| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00140/И |
| Дугаар | 156/шш2021/00206 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 156/шш2021/00206
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2021/00140/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,**************,**************,*******А-10*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Бэрхд нарт холбогдох 199,864,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдааны А танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /онлайнаар/,
Хариуцагч /онлайнаар/, /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэнт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нөхөрлөлийн болон нар нь тус нөхөрлөлийн эзэмшдэг жоншны уурхайгаас одоогоор олборлолт явуулж байгаа:
1. 92%-ийн агуулгатай,
2.*******80 тонн жоншны хүдрийг тонн тутмыг 600000 төгрөгөөр үнэлж нийлүүлнэ гэж*******019 оны 09 дүгээр сарын*******5-ны өдрөөс*******021 оны*******0 дугаар сарын*******2-ны өдөр хүртэл*******08,000,000 төгрөг шилжүүлж авчихаад жоншны хүдрээ нийлүүлэхгүй яваад байхаар нь бид худалдан авалтаа болих санал тавьж шилжүүлсэн мөнгөө нэхэж эхлэхэд тэд янз бүрийн шалтаг тоочиж, итгэхгүй бол бичгээр гэрээ хийе гээд нөхөрлөлийнхөө тамгыг авч ирээгүй болохоор нэгэнт мөнгө шилжүүлсэн дансны эзэн нөхөрлөлийн нэг гишүүн нь болохийн нэр дээр*******019 оны*******1 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ хийж, уг гэрээндээ*******019 оны*******2 дугаар сарын 05-ны өдрийн дотор өмнө шилжүүлсэн мөнгөний дүнд таарсан жоншны хүдэр нийлүүлэх үүрэг хүлээсэн юм.
Гэвч энэ үүргээ мөн биелүүлж чадаагүйгээ хүйтний улирал эхэлсэн, олборлолт явуулахад хүндрэлтэй, хүн хүч техник хэрэгсэл дутаж байгаагаа учирлаж, өөрсдийн буруугаа хүлээж энэ хариуцлагаа жоншны хүдрийнхээ тонн тутмын үнийг 500000 төгрөг болгон бууруулж байгаагаа мэдэгдэж*******020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Б.Түмэннасан, нар гарын үсэг зурж, энэ үеэрээ уурхайд техник нэмж авчихаад 500000 төгрөг шаардлагатай байгаа тул түр өгч байхыг гуйж оронд нь жонш өгье гэж хэлж*******020 оны 02 дугаар сарын*******0-ны өдөр уг мөнгийг шилжүүлж авсан.
Ингээд 40 тонн жоншны хүдэр нийлүүлээд Уурхайгаасаа өмнө ярьж байснаас илүүл олборлох боломжтой боллоо. Өмнөх дээр нэмж 30-40 тонн хүдэр нийлүүлж чадахаар байна. Нэг мөсөн таньд л өгчихье. Одоо мөнгөний бага зэрэг хэрэг болоод байна. Үүнийхээ үнийг төлчихвөл олборлолтоо нэмэгдүүлээд танай бүх хүдрийг нийлүүлэхэд бэлэн болчихлоо гэхэд нь нэгэнт өмнө нь өгсөн мөнгө маань эрсдэлд орж мэдэхээр байсан тул олборлолтыг нь нэмэгдүүлэх зорилгоор*******019 оны 06 дугаар сарын*******1-ний өдрөөс 07 дугаар сарын*******2-ны өдрийн хооронд нийт 49,400,000 төгрөг өгсөн юм.
Гэтэл нэмж бараагаа нийлүүлэхгүй*******020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болон*******020 оны 08 дугаар сарын*******7-ны өдрүүдэд дахин дахин жонш нийлүүлэх, чадахгүй бол мөнгийг буцаан төлөхөө амласан боловч өнөөдрийг хүртэл уг амлалтаа биелүүлэхгүй байгаа тул арга буюу шүүхэд ийнхүү хандаж байна.
Иймд болон Бэрх нөхөрлөл захирал нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу*******37.900.000 төгрөгийг, гэрээний хугацаа зөрчсөний алданги 61.964.000 төгрөг, нийт*******99.864.000 төгрөг гаргуулж Ц.Цэцэнт надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид маргаан бүхий асуудлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан, гарын үсэг зурсан байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..
Хариуцагч, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Бид эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн.. гэв.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...Нэг талаас нэхэмжлэгч Ц.Цэцэнтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөгөө талаас, нар бид, нарт холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу*******37.900.000 төгрөгийг, гэрээний хугацаа зөрчсөний алданги 61.964.000 төгрөг, нийт*******99.864.000 төгрөг гаргуулах тухай Ц.Цэцэнтийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү эвлэрлийн гэрээ-г байгуулав.
1. Хариуцагч, болон Бэрх нөхөрлөл нар нь дээрх нэхэмжлэлийн нийт дүнгээс үндсэн үүргийн гүйцэтгэлийн*******37.900.000 төгрөг, алдангиас*******5.000.000 төгрөгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа болно.
2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрлийг харгалзан үзэж алдангийн дүнг 46.964.000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн нийт үнийн дүнг*******52.900.000 төгрөг болгож багасгаж байгаагаа үүгээр хүлээн зөвшөөрч байна.
3. Хариуцагч нар нь энэ гэрээний*******-д заасан төлбөрөөс 30.000.000 төгрөгийг*******021 оны 05 дугаар сарын*******5-ны өдрийн дотор,*******0.000.000 төгрөгийг*******021 оны 06 дугаар сарын*******5-ны өдрийн дотор, 30.000.000 төгрөгийг*******021 оны 07 дугаар сарын*******0-ны өдрийн дотор, 57.900.000 төгрөгийг*******021 оны 09 дүгээр сарын*******0-ны өдрийн дотор, үлдэгдэл*******5.000.000 төгрөгийг*******021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов.
4. Хариуцагч нар нь энэ гэрээний*******-т заасан төлбөрийг мөнгөөр төлөхөөр бол нэхэмжлэгч Ц.Цэцэнтийн тухайн үед нэр заасан данс руу болон түүний эзэмшлийн ХААН банк дахь 5375049680 тоот дансанд шилжүүлнэ.
5. Хариуцагч нь төлбөрийг жоншоор төлөхөөр бол 92%-ийн агуулгатай жоншыг тонн тутмыг 500.000 төгрөгөөр үнэлж төлж болохыг талууд харилцан тохиролцов.
6. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хэмээн гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэнт нь хариуцагч О.Уранчимэг, ЗГБХНөхөрлөл, захирал нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу*******37.900.000 төгрөг, гэрээний хугацаа зөрчсөний алданги 61.964.000 төгрөг, нийт*******99.864.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид*******52.900.000 төгрөгт эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаа нотлон ирүүлсэн байна.
Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээний*******-т заасан төлбөрөөс 30.000.000 төгрөгийг*******021 оны 05 дугаар сарын*******5-ны өдрийн дотор,*******0.000.000 төгрөгийг*******021 оны 06 дугаар сарын*******5-ны өдрийн дотор, 30.000.000 төгрөгийг*******021 оны 07 дугаар сарын*******0-ны өдрийн дотор, 57.900.000 төгрөгийг*******021 оны 09 дүгээр сарын*******0-ны өдрийн дотор, үлдэгдэл*******5.000.000 төгрөгийг*******021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэн хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Цэцэнт ньд*******021 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ..эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******.157.270 төгрөг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 922.450 төгрөгийг, улсын төсвийн орлогоос*******34.820 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******23 дугаар зүйлийн*******23.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Цэцэнтийн нэхэмжлэлтэй, О.Уранчимэг, нөхөрлөл, захирал нарт холбогдох*******99.864.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид*******52.900.000 төгрөгийг Ц.Цэцэнтэд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******06 дугаар зүйлийн*******06.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэнтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******.157.270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 922.450 төгрөгийг, улсын төсвийн орлогоос*******34.820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэнтэд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА