Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/475

 

 

 

 

 

 

 

 

    

       2024            04             18                                               2024/ШЦТ/475

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

иргэдийн төлөөлөгч Д.Үүрийнтуяа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан.

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** дугаар гудамжны зүүн талд амь хохирогч ***тэй маргалдаж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулан алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2022 оны 09-р сарын 05-ны өдрийн 88А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан баримт, хойшлуулсан хугацаанд нэмэлтээр хийгдсэн ажиллагаа (1-р хавтас хэргийн 10-12, 27-32, 33-39, 43-44, 47, 49, 76-77, 119-120, 138, 140-141, 144-145, 147-148, 150-151, 153, 159-170, 172-174, 198-207, 224-225, 230-233, 237-240, 2-р хавтас хэргийн16-18, 246, 3-р хавтас хэргийн 33-35, 39, 100, 4-р хавтас хэргийн 131-139 дүгээр хуудас),

- өмгөөлөгч Б.Тэнгисээс “гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэмтэл согог судлалын их эмч ***ын мэдүүлэг, гэрч ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1050, 2717, 2718, 3167, 3166, 746 дугаар дүгнэлт, Улсын дээд шүүхийн хяналтын тогтоол (1-р хавтас хэргийн 21, 47, 79, 140, 150-170, 230, 237-239, 2-р хавтас хэргийн 146, 149, 3-р хавтас хэргийн 22-25, 26-27, 37-39, 133 дугаар хуудас),

- өмгөөлөгч О.Санчирбалаас “***ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***н мэдүүлэг, гэрч ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хавтас хэргийн 27, 33-34, 35-39, 43-44, 59, 153, 224-225, 3-р хавтас хэргийн 43, 45, 87-89, 100, 105, 118 дугаар хуудас) гэцгээв.

Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны зүүн талд амь хохирогч ***тэй маргалдаж, эрүүл мэндэд нь халдаж, түүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн нь эрүүгийн *** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***н: “...2021 оны 6-р сарын 01-ний өглөө 06 цаг өнгөрч байх үед намайг сэрэхэд *** унтаж байсан. Би босоод цай чанаж байтал *** босоод ирэхээр нь “цай уу, хоолоо ид” гэж хэлтэл “үгүй ээ” гээд хүйтэн ус уугаад хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэр үед нүүр нь зүгээр, гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан. 15 цагийн үед цагдаагаас залгаад “Дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. 19 цагийн үед очиход “бие нь муу байна” гэж эмч хэлсэн. 22 цагийн үед эмч гарч ирээд “сэхээнд оруулчихлаа, 72 цаг болоод хагалгаанд орно, тэр болтол тэсэж чадвал” гэсэн. Би харих гэж байтал “эмчилгээгээ даалгүй өнгөрчихлөө” гэж хэлсэн.

...Гадуур хамт явж байхад хүмүүс *** л гэж дуудаад байдаг, мөн гэр бүлийн хүмүүс нь *** л гэж дууддаг. Энэ хавийн хүмүүс бусдаас ялгах үүднээс Шар *** гэж дууддаг юм шиг байна лээ. Талийгаач 2021 оны 4-р сарын үед байх гар утас худалдаж авлаа гээд жижиг сааралдуу өнгийн Нокиа маркийн гар утастай ирж байсан. Тэр утастайгаа байсан байх...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 43-44, 2-р хавтас хэргийн 138 дахь тал),

2. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн 1050 дугаар шинжилгээгээр “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд /2021.06.01/ үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Тогтоогдсон гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Дээрх гэмтэлтэй хүн хэдий хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. Элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхины шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. 2021 оны 06-р сарын 02-ны 00:01 минутын анхны үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байжээ. Шинжилгээгээр тэмцэлдсэн ул мөр байхгүй байна. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, задралын улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаач *** нь В/III/ бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт (1-р хавтас хэргийн 159-170 дахь тал),

3. Шинжээч эмч ***ийн “...дээрх гэмтлийг авснаас хойш идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд гэмтэл авсан даруйд хүчтэй өвдөлт илэрнэ. Хэргийн газрын нөхөн үзлэгт дурдсан зайд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой” гэсэн мэдүүлэг (4-р хавтас хэргийн 139 дахь тал),

4. Хэргийн газрын үзлэг хийсэн “...уг хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжинд болсон гэх ба төв засмал замын баруун талд *** хорооны автобусны буудлын баруун талд *** гудамжны *** гэх дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны зүүн талд цагаан саарал өнгийн модон хашааны урд талд хохирогч хэвтэж байсан гэснийг шинжээч 3 гэж дугаарлав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас хэргийн 6-9 дэх тал),

5. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас хэргийн 131-135 дахь тал),

6. Гэрч ***ын “2022 оны 6-р сарын 01-ний өдөр би яаралтай журмаар амь насны заалтаар *** *** настай, эрэгтэй хүний биед хагалгаа хийсэн. Хэвлийн хөндий нээхэд их хэмжээний цэвэр цустай, давхар цусан хураатай байсан. Элэгний баруун дэлбэн задарсан 5,6,7-р сегментийг хамарсан том хэмжээнд задарсан байсан. Цус ихээр шүүрч цус алдсан байсан. Сул цусыг соруулж задралыг оёж цус тогтоолт хийгээд давхар 5,6 ширхэг салфетка тавьж тогтоосон. Мэс заслын явцад амьсгал зүрх, судас доголдож улмаар зогсох эрсдэлтэй байсан тул сэхээн амьдруулах эмчтэй зөвлөлдөж мэс заслыг зогсоож өвчтөнийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Өөрийнх нь асуумжаар бусдад зодуулсан, архи уусан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна гэж хэлсэн. Уг гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэл, хүчтэй цохилт, юманд эвж унаснаас үүсч болох гэмтэл...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 47 дахь тал),

7. Гэрч ***ий “...2021 оны 06-р сарын 01-ний өдөр гэрээсээ 07:20 минутын орчимд гараад гудамжинд ***, *** нар “дэлгүүр орчхоод ирж байна” гээд надтай зөрсөн. Би дээшээ гудамж өгсөж явж байгаад ***ийн хамаатан *** гэж дууддаг залуу, *** нартай тааралдсан. Тэр хоёр “ганц юм уучихмаар байна” гэж гуйхаар нь *** ах, *** эгчийн дэлгүүр лүү гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь ***, *** хоёроос “хэн бэ” гэж асуухад “*** байна” гэж хэлсэн. *** нь нүүрс зардаг, *** гэж хочилдог *** байсан. ***, *** 2 “Өглөө ***, шар *** гэж дууддаг *** нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. *** цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан. Би тэр хүмүүсийг таниагүй. Одоо бодоход нэг нь шар *** байсан байх гэж бодож байна. 

...Бид гурав дэлгүүр орох гээд явж байхад цэцэрлэгийн дээшээ 3 хүн явж байсан. *** ахаас хэн явж байгаа талаар асуухад “*** явж байна” гэсэн. Тэр хүмүүсийн зүг харахад нэг нь өндөр туранхай хүн байсан бөгөөд шар ***тай төстэй хүн байсан, тэгээд л шар *** байна гэж бодсон. Шар ***, *** хоёрыг харсан. Шар *** нь өндөр туранхай, надаас ах хүн байдаг бөгөөд 2-3 жилийн өмнөөс мэдэх болсон, манай гудамжаар хааяа явж байгаа харагддаг. Шар *** гэж туранхай, өндөр, буурал орсон толгойтой, шардуу царайтай ах байдаг, би тэрэнтэй архи ууж найзалж нөхөрлөж байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 140-141,  3-р хавтас хэргийн 100 дахь тал),

8. Гэрч ***ийн “...Намайг бага байхаас буюу 1 жилийн сурагч байхаас шар *** гэж хочилж дууддаг байсан. Миний мэдэхийн манай энэ хавьд шар *** гэх хүн надаас өөр байхгүй...Би дээрх хүмүүстэй 2021 оны 6-р сарын 01-ний өдөр уулзаагүй, 2021 оны 05-р сард хөдөө ажлаар явсан, 06-р сарын 01-нд хөдөө байсан. Төв аймгийн Заамар сум руу ажлаар яваад 9-р сарын 20-ны үеэр ирсэн.

“Би олон жил архи ууж байгаа болохоор ой тогтоолт маш муу, тухайн үед ямар хүмүүстэй ажиллаж байснаа санахгүй байна, ямар ч байсан *** аймгийн *** суманд хамгаалагчаар ажиллаж байсан. *** байхаа андуурч байж магадгүй, тийм нэртэй газарт ажиллаж байсан. Би тухайн газарт 2-3 сар ажилласан санагдаж байна. *** буюу ***тэй ойрд таараагүй хэзээ таарснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (3-р хавтас хэргийн 43-44, 105 дахь тал),

9. Гэрч ***ийн “Би 2021 оны 06-р сарын 01-ний 08 цагаас 2021 оны 06-р сарын 02-ны өдрийн 08 цаг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт дуудлагын эмчийн үүргийг гүйцэтгэсэн...14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** гудамжинд цус болсон, зодуулсан байдалтай эрэгтэй хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход баруун нүд хөхөрч хавдсан, доод уруулын дотор хэсэг язарсан, цус гарсан шархтай, хэвлий хэсэгт маш хүчтэй эмзэглэлтэй, халуу оргисон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэнтэй хаана архи ууснаа санахгүй байсан. Өөрийн овог, нэрийг хариулахгүй байсан. Би тухайн хүнээс хаана, хэнтэй архи уусан, хэнд зодуулсан талаар асуухад санахгүй байна гэсэн. Их эмзэглэлтэй байсан учир ярихад хэцүү байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 147-148 дахь тал),

10. Гэрч ***ийн “...*** эмч *** гэдэг хүний гэмтсэн дуудлагад анх очиж авсан. Би ГССҮТ-д хүн хүргэж өгөхөөр явж байсан учраас *** гэх хүнийг замаас авч хүргэж өгсөн. Тухайн үед *** нэг их юм ярихгүй, хамраас нэлээн цус гараад байсан. Хэвлий хэсэг рүүгээ хүнд цохиулсан гэж ярьж байсан. Ямар хүнд цохиулсан талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 144-145 дахь тал),

11. Гэрч ***ийн “2021 оны 06-р сарын 01-ний өдөр...09 цаг өнгөрч байхад *** ахтай дэлгүүр орсон. Дэлгүүрийн үүдэнд хар өнгийн биеийн тамирын өмдтэй, доогуураа кейт өмссөн /өнгийг нь санахгүй байна/, дээгүүрээ саарал өнгийн даавуун цамцтай, маск зүүгээгүй, малгай өмсөөгүй шар царайтай 40 орчим насны эрэгтэй хүн таараад “100 татуулчих” гээд гуйхаар нь би “үгүй” гээд явтал араас дагаад, буцаад яваад өгсөн. Тэгээд гэртээ орж ...хувааж уугаад 10 цаг өнгөрөөгөөд дууссан. Тэгээд буцаад дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн.

...Би тэр гудамжинд харсан үсээ дээрээ боосон эрэгтэй хүнийг танина. Би зургийг харлаа (***ын өнгөт гэрэл зургийг үзүүлэв) надтай зөрсөн эрэгтэй хүн биш байна. Тэр хүн нэлээн хар царайтай өөр хүн байсан. Надаас архи гуйгаад араас яваад байсан хүн бас биш байна. Надаас архи гуйгаад араас дагаад байсан бол залуухан, шар царайтай хүн байсан. Би *** буюу *** гэж дууддаг хүнийг танихгүй.

...Тухайн залуу нь жижгэвтэр үстэй, үсээ толгойн орой хэсэгтээ боочихсон, надтай адил бор царайтай, давхраатай том нүдтэй, 40 гаран насны эрэгтэй хүн байсан, одоо харвал таних байх, багцаа байна. Тэр эрэгтэй тухайн хэрэг болохоос өмнө тэр хавиар хааяа явж байгаа харагддаг байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 75-77, 79 дэх тал, 3-р хавтас хэргийн 117 дахь тал),

12. Гэрч ***ын “...Аав *** 2021 оны 06 сарын 01-ний өглөө 6 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Өдөр 13-14 цагийн орчим ирэхдээ бага зэрэг уучихсан бололтой халамцуу ирсэн. Хувцас болон нүүр нь зодолдсон шинжгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас хэргийн 153 дахь тал),

