилцаа дуусгавар болно. Хариуцагч тайлбарлахдаа 2008 оноос хойш ойн сан бүхий газрыг гэрээгээр ашиглуулах харилцаанд Ойн тухайн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ойн мэргэжлийн байгууллага буюу ойн нөхөрлөл гэрээгээр ашиглаж байгаа газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлнэ гэдэг зүйл зохицуулалт эргэлзээтэй байхгүй. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 673,24 м.кв талбай газрыг мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшүүлэх боломжтой асуудлыг шүүхийн дүгнэх асуудал гэж үзвэл 92 дугаар тогтоолд заасан 6000 га талбай дотор хаанаа ч баталгаажуулаад авах боломжтой.

Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь ашиглах боломжтой ойн сангийн газрын дөнгөж 10 хувь байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн гэх 673,24 м.кв газраа миний үйлчлүүлэгч 7 иргэний газартай давхцуулахгүйгээр кадастрын мэдээллийн санд бүртгээд явбал нэхэмжлэгчийн өмнөх шүүхийн шийдвэрийн сэргээгдсэн гэх эрх хууль ёсны ашиг сонирхол хангалттай сэргэх боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжаар А.А*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан. Дээрх хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол шийдэх зохицуулалт байгаа учраас энэ хүрээнд шийдэх боломжтой гэж харж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

23. Гуравдагч этгээд Д.Д********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Д********* овогтой Д********* нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б, Б.Б, Г.У нараас Сүбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтад байрлах нэгж талбарын 1462100166, 1462100160, 1462100147 дугаартай 699, 700, 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н*********-ийн Д*********-оор дамжуулж тус бүрийг нь 9,500,000 төгрөг буюу нийт 28,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Эрхийг шилжүүлэн худалдан авахдаа худалдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*********-ийг Г.Б*********-ын 437,920 төгрөг, Б.Б*********-ын 437,920 төгрөг, Г.У*********-ийн 437,300 төгрөгийг тус тус хувь хүний орлогын албан татварт төлүүлэхийг шаардаж, тус бүрийг төлүүлсэн болно.

Улмаар миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/198 дугаар захирамжийн үндсэн дээр:

1. 2019 оны 5 дугаар сарын 20-ны эрхийн улсын бүртгэлийн Э-2203000782 дугаартай, нэгж талбарын 1462100166 дугаартай 699 м.кв газар;

2. 2019 оны 5 дугаар сарын 20-ны эрхийн улсын бүртгэлийн Э-2203000843 дугаартай, нэгж талбарын 1462100160 дугаартай 700 м.кв газар;

3. 2019 оны 5 дугаар сарын 30-ны эрхийн улсын бүртгэлийн Э-2203000789 дугаартай, нэгж талбарын 1462100147 дугаартай 699 м.кв газрыг тус бүрийг хууль ёсоор эзэмшиж байна.

Засаг даргын А/198 дугаар захирамж нь миний эзэмшиж буй газрууд эрхийн аливаа зөрчилгүй, давхардалгүйн нотолгоо гэж бодож байна. Тиймээс миний бие эзэмшиж буй 3 нэгж газрын хууль ёсны эзэмшигч мөн юм. Гэтэл өнөөдөр Х********* Ойн Нөхөрлөл яагаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр миний хууль ёсоор, шударгаар эзэмшиж буй З нэгж газрын эзэмших эрхийг цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг огт ойлгохгүй байна.

Миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд газраа гэрээнд заасан үүргийн дагуу эзэмшиж, газрын төлбөрөө жил бүр /2019 онд 213,286 төгрөг, 2020 онд 55571 төгрөг, 2021 онд 360,316 төгрөг/ нэхэмжлэлийн дагуу зохих ёсоор тогтмол төлсөөр ирсэн. Өнгөрсөн хугацаанд 410,000 төгрөгөөр газрын топографын зургийг хийлгэж, 7,250,000 төгрөгөөр хашаа, 3,800,000 төгрөгөөр цахилгааны шугамыг тус тус татсан. Өөрийн эзэмшлийн 3 нэгж газарт нийт 1,313,140 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлүүлж, 39,960,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 762,173 төгрөгийг газрын төлбөрт төлжээ.

Иймд 3 нэгж газрын хууль ёсны, шударга эзэмшигч болохыг тогтоон өгч, Х********* Ойн Нөхөрлөлийн миний 3 нэгж газар эзэмших эрхтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

24. Гуравдагч этгээд Д.Д********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн үед газар авахаас өмнө ч газрын давхардал байгаа юу гэдгийг Газрын албанаас тодруулж авч байсан. Үүнийг баталгаажуулж Засаг дарга тушаал гаргаж эрхийг минь олгосон гэж ойлгож байна. Ой хамгаалах санд ямар ажил хийгдэх гэж байгааг оршин сууж байгаа иргэдтэй хамтраад ажиллах боломжтой. Тухайн зуслангийн газарт жилийн 4 улиралд тогтмол амьдарч байгаа зүйл байхгүй. Зөвхөн зун зуслангийн зориулалтаар тодорхой хэмжээнд ашиглаад 2-3 сар амьдарч байна. Тухайн саруудад ой хамгаалах ажлыг иргэд өөрсдөө хийгээд, тухайн орчинд амьдрахгүй байгаа хугацаандаа “Х*********” НҮТББ-ын тухайн газарт байнга амьдарч байгаа хүнд төлбөр өгөөд, хамтран ажиллаад, нийтэд тустай ажил хийх бүрэн боломжтой. Хууль ёсны шударга эзэмшигчийн эрхийг ингэж зөрчиж дахин дахин шүүх хуралдаан болгож байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв. 

25. Гуравдагч этгээд С.У*********, Б.А********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.У*********, Б.А********* нарын хувьд маргаан бүхий хэсэгт 2 удаагийн захирамжаар 4 тусдаа газар эзэмшсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 91 дүгээр захирамжаар Б.А********* 2 нэгж талбарын газар эзэмших эрхтэй болсон. 2017 оны 378 дугаартай захирамжаар Б.А*********, С.У********* нарын нийт 4 газрын асуудал гуравдагч этгээдүүдэд үүссэн. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хандгайт зуслан гэх газарт 2017 оноос эхэлж 2 удаагийн хүсэлт гаргах байдлаар тухайн газарт газар эзэмших хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хүсэлтийг шийдвэрлэж тухайн газрыг эзэмшүүлсэн. Эзэмшүүлэх ажиллагаанд Газрын тухай хуульд заасны дагуу бусдын эзэмших, ашиглах газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй газрыг эзэмшүүлсэн. “Х*********” НҮТББ-ын газартай давхацсан гэх байдлаар холбогдох этгээдүүдэд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага хэлэлцэгдээд явж байна. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн газарт давхцалгүй гэх кадастрын зураг хийгдсэний дагуу дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Тэгэхээр өнөөдрийн маргаанд яригдаж буй газрын давхцал үүсээгүй. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн газар дээр кадастр хийлгээгүй. Кадастр хийлгээгүй гэдэг нь ямар нэг давхцал үүсээгүй байна гэж харж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гуравдагч этгээд нарын эзэмшсэн байдал нь хуульд заасны дагуу явагдаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу газар эзэмшсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

26. Гуравдагч этгээд Ц.Б*********-ийн өмгөөлөгч Б.Т********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, Ц.Б********* болон бусад гуравдагч этгээдүүдэд Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуульд заасны дагуу газар олгосон байдаг. Мөн нэхэмжлэгчийн ярьж буй газар эзэмших тухай ойлголт нь Ойн тухай хуулийг үндэслэж тухайн бүс нутгийн ойг хамгаалах зорилгоор гэрээний үндсэн дээр ашиглуулахаар болж байгаа юм. Харин Газрын тухай хуульд ойн сан бүхий газрын ямар зорилгоор эзэмшүүлэх ойлголт байна гэхээр тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно” гэсэн байна. Тэгэхээр энэ байдлаар эзэмшүүлж байгаа тохиолдолд кадастрын мэдээллийн санд мэдээлэл оруулах эрх нь Газрын албанд үүснэ. Нэхэмжлэгчийн ярьж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тухайн ойг хамгаалах үүднээс эзэмшүүлж буй нь гэрээний үндсэн дээр ашиглуулж байгаа үйлдэл юм. Үүнийг заавал Газрын алба иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэж буй зорилго адилхан байдлаар кадастрын мэдээллийн санд оруулах үүргээ биелүүлээгүй гэдэг нь хуульд тусгагдаагүй байна.

Иймд Газрын алба кадастрын мэдээллийн санд оруулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл биш. 

Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс газрын гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Газрын тухай хуульд зааснаар газрын гэрчилгээ нь хуульд заасан үндэслэлээр хүчингүй болдог. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд ямар тохиолдолд гэрчилгээ хүчингүй болохыг зохицуулж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага алинд нь ч хамаарахгүй буюу эрх нь зөрчигдөж буй этгээдүүдийн хувьд энэ үндэслэлд хамаарахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч гэсэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.”Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: … 8/”байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл” гэж /цаашид “нөхөрлөл” гэх/ нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг;”,  Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.”Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна:”, 10.1.4.”ойн сан бүхий газар;”, 14 дүгээр зүйлийн 14.1.”Ойн сан бүхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас, ойг өсгөн үржүүлэхэд зориулсан, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна.”, Ойн тухай (2007 оны) хуулийн 3 дугаар зүйлийн ​​3.1.8."ойн нөхөрлөл" гэж Иргэний хуулийн 481.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8-д заасны дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг;”, 15 дугаар зүйлийн 15.1.”Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 15.1.4.”баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;”, 15.2.“Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 15.2.6.”энэ хуулийн 15.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;”, Ойн тухай (2012 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18.1.4.”баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;”, 18.2.Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18.2.6.”энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, тус дүүргийн Засаг даргын захирамжийн үндсэн дээр ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй тул газар эзэмшигч гэж үзэхээргүй байна. 

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.”Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.3.”эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;”, 23.4.4.”газрын мэдээллийн санг эрхлэх;” гэж дүүргийн газрын албаны эрх хэмжээг заасан бөгөөд дүүргийн газрын алба нь Газрын тухай хуульд зааснаар Засаг даргын шийдвэр гарч бусдад эзэмшүүлж, ашиглуулсан газрын мэдээллийг улсын бүртгэлд бүртгэж мэдээллийн санг эрхлэхээр байна.

Нэхэмжлэгчид Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх үүсээгүй учир түүнд эзэмшүүлсэн ойн сангийн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй  болон бусдын нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаагүй хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй тул ““Х*********” НҮТББ-ын ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, одоо эзэмшиж байгаа 673,24 га газрыг газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг болон “К*********” ХХК, Х*********-ийн У********* нарт холбогдох хэсгийг мэдээллийн сангаас устгахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.”Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3.”энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1.”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4.”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 31 дүгээр зүйлийн 31.3.”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.”Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1.”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж зааснаар Засаг дарга шийдвэр гаргаж газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлэхээр байна. 

Тодорхойлох хэсэгт дурдснаар гуравдагч этгээд нарт дүүргийн Засаг даргын захирамжаар хуулийн дээрх заалтын дагуу газар эзэмшүүлсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргатай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 267 дугаар байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээний үндсэн дээр Ойн тухай (2012 оны) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.”Ойн нөхөрлөл нь энэ хуулийн 4.9, 9.3-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөөтэй байна.” гэж зааснаар ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Газрын тухай хуульд заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр газар эзэмшдэггүй тул бусдын эзэмших эрх бүхий газартай давхацсан гэж үзэхгүй. 

3. Ойн тухай (2012 оны) хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.”Ойн баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу ойг хамгаалах талаар дараах үйл ажиллагааг явуулж болно:”, 25.1.1.”ойн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс ойн санд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.2.”газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;” гэж заажээ.

Хуулийн дээрх заалт нь нөхөрлөлд ойн санд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон болохоос бусдад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрхийг олгоогүй байна. 

Харин хяналт тавих эрхийнхээ дагуу газар эзэмшигч нь газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан эсэхийг эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх буюу эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад хандаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар энэ хэргийн гуравдагч этгээд буюу газар эзэмшигч нар хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан үйл ажиллагааг явуулсан болохыг эзэмшигч тус бүрээр тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй байна.  

Хэрэв хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль зөрчсөн газар эзмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь хариуцагчид нээлттэй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Харин шүүхийн энэхүү шийдвэр нь газар эзэмшигч тодорхойгүй буюу газар эзэмшүүлэх шийдвэргүйгээр бүртгэгдсэн кадастрын нэгж талбарыг устгах болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бусад иргэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай (2007 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.2.6, Ойн тухай (2012 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан “Х*********” НҮТББ-иас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбайг өөрчлөх тухай А/55 дугаар захирамжийн Хавсралт: 1, 2-оор дараах иргэдэд газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг: Үүнд:

Б********* овогтой О********* /регистр:УК*********/ мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Д********* овогтой Б********* /регистр:ХГ*********/ мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Л********* овогтой О********* /регистр:ХЕ*********/ мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Б********* овогтой Д********* /регистр:ВЯ*********/ буюу Д********* овогтой Б********* /регистр:ИЕ*********/ гэсэн кадастрын зурагтай мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газар эзэмших эрх,

Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Т********* овогтой М********* /регистр:ЙП*********/ зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,

Д********* овогтой Э********* /регистр:ХЖ*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,

Г********* овогтой Б********* /регистр:УК*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,

Г********* овогтой У********* /регистр:ЦД*********:/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрх,

Б********* овогтой Б********* /регистр:ЧС*********/ зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших эрх,

Г********* овогтой Б********* /регистр:ЦЗ*********/ зуслангийн зориулалтаар 699 м.кв газар эзэмших эрхийг,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 04 сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжийн Д********* овогтой Б*********-д мод үржүүлгийн зориулалтаар 10.000 м.кв газрыг эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2005 оны 08 сарын 24-ний өдрийн А/226 дугаар захирамжийн Н********* овогтой П*********-д гэр орон сууц, хашааны зориулалттай 14621011594 нэгж талбар бүхий газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн, А/496 дугаар захирамжийн Б********* овогтой С*********-д гэр орон сууц, хашааны зориулалттай 1462100116 нэгж талбартай, Э-2203004991 эрхийн бүртгэлтэй болон 1462100137 нэгж талбартай, Э-2203000783 эрхийн бүртгэлтэй тус бүр 699 м.кв газрын эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг, Б********* овогтой Б*********-д 1462100122 нэгж талбартай, Э-2203000786 эрхийн бүртгэлтэй газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2019 оны 05 сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжийн Д********* овогтой Д*********-д 1462100147, 1462100160, 1462100166 нэгж талбартай тус бүр 699 м.кв газар эзэмших эрх олгосон холбогдох 3 хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн А/378 дугаар захирамжийн С********* овогтой У*********-д 1462102855 нэгж талбартай, Г********* овогтой О*********-д 1462102919 нэгж талбартай, В********* овогтой М*********-д 1462103037 нэгж талбартай, Б********* овогтой Б*********-д 1462103122 нэгж талбартай, Б********* овогтой А*********-д 1462103176 нэгж талбартай, А*********-ийн А*********-д 18644334825562 нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох хэсэг,

Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 сарын 09-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн Б********* овогтой А*********-д 1462103178, 1462103254 нэгж талбартай газар эзэмших эрх олгосон холбогдох 2 хэсэг,

Ц.Б*********-д 146210З344 /18645336773985/ нэгж талбартай 19984 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/264 дүгээр захирамжаар “К*********” ХХК болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжаар иргэн Х********* овогтой У********* нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ойн сан бүхий газрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасаж, залруулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах;

“Х*********” НҮТББ-ын ойн сан бүхий газрыг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, одоо эзэмшиж байгаа 673.24 га газрыг газрын мэдээллийн санд оруулж, бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН