| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор Б.Хосбаяр, шүүгдэгч И.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******д холбогдох эрүүгийн 2336003970007 дугаартай, 178/2024/0104/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Манхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, суурь боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн УАА-н 24 айлын орон сууцны 20 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М.*******тай хэрүүл маргаан үүсгэж түүний нүүрэн тус газарт гараар цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1.16 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 1 дүгээр хуудас)
-******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1273 дугаартай шинжээчийн ...М.*******ы биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, хамрын уг хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас)
-Хохирогч М.*******ы өгсөн... 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр болоод би ажил дээрээ очоод ажлаа хийгээд байж байтал манай захирал ******* нь надад төрсөн өдрийн бэлэг гэж Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво авчирч өгөхөөр нь манай ажлын залуу ******* бид 2 хувааж уусан. Тэгээд цайны цаг болоод өдөр хоолондоо орчихоод би өөрөө 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво аваад ******* бид 2 ажлын гадна машин дотор уугаад сууж байтал манай захирал ******* ах бага зэрэг уучихсан ирээд байж байгаарай гэж хэлчихээд явсан. Тэгээд бид 2 нөгөө пиво уугаад сууж байтал ******* захирал дахиад 2 ширхэг том пиво аваад ирсэн.Бид 3 барилгын хажуу талд байдаг материалаа хийдэг байран дотор хувааж уугаад сууж байтал ******* ах бид 2 бага зэрэг маргалдсан чинь миний нүд хэсэг рүү гараараа цохисон. Манай ажлын *******, ******* ах хоёр бид 2-ыг салгаад, би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)
-Гэрч С.*******ийн өгсөн: “...тухайн өдөр М.*******ы төрсөн өдөр болоод манай захирал И.*******,М.*******, ******* бид нар бараа материал хураадаг байранд пиво уугаад сууж байсан чинь М.******* И.******* луу салаавч өгөөд хэл амаар доромжлоод байсан.И.******* дарга М.*******ыг “ одоо болно, явж унт” гээд түлхээд гаргасан чинь М.******* үгэнд нь орохгүй болохоор И.******* нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)
-Гэрч Б.*******гийн өгсөн...бид гурав манаачийн байшин руу ороод пиво ууж байсан чинь М.******* И.******* захирлыг “намайг Зэрэг сумын хаяанд хаячихаад явсан” гээд дайраад байхаар нь би М.*******ыг дагуулаад гарсан. Тэгтэл М.******* “ наад 2 пивийг чинь уучихаад явъя” гээд буцаад орсон. Би араас нь ороход М.******* И.******* захирал руу дайрч байсан. Би дундуур нь орж салгаад М.*******ыг аваад гарахад “И.******* захирал миний нүд рүү цохичихлоо” гэж байсан.Тухайн үед М.*******ы нүд улайсан байдалтай байсан.Харин маргааш нь уулзахад баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас)
-Шүүгдэгч И.*******ы өгсөн... ахтай хамт нөгөө хоёр дээр 2 том савтай пиво аваад очиход *******, *******, бас нэг эрүүл залуу байсан. ах гал түлээд бид нар нөгөө авчирсан 2 пивоны 1 савтайг нь уугаад дуусгаж байхад М.******* тухайн үед “та нар хахууль авдаг” гээд ах руу дайраад босоод ирэхээр нь би М.*******ы зүүн талын мөрнөөс нь татаад “чи яаж байна суу, чи харьж амар” гээд түлхсэн чинь М.******* над руу дайрсан.Тэгсэн чинь ******* дундуур орж ирэхээр нь *******д “наадах аа авч амраа” гэж хэлсэн чинь ******* М.*******ыг аваад гарсан. Миний бие анх М.*******ыг ах руу дайрахаар нь мөрнөөс нь татаад цаашаа бай гээд түлхсэн. Тэр хооронд зүүн талын шанаа хэсэг рүү цохигдсон байх магадлалтай, өөрөөр зодож цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас)
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас),
-Гэрч Т.ын өгсөн...бид нар пиво уугаад сууж байтал М.******* гэх залуу И.*******тай маргалдаад зүгээр болохгүй болохоор нь И.******* босоод тэр залуугийн хувцаснаас татаад бариад автал нөгөө залуу бас И.*******ыг барьж аваад хоёулаа газарт унаад дээр дороо ороод ноцолдоод байхаар нь би “ больцгоо “ гэхэд тэнд байсан нэг залуу тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас)
-Гэрч Б.Эрдэнэтулгын өгсөн...би М.*******ы эхнэрийг аваад ажлынх нь гадаа яваад очиход баруун талын нүднээс нь цус гарсан, улайж хөхөрсөн байдалтай байхаар нь эхнэртэй нь хамт гэрт нь оруулж өгчихөөд явсан.Замдаа юу болсон талаар асуухад “ манай захирал цалингаа өгөхгүй худал хэлээд байна. Хамт архи ууж байгаад намайг цохисон” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас)
-Гэрч М.ын өгсөн... тэр орой манай ах гэртээ ирэхгүй болохоор бэргэн ажлаас нь очиж авчирна гээд явсан, би хүүхдийг нь хараад гэрт нь байж байтал удалгүй ахыг дагуулаад гэрт орж ирсэн.Манай ах архи уучихсан баруун талын нүд нь хөхөрч хавдсан шалбарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “ манай захирал И.******* намайг зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас)
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч И.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч И.*******ы үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч И.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг хүнийхээ биед халджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.
2.3.Хохирогчийн архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсан үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ
2.4. Шүүгдэгч И.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч И.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байна ” гэх мэдүүлэг өгсөн болно.
3.4.Шүүгдэгч И.*******ы хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 33-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 32-р хуудас),гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч И.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч И.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, бусдад төлөх төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, хохирогчийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
3.7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг:” шүүгдэгч И.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байна. Харин хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх тайлбар,
Шүүгдэгч И.******* эрүүгийн хариуцлагын талаар тусгай санал хүсэлтгүй гэсэн болно.
3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.9.Шүүгдэгч И.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.10.Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******д оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосо хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.*******д мэдэгдсүгэй.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
7.Шүүгдэгч И.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС