| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0090/э |
| Дугаар | 2017/ШЦТ/92 |
| Огноо | 2017-04-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Бямбажаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Ч.Бямбажаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Т.Б-, Ц.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн 201722000099 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Б-,
Шүүгдэгч Т.Б-, Ц.Б- нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Цагааны гол нэртэй газраас иргэн Б.Г-ын 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлан авч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б-, Ц.Б- нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Цагааны гол нэртэй газраас Б.Г-ын 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлан авч 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2015 оны 11 сарын үед би гэрийнхээ тэнд байдаг Б.Г-а гэдэг залуугийн бэлчээрт байсан үхрээс нь улаан зүсмийн бярууг хулгайлж гэрийнхээ гадаа авчирч нядалсан. Махыг нь Ц.Б-т өгөөд 200.000 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай найз 2015 онд үхрийн мөнгө шилжүүлсэн юм. Би найзындаа очиж манайхаас үхэр цохиж авъя гээд авсан. Тухайн үед би хүний үхэр гэдгийг мэдээгүй. Хоёулаа очиж нядалсан юм чинь хуваагаад төлчихье гээд 250.000 төгрөг өгсөн. Гэтэл 800.000 төгрөг нэмж өг гэсэн. Мөрдөн байцаагч 200.000 төгрөг нэмж өгөөд гомдол саналгүй болго гэж байсан. Манайд Б.Г-а хавар 5 дугаар сард ирээд та хоёр манай үхрийг авчихсан юм уу гэхэд тийм гэсэн. ...Бүлэглэж хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын дундуур идэшний үеэр санагдаж байна. Төмөрбулаг сумын 1-р багийн нутаг Цагааны гол гэх газраас өөрийн үхэр сүргээсээ ягаан халзан зүсмийн монголын гунжан үнээ алдсан. Тухайн үед би үхрээ тэр хавиар хайж өвөлжин явсан ч сураг гарахгүй байсан. Манай тухайн үед Цагааны голд өвөлжиж байсан бөгөөд манай үхэр уг нь гэрийнхээ ойр хавиас холддоггүй, тэр хавиараа нутагшсан юм. Тэгээд олдохгүй болохоор нь айлын үхэр малд нийлээд явчихсан юм болов уу гээд сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчид мэдэгдэлгүй орхисон юм. …Би алга болсон үхрээ хайж зөндөө зардал гаргасан. Би өөрөө Мөрөнд ээлжийн ажилтай байдаг болохоор үхрээ хайх гэж Төмөрбулаг руу байнга явж байсан. Тэр бүх зардлаа нийлүүлээд би энэ хоёроос нийт 600.000 төгрөг нэхэмжилснийг энэ хоёр надад өгчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Мал үнэлсэн тайлан /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201622000326 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Б.Г-а нь …гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Ц.Б- нь урьд 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 129 дүгээртэй тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-46 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүйд тооцогдохоор байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР