Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

 2024         05           02                                   ...

                                                                   

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

улсын яллагч О.А,

шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Ц-ын Т-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...  дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ..., ам бүл ... хамтаар Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Ц-ын Т /РД:.../

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын баруун талд байрлах зам дээр 2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны 12 дугаар сарын 28-ны хооронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1,84 хувийн согтолттой үедээ өөрийн эзэмшлийн Хьюндай соната маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Ц.Т-ын мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Замын-Үүд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ... хороололд найз Э, Г нартай би нэг айлд ороод 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Ингээд тус айлаас архи уугаагүй Э миний ... улсын дугаартай Сонато-6 маркийн машиныг унаад газ хийх гээд Дашваанжил дээр очиход Э эхнэртэйгээ яриад би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Э яваад өгсөн тул би өөрийн машинаа унаад буцаад явах гэж байгаад тухайн газрыг тойроод газ авах гээд зогссон чинь Э хэд хоногийн өмнө миний машиныг унахдаа тухайн газраас газ аваад мөнгөө төлөөгүй байсныг би мэдээгүй тухайн өдөр гарч байсан түгээгч надаас газ хийсэн 20,000 төгрөг нэхсэн. Би тэгэхээр нь чамд мөнгө өгсөн гэсэн гэтэл нөгөө түгээгч надад мөнгө өгөөгүй гээд бид хоёр маргалдсан. Ингээд удалгүй цагдаагийн алба хаагч ирж намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Цагдаагийн хэлтэс дээр ирж согтолтыг зэргээ шалгуулахад 1,84 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5х/,

 

-Шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж шалгасан төхөөрөмжөөр шалгаж, тогтоосон талаарх гэрэл зураг /хх-ийн 6х/,

 

-Хьюндай Соната маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/,

 

-Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний бие Цагдаагийн хэлтсийн замын чиглэлээр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн хэлтсийн 102 дугаарын гар утсанд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дашваанжил газ түгээх газарт “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хэрүүл маргаан үүсгэж байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ц.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгахад 1,84 хувийн согтолттой тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд саатуулж, материалыг бүрдүүлж ажилласан...” мэдүүлэг /хх-ийн 24х/,

 

- Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл эрхээ хасуулсан талаарх Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 12х/,

 

- Шүүгдэгч Ц.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хьюндай Соната маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандахнаран хорооллын баруун талд байрлах Дашваанжил газ түгээх газраас газ авах гэж байхдаа ажилтантай нь маргалдсан. Дашваанжил газ түгээх газрын ажилтан цагдаад мэдэгдэж, цагдаа очиж  шалгасан үйл баримт болжээ.

 

Шүүгдэгч Ц.Т нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан зөрчил үйлдэж 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдөр нэг  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Ц.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой Ц-ын Т /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Н