| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
2024 04 30 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н-ийн С-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл... хамт ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар чөлөөлсөн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Н овогт Н-ийн С /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2024 оны 01 сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд дэх хилийн цогцолборт тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан хохирогч Х.Г-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, толгойгоороо мөргөж түүний зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний склерт цус хуралт, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 3-р шүд хүзүүвч хэсгээрх хугарал, баруун дээд 2-р шүдний сулрал, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2024 оны 01 сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд дэх хилийн цогцолборт тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан хохирогч Х.Г-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, толгойгоороо мөргөж түүний зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний склерт цус хуралт, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 3-р шүд хүзүүвч хэсгээрх хугарал, баруун дээд 2-р шүдний сулрал, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/, хохирогч Х.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 06-07, 17-18/, гэрч Д.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29/, шүүгдэгч Н.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Х.Г нь гомдол саналгүй, шүүгдэгч нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн /хх-ийн 17-18/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн ялаа 2024 оны 04 сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулсан нь 2024 оны 04 сарын 08-ны өдрийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн даргын ... дугаартай албан тоотоор тогтоогдож байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх ялгүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Н-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн С-ыг 650 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ төгрөгөөр буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б