Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч Г.Ганзориг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407 00000 0074 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч П.*******д гүү худалдахаар тохиролцож, 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд шилжүүлэн авч, урьдаас амласан үйлдлийг хийлгүйгээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөнгөний хэрэг гараад фейс үзэж байгаад адуу авна гэсэн зар хараад залгаад мөнгө авсан. Миний буруу” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би фейсбүүк цахим орчинд өөрийн “******* Дондмаа” гэх нэртэй хаягаар манай том охин зар оруулж утасны дугаар үлдээсэн. Удалгүй манай охины ******* дугаарын утас руу дугаарын утаснаас холбогдож “Манайх 6 гүү т байна шууд зарна. Та үзээд авах уу” гэхээр нь надаа очиж авах машин байхгүй учир хэцүү байна гэтэл “Зүгээрээ ахаа та яг авна гэвэл би хүргээд өгье” гэж хэлэхээр нь за тэгвэл аваад ир би харж байгаад аваад мөнгийг чинь өгье гэж хэлээд тохиролцоод гар утсаа салгасан. Маргааш нь нөгөө залуу өмнөх өдөр ярьсан дугаараас өөр гар утас болох гэх дугаарын утаснаас холбогдож “Би энэ дугаараар одоо ярина шүү. Нөгөө дугаар болохгүй байна.” гэх хэлэхээр нь за гээд тасалсан. Орой 18 цагийн орчимд над руу залгаад “Таны 6 гүүг ачаад яг хөдөлж байна.” гэхээр нь би гэрээсээ гараад голдоо Налайхын төвд уулзахаар болсон. Гэтэл 20 цагийн орчимд над руу дахин залгаад “Ахаа бензиний мөнгө байвал хийчих дууслаа” гэхээр нь за гээд Хаан банкны гэх дансыг тэмдэглэж аваад ямар нэртэй вэ гэж асуухад “******* *******” гэх нэртэй байгаа гэж хэлсэн. Ингээд би тухайн данс руу охины данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Налайхад ирээд нөгөө залуу руу залгатал одоог хүртэл гар утсаа авахгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

 

Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний санаж байгаагаар 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр надад мөнгө хэрэг болоод “О.*******” нэртэй фэйсбүүкээр ороод “Мал мах авна” гэх зарын группээс зар харж байгаад одоо тэр фэйсбүүкийг санахгүй байна “Адуу авна” гэсэн зар тавьсан байхаар нь “*******” дугаарт залгаж “Адуу авах юм уу” гэж асуухад авна очиж авах гэхээр унаа байхгүй авчраад өгөх үү?  гэсэн би тухайн хүнд 6 тооны адуу байгаа гэж хэлсэн тэгээд би тэр хүнээс бензиний мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд өөрийн тоот өөрийнхөө Хаан банкны данс pyy 200.000 төгрөг авч 100.000 төгрөгийг өөрийн найз гэх хүнд урьд түүнээс авсан байсан өрөндөө өгсөн бусад мөнгийг нь би тухайн өдрийн маргааш өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр руу явах зардал 60.000 төгрөг өгч явсан ад очоод үлдсэн мөнгийг нь би өөрийн найз ттой нийлж шоудаад дуусгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

О.*******гийн Хаан банкны дугаар дансны хуулга /хавтаст хэргийн 09 дэх тал/

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Шүүгдэгч О.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...гэм буруугийн асуудалд маргахгүй. Хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч П.*******д 6 гүү худалдахаар тохиролцож, 200.000 төгрөгийг адуу ачиж ирэхэд бензиний мөнгө гэж өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд шилжүүлэн авч, хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  “шүүгдэгч О.*******гийн хэргээ хүлээн зөвшөөрөн өгсөн: “...Адуу авна” гэсэн зар тавьсан байхаар нь “*******” дугаарт залгаж “Адуу авах юм уу” гэж асуухад авна очиж авах гэхээр унаа байхгүй авчраад өгөх үү?  гэсэн би тухайн хүнд 6 тооны адуу байгаа гэж хэлсэн тэгээд би тэр хүнээс бензиний мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд өөрийн тоот өөрийнхөө Хаан банкны данс pyy 200.000 төгрөг авсан ” гэх мэдүүлэг, хохирогч П.*******ий өгсөн: “... дугаарын утаснаас холбогдож “Манайх 6 гүү т байна шууд зарна. Та үзээд авах уу” гэхээр нь надаа очиж авах машин байхгүй учир хэцүү байна гэтэл “Зүгээрээ ахаа та яг авна гэвэл би хүргээд өгий” гэж хэлэхээр нь за тэгвэл аваад ир би харж байгаад аваад мөнгийг чинь өгье гэж хэлээд тохиролцоод гар утсаа салгасан. Маргааш нь нөгөө залуу өмнөх өдөр ярьсан дугаараас өөр гар утас болох гэх дугаарын утаснаас холбогдож “Би энэ дугаараар одоо ярина шүү. Нөгөө дугаар болохгүй байна.” гэх хэлэхээр нь за гээд тасалсан. Орой 18 цагийн орчимд над руу залгаад “Таны 6 гүүг ачаад яг хөдөлж байна.” гэхээр нь би гэрээсээ гараад голдоо Налайхын төвд уулзахаар болсон. Гэтэл 20 цагийн орчимд над руу дахин залгаад “Ахаа бензиний мөнгө байвал хийчих дууслаа” гэхээр нь за гээд Хаан банкны гэх дансыг тэмдэглэж аваад ямар нэртэй вэ гэж асуухад “******* *******” гэх нэртэй байгаа гэж хэлсэн. Ингээд би тухайн данс руу охины данснаас 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Налайхад ирээд нөгөө залуу руу залгатал одоог хүртэл гар утсаа авахгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг, О.*******гийн Хаан банкны дугаар дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

         Шүүгдэгчийн хохирогчид хандан өөрт байхгүй зүйл болох “6 тооны адуу зарна” хэмээн бусдыг төөрөгдөлд оруулснаар адуу ачиж ирэхэд шаардлагатай бензиний зардал гэж 200.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авсан үйлдэл нь  залилах гэмт хэргийн “Зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан гэх шинжийг хангаж байна.

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй идэвхтэй үйлдлээр гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг болно.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Иймд шүүгдэгч О.******* нь “6 тооны адууг хүргэж өгнө” гэж хуурч өөрийн Хаан банканд эзэмшдэг 577948595 дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 200.000 төгрөгийг хохирогчид буцаан өгсөн тул шүүгдэгчийг хохирогчид нөхөн төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

            Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******г  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар О.******* нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                

           ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД