| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/252 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Х.Дэлгэрбат, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Хүчитбаатарын Дэлгэрбатад холбогдох эрүүгийн 2202000000260 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Метал Индурстрал” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Таван богд хотхоны С байрны 80 тоотод түр оршин суух хаягтай,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Онход овогт Хүчитбаатарын Дэлгэрбат /РД:ФМ88031374/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 10 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр Н.Ундармаагаас 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан,
2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Blue sky хотхоны гадаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхмаа, С.Моника нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел зайсан хотхоны 79а байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт нийт 0,196 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Х.Дэлгэрбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед машинд Б.Энхмаа, С.Моника хоёр өөрсдөө мөстэй орж ирсэн. Тэгээд бид Зайсан Хилл рүү явж байхдаа цагдаад баригдсан. Би Б.Энхмаа, С.Моника хоёрт мөс өгөөгүй, харин түүний гаргаж өгсөн мөсийг нь бид гурав хамт хэрэглэсэн. Би машинд байхдаа мөсийг май гэж өгөөгүй, харин хамт хэрэглэхээр авчирч ирсэн мөсийг нь өгсөн. Харин бусад үйлдэлд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2202000000260 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 1 дэх тал/,
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол 224 дүгээр байрны 404 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 12-16 дахь тал/,
10-81 УАО улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 17-20 дэх тал/,
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 134 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 21-26 дахь тал/,
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын зоорийн давхарт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 27-30 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны авто зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 31-34 дэх тал/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны 18 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 35-39 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 50 дахь тал/,
Н.Ундармаагийн Хаан банкны 5019271689 дугаартай дансанд Х.Дэлгэрбатын Голомт банкны 2205102011 дугаарын данснаас 6 удаагийн 9,150,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 59-68 дахь тал/,
Гэрч Н.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 196, 203 дахь тал/,
Гэрч Ч.Ононгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 8-9 дэх тал, 3 дугаар хавтас 186-188 дахь тал/,
Гэрч О.Уулзахжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 150 дахь тал/,
Гэрч Ц.Хишигбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 152 дахь тал/,
Гэрч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 204-208 дахь тал, 3 дугаар хавтас 186-188 дахь тал/,
Гэрч Ж.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 133 дахь тал/,
Х.Дэлгэрбат, Б.Энхмаа нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 57-60, 200 дахь тал/,
Х.Дэлгэрбат, Б.Энхмаа нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 61-62, 201-202 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1999, 3086, 3087, 3096 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 118-127, 131-132, 136-141, 219-220 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 643 дугаартай дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 145-146 дахь тал/,
Н.Ундармаад холбогдох эрүүгийн 2302000000257 дугаартай хэргийг тусгаарлах тухай Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 197-200 дахь тал/,
Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийг тусгаарлах тухай Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 203-205 дахь тал/,
Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 15-18 дахь тал/,
С.Моникад холбогдох эрүүгийн 2102001880214 дугаартай хэргийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 29-36 дахь тал/,
Шүүгдэгч Х.Дэлгэрбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 78-79 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 91 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 93 дахь тал/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 96-107 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 2 дугаар хавтас 108-111 дэх тал/, гэрч Х....гийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 113 дахь тал/, гэрч М......ын мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 115 дахь тал/, гэрч Д.....гийн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 182 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Дэлгэрбатын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 10 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр Н.Ундармаагаас 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан,
2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Blue sky хотхоны гадаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхмаа, С.Моника нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,
2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел зайсан хотхоны 79а байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт нийт 0,196 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 1 дэх тал/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны автозогсоолд үзлэг хийсэн: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Инел зайсан хотхоны 79а байрны автомашины зогсоол байв. Уг 79а байр нь 12 давхар, гадна тал нь бор шаргал өнгөтэй байх ба машины зогсоол нь 79а байрныхаа ертөнцийн зүгээр зүүн талд хаалга байрлаж байв. Граш руу ороход грашийн байр руу орох хаалганы газар зиплок ууттай мөс мэт зүйл байсныг цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,7552 грамм байсан ба 2 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 31-34 дэх тал/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны 18 тоотод үзлэг хийсэн: Хар өнгийн хогийн саванд хэрэглэсэн 2мг лидокайн гэсэн бичигтэй шил байсныг 1 дугаар тавьж, хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого мэт зүйл байсныг 2 дугаар тавьж, хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил байсныг 3 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 35-39 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 50 дахь тал/,
Н.Ундармаагийн Хаан банкны 5019271689 дугаартай дансанд Х.Дэлгэрбатын Голомт банкны 2205102011 дугаарын данснаас 6 удаагийн 9,150,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 59-68 дахь тал/,
Гэрч Н.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Вааран дотор тунгалаг гялгар ууттай цагаан өнгийн “мөс” гэх зүйл байсан. Тэгэхээр нь би тухайн мөс гэх зүйлийг задлаад багахан хэсгийг өөртөө тунгалаг гялгар уутанд хийж авсан. Тэр тасалж авсан “мөс” гэх мансууруулах бодисыг дараа нь граммлаж үзэхэд 33 грамм болж байсан. Тэгээд “мөс” гэх мансууруулах бодисыг тасалж авсан талаараа би найз залуудаа хэлээгүй ба манай найз залуу тухайн “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг аваад явсан. ...Би өөрийн тасалж авсан 33 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Дэлгэрбат гэх 2021 онд найзаараа дамжуулж санаандгүй танилцаж байсан залууд зарсан. ...Би Дэлгэрбатыг 2021 оноос хойш танина. Манай найз охин Солонгын найз нь гээд танилцсан. Дэлгэрбат өөрөө компанитай учраас бизнес хийдэг юм. Миний хувьд ч гэсэн хувиараа бизнес хийдэг. Ингээд 2022 оны 01 дүгээр сард Дэлгэрбат нь надаас “бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэнэ, 15 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэж гуйсан. Тухайн үед надад байраа зарсан мөнгөнөөс үлдсэн байсан бэлэн 10.000.000 төгрөгийг Дэлгэрбат зээлэхээр болж, надаас ирээд бэлнээр аваад явсан. Мөнгийг надаас 6 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед би түүнд итгээд мөнгөө өгсөн. Дэлгэрбатаас мөнгөө авах хугацаа болоод түүнд хэлэхэд миний 5019271689 дугаарын дансанд 6 удаа хувааж нийт 9.150.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо Дэлгэрбатаас үлдэгдэл 850.000 төгрөг авах ёстой. Дэлгэрбатад “мөс” зарсан зүйл огт байхгүй. Би түүнд энэ юу болохыг мэдээд өг гэж өгсөн. Би өөрөө Эрдэнэболорын хайрцагтай эд зүйл дотроос цагаан өнгийн нунтаг зүйл авахдаа мансууруулах бодис гэж огт мэдээгүй. Дэлгэрбатыг юу болохыг мэдээд өг гэж хэлж өгсөн юм. Дэлгэрбат бид хоёрын хооронд мөнгөний өглөг, авлага байсан учраас надаас зээлсэн мөнгөө буцааж төлсөн. Түүнээс биш мөс зарсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 196, 203 дахь тал/,
Гэрч Ч.Ононгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Н.Ундармаа надад хэлэхдээ “Зайсангаар дайраад найзтайгаа уулзъя, тэгээд чамайг Драгон руу таксинд суулгаад өгье эсвэл найзаараа хүргүүлээд өгье” гэж хэлсэн. Дээгий /Дэлгэрбат/ гэх эрэгтэй найзтайгаа уулзана гэж байсан. Зайсанд очих хүртлээ Дээгийтэй яриад Дээгий утсаа авахаа больсон, ингээд Дээгийг /Дэлгэрбат/ хүлээж байгаад бид хоёр цагдаа нарт баригдсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 8-9 дэх тал/,
Гэрч О.Уулзахжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 6 дугаар сарын 04-ний үүрийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах INEL ZAISAN VILLAGE хотхоны 79а байрны авто зогсоолд цагдаагийн хошууч Хишигбаярын хамт ажилтай байж байхад 76-87 улсын дугаартай улаан хүрэн өнгийн Бенз маркийн машинаас Дэлгэрбат, Энхмаа нар бууж ирсэн. Тухайн этгээдүүдийг баривчлах үед Дэлгэрбат бид нараас машинаасаа буугаад явганаар зугтсан хойноос нь хөөж гүйсэн. Дэлгэрбат бид нараас ойролцоогоор 6 орчим метрийн зайтай зугтаж гүйсэн. Тухайн орчин авто зогсоол байсан учраас гэрэлтэй, харагдах орчин сайтай байсан. Дэлгэрбат нь гүйх явцдаа 2 гараа 2 тийшээ савлаад ямар нэгэн зүйл хаяж байгаа нь бидэнд харагдсан. Дэлгэрбатыг барьж аваад гүйсэн замаар нь буцаад аваад явсан. Авто зогсоол дотор байсан унадаг дугуйны зогсоол орчимд зиплок ууттай нунтаг цагаан өнгийн зүйл газарт хаясан байсныг нь мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарыг дуудаж үзлэг хийлгэж хураан авсан. Тухайн үедээ Дэлгэрбатаас “зиплок ууттай зүйлийг хэний эд зүйл бэ” гэж асуухад “минийх” гэж хэлсэн, тэгснээ мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдыг ирээд үзлэг хийх үед Дэлгэрбат нь тухайн газарт хаясан ууттай зүйлээ минийх биш гэж хэлж байсан. ...Тухайн үед камерын бичлэгийг шалгаж үзэхэд хард диск нь шатсан байсан учраас бичлэгээ хадгалдаггүй байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 150 дахь тал/,
Гэрч Ц.Хишигбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн үедээ Дэлгэрбатаас “зиплок ууттай зүйлийг хэний эд зүйл вэ” гэж асуухад минийх гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 152 дахь тал/,
Гэрч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 цагийн үед ...15 минутын дараа Зайсан Хиллд байрлалтай “Ион” шөнийн клубт очиход Моника “120 мянгатын Зүчи зочид буудлын гадаа байна” гэж хэлсэн. Намайг очиход “Зүчи” зочид буудлын гадна Моника, Дэлгэрбат, Дэлгэрбатын найзууд гээд нэлээн олон залуучууд байсан. Дэлгэрбат, Моника бид гурав Дэлгэрбатын найзуудаас салаад Дэлгэрбат “машинаа очиж авмаар байна” гэж хэлээд Blue sky хотхоны зогсоолд очоод Дэлгэрбатын машинд Моника бид гурав суусан. Дэлгэрбатын машинд сууж байх үед Моника мөс хэрэглэдэг шил, Дэлгэрбат мөс гаргаж ирээд бид гурав хамтдаа хэрэглэсэн. Ойролцоогоор 10 минут орчим болсон. Ингээд Дэлгэрбатын найз нь залгаж “Ион баарны гадаа хүрээд ир” гэж дуудаад Ион баарны гадаа очоод Дэлгэрбатын хоёр найз нь машинд орж ирж суугаад Минт баар орно гэж хэлсэн. Энэ үед Моника найз залуутайгаа утсаар ярина гэж хэлээд машинаас буусан боловч орж ирээгүй. Дэлгэрбатын хоёр найз нэг нь машиныг нь бариад, нэг нь урд суугаад Дэлгэрбат хойшоо суусан. Хөдлөөд явж байтал Дэлгэрбат найзууд руугаа уурлаад “та нар яагаад энэ зогсоол дээр эргэлдээд байгаа юм, зогс” гэж хэлээд хоёр найзыгаа машинаас буулгаад өөрөө машинаа бариад Зайсанд байрлалтай байранд очсон. Дэлгэрбатаас “хаана очих гэж байгаа юм бэ” гэж асуухад “манай гэр” гэж хэлсэн. Ингээд Дэлгэрбат гэрийнхээ граш руу ороод машинаасаа буугаад л цагдаа нарт баригдсан. ...Машинд сууж байх үед утас нь дуугарахад “энэ мөс зардаг эмэгтэй байна, над руу байнга залгаад байх юм” гэж ярьж байсан. Дэлгэрбат уг эмэгтэйн нэрийг хэлээгүй. ...Моника, Дэлгэрбат бид гурвыг машинд сууж байх үед Моника мөсний хэрэглүүр болох шил гаргаж ирээд Дэлгэрбат өмсөж буй өмднийхөө халааснаас мөс гаргаж ирээд “миний халаасанд мөс асгарсан байна, гэхдээ надад хангалттай мөс байгаа” гэж хэлсэн. Дэлгэрбат машины грашаас буугаад цагдаа нарыг гарч ирэхэд зугтсан ба Дэлгэрбатын мөс гэж бодож байна. ...Дэлгэрбат өөрөө сорох гээд халааснаасаа гаргасан ба шилэнд хийгээд сороход нь Моника бид хоёр дамжуулж сорсон. Моника бид хоёрт мөс байгаагүй, биедээ тийм зүйл авч яваагүй.
...Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.Моника над руу утсаар яриад хоёулаа шоудье гээд дуудаад байсан ба би Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатын Зүчи нэртэй зочид буудлын гадаа очиход Дэлгэрбат Моника хоёр байсан. Бид гурав тэндээс такси бариад Дэлгэрбатын машиныг очиж авахаар Зайсанд байх Blue Sky хотхоны зогсоол дээр очсон. Ингээд Дэлгэрбатын машинд би хойд суудалд, Моника жолоочийн хажуугийн урд суудалд, Дэлгэрбат жолоочийн суудал дээрээ суусан. Дэлгэрбат архи уучихсан согтуу байсан учраас машинаа бариад явахаар цагдаад баригдана, үлээхээр архи гарах байх гээд явахаасаа өмнө мөсөө нэг сорьё гээд халаасаа ухаж байснаа асгарчихсан байна ш дээ гээд гараараа нутаг зүйл чимхэж гаргаж ирээд машины голын хайрцаг дээр тавиад “хэрэглүүр байна уу” гэхэд Моника “надад байгаа” гээд тарианы шил гаргаж ирсэн. Моника хэлэхдээ “бааранд орохоосоо өмнө нэг сорчихвол согтох нь бага шүү дээ, хоёулаа нэг нэг үлээе” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Бид гурав шилэн мөс бодисыг хийж халаагаад нэг нэг сорсон. Тэндээсээ хөдлөөд Зайсангийн Ион баарны үүдэнд очих замд Моника утсаар яриад буугаад явсан. Дэлгэрбат бид хоёр машиныг нь гэрт нь аваачиж тавьчхаад буцаад явахдаа цагдаад баригдсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 204-208 дахь тал, 3 дугаар хавтас 186-188 дахь тал/,
Гэрч Ж.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел Зайсан хотхон 79а-18 тоот 3 өрөө байрыг 2015 онд худалдаж авсан. Одоо манай хадам аав Намхай, ээж Цэнд-Аюуш нарын нэр дээр байдаг. Манайх уг байрнаас 2020 онд нүүгээд өөр газарт амьдарч байгаа. Ингээд нэг хэсэг эзгүй байж байгаад 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс Д., гэх хүнтэй түр,ээсийн гэрээ байгуулсан. Д.,,нь надад хэлэхдээ манай хүү амьдрах юм гэж хэлсэн. 1 жил гаран манай байрыг түрээслэж амьдарсан ба амьдарч байсан гэх залуутай би огт уулзаж үзээгүй, царай зүсийг нь харж байгаагүй. Ээж Нансалмаагаас нь “би танай хүүтэй чинь уулзъя, ямар хүн манай байранд амьдарч байгааг нь мэдмээр байна” гэхэд ээж нь “манай хүү гадаад явсан, ажилтай завгүй байгаа” гээд уулзуулдаггүй байсан. Би Дэлгэрбат гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй. Би 2022 онд байраа шалгахаар 2 удаа байрандаа очиход ээж нь ганцаараа байж байдаг байсан ба хүү нь байхгүй байсан. Гэрийн доторх зүйлийг харахад нэг л тийм хүйтэн хөндий, хүн амьдардаггүй юм шиг байдалтай байдаг байсан. Би дотроо их л сонин санагдаад явдаг байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ээж ..нь яриад над руу “манай хүүхэд байрандаа амьдрахаа болилоо” гэж хэлээд түрээсээ зогсоосон. Дахиж тэр хүмүүстэй яриагүй. Түрээсээ бүрэн төлж амьдарч байсан. Одоогоор өөр хүмүүст түрээслэсэн байгаа. Бид байраа зуучлалын Либертибридж ХХК байгууллагаар дамжуулж түрээслэсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 133 дахь тал/,
Х.Дэлгэрбатын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Х.Дэлгэрбатаас танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэж асуухад сайн дураараа өмдний халааснаасаа зиплок ууттай нунтаг цагаан өнгийн зүйл гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авсан болно. Уг ууттай зүйлийг албаны жин дээр жинлэхэд 0,3600 грамм жинтэй байлаа...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 57-60 дахь тал/,
Б.Энхмаагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 200 дахь тал/,
Х.Дэлгэрбатын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн: ТНС /марихуан/ илэрсэн, МЕТ /метамфетамин/ илэрсэн, АМР /амфетамин/ илэрсэн...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 61-62 дахь тал/,
Б.Энхмаагийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн: MET /метамфетамин/ илэрсэн, АМР /амфетамин/ илэрсэн...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 201-202 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1999 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн тунгалаг наалтуузанд бэхжүүлсэн гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн Хүчитбаатарын Дэлгэрбат ...гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн Хүчитбаатарын Дэлгэрбат ...гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн Хүчитбаатарын Дэлгэрбатын гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд МN000610027552, MN000410010468, MN000510023950, MN000330000312 дугааруудад Хүчитбаатарын Дэлгэрбат нэрээр 5 удаа ...бүртгэгдсэн байна. /хэргийн 2 дугаар хавтас 118-127 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3086 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Дэлгэрбат ФМ88031274 06/04/2022” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол (ТНС), метамфетамин (methamphetamine) тус тус илрэв. Тетрагидроканнабинол (ТНС) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад, метамфетамин (methamphetamine) тус конвенцын II жагсаалтад багтдаг. /хэргийн 2 дугаар хавтас 131-132 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3087 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэсэн дугаартай лидокаин бичиглэлтэй хагархай тарианы шилэнд лидокаин (Lidocaine) илрэв. №2 гэж дугаарласан дотор тал нь харлаж тортог тогтсон ёроол хэсэг нь бөмбийж хэлбэрээ алдсан шилэн сав, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэрээ алдсан шилэн сав зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. №1 гэж дугаарласан гялгар ууттай 0,035 грамм цэвэр жинтэй нунтаг цагаан өнгийн бодис, №2 гэж дугаарласан улаан өнгийн ууттай зүйл дотроо бүхий 0,161 грамм цэвэр жинтэй нунтаг цагаан өнгийн бодис зэрэг зүйлсэд метамфетамин (methamphetamine) тус тус илрэв. Метамфетамин (methamphetamine) НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг. Лидокаин нь мэдээ алдуулах зорилгоор эмчийн жороор олгодог тарилга бөгөөд НҮБ-ын 1961, 1971 оны мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарахгүй. /хэргийн 2 дугаар хавтас 136-141 дэх тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3096 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “4/6/2022 Б.Энхмаа” гэж хаягласан шээсэнд метамфетамин (methamphetamine) илрэв. Метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг. /хэргийн 2 дугаар хавтас 219-220 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 643 дугаартай дүгнэлтэд: Х.Дэлгэрбат нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Дэлгэрбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хэргийн 2 дугаар хавтас 145-146 дахь тал/,
Н.Ундармаад холбогдох эрүүгийн 2302000000257 дугаартай хэргийг тусгаарлах тухай Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 197-200 дахь тал/,
Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийг тусгаарлах тухай Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 203-205 дахь тал/,
Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 15-18 дахь тал/,
С.Моникад холбогдох эрүүгийн 2102001880214 дугаартай хэргийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 29-36 дахь тал/,
Шүүгдэгч Х.Дэлгэрбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2022 оны 4 дүгээр сард байх би найз эмэгтэйтэйгээ маргалдчихаад Би өөрийнхөө халааснаас гарсан ууттай зүйлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би Ундармаагаас мөнгө зээлээгүй ээ. Ямар учраас Ундармаад мөнгө шилжүүлсэн гэхээр мөс худалдаж авсан мөнгөө шилжүүлж байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 78-79 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 10 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр Н.Ундармаагаас 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,150,000 төгрөгөөр худалдаж авсан буюу хууль бусаар олж авсан,
2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Blue sky хотхоны гадаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхмаа, С.Моника нарт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Инел зайсан хотхоны 79а байрны гадна НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт нийт 0,196 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Х.Дэлгэрбат болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Э.Энххэрлэн нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй боловч Б.Энхмаа, С.Моника нарт мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн үйл баримтын талаар маргасан болно.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцыг Монгол Улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоожээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг тул сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдаалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож Эрүүгийн хуулийн тусгай ангид “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэд авах зэргээр хариу төлбөртэй болон төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. Мансууруулах бодисыг хууль бусаар хадгалах гэдэг нь зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч, тээврийн хэрэгсэл зэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзэх юм.
Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь Н.Ундармаагаас худалдаж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисноос 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky хотхоны гадаа автомашин дотор Б.Энхмаа, С.Моника нарт худалдаалах зорилгогүйгээр өгсөн болох нь
Гэрч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Blue sky хотхоны зогсоолд очоод Дэлгэрбатын машинд Моника бид гурав суусан. Дэлгэрбатын машинд сууж байх үед Моника мөс хэрэглэдэг шил, Дэлгэрбат мөс гаргаж ирээд бид гурав хамтдаа хэрэглэсэн. Ойролцоогоор 10 минут орчим болсон. Ингээд Дэлгэрбатын найз нь залгаж “Ион баарны гадаа хүрээд ир” гэж дуудаад Ион баарны гадаа очоод Дэлгэрбатын хоёр найз нь машинд орж ирж суугаад Минт баар орно гэж хэлсэн. Энэ үед Моника найз залуутайгаа утсаар ярина гэж хэлээд машинаас буусан боловч орж ирээгүй. Дэлгэрбатын хоёр найз нэг нь машиныг нь бариад, нэг нь урд суугаад Дэлгэрбат хойшоо суусан. Хөдлөөд явж байтал Дэлгэрбат найзууд руугаа уурлаад “та нар яагаад энэ зогсоол дээр эргэлдээд байгаа юм, зогс” гэж хэлээд хоёр найзыгаа машинаас буулгаад өөрөө машинаа бариад Зайсанд байрлалтай байранд очсон. Дэлгэрбатаас “хаана очих гэж байгаа юм бэ” гэж асуухад “манай гэр” гэж хэлсэн. Ингээд Дэлгэрбат гэрийнхээ граш руу ороод машинаасаа буугаад л цагдаа нарт баригдсан. ...Машинд сууж байх үед утас нь дуугарахад “энэ мөс зардаг эмэгтэй байна, над руу байнга залгаад байх юм” гэж ярьж байсан. Дэлгэрбат уг эмэгтэйн нэрийг хэлээгүй. ...Моника, Дэлгэрбат бид гурвыг машинд сууж байх үед Моника мөсний хэрэглүүр болох шил гаргаж ирээд Дэлгэрбат өмсөж буй өмднийхөө халааснаас мөс гаргаж ирээд “миний халаасанд мөс асгарсан байна, гэхдээ надад хангалттай мөс байгаа” гэж хэлсэн. Дэлгэрбат машины грашаас буугаад цагдаа нарыг гарч ирэхэд зугтсан ба Дэлгэрбатын мөс гэж бодож байна. ...Дэлгэрбат өөрөө сорох гээд халааснаасаа гаргасан ба шилэнд хийгээд сороход нь Моника бид хоёр дамжуулж сорсон. Моника бид хоёрт мөс байгаагүй, биедээ тийм зүйл авч яваагүй.
...Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.Моника над руу утсаар яриад хоёулаа шоудье гээд дуудаад байсан ба би Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатын Зүчи нэртэй зочид буудлын гадаа очиход Дэлгэрбат Моника хоёр байсан. Бид гурав тэндээс такси бариад Дэлгэрбатын машиныг очиж авахаар Зайсанд байх Blue Sky хотхоны зогсоол дээр очсон. Ингээд Дэлгэрбатын машинд би хойд суудалд, Моника жолоочийн хажуугийн урд суудалд, Дэлгэрбат жолоочийн суудал дээрээ суусан. Дэлгэрбат архи уучихсан согтуу байсан учраас машинаа бариад явахаар цагдаад баригдана, үлээхээр архи гарах байх гээд явахаасаа өмнө мөсөө нэг сорьё гээд халаасаа ухаж байснаа “асгарчихсан байна ш дээ” гээд гараараа нунтаг зүйл чимхэж гаргаж ирээд машины голын хайрцаг дээр тавиад “хэрэглүүр байна уу” гэхэд Моника “надад байгаа” гээд тарианы шил гаргаж ирсэн. Моника хэлэхдээ “бааранд орохоосоо өмнө нэг сорчихвол согтох нь бага шүү дээ, хоёулаа нэг нэг үлээе” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Бид гурав шилэнд мөс бодисыг хийж халаагаад нэг нэг сорсон. Тэндээсээ хөдлөөд Зайсангийн Ион баарны үүдэнд очих замд Моника утсаар яриад буугаад явсан. Дэлгэрбат бид хоёр машиныг гэрт нь аваачиж тавьчхаад буцаад явахдаа цагдаад баригдсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 204-208 дахь тал, 3 дугаар хавтас 186-188 дахь тал/,
Гэрч О.Уулзахжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 6 дугаар сарын 04-ний үүрийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах INEL ZAISAN VILLAGE хотхоны 79а байрны авто зогсоолд цагдаагийн хошууч Хишигбаярын хамт ажилтай байж байхад 76-87 улсын дугаартай улаан хүрэн өнгийн Бенз маркийн машинаас Дэлгэрбат, Энхмаа нар бууж ирсэн. Тухайн этгээдүүдийг баривчлах үед Дэлгэрбат бид нараас машинаасаа буугаад явганаар зугтсан хойноос нь хөөж гүйсэн ба Дэлгэрбат бид нараас ойролцоогоор 6 орчим метрийн зайтай зугтаж гүйсэн. Тухайн орчин авто зогсоол байсан учраас гэрэлтэй, харагдах орчин сайтай байсан. Дэлгэрбат нь гүйх явцдаа 2 гараа 2 тийшээ савлаад ямар нэгэн зүйл хаяж байгаа нь бидэнд харагдсан. Дэлгэрбатыг барьж аваад гүйсэн замаар нь буцаад аваад явсан. Авто зогсоол дотор байсан унадаг дугуйны зогсоол орчимд зиплок ууттай нунтаг цагаан өнгийн зүйл газарт хаясан байсныг нь мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарыг дуудаж үзлэг хийлгэж хураан авсан. Тухайн үедээ Дэлгэрбатаас “зиплок ууттай зүйлийг хэний эд зүйл бэ” гэж асуухад “минийх” гэж хэлсэн, тэгснээ мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдыг ирээд үзлэг хийх үед Дэлгэрбат нь тухайн газарт хаясан ууттай зүйлээ минийх биш гэж хэлж байсан. ...Тухайн үед камерын бичлэгийг шалгаж үзэхэд хард диск нь шатсан байсан учраас бичлэгээ хадгалдаггүй байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 150 дахь тал/,
Гэрч Ц.Хишигбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн үедээ Дэлгэрбатаас “зиплок ууттай зүйлийг хэний эд зүйл вэ” гэж асуухад минийх гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 152 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3087 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэсэн дугаартай лидокаин бичиглэлтэй хагархай тарианы шилэнд лидокаин (Lidocaine) илрэв. №2 гэж дугаарласан дотор тал нь харлаж тортог тогтсон ёроол хэсэг нь бөмбийж хэлбэрээ алдсан шилэн сав, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон хэлбэрээ алдсан шилэн сав зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. №1 гэж дугаарласан гялгар ууттай 0,035 грамм цэвэр жинтэй нунтаг цагаан өнгийн бодис, №2 гэж дугаарласан улаан өнгийн ууттай зүйл дотроо бүхий 0,161 грамм цэвэр жинтэй нунтаг цагаан өнгийн бодис зэрэг зүйлсэд метамфетамин (methamphetamine) тус тус илрэв. Метамфетамин (methamphetamine) НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг. Лидокаин нь мэдээ алдуулах зорилгоор эмчийн жороор олгодог тарилга бөгөөд НҮБ-ын 1961, 1971 оны мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарахгүй. /хэргийн 2 дугаар хавтас 136-141 дэх тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3086 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Дэлгэрбат ФМ88031274 06/04/2022” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол (ТНС), метамфетамин (methamphetamine) тус тус илрэв. Тетрагидроканнабинол (ТНС) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад, метамфетамин (methamphetamine) тус конвенцын II жагсаалтад багтдаг. /хэргийн 2 дугаар хавтас 131-132 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3096 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “4/6/2022 Б.Энхмаа” гэж хаягласан шээсэнд метамфетамин (methamphetamine) илрэв. Метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг. /хэргийн 2 дугаар хавтас 219-220 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны автозогсоолд үзлэг хийсэн: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Инел зайсан хотхоны 79а байрны автомашины зогсоол байв. Уг 79а байр нь 12 давхар, гадна тал нь бор шаргал өнгөтэй байх ба машины зогсоол нь 79а байрныхаа ертөнцийн зүгээр зүүн талд хаалга байрлаж байв. Граш руу ороход грашийн байр руу орох хаалганы газар зиплок ууттай мөс мэт зүйл байсныг цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0,7552 грамм байсан ба 2 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 31-34 дэх тал/,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо INEL ZAISAN VILLAGEINEL ZAISAN VILLAGE хотхоны 79А байрны 18 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хар өнгийн хогийн саванд хэрэглэсэн 2мг лидокайн гэсэн бичигтэй шил байсныг 1 дугаар тавьж, хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн бортого мэт зүйл байсныг 2 дугаар тавьж, хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил байсныг 3 дугаар тавьж эд мөрийн баримтаар хураан авав...гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 35-39 дэх тал/,
Х.Дэлгэрбатын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Х.Дэлгэрбатаас танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэж асуухад сайн дураараа өмдний халааснаасаа зиплок ууттай нунтаг цагаан өнгийн зүйл гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авсан болно. Уг ууттай зүйлийг албаны жин дээр жинлэхэд 0,3600 грамм жинтэй байлаа...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 57-60 дахь тал/,
Б.Энхмаагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 200 дахь тал/,
Х.Дэлгэрбатын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэлд: ТНС /марихуан/ илэрсэн, МЕТ /метамфетамин/ илэрсэн, АМР /амфетамин/ илэрсэн...гэсэн, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 61-62 дахь тал/,
Б.Энхмаагийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн: MET /метамфетамин/ илэрсэн, АМР /амфетамин/ илэрсэн...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 201-202 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 50 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Дэлгэрбатын хувьд “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “мөс”-ийг худалдах, арилжих, солилцох гэх мэтчилэн ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх нөхцөл тогтоогдоогүй. Харин өөрийн биедээ /халаасандаа/ хадгалж байсан “мөс” гэх бодисыг хэрэглэх зорилгоор С.Моникагаас гаргаж өгсөн тарианы шилэнд хийж хамтдаа хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Х.Дэлгэрбат нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хариу төлбөргүйгээр бусдад өгсөн, хадгалсан гэх шинжүүдийг бүрэн хангасан байх тул Х.Дэлгэрбатыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд Н.Ундармаад холбогдох эрүүгийн 2302000000257 дугаартай хэргийг тусгаарлах тухай Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 197-200 дахь тал/,
Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийг тусгаарлах тухай Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол /хэргийн 3 дугаар хавтас 203-205 дахь тал/,
Ч.Ононд холбогдох эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 15-18 дахь тал/,
С.Моникад холбогдох эрүүгийн 2102001880214 дугаартай хэргийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 4 дүгээр хавтас 29-36 дахь тал/ тус тус авагдсан тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд:
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дэлгэрбатыг 02 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисээс: миний үйлчлүүлэгч Х.Дэлгэрбат нь өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хэдий ч тодорхой хугацаа өнгөрсөн. Тэрээр хэн нэгний шахалтаар дахин хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Тэрээр Эрдэнэт хотод байрлах 80 гаруй ажилтантай аавынхаа “Метал Индурстрал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Х.Дэлгэрбат нь хорих ял авбал тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх магадлалтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Иймд Х.Дэлгэрбатыг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс: Х.Дэлгэрбат нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг удирддаг тул нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь “сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Х.Дэлгэрбат нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 145-146 дахь тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагавар болон шүүгдэгч нь урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дэлгэрбатад 02 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хоосон тарианы шил, №1 гэж дугаарласан 0,035 грамм цэвэр жинтэй, №2 гэж дугаарласан 0,161 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй 2 хэсэг ууттай мэт зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэргийн хамт ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2202000000260 дугаартай хэргээс эрүүгийн 2302000000257, 2302000000258 дугаартай хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Онход овогт Хүчитбаатарын Дэлгэрбатыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Дэлгэрбатад оногдуулсан 02 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Дэлгэрбатад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хоосон тарианы шил, №1 гэж дугаарласан 0,035 грамм цэвэр жинтэй, №2 гэж дугаарласан 0,161 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй 2 хэсэг ууттай “Мөс” гэх бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хамт ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн 2202000000260 дугаартай хэргээс эрүүгийн 2302000000257, 2302000000258 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Х.Дэлгэрбат нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Дэлгэрбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР