| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Б.Хосбаяр, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2436000410086 дугаартай, 178/2024/0092/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд багшийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар ******* аймаг ******* сумын ******* багт оршин суудаг, ******* ургийн овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022-2023 оны хооронд ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хуурамчаар баримт ашиглан Б.*******ын дансаар 4,200,000 төгрөгийг авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд ******* сумын Норжинхайрхан багт жолооч Б.******* хог хаягдал цэвэрлэсэн эсэхийг мэдэхгүй. Харин 2022 оны хавар хог хаягдал цэвэрлэсэн байгаа. Би яг тухайн үед байгаагүй, хуулийн байгууллага хэн нэгнийг гэм буруутай гэвэл хохирлоо нэхэмжлэх болно.******* сумын Орон нутгийн хөгжлийн дансанд төлж болно...гэх мэдүүлэг/хх-45х/
1.2.Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр миний нөхөр Б.******* нь ******* аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгээс гарахдаа хажууд нь байдаг АТМ-с 4,200,000 төгрөг бэлнээр аваад ******* суманд гэртээ байж байтал Засаг дарга Б.******* ирж авсан...гэх мэдүүлэг /хх-47х/
1.3 Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр ухаан алдаж унаад БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байтал 9 дүгээр сарын 30-ний өдөр Засаг дарга Б.******* яриад дансаа хэл гэхээр нь өгсөн. Гэтэл миний дансаар 4,200,000 төгрөг орж ирсэн. Засаг дарга тэр мөнгийг аваад өг гэхээр нь би эмнэлгээс гарах өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр эхнэрээрээ авхуулж өгсөн болно. Би ер нь 2022 оны намар ямар ч ажил хийгээгүй болно...гэх мэдүүлэг/хх-49х/
1.4 Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2022оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/142 дугаартай Б.******* засаг даргын хөрөнгө зарцуулах тухай захирамж, мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б.******* засаг даргатай байгуулсан гэрээний дагуу миний бие тус 2 баримтыг үндэслэн эхний санхүүжилт болох 70 хувь буюу 4,200,000 төгрөгийг Б.*******ын данс руу хийсэн. Тэгээд 10 сараас жирэмсний амралт аваад гарсан байгаа. Засаг дарга надад гэрээ байгуулаад аваад ир гэсэн тэрний дагуу гэрээний загварыг төлөвлөж оруулж өгсөн. 2021 онд ИТХ-аар орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх санхүүжилтэнд хог хаягдалд 10 сая төгрөг баталсан байсан... гэх мэдүүлэг/хх-53х/
1.5. ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 15,16, 17,18,19 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /73-134х/
1.6. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт, төлбөрийн баримт, хөрөнгө зарцуулах тухай ******* сумын Засаг даргын А/142 дугаартай захирмаж, ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох бусад баримтууд/хх-135-156х/
1.7. ******* аймгийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаартай ******* сумын засаг даргаар Б.*******г томилсон, чөлөөлсөн тушаал/хх-163х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.******* нь 2022-2023 оны хооронд ******* аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр бусдын өмнөөс ******* сумын Засаг даргатай буюу өөртэйгөө хог хаягдлыг цэвэрлэх тухай гэрээ байгуулж ******* аймгийн ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс Б.*******ын дансаар 4,200,000 төгрөгийг авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалд томилогдсон бөгөөд дээрх албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “нийтийн албан тушаалтан” ба, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-дэх заалтад заасан “төрийн захиргааны удирдах албан тушаалтан” мөн болно.
Шүүгдэгч нь Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчсөн байна.
Дээрхи гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан төрийн эрх ашиг, төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдахад нөлөөлдөг болно.
2.2.Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1.Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
3.4.Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
3.5.Шүүгдэгч Б.*******ы хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хэргийн 47 дүгээр хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 59 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 51 дугаар хуудас), гэрлэсний гэрчилгээний хуулбар, лавлагаа /2хх-,59х/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
3.6.Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа, ******* аймгийн ******* сумын Норжинхайрхан багт оршин суух хаягтай, ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохиролд дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгийг төлсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
3.7. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.8.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр “шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх тайлбар тус тус гаргасан болно.
3.9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.
3.10.Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах,хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.11.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгийг ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төлснийг тус тус дурдах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01(нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлгын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч нь дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгийг төлснийг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ы тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС