Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

хохирогч Э.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407 0000 0073 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* од төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, ******* ангид наводчик ажилтай, ам бүл 4, энхэр, 2 хүүхдийн хамт, *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 ******* овогт *******ын ******* /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр *******,******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******ийг бусадтай хардсаны улмаас маргаж, улмаар түүний эрүүл мэндэд нь халдаж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч   Б.*******  шүүхийн   хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр гээд манай ахынд байдаг юм. Тэнд байж байхад манай эхнэр рүү бид хоёрт залгаад гэрт орж ир гэж хэлсэн. Тэгээд орой гэр рүү нь орсон. Нэг архи задалсан. Тэгээд бүгдэд нь аягалж өгөөд би уугаагүй. Маргааш нь ажилтай байсан болохоор амсаад буцаагаад өгсөн. Тэгээд тэрнээс цааших үйл явдлаа мөрдөн байцаалтын үед бүх мэдүүлгээ үнэн шударгаар өгсөн байгаа. Тэгээд өөрийгөө буруутай, маш их харамсаж байгаа гэдгээ дахин хэлье” гэв.

Хохирогч Э.*******ийн өгсөн: “ Зүгээр л угаасаа зоддог. Тэгээд тэднийд байхад зодоод авч гараад орцонд шатны доор зодсон. Нэлээн удаан зодсон Мэдүүлэг дээрээ бүх болсон процессоо хэлсэн байгаа. Нэмж хэлэх гомдол санал байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэг 5 дугаар хороо, Зэвсэгт хүчний 350-р анги 40 айлын 1-15 тоот хаягт нөхөр ******* болон хамт ажилладаг түүний эхнэр аа нарын хамт баяр тэмдэглэж 0.75 литрийн ногоон “ARKHI” нэртэй архи нэг ширхэг, дахиад сүүлд уух юм нэмж боловч тэрийг нь санахгүй байна. Тэгээд бид нар тус тусдаа тасраад унтацгаасан. Маргааш өглөө нь намайг сэрэх үед , аа нар сэрсэн байсан. Удалгүй манай нөхөр сэрэх үед аа манай нөхөрт танай эхнэр манай нөхөртэй миний нүдэн дээр үнсэлцсэн гэж худал хэлэх үед манай нөхөр юу ч ярилгүй шууд намайг зодож эхэлсэн. Дараа нь тэндээс намайг чирч авч гараад гэртээ орсон хойно намайг дахин зодсон. Би тухайн үед зүгээр гэмгүй байж байгаад зодуулсандаа маш их харамсаж цагдаагийн байгууллагад хандах гэхэд манай нөхөр миний гар утсыг хурааж авчаад огт өгөхгүй хажууд хоёр хоног цуг байж байгаад 02 дугаар сарын 16-ны өдөр орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад гадуур хоносон. Маргааш нь өглөө гэнэт гэрт манай ээж ирээд 2 хүүхэдтэй цуг намайг шууд аваад явсан. Үүнээс хойш эмнэлгээр явах үед ээж бид 2-той цуг явж байсан боловч огт өөрийнхөө бурууг ухаарахгүй надад бурууг өгсөөр байсан. Ийм учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Би нөхөртэйгөө цуг амьдраад 9 жил өнгөрч байна. Энэ хугацаанд миний нүүрнээс бусад газар буюу хүний нүдэнд харагдахгүй хэсэгт байнга зодож цохидог байсан. Янз бүрээр л зоддог нүүрэн дээр дэр бүтээж байгаад л дуу гаргавал ална гэж хэлээд зоддог. Намайг бүр хэд хэдэн удаа боож ухаан алдуулж байсан. Надад хамгийн хэцүү байгаа асуудал нь хоёр жоохон хүүхдүүдийн хажууд зоддог. Тиймээ байгаа. Манай орцонд хяналтын камер байдаг айлаас гараад гэр лүү орох замдаа орцонд намайг 30-40 минут дахин зөндөө зодсон. Тийм ээ намайг зодуулж байх үед , аа нар намайг харж байсан. Яг хэдэн удаа намайг цохисон гэдгийг хэлж чадахгүй байна. Учир нь намайг дундаа хэсэг зогсож байгаад бараг 2-3 цаг гаран зодсон болохоор. Гэмтэл нь биеийн ихэнх хэсэг маш их хөндүүрлэсэн хаа сайгүй хөхөрч хавдсан алхаж явахад юм хийхэд маш их өвдөөд хэцүү байдаг. Миний нүүр хэсэг авах юм байхгүй. Тэр чигээрээ хөхөрч нүд улайгаад жоохон бүрэлзээд надад хэцүү байна. Ажилдаа ч явж чадахгүй маш их хэцүү байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

 

            Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би *******тай 8-9 жил хамт амьдарсан, гэрлэлтээ 2017 онд батлуулж байсан, дундаасаа хоёр хүүхэдтэй, одоо хүүхдүүдээ би өөр дээрээ авчихсан, нөхрөөсөө салаад тусдаа байгаа, намайг эмнэлэгт хэвтэх хугацаанд бол намайг нөхөр харж байсан. Манай охин /эмэгтэй, 5 настай/, хүү тэй /эрэгтэй, 3 настай/. Би анх хохирогчоор өгсөн мэдүүлэгтэйгээ танилцсан, надад дээрх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйлс үнэн зөв бичигдсэн байна. Дүгнэлттэй танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, дээрх бүх гэмтлүүдийг манай нөхөр ******* намайг зодож учруулсан. Зодуулахаас өмнө нь бол надад нэг ч гэмтэл байгаагүй, намайг ерөнхийдөө гараараа зөндөө цохиж зодсоноос гадна маш их өшиглөж зодсон. Өмнөх орой нь би манай нөхөр *******, найз , аа нар байцгаасан, бид нар уугаад бүгд муудаад унтсан, гэхдээ өглөө бол сэрээд архи гарцгаасан байсан, эрүүл үедээ намайг цохиж зодсон. Тухайн үед бүгд архи нь гарцгаасан эрүүл байсан гэж бодож байна. Тэр хэд бол нэмээд уусан байсан. Би 2023 оны 06-07 сарын үеэр манай нөхрийн найз тай дотно харилцаанд орчихсон юм. Тухайн үед манай нөхөр ******* Монголд байгаагүй, “Судан” улс руу энхийг дэмжих ажиллагаанд явчихсан байж байгаад 2023 оны 10 дугаар сард ирсэн. Тухайн жилийн 09 дүгээр сард ын эхнэр аа нь бид хоёрыг мэдчихсэн юм. Энэ байдлаас болоод дотроо хар удаан тээж явсан гэж бодож байна. Тэр асуудлаас хойш тай дахиж огт холбоогүй байсан, тэр хэрэг болдог өглөө аа намайг нөхөртэй нь үнсэлцсэн гээд байгаа юм, би уг нь огт тийм асуудал гаргаагүй байсан юм. Тэгээд манай нөхөр хардаад зодсон юм. Ер нь хамт амьдарч эхэлснээс хойш заримдаа шалтгаангүй хий хардаад ганц нэг алгадах, цохих юмнууд гардаг байсан, гэхдээ толгой руу бол цохиод байхгүй, хөхөрч няцруулахгүй цохидог. Айхтар гэмтээж бэртээж байсан удаа бол огт байгаагүй, сүүлд зодохдоо л анх удаа ингэж хөх няц болтол зодож байна. Манай нөхөр 2022 оны 12 дугаар сард “Судан” улс руу яваад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирсэн, ирээд 5 cap ч болоогүй байна. Ирснээсээ хойш 2023 онь 10 дугаар сарын 30-ны өдөр намайг хардаад гэртээ байхад унтаж байхад гаднаас орж ирээд гараараа хоёр шуу, хөл рүү цохиж байсан, тухайн үед айхтар гэмтээгүй гэхдээ хоёр гарын шуу бага зэрэг хөхөрсөн байсан, ямар нэгэн хүн бол байгаагүй гэхдээ манай найз намайг ирээд авч явж байсан. Би зодууллаа гэж эмнэлэг болон цагдаад огт хандаж байгаагүй. Би энэ гэр бүлийн асуудлаа бол ээж аав болон ойр дотны хүмүүстээ огт хэлж байгаагүй, ер нь найз т л янз бүрийн асуудал гарвал хэлдэг, бусад ойр дотны хүмүүс бол огт мэдэхгүй. Манай нөхөр ******* зан төлөвийн хувьд нээлттэй, үр хүүхдүүддээ хайр халамж сайтай, хүүхдүүдийн тал дээр асуудал байдаггүй бусадтай найрсаг, ажил төрөлдөө сайн, хүмүүс бол их магтдаг, олонд нэр хүндтэй байдаг. Миний зүгээс тай л уулзаж асуудал гаргаснаас бусдаар бол гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх асуудал гаргаж байгаагүй, тэгсэн тэгээгүй ******* бол маш их хий харддаг, таксины жолоочтой ч хамаагүй хардаад байдаг. Найз нөхдөөрөө гарч орох гэтэл цагдаад байдаг. Би камерын бичлэг нь 3 хоног хадгалдаг гэж сонссон, орц нь бол камертай байдаг, одоо байхгүй гэж бодож байна. Тухайн асуудал ын гэрт болсон юм. ынх болон манайх нэг байранд байцгаадаг юм. Гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэж хүсэж байна. Эмнэлэгт үзүүлсэн, хэвтэж эмчлүүлсэн зардлуудаа баримтын дагуу нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

            Гэрч О.аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Манай гэрт манай нөхөр , *******, ******* бид дөрөв 0.75 литрийн ногоон өнгөтэй “ARKHI” нэртэй архи бид 4 хувааж уугаад унтацгаасан. Орой нь унтах үедээ *******, *******, би, манай нөхөр гэх дарааллаар хамт унтацгаасан. Тэгээд өглөө сэрэх үед гэнэт миний чихэн дээр хүн үнсэлцэж байгаа мэт сонсогдоод байхаар нь хартал ******* манай нөхрийн дээр гарсан байж байснаа гэнэт намайг сэрэх үед шууд хажуу тийшээ унаад хэвтээд өгсөн. Тэгээд би босоод уурлатал ******* манай нөхөр хоёр юу ч дуугарахгүй байсан. Яг тэр үед ******* босоод ирэхээр нь танай эхнэр чинь яагаад байгаа юм манай нөхрийн дээр гарсан үнсэлцээд байна гэж хэлтэл ******* шууд *******ийг цохиод авсан. Үргэлжлээд нэлээдгүй их цохиод байхаар нь би гэртээ ийм асуудал байлгамааргүй байна гэж хэлээд гаргасан. Тэгээд тэрнээс цааш тэр хоёрт юу болсныг би ёстой мэдэхгүй байна. Манай байрны орц, граж бүгд хяналтын камертай. Тус хяналтын камерыг доод гражид байдаг өрөөнөөс хардаг. Хариуцдаг хүн нь байр хариуцсан дарга нь хянадаг. Тиймээ байгаа. Манай нөхөр тухайн үед надтай цуг хараад байж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

            Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******тай 2014 оноос хойш ******* ангид хамт ажилладаг байсан, жирийн найз нөхдийн холбоотой, *******ийг эхнэр гэдгийг нь мэддэг. *******тэй 2023 оны 07 дугаар сарын үеэр манай эхнэр Англи улсад сурч байхад, *******ыг “Судан” улс руу явчихсан хойгуур 1-2 удаа дотно харилцаанд орж байсан. Энэ хэргийн өмнөхөн нь ******* хэнээс яаж мэдсэн юм бид хоёрын талаар мэдчихсэн байсан, манай эхнэр Англиас ирээд мэдчихсэн байсан. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 22-23 цагийн орчимд *******, ******* анги, 2-5 тоотод байрлах манай гэрт цагаан cap байсан тул ******* эхнэртэйгээ манай гэрт орж ирсэн. Тэгээд бид нар архи ууцгаагаад согтоод унтацгаасан. Би нэлээн согтчихсон байсан учраас тасраад унтчихсан, өглөө унтаж байхад манай эхнэр намайг сэрээхэд ******* ******* хоёр маргалдаад байсан, юу болоод байгаа юм гэхэд манай эхнэр над руу уурлаж дайраад байсан. Тэгээд ******* эхнэр *******ээ зодож эхэлсэн, нэлээн олон удаа цохиж зодсон байх, эхнэр бас над руу уурлаад бид хоёр бас маргалдаад яг яаж цохиж зодож байгааг нь анзаарч хараагүй, тэгээд бид хоёрыг одоо больчихоо гэртээ ороод учраа олчих гээд гаргасан, тэр хоёр ч гараад явсан, гараад явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Манайх *******ынхтай нэг байранд хамт байдаг манай гэр болохоор 2-5 тоот, тэднийх нөгөө орцны 1-15 тоотод байдаг шиг санагдаж байна. Манай эхнэр бид хоёрыг үнсэлцэж байсан гээд байгаа юм би согтуу, унтаж байсан болохоор тийм зүйл огт санахгүй байна, миний хувьд үгүй гэж бодож байна, манай эхнэр яагаад тэгсэн болох талаар мэдэхгүй байна. Шөнө бол уугаад нэлээн согтоод унтацгаасан, өглөө би бол болоод байгаа юм бол гэж бодож сэрсэн, унтаад сэрсэн болохоор архи  гарчихсан байсан, би эхнэрийгээ харин яагаад над руу уурлаад байгаа юм бол гайхаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******, *******тай бид нар 2018 оноос хойш танилцаад дотно найзалж, нөхөрлөж байна, ******* нь манай нөхөртэй найз байгаа юм. Би хэн хэнтэй нь найз нөхдийн харилцаатай. ******* бол надад бол өдөрт болсон үйл явдлуудаа байнга ярьдаг, өдрийн тэмдэглэл шиг л ярилцацгаадаг гэхэд хилсдэхгүй. *******, ******* хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, харилцаа бол анх бид нар гэр бүлээрээ танилцаж байхад дажгүй байсан, сүүлийн 4 жилийн дотор нөхөр ******* нь 2 удаа ажиллагаанд явж байсан, тэгээд эхнэрээ их харддаг, үүнээс нь болж байнга хэрүүлтэй байх болсон. Сүүлд “Судан” улс руу 2022 оны сүүлээр яваад 2023 оны 10 дугаар сард ирсэн, “Судан”-руу сүүлд яваад ирэхээсээ өмнө нь эхнэрээсээ очоод сална гээд байдаг байсан юм. ******* *******ыг явснаас хойш түүний найз нь их туслаад хүүхдийг нь зөөж өгөөд байгаад их дургүйцэж хардах болсон байсан, энэ байдал нь ч хэсэг хугацаанд тэр хоёрыг дотно харилцаанд ороход нөлөөлсөн гэж бодож байна. Миний хувьд бол *******ийг сайн мэднэ, өөр хүнтэй нэр холбогдож байсан зүйл огт байгаагүй Бид нар хамт явахад такси дуудсан жолоочтой хүртэл хардаад байдаг, нэлээн хартай төрлийн хүн байгаа юм. Энэ байдал нь гэр бүлд нь таагүй харилцаа үүсгээд байдаг юм. Тэр болгоныг нь бол мэднэ, надтай цохиулж зодуулсан үедээ чатлаад ярьж, зураг бичлэгүүдийг бүгдийг нь явуулдаг байсан, гэхдээ би утсаа сольсон учраас тухайн чатууд, зураг, бичлэг зэрэг бүгд устаад байхгүй болчихсон юм. Хамгийн сүүлд “Судан” явахаасаа өмнө 2021 онд хоёр удаа зодож байсан намайг очиход хөл гар нь хөхөрчихсөн байсан. Тухайн үед яг юу болсныг нь одоо бас сайн санахгүй байна, он сарыг нь мэдэхгүй байна, сүртэй хэрүүл зодоон болохгүй ч гар хүрчхээд байдаг байсан. Сүүлд ирснээсээ хойш 2023 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө ******* 03 цагийн үед залгаад зодуулчихлаа ирээд аваач гэж намайг дуудсан, тэгээд би яваад очиход ******* намайг дагаад манай гэр лүү явсан, манайд очоод ******* хувцсаа тайлахад доод уруул нь хавдчихсан, чихний орчимд нь хөхөрчихсөн, хоёр гарын булчин нь хөхөрчихсөн байсан юм. Нөхөр нь зодоод ийм болгочихлоо гэж байсан юм. Өмнө нь бол жижиг сажиг цохилоо зодлоо маргаан болсон гэж байсан, надаас өөр хүнд бол юу хэлдэггүй, ялангуяа гэрийнхнээсээ бол бүх таг нуучхаад байдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,  

     Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагаан сарын өдөр байсан тул би *******, 40 айлын орон сууц буюу манай ажлын газрынхан байдаг байрандаа золголт хийж байгаад ажлын залуу ын гэрт эхнэр *******ийн хамтаар орсон, тэгээд тэндээ манай хэд ууж сууж байгаад унтацгаасан. Манай нөгөө хэд бол нэлээн уусан би болохоор маргааш нь ажилтай байсан болохоор би уулгүйгээр эхний өгсөн хундаганд уруул хүргээд тавьсан. Ингээд бид дөрөв орой нь зэрэгцээд унтацгаасан. Ингээд маргааш өглөө нь 06-07 цагийн орчимд болов уу үүр цайчихсан байсан, намайг унтаж байхад ын эхнэр аа нь гэнэт орилохоор нь би цочоод сэрэхэд манай эхнэр ын дээр нь сууж байгаад босож ирээд , манай эхнэр ******* хоёр надаас хоёулаа уучлалт гуйгаад, аа нь нөхөр луу дайраад цохиод байсан. Тэгээд би шоконд ороод маш сонин болчихсон, энэ хоёр өмнө нь надад бас баригдаж байсан болохоор би тухайн үед нь хэлээд аль алиныг нь уучлаад өнгөрөөж байсан. Тэгээд би уурандаа эхнэрийнхээ нүүр, бие хэсэг рүү цохиж зодсон, уурлаад өөрийгөө хянах чадвар муутай болчихсон байсан. Би *******ийг өмнө нь цохиж зодож байгаагүй, гэхдээ өмнө нь Суданаас ирээд тай явдаг болохыг нь мэдээд тай уулзана гээд гарах гэхэд надтай зууралдаад байхаар нь түлхэж унагааж байсан, тэрнээс өөр юм бол болоогүй. Өөр гар хүрч байсан зүйл байгаагүй. Би тухайн үед ын дээр манай эхнэр ******* гараад суучихсан үнсэлцээд байж байсан учраас маш их бачимдаад ийм асуудал болсон. Ер нь манай эхнэр ******* анх удаа намайг хуурч байгаа нь энэ биш юм, өмнө нь бас тай 3-4 удаа уулзаж байгаад баригдаж байсан. Бас гар утас нь хоорондоо холбогдож тоглодог тоглоомоор хоорондоо холбогдож ярьдаг байсан болохыг нь мэдсэн. Намайг Судан улс руу явсан хойгуур тэр хоёр явалддаг болсон юм билээ. Гэхдээ би эхнэр *******т бусдаас авах ёстой байсан 1.000.000 төгрөгийг эмнэлгийн төлбөрт өгсөн. Мөн надаас дахиж төлбөр юм нэхээгүй юм. Би эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 60.000 төгрөгөө мөн төлсөн. Би эхнэртэйгээ тусдаа амьдарч байгаа, ер нь бол хүүхдүүдтэй  холбоотой зүйл байгаа болохоор шаардлагатай үед холбогдож байгаа, заримдаа би хүүхдүүдээ аваад харж байгаа. Утсаар ярихаар л намайг жаахан дарамтлаад байгаа шинжтэй яриад байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №116 дугаар:

“...1. ын *******ийн биед баруун, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, хацар, бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хөхлөг сэртэнгийн төвгөр, эрүү, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, нуруу, ууц, баруун, зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 эмнэлгийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Апекс менежмент ХХК-ийн нэхэмжлэх /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах”  гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Налайх үүргийн 5 дугаар хороо,******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******ийг бусадтай хардсаны улмаас маргаж, улмаар түүний эрүүл мэндэд нь халдаж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Тэгээд би уурандаа эхнэрийнхээ нүүр, бие хэсэг рүү цохиж зодсон, уурлаад өөрийгөө хянах чадвар муутай болчихсон байсан. Би *******ийг өмнө нь цохиж зодож байгаагүй, гэхдээ өмнө нь Суданаас ирээд тай явдаг болохыг нь мэдээд тай уулзана гээд гарах гэхэд надтай зууралдаад байхаар нь түлхэж унагааж байсан, тэрнээс өөр юм бол болоогүй. Өөр гар хүрч байсан зүйл байгаагүй. Би тухайн үед ын дээр манай эхнэр гараад суучихсан үнсэлцээд байж байсан учраас маш их бачимдаад ийм асуудал болсон” гэх мэдүүлэг, хохирогч өгсөн: “...