Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Э.Оргилбат /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Гэрч Ц.*******,

Хохирогч Л.*******, Б.*******,

Хохирогч С.*******гийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/, Б.******* /цахимаар/,

Хохирогч А.*******гийн өмгөөлөгч Х.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюун Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн т холбогдох эрүүгийн 2111 01176 1275 дугаартай хэргийг Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, -ны өдөр од төрсөн, тай, , , мэргэжилтэй, , , , , , , тоотод оршин суух,

Урьд: , ,

, ,

овогт ийн /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч овгийн ийн нь Монголын Хуульчдын Холбооны гишүүнчлэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хянан шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа:

- Хохирогч С.д “Хүний эрхийн Үндэсний Комисст хуваарилагдсан 14 ширхэг 9911-тэй дугаар нь буцаагдах гэж байна танай байгууллага ажлынхаа хэрэгцээнд авахгүй юм уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч С.гаас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн эх Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр нийт 120.000.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.ын Хаан банкны дугаарын дансаар 45.000.000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч, нийт 165.000.000 төгрөгийг,

- Хохирогч Л.*******т өөрийгөө “” ХХК-иас 9911-тэй 4 ширхэг дугаар авч өгч чадна, 1 ширхэг дугаарыг 10.000.000 төгрөгт зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Л.*******оос нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******ий эзэмшлийн “Хаан банк”-ны дугаарын дансаар 4.280.000 төгрөгийг, ны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн эх Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 36.000.000 төгрөгийг нь тус бүр шилжүүлэн авч, нийт 40.280.000 төгрөгийг,

- Хохирогч Б.т манай ах “” ХХК-д ажилладаг 9911-тэй 6 ширхэг дугаарыг 90.000.000 төгрөгөөр авч өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.аас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 80.000.000 төгрөгийг бэлнээр тус бүр авч, нийт 90.000.000 төгрөгийг,

- Хохирогч Б.*******д “Улс төрийн шугамаар олдож байгаа 8 айлын газар Ар гүнтэд байгаа өөрсдийнхөө хүмүүст хямдхан өгч байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Ар гүнтэд хуурамч газар үзүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.*******гаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 4.280.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаарын дансаар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 156.000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2.200.000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар, мөн “манай хүргэн мобикомд ажилладаг юм ажилчид нь ажлаасаа гараад 9911-тэй дугааруудаа үлдээсэн хямдхан зарах дугаар байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.*******гаас 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1.480.000 төгрөгийг Б.ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар тус бүр шилжүүлэн авч, нийт 8.116.000 төгрөгийг,

- Хохирогч Б.*******д “манай найз газрын албанд ажилладаг 1 айлын 0,6 га газар зарж байна нийт 7 айлын газрыг нийлүүлээд 18,600,000 төгрөгөөр манай найз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч А.*******гээс нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн дугаарын дансаар 16,838,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 10,000,000 төгрөгийг тус бүр авч, нийт 26,838,000 төгрөгийг,

- Хохирогч Д.д манай манай ах “” ХХК-д ажилладаг “9911-тэй ын 6 дугаарыг нэг бүрийн үнэ нь 20,000,000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч Д.ны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Д.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 120,000,000 төгрөгийг,

- Хохирогч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д манай ах “” ХХК-д ажилладаг, би гэрээт хуулийн зөвлөх хийдэг, 9911-тэй 2 ширхэг дугаарыг нэг бүрийн үнэ нь 20,000,000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.аас нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны 801 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д байхад нь тус ХХК-ийн данснаас өөрийн эзэмшлийн “” банкны дугаарын дансаар 60,000,000 төгрөгийг,

- Хохирогч С.*******д 9911-тэй 4 ширхэг дугаар зарна, би хуулийн байгууллагад ажилладаг тул өөрийн дансаар мөнгө авах боломжгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, С.*******гээс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн эх Б.гийн “Хаан банк”-ны дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 40,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөн дансаар 2 удаагийн үйлдлээр 40,000,000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч залилан, нийт 80,000,000 төгрөгийг,

- Хохирогч О.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, О.ээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нутаг дэвсгэрт байхад нь 2,070,000 төгрөгийг төрсөн эх Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээний хураамж гэж 35,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар тус бүр шилжүүлэн авч залилан, нийт 2,105,000 төгрөгийг,

- Хохирогч Б.д “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.аас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь кадастрын мөнгө гэж 2,070,000 төгрөгийг,

-Хохирогч Л.д “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Л.ас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ны нутаг дэвсгэрт байхад нь газрын мөнгө гэж 1,035,000 төгрөгийг төрсөн эх Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,035,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн Худалдаа  хөгжлийн банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, нийт 2.070.000 төгрөгийг,

- Хохирогч Б.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.ээс 2022 оны 05 дугаар зарын 07-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь газрын мөнгө гэж 2,120,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, нийт 2,120,000 төгрөгийг,

- Хохирогч Б.д “’’ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.гээс 2022 оны 05 дугаар газрын 14-ний өдөр нутаг дэвсгэрт байхад нь газрын кадастрын хураамж гэж 262,500 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5 айлын газрын мөнгө гэж 4,000,000 төгрөгийг тус бүр төрсөн дүү  гийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, нийт 4,262,500 төгрөгийг,

- Хохирогч Н.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Н.аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 1,035,000 төгрөгийг төрсөн эх Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээний хураамж гэж 17,500 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар тус бүр шилжүүлэн авч залилан, нийт 1,367,500 төгрөгийг,

- Хохирогч Ц.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “газар худалдана” гэж хуурч, Ц.аас дүүргийн 3 дугаар хороо, худалдааны төвийн орчимд явж байхад нь 2 айлын газрын төлбөр гэж 1,100,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4 айлын газрын төлбөр гэж 2,180,000 төгрөгийг тус бүр төрсөн дүү А.гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 3,280,000 төгрөгийг тус тус бэлнээр болон шилжүүлэн авч, залилан бусдад нийт 607,159,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд гэм буруугаа хүлээж, ухамсарлаж, гэмшиж байгаа. Анх мөрийтэй тоглоомд татагдаад өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээрээ ч ажиллаж чадахгүй байна. Миний хувьд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулах асуудал дээр илүү толгой гашилгаж байгаа. Сүүлд жимс борлуулаад орлого олоод хохирол барагдуулна гэж бодсон ч улирлын тооцоо 3 сараар тооцно гэдэг асуудлаас болоод тухайн үед цагдан хоригдоод хохирол төлбөрөө санасан хэмжээгээрээ барагдуулж чадаагүй. Өөрийнхөө олсон орлогоосоо 3, 4 хохирогчийн хохирлыг барагдуулсан байгаа. Гэрч Л.гийн хувьд 4,000,000 төгрөг шилжүүлж аваад 2 хохирогчид өгнө гэсэн боловч өгөөгүй, тэр 2 хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэрч Л.г шүүх хуралдаанд оролцуулж тэр хохирол төлбөрийг яагаад өгөөгүй юм бол, Л.г буруутгахаас илүү үндсэндээ миний буруу байгаа байх. Энэ тал дээр миний хувьд маргаад байх зүйл байхгүй. Хохирогч А.*******гийн хувьд миний яг авсан мөнгө бол 16,838,000 төгрөг. Өргөдөл гаргахдаа 26,000,000 төгрөг гээд гаргасан байсан. 10,000,000 төгрөгийг илүү нэхэмжилсэн асуудал дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад би маргасан. Яг авсан мөнгөө төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш хохирогч А.*******д 9,500,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Хохирогч О.ийн хохирлыг бас 2,170,000 төгрөг 100% барагдуулсан. Хохирогч Н.ын хохирлыг 100% барагдуулсан, хохирогч Б.ын хохирлыг 100% барагдуулсан байгаа. Жимсний наймааг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлээд 2 найзтайгаа хамтраад хийж эхэлсэн. Нэг нь Солонгос иргэн болохоор Солонгосоос мандерин, банана, ананас гэсэн 3 төрлийн жимс оруулж ирж байсан. Энэ нь улирлаар тооцоогоо хийж явна гэсэн асуудал яригдсан. Манай ийн хувьд энийг аваад явна гэхээр өөрөө телевизэд ажилладаг сэтгүүлч мэргэжилтэй хүн, манайх бага насны нялх хүүхэдтэй, миний эрхэлж байсан ажил төрөлд огт холбогдож байгаагүй. Данс тооцооны хувьд би цуг хамтарч хийж байгаа учраас цуг гарын үсэг зурж гүйлгээ хийдэг байсан учраас тэр асуудал зогсонги байдалд орсон байгаа. Хохирол төлбөрийн хувьд нийт хохирогч нарын хохирол төлбөрийг заавал барагдуулж дуусгана” гэв.

 

Хохирогч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлэгт хөтөч үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд А. газар зарна гэхээр нь авъя гээд тухайн газрыг очиж үзээд тэгээд ковид өвчин гараад газрын асуудал худлаа болсон. Тэгээд хамгийн сүүлд 9911-тэй дугаар зарна гээд тэгээд би тухайн мөнгийг Налайхад явж байхдаа шилжүүлсэн. 8,116,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Хохирогч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гадаадын иргэд ковид тусаад дугаараа хаяад нутагтаа явж байгаа юм байна. Тэгээд 9911-тэй дугаарууд нь үлдээд байна. Та сонирхох уу гэхээр нь би итгэж мөнгөө шилжүүлсэн. Нийт хохирол 40,280,000 төгрөгийн хохиролтой. Өнөөдрийн байдлаар мянган төгрөг ч өгөөгүй байна... Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байх хугацаанд хүртэл албан хаагчдыг бага сага мөнгөөр залилсан. Жимсний наймаа одоо явахгүй байх гэж яриад хохирол барагдуулах боломжгүй гэдгээ илэрхийлээд байна. 1,000,000 төгрөгийн цалин аваад хэдэн хүний хохирлыг барагдуулах юм бэ. Гэмших байтугай улам эрчимжиж байгаа. дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд байхад аавын хашаа байшин байгаа, уул уурхайн компанид ажил гүйцэтгэсний төлбөр орж ирнэ, 2 өрөө байр байгаа гэж яриад байсан. Налайх дүүргийн шүүх рүү шилжихэд жимсний наймаа болж өөрчлөгдөж байна. Бид эд хөрөнгөөрөө хохироод зогсоогүй, цаг хугацаа, сэтгэл санаагаараа асар их хохирч байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөрүүлэх байр сууриас хандаж байх шиг байна. Би бол тэрийг үгүйсгэж байна. Өмнөх хэргийн хохирогчдын хохирлыг барагдуулж байгаа нь энэ хэргийн хөнгөрүүлэх үндэслэлд огт хамаарахгүй шүү. Тийм учраас А.ын үйлдэлд тохирсон ялыг оногдуулж өгнө үү” гэв.

 

Гэрч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би А.тай оршуулгын товчоон дээр танилцсан. Тэгээд нэг өдөр тараад ахаа танд Хаан банкны карт байна уу гэхээр нь би байгаа гэсэн. Би докторын зэрэг хамгаалж байгаа юмаа гаднаас нэг дүү мөнгө шилжүүлжээ та картаа өгч байгаач гэхээр нь тэг тэг гээд картаа өгсөн. Тэгээд авч яваад 2 хоноод миний картыг аваад ирсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон бусад асуудлын талаар дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

Шүүгдэгч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг уншиж танилцсан. Би одоо хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгмөөр байна.

1. С.г урьд нь манай нэг найз танилцуулж байсан юм. Хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө авъя гэж байна гэнэ гээд анх надтай ирж танилцаад зөвлөгөө авч байсан. Гэрээний загвар боловсруулж өгөөд тусалж байсан удаа бий. Би тухайн үед Хүний эрхийн Үндэсний Комисст Гомдол хяналт шалгалтын хэлтэст ахлах мэргэжилтэн хийдэг байсан. Уг нь ахтай анх 9911-ээр эхэлсэн дугаар авч өгөх биш зүгээр хувийн хэрэгцээндээ зарцуулахаар мөнгө зээлж байсан. ах өөрөө зөвшөөрөөд өгсөн, дараа дараагийн юман дээр хамтарч ажиллана гэж анх тохирч байсан юм. Тэгсэн өөрөө 9911-ээр эхлэн дугаар авмаар байна гэхээр нь би ганц нэг таньж мэддэг хүмүүсээс асууж өгье гэж л ярьж байсан. Тэрнээс яг авч өгнө гэж бол хэлээгүй. Би компанид ажилладаг нэртэй хүн огт танихгүй, гэхдээ энэ компанид ажилладаг гээд манай найз ажилладаг байсан л даа, одоо ажилладаг эсэхийг нь мэдэхгүй байна, тэрүүгээр дамжуулж л асуулгаж байсан, ярианы түвшинд байх хооронд ах бид хоёр хоорондоо утсаар муудалцсан юм. Тэгээд л удалгүй өргөдлөө өгчихсөн байсан. Анх бол 9911-ээр эхэлсэн дугаар авч өгнө гэж хэлээд мөнгө аваагүй, хувийн хэрэглээндээ зарцуулах гэж л авсан. Авсан мөнгөнөөсөө 75 сая төгрөгийг өөрийнх нь дансаар шилжүүлсэн. 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хүүхэд нь гэх залуу ирж авсан юм. Нийтдээ 76,500,000 төгрөг өгсөн байгаа.

2. ******* гэдэг нь Дотоод хэргийн их сургуулийн багш байгаа юм. Би тэнд докторын сургалтад хамрагдсан юм. Манай багш гэдэг талаас нь таньж мэднэ. Дүү гэх залуу нь 9911-ээр эхэлсэн дугаар авмаар байна гэхээр нь за би хүн амьтнаас асууя гэж хэлсэн. Уг нь 4 ширхэг дугаар гэж яриагүй, ямар ч гэсэн 9911-ээр эхэлсэн дугаар авмаар байна гэж хэлээд би ерөөсөө мөнгөө шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд дугаар бүтвэл бүтнэ биз бүтэхгүй бол тэр л биз ямар нэгийгээ таньж мэдэхгүй хүмүүс байгаа биш би сүүлд нь болохгүй бол мөнгө буцаагаад өгчихнө биз гэж хэлээд мөнгийг 2-3 хувааж шилжүүлсэн. Нийт 40 орчим сая төрөг авсан байхаа гэхдээ үнийн дүнг одоо сайн санахгүй байна. Тухайн үед ******* гэдэг манай хуурай ах хамт явж байсан болохоор дансны дугаарыг нь асууж байгаад мөнгө хийлгээд өөрөө авсан юм. Дугаарыг өөрөө авах ёстой байсан, ******* багшаар дамжаад надтай уулзсан юм. Нэг удаа ******* багш, дүү бид гурав хоолонд орсон, хоол идээд юм ярьж байхад надаас таньж мэддэг хүн байна уу 9911-ээр эхэлсэн дугаар авмаар байна гээд анх ийм байдлаар яриа үүссэн юм. Би яг таньж мэддэг хүн байгаа гэж хэлээгүй, гэхдээ ерөнхийдөө сураглах юм бол таньж мэддэг хүн олдох байх гэсэн байдалтай л ярьсан. Авсан мөнгийг би тухайн үед замын тендерт оролцох гээд тэрэнд дэнчинд мөнгө байршуулсан. Гэхдээ яг хэдэн төгрөг байршуулсан эсэхээ санахгүй байна, одоо бас мартаж санадаг болчхоод байгаа, 200 орчим сая төгрөг байршуулсан байх. Манай найз /дугаарыг нь санахгүй байна/ ямар Роуд билээ тийм нэг нэртэй замын тусгай зөвшөөрөлтэй компанитай, тэрүүгээр нь дамжаад тендерт оролцох гэж байсан. Тендер нь орон нутгийн замын, зүүн тийшээ тавигдах зам байсан. Тэгээд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж сонгон шалгаруулалт хойшлоод яваад байсан, тэгж явж байгаад л би ийшээ ороод ирсэн. Тэр Дарханы замтай холбоотой баахан хэрүүл маргаан гараад тэгээд төрөөс л энэ сонгон шалгаруулалтыг хойшлуулаад байсан юм.

3. ийг манай найз анх танилцуулж байсан. Мөнгө хүүлдэг залуу гэж байсан. Бас койны бизнес эрхэлдэг юм шиг байна лээ. Тэгээд би Замын тендерт оролцож байгаа, дэнчин байршуулахад мөнгө х байна гэж хэлээд 14 хоногийн хугацаатай 90 сая төгрөг зээлж авсан. Сарын хүүг 8 хувь гэж тохирсон байхаа. Тэгээд тэр залуу ахаа би танд тусалсан юм чинь та бас надад туслах х байна, би нэг Сингапур хүнтэй хамтарч ажиллах гэж байгаа юм, та наад 90 саядаа багтаагаад 9911-ээр эхлэх дугаар олоод өгчих, гэхдээ одоохондоо биш тэр хүн 3 орчим сарын дараа ирнэ тэр үед дугаар авъя гэж хэлж байсан юм. Гэхдээ яг 90 сая биш 80 сая төгрөг авсан, мөнгөө дансаар авсан юм, хүүгийн төлбөрийг оролцуулаад 90 сая гэж дүнг тохирсон юм. Энэ мөнгийг би замын тендерийн дэнчинд байршуулсан.

4. ******* гэж манай амьдардаг хотхоны өрхийн эмнэлэгт үйлчлэгч хийдэг эгч байгаа юм. Өрхийн эмнэлгээр орж гараад үйлчлүүлж байхдаа л танилцаж байсан юм. Мөн энэ өрхийн эмнэлэгт гэдэг *******гийн дүү нь ажилладаг, би тухайн үед ковид тусаад гэрээр эмчилгээ хийлгэж байхад тэр гэж эмч орж ирж үздэг байсан. Тэр эмчилгээ хийлгэж байхад би хүнтэй утсаар газрын тухай асуудал ярьж байтал тэрийг сонссон юм уу яасан юм наад газрыг чинь би сонирхож байна гэж хэлээд миний дугаарыг авч яваад ******* эгч над руу ярьсан. 6-7 айлын газрыг 8 сая төгрөгт авч өгөхөөр болоод 8 сая орчим төгрөгийг ын дансаар авсан. Мөнгө нь бол ер нь байгаа, ийн дансанд байхгүй л дээ. Гэхдээ ер нь байгаа, би тэр мөнгийг үрээгүй байгаа л даа Мөнгө бол ер нь байгаа энэ хохирлыг бол төлж чадна.

5. *******г манай нэг эгч танилцуулж байсан. Ер нь аль дээрээс л танина л даа. Би *******гээс 18,800,000 орчим төгрөг авсан. 26 сая төгрөг авсан асуудал байхгүй. ******* өөрөө газар авч зардаг хүн ингээд газар өгөх гэж байгаа гэдгийг өөрөө сонсчихсон байсан. Тэгээд чамд таньж мэддэг хүн байгаа биз дээ надтай хамтраад хөөцөлдөөд газар аваад өгөөч гэж хэлээд өөрөө миний данс руу мөнгө шилжүүлсэн. Тэрнээс би газар авч өгнө гэж хэлээд мөнгө авсан асуудал байхгүй. Энэ мөнгөнөөс 2,500,000 төгрөг буцааж өгсөн. Мөн 750,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг тухайн үед замын тендерийн ажил хөөцөлдөөд явж байсан тэрэнд бичиг баримтын орчуулга гэх зэрэгт л мөнгө зарцуулсан.

6. ь гэдэг нь Удирдлагын академид ажилладаг багш хүн байгаа энд сурдаг байсан. 2013 онд төгсөж байсан, сурч байхдаа л байсан, 120,000,000 төгрөгийг зээлж авсан, тэр үед бас л замын байршуулах шаардлага гараад авч байсан юм. Мөнгийг нь байршуулсан. Мөнгө зээлэхэд хүү гэж тохироогүй, хэрвээ замыг бүтчих юм бол тодорхой хэмжээний урамшуулал олгоё гэсэн байдалтай л  хоорондоо ярьж тохирсон. Тэрнээс анх 9911-ээр эхэлсэн дугаар яриагүй.

7. ахыг манай найз танилцуулсан. Тэр надад би 5 айлын хаус барьж байгаа, санхүүжилт х байна, хоёулаа энэ дээр хамтаръя, би ганцаараа очвол ах мөнгө зээлэхгүй хоёулаа хамтарч байгаа гэж ярилцвал өөр гэж хэлсэн. Тэгээд уулзах болохоор ажилтай болчихлоо гэж хэлээд ахтай уулзаад танд 9911-ээр эхэлсэн дугаар х юм уу би зохицуулаад бүтээж чадна гэж хэлсэн. Нэг ширхэг дугаар гэж ярьсан. Тэгээд руу ах өөрөө залгахад авахгүй болохоор нь за за чи байгаа юм чинь чиний дансанд хийчих хэлээд миний данс руу шилжүүлсэн. Би мөнгийг аваад руу шилжүүлчих үү гэхэд байж бай гэл үү яалаа тиймэрхүү юм хэлсэн, замын тендерт оролцож байгаа юм, би ийшээ зарцуулчих уу гэж хэлсэн чинь удахгүй бол тэг тэг гэж хэлэхээр нь би нөгөөх л дэнчингийн байршуулах ажилд зарцуулчихсан юм.

8. бол хуучин цагдаагийн академид нэг ангид сурч байсан. Одоо цагдаагийн байгууллагад ажилладаг. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт газар авах гээд бид хоёр хамт очоод судлаад үзсэн, ер нь бүтэх юм байна гэж ойлгосон, тэгээд манай дүү гийн данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн ийм л асуудал байгаа. Гэхдээ энэ газар бүтнэ гэдгийг өөрөө мэдэж л байсан шүү дээ, тэгээд намайг хоригдсон гэдгийг мэдээд өргөдөл өгчих юм даа. Би тэгээд яах бэ мөнгийг нь нөгөө замын тендерийн бичиг баримт орчуулах гэх мэт ойр зуурын ажилд зарцуулаад дууссан ийм л асуудал. өөрөө намайг энд хоригдож байхад уулзсан шүү дээ, газар бүтнэ гэдгийг өөрөө мэдэж л байгаа шүү дээ” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 53-54 дэх тал/

 

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184 дугаартай тушаал /3-р хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаартай тушаал /3-р хавтаст хэргийн 22

дахь тал/,

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаал /3-р хавтаст хэргийн 23 дахь тал/,

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 800,000 төгрөг 406077706 дугаартай дансанд шилжүүлсэн баримт /6-р хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

А.ын банкны дансны хуулга /6-р хавтаст хэргийн 89-91 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.ын дараах үйлдлээр

 

1. Хохирогч С.д “Хүний эрхийн Үндэсний Комисст хуваарилагдсан 14 ширхэг 9911-тэй дугаар нь буцаагдах гэж байна танай байгууллага ажлынхаа хэрэгцээнд авахгүй юм уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч С.гаас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн эх Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр нийт 120,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.ын Хаан банкны дугаарын дансаар 45,000,000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч, нийт 165,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр үед 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан болох өмгөөлөгч гэгч нь хүний эрхэнд хуваарилагдсан 14 ширхэг 9911-тэй дугаар нь буцаагдах гэж байна танай байгууллага ажлынхаа хэрэгцээнд авахгүй юм уу гэж санал болгож байсан би тэрийг нь зөвшөөрөөд өгсөн хоёр дансанд 165 сая төгрөгөө шилжүүлэн өгсөн тухайн үед тэр данс нь Хүний эрхийн Үндэсний Комиссын болон мобикомын данс гэж бодсон юм, тэгтэл энэ нь өөрийнх нь ээж нууц амрагийнх нь данс болж хувирсан. Уг мөнгийг миний төрсөн хүү 80 саяар нэг удаа, 20 саяар 2 удаа, 45 саяар 1 удаа түс тус шилжүүлсэн. Ингээд дараа нь нь тухайн мөнгөнөөс 75 сая төгрөгийг миний хүү ийн данс руу буцаан шилжүүлсэн. Одоо аас 90 сая төгрөг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг миний хүүгийн дансаар шилжүүлсэн боловч мөнгө минийх учраас би энэ хэргийн хохирогч нь байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16 дахь тал, 3-р хавтаст хэргийн 240 дэх тал/,

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ дугаарын данс нь миний эзэмшлийн хаан банкны харилцах данс юм. Миний дансанд орсон 45,000,000 төгрөгийн тухай гэвэл манай найз овогтой нь 2021 оны 08 сарын 04-ний өдөр 12 цагийн үед байхаа над руу утаснаас залгаад “Найз нь виза картаа хаячихлаа надад дансны дугаараа хэлчих хүнээс мөнгө авъя гэсэн” тэгэхээр нь би дансны дугаараа хэлсэн ба үдээс хойш 15 цагийн үед миний дансанд 45,000,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь луу залгаад “Энэ ямар учиртай 45 сая төгрөг миний дансанд ороод ирсэн юм бэ?” гэхэд надад “утасны дугаартай холбоотой мөнгө гэж хэлсэн” өөр тодорхой зүйл хэлээгүй юм. Тэгээд намайг 16 цагийн үед “ худалдааны төв дээр байж байхад нь надтай дээр уулзахдаа миний картыг авсан ба намайг гийн гадна машиндаа сууж байхад миний картны нууц үгийг асуугаад гийн АТМ орсон ба миний ойлгож байгаагаар 45,000,000 төгрөгөөс хамгийн эхэлж гийн АТМ-ээс хүн рүү мөнгө шилжүүлсэн ба тухайн үед би гүйлгээг нь интернэт банкаараа хянаж байхад 20,000,000 төгрөг, 12,000,000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж байсан. ...А. нь өөрөө миний виза картыг аваад дотогшоо гийн дэлгүүр лүү ороод АТМ-с бусад данс руу нөгөө 45 сая төгрөгөөсөө эхлээд 20 сая төгрөгийг 5041090014 дугаартай данс руу шилжүүлэн өгсөн байсан тэгээд яг тэр өдөртөө яг тэр даруйдаа бас 12 сая төгрөгийг нь мөн л нөгөө 5041090014 дугаартай данс руу дахиад шилжүүлсэн байсан, тэгээд дараагаар нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өглөө би картаа өгсөн байсан тэгтэл 2 сая төгрөгийг бас нэг данс руу шилжүүлсэн байсан тэр нь миний бодлоор данс харагддаггүй бодвол өөрийнхөө данс руу шилжүүлсэн байх гэж би бодож байна, тэгээд тэр өдөртөө А. нь миний картыг авч яваад орой ирж байсан би тэр үед нь гэртээ байж байсан чинь А. нь орой нь манай гэрт ирсэн тэгэхдээ миний картыг ашиглаж байсан тэгээд орлогын мөнгө хийж байсан би тэр үед нь хамтдаа Нисэхийн Оргил худалдааны төвийн АТМ руу орж байсан эхлээд 2,020,000, төгрөг, дараагаар нь 1,350,000 төгрөг, 1,940,000 төгрөг, 745,000 төгрөг, 1,180,000 төгрөг, 580,000 төгрөг, 840,000 төгрөг, 140,000 төгрөг, 20,000 төгрөг, 1,180,000 төгрөг, ингээд нийтдээ 10 удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөг миний данс руу орлогодсон байсан юм. Одоо тэгээд цаана нь түүний мөнгө үлдэгдэл 13 сая төгрөг дээр саяны 10 сая төгрөгөө нэмэхээр 23 сая төгрөг болж байсан. Үүнээсээ 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 5031305874 дугаартай данс руу 20 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг, тэгээд дараагаар нь тэр өдөртөө 400,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж байсан, тэгээд дараагаар нь 71,000, 29,900, 3,650, 3,990, 11,500 төгрөгүүдийг машины бензин тос хоол ундандаа зарцуулж байсан болно. Тэгээд маргааш нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10,900,000 төгрөг миний данс руу орж ирж байсан тэгээд 900,000 төгрөгийг нь өөр тийшээ шилжүүлж байсан хаашаа шилжүүлж байсныг нь би одоо түүнийг мэдэхгүй байна, тэгээд дараагаар нь тэр өдөртөө 10 сая төгрөгийг бас нэг дансанд шилжүүлж байсан миний бодлоор өөрийнхөө нөгөө дансандаа шилжүүлсэн байх гэж бодож байна, энэ миний дансны хуулган дээр харагдахгүй байна, ингээд тэр өдөртөө 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр түүний миний дансанд оруулсан мөнгөний орлого зарлага дууссан би тэгээд түүнээс виза картаа авсан дахиж өгөөгүй юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 18, 20-21 дэх тал/

 

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ би тэр дансыг эзэмшдэг Хаан банкны дугаартай дансыг одоогоос олон жилийн өмнө нь нээлгэж авч байсан бараг таван жил эзэмшиж байна надаас өөр хүн эзэмшихгүй ээ би өөрөө дансаа эзэмшдэг юм. Тэр үедээ 2021 оны 07 сард манай хүүхэд А. нь ээжээ дансаа өгөөчээ картаар чинь аваад хэрэглэж байгаад өгье гэж хэлээд миний дугаартай Хаан банкны дансны виза картыг минь авч байсан тэгээд одоо болтол надад буцааж өгөөгүй байгаа карт яасан гэж асуухаар надад байгаа гэж хэлээд байсан болохоор би хүүгээсээ виза картаа аваагүй байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аавыгаа нэг хүнээс 9911-тэй дугаарууд авах гэж байгаа гэж сонсож байсан, тэгээд тэр цаадах хүн нь Хүний эрхийн Үндэсний Комисст ажилладаг хүн гэж сонссон тэр хүнийг нь нэрийг нь сүүлд нь сонсож байхад “ гэдэг" гэж байсан, тэгээд аав хэлэхдээ надад 9911-тэй 8 ширхэг дугаар авах гэж байгаа гэж хэлж байсан. Тэр өдөр манай аав С. нь хэлж байсан 9911 дугаар авах гэж байна мөнгө хэрэг болоод байна, гэдэг хүнд мөнгө өгөх гэж байна над руу данс өгнө гэсэн тэгээд би тэр хүний өгсөн дансыг нь чамд өгнө гэж хэлээд нэг данс явуулж байсан, тэгээд би өөрөө тэр өдөртөө 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б. гэж хүний Хаан банкны тоот дугаартай данс руу нь мөнгөө шилжүүлсэн тэр өдөр би эхлээд 80 сая төгрөг, дараагаар нь 20 сая төгрөг, дараагаар нь дахиад 20 сая төгрөг шилжүүлэн өгсөн, ингээд нийтдээ тэр хүнд иргэн Д.д 120,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. Тэгээд дараагаар нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б. гэгчийн Хаан банкны данс болох дугаартай данс руу нь 45 сая төгрөг шилжүүлэн өгсөн юм. Аав өөрөө эхэндээ хэлэхдээ 120 сая төгрөгөөр дугаар авна гэж хэлж байсан. Тэгээд эхэндээ надад байгаа 120 сая төгрөг байсан тэрийгээ өгсөн дансанд нь шилжүүлж байсан. Тэгээд дараагаар нь дахиад 9911-тэй дугаар нь авна гэж аав хэлээд тэгээд би түүний өгсөн бас нэг Хаан банкны дугаар өгөхөөр нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 45 сая төгрөг. Шилжүүлэн өгсөн юм. Ингээд би тэр мөнгөнүүдийг дандаа өөрийнхөө Хаан банкны 5041190280 тоот дугаараасаа шилжүүлэн гар утаснаасаа интернэт банкаар шилжүүлэн өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 50/9607 дугаартай “ тоот дансыг регистрийн дугаартай гийн , тоот дансыг регистрийн дугаартай гийн эзэмшдэг” гэх албан бичиг, /3-р хавтаст хэргийн 163 дахь тал/

 

Монголын Хуульчдын Холбооны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/574 дугаартай албан бичиг /3-р хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаартай “А.ыг ажилд томилох тухай”, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6/39 дугаартай “Ахлах мэргэжилтэн А.ыг төрийн албанаас халах тухай” тушаалууд /3-р хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Хохирогч Л.*******т өөрийгөө “” ХХК-иас 9911-тэй 4 ширхэг дугаар авч өгч чадна, 1 ширхэг дугаарыг 10,000,000 төгрөгт зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******ий эзэмшлийн “Хаан банк”-ны дугаарын дансаар 4,280,000 төгрөгийг, ны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн эх Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 36,000,000 төгрөгийг нь тус бүр шилжүүлсэн авч, нийт 40,280,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч хийдэг, цагдаагийн дэд хурандаа цолтой бөгөөд манай сургуулийн 2021 оны Докторын ангийн элсэлтийн ангийн дарга А. гэх хүн нь суралцаж байх хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийгөө өмгөөлөгч хийдэг, өөрт нь үүрэн холбооны ХХК-д санхүүгийн албаны дарга , хэлтсийн дарга гэх сайн танилууд байгаа, нь надтай төрөл садны холбоотой хүн, нь манай ээжийн ангийн хүүхэд бөгөөд одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор буюу Covid-19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсад байхдаа хэрэглэж байсан 9911-тэй утасны дугаарын хэрэглэгчид болох гадаадын иргэд буцаад өөрийн улс орон руу явсан, одоо тухайн хүмүүсийн хэрэглэж байгаад хураагдсан 12 ширхэг 9911-тэй дугаар байна, үүнээс та 4-н ширхэг 9911-тэй утасны дугаарыг хямд үнээр буюу 1 ширхгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдаж авах боломж байна, би танд тусалж, зохицуулж өгч чадна, үүнд ямap нэгэн хичээл сургуультай холбоотой ашиг сонирхол байхгүй, харин зуучлалын хөлсөнд би өөрөө 1 ширхэг 9911-тэй дугаарыг нь авна, харин та 40,000,000 төгрөг үдсэн 3 ширхэг 9911-тэй дугаарыг авна гэсэн тул би зөвшөөрөхөд, А. нь намайг өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, урьдчилгаа мөнгө өг гэхэд нь би өөрийн үнэмлэхийн хуулбарыг болон тухайн үед өөрт байсан 4,280,000 төгрөгийг ын надад өгсөн Хаан банкны тоот ******* гэх хүний данс руу ******* гэсэн утгатай шилжүүлсэн, үүний дараа үлдэгдэл мөнгийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2 хувааж 20,000,000 төгрөгөөр 1 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа мөн адил Л.******* гэсэн утга бичиж А. нь надад өгсөн Хаан банкны тоот гэсэн эзэмшигчтэй данс байсан, би тухайн үед хэний данс вэ гэж асуухад А. өөрийнх нь ээжийн данс гэж хэлсэн. Ингээд А. нь надад 2 хоногийн дараа утасны дугаарыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч миний нэр дээр шилжүүлж өгөлгүй 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл надад ажил ихтэй байна, удахгүй шийднэ, тухайн ХХК-ийн В911-тэй 12 ширхэг утасны дугаарыг хувааж авах тал дээр үл ойлголцол гараад удаад байна, АУДИТ-ийн шалгалт орсон, тайлангийн хурал хийж байна, цахим IТ-ийн код таниулж байна, санд шивж байна, удахгүй гэрээг нь тамгалах гэж байна, ерөнхий захирал руу оруулсан, зөвшөөрөл хүсэж байна, бусад хэлтэст бичиг явуулсан хариу нь ирээгүй байна гэж удаан хугацаанд хүлээлгэсэн тул би тухайн болон нартай уулзмаар байна гэж А.т хэлэхэд уулзахгүй гэж байна, асуудлыг чинь шийдэж өгнө, сүүлдээ 4-н ширхэг дугаар биш өөр хүний хэрэглэж байсан 1 ширхэг гэсэн дугаар нийт өгсөн мөнгөн дүнд тааруулан өгөхөөр боллоо гэсэн тул би зөвшөөрсөн, тэр үедээ гэсэн дугаарын хэрэглэгчид 9999-тэй 2 ширхэг утасны дугаар өгөөд, дараа нь тэр хүний асуудлыг зохицуулж өгнө гэсэн тул би мөн адил тухайн дугаарыг авахаар зөвшөөрсөн боловч удаан хугацаанд гаргаж өгөөгүй тул А.аас өөрийн өгсөн нийт 40,000,000 төгрөгийг буцааж авахаар нэхэхэд надад А. нь буцааж өгнө гэж хэлээд 2 удаа миний өөрийн дансыг авсан ч өгөөгүй, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш надтай холбогддог гэсэн утасны дугаар холбогдох боломжгүй болсон, мөн энэ хүний талаар бусдаас асууж сураглахаар надад залилан хийдэг хүн гэж олон хүн хэлсэн тул би цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

 

Л.*******ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

 

Л.*******ын А.тай мессежээр харилцсан талаарх баримтууд /1-р хавтаст хэргийн 115-124 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Хохирогч Б.т манай ах “” ХХК-д ажилладаг 9911-тэй 6 ширхэг дугаарыг 90,000,000 төгрөгөөр авч өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.аас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 80,000,000 төгрөгийг бэлнээр тус бүр авч, нийт 90,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон үйл явдлын талаар өмнө нь гэрчээр мэдүүлэхдээ тодорхой мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Надад А.аас дансаар 55,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад үлдэгдэл 35,000,000 төгрөг өгөөгүй байна....2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тай дүүргийн нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн хойд талд уулзаад өөрт байсан бэлэн 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед банкаар орж шилжүүлэх гэхээр банк хаачихсан байсан юм. Харин үлдэгдэл 80,000,000 төгрөгөөр маргааш нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Спортын төв ордны хажуу талд байдаг Хаан банк ороод 80,000,000 төгрөг бэлнээр авсан. Шилжүүлэх гэхээр заавал бэлнээр авна, би дугаар авч өгөх хүн рүү зөвхөн өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлдэг юм гэж хэлэхээр нь үлдэгдэл мөнгөө бэлнээр гаргаж авсан. Ингээд Спортын төв ордны хойд талын Монголын Залуучуудын холбооны байран дотор байдаг нотариатын газар ороод мөнгө өгснөө батлуулсан юм. надад 9911-ээр эхэлсэн 6 ширхэг дугаар авч өгөх ёстой байсан юм. надаас бэлэн мөнгө аваад тэрийг өөрийнхөө данс руу хийгээд тэндээс ийн гэх хүний данс руу шилжүүлсэн, тэрийг би хэн рүү мөнгө шилжүүлж байгаа юм байна мэдэж авъя гэж бодоод утсан дээрээ шилжүүлгийн зургийг нь авсан юм. Би аас 55 сая төгрөг дугаарын дансаараа хүлээн авсан. Одоо 35 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал, 3-р хавтаст хэргийн 237 дахь тал/,

 

Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 сарын 05-ны өдрийн өглөө ажил төрлийн холбоотой Г. нь манай гэрт ирж ажил ярьж байсан. Тэгсэн найз Г. рүү гэх эмэгтэй утсаар холбогдож 6 ширхэг 9911-тэй дугаар 90,000,000 төгрөгөөр зарах гээд хүмүүс булаацалдаад байна. Би энэ хүнийг өдөржин дагаж явлаа яагаад утсаа авахгүй байгаа чамд ийм нэг гоё боломж байна. Чи л энэ дугаарыг ав надад мөнгө алга байна гэж хэлсэн. Үүнийг сонсоод надад хэлсэн. Тэгээд би энэ талаар т хэлж хэлэхээсээ өмнө наад хүн чинь яг найдвартай юм уу гэж асуухад энэ манай 10 жилийн хүүхэд арай залилахгүй байх гэж Г. надад хэлсэн. Тэгээд манайд ирж бид гурав Улсын их дэлгүүрийн орчим гэх эмэгтэй болон 9911-тэй 6 ширхэг дугаар зарах гэж байгаа гэх гэх тэй уулзсан. Тэгээд дээрх дугаарыг авахаар ярилцаж банк хаасан байсан болохоор өөртөө үйлчлэх автомат тооцооны төвөөс 10,000,000 төгрөг авч т өгсөн. Тэгээд маргааш уулзаж үлдэгдэл мөнгөө өгч дугаараа авахаар болсон. Тэгээд маргааш нь Г., бид гурав Багшийн дээдийн хойно байрлах Залуучуудын нотариатын газарт очиж хэлцэл хийгээд 80.000.000 төгрөг , хоёрт өгсөн. Тэгээд дугаараа хэзээ авах талаар асуухад маргааш өглөө өгнө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш маргааш нөгөөдөр, ай ти болохгүй байна гэж хууран мэхэлж ийг залилсан байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

 

Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд уулзахад ганцаараа тосоод зогсож байсан. Нөгөө өмгөөлөгчөө машин хүлээж байгаа талаар хэлсэн. Машинаа байрлуулаад нөгөө өмгөөлөгч залууг нь дуудсан. Тэгсэн зангиа зүүсэн нэлээн чухал царайлсан нэг ирсэн. Тэгээд бид нарт 9911-тэй 6 ширхэг дугаар ахаасаа гаргаж өгөх боломж байгаа нийлүүлээд 90,000,000 төгрөг өгнө гэсэн. ...Тэр хүсэлтээ бичээд компанийн тамга тэмдгээ дарж т өгсөн. Тэгээд мөнгө төгрөгөө шилжүүлэх талаар ярьж т бэлнээр урьдчилгаа болгож дугаараа алдахгүй тулд 10,000,000 төгрөг өгсөн. Тэгээд өглөө уулзахаар болж салсан. Тэгээд өглөө нь маргааш нь үд орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын холбооны байрны урд талд уулзаж нар нотариатад хэлцэл байгуулсан. Тэр үед хамт ирсэн байсан. Намайг ирэхээс өмнө т 80,000,000 төгрөг бэлнээр гүйцээж нийт 90,000,000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Тэгээд 9911-тэй дугаараа маргааш нь авахаар болж тэндээс салсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 179-181 дэх тал/,

 

Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 сарын 05-ны өдөр над руу утсаар холбогдож надад зарах 9911-тэй дугаар байна. Хямдхан байна 1 дугаарыг нь 10 саяд гарахаар юм байна гэж хэлсэн ба найз Гончигийн рүү залгаж энэ талаар хэлсэн. Тэгээд за би энд нэг хүнтэй яриад иргэж холбогдъё гэж хэлсэн. Тэгээд эргэж яриад би нэг хүнд хэллээ наад чинь ямар учиртай юм бэ гэж асуухаар нь одоо 9911-тэй дугаар зарах гэж байгаа хүн надад хэлэхдээ төрсөн ах нь ын салбарынх нь захирал гэсэн асуудалгүй гэж надад хэлсэн талаар найз эд хэлсэн. Тэгээд маргааш нь тэй Их дэлгүүрийн орчим 17 цагт уулзахаар болсон. Тэгээд тай утсаар ярьж нэг найзтайгаа ярилаа тэр гэх найз маань ч авахгүй юм шиг байна гэж хэлээд их дэлгүүрийн тэнд уулзах талаар хэлсэн. Тэгээд гавьяат ийн эгч сонирхоод байна гэж найз хэлсэн ба хэр найдвартай хүн бэ гэж асуусан. Тэгэхээр нь би энэ хүнийг бол мэдэхгүй дугаар гаргаж өгнө гэсэн ахыг нь ч мэдэхгүй, та нар өөрсдөө уулзаад шийд би тодорхой зүйл мэдэхгүй байна гэж хэлээд 2021 оны 08 сарын 06-ны өдөр Их дэлгүүрийн хажууд уулзсан. Тэгээд нь тэр өдрөө нартай машинд суугаад уулзсан. Би тэр гурвыг уулзахад би гадаа зогсож байсан. Тэнд юу ярьсныг би мэдэхгүй. Тэгээд тэд нар нэлээн удаж машин дотроо ярилцаад хоорондоо тохиролцож за за гээд салсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 188-190 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Хохирогч Б.*******д “Улс төрийн шугамаар олдож байгаа 8 айлын газар Ар гүнтэд байгаа өөрсдийнхөө хүмүүст хямдхан өгч байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Ар гүнтэд хуурамч газар үзүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Б.*******гаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 4,280,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаарын дансаар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 156,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,200,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар, мөн “манай хүргэн мобикомд ажилладаг юм ажилчид нь ажлаасаа гараад 9911-тэй дугааруудаа үлдээсэн хямдхан зарах дугаар байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.*******гаас 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,480,000 төгрөгийг Б.ын эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар тус бүр шилжүүлэн авч, нийт 8,116,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр тай холбогдож уулзахад Улс төрийн шугамаар олдож байгаа 8 айлын газар Ар гүнтэд байгаа өөрсдийнхөө намын хүмүүст хямдхан өгч байгаа юм, та юу ч гэсэн бичиг баримтаа өгчих, танай эмнэлгээр эмчлүүлж байсан болохоор танд хямдхан зарна гэсэн. Тэгээд би иргэний үнэмлэхээ өгөөд явуулахад тэр өдрөө буцаагаад авчирч егөөд танд газар олгоход боломжтой юм байна, мөнгөө бэлдэж байж байгаарай гэсэн. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ар гүнтэд тай уулзахад нэг хашаа татаагүй хоосон газар үзүүлсэн. Тэгэхээр нь боломжийн гоё газар байна. Худалдаж авъя гээд тохиролцоод салсан. Ингээд 08 дугаар сарын 27-ны өглөө миний гap утас хэсэг хугацаанд холбогдохгүй байхад нь эмч рүү залгаад урьдчилгаа мөнгөө шилжүүл гэж хэлүүлсэн байсан. Тэгээд би тусдаа гарсан хоёр хүүхдээсээ газар авна гэж мөнгө аваад ын дансыг мэдэхгүй болохоор эмч рүү залгаад та миний урьдчилгаа мөнгийг луу шилжүүлээд өгөөч гэж гуйгаад эмчийн Хаан банкны тоот дансны дугаарыг аваад данс руу нь 3,210,000 төгрөгийг шилжүүлсэн ба эмчээс өөрөөсөө мөнгө нэмээд цааш ын данс руу 4,280,000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь би эмчээс 1,070,000 төгрөг зээлээд нэмж өгсөн байдаг. Үүний дараа өвөл болсон мөн намын шугамаар болохоор хэл амтай гэх шалтгаанаар газрын гэрчилгээ гарахгүй байж байтал 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нь утсаар холбогдоод газрын гэрчилгээ гарахад бэлэн боллоо гэрчилгээний мөнгө гээд 156,000 төгрөг гэхээр нь би өөрийнхөө 5065449896 тоот данснаас ийн гэх хүний тоот данс руу шилжүүлэн өгсөн. Тэгээд байж байтал залгаад хажуу талд нь дахиад 4 айлын газар байна, та нэг мөсөн авчих гэхээр нь би зөвшөөрөөд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хадам ааваасаа мөнгө аваад өөрийн тоот данснаасаа өмнө нь мөнгө шилжүүлсэн тоот данс руу 2,200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч газрын гэрчилгээ гараагүй. Тэгээд асуухад газар дээрээ очиж хэмжилтээ хийх юмаа, завгүй яваад байна, хагас сайн бүтэн сайн өдрүүдэд очно гэж хойшлуулаад байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын дугаар сарын 16-ны өдөр над руу залгаад газар удахгүй гарна, энэ амралтын өдрөөр очиж хэмжилтээ хийе гэж хэлээд өөр ярих юм байна гэсэн. Тэгэхээр нь юу ярих гэсэн юм гэхэд манай хүргэн д ажилладаг юмаа, ажилчид нь ажлаасаа гарахдаа 9911-тэй дугааруудаа үлдээсэн хямдхан зарах 5 дугаар байна, би өөрөө нэгийг нь авна гэхээр би нөхөр д авч өгье гээд нөхрийнхөө дүү ы тоот данснаас ын явуулан Б. нь ын юм. Гэтэл сураггүй болохоор нь би залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Миний хохирол 8,116,000 төгрөг юмаа. Өмнө хохирогчоор тогтоогдохдоо андуураад 11,326,000 төгрөг гэж андуурсан байна лээ. Өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэгт 8,116,000 төгрөгөөс зарим нь миний данснаас гарсан. Харин заримыг нь хүүхдүүд болон хадам аавын данснаас гарсан гэдгээ мэдүүлсэн. Учир нь тухайн үед мөнгөний хэрэг гараад би зээлж байсан юмаа. Гэхдээ буцаагаад би өөрөөсөө өгчихсөн учир 8,116,000 төгрөг нь миний мөнгө. Өөр ямар нэгэн хохирсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

            Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ******* нь Хан-уул дүүргийн 21-р дүүргийн өрхийн эмнэлэгт ажилладаг юм. 2021 оны 08 дугаар сарын сүүлээс манай нь эмнэлгээс нь үйлчилгээ авдаг байсан хүн нь хямдхан зуслангийн газар зарна гэсэн байсан. Тэгээд маань надтай ярилцаад бид хоёр худалдан авахаар болж 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бид хоёр гэх хүнтэй уулзахад хашаа татаагүй хоосон газар үзүүлээд би Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч бас Сонгинохайрхан дүүргийн намын Монгол ардын намын гишүүн юмаа, сонгуулийн салчилгааны  ажилд идэвхтэй явсан гээд  зуслангийн газар өгсөн би хямдхан зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд бид хоёрт өмгөөлөгчийн үнэмлэхээ үзүүлэхээр нь итгээд газрыг нь худалдаж авахаар болсон. Ингээд манай т эхлээд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эмчээс 1,070,000 төгрөг зээлээд 4,280,000 төгрөгийг, дараа нь газар зарсан гэхээр нь гэрчилгээний мөнгө гээд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 156,000 төгрөгийг, дараа нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дахин 4 айлын газар авахаар 2,200,000 төгрөгийг, хамгийн сүүлд 9911-тэй дугаар авахаар 1,480,000 төгрөгийг шилжүүлэн нийт 8,116,000 төгрөгийг өгсөн. нь сураггүй алга болсон ба бид хоёр цагдаад хандсан байдаг” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 35 дахь тал/,

           

            Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... , Хаан банканд дугаарын хоёр данстай. ах одоо миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сард ахдаа картаа өгч байгаач гэж гуйсан. Өөрийнхөө дансаа яасан юм гэхээр ахад нь х байна чи өгчих гэхээр нь дансны дугаараа өгсөн. Мөн миний картыг авч явсан. Миний дээрх хоёр дансаар хоёулангаар нь хүнээс мөнгө төгрөг шилжүүлээд авсан байсан. Гэхдээ аль дансаар хэзээ хэдэн төгрөг авч байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг авч байгаагүй, өөрөө хүнээс мөнгө шилжүүлж аваад захиран зарцуулдаг байсан. Ямар учиртай мөнгө эсэхийг надад хэлдэггүй байсан. Энэ чухам ямар учиртай, хэнээс яах гэж өгөөд байгаа мөнгө эсэхийг нь би огт мэдэхгүй бөгөөд ах энэ талаар надад юу ч ярьдаггүй байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 242 дахь тал/,

 

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тай 2014 оноос эхлэн хамт амьдарсан, 2015 онд охинтой, 2022 оны 02 дугаар сард хүүхэдтэй болсон. Бид хоёр 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Тэрний өмнө манайд ирж очин байдаг байсан. Би одоо аав, ээжийн гэрт Буянт-Ухаа-2 хороололд амьдарч байна. бид хоёр яагаад тусдаа амьдрах болсон бэ гэхээр байсхийгээд цагдаагаас дуудагддаг нь надад их төвөгтэй байсан, сүүл рүүгээ цагдаагаас зугтаагаад байгаа юм шиг байхаар нь ер нь тусдаа амьдаръя гэж бодоод тус тусдаа байх болсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, хоёр хүүхэд маань аар овоглодог. Би Хас банканд , Хаан банканд , Худалдаа хөгжлийн банканд дугаарын данснууд тус тус ашигладаг. Миний Хаан банкны дугаартай данс руу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,480,000 төгрөгийн орлого орсон. угаасаа миний дансыг мэддэг болохоор би руу яриад залгаад асуугаад ямар учиртай мөнгө бэ гэтэл дүүгийн данс руу шилжүүлчих гэхээр нь төрсөн дүү нь болох гийн данс руу 1,280,000 төгрөгийг шилжүүлээд 200,000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгч байсан. Үүнээс өөр ямар нэгэн мөнгө орж ирж байгаагүй. Над руу орж ирэх мөнгө байхгүй, ирвэл ын л мөнгө гэсэн үг гэж бодоод энэ юун мөнгө бэ гэж асуугаад дүүгийнх нь данс руу шилжүүлж байсан. Би энэ мөнгөнөөс аваагүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 244 дэх тал/,

 

А.ын “..эзэмшлийн дугаарын дансны хуулга /3-р хавтаст хэргийн 239-241 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

5. Хохирогч Б.*******д “манай найз газрын албанд ажилладаг 1 айлын 0,6 га газар зарж байна нийт 7 айлын газрыг нийлүүлээд 18,600,000 төгрөгөөр манай найз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч А.*******гээс нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн дугаарын дансаар 16,838,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 10,000,000 төгрөгийг тус бүр авч, нийт 26,838,000 төгрөгийг авсан болох нь хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дараа нь 2021 оны 10 дугаар сард над руу залгаад манай Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажилладаг найз газрын гэрчилгээ гаргаж өгье гэнэ, нийт 7 айлын газар 18,600,000 төгрөг болно гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй, би наадахыг чинь сонирхохгүй байна гэж хэлсэн чинь Ар гүнтэд байрлалтай ийм хямдхан газар олдохгүй шүү дээ, та болохгүй бол буцаагаад зараад хөл дээрээ босооч овоо хэдэн төгрөг болно шүү гэж хэлсэн. Бүр дахин дахин залгаад байхаар нь би өөрт байгаа бүх мөнгөө шавхаад өөрийн төрсөн дүү гийн гийн Хаан банкны дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 4 удаа, 2,025,000 төгрөгөөр 1 удаа, 23,000 төгрөгөөр нэг удаа, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 290,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгөөр нэг удаа, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр нэг удаа, нийт дансаар шилжүүлсэн бүх мөнгөний нийлбэр 16,838,000 төгрөг шилжүүлсэн байна. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад нэг хүн газар авах гэж байснаа мөнгө бүтсэнгүй гээд больчихлоо, та энэ газрыг нь аваад зарчихаач гэж хэлсэн. 10,000,000 төгрөгөө дүүргийн нутаг дэвсгэр Тэнгис кино театрын урд талд ын машин дотор бэлнээр тоолж өгсөн. Намайг мөнгө өгснийг хуурай эгч // харсан, харин дансаар шилжүүлэхдээ Тэнгис кино театрын хажууд байдаг “KFC” хоолны газраас шилжүүлсэн юм. Ингээд хэлсэн цагтаа газрын гэрчилгээ гаргаж өгөөгүй, мөнгөө өгөхөөс өмнө газраа үзье гэсэн чинь эхлээд газрыг чинь захирамжид оруулъя, гялс мөнгөө өгөхгүй бол хоцрох гээд байна шүү гээд өдөр, шөнөгүй залгаад байсан. Мөнгөө өгчихөөд дараа нь газраа үзье гэсэн чинь өнөөдөр маргааш үзүүлнэ гэдэг байсан, төрлөө, ажил явдал боллоо, газрын мэргэжилтэн нь өвчтэй байна, маргааш очиж газраа үзнэ явах машин тэргээ бэлдээд байж бай тийм цагт хөдөлнө шүү гэж хэлчихээд машин тэргээ бэлдээд яг явах гэхээр утсаа авахаа байчихна. Газрын мэргэжилтэн Батцагаан гэх хүн байгаа гэж ярьдаг байсан, тэр хүнийхээ дугаарыг өгчих гэхээр өгөхгүй, дараа нь худлаа ярьж байгааг мэдээд Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас ийм нэртэй хүн байдаг эсэхийг асуухад ажилладаггүй гэж хэлсэн, надаас нийтдээ 26,838,000 төгрөг авсан, үүнээс 2,500,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 24,338,000 төгрөгийг аас нэхэмжилж байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ үнийн дүнг буруу зөрүү ярьсан байж магадгүй гэхдээ энэ яг эцсийн үнэн зөв мэдүүлэг болно” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

            Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ манай төрсөн эгч *******гийн мөнгө байгаа юм. Мөнгө нь миний дансанд байсан. гэх хүн рүү шилжүүлээрэй гэж хэлсний дагуу шилжүүлж байсан юм. Тухайн үед ямар учиртай мөнгө вэ гэж асуухад гэх хүн Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас хямдхан газар авч өгье гээд залгаад салахгүй байна, хямдхан бол авахаас гэж хэлж байсан юм. Надад бол ямар нэгэн хохирол учраагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

            Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ манай дүү *******гийн мөнгө байсан юм. Надад гэх хүний дансны дугаар өгөөд энэ данс руу 2,500,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсний шилжүүлж байсан юм. Газар авах гэж байгаа юм гэж хэлж байсан. гэх хүнийг би танихгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

            Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр А.******* над руу залгаад би Тэнгис кино театрын орчим явж байна танай гэр ойрхон юм чинь та хүрээд ирээч уулзах хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би иртэл өөрөө гадаа зогсож байсан. Тэгээд надад би хүнээс 10 орчим айлын газар авах гэж байна гэхээр нь юу бэ? хүнд залилуулчихваа яадаг хүн юм бэ гэж хэлтэл өмгөөлөгч хүн байгаа юм найдвартай, залилахаар хүн биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө өгч байгаа юм бол гар хөлийн үсэг зуруулаад өгөөрэй гэж хэлсэн юм. Гэтэл удалгүй машинтай хүн ирсэн чинь ******* тухайн машин руу явсан. Намайг хамт явъя гэхээр нь би үлдчихсэн юм. Тэгтэл ******* нэг их удалгүй мөнгөө өгчихсөн гэж гарч ирсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зуруулж бичиг авсан уу гэж асуутал найдвартай хүн юм чинь гарын үсэг зуруулж авсангүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 хэсэг юм ярьж байгаад салцгаасан. Гэтэл түүнээс хойш нэлээн хэдэн сарын дараа ******* нь намайг дуудаад нөгөө газар маань бүтэхээ больчихсон мөнгө өгсөн хүнтэйгээ уулзах гэж байна та Улсын Их Дэлгүүрийн орчим хүрээд ирээч гэхээр нь очоод бид хоёр гэх хүнийг 4,5 цаг орчим хүлээтэл ирээгүй. Тэгээд арга ядаад ******* намайг утсаар яриулсан юм. Учир нь би өөрөө цагдаад ажиллаж байсан болохоор ******* надаар яриулсан. Тэгэхээр нь би тэр хүнтэй ярьсан чинь 10 орчим айлын газар нь бэлэн болж байгаа хэд хоногийн дараа бичиг баримт нь гарчихна, хэрэв газар нь гарахгүй бол би наадах хүнээс авсан 20-н хэдэн сая төгрөгийг нь шууд өгчихнө би өөрөө Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилладаг харин манай нэг телевизийн дарга гэж хэлж байсан. Тэгээд түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 250 дахь тал/,

 

Хаан банкны 2023 оны 12 дугар сарын 28-ны өдрийн 2,000,000 төгрөг шилүүлсэн тухай баримт, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2,000,000 төгрөгийг тус тус А.аас хохирогч А.*******д шилжүүлсэн тухай баримт /7-р хавтаст хэргийн 05 дахь тал/,

 

Б.*******гийн эзэмшлийн дугаарын дансны хуулга, А.гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулга /2-р хавтаст хэргийн 84-88 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

6. Хохирогч Д.д манай манай ах “” ХХК-д ажилладаг “9911-тэй ын 6 дугаарыг нэг бүрийн үнэ нь 20,000,000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч Д.ны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Д.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 120,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ийн ыг өмнө нь мэддэг бөгөөд миний шавь байсан хааяа утсаар болон фейсбүүк мессенжерээр холбогдож мэнд мэдэж холбогддог байсан өөрийгөө өмгөөлөгч хийж байгаа хуулийн зөвлөгөө өгөх ажил хийж байгаа гэж хэлдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А. над руу дугаараас холбогдож багшаа “мобикомын 9911... дугаар 6 ширхэг байна. Нэг бүрийг нь 20,000,000 төгрөгөөр нийт 120,000,000 төгрөгөөр манай ах авч өгнө гэсэн, манай ахыг гэдэг д санхүү эрхэлсэн захирал хийдэг 1 дэх өдөр буюу 11 дүгээр арын 08-ны өдөр 15 цаг гэхэд бэлэн болно” гэж ярьсан. ...итгээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө Барилгачдын талбай дээр уулзсан. Уулзаж ярилцаад би юмыг яаж мэдэх билээ гээд Барилгачдын талбайн баруун талд байрлах нотариатын газарт орж 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлэх болоход би “дугаар авч өгнө гэсэн ахтай чинь ярья” гэхэд өөрөө утсаараа залгаж яриулсан ярих үед “данс руу мөнгөө шилжүүлчих өдөр уулзаад дугаарыг өгнө” гэж залгаж яриулсан хүн нь хэлсэн. А.ын утсан дээр “Unenbat Ah” гэж хадгалсан дугаар дээр ирсэн “Xaan bank- D.” гэсэн мессежийг харуулаад энэ данс руу мөнгөө шилжүүлчих гэхээр нь би өөрийн утсаар тэр мессежнийх нь зургийг дарж аваад мөнгөө шилжүүлсэн. Гэрээ байгуулсан, бас таньдаг, цуг байж байгаад 15 цаг гэхэд 9911 дугаар авна гэсэн болохоор нь Ард орчмын Хаан банкны салбар дээрээс өөрийн ХААН банкны данснаас 50,000,000 төгрөг, мөн Ардын хас банкны салбар дээрээс Хас банкны өөрийн дугаарын данснаас 70,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөгийг ын гэдэг хүний ХААН банкны  данс руу шилжүүлсэн. Энэ данс эзэмшигч хүний талаар би тодруулж асуугаагүй юм. Мөнгө шилжүүлсний дараа 15 цаг гээд 9911... дугаараа авна удахгүй болохоор ТЭДИ төвийн зүүн урд талд байх Broadway ресторанд орж хүлээж байя гээд тэнд хоёул орсон. Тэнд орсны дараа уух юм захиалъя гээд 2 лааз кола захиалж 2-уулаа суухад гадаа хүнтэй уулзаадахъя гэж тэрээр гараад явсан. Би тэнд нэлээд хүлээж суусан боловч ирэхгүй болохоор А.ын дугаар руу олон удаа залгасан боловч утас холбогдохгүй болсон. Маргааш өглөө нь өөрөө 9 цагийн үед холбогдож өнөөдөр авахаар болсон гэж ярьсан. Ингээд тэр өдрөөс хойш өдөр болгон залгаж болж байгаа болно багшаа шийдэж өгнө гэж ярьсаар байсан. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дугаар бүтэхгүй болохоор нь мөнгөө буцааж авахаар болсон гэж А. мессеж бичээд дансны дугаараа явуулчих гэсэн. 05 сарын 20-ны өдөр 70 сая төгрөгийг нь шилжүүлж байя үлдсэн нь 9911.. дугаар гэсэн. 2022 оны 6-р сарын 16-ны өдөр мөнгө нь бүтсэн, дугаар нь болчихсон байх мөн мессеж бичсэн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дугаартай утас нь холбогдох боломжгүй болсон. Хэд хоногийн өмнө ярихдаа буяны ажилтай хөдөө явсан ковид тусаад гэж байсан болохоор нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн юм болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

 

            Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тай хамт Хүний эрхийн Үндэсний Комисст ажилладаг, өмгөөлөгч гэх залуу байсан ба надад нэрийн хуудсаа өгч танилцаад “ын Санхүү албаны дарга нь манай найз байгаа юм, дотор нь ажилладаг залуучууд Япон руу мэргэжил дээшлүүлэхээр яваад, дугаарыг нь хурааж аваад хямдхан зарж байгаа юм, би нэг дугаарыг нь танаас авна шүү, надад нэг дугаарыг нь буцааж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд уг нотариат дээр 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж ын хэлсэн данс руу мөнгийг шилжүүлсэн юм. Тухайн данс эзэмшигчийг одоо би санахгүй байна. Ингээд маргааш өдөр ирж дугаараа аваарай гэж хэлээд алга болчихсон ба ын өөрийнх нь дугаар руу залгахаар “удахгүй бүтнэ, түр хүлээж бай” гэж хэлээд уулзахгүй зугтаагаад байхаар нь зуучилсан тай ярьж “чи ямар хүнд мөнгө өгүүлчих вэ” гээд жоохон уурласан. Тэгээд ыг олдохгүй байна гэхээр нь надтай хамт т залилуулсан залуучууд нэмж мөнгө өгье гэж хуурч ыг барьж авч цагдаад хүлээлгэж өгсөн ба удалгүй А. “хадам аав, хадам ахаасаа мөнгө авахаар болчихлоо, та дансаа өгчих” гэхээр нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны дугаарын дансыг өгөхөд 120,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо энэ хэрэг яаж шийдэгдсэнийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

 

Д.ийн 120,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтууд /2-р хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар ,

 

7. Хохирогч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д манай ах “” ХХК-д ажилладаг, би гэрээт хуулийн зөвлөх хийдэг, 9911-тэй 2 ширхэг дугаарыг нэг бүрийн үнэ нь 20,000,000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, хуурч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.аас нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны 801 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д байхад нь тус ХХК-ийн данснаас өөрийн эзэмшлийн “” банкны дугаарын дансаар 60,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч “Ай Си Даблю транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь 2006 оноос хойш олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын үеэр миний хуурай дүү // нь над дээр ирж уулзаад “ компаниас нь Япон мэргэжилтнүүд нь буцахаар болсон тул 4 ширхэг 9911-тэй дугаар суларсан, 5, 6 сард хүсэлт гаргасан компани өгөх тийм ажил байна, манай найз нь д хуулийн зөвлөхөөр ажилладаг юм байна, түүний ах нь захирал нь хийдэг юм байна” гэж тайлбарлахаар нь би гэх хүнтэй чинь уулзаад үзье гэдгийг нь хэлсэн юм. Улмаар Ганзоригийн гэх залуутай манай ажлын оффис дээр уулзахад тухайн залуу нь “Би д гэрээт хуулийн зөвлөх ажилтай, манай ах сервер хариуцсан захирал ажилтай, 4 ширхэг 9911-тэй дугаарыг 1 компанид шилжүүлж өгнө, би нэг дугаарыг нь авна, танд 3 дугаарыг нь шилжүүлж өгнө, 1 дугаарын үнэн нь 20 сая төгрөг болно” гэж хэлэхээр нь би 3 ширхэг дугаар худалдаж авахаар болсон. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа нь манай компаниас “ Корпораци ХХК”-д хүсэлт гаргах тухай 189-21 гэсэн дугаартай албан бичиг бичүүлж аваад явсан бөгөөд бичиг авч явснаас 5 орчим хоногийн дараа над руу холбогдоод “Дугаарууд нь болчихлоо, одоо сервер дээр шилжүүлэх гэж байна, хүмүүсийн мөнгийг нь өглөө та мөнгөө шилжүүлчих” гэж хэлэхээр нь би итгээд 60 сая төгрөгийг компанийн худалдаа хөгжлийн банкны тоот данснаас ын банкны тоот данс руу манай компанийн нягтлан гээр гар утасны интернэт банк ашиглан шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш орой ажил тарахаас өмнө компани дээр чинь очиж аваачиж өгнө гэсэн боловч тэр өдрөө авч ирж өгөөгүй, маргааш нь би юу болсныг нь асуухад “cap бүрийн 25-аас дараа сарын 5-ны өдрийн хооронд дугаар шилжих хөдөлгөөнийг зогсоодог юм байна, тэгээд 11 сарын 5-аас хойш аваачиж өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд дугаараа ч аваагүй, мөнгөө ч авч чадалгүй яваад байгаа юм.Тухайн гэх хуулийн зөвлөх ажилтай, өмгөөлөгч хүнд итгээд компанидаа 9911-тэй 3 ширхэг дугаар худалдаж авахаар 60 сая төгрөгийг гэх хүний данс руу нь шилжүүлсэн юм. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

 

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оноос хойш корпораци ХХК-д ажиллаж байна. Одоо Санхүүгийн газрын захирлаар ажилладаг, 2017 оноос хойш тухайн компанийн толгой компанид төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг байсан. Би ийн нэртэй хүнийг огт танихгүй. Миний танилууд дотор ч нэртэй хүн байхгүй. 9911-ээр эхэлсэн дугаар зарах эрх надад байхгүй, манай компанийн ямар ч захиралд дугаар зарах эрх олгогдоогүй байдаг. Тэгээд ч компанид 9911-ээр эхэлсэн дугаар байхгүй, намайг 2017 онд ажил авч байх үед ч тухайн дугаарууд аль хэдийн зарагдаад дууссан байсан. 9911-ээр эхэлсэн 9999 дугаар байдаг бөгөөд бүгд өмчлөгчтэй гэсэн үг. Би дугаар зарах талаар хэн нэгэнд ярьж байсан удаа байхгүй. Хувь хүний дугаар учраас тэрийг хурааж авах эрх манай компанид байхгүй. 2022 оны 07 дугаар сарын үед намайг ажил дээрээ байхад одоо нэрийг  санахгүй байна нэг хүн ирж уулзаад энэ гэх хүн таны нэрийг бариад надаас мөнгө авсан гэж хэлэхээр нь би наад хүнийг чинь танихгүй, би энэ компанид удирдах албан тушаал хашдаг хүн, наад асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй гэж хэлж байсан юм. Өөр хүн ирж уулзаж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 171 дэх тал/,

 

            Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... корпораци ХХК-д захирал хийдэг, ажилчдынх нь ашиглаж байсан дугааруудаас хэдийг нь зарах гээд байгаа юм байна, би өөрөө 2 дугаар 30 сая төгрөгөөр авчихлаа, харин дахиад 4 дугаар байна, чи 60 сая төгрөгөөр авах уу гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй ээ гэж хэлсэн чинь тэгвэл авах хүн байна уу гэхээр нь би ах руу ярьсан чинь 1 дугаарыг нь чамд бэлэглэе, харин өөрөө 3 дугаарыг нь авъя гэж хэлсэн, тэгээд т ах 60 сая төгрөг шилжүүлсэн, мөнгөө авсны дараа сервер дээр өөрчлөлт хийгдэж байна шилжүүлэх хүнд ажил явдал тохиолдсон байна, захирал руу нь оруулсан, одоо удахгүй гэх зэргээр зөндөө олон удаа шалтаг хэлээд хойшлуулж явсаар байгаад сүүлдээ утас нь холбогдохоо байсан. ах бид хэд ыг хайгаад Дархан-Уул аймаг хүртэл явж байсан, сүүлд цагдаагаар эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдээд ах өргөдөл гаргасан юм. Би ын авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Авах нь байтугай дараа нь уулзаа ч үгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 173 дахь тал/,

 

“” ХХК-ийн 60,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2-р хавтаст хэргийн 145 дахь тал/,

 

Шүүгдэгч А.ын эзэмшлийн банкны дугаарын дансны хуулга /3-р хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            8. Хохирогч С.*******д 9911-тэй 4 ширхэг дугаар зарна, би хуулийн байгууллагад ажилладаг тул өөрийн дансаар мөнгө авах боломжгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, С.*******гээс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн эх Б.гийн “Хаан банк”-ны дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 40,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөн дансаар 2 удаагийн үйлдлээр 40,000,000 төгрөгийг тус бүр шилжүүлэн авч залилан, нийт 80,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр үедээ 2021 оны 06 дугаар сард манай нэг найз болох Батзаяа эгч нь надад хэлж байсан манай найз гар утасны дугаар зарах гэж байна чи авах уу гэж хэлж намайг анх тэр хүнтэй овогтой гэгчтэй холбож өгч байсан тэгээд би тэр үедээ А.тай холбогдож ярьж байсан тэгэхэд тэр залуу мобикомын 9911-тэй дугаар зарна гэж хэлж байсан тэгээд тэрийгээ хямдхан зарна гэж хэлэхээр нь би өөрөө сонирхож байсан тул мөнгөө шилжүүлэн өгөөд сүүлд нь залилуулсан байсан. Тэгээд би энэ учир шалтгааны улмаас танайд гомдлоо гаргаж өгч байгаа юм. Батзаяаг угаасаа танина бид нар багын найзууд байгаа юм, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа юм. Би тэр үедээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Ард кино театрын урдах Хаан банкны АТМ-ээс өөрийн данс болох дугаарын данснаасаа 40,000,000 төгрөгөө ийн ын ээжийнх нь данс болох овогтой гэгчийн Хаан банкны дугаартай данс руу нь шилжүүлэн өгч байсан. Ингээд маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөн л Хаан банкны АТМ-ээс нөгөө ээжийнх нь данс руу нь 40,000,000 төгрөгөө шилжүүлэн өгч байсан юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 91 дэх тал/,

 

            Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тиймээ тэр үедээ манай ах С.******* нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 9911-тэй дугаар авахаар боллоо гээд мөнгө надаас асууж байсан би тэгэхээр нь ахдаа мөнгө өгч тусалж байсан тэр үедээ яг тэр өдөртөө ахад 20 сая төгрөг зээлүүлж байсан тэр үедээ би болохоор нөхөр гэгчийн Хаан банкны дугаартай данснаас ахынхаа Хаан банкны дугаартай данс руу нь 20 сая төгрөгөө шилжүүлэн өгч байсан юм. Тэгээд манай ах С.******* гэгч нь А. гэдэг хүнээс 9911-тэй дугаар 8 ширхгийг 80 сая төгрөгөөр болон ширхэг дугаарыг нь 10 сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэж манай ах надад хэлж байсан. Тэгээд дугаараа авч чадаагүй маргааш, маргааш өгнө гэнээ гээд л яваад байсан. овогтой нь тухайн үедээ ээжийнхээ дансаар манай ахаас 80 сая төгрөгийг нь авч байсан тэр үедээ нэлээн яаруулаад байсан тэгээд манай ах түүний хэлсэн ёсоор нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхлээд 40 сая төгрөг шилжүүлэн өгсөн байдаг тэгээд тэрнийхээ маргааш нь 2021 оны 06 дугаар 16-ны өдөр бас л 40 сая төгрөг түүний ээжийнх нь гийн гэгчийн данс руу шилжүүлэн өгсөн байдаг юм. Тэгээд би болохоор сүүлдээ А.ын талаар судалж байхад нь дандаа иймэрхүү 9911-тэй гар утасны дугаар зарна гэж хэрэг хийж байсан юм байна лээ тэгээд хохирол төлбөрөө ээжийнхээ данснаас бусдыг хохирлыг өгсөн байдаг. Би тэрийг нь шүүхийн шүүх.мн сайтаас орж харж байсан тэр сайтыг нь Шүүх.мн сайтыг шүүхийн тогтоолыг нь хуулбарлан аваад ирсэн” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Хохирогч С.*******гийн мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /5-р хавтаст хэргийн 59-62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            9. Хохирогч О.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, О.ээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нутаг дэвсгэрт байхад нь 2,070,000 төгрөгийг төрсөн эх Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээний хураамж гэж 35,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар тус бүр шилжүүлэн авч залилан, нийт 2,105,000 төгрөгийг авсан болох нь хохирогч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын орчим надтай хамт ажилладаг инженер болох нь надад хандан манай найз маань Ар гүнтэд байрлах 10 ширхэг зуслангийн газар зарах гэж байгаа юм байна 1 газар 0,7 газрыг 1,000,000 төгрөгөөр хямдхан зарах юм байна авах хүн байна уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс ямар учиртай газар юм бэ найдвартай юм уу гэж асуухад манай найз сонгуулиар ажиллаад нэр дэвшсэн хүн нь шагнал болгож газар өгсөн юм байна түүнийгээ зарж байгаа найдвартай хүн гэж хэлсэн. Тэгэхээр нь би ер нь авна шүү гэдэг утгатай зүйлийг д хэлсэн авахдаа ээжтэйгээ нийлүүлж 2 айлын газар авна гэж хэлсэн. Гэтэл нэг өдөр над руу нөгөө найз маань мөнгөө шилжүүлээд иргэний үнэмлэхийн зургаа явуулаарай гэж байна гэж мессеж бичээд Хаан банкны гэх хүний данс явуулсан. Тэгэхээр нь би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Төрийн банкны дугаарын данснаас гийн над руу явуулсан Хаан банкны гэх хүний дугаарын данс руу Тэди худалдааны төвд гар утсаа янзлуулахаар явж байхдаа интернэт банк ашиглан 2,070,000 төгрөгийг шилжүүлсэн юм. гэх хүн над руу гэсэн дугаараас залгаад таны гэрчилгээ удахгүй гарах гэж байгаа та санаа зоволтгүй хүлээх байгаарай гэж хэлсэн. Түүнээс хойш луу залгахад удахгүй гарна гэдэг байсан 2, 3 удаа бүр газрыг чинь зааж өгөх гэж байна гэж хэлж байсан. Ингээд хойшлоод байж байтал 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр надад А. гэсэн Худалдаа Хөгжлийн банкны дугаарын данс явуулаад гэрчилгээ гарах гэж байгаа юм байна гэрчилгээний хураамж гэж 17,500 төгрөг шилжүүлээрэй гэж байна гэхээр нь тухайн данс руу 2 гэрчилгээний мөнгө болох 35,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын данснаас дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүр дотор явж байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

Хохирогч О.т 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,105,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /7-р хавтаст хэргийн 06 дахь тал/,

 

О.ийн мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулгууд /5-р хавтаст хэргийн 111-112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

10. Хохирогч Л.д “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Л.ас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ны нутаг дэвсгэрт байхад нь газрын мөнгө гэж 1,035,000 төгрөгийг төрсөн эх Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,035,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн Худалдаа  хөгжлийн банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, нийт 2,070,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард манай ажлын газрын эмэгтэй болох нь манай захиргааны тасгийн ажилчид газар авч байгаа юм. Нэг айлын газар үлдсэн гэж байна чи Ар гүнтэд зуслангийн газар сонирхох юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр өгөх юм хэр удаж байж гэрчилгээ нь гарах юм гэж асуухад 1 айлын газрыг 1 сая төгрөгөөр өгнө гэрчилгээ нь 35,000 төгрөг болно ингээд нийт 1,0350,000 төгрөгөөр авах юм байна Ковидын дараа удалгүй гэрчилгээ чинь гарчих юм байна гэж хэлэхээр нь би өөртөө газар авахаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны дугаарын данснаас гийн надад өгсөн Хаан банкны дугаарын гийн гэх хүний данс руу 1,035.000 төгрөгийг Бөмбөгөр худалдааны төвд явж байхдаа интернэт банкаар шилжүүлсэн юм. Түүнээс хойш Ковид гээд хэсэг нам гүм байж байтал 2022 оны 05 дугаар сард газар дээрээ шонгоо хатгахаар боллоо гээд газар луу явахаар төлөвлөж байтал гэх руу дахин ахиад хэдэн газар байна авах хүн байгаа болов уу гэж асуусан байсан. Тэрийг нь бид нарт хэлэхээр нь би дахиад нэг газар авчихъя гэж бодоод 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн төрсөн дүү ээс мөнгө зээлэхээр болж түүний Хаан банкны дугаарын данснаас А. гэх хүний дугаарын данс руу 1,035,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч түүнээс хойш өнөө маргаашгүй газар маань бүтэх гэж байна гэж байгаад сүүлдээ сураггүй алга болсон юм. Би ингээд нийт 2,070,000 төгрөгөөр хохирчхоод байгаа юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 124 дэх тал/,

 

Л.ын мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулга /5-р хавтаст хэргийн 121 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            11. Хохирогч Б.д “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.аас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2,035,000 төгрөгийг авсан болох нь  хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын газрын гэх хүн Ар гүнтэд газар байгаа юм очиж үзэх үү манай танилд сонгуулийн ажлаар өгсөн юм байна авахгүй газруудыг 1,000,000 төгрөгөөр хямдхан зарж байгаа юм байна гээд эгч бид 2 Ар гүнт гэх газарт очиж гэх хүнээр заалгаж байгаад газрыг нь очиж үзсэн. Тухайн үед тэр газар нь ямар ч хашаагүй хоосон газар байсан бөгөөд гэх хүнийг газрын албанд ажилладаг найдвартай газар гаргаж өгдөг хүн гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Ар гүнт гэх газраас 2 айлын газар авахаар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 айлын газар авахаар өөрийнхөө Голомт банкны данснаас гэх хүний гаар хэлүүлсэн Хаан банкны дугаарын гэх хүний данс руу 2,000,000 төгрөгийг дүүргийн 4 дүгээр хороо Макс таур барилгын 13 дугаар давхарт байрлах өөрийн ажил дээрээсээ интернэт банк ашиглан шилжүүлсэн юм. Тэр үедээ газрыг нь 7 хоногийн дотор нэр дээр нь шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. Гэтэл түүнээс хойш албаны хүн нь өвчтэй байна, Ковид туссан байна гэх шалтгаанаар хойшлоод байсан ба би тэр болгонд нь гэх хүн рүү асуугаад байсан юм. Гэтэл нэг өдөр нь ын мөнгийг нь өгье гэж хэлсэн гээд миний данс руу дээрх авсан 2,000,000 төгрөгийг эгчид өгсөн байхаар нь би эгчээс авсан юм. Тэгээд байж байтал эгч над руу залгаад газар чинь гарч байгаа юм байна цахим бүртгэлийн хураамж 1 газрын 17,500 төгрөгийг хураалгах юм байна гэхээр нь би дахин газар авъя гэж бодоод 35,000 өөрийн Голомт банкны данснаас ын гэх хүний дугаарын данс руу 17,500 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэх залуу над руу залгаад нөгөө газар чинь одоо бүтэх гэж байгаа юм мөнгөө шилжүүлэх юм уу гэхээр нь би газар авахаар дахин өөрийн дээрх данснаасаа гийн Хаан банкны данс руу 2,000,000 төгрөгийг ажил дээрээ шилжүүлчихсэн. Түүнээс хойш газар маань бас л одоо болно удахгүй гэрчилгээ гэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар луу явна гэрчилгээг тэгэхэд өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш алга болчихсон юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 135 дахь тал/,

 

Төрийн банкны 2024 оны 02 сарын 14-ний өдрийн А.аас хохирогч д хохирол 2,070,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /7-р хавтаст хэргийн 03 дахь тал/,

 

Б.ын мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулга /5-р хавтаст хэргийн 129-132 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар

 

            12. Хохирогч Б.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.ээс 2022 оны 05 дугаар зарын 07-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь газрын мөнгө гэж 2,120,000 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, нийт 2,120,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 онд манай ажлын газрын хүмүүс хямд үнээр газар авах гэж байгаа талаараа хэлсэн ба тухайн үед мөнгөө шилжүүлсэн гэж ярьцгааж байсан юм. Би тэр үед нь газар авна гэж бодсон боловч мөнгөө шилжүүлчихсэн гэхээр нь хоцорчихлоо гэж бодоод хаячихсан юм. Гэтэл нөгөө хүмүүс маань газар маань худлаа болчихлоо гэж ярьцгаагаад байсан. Тэгсэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай инженер хамт ажилладаг ах руу залгаад нөгөө хүн чинь газрын кадастр гаргах гэж байгаа юм байна пасспортныхоо зургийг чатаар явуулаарай гэж ярьсан. Мөн өөр газар авах хүн байна уу гэж сураглаж байна гэхээр нь би авъя гэж хэлсэн. Тэгээд би болон өөрийнхөө иргэний үнэмлэхийн зургийг инженерээс асууж байгаад гэх хүн рүү зургаа явуултал 1 газрын кадастрын зураг авахад 60,000 төгрөг болно мөн 1 газрыг 1,000,000 төгрөгөөр бодож 2 газрын мөнгө болон кадастрын мөнгөтэй нийлүүлээд 2,120,000 төгрөгийг гэх хүнтэй холбогдож байгаад түүний өгсөн. дугаарын данс руу дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрт явж байхдаа шилжүүлсэн. гэх залуу ирэх 7 хоногт очиж газрыг үзэж зааж өгнө гэхээр нь 7 хоногийн дараа асуухад хэд хэдэн удаа ажилтай байна гээд хойшлуулж байгаад сүүлдээ гар утас нь холбогдохоо болиод алга болсон юм Манай ажлынхнаас газар авахаар хэд хэдэн мөнгө өгч залилуулсан байгаа” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 143 дэх тал/,

 

Б.ийн мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулга /5-р хавтаст хэргийн 140 дэх тал/,

 

            13. Хохирогч Б.д “’’ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Б.гээс 2022 оны 05 дугаар газрын 14-ний өдөр нутаг дэвсгэрт байхад нь газрын кадастрын хураамж гэж 262,500 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5 айлын газрын мөнгө гэж 4,000,000 төгрөгийг тус бүр төрсөн дүү  гийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, нийт 4,262,500 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сард миний төрсөн дүү нь би ажлын газрын гэх хүний танилаар нь дамжуулж газар авахаар мөнгө өгчихсөн байгаа манай газрын хэд хэдэн хүн тухайн хүн мөнгө өгчихсөн. Тэгэхээр нь би тэр хүнийг газрын албанд ажилладаг юм байна гэж бодсон бөгөөд манай дүү надад хэлэхдээ хэд хэдэн газар байгаа гэж байна хэрэв таныг сонирхвол би хэлж өгөх үү гэж хэлэхээр нь би дүүдээ миний дугаарыг өгчих ярьж байгаад болъё гэж хэлсэн юм. Гэтэл гэсэн дугаараас Би засгийн газрын арын албанд ажиллаж байгаа хүмүүст газар олгож байгаа юм хэдэн газар илүү байгаа та авах юм уу гэж асуухаар нь би хаана, ямар газар байгаа юм бэ гэж асуутал Ар гүнтэд зуслангийн газар байгаа гэж хэлсэн. Тэр үед надад нэлээн олон айлын газар байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ам бүл олуулаа болохоор 5 айлын газар сонирхож байна. Газрын гэрчилгээгээ яаж авах бэ гэж асуутал маргаашаас кадастрын зураг авна нэг айлын газрын зургийг авахад 52,500 төгрөг болно. Та 5 газар авч байгаа юм чинь 1 газрыг нь 800,000 төгрөгөөр бодож 4,000,000 төгрөгөөр авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд би ер нь авахаар зөвшөөрсөн юм. Тухайн яриа дуусаад маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр над руу залгаад 5 айлын кадастрын мөнгөө шилжүүлээрэй гэхээр нь Тэнгис кино театрын орчим явж байхдаа өөрийн хаан банкны дугаарын данснаас гэх хүний надад өгсөн дугаарын гэх хүний данс руу шилжүүлсэн. Би өөрт нь шилжүүлсэн талаар хэлсэн юм. Гэтэл маргааш нь над руу дахин залгаад 5 газрын 4,000,000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь би газрын гэрчилгээ гарсны дараа мөнгийг нь өгч болохгүй юм уу гэж хэлсэн чинь би цаашаа хүмүүст бас мөнгө өгөх юм гэж хэлсэн. Би түүнд эхлээд талыг нь өгөөд газрын гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлж болохгүй юм уу гэж хэлсэн чинь мөнгийг нь заавал бүтнээр нь авна эсвэл та газар авахгүй байж болно гэж хэлсэн. Тэр залуу тухайн үед ирэх 7 хоногт бөөнөөрөө очиж өөрсдийнхөө газрыг кадастрт оруулна 9,10-д хүн явах байх гэж хэлсэн. Тэгээд би түүнд хүндрэл учруулаад яах вэ гэж бодоод өөрийн дээрх Хаан банкны данснаас 4,000,000 төгрөгийг мөн гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа тухайн залуу руу залгаад кадастр яах уу гэж асуутал кадастрын хүн нь ажилтай байна 7 хоногийн дараа болъё гээд энэ хэлбэрээр 3, 4 долоо хоног хойшилсон тэгээд сүүлд орох ярианы эрх нь хаагдсан байсан. Тэгээд би сүүлд дүү рүүгээ яриад гэх инженертэй ярьсан чинь бид нар өөрсдөө залилуулаад хайж байгаа гэж хэлсэн юм. инженер дугаартай байсан юм. гэх хүнд өмгөөлөгч нь та нар өргөдлөө өгөхгүй байж байгаач хүнээ суллуулмаар байгаа юм гэж хэлсэн байсан юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 152 дахь тал/,

 

Б.гийн мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулга /5-р хавтаст хэргийн 149 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            14. Хохирогч Н.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Н.аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 1,035,000 төгрөгийг төрсөн эх Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээний хураамж гэж 17,500 төгрөгийг төрсөн дүү А.гийн эзэмшлийн дугаарын дансаар тус бүр шилжүүлэн авч залилан, нийт 1,052,500 төгрөгийг авсан болох нь хохирогч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард хамт ажилладаг гэх эмэгтэй Ар гүнтэд зуслангийн газар найзуудтайгаа хамт авах гэж байгаа юм та хамт авах уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар учиртай газар юм бэ гэж асуухад манай найз сонгуулиар ажиллаад газар авсан юм байна тэр газар дээрээ нэмж газар авах гэж байгаа юм байна нэг айлын газрыг кадастрын зурагтайгаа нийлээд 1,035,000 төгрөг болохоор юм байна гэхээр нь би газар авна гэдэг байдлаа хэлсэн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр надад газрын кадастрын зураг хийгдэх гэж байгаа юм байна нөгөө хүн мөнгөө шилжүүлчих гэж байна гэж хэлэхээр нь би дүүргийн 4 дүгээр хороо Чингисийн музейн урд байхдаа өөрийн Хаан банкны дугаарын данснаас гийн надад дугаартай Хаан банкны данс руу мөнгийг нь шилжүүлсэн юм. Гэхдээ би 1,035.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад 1,350,000 төгрөгийг шилжүүлсэн байсан чинь хэд хоногийн дараа миний илүү шилжүүлсэн 300,000 төгрөгийг эргүүлэн надад өгсөн. Тэгээд түүнээс хойш газар маань юу болж байгаа нь мэдэгдэхгүй хэсэг чимээгүй байсан ба юу болж байгаа талаар асуухад удахгүй газрын чинь бичиг гарна гэж хэлсэн боловч түүнээс хойш одоог хүртэл гараагүй харин 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр залгаад газрын бичиг баримт гарах гэж байна 17,500 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь өөрийнхөө дээрх Хаан банкны данснаас дугаарын данс руу мөн дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 159 дэх тал/,

 

Хохирогч Н.т 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,050,000 төгрөг өгсөн тухай баримт /7-р хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

Н.ын мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулга /5-р хавтаст хэргийн 160-161 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            15. Хохирогч Ц.т “” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “газар худалдана” гэж хуурч, Ц.аас дүүргийн 3 дугаар хороо, худалдааны төвийн орчимд явж байхад нь 2 айлын газрын төлбөр гэж 1,100,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4 айлын газрын төлбөр гэж 2,180,000 төгрөгийг тус бүр төрсөн дүү А.гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 3,280,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын эхээр манай ийн ах нь надтай хамт Цагдаагийн академид сурч байсан А. гэх залуу Ар гүнтэд лагерийн газар зарж байгаа юм байна. Би өөрөө 6 газар авахаар мөнгийг нь өгчихсөн байгаа 1 газрыг нь 540,000 төгрөгөөр зарж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэй ярилцаж байгаад 6 айлын газар авахаар хүргэн ах оос А. гэх хүний утасны дугаарыг нь авч байгаад ярьсан юм. Тэгэхэд надад сонгуулийн ажлаар явж байгаад урамшуулалд нь газар авсан. Би өөрөө МАН-д ажилладаг таньдаг хүмүүстээ хямдхан зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс 6 айлын газар авахаар болж эхний ээлжид 2 айлын газар болох 1,100,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө Хаан банкны дугаарын данснаас А. гэх хүний дүү болох гийн Хаан банкны дугаарын данс руу дүүргийн 3 дугаар хороо худалдааны төвийн орчимд явж байхдаа шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4 айлын газар болох 2,180,000 төгрөгийг мөн дээрх данс руу дүүргийн 3 дугаар хороо худалдааны төвийн ойролцоо явж байхдаа шилжүүлсэн. Тухайн А. нь газрыг 2 долоо хоногийн дараа гэхэд бичиг баримт нь гарна гэж хэлсэн боловч худлаа яриад алга болчихсон. Хаяа нэг утсаар ярихаар удахгүй болно гэж хэлдэг байж байгаад 2022 оны 07 дугаар сараас хойш бүр таг алга болчихсон юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 196 дахь тал/,

 

            Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны УИХ-ын сонгуулиар би цагийн ажил хийсэн юм. Тэр үед өөрийгөө гэж танилцуулсан хүн сонгуулиар ажиллаж байгаа ажилчдад яаж ажиллах талаар зааварчилгаа өгч байсан. Тэгж байгаад тухайн залуутай анх танилцсан юм. нь өөрийгөө Хууль зүйн яаманд хуульч гэж танилцуулсан гэхдээ яг аль салбарт ажилладаг талаараа хэлээгүй юм. Ингээд сонгуулийн ажил дууссан ба 2020 оны намар намайг ажил дээрээ байхад гэх залуу залгаад сонгуульд ажилласан хүмүүст 1,000,000 төгрөгөөр Ар гүнт гэх газарт зуслангийн газар зарж байна та авах юм уу мөн авах хүн байвал сонгуульд ажилласан гээд нэрийг нь оруулж болох юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө авна гэж хэлээд найзууд болон ажлынхаа газрын хүмүүст хэлсэн. Намайг утсаар нь спикр дээр ярихад болон бусад хүмүүс мэдсэн юм. За ингээд 1 сая төгрөгөөр 1 айлын газар авахаар Төр засгийн үйлчилгээний газраас би , , , , , нар мөн хуучин ажиллаж байсан Макс группээс нар газар авахаар мөнгө өгсөн. Би тэдгээр хүмүүсийг бүгдэд нь гэх хүний дугаарыг өгч яриулж байсан юм. Хамгийн анх бүр тай очиж ын зааж өгсөн газрыг видео чатаар ярьж байгаад үзэж байсан. Тэгээд нь нэг хэсэг гарч ирээд байхгүй болоод иргэний үнэмлэх, тоон гарын үсэг зэргийг авч газраа хойшлуулаад байсан. Сүүлд газар үзүүлэх хүн нь та нартай ярина гэж хүртэл хэлж байсан. Би гэх найзынхаа хамт газрынхаа мөнгийг т бэлнээр өгөөд газар нь хойшлоод бүтэхгүй байхаар нь эргүүлээд авч байсан. Харин сүүлд гэрчилгээний мөнгө гээд дахин манай хэдээс мөнгө аваад байсан юм. Тэгж байгаад алга болчихсон ба цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгааг нь мэдээл залилуулсан гэдгээ мэдсэн юм. Гэтэл 10 орчим хоногийн өмнө намайг гэртээ байхад гэсэн дугаараа нь өмгөөлөгч гэх хүн залгаад таныг хэдэн төгрөгөөр хохироосон бэ танаас дамжуулж олон хүн хохироосон гэж өөрөө хэлсэн та 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гарч ирээд та нарын хохирлыг барагдуулна гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 116 дахь тал/,

            Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн дансыг анх хэзээ нээсэн талаараа сайн мэдэхгүй байна. Тухайн дансыг би өөрөө бараг ашигладаггүй байсан юм. Гэтэл миний хүү А. нь 2020 онд санагдаж байна ээжээ картаа өгч байгаач гэж хэлээд миний картыг нууц үгтэй нь авсан юм. Түүнээс хойш надад өгөлгүй байж байгаад 2022 оны 6, 7 дугаар сард цагдаагийн байгууллагад баригдах үедээ надад өгсөн юм. Миний хүү картыг маань 2 жил орчим ашиглаж байсан. Одоогоор Төрийн банкны тэтгэврийн 105000627707 дугаарын данс ашиглаж байгаа. Өөр ямар нэгэн данс ашиглахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 114 дэх тал/,

 

Ц.ын мөнгө шилжүүлсэн талаарх баримт болох дансны хуулга /5-р хавтаст хэргийн 180-181 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.т холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсгэвэр болгон байнга үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс: “...А.ын  үйлдсэн  гэмт хэргийн үндсэн

шинж нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар амьдралын эх үүсвэр гэдэг ойлголт бол өмнөх хуулиудад байгаагүй шинэ ойлголт. Тийм учраас амьдралын эх үүсвэр гэдэг хуульчилсан ойлголтыг тогтоож, ойлгоход хэцүү байгаа. Энийг бас харгалзаж үзээд ашигтайгаар нь шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч эрх зүйн ухамсрын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үнэхээр амьдралын эх үүсвэр болгосон юм уу, үгүй юу гэдгийг ялгаж салгах х гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгчөөс: А.т холбогдох хэргийг гэм буруутайд тооцож байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч С.*******гийн өмгөөлөгч Б.*******, Б.*******гээс: “...А.ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул улсын яллагчийн зүйлчлэлтэй санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч А.*******гийн өмгөөлөгч Х.*******ээс: “...бусдыг удаа дараа залилсан гэмт хэрэг нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах” тухай гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч   А.т    холбогдох    эрүүгийн    хэрэгт    авагдсан    шүүхийн

шийдвэрийн үндэслэл болгож буй нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

 

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн  шүүх  хуралдаанд  талуудаас  хэрэгт  цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч А. нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх үргэлжилсэн хугацаанд нэр бүхий 7 хохирогч нарыг “хуваарилагдсан 14 ширхэг 9911-тэй дугаар нь буцаагдах гэж байна танай байгууллага ажлынхаа хэрэгцээнд авахгүй юм уу, 9911-тэй дугаар авч өгч чадна, 1 ширхэг дугаарыг 10,000,000-20,000,000 төгрөгт зарна” гэх зэргээр хуурч, “” ХХК-д ажилладаг, би гэрээт хуулийн зөвлөх хийдэг, ...манай ах “” ХХК-д ажилладаг “9911-тэй ын  дугаарыг нэг бүрийн үнэ нь 20,000,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Ковид гараад нутаг буцсан гадаад мэргэжилтнүүдийн эзэмшдэг дугааруудыг хямд зарна” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, ажил хэргийн нэр хүндийг ашиглан бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эх Б.гийн тоот дансаар, найз Б.ын тоот дансаар нийт 555,280,000 төгрөгийг,

 

2020  оны  10  сарын  13-ны  өдрөөс  2022  оны  05 дугаар сарын 15-ны өдөр

хүртэлх нэр бүхий 8 хохирогчоос “манай найз газрын албанд ажилладаг 1 айлын 0,6 га газар зарж байна, , Улс төрийн шугамаар олдож байгаа 8 айлын газар Ар гүнтэд байгаа өөрсдийнхөө хүмүүст хямдхан өгч байна” гэх зэргээр хуурч “манай найз сонгуулиар ажиллаад нэр дэвшсэн хүн нь шагнал болгож газар өгсөн юм байна түүнийгээ зарж байгаа найдвартай хүн” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж бэлнээр болон бусдын дансаар нийт  51,994,400 төгрөгийг тус тус авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч А. нь гэмт хэрэг үйлдэх явцдаа Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлс амьдралын хэрэгцээг хангадаг байсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой дүгнэлтийг хянаад шүүгдэгч А. нь хэдийгээр цалин хөлстэй ч гэмт хэрэг үйлдэж олсон орлого 607,159,000 төгрөг нь зайлшгүй байдлаар үүнийг, бусдад тавьсан өөрийн өр төлбөрийг өөр нэгэн хохирогчоос авч өгч түр намжаах, илтэд бодит бус нөхцөл байдлыг зориудаар бий болгож, хохирогч нарын бусдаас авсан өр зээлийг дарах болон ял шийтгэл эдлэхэд гарцаагүй байдлаар зарцуулсан зэрэг өөрт учирсан асуудлаа хууль бусаар шийдвэрлэх, амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх шинжийг бий болгосон гэж шүүх үзлээ.

 

Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэдэгт гэмт хэрэг үйлдэгч этгээдийн бусдыг залилах үйлдэл нь түүний амьдрах хэв маяг, тогтсон хэвшил болсон, тухайн үйлдлийнхээ үр шимээр амьдарч байгаа нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог бөгөөд шүүгдэгч нь хохирогчдын хямд үнээр үүрэн холбооны операторын 9911... дугаартай болох, хямд үнээр өмчлөл, эзэмшлийн газартай болох хүсэл сонирхлыг ашиглан, хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч байсан нь түүний хялбар аргаар мөнгөтэй болох үйлдэл нь  хэвшил болсон гэмт зан үйл болж байжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А. нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн аргаараа буюу “9911-тэй дугаар хямд олж өгнө” гэж бусдыг хуурч 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх удаан хугацаанд буюу тогтвортой байдлаар дээрх гэмт хэргийг үйлдэж байгаа нь түүний сэдэлт, санаа зорилгыг тодорхойлж байгаа бөгөөд залилах гэмт хэрэг үйлдэх нь тасралтгүй үргэлжлэх гэмт үйлдлийн хэвшил болсон байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх ба иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь шүүхийн дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч А. нь залилах гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр хохирогч нараас бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлэн авсан буюу олон удаагийн үйлдлээр үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлд тооцож шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:     

Шүүгдэгч А.ын  үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч С.д 165,000,000 төгрөгийн, хохирогч Л.*******т 40,280,000 төгрөг, хохирогч Б.т 90,000,000 төгрөг, хохирогч Б.*******д 8,116,000 төгрөг, хохирогч Б.*******д 26,838,000 төгрөг, хохирогч Д.д 120,000,000 төгрөг, хохирогч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д 60,000,000 төгрөг, хохирогч С.*******д 80,000,000 төгрөг, хохирогч О.т 2,105,000 төгрөг, хохирогч Б.д 2,035,000 төгрөг, хохирогч Л.д 2,070,000 төгрөг, хохирогч Б.т 2,120,000 төгрөгийг, хохирогч Б.д 4,262,500 төгрөг, хохирогч Н.т 1,052,500 төгрөгийг, хохирогч Ц.т  3,280,000 төгрөг нийт 607,159,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч нараас өгсөн мэдүүлэг, банкнаас гаргаж өгсөн дансны хуулга, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч С.д 75,000,000 төгрөг, хохирогч Б.т 55,000,000 төгрөгийг, хохирогч А.*******д 9,500,000 төгрөгийг, хохирогч О.т 2,105,000 төгрөгийг, хохирогч Б.д 2,070,000 төгрөгийг, хохирогч Н.т 1,050,000 төгрөгийг нийт 144,725,000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч А.аас нийт 462,434,000  төгрөгийг  гаргуулж хохирогч С.д 90,000,000 /ерэн сая/ төгрөгийг, хохирогч Л.*******т 40,280,000 /дөчин сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг, хохирогч Б.т 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг, хохирогч Б.*******д 8,116,000 /найман сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийг, хохирогч А.*******д 17,338,000/арван долоон сая гурван зуун гучин найм/ төгрөгийг, хохирогч Д.ьд 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг, хохирогч Б.д 60,000,000 /жаран сая/ төгрөгийг, хохирогч С.*******д 80,000,000 /наян сая/ төгрөгийг, хохирогч Л.д 2,070,000 /хоёр сая далан мянга/ төгрөгийг,  хохирогч Б.т 2,120,000 /хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг,  хохирогч Б.д 4,262,500 /дөрвөн сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Ц.т 3,280,000 /гурван сая хоёр зуун наян мянга төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, нэг 9 настай нэг нь 2 настай. 2 хүүхдийн асрамжийн асуудал бас яригдана. Өнөөдөр А.ын хийсэн болчимгүй үйлдлээс болж хүүхдүүд нь хохирох гээд байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тийм учраас А.ын хувийн байдал, мөн хохирогч нарын хохирол төлбөрийн асуудал, ард нь үлдэх 2 хүүхдийнх нь нөхцөл байдлыг харгалзаад, энэрэнгүй ёсны зарчмаа бариад түүнд 6 жилийн хорих  ялыг  нээлттэй  хорих  байгууллагад  эдлүүлэхээр  шийдвэрлэж  өгнө үү” гэх

дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч А.ыг гэмт хэргийг байнга үйлдэж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох заалтаар хүндрүүлэн зүйлчилсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэхгүй ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг тус тус харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч А.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаагаа илэрхийлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч А.ын 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 339 хоног, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 26 хоног, нийт цагдан хоригдсон 365 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. /2-р хавтаст хэргийн 216-218, 233-225, 232-234, 242-245 дахь тал, 3-р хавтаст хэргийн 06-11 дэх тал, 4-р хавтаст хэргийн 35-39, 140-141, 179-197, 216-220, 235-239 дэх тал, 5-р хавтаст хэргийн 30-34, 171-176, 212-216 дахь тал, 6-р хавтаст хэргийн 236-239 дэх талууд/

 

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон 365 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч    овогт   ийн   ыг   Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээгээр шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч А.ын урьд цагдан хоригдсон 365 /гурван зуун жаран тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.аас нийт 462.466.500 /дөрвөн зуун жаран  хоёр  сая  дөрвөн  зуун  жаран зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулахаас

хохирогч С.д 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг

хохирогч Л.*******т 40.280.000 /дөчин сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг,

хохирогч Б.т 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг,

хохирогч Б.*******д 8.116.000 /найман сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийг,

хохирогч А.*******д 17.000.338 /арван долоон сая гурван зуун гучин найм/ төгрөгийг,

хохирогч Д.ьд 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг,

хохирогч Б.д 60.000.000 /жаран сая/ төгрөгийг,

хохирогч С.*******д 80.000.000 /наян сая/ төгрөгийг,

хохирогч Л.д 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөгийг,

хохирогч Б.т 2.120.000 /хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг,

хохирогч Б.д 4.262.500 /дөрвөн сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч Ц.т 3.280.000 /гурван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 38.2 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД

 

 

 ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ

                                            

 

                                              ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