МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000480068 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, *******-ний өдөр *******, ******* дүүрэгт төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, , , , , хамт ******* дүүрэг, , од оршин суух,
урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2021 оны 07 дугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүргийн , тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.тэй үл ялих шалтгааны улмаас маргаан үүсгэж, түүнийг үсдэж, толгойгоор юм мөргүүлэх зэргээр халдан зодож, биед нь баруун хөмсөг, баруун дээд зовхи, зүүн чихний дэлбэн, баруун зулай, зүүн дал, цээж, баруун гуянд цус хуралт, баруун, зүүн зулайд үсний халзрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагаас шүүх хуралд ороод 16 цагийн үед гэртээ харьсан. Тухайн өдрийн өмнөх өдөр нөхөр ******* согтуу гэртээ ирсэн байсан. Би шүүх рүү охин ийн хамт явсан. Би ийн хамт гэртээ харихад гэрт нөхөр ******* унтаад сая сэрсэн гээд байж байсан. Тэгээд нөхөр ******* толгой өвдөөд байна гээд ээр 0.33 литрийн архи дэлгүүрээс авхуулсан. Тэгээд дэлгүүрээс архи авчраад би тухайн архинаас хоёр татсан. Тэгээд удалгүй гараад явсан. Тэгээд орой гэрт ирээд унтсан. Тухайн үед маргаан болоогүй. Тэгтэл маргааш өдөр нь буюу 2024 оны 01 сарын 09-ний өдөр ******* мод хагалж шуудайлна гээд гараад явсан. Тэгээд өдөр ирсэн. Тухайн үед ирэхдээ архи уусан байсан. Тэгээд гэрт ирээд намайг архи авч өг толгой өвдөөд байна гээд байсан. Тухайн үед надаас мөнгө аваад дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүрээс архи аваад уугаад дуусаж байхад гэрт ирсэн. Тэгтэл ******* ийг гэрт байдаггүй, шинэ жилээр ирээгүй гээд уурлаад маргалдаад байсан. Тэгтэл ******* намайг үсдээд угаалгын машин мөргүүлж угаалгын машин руу түлхсэн. Тэгтэл би угаалгын машин дээр унасан. Тэгтэл гар утас аваад гэрээс гарч цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн орой нь манай хүү ирсэн. ******* удалгүй буцаад ирсэн. Тэгтэл манай хүү оёдлын машин авч явна гээд аваад гарахаар нь би араас нь гарч маргалдсан тухайн үед зодсон цохисон зүйл байхгүй. Тухайн үед би газар халтирч унаад хэсэг газар чирэгдсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- ******* дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай “ын ийн биед баруун хөмсөг, баруун дээд зовхи, зүүн чихний дэлбэн, баруун зулай, зүүн дал, цээж, баруун гуянд цус хуралт, баруун, зүүн зулайд үсний халзрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих механизмаар үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би *******од найз нартайгаа ажлаас буугаад 0.75 литрийн архи уугаад 19 цагийн үед гэртээ ирээд хоол цайгаа идэж уугаад амарчихаад өглөө босоод хөрш айлын ахтай уулзаад 200 граммын Хараа архи авхуулж уугаад гэртээ байж байтал , нар шүүх хурал хойшлогдсон гээд ирсэн. Би болон ийг дэлгүүр явуулаад архи авчруулсан. Тэгээд 0.33 литрийн архи авчруулаад охины хамт хувааж уусан. Тэгээд би т хандан гэртээ гэр орондоо байхгүй 2 дүүгээ харж бай гээд маргалдсан. Тэгтэл болон нар надруу дайраад маргалдаад байхаар нь би ийг үсдээд угаалгын машин руу түлхэхэд угаалгын машинруу унасан. Тэгтэл гэрээс гарч яваад цагдаа дуудсан. Тэгээд намайг Баянзүрх дүүргээс 2 цагдаа ирж эрүүлжүүлэх байрлуу авч явсан. Тэгээд миний даралт өндөр байна гээд эрүүлжүүлэх байр аваагүй, намайг буцаагаад эгч д хүлээлгэн өгсөн. Би эгч гийн гэрт байж байгаад буцаад гэртээ ирэхэд , , хүү нар архи уучихсан байсан. Тухайн үед ийн хүү нь эмээгийнхээ оёдлын машиныг авахаар манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд би гэртээ ороод амарч байхад эмээгийнхээ оёдлын машиныг аваад гэрээс гарахад гэрээс гараад тай маргалдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