| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/430 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/430
2024 4 22 2024/ШЦТ/430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,
Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эод холбогдох эрүүгийн 2309000002428 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо ........ хуучин эцсийн автобусын буудлын арын .......................... нийтийн байранд оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жил хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жил хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар тогтоосон. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож өөрчилж 2 жил хорих ял болгосон.
2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ялуудыг нэмж, нийт эдлэх ялыг 11 сар хорих ялаар тогтоож, уг ялыг биечлэн эдэлж ялын хугацаа дуусаж суллагдсан,
3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 14 хоногоор тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
4.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 са хорих ял оногдуулж, оногдуулсан 8 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1122 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сар 03 хоног хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Б.Э, ............................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Энь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын урд талын явган хүний гарц орчимд Ө.Хгийн эзэмшлийн "Айфоне-1” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1 925 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309000002428 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Ө.Хгийн өгсөн: "...2023 оны 9 дүгээр сарын 25-ны орой 19 цаг 30 минутын орчим би Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Сүхбаатарын талбайн зүүн талд найзтайгаа хамт гэр лүүгээ харих гээд алхаад явж байсан ба Т зочид буудлын харалдаа явж байхад миний гар утас куртикний зүүн халаасанд байсан. Тэгээд Сүхбаатарын талбайн голд явж байгаад гар утсаа үзэхэд алга болсон байсан. Залгаад үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тгийн баруун талын гарцан дээр маш их хүнтэй байсан тэр хавьд л би гар утсаа алдсан байх гэж бодож байна. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Гэрч Ч.Тийн өгсөн: "...Э буюу Ч гэх хүн Сүхбаатарын талбай Монтел хоёрын хооронд янз янзын зүйл зараал байнга шахуу согтуу явж байдаг. Тухайн Ч гэх хүн тухайн өдөр миний танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй ирээд тухайн эмэгтэй нь надад Айфоне-13 загварын гар утас авах уу гэж асуусан. Тэгээд тухайн утсыг нь үзэхэд кодтой байсан болохоор нь энэ утас чинь чиний утас мөн юм уу гэж асуухад тухайн эмэгтэй миний утас биш ээ надтай явсан хүн мөнгөө төлөхгүй байхаар нь тухайн утсыг авчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр би тухайн гар утсыг сэлбэгт 230 000 төгрөг өгч худалдан авсан." гэх мэдүүлэг /хх 8/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17/,
"Д" хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №СБ1-23-2152 дугаартай “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 1 925 000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Б.Эын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т зочид буудлын урд талын явган хүний гарц орчим Ө.Хгийн эзэмшлийн "Айфоне-13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1 925 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Хд 1 925 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ө.Х Айфоне 13 загварын гар утсыг биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.Энь бага боловсролтой, 34 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..................................... тоотод оршин суудаг гэх, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 8 сарын ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1122 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сар 03 хоногийг мөн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 40, 43-48/ зэрэг авагджээ. Түүний урьд ял шийтгэгдэж байсан талаархи тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Эын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хэдий ч шүүгдэгч өөрт ногдох эд хөрөнгөгүй, орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагч 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай тус шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Эшүүхэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авч түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр товлож шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Улмаар шүүгдэгч Б.Эыг албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг Цагдаагийн байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд албадан ирүүлж түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорьж шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хуульд заасан хугацаа дууссан гэж үзэн ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч хулгайлах төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж ял шийтгэгдсэн, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүний хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн боломжгүй гэж үзсэн.
Шүүгдэгч Б.Эыг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаартай захирамжаар албадан ирүүлж, албадан ирүүлсэн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон байх тул /хх-ийн 104-105, 109/ түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2309000002428 дугаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