дээрх бүх гэмтлүүдийг манай нөхөр ******* намайг зодож учруулсан. Зодуулахаас өмнө нь бол надад нэг ч гэмтэл байгаагүй, намайг ерөнхийдөө гараараа зөндөө цохиж зодсоноос гадна маш их өшиглөж зодсон. Өмнөх орой нь би манай нөхөр *******, найз , аа нар байцгаасан, бид нар уугаад бүгд муудаад унтсан, гэхдээ өглөө бол сэрээд архи гарцгаасан байсан, эрүүл үедээ намайг цохиж зодсон.” гэх мэдүүлэг, гэрч О.аагийн өгсөн: “...Яг тэр үед ******* босоод ирэхээр нь танай эхнэр чинь яагаад байгаа юм манай нөхрийн дээр гарсан үнсэлцээд байна гэж хэлтэл ******* шууд *******ийг цохиод авсан. Үргэлжлээд нэлээдгүй их цохиод байхаар нь би гэртээ ийм асуудал байлгамааргүй байна гэж хэлээд гаргасан” гэх мэдүүлэг, гэрч  өгсөн: “...Тэгээд ******* эхнэр *******ээ зодож эхэлсэн, нэлээн олон удаа цохиж зодсон байх, эхнэр бас над руу уурлаад бид хоёр бас маргалдаад яг яаж цохиж зодож байгааг нь анзаарч хараагүй, тэгээд бид хоёрыг одоо больчихоо гэртээ ороод учраа олчих гээд гаргасан” гэх мэдүүлэг, гэрч  өгсөн: “...Сүүлд ирснээсээ хойш 2023 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө ******* 03 цагийн үед залгаад зодуулчихлаа ирээд аваач гэж намайг дуудсан, тэгээд би яваад очиход ******* намайг дагаад манай гэр лүү явсан, манайд очоод ******* хувцсаа тайлахад доод уруул нь хавдчихсан, чихний орчимд нь хөхөрчихсөн, хоёр гарын булчин нь хөхөрчихсөн байсан юм. Нөхөр нь зодоод ийм болгочихлоо гэж байсан юм. Өмнө нь бол жижиг сажиг цохилоо зодлоо маргаан болсон гэж байсан, надаас өөр хүнд бол юу ч хэлдэггүй, ялангуяа гэрийнхнээсээ бол бүх таг нуучхаад байдаг юм” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн №116 дугаар:“...ын *******ийн биед баруун, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, хацар, бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хөхлөг сэртэнгийн төвгөр, эрүү, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, нуруу, ууц, баруун, зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           Шүүгдэгч  нь хохирогч Э.*******ийг өөрийг нь хуурсан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл хэлбэрээр удаан хугацаанд олон тооны гэмтэл, зовиур учруулан зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж заасантай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн байдал нь шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн амьдралын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтын хувьд ч гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Тэгэхээр Б.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэсэн саналтай байна. “ гэх дүгнэлтүүдийг  гаргажээ.

Шүүх  талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдуулан хохирогчийн зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн 1.112.000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 60.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ онц харгис хэрцийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                   

                            ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.ГАНБОЛД