Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******д холбогдох эрүүгийн 2436000000105 дугаартай, 178/2024/0110/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа ******* аймгийн ******* сумын ******* багийн 11-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4-5 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт тодорхойгүй шалтгаанаар Б.*******г нийтийн орон сууцны шат руу түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны  02 дугаар сарын 27-ны өдрийн 4-5 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт тодорхойгүй шалтгаанаар Б.*******г нийтийн орон сууцны шат руу түлхэн унагааж, түүний биед дагзны дунд дээд хэсгийн оёдолтой шарх, бүсэлхий нурууны баруун хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас),хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),гэрч Д.гын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-р хуудас), хохирогч Б.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20-р хуудас), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.Баряаа нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй,Н.******* миний дансанд хохирлын мөнгө хийсэн ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч  Н.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй   гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2436000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгч Н.*******д тайлбарласугай.

 

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

 6.Эрүүгийн 2436000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС