| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
2024 04 26 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2404000000... дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, э.эгтэй, ...... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....... хамт Улаанбаатар хот, ........... дүүргийн .. дүгээр хороо, .......... дүгээр гудамжны .... тоот хаяганд бүртгэлтэй боловч одоогоор ......... дүүргийн .. дүгээр хороо, ........... дүгээр гудамжны .....тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бичлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 3 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай шүүгчийн захирамжаар *******-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдэх 6 сар 18 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 6 сар 18 хоногийн хорих ялаар сольж эдлүүлж байсан ........... овгийн ........................ (Р*******:..................).
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******г гэртээ харих замд нь “гар утсаараа яриулаач” гэж хэлж утсаар нь ярьчихаад цүнхэнд нь буцааж хийж байгаа мэт дүр үзүүлэн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гар утсыг нь залилан авч 298.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө сургуулийн үүдэнд зогсож байсан ..... гаран насны эмэгтэй хүүхдээс “утсаараа яриулаач” гэж гуйж дүү рүү гээ залгахад гэртээ харьчихсан гэж хэлсэн. Тэгээд гар утсыг нь өгчихөөд тэр хүүхэд сургуулиас гараад хойшоо байрны дундуур явж байхад нь араас нь дуудаад “дахиад утсаараа яриулаач” гээд дүүтэйгээ ярих гэхэд дүү утсаа авахгүй байсан. Би тухайн охинд “эгч нь утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье” гэж хэлээд хийлгүйгээр авч үлдээд “цүнх рүү чинь хийчихлээ” гэж хэлэхэд тэр охин яваад өгсөн. Тэр утсыг “...............”-ийн 2 давхарын гар утас засварын эгчид 60.000 төгрөгөөр зарж эм, хүнсний зүйл аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг (хх-ийн 23, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оын 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед хичээлээ тараад сургуулийн үүдний хэсэгт найзыгаа хүлээгээд зогсож байхад нэг танихгүй эгч ирээд “утсаараа яриулаач” гэхэд нь би утсаа өгсөн, тэр эгч ярьчихаад надад өгсөн. Тэгээд би гараад ..... дугаар байр луу гэрлүүгээ харихаар тоглоомын талбай хэсэгт явж байхад нөгөө эгч араас дуудаад “дахиад утсаараа яриулаач” гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Тэр эгч ярьчихаад утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье гэхээр нь “хэрэггүй ээ эгч надад өгчих” гэхэд цүнхрүү хийж байгаа юм шиг болоод “хийчихлээ шүү” гээд яваад өгсөн. Гэртээ очоод утсаа авах гээд үзэхэд байхгүй байхаар нь эмээдээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед өдөр ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй ирээд “ломбарданд тавих гэсэн дэлгэц нь хагархай гээд авахгүй байна” гээд “******* *******” загварын утас зарна гээд их л яаруу явж байсан. Би тэр утсыг кодыг нь тайлуулаад 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад гар утас зарсан охин 60.000 төгрөг өгсөн тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15),
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.... дүгээр байрны “......” СӨХ-ийн камерт талбайн урд саравчны хажууд хохирогч гэх охины гар утсыг хар өнгийн куртиктай эмэгтэй авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсныг хуулбарлан авах явцад алдаа гарсан тул утсаараа бичиж авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21),
Хэргийн газрын үзлэгийн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 25-28, 99),
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “бүртгэлийн 2404000000... дугаартай хэрэгт гэрч *******аас ирүүлсэн камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. (хх-ийн 6),
Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Тухайн дүрс бичлэгээр ......... дүүргийн ..дүгээр хороо, ...дүгээр байрнаас урагш хэсэг харагдаж байв. Бичлэгийн 13:13:13 секунтэд баруун талаас цүнх үүрсэн бага насны эмэгтэй хүүхэд гүйж авто зогсоолд байрлуулсан машинуудын дундуур 13:13:30 секунтэд хар өнгийн куртка өмссөн эмэгтэй дээрх бага насны охины араас гүйн ирж уулзаж байгаа дүрс бичигдсэн байх ба сэжигтэн ******* цааш харан зогсох ба зэрэгцээд дээрх насанд хүрээгүй хохирогч охин зогсож байгаа дүрс харагдана. Бичлэгийн 00:57 секунтэд ******* нь цааш эргэн хохирогчийн ар талд зогсож цүнхний цахилгааныг нь татаж байх бөгөөд 01:05 секунтэд охиноос бага зэрэг холдон цааш алхан 19 дүгээр байрын урдуур гүйсэн байдалтай камерийн тусгалаас гарснаар бичлэг дуусав...” гэжээ. (хх-ийн 9),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгөв” гэжээ. (хх-ийн 110),
Хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар болох нас тоолсон тэмдэглэлээр “Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ... нас 03 сар 28 хоногтой” гэжээ. (хх-ийн 108-109),
“Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлтэд “******* *******” загварын гар утас 298.000 төгрөг” гэжээ. (хх-ийн 29-30),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, тодорхойлолт болон хувийн байдалтай холбоотой жирэмсний хяналтын карт зэрэг баримтууд (хх-ийн 50-98),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 57-86, 89-91) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед ..... дүүргийн ... дүгээр хороо 19 болон 21 дүгээр байрны дунд байрлах тоглоомын талбай орчимд .... настай хохирогч *******г хичээлээ тараад гэртээ харих замд нь “утсаараа яриулаач” гэж хэлэн түүний “******* *******” загварын гар утсыг авсан,
Улмаар тухайн гар утсыг “цүнхэнд чинь нь хийлээ шүү” гэж хэлээд цүнхэнд гар утсыг хийж байгаа мэт дүр үзүүлэн хуурч, 298.000 төгрөгийн үнэ бүхий утсыг нь залилан авсан болох нь:
-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас гэнэт утсыг нь авчихъя гэсэн бодол төрөөд авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 43), мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч *******ийн мэдүүлсэн “тэр эгч араас гүйж ирээд утсаараа яриулаач гэж хэлэхэд нь би утсаа өгсөн. Тэр эгч утсаар ярчихаад “утсыг чинь цүнхэнд нь хийгээд өгье” гээд цүнх рүү хийж байгаам шиг болоод гүйгээд яваад өгсөн. Гэртээ очоод үзэхэд миний утас байхгүй байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12), гэрч *******ийн мэдүүлсэн “ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй ******* А-52 загварын гар утас зарна гэхээр нь би 60.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15), мэдүүлгийг газар дээр нь шалгасан болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
*******ээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба уг гэмт хэргийн арга нь хуурамч байдлыг зориудаар бий болгож, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг цүнхэнд нь хийж өгч байгаа мэт дүр үзүүлэн хуурч мэхэлж авсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******д бага хэмжээний буюу 298.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүгдэгч ******* нь “*******-*******” загварын гар утсыг биет байдлаар хохирогч талд буцаан өгсөн, мөн тухайн гар утсыг худалдан авсан *******д 60.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог билээ.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс “торгох эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөөч” гэсэн санал гаргасан болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч *******-ын хувийн байдал (урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, жирэмсэн), бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл байхгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “гэрч *******аас ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцсон” гэх бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар шүүхэд хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримт ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанд талуудаас дээрх камерийн бичлэгийн талаар маргаагүй бөгөөд цаашид хяналт тавьж буй прокурорын зүгээс анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-д 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 11 дүгээр гудамжны 5 тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг *******-д тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА