Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2021/00067/И |
Дугаар | 149/ШШ2021/00133 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2021/00133
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Боржигон овогт Лутсайханы *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: * тоотод оршин суух, 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Боржигон овогт Дашнямын *******өд /РД:*******/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.*******тэй 2006 онд танилцаад 2007 онд гэр бүл болж нэг гэрт амьдарсан. 2008 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.*******, 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Б.******* нарыг төрүүлсэн. Амьдралын эхний жилүүдэд бид сайхан л амьдарч байсан. Би *******ийг миний 10 жил найзалсан найзтай гэр бүлээс гадуур харилцаатай болсныг 2020 оны 08 дугаар сард мэдсэн. Хэдийнээс эхэлж ийм харилцаатай болсныг нь мэдэхгүй. 2020 оны 05 дугаар сараас эхэлж *******ийн ааш зан нь эвдэрч гадуур явах нь ихэсч надтай харилцах нь хүртэл өөр болсон. Д.******* 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найзуудтайгаа архи уугаад шал согтуу ирэхээр нь би гар утсыг нь залгаж цэнэглэх гэж байгаад үзэхэд миний найз хүүхэнтэй баахан мессеж бичээд цаг гаран ярьсан байсан. Тэгээд л би мэдсэн. Би тэр хүүхэнтэй нь уулзахад чи мэдэж байсан биз дээ энэ тэр гээд тоохгүй байсан. Би *******өөс болчиоч гэж зөндөө гуйсан. Мөн тэр хүүхнээс бас 2 хүүхдийг минь бодоод больчих гэж гуйсан. ******* тэр хүүхэнд хайртай гэхээр нь би тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргахад ******* надаас уучлалт гуйгаад байхаар нь би өргөдлөө буцааж авсан. Тэгсэн чинь *******ийн зан ааш нь хувирч яг л хуучин шигээ байдаг болсон. Одоо надад энэ хүнтэй эвлэрэх боломж байхгүй. Тэр хүүхнээ жирэмсэн гэж надад өчигдөр хэлсэн. 2020 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүүхдээ эцгийнх нь асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхдээ надтай байснаас эцэг Д.*******тэй байсан нь дээр гэж үзэж байна. Хэрэв хоёр хүүхдийг миний асрамжинд үлдээвэл өөрийн аав, ээж дээрээ орхиод Улаанбаатар хотод очиж амьдарна гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2006 онд *******тай танилцаж гэр бүл болсон. 2008 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.*******, 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Б.******* нар төрсөн. 2021 оны 02 дугаар сарын 07 хүртэл бид хамт амьдарч байсан. Бид нарын гэр бүлийн найзууд байдаг юм. Би 2020 оны 08 дугаар сард тэр хүүхэнтэй утсаар ярьсан нь үнэн. ******* маш их хартай болохоор буруу ойлгосон байсан. Тэр хүүхэнтэй би унтаж хэвтэж байгаагүй зүгээр тэр мессежнээс л болсон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30 хүртэл самарт явсан. Самраас ирээд гэртээ 07 хоноод буцаад явдаг байсан. ******* надад чи хоёр хүүхдээ ав би явлаа гэсэн. *******ын яриад байгаа тэр хүүхэн нь нөхөртэй хоёр хүүхэдтэй хүн. Би уул нь 2 хүүхдээ ээжтэйгээ байвал зүгээр юм уу гэж бодож байсан юм. Гэтэл ******* хоёр хүүхдээ авахгүй гэж байгаа бол би хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэгэнт хоёр хүүхдээ Л.******* өөрийн асрамжинд авахгүй гэж байгаа юм чинь би өөрийн асрамжиндаа авна гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******өөс гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.******* нар нь 2006 онд танилцаад 2007 оны 04 дүгээр сард гэр бүл болж 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү Боржигон овогт *******ийн *******, 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Боржигон овогт *******ийн ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, Д.*******, Л.******* нарын № 0081919 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, хүү Б.*******ын № 0360938 Г-324 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Б.*******гийн № 0149284 Г-213 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.******* эрэгтэй, 13 настай, эрүүл бойжиж байгаа, охин Б.******* эмэгтэй, 11 настай, эрүүл бойжиж байгаа гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа манал өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах боломжгүй гэж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгааг харгалзан Д.*******, Л.******* нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч Л.******* нь өмнө нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл гаргасан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл гаргагч Л.******* нь нөхөртэйгээ эвлэрсэн тул өргөдлөө буцааж авах өргөдөл гаргасан тул Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж буцаасан байна.
Нэхэмжлэгч Л.******* нь хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна, тэтгэлэг тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нар нь хоёр хүүхдээ эцэг Д.*******ийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсоныг хүүхдүүдийн эрх ашиг болон гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хохироосон тохиролцоо гэж үзэхгүй байна.
Мөн нэхэмжлэгч Л.******* нь гэрлэлтээ цуцлуулаад Улаанбаатар хотод амьдарна, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах боломжгүй, ер нь хоёр хүүхэд эцэг Д.*******ийн асрамжинд байсан нь надтай байснаас илүү гэж үзэж байна, хэрэв миний асрамжинд үлдээвэл би өөрийн аав, ээж дээрээ орхиод явна гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд хүүхдийн нас, хүүхдийн өөрийн өссөн орон гэртээ эцгийн хамт өсөж бойжих орчин, эцгийн халамж, ахуйн нөхцөл бололцоо болон 13 настай хүү Б.*******, 11 настай охин Б.******* нараас асууж авсан санал зэргийг харгалзан үзэж хүү Б.*******, охин Б.******* нарыг төрсөн эцэг Д.*******ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч О.Одгэрэлийн хариуцагч А.Ганзоригоос гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн хариуцагч А.Ганзоригоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 48665 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 100130400953 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Дашнямын *******, Боржигон овогт Лутсайханы ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт *******ийн *******, 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Боржигон овогт *******ийн ******* нарыг төрсөн эцэг Д.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.