Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0524

 

 

   2022          06           28                                     0524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х********* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******, Г.М*********

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б*********, Б.Б*********, М.О**********,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А*************** нарын хоорондын “Татварын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-0000000000 дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн  алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ж****, Г.О*****, хариуцагч Б.Б*********, Б.Б*********, М.О**********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А***************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-00000000000дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн  алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч компаниас Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж,  Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот албан бичгээр хүргүүлж, шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-00000000000дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хууль бус гэж маргажээ. Үүнд:

1/ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийгдсэн гЭий үндсэн дээр бусдад түрээслүүлсэн автомашины түрээсийн орлогоо тухай бүр тайлагнасан байтал эдгээр автомашинаар хийгдсэн байх магадлалтай тээвэрлэлтийг манай орлого гэж нотлох баримтын шаардлага хангахгүй тоон мэдээллээр тооцоолол хийж манай компанийн санхүүгийн чадвараас хэт өндөр тоо тавьж татварын төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

2/ Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолсон нь Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйлийн 6.1.11-д “... бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг...” гэж заасантай үл нийцнэ гэж,

3/ Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, болон 5.1.3-д  “тодорхой”, “шударга” байх зарчмуудыг зөрчсөн гэж,

4/ Татварын улсын байцаагчдын шаардсаны дагуу тээвэрлэлттэй холбоотой анхан шатны баримтууд болох нэхэмжлэх, замын хуудас, харилцах дансны хуулганууд зэргийг тухай бүр гаргаж өгч байсан боловч тооцоо нийлж тулгалт хийгээгүй гэж,

5/ Менежментийн үйлчилгээний төлбөрийг Б-ын “Э хотын олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” ХХК-д 2017-2019 оны хоорондын тооцооны дансны өглөгийн дансны үлдэгдлээр буюу шилжүүлээгүй дүнгээр тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

6/ Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй ажил үйлчилгээ Б-ын  НӨАТ-ын хуулийн дагуу татвар оногдуулсан ажил үйлчилгээ тул дээрх зөрчилд оногдуулсан татварын төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

7/ Маргаан бүхий актад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.4 зэрэг зүйлүүдийг баримталсан, мөн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэсэн нь хууль зүйн хувьд ноцтой зөрчлийг үүсгэсэн гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ж**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нөхөн ногдуулалтын актын нэгдүгээрт нэхэмжлэгч компани нь үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулсан. 2017-2019 онуудад Татварын хяналт шалгалтад хамрагдсан. “М” ХХК-тай тээвэр зуучлалын гэрээ байгуулж, аймгийн сум Т нүүрсний уурхайгаас , ГМны боомт чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг компани юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох татвар төлөлтийн байдал ногдуулалтад  хариуцагч нар шалгалт хийсэн.

Тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан буюу 2,533,197,016.25 мөнгөний зөрчилд 253,319,700.61 төгрөгийн нөхөн татвар, 75,995,910.49 мөнгөний торгууль, 50,665,940 төгрөгийн алданги нийт 379,973,552 төгрөгийн төлбөр нөхөн ногдуулалтын акт тавьсан. Ингэхдээ Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан жишиг үнийн аргыг хэрэглэсэн байдаг. Нэхэмжлэгч компани нь дээр дурдсанчлан “М” ХХК-тай тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээ байгуулж, аймгийн Т нүүрсний уурхайгаас , модны боомт хүртэл нүүрс тээвэрлэж байгаа. Үүний хажуугаар 2017 онд 63 машинтай тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан бол 2017 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа өргөжүүлж 750 машин авсан. 750 машиныг 100% ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир “М” ХХК-д 200 гаруй автомашин түрээслүүлсэн байдаг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасаж тооцохгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч компани нь тээвэрлэлтийн үйлчилгээний дагуу холбогдох татвар тайлан, “И” ХХК-тай байгуулсан гЭий дагуу шууд ГМны боомт хүртэл уртын урт тээвэр, урт тээвэр, богинын тээвэр гэсэн тээврийн дагуу гадаад руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа үйлчилгээний дагуу холбогдох тайлан татвараа төлсөн. Харин “М” ХХК-тай байгуулсан түрээсийн гЭий дагуу тухайн компанийн тээвэрлэсэн нүүрстэй холбоотой түүний тээвэрлэлтийн үйлчилгээний зардлыг шууд жишиг үнийн аргыг ашиглаж ийм хэмжээний ашиг олсон байх боломжтой, ийм хэмжээний зардал гарсан байна гэж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, акт ногдуулж, нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

            Нөхөн ногдуулалтын акттай холбоотой тэмдэглэгдсэн хоёр дахь асуудлыг нэхэмжлэгч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал дээр хариуцагч байгууллага нь татварын нөхөн ногдуулалтын акт тавьсан. 2017 онд 1,068,965,543.8 төгрөгийн хилийн доторх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээний орлогыг илүү тайлагнасан. 2018 онд 29,080,190,829 төгрөгийн хилийн доторх үйлчилгээний орлогыг дутуу тайлагнасан, 2019 онд 30,028,290,380 төгрөгийн хилийн доторх үйлчилгээний орлогыг дутуу тайлагнасан буюу нийт дүнгээр 58,039,516,667 төгрөгийн хилийн доторх үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан гэсэн асуудлыг дурдсан байдаг. Нэхэмжлэгч компани 2017, 2018, 2019, 2020 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар бүрд гаргаж байсан бөгөөд уг тайлан хавтаст хэрэгт авагдсан байдаг. Аливаа хэлбэрээр нэхэмжлэгч компани татвараа дутуу тайлагнасан зүйл байхгүй. Гэтэл хариуцагч нь юу гэж үзэж нөхөн ногдуулалтын акт тавьж маргаан таслах зөвлөл үүнийг нь хэлэлцэж үзээд хэвээр үлдээж байна вэ гэхээр нэхэмжлэгч компанийн өөрийн үйл ажиллагаанаас гадна машин түрээсэлсэн “М”  ХХК-ийн түрээсийн гЭий дагуу өөрийн түрээсэлж авсан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нүүрсний тоо хэмжээг хийсвэрээр гаргаж ирээд үүнтэй холбоотой асуудлыг дутуу тайлагнасан гэсэн үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй байна. Ийм хэмжээний орлогыг дутуу тайлагнаагүй учир нөхөн ногдуулалтын актын хоёр дахь хэсэгтэй холбоотой хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох.

            Нэхэмжлэгч компани нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсэгт гомдол гаргаж байгаа. Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж 2017-2019 онуудад худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж үзэж нийт 77,937,110,356 төгрөгийн зөрчил, 7,793,611,035 төгрөгийн нөхөн татвар, 2,438,800,310 төгрөгийн торгууль, 1,403,853,873 төгрөгийн алданги нийт 11,535,545,219 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт гаргасан. Энэхүү нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлыг маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 77 тэрбум төгрөг гэдэг үндэслэлгүй байна, үүнээс 33,769,279,735 төгрөгийн менежментийн үйлчилгээний зардалд татвар төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг тус тус тайлагнаагүй нь буруу байна гэж үзэж акт тавьж үлдсэн 44 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал дээр нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн 6 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Цалин хөлстэй холбоотой асуудлыг Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бүхэлд нь шийдсэн. Үүн дээр нэхэмжлэгч талаас маргахгүй байгаа. Нөхөн ногдуулалтын актын 5 дугаар асуудал буюу цалин, хөлстэй холбоотой хэсэг дээр нийт 15,474,965,345 төгрөгийн зөрчил байна гээд үүн дээр нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн. Үүнийг маргаан талсах зөвлөлөөс хянан хэлэлцэж 14 тэрбум төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож 1,9 тэрбум төгрөгт холбогдох зөрчил, 193 сая төгрөгт холбогдох хэсэг үндэслэлтэй гэж маргаан таслах зөвлөл шийдсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учир тусгайлан маргах шаардлага байхгүй гэж үзэж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.О***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий актын нэгдүгээр хэсэгт өмгөөлөгч дурдсаны дагуу хийгээгүй тээврийг манай компанийг хийсэн гэж үзэж татвар  ногдуулсан. Үүнийг татварын байцаагч нар “И” ХХК-тай гэрээ хийсэн нь үнэн байна. “М” ХХК-тай хийсэн гэрээ нь “И” ХХК-тай хийсэн түрээсийн гэрээг халхавчилсан гэрээ байна” гэж дүгнэсэн байдаг. Хууль зүйн хувьд ойлгоход хүндрэлтэй байна. “М” ХХК-д машин түрээсэлсэн харилцааг “И” ХХК-тай нүүрс тээвэрлэсэн гэж үзэж байгаа юм уу их эргэлзээтэй зүйл үүсэж байгаа юм. Ямар үндэслэлээр хуурамч халхавчилсан гэрээ гэж үзэж байгаа нь нотлогдохгүй байгаа. Учир нь Иргэний хууль, Татварын тухай хууль, Тээврийн хуулийн аль алийг нь харсан ч нэхэмжлэгч компани шинэ автомашин худалдаж авсан. Худалдаж авсан автомашины хэмжээгээр нүүрс тээвэрлэлтийн ажил олдох уу? ийм хэмжээний ажиллах хүч, жолооч олдох уу? гэдэг нь тийм амар зүйл биш. Зах зээлийн чөлөөт харилцаан дээр бизнесийн зарчмаар явагдаж байгаа учир олон тооны машин байлаа гэхэд тийм хэмжээний нүүрс тээвэрлэлтийн ажил олдох уу? ийм хэмжээний ажиллах хүч менежмент хийж чадах уу гэдэг нь эрсдэл юм. Иймд компани ачааллаа даах хэмжээний машинаар тээвэр хийгээд үлдсэн машинаа зүгээр зогсоож алдагдал хүлээхгүйн тулд түрээсэлсэн. Машин түрээслэх харилцаа нь Иргэний хууль болон бусад хуулийн дагуу хориглосон харилцаа биш.  “М” ХХК түрээслээд түрээсийн төлбөрөө авч, авсан төлбөрөө тайлагнасан. Үүнийг татварын байцаагч нар ямар нотолгоо, хууль зүйн үндэслэлээр халхавчилсан хуурамч гэрээ гэж үзэж байгаа нь нотлогдохгүй байна. Гэтэл Татварын ерөнхий хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ч байцаагч нар нь зөрчил гэж үзэж акт тавьж байгаа бол энэ асуудлаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн хавтаст хэрэгт цугласан баримтын хэмжээнд түрээсийн харилцаагаар халхавчилсан гэж дүгнэснийг нь нотлох баримт огт байхгүй, нотлох баримт байх боломжгүй учир нь нэхэмжлэгч компани машинуудаа бодит байдал дээр түрээслүүлсэн. Нэхэмжлэгч компанийн хэзээ ч аваагүй их хэмжээний мөнгийг тээвэрлэлт хийсэн гэж үзэж жишиг үнийн аргаар тооцож татвар ногдуулсан.

Жишиг үнийн аргаар тооцож байгаа бол ямар үндэслэл, эх сурвалжаар жишиг үнийг тооцож байгаа гэдэг нь хууль, Татварын ерөнхий газрын дарга, Сангийн сайдын журмын дагуу зохицуулагддаг. Жишээ нь: Одоогийн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-т бодит тооцоонд үндэслэн татварын актыг тодорхойлохыг шаардсан. Гэтэл бодит тооцоонд үндэслэсэн гэдэг нь нотлогдохгүй, хийсвэрлэсэн байдаг. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралт болох “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам” байдаг. Уг журмын 2.2-т “татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба жишиг үнийн аргыг ашиглана”, 2.2.1-т “татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл”, 2.2-т “татварын албанд байгаа тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааны орлого зарлага нь болон бусад бодит тооцоо” гэж тус тус заасан байдаг. Одоо хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад жишиг үнийн аргыг тооцсон эх үүсвэр нь нотлогдохгүй байна.

Нөхөн ногдуулалтын актын 2 дахь хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал яригдсан. Нөхөн ногдуулалтын актын нэгдүгээр хэсэгтэй холбоотой харагддаг. Хийгээгүй тээвэрлэлтийг хийсэн гэж тооцож жишиг үнийн аргаар хийсвэрлэж бодчихоор үүнийгээ дагасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэсэн дараагийн хийсвэрлэсэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэх баримтын асуудал үүснэ. Гэтэл энэ асуудал дээр “М” ХХК ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч компанитай тээвэрлэлтийн харилцаанд ороогүй. Ямар нэгэн тээвэрлэлтийн гэрээ байхгүй, тээвэрлэлтийн хөлс мөнгөний харилцаа байхгүй. “М” ХХК нь ЭМ ХХК-тай гЭий харилцаанд орсон байдаг. Ямар гЭий харилцаанд ороод ЭМ ХХК “М” ХХК-д ямар хэмжээний мөнгө төлсөн, хоорондоо ямар санхүүгийн ул мөр, данс тооцооны асуудал үүссэн гэдэг нь огт харагдахгүй байгаа. Хуулийн зарчим нь гадаад улсын хуулийн этгээд Монгол Улсын хуулийн этгээдтэй харилцаанд орсон бол ямар нэгэн байдлаар Монгол Улсын хуулийн этгээд суутгаж авах асуудал байдаг. Тэгвэл нэхэмжлэгч компани “М” ХХК-тай зөвхөн түрээсийн харилцаанд ороод, түрээсийн төлбөрөө авсан, тайлагнасан байдаг. “М” ХХК, ЭМ ХХК хоёрын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй байгаа. Магадгүй ЭМ ХХК тээвэрлэлтийн мөнгө төлсөн бол суутгаж авах ёстой байсан уу гэх харилцааг татварын байцаагч нар шалгахгүйгээр шууд нэхэмжлэгч компани дээр тээвэрлэлт хийсэн гэж хийсвэрлэж бодсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр нь хийсвэрлэсэн, бодит тооцоонд үндэслээгүй, хуульд нийцээгүй, нотлох баримтгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шалгалтын хугацаанд нийт тээвэрлэсэн нүүрсний тоо хэмжээг олохын тулд ЭМ ХХК-тай тооцоо нийлсэн замын хуудасны задаргаа, нэхэмжлэхээс түүж олсон мэдээллээр: 2017 онд уурхайн амнаас ЦХ хүртэл уртын тээвэр буюу хилийн дотор салгаж хийсэн нүүрсний тээврээр 7,364.95 тонн нүүрс, уурхайн ам болон ЦХнаас Б-ын ГМ боомт хүртэл уртын болон богинын тээвэр буюу хил дамнуулж хийсэн нүүрсний тээврээр 742,036.55 тонн нүүрс; 2018 онд уурхайн амнаас ЦХ хүртэл уртын тээвэр буюу хилийн дотор салгаж хийсэн нүүрсний тээврээр 970,425.18 тн нүүрс, ЦХнаас Б-ын ГМ боомт хүртэл богинын тээвэр буюу хил дамнуулж хийсэн нүүрсний тээврээр 1,075,510.25 тонн нүүрс; 2019 онд уурхайн амнаас ЦХ хүртэл уртын тээвэр буюу хилийн дотор салгаж хийсэн нүүрсний тээврээр 1,073,610.15 тн нүүрс, ЦХнаас Б-ын ГМ боомт хүртэл богинын тээвэр буюу хил дамнуулж хийсэн нүүрсний тээврээр 919,987.13 тн нүүрс, нийт уурхайн амнаас ЦХ хүртэлх уртын тээвэр буюу хилийн дотор салгаж хийсэн нүүрсний тээврээр 2,051,400.28 тн нүүрсийг, ЦХнаас Б-ын ГМ боомт хүртэл богинын тээвэр буюу хил дамнуулж хийсэн нүүрсний тээврээр 2,737,533.93 тн нүүрсийг нийт дүнгээр 4,788,934.21 тн нүүрсийг тээвэрлэсэн байна.

2017-2019 онуудад нийт 100,011,886,319.91 төгрөгийн тээврийн үйлчилгээний орлого орсон болохыг татвар төлөгч нар ирүүлсэн мэдээллээсээ баримтжуулсан. 4,7 сая тонн нүүрсийг ЭМ ХХК-тай тооцоо нийлж зөөвөрлөсөн байдаг. 2,3 сая тонн нүүрсийг тээвэрлэсэн гэсэн тайланг бидэнд өгсөн. Үлдэх 2,4 сая тонн нүүрсийг тээвэрлэсэн борлуулалтыг орлогоо хэрхэн хүлээн зөвшөөрсөн бэ гэдэг дээр татвар төлөгчөөс тодруулахад манай компани энэ нүүрсийг тээвэрлэсэн замын хураамжийг ЭМ ХХК-д өгсөн нь үнэн, гэхдээ Монгол Улсад оршин суугч бус “М” компанитай байгуулсан “Ачааны автомашины түрээсийн гэрээ”-гээр 2017 онд 580,333.40 тонн нүүрсийг уртын уртын замд 1 тн-ийг 3 доллараар буюу 7,300.47 төгрөгөөр түрээсэлж 438,347,055.10 төгрөгийн түрээсийн орлого, 2018 онд 871,570.89 тн нүүрсийг уртын замд 1 тонн-ийг 2 доллар буюу 5,274.70 төгрөгөөр, 797,132.58 тн нүүрсийг богинын замд 1 тонн-ийг 1 доллар буюу 2,637.35 төгрөгөөр түрээслэж 6,318,222,872.07 төгрөгийн орлого олсон. 2019 онд 86,097.28 тн нүүрсийг уртын замд 1 тн-ийг 2 доллар буюу 5,454.68 төгрөгөөр, 148,169.88 тн нүүрсийг богинын замд 1 тн-ийг 1 доллар буюу 2727.34 төгрөгөөр түрээсэлж 782,908,895.14 төгрөгийн орлого олсон. Нийтдээ 2017-2019 онд 2,483,303.03 тонн нүүрсийг тээвэрлэсэн ачааны авто машины түрээслүүлэх үйл ажиллагаанаас 7,539,478,822.31 төгрөгийн борлуулалтын орлого хүлээн авсан гэж тайлбарласан.

Аль ч зайнд дунджаар 1 тн нүүрийг тээвэрлэж 46,004.95 төгрөгийн тээврийн үйлчилгээний орлого олдог байсан бол түрээсийн гэрээ хийснээр 1 тн нүүрс тээвэрлэснээс 4,678.91 төгрөгийн түрээсийн орлого олж тээврийн үйлчилгээний орлогоос түрээсийн үйлчилгээнээс олдог орлого нь 10 дахин багассан тооцоолол гарч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байхаас гадна, тус компанийн ачааны авто машин түрээсийн гЭий түрээслэгч тал болох Монгол улсад оршин суугч бус “М” компани нь “Х” ХХК-д 2017 онд 753 ачааны авто машиныг борлуулж үүний үр дүнд тус компани 36 орчим тэрбум төгрөгийг төлөөгүй өртэй байсан буюу өглөгөөр бүртгэсэн байсан. Өр төлбөрийн шалтгаанаар 1 тн нүүрсийг тээвэрлэх мөнгөн дүнг бууруулж, авто машин түрээсийн гэрээг байгуулж 10 дахин бага ханшаар тооцоо хийж байсныг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Р болон нягтлан бодогч Ө.С нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Ачааны авто машин түрээсийн гэрээгээр орлогын тооцоолол хийсэн нь тээвэрлэсэн 4,7 сая тонн нүүрсний 2,7 сая тооннын түрээсийн орлогыг хүлээн  зөвшөөрсөн гэж байгаа нь татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатай бууруулах хангалттай шалтгаан гэж үзэхэд хүргэсэн.

 “Х” ХХК-ийн тайлагнасан 2017-2019 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд шинжилгээ хийхэд татвар төлөгч 110 төгрөгийн орлого олохын тул 113 төгрөгийн зардал гаргасан буюу 3 жил дараалан алдагдалтай тайланг ирүүлсэн байдаг. Түүнчлэн аж ахуй нэгжийн орлогын албан татвараар татварын хяналт шалгалт хийж байх хугацаанд 1 төгрөгийн татвар төлөөгүй, дандаа алдагдалтай байдаг. Дотоодод салгаж хийсэн нүүрсний тээвэрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй. Бүх тээврийг нэмэгдсэн өртгийн албан татвар гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлнө гэж буруу тайлагнасан асуудлууд байсан.

