Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

                                     Т.Б, С.М нарт холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, 201719000301 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, үндэслэн шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Т.Б.

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чонос овогт С.М нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 223 дугаар шийтгэх тогтоолоор Т.Б, С.М нарыг ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ыг 1 жил хорих, С.М-ыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Б, С.М нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3  дахь хэсэгт зааснаар Т.Б-аас 37.575.000 төгрөг, С.М-аас 37.575.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр магадлалаар 223 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх “Б 500.000 төгрөг, М 1.000.000 төгрөг тус тус төлсөн баримт шүүхэд ирүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн шинэ хуучин хоёр хуулийг хольж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын тамгын газрын 06112 дугаар албан бичигт 228 ширхэг зулзаган гацуурыг ногоон бүсэд тарьсан, үлдэгдэл гацуурыг ойн ангид хүлээлгэн өгсөн болохыг тодорхойлсон. Дээрх буцаан суулгасан болон ойн анги хурааж авсан моднуудыг үнэлээгүй, хохирлын хэмжээнээс хасч тооцох боломжтой байхад үүнийг тооцоогүйд гомдолтой байна. Хохирлын тооцооноос буцаан суулгасан гацуур модыг үнэлэн хасч, шүүгдэгчийн төлбөл зохих бодит хохирлыг гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. ...Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шинжээч томилсон тогтоолуудыг сэжигтэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт танилцуулаагүй нь хэргийн оролцогч нарын эрх ашгийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хууль зөрчөөгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар ял тэнсэхэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байхыг шаарддаг. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлсэн бол хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэнэ гэж заасан. ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Б, С.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б, С.М нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Шарга жалга” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 448 ширхэг зулзаган гацуур мод бэлтгэж, байгаль экологид 25.050.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Б, С.М нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Б, С.М нарт хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, байгаль экологид учруулсан хохирлын шинж чанар тохирсон гэж үзэв.

Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн 25.050.000 төгрөгөөр тогтоож, харин гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 75.150.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Б, С.М нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн 448 ширхэг зулзаган гацуур модыг эд мөрийн баримтаар хураан авч, улмаар түргэн гэмтэж болох шинж чанарыг нь харгалзан хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлснийг гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг худалдан борлуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөрдөн байцаалтын шатанд модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох зорилгоор Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн нэгжийн даргыг /улсын байцаагч Ж.Отгонбаян/ шинжээчээр томилсон тогтоол болон шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот дүгнэлт, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 2 ширхэг хүрзний үнэлгээг тогтоох зорилгоор шинжээч томилсон тогтоол, холбогдох үнэлгээний акттай яллагдагч Т.Б, С.М нар танилцаж гарын үсэг зурсан баримт хавтаст хэргийн 71-83 дугаар хуудсанд, иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримт хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд тус тус авагдсан бөгөөд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн эсэх талаар санал хүсэлт гаргаагүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Т.Б 500.000 төгрөг, С.М 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримт шүүхэд ирүүлснийг дурьдсан байна.

Иймд шүүгдэгч Т.Б, С.М нарт холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хураалгасан модыг хохирлын хэмжээнээс хасч тооцоогүй, мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилсон тогтоолуудыг хэргийн оролцогч нарт танилцуулахгүйгээр эрх ашгийг нь зөрчсөн зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах талаар өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                          

          ДАРГАЛАГЧ                                                               Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН