Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/309

 

   2024            04           16                                                2024/ШЦТ/309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч: Н.Улсболд,

шүүгдэгч: Б.Д,

шүүгдэгч: Д.Б,                                        

шүүгдэгч: Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Л.Баасанжав, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б,Ө... Б.Ц, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2302 00675 0391 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              1. Монгол Улсын иргэн,

              2. Монгол Улсын иргэн,

              3. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б, Б.Ц, Б.Д нар нь худалдаалах зорилгогүйгээр үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tetrahydricannabinol/ агууламж бүхий нийт цэвэр жин 11,844 гр бүхий “өвс” нэршилтэй ургамлыг түүж бэлтгэж олж авсан, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хүртэл Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..пост хүртэл ............... УАМ улсын дугаартай “Т...” /Т../ загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 2302006750391 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдрөө Б.Д, Ц...хоёр манай гэрийн гадна ирээд бид 3 уулзсан. Б.Д тухайн үед .... явж хүнтэй уулзана хамт явах уу гэсэн санал тавьсан. Харин Ц...бид хоёр зөвшөөрч хамт явахаар болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 248 хуудас/,

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Б.Д над руу залгаад Б.. гурвуулаа уулзах уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тус өдөр Б.Д намайг машинтайгаа ирж аваад бид 2 Б..ий гэрийн гадна очиж уулзсан. Б.Д тухайн үед хамт .... явчхаад ирэх үү гэж асуухаар нь зөвшөөрөөд бид нар Б.Дийн машинтай .... явахаар болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 243 хуудас/,

Шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд Ц...ийн гэрээс нь очиж аваад Б..ий гэрийн гадна очсон. Тухайн үед би өөрийн ............УАМ улсын дугаартай Т... маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 237 хуудас/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь ... грамм, №2 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь ... грамм, №3 гэж дугаарласан гялгар ууттай нойтон ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь ... грамм, цэнхэр алаг өнгийн гялгар ууттай нойтон ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь ... грамм, өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 23,1 грамм ....”, “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, цэнхэр алаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйл, баруун өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав тус бүрээс .. т... илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно” гэх .. дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 183-188 хуудас/

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Дийн биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 41 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Цийн биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 42 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Г.Б..ий биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 43 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 44-45 хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 56 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.З...гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “1.2. Шинжилгээнд ирүүлсэн “ЧДЦХ-2 мөрдөгч, д/ч О.С... ............ Чингэлтэй ...р хороо мансууруулах төрлийн өвс тээвэрлэсэн. Гомдлын дугаар-.. цагаан өнгийн ууттай хурц үнэртэй өвслөг ургамал хуванцар сав 1 ширхэг, цэнхэр ууттай 110 гр хэмжээтэй өвслөг, цагаан өнгийн ууттай хурц үнэртэй нунтаг ургамал” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин ... г, алаг өнгийн нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин. гр, цэ..вэр жин .. г, өнгөгүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин .г, цэ..вэр жин ..г, ” ЧДЦХ-2 Ч...  хороо мансууруулах төрлийн ургамал тээвэрлэсэн Гомдлын дугаар-7134 /.г/ мөрдөгч, д/ч О.С...” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин .. г, цэвэр жин нь .., “ЧДЦХ-2 ЧД... хороо мансууруулах төрлийн ургамал тээвэрлэсэн Гомдлын дугаар-7134 /...кг өвслөг/ мөрдөгч, д/ч О.С...” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин ..8 г, цэвэр жин нь .. г,     “Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Гомдлын дагуур -7134 дугаар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЧД-н ...-р хороо .ийн.. постоор ............УАМ мансууруулах төрлийн ургамал каннабис тээвэрлэсэн /4,32 кг хэмжээтэй өвслөг/ мөрдөгч, д/чО.С... ............” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин ..г, цэвэр жин нь .. г байна” гэх ...дугаартай дүгнэлт /1хх-ийн 192-196 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Л...гийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Д ............ гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Д ............ гэж хаягласан шээснээс ... илрэв. 3.4. Шинжилгээнд илэрсэн ... нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх 4625 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 199-201 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Л...гийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц ............ гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Ц ............ гэж хаягласан шээснээс ... илрэв. 3.4. Шинжилгээнд илэрсэн т... нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх 4623 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 204-206 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.З...ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б ............” гэж хаягласан шээсний дээжээс ... илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэх 4624 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 209-211 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 893 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 214-215 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 876 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 218-219 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 914 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 222-223 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 20 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-25 хуудас/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудасны хуулбар /1хх-ийн 26 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-31 хуудас/,

Шүүгдэгч Д.Бий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ийн 90-112, 141, 160-177 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Цийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ийн 113-152, 143, 145-159 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ийн 126-140, 142 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Д.Б, Б.Ц, Б.Д нар нь худалдаалах зорилгогүйгээр үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг ... агууламж бүхий нийт цэвэр жин 11,844 /арван нэгэн мянга найман зуун дөчин дөрөв/ гр бүхий “өвс” нэршилтэй ургамлыг түүж бэлтгэж олж авсан, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хүртэл Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн пост хүртэл ............... УАМ улсын дугаартай “Т...” /Т../ загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4626 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 183-188 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Дийн биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 41 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Цийн биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 42 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Г.Б..ий биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 43 хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 56 хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.З...гийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ...дугаартай дүгнэлт /1хх-ийн 192-196 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Л...гийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 199-201 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Л...гийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 204-206 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.З...ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ..4 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 209-211 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 20 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-25 хуудас/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудасны хуулбар /1хх-ийн 26 хуудас/,

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд сөрөг үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл, 20.8 дугаар зүйл, 20.9 дүгээр зүйл, 20.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг тус бүрийн үндсэн шинжид хамаарах обьект нь дээрх хуулийн шаардлагыг хангасан байвал зохино.

Өөрөөр хэлбэл “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан бодисыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж ойлгох ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын олж авч, хадгалсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг тус тус шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, худалдаалах зорилгогүйгээр 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг д... агууламж бүхий нийт цэвэр жин 11,844 гр бүхий “өвс” нэршилтэй ургамлыг түүж бэлтгэж олж авсан, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хүртэл ...аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн пост хүртэл ............... УАМ улсын дугаартай “Т...” /Т../ загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох өвсийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, олж авсан  шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан ...” бодисын агууламжтай “...” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 Шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Хохирол, хор ургийн талаар.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Д.Бд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,  Б.Цид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах...” саналыг,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б...с: “...Б.Д, Д.Б, Б.Ц нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Б..ас: “....Б.Д, Д.Б, Б.Ц нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн хариуцлагын зорилгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлон оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтална.

Шүүгдэгч Д.Б 2019, 2023 онд урьд 2 удаа, шүүгдэгч Б.Д 2015-2022 оны хооронд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж Д.Бий хувьд энэ төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байгааг болон гэмт хэрэгт оролцсон оролцоо, түүж бэлтгэж олж авч хадгалсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын жин, хэмжээ, түүж бэлтгэхээр Улаанбаатар хотоос гарч орон нутаг руу зорчсон туулсан замын зай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч шүүгдэгч Б.Дд 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэдийгээр эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусда тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ч шүүгдэгч Д.Б, Б.Д нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Харин шүүгдэгч Б.Цийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэгт оролцсон санаа зорилго, санаачлага багатай байдлыг болон Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн “Найруулах урлаг” хөтөлбөрөөр суралцаж байгаа /1хх-123/, Баянзүрх дүүргийн Социал демократ монголын оюутны холбооны тэргүүлэгч гишүүн гэх сонгуульт ажилтай /1хх-122/ “Б...” ХХК-д орчуулагч, аяллын хөтөчөөр ажиллаж байгаа /1хх-124/ зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзээд уг ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоож, бүсчлэлийг яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хичээл, сургуульдаа явахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 дугаараар тэмдэглэн хурааж авсан гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй нойтон ургамал мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэл хурааж авсан гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй нойтон ургамал мэт зүйл, 3 дугаараар тэмдэглэн хурааж авсан гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй нойтон ургамал мэт зүйл, 4 дугаараар тэмдэглэн хураан авсан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай .. грамм ургамал мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Д, Д.Б, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Д.Б,Ө... Б.Ц, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар  шүүгдэгч Б.Дд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бд 2 /хоёр/ жилийн хугацаар хорих ял, шүүгдэгч Б.Цид 2 /хоёр/ жил эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах, хичээл сургуульдаа явахаас бусад тохиолдолд . дүүргийн.. нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 дугаараар тэмдэглэн хурааж авсан гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй нойтон ургамал мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэл хурааж авсан гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй нойтон ургамал мэт зүйл, 3 дугаараар тэмдэглэн хурааж авсан гялгар ууттай ...грамм цэвэр жинтэй нойтон ургамал мэт зүйл, 4 дугаараар тэмдэглэн хураан авсан цэнхэр алаг өнгийн гялгар ууттай ... грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар ууттай ... грамм ургамал мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            8. Хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.УУГАНБААТАР