Нэхэмжлэгч талаас орлого олохтой холбогдож жишиг үнийн арга хэрэглэсэн гэж хэлсэн. Бид орлого олохтой холбогдож жишиг үнийн арга хэрэглээгүй. Өөрсдөд нь байсан тээврийн үйлчилгээ үзүүлэх бодит гэрээг, өөрсдийнх нь тээвэрлэсэн нүүрсэнд нь, 1 тонн нүүрсийг тээвэрлэсэн гэж байгаа бодит тээврийн үйлчилгээний орлогыг нь 4.7 сая тонн нүүрс тээвэрлэхэд нь орлого олоход нь хэрэглэсэн. Бусад ижил төрийн үй ажиллагаа эрхэлж байгаа компанитай жишиг тооцооллын арга хэрэглэж хийсвэр тооцоолол хийсэн зүйл байхгүй.

Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд байршуулж, баталгаажуулсан “ЭТТ” ХК-аас нүүрс худалдан авсан компаниудын уурхайн амнаас ГМны боомт хүртэл тээврийн зардлыг 2017-2019 он тус бүрээр гаргаж 1 тн нүүрсийг тээвэрлэх тээврийн зардлын дундаж ханшийг тооцоолсон. Үүнд 2017 онд 9 компанийн гЭий үнийн дүнг үндэслэж уртын уртын тээврээр 1 тн нүүрсийг тээвэрлэхэд 132.78 юань буюу 47,652.62 төгрөгийн зардал нийт 35,710,942,408.93 төгрөгийн тээврийн үйл ажиллагааны өртөг; 2018 онд 21 компанийн гЭий үнийн дүнг үндэслэж уртын тээвэрт 1 тн нүүрсийг тээвэрлэхэд 106.15 юань буюу 39,692.67 төгрөг, богинын тээвэрт 1 тн нүүрсийг тээвэрлэхэд 124.05 юань буюу 46,386.02 төгрөгийн зардал нийт 88,407,402,146.64 төгрөгийн тээврийн үйл ажиллагааны өртөг; 2019 онд 29 компанийн гЭий үнийн дүнг үндэслэж уртын тээвэрт 1 тн нүүрсийг тээвэрлэхэд 85.43 юань буюу 32,950.35 төгрөг, богинын тээвэрт 1 тн нүүрсийг тээвэрлэхэд 100.47 юань буюу 38,751.28 төгрөгийн зардал нийт 71,026,509,230.70 төгрөгийн тээврийн үйл ажиллагааны өртөгтэй байхаар тооцоологдож байв.

 Татварын улсын байцаагчид 2017-2019 онд 58,039,516,667.88 төгрөгийн хилийн доторх тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан зөрчилд 4,857,436,845.79 төгрөгийн нөхөн татвар, 1,457,231,053.74 төгрөгийн торгууль, 916,480,963.85 төгрөгийн алданги, нийт 7,231,148,863.37 төгрөгийн төлбөр ногдуулсныг зөвшөөрөхгүй гэжээ. Дээр дурдсанчлан 2017-2019 онд нэмж илрүүлсэн 101,859,148,339.11 төгрөгийн нүүрс тээврийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй албан татвар ногдуулаагүй байх тул энэ орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар хэдэн хувиар ногдуулах өөрөөр хэлбэл уурхайн амнаас ЦХ хүртэл хилийн дотор салгаж хийсэн 2,051,400.28 тн нүүрс тээвэрлэсний орлого болох 58,039,516.667.90 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд  хуулийн дагуу нөхөн татвар, хариуцлага хүлээлгэсэн болно.

 Татварын улсын байцаагчид 2017 онд 29,939,745,347.66 төгрөгийн нүүрсний тээврийн үйлчилгээний экспортын орлогыг дутуу, 2018 онд 41,310,588,251.88 төгрөгийн нүүрсний тээврийн үйлчилгээний экспортын орлогыг дутуу, 2019 онд 27,430,701,928.33 төгрөгийн нүүрсний тээврийн үйлчилгээний экспортын орлогыг илүү, нийт дүнгээр 43,819,631,671.21 төгрөгийн нүүрсний тээврийн үйлчилгээний экспортын орлогыг дутуу тусгасан зөрчилд төлбөр ногдуулаагүй боловч энэ хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Татварын улсын байцаагчид 2017 онд 2,599,799,811.65 төгрөг, 2018 онд 6,669,980,583.58 төгрөг, 2019 онд 24,499,499,340.16 төгрөг, нийт дүнгээр 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн зөвлөх үйлчилгээ дутуу тусгасан зөрчилд 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.38 төгрөгийн алданги, нийт 4,910,520,626.98 төгрөгийн төлбөр ногдуулсныг зөвшөөрөхгүй гэжээ. Оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгах үүргийг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тухайн бараа ажил үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлсэн эсэхээс үл хамаарч тухайн үйлчилгээг худалдан авсан нь анхан шатны баримт, журнал, гүйлгээ баланс, дансны давхар бичилтээр нотлогдож төлбөр төлөгдсөн болон өглөг дансанд бүртгэгдсэн дүн бараа материал, менежментийн зардал дансанд бүртгэгдсэн тохиолдолд суутгагчийн үүрэг гүйцэтгэж суутгахаар заасан байдаг. Мөн тус компанийн “М” компанитай хийсэн “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4. Төлбөр тооцоо хэсгийн 4.2.-д Монгол улсын татварын хуулийн дагуу Монгол компани нь хилийн гаднах компанид хөдөлмөр эрхэлсэн төлбөр төлж 10 хувийн НӨАТ төлдөг, энэхүү НӨАТ-ыг А тал буюу Х********* ХХК хариуцаж төлөхөөр заасан байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу оршин суугч бусын нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах үүргийг гүйцэтгээгүй байсан тул нөхөн татвар ногдуулж хариуцлага ногдуулсан болно.

Татвар төлөгчтэй нийт 2021 оны 01 сарын 15-ны өдөр, 2021 оны 01 сарын 20-ны өдөр, 2021 оны 1 сарын 27-ны өдрүүдийн 3 удаагийн уулзалтыг ТЕГ-ын 1 давхрын лоббид зохион байгуулсан. Уулзалтаар шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар нэг бүрчлэн танилцуулсныг Гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчтой хийсэн ярилцлага нотолно. Татвар төлөгч шалгалтын явцыг танилцуулах эрхээ эдлээгүй гэдэг худал болно. Нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулиар хугацаандаа төлөөгүй татварт алданги, торгууль оногдуулсан зүйл байхгүй тул 2020 оны 01 сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт хамаарахгүй болно. Нэхэмжлэгч тал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар бүлэгт байгаа 14 дүгээр зүйлийн талаар ярьж байна. Энэ зүйлийг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголтыг хийхэд баримталдаг. Нэхэмжлэгч компани нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт мөнгө төлөөгүй, татварын тайлангаар дотоодод салгаж хийсэн тээвэртээ хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй. Бүх тээврийн үйлчилгээнээс олж байгаа орлогоо экспортын үйлчилгээнээс олж байгаа орлого гэж үзэж 0%-иар албан татвар ногдуулсан. Иймд төлсөн татвараа буцааж авах хуулийн зүйл заалтыг ярьсан нь зөрчилд ямар ч хамааралгүй юм гэв.

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс жишиг үнийн аргатай холбоотой маргаан үүсгэсэн. Жишиг үнийн арга хэрэглэсэн учир 2017-2019 оны аж ахуй нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татвар урган гарсан гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн орлогыг жишиг үнээр тооцоолоогүй. Харин нэхэмжлэгч компанийн орлого нь татвар төлөгчийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл гаргаж өгсөн замын зардлын мэдээ, ярилцлагын мэдээллээр бүх орлого  нь жишиг үнээр тооцох шаардлага байхгүй бэлэн байсан тооцоолол. Харин нэхэмжлэгч компанийн зардлыг жишиг үнээр тооцсон нь нэхэмжлэгч компанид өөрт нь ашигтайгаар татвар ногдох орлогыг нь бууруулж тооцсон. Иймд гомдол гаргах шаардлага байхгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна.  Нэхэмжлэгч компани бүх орлогоо гаргаж өгөхөд нь танайх энэ орлогоо олоход зардал гарсан гэж үзсэний үндсэн дээр 9 компаниас мэдээ судалгаа аваад, тэр бүгдийнх нь 1 тоннд ногдох зардлыг нь нэг бүрчлэн гаргасны үндсэн дээр зардлыг нь хасаж өгснөөр нэхэмжлэгч компанид илүү давуу тал гаргасан гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд төлсөн байх ёстой гэсэн хасалттай холбоотой заалт нь нэхэмжлэгч компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд, илүү төлөөд үүнтэй холбоотой төлбөрөө буцааж авах уу бусад өртэй татвартаа шилжүүлэх үү гэх харилцааг зохицуулдаг журам ярьж байгаа нь нэхэмжлэлтэй огт холбоогүй зүйл юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*********, Б.Б*********, М.О********** нар Х********* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/-ийн дагуу татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 21201003138 тоот томилолтоор шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэжээ.

3. Дээрх шалгалтаар татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-00000000000дугаар нөхөн ногдуулалтын актаар 297,274,072,670.74 төгрөгийн зөрчилд нийт 21,670,410,704.02 төгрөгийн төлбөрийг татвар төлөгч Х********* ХХК-д ногдуулж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор нийт 8,955,064,628.03 төгрөгийг бууруулж, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн байна.

4. Нэхэмжлэгч Х********* ХХК нь дээрх 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос татвар суутгаж төсөвт төлөөгүй 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

5. Татварын улсын байцаагчид Х********* ХХК-ийн 2017-2019 онд нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан 2,533,197,016.25 төгрөгийн зөрчилд 253,319,701.61 төгрөгийн нөхөн татвар, 75,995,910.49 төгрөгийн торгууль, 50,663,940.31 төгрөгийн алданги, нийт 379,979,552.41 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

6. Х********* ХХК нь уурхайн амнаас ЦХ хүртэлх  уртын тээвэр буюу хилийн дотор салгаж хийсэн нүүрсний тээврээр 2,051,400.28 тн нүүрсийг, ЦХнаас Б-ын ГМ боомт хүртэл богинын тээвэр буюу хил дамнуулж хийсэн нүүрсний тээврээр 2,737,533.93 тн нүүрсийг нийт дүнгээр 4,788,934.21 тн нүүрсийг тээвэрлэсэн болох нь нэхэмжлэгч компанийн ЭМХХК-тай тооцоо нийлсэн замын хуудас, нэхэмжлэх, татвар төлөгчөөс ирүүлсэн И ХХК-тай байгуулсан “тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч талаас 2,483,303.03 тн нүүрсийг тээвэрлэсэн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхгүйгээр “...энэ нүүрсийг тээвэрлэсэн замыг хураамжийг ЭМХК-д төлсөн, гэхдээ Монгол улсад оршин суугч бус М  компанитай байгуулсан Ачааны автомашины түрээсийн гэрээгээр түрээслүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого хүлээн авсан” гэж тайлбарлан маргаж байгаа болно.

8. Харин хариуцагч талаас “...нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг тус компани нь 1 тн нүүрсийг аль зайнд тээвэрлэж 46,004.95 төгрөгийн тээврийн үйлчилгээний орлого олдог байж, түрээсийн гэрээ хийснээр 1 тн нүүрс тээвэрлэснээс 4,678.91 төгрөгийн түрээсийн орлого олж, орлого нь 10 дахин багассан тооцоолол гарч байгаа нь бодит байдалд нийцэхгүй, И компанитай  байгуулсан Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг бодитой хийгдсэн гэрээ гэж үзэж байх тул гЭд заасан үнээр борлуулалтын орлогыг тооцоолж, Монгол улсад оршин суугч бус М  компанитай байгуулсан Ачааны автомашины түрээсийн гэрээг татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулах зорилгоор хийсэн халхавч гэрээ, буюу И компанитай  байгуулсан Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг халхавчлагдсан гэрээ...” гэж тайлбарлаж байна.

9. Татварын ерөнхий хуулийн /2008/ оны 48 дугаар зүйлийн 48.1-т “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл дутуу хөтөлсөн тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 48.1.2-д “жишиг үнийн арга”, 48.5-д” татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг жишиг үнийн арга гэнэ”, 48.6-д “татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, Сангийн сайдын 2019 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Жишиг үнийн журам”-ын 2.1-т “Татварын алба татварын ногдлыг жишгээр тодорхойлохдоо өөрт байгаа болон гуравдагч этгээдийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг жишгээр тодорхойлох үеийн татвар төлөгчийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл холбогдох баримтыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгэнэ”, 2.2-д “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийг ашиглана”, 2.2.2-д “Татварын албанд байгаа тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааны орлого, зарлагын болон бодит тооцоо”-г ашиглаж болохоор заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл хариуцагч  Татварын улсын байцаагчид татвар ногдох орлогыг тодорхойлохдоо татвар төлөгчийн хяналт шалгалтад ирүүлсэн борлуулалтын үнийн дунджаар тооцсон, харин татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцохдоо хөндлөнгийн мэдээллийн сан дахь мэдээллийг үндэслэн 1 тн тээврийн зардлын дундаж үнийг тодорхойлсон нь зөв байна.

10. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-т “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 16 дугаар зүйлийн 16.2-д “энэ хуулийн 8.1.1-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд засан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж зааснаас үзвэл нүүрс тээврийн гЭий орлогыг Ачааны машины түрээсийн гэрээгээр халхавчилж татвар ногдох орлогыг бууруулж, “ЭМ” ХК-тай тооцоо нийлсэн замын хуудасны задаргаа, нэхэмжлэх, гаалийн мэдээгээр нүүрс тээврийн гЭий орлого нь нотлогдож байх бөгөөд М компани нь ачааны машин түрээслээд тээврийн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

11. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчдын аль ч зайнд дунджаар 1тн нүүрс тээвэрлэж, 46,004.95 төгрөгийн тээврийн үйлчилгээний орлого олдог байсан бол түрээсийн гэрээ хийснээр 1 тн нүүрс тээвэрлэснээс 4,678.91 төгрөгийн түрээсийн орлого олж тээврийн үйлчилгээний орлогоос түрээсийн  үйлчилгээнээс олдог орлого нь 10 дахин багассан тооцоолол гарч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа гэсэн нь үндэслэлтэй байна.

12. Хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд Х********* ХХК нь Нэмэгдсэн өртийн албан татварын тайланд нийт дүнгээр 58,039,516,667.88 төгрөгийн хилийн доторх тээврийн орлогыг дутуу тусгасан зөрчилд ногдох 5,803,951,666.79 төгрөгийн нөхөн татвараар төсвөөс буцаан авах 946,514,820.00 төгрөгийн илүү үлдэгдлийг хааж, үлдэх 48,574,368,457.90 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан байна.

13. Ингэхдээ татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу тээврийн маршрутын дагуу уртын урт, богинын тээвэр гэж ялган хилийн доторх тээврийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

14. Хариуцагч нар оршин суугч бус этгээдээс 2017-2019 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нийт 77,926,110,353.22 төгрөгийн зөрчилд 7,793,611,035.32 төгрөгийн нөхөн татвар нийт 11,535,545,219.65 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулсан байна.

15. Нэхэмжлэгч Х********* ХХК нь оршин суугч бус этгээдээс менежментийн цогч үйлчилгээ, засвар, үйлчилгээ, шатахуун худалдан авах тухай “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г Б-ын “Э хотын олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” ХХК-тай, мөн М ХХК-тай  байгуулж, уг гЭий 4.2-д “МУ-ын татварын хуулийн дагуу Монгол компани нь хилийн гаднах компанид хөдөлмөр эрхэлсэн төлбөр 10%-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг А тал хариуцан төлөх” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч компани оршин суугч бус этгээдээс  буюу Б-ын “Э хотын олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” ХХК-иас нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээг, “Ү А” ХХК-иас нийт 28,307,483,236.74 төгрөгийн завсар үйлчилгээг “Д Х” ХХК-иас нийт 15,859,347,381.09 төгрөгийн шатахуун худалдан авсан болох нь хоорондын тооцооны дансны өглөгийн журналаар нотлогдож байх бөгөөд уг үнийн дүнгээс  нэмэгдсэн өртгийн  албан татвар суутган авч төсөвт төлөөгүй болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болох тайлангаар нотлогдож байна.

16. Гэхдээ Татварын Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор нөхөн ногдуулсан актаар 77,936,110,353.22 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 11,535,545,219.65 төгрөгийн төлбөрөөс нийт 6,625,024,592.67 төгрөгийн төлбөрийг бууруулж, 33,769,279,735.39 төгрөгийн зөрчилд ногдох нийт 4,910,520,626.98 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

17. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 7 дугаар зүйлийн 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1.2-д “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн  бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан  авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөх” гэж харин 3 дугаар зүйлийн 3.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол улсад импортоор оруулсан, эсхүл Монгол улсаас экспортод гаргасан болон Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж заасныг тухайн тохиолдолд хэрэглэвэл Б-ын нутаг дэвсгэрт хүнд даацын автомашинуудыг шатахуунаар цэнэглэсэн, засвар үйлчилгээ хийсэн үйлчилгээ нь  хамаарахааргүй байна.

18. Нэхэмжлэгч Х********* ХХК-ийн 2017-2019 онд жолоочийн цалингийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутгаагүй нийт 15,471,965,345.46 төгрөгийн зөрчилд нийт 2,300,885,848.55төгрөгийн төлбөр ногдуулжээ.

19. Нэхэмжлэгч талаас “...тухайн үед түрээсээр ашиглуулж байсан автомашины жолооч нарын цалинг манайхаас олгоогүй, манайд бүртгэлтэй байгаа бүх жолооч нар тасралтгүй тээвэрлэлт хийсэн гэж тооцон цалинг жишгээр тооцсон нь буруу, жишиг үнэ тээврийн компанид хамааралгүй..” гэж, хариуцагч улсын байцаагч нараас “...компанийн  харилцах дансаар цалинд шилжүүлсэн дүн байхгүй  нотлох баримт хангалтгүй байсан тул Гашуун сухайт боомтод улс хоорондын ачаа тээврийн ажил хийдэг нэр бүхий 5 хүнээс нүүрс тээврийн цалинг тодруулж, 1 рейсийн үнэлгээг хамгийн багаар буюу аль чиглэлд 800 юань буюу 300,000.0 төгрөг байхаар тооцоолсон...” гэж тайлбарлан маргаж байна.

20. Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна”, 8.1.1-т “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” гэж зааснаар маргаан бүхий актаар 15,471,965,345.46 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 2,300,885,181.55 төгрөгийн төлбөрөөс 14,180,651,790.88 төгрөгийн зөрчилд ногдох нийт 2,107,188,785.36 төгрөгийн төлбөрийг бууруулж, 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдох нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

21. Маргаан бүхий татварын улсын байцаагчдын актаар Х********* ХХК-ийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 2018 оны тайланд 726 чиргүүлийн даацад ногдох албан татварыг 148,567,500.00 төгрөгөөр дутуу тооцсон зөрчилд нийт 222,851,250.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулжээ.

22. Гэхдээ татварын улсын байцаагчид “...татварын удирдлагын нэгдсэн системд нэвтэрсэнтэй холбоотойгоор автомашины албан татварыг дутуу ногдуулсан байсныг 2020 оны 12 сард дахин нэмж ногдуулан төлүүлсэн байх тул бидний ногдуулсан  222,851,250.00 төгрөгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, мөн Х********* ХХК 2018 онд автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 422,949,257.87 төгрөгийн татварын ногдлоос 420,548,557.00 төгрөгийн татварыг төлсөн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,013,564.13 төгрөгийн илүү үлдэгдэлтэй болох нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр нотлогдож байх тул Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2018 оны тайланд 726 чиргүүлийн даацад ногдох албан татварыг 148,567,500.00 төгрөгөөр дутуу тооцсон зөрчилд ногдуулсан нийт 222,851,250.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

23. Иймд Татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-00000000000дугаар нөхөн ногдуулалтын актаар 297,274,072,670.74 төгрөгийн зөрчилд ногдуулсан  нийт 21,670,410,704.02 төгрөгийн төлбөрөөс Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолоор 58,496,049,908.71 төгрөгийн зөрчилд ногдох нийт 8,955,064,628.03 төгрөгийн төлбөрийг бууруулж, 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд  нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Татварын ерөнхий хуулийн /2009/ 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 11 дүгээр зүйлийн 11.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Х********* ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Б*********, Б.Б*********, М.О********** нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-00000000000дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн  алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл ш