13. Гэрч ***ын “***ыг бараг 2000 оноос хойш мэднэ, эхнэр нь манай энэ хавьд нүүрс зардаг. Сүүлд 2021 оны 4 дүгээр сард таарахад ТҮК-ийн хувцас өмсчихсөн тааралдсан. Шар *** буюу *** гэх хүнийг зүс мэднэ, хааяа манай тэр хавиар явж байгаа харагддаг. Шар *** буюу ***ийг багаас нь танина, манай тэндхийнх. ...2021 оны 06 сарын 01-ний өглөө 7 цаг өнгөрч байхад босоод гарч ***ынд орж тамхи өгчхөөд буцаж гараад дэлгүүрээс хүүхдэд бэлэг авч өгчхөөд ***ынд орж архи уусан. 13 цагийн үед гэр лүүгээ орж унтсан. ...Одоо саналаа, тухайн өглөө *** бид хоёрыг гудамжаар явж байхад *** гэж дууддаг *** гэх казак залуу дэлгүүрээс бууз, тамхи авчихсан явж байхаар нь “ганц юм аваад өг” гээд архи авхуулаад бид гурав ***ынд орж уусан. Тухайн үед ***, *** бид гурвыг явж байхад ***, *** нар хажуугаар явж байсан үгүйг үнэндээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 146 дахь тал),

14. Гэрч ***ын “...Би хэдний өдрийг санахгүй байна. ***тай явж байгаад ***тэй өглөө 7-8 цагийн үед таарсан. Тэр үед ***, *** нартай таарснаа санахгүй байна. Намайг *** гэж дууддаг...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 149-150 дахь тал),

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн 1640 дугаар шинжилгээний дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамцанд 130мм, 140мм, саарал өнгийн дотуур өмдөнд 90мм чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамцанд 804мм, 600мм, хагас ханцуйтай саарал өнгийн цамцанд 290мм, 260мм, 505мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. /Хувцаснуудыг тайлах зорилгоор хайчаар үүсгэгдсэн байж болно/...” гэжээ (1-р хавтас хэргийн 198-206 дахь тал),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08-р сарын 16-ны өдрийн 3167 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын дээж №3 болон №6 нь шинжилгээнд тэнцэнэ. №3 болон №6 дээрээс хүний цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 3166 дугаартай ***ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (3-р хавтас хэргийн 22-23 дахь тал),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08-р сарын 16-ны өдрийн 3166 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн архины шил, хуванцар сав шинжилгээнд тэнцэнэ. Хуванцар саван дээрээс хүний цус илэрсэн, шүлс илрээгүй. Архины шил дээрээс цус, шүлс илрээгүй. Хуванцар саван дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн шинжилгээний илгээх бичгийн 3185 дугаартай ***ийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (3-р хавтас хэргийн 26-27 дахь тал),

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02-р сарын 17-ны өдрийн 746 дугаар дүгнэлтэд “Биологийн лабораторийн 2021 оны 3267 илгээх бичгийн дугаартай *** гэх хатаасан цусны ДНХ тогтцыг тогтоов.  ***ын ДНХ тогтоц нь 2021.06.28-ны өдөр шинжээч ***ын гаргасан 2717 дугаартай дүгнэлтэд дурдсан сэжигтэн ***ын гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц, 2718 дүгнэлтэд дурдсан сэжигтэн ***ын гэх баруун гарын эрхий хурууны хумсан дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (3-р хавтас хэргийн 37-38 дахь тал),

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07-р сарын 05-ны өдрийн 2649 дүгээр дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн №3 гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр АВО В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн. №6 гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна” гэжээ (2-р хавтас хэргийн 160-161 дэх тал),

20. Шүүгдэгч ***ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 6-р сарын 01-ний өглөө 7 цагийн үед босоод гэрээс гарч “***” ТҮК луу явах гээд зам уруудаж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын хойд талд тэр хавиар байдаг Шар *** гэж дууддаг залуутай таарсан. Нокиа маркын гар утас байна гээд цэнхэр өнгийн гадаргуутай, товчлууртай утас хальт үзүүлээд “Дотор муу байна, шар тайлаад өгөөч” гэж гуйсан. Надад 5000 төгрөг байсан учир ***г 7 дугаар хорооны замын зүүн талд байрлах шар дэлгүүр лүү оруулсан. Тухайн үед 8 цаг болж байсан байх. Тэгээд шар *** 0,5 литрийн Хараа архи авч гарч ирээд замын зүүн талд гудамжинд бид хоёр уусан. Тэгээд шар *** архи ууж байхад надад өгнө гэж байсан гар утсаа “өгөхгүй” гэхээр нь би “авахгүй” гэсэн. Шар *** утсаа халаасандаа хийсэн бөгөөд бид 2 маргалдсан. Шар *** миний толгойн зүүн дагз хэсэгт газар байсан чулуугаар 1 удаа цохих шиг болоход би газар унаад босож ирээд шар ***гийн элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн хацар хэсэгт 1 удаа шанаадсан. Ноцолдож байгаад явахад Шар *** газар суугаад үлдсэн. Би ажилдаа автобусаар 09 цаг 30 минутын үед очоод буцаад 10 цаг 30 минутын үед гарч, гэртээ ирэхэд 12 цаг 30 минут болж байсан, дахиж гэрээсээ гараагүй. Шар ***тай таарах үед түүнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Биеийн байдал хэвийн ямар нэгэн өвчин эмгэг яриагүй. Ам хамраас цус гарсан зүйлгүй, нүүрэнд хөхөрч хавдсан зүйл байгаагүй. ...Тухайн өдөр өмсөж байсан ажлын цэнхэр куртик гэрт байгаа. Одоо харин жинсэн өмд, цагаан өнгийн пүүз, улаан өнгийн саравчтай малгайг би өмссөн байна. Шар ***тай зодолдоход миний ажлын цэнхэр куртикны 2 сугыг урсан. Намайг цагдаагийн алба хаагчдаас айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Би болсон хэргийн талаар өөрөө сайн дураараа ярьж байгаа...” гэх мэдүүлэг (2-р хавтас хэргийн 16-18, 24-26 дахь тал),

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 06-р сарын 23-ны өдрийн 457 дугаар дүгнэлтэд “*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж, хяналтад байсан талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. *** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ***т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ***ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна. ***ын сэтгэцийн байдал түр сарнисан гэх баримт үгүй байна” гэжээ (1-р  хавтас хэргийн 224-225 дахь тал),

22. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 06-р сарын 16-ны өдрийн 4862 дугаар шинжилгээний дүгнэлтэд “***ын биед зүүн зовхи, өвдөг, шилбэ, баруун хөмсөг, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  ***ын цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна” гэжээ (1-р хавтас хэргийн 172-173 дахь тал),

23. Хүний биед үзлэг хийсэн “*** нь улаан саравчтай малгайтай, цэнхэр өнгийн амны хаалт зүүсэн, саарал өнгийн улаан оруулгатай урдаа цахилгаантай биеийн тамирын цамцтай, саарал өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, түүний дотуур саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, цэнхэр өнгийн дотуур өмдтэй, цагаан өнгийн үдээстэй кет өмссөн, саарал өнгийн оймстой, хүрэн өнгийн цэрэг тэлээтэй байв. Хувцсыг тайлуулан үзэхэд 160 см өндөр нуруутай, хар өнгийн үстэй, үсээ дээрээ боосон байдалтай, биед ил харагдах шивээс болон хагалгааны сорви үгүй байв. Баруун хөмсөгний дээд хэсэг болон зүүн нүдний чамархай хэсэгт халцарсан шархтай, баруун гарын дунд болон ядам хуруу, хурууны үе хэсэгт халцарсан, баруун өвдөгний доод хэсэгт халцарсан, зүүн өвдөгний шилбэний урд хэсгээр халцар шархтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас хэргийн 27-32 дахь тал),

24. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...***аас хаашаа явах талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн *** хорооны автобусны буудал руу явна гэж жолоочид өөрөө замыг зааж явсаар Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг төв замын ертөнцийн зүгээр баруун талд байрлах ногоон өнгийн авто засварын хойд талд явган хүний зам дээр “Шар ***” гэж дууддаг хүнтэй таарч уулзсан гэж өөрөө заав. “***” хүнсний дэлгүүрийн урд талын хашааны завсраар архи авсан гэж заав. ...*** хороо, *** дугаар гудамжаар дээш өгсөн гудамжны үзүүрээр урд зүгт эргэхэд үзүүрт бетонон суурь байх бөгөөд уг газарт Шар ***тай дэлгүүрээс авсан 0,5 литрийн Хараа архи хувааж уусан гэж өөрөө заав. ...бетонон суурины баруун талд Хараа нэртэй архины хоосон шил 1 ширхэг, хуванцар тал савны хамт байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Яллагдагч нь Шар *** гэж дууддаг хүнтэй архи уусан газрын хажууд зодолдсон гэж заах бөгөөд түүний дараа ертөнцийн зүгээр хойд зүгт явж худагтай *** гудамжаар буцаж ганцаараа явсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас хэргийн 33-39 дэх тал),

25. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч ***ийг оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр наасан 6 хүний гэрэл зургийг үзүүлж таны мэдүүлэгт дурдсан шар *** гэж дууддаг *** гэгчийг та таних уу, хэрэв байвал та зурганы дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч *** үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг харж байгаад 6 дугаарт байгаа амь хохирогч ***ийн гэрэл зургийг зааж энэ шар *** мөн байна, өндөр яг ийм царайтай хүн байдаг, би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас хэргийн 87-89 дэх тал),

26. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч ***ийг оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн 6 хүний гэрэл зургийг үзүүлж таны 2021 оны 06-р сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт дурдсан бор царайтай үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн гэж мэдүүлсэн байна, тэр хүн энэ дотор байна уу, хэрэв байгаад таньж байвал та зургийн дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч *** түүнд үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг 2 удаа дахин харж байснаа 1 дугаарт байгаа яллагдагч ***ын гэрэл зургийг зааж энэ тэр хүн мөн юм шиг байна, үсээ дээрээ боочихсоноор нь харсан болохоор энд дандаа бага үстэй хүмүүс байгаа болохоор сайн танихгүй байна, миний багцаагаар 1 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа шиг ийм хүнтэй зөрсөн, царайны төрх мөн байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас хэргийн 118-120 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2021 оны 6-р сарын 01-ний өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжинд хохирогч ***тэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “***ын зодож үүсгэсэн гэмтлээс болж нас барсан байна. *** гэм буруутай” гэж үзсэн бөгөөд түүний дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул Шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Өмгөөлөгч Б.Тэнгисээс “...***ыг гэм хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр няцааж үгүйсгэж байна.

Тодруулбал хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***н “...*** босоод ирэхээр нь “цай уу хоолоо ид” гэж хэлтэл “үгүй ээ” гээд хүйтэн ус уугаад хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэр үед нүүр нь зүгээр байсан. Гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан...15 цагийн үед цагдаагаас залгаад “дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх43-44), шүүх эмнэлгийн 1050 дугаар “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар  хөнгөн зэрэгт хамаарна....Талийгаачид эмнэлгийн зохих үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл элэгний эдийн урагдал, задралын улмаас цочмог цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэх шинжилгээ (1хх159-164), гэрч ***ын “...би яаралтай журмаар амь насны заалтаар *** *** настай, эрэгтэй хүний биед хагалгаа хийсэн. Хэвлийн хөндий нээхэд их хэмжээний цэвэр цустай, давхар цусан хураатай байсан. ***ийн элэгний баруун дэлбэн задарсан 5,6,7-р сегментийг хамарсан том хэмжээнд задарсан байсан. Өөрийнх нь асуумжаар бусдад зодуулсан8 архи уусан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх47), гэрч ***ийн “...2021 оны 06-р сарын 01-ний өдөр...дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн...” гэх мэдүүлэг (1хх75-77), гэрч ***ий “...2021 оны 06-р сарын 01-ний өдөр...*** ах, *** эгчийн дэлгүүр рүү алхаад гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь ***, *** хоёроос “хэн бэ” гэж асуухад “*** байна” гэж хэлсэн. *** нь нүүрс зардаг *** байсан. ***, *** 2 “өглөө ***, шар *** гэж дууддаг *** нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. *** цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан...” гэх мэдүүлэг (1хх140-141), яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1хх33-39), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3хх87-89,118-120) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь тухайн хэрэг гарсан өдөр амь хохирогч ***тэй уулзсан, хамт явж байсан болох нь тогтоогдож байна.

Харин гэрч ***, *** нарын тухайн өдөр харсан гэх хүмүүс нь амь хохирогч ***, шүүгдэгч *** нар мөн болохыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч *** үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг харж байгаад 6 дугаарт байгаа амь хохирогч ***ийн гэрэл зургийг зааж энэ шар *** мөн байна, өндөр яг ийм царайтай хүн байдаг би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3хх87-89), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч *** түүнд үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг 2 удаа дахин харж байснаа 1 дугаарт байгаа яллагдагч ***ын гэрэл зургийг зааж энэ тэр хүн мөн юм шиг байна, үсээ дээрээ боочихсноор нь харсан болохоор энд дандаа бага үстэй хүмүүс байгаа болохоор сайн танихгүй байна, миний багцаагаар 1 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа шиг ийм хүнтэй зөрсөн царайны төрх мөн байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3хх118-120)-ээр нотлон заажээ. Мөн шүүгдэгч ***ын биед үзлэг хийсэн “...Хувцсыг тайлуулан үзэхэд 160 см өндөр нуруутай, хар өнгийн үстэй, үсээ дээрээ боосон байдалтай, биед ил харагдах шивээс болон хагалгааны сорви үгүй байв...” гэх тэмдэглэл (1хх27-32)-ээр дээрх гэрч нарын дүрсэлсэн хүнтэй таарсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч *** нь “тухайн өдөр Шар ***тай биш Шар ***той явж байсан” гэх боловч хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдоогүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд харин гэрч ***с хууль сануулж авсан  “...Би дээрх хүмүүстэй 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уулзаагүй, хөдөө байсан. Би 2021 оны 05 сард хөдөө ажлаар явж, 09 сарын 20-ны үеэр ирсэн...” гэх мэдүүлэг (3хх43-44, 105)-ийг үгүйсгэсэн, дээрх гэрчийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо эргэлзээ бүхий зөрүүгүй тул тухайн өдөр Шар *** буюу *** нь шүүгдэгчтэй хамт байсан гэдэг нь хангалттай нотлогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч ***т хууль сануулж, сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн *** хорооны автобусны буудлын тэнд Шар ***тай таарсан. Тэр ганцаараа явж байсан бөгөөд Нокиа маркын товчлууртай утас хальт үзүүлээд “шар тайлаад өгөөч” гэж гуйсан. Надад 5000 төгрөг байсан учир *** *** хорооны замын зүүн талд байрлах шар дэлгүүр лүү оруулж архи авсан. Тухайн үед 8 цаг болж байсан байх. Бид хоёр архиа гудамжинд нэг удаагийн хуванцар аягаар уусан. Шар *** архи ууж байхад надад өгнө гэж байсан гар утсаа “өгөхгүй” гэхээр нь би “авахгүй” гэсэн. Шар *** утсаа халаасандаа хийсэн бөгөөд бид хоёр маргалдсан. Шар *** миний толгойн зүүн дагз хэсэгт газар байсан чулуугаар цохих шиг болоход би газар унаад босож ирээд шар ***гийн элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн хацар хэсэгт 1 удаа шанаадсан. Тэгээд ноцолдож байгаад явахад Шар *** газар суугаад үлдсэн...” гэх мэдүүлэг (2хх16-18, 24-25) нь бусад эх сурвалжаар буюу гэрч ***, *** болон бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон, харин шүүгдэгч “Тухайн өдөр би хүнтэй маргалдаагүй, ажлаа хийж байгаад шургаж унаад гараа шалбалсан” гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудаар шүүгдэгчид учирсан “зүүн зовхи, өвдөг, шилбэ, баруун хөмсөг, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд зулгаралт гэмтэл”-үүдийг өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** оршуулгын зардалд баримтаар 3.866.400 төгрөг нэхэмжилсэн, хохирол төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчоос хураан авсан гэх хөх өнгийн цэнхэр саравчтай малгай 1 ширхэг, бор ногоон өнгийн малгайтай гадуур хүрэм 1 ширхэг, бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хагас ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хилэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хар өнгийн гутал 1 хос, шүүгдэгчээс хураан авсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн үдээстэй кейт 1 хос, Хараа архины шил 1 ширхэг, хуванцар тал сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** оршуулгын зардалд баримтаар 3.866.400 төгрөг нэхэмжилсэн болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчоос хураан авсан гэх хөх өнгийн цэнхэр саравчтай малгай 1 ширхэг, бор ногоон өнгийн малгайтай гадуур хүрэм 1 ширхэг, бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хагас ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хилэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хар өнгийн гутал 1 хос, шүүгдэгчээс хураан авсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн үдээстэй кейт 1 хос, Хараа архины шил 1 ширхэг, хуванцар тал сав 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР

 

 

     ШҮҮГЧИД                                        Г.МӨНХЗУЛ

 

 

                                                                  Б.НАРАНЖАРГАЛ