Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2021/00195

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  *******ийн *******, /РД:МД*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн ******* /МТ*******/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.******* /онлайн/, хариуцагч Х.******* /онлайн/ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2016 онд Х.*******тай танилцаж 2017 оны 09 сарын 19-ны өдөр гэрлэлтийн 4313000010 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 04 сард хүү Н.******* төрсөн. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй байсан тул 2020 оны 07 сарын 01-ээс тусдаа амьдрах болсон тул хүү минь эцэг болох ******* хамтран амьдарч байсан. Очиж авсан боловч удалгүй ирж зодон булааж авсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү ******* эхийн асрамжид үлдээж эцэг *******д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн / онлайн / тайлбартаа: ...би анх 2016 онд *******тай танилцаад 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулж байсан. Бидний дундаас нэг хүүтэй. Хүү маань 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Миний бие 2018 онд Бугант тосгонд цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед ******* намайг байнга хардаж, хааяа гар хүрдэг байсан. Түүнээс хойш би ажлаасаа гараад дараа нь Болд Төмөр ерөө гол ХХК-д ажилд орсон. Тэнд ажилд ороход эхний 50 хоног ажил амралтгүй ажиллаж ёстой юм билээ. Түүнээс болоод ******* бид хоёр маргалдаж эхэлсэн. Байнга намайг харддаг. Согтуу ирээд нэг биш удаа надад гар хүрч байсан. гэр бүлийн иймэрхүү маргаанаас болоод гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Миний хувьд хүүхдээ өөр дээрээ хүүхдээ авах хүсэлтэй байсан боловч шинжээч ирээд гэр бүлийн байдал асран хамгаалах нөхцөл байдал нь Нямтулгын асрамжид үлдээх шийдвэр гаргасан байсан. Цаашид *******тай хамт амьдрах боломж нөхцөл байхгүй гэж үзсэний үүднээс гэрлэлт цуцлуулах шийдвэр гаргасан гэх.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд / онлайн / өгсөн тайлбартаа: ... Бид хоёр анх 2016 танилцаад 2017 оны 09 дүгээр сард манай хүүхэд төрсөн. Тэгээд хүүхдээ төрсний дараа гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш манай эхнэр ажил хийгээд амьдрал маань болж бүтэж байсан.Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол уурхайд ажилд орсноос хойш гэр бүлийн маргаан эхэлсэн. Ажилд ороод хүүхэдтэйгээ ярихгүй алга болдог байсан.Тэгээд миний уур хүрээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд л салах болсон байх. Хүүхдээ харна гээд аваад явахаар гэртээ ээждээ үлдээгээд өөрөө харж ханддаггүй байсан. Тэгээд надад гэр бүл цуцлах талаар нэхэмжлэл ирэхэд нь би татгалзаагүй хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд олон удаа гуйж үзсэн. Одоо гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй, хүүхдийг эцгийнх нь асрамжид байлгахаар дүгнэлт гарсан тул эх *******гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй гэх.

 

Шүүх Д.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд / онлайнаар / өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Д.*******гийн шүүхэд гаргасан ... Х.*******ас гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хэргийн 1-р тал, хавтаст хэргийн 3-7 дугаар талд авагдсан эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны хуулбар, Бугант тосгоны захирагчийн тодорхойлолт, гэрлэгчдийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд өгсөн ... гэрлэлт цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрч, энэ тал дээр ямар нэгэн маргаангүй болох тухай дээрх тайлбарууд зэргээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгчийн гаргасан ... хүү Н.Мөнхтулгыг өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ... хүү Мөнхтулгыг эцгийнх нь асрамжид өгөхөөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дагуу зөвшөөрсөн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...шинжээчийн дүгнэлтээр хүүгээ өөрийн асрамжид авахыг зөвшөөрч, цаашид өсгөн хүмүүжүүлэх боломжтой гэх тайлбар, хавтаст хэргийн 25-37 дугаар талд авагдсан Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 04 сарын 06-ны өдрийн сэтгэл зүйчдийн дүгнэлтээр ...Х.Нямтулгыг хүү Н.Мөнхтулгын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоовол хүүхдийн эрх зөрчигдөхгүй байж, дассан өссөн гэртээ сэтгэл санааны хувьд тайван, сурч боловсрох, өсөж хөгжих бололцоогоор хангаж, хайр халамжаар дутаахгүй, өсгөн хүмүүжүүлэх боломжтой гэх дүгнэлтээр хүүхдийг эцэг Х.Нямтулгынх нь асрамжид байлгах нь зүйтэй бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хууль сануулагдаж гарсан тул үнэн зөв, хууль ёсны дүгнэлт гэж үзэв.

Мөн хүүхдийг нэгэнт эцгийнх нь асрамжид байлгах нь зүйтэй гэсэн шинжээчийн дүгнэлт болон хариуцагчаас ... эх Д.*******гаас нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй гэх тайлбар зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14, 26, 38, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар ... эх Д.*******гаас хүү Н.*******д тэтгэлэг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Харин эх Д.******* нь ... хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, маргаж буй боловч түүний энэхүү тайлбар нь хүүхдэд тэтгэлэг тогтоохгүй байх үндэслэл биш гэж үзнэ.

Иймд Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 4, 5, 14 дүгээр зүйлийн 14.6, 26, 38, 40 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар ... эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх журамт болон тусгайлан зохицуулсан эрх, үүрэгтэй байна.

Гэрлэгчид нь дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Х.*******ас уг 70,200 төгрөгийг гаргуулж Д.*******д олгох, мөн Д.*******гаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (207,400:2х12=1.244,400 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Тайжууд овогт *******ийн *******, Цагаан сахал овогт *******ийн ******* нарын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсоныг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 4313000010 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 09 сарын 03-ны өдөр төрсөн хүү Нямтулгын Мөнхтулгыг эцэг Х.Нямтулгын асрамжид үлдээж, түүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эх Д.*******гаар сар бүр тэжээн тэтгүүлж, түүний хүү Н.Мөнхтулгыг өөрийн асрамжид авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Х.*******ас уг 70,200 төгрөгийг гаргуулж Д.*******д олгох, мөн Д.*******гаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН