| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2021/00210/И |
| Дугаар | 148/ШШ2021/00190 |
| Огноо | 2021-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 148/ШШ2021/00190
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Г.*******ийн нэхэмжлэлтэй, Э.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: *******ийн ******* /регистрийн дугаа:ЖИ-*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...******* овогтой ******* миний бие нь 2002 онд ******* овогтой *******тай танилцаж, 2006 оны 01 дүгээр сарын 24-нд гэрлэлтийн №0060462 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 01 дүгээр сарын 24-нд хүү Б.*******, 2012 оны 02 дугаар сарын 24-д хүү Б.*******, 2018 оны 02 дугаар сарын 18-нд охин Б.******* нар төрсөн. ******* овогтой ******* миний бие нь 2012 оноос хойш нөхөр болох *******тай зан харилцааны таарамжгүй байдал, хэрүүл маргаан согтуу ирж агсам тавилт хүчирхийлэлд олон удаа автаж байсан.
Би Э.*******ын ажлын байр, нийгэмд эзлэх байр суурийг нь мөн ганцаараа ажил хийдэг болохоор хүүхдүүдээ идэх хоолгүй, болчих вий гэж бодож нэг ч удаа цагдаад дуудлага өгч байгаагүй. Одоо тэвчиж хамт амьдрах боломжгүй болсон тул миний болон хүүхдүүдийн нөхцөл байдал тайван бус айдастай,стресстэй, бид хүчирхийлэлд автаж байна.
Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.*******, хүү Б.*******, охин Б.******* нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй ... гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхаан 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 014-Б тоотод оршин суух хаягтай, Хилийн цэргийн 0101 дүгээр ангид, баримт бичгийн шалгагч ажилтай
Булган овгийн *******ын ******* /регистрийн дугаар:МЬ-81091617/ 2021 оны 04 дүгээр сарын 21-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие ******* овогтой ******* нь ******* овогтой *******тэй анх 2002 оны 12 дугаар сарын 01-нд танилцсан. Тэгээд хамт амьдарч байгаад 2006 оны 01 дүгээр сарын 24-нд гэрлэлтээ батлуулсан. Анхны хүү Б.******* 2004 оны 01 дүгээр сарын 24-нд, дунд хүү Б.******* 2012 оны 02 дугаар сарын 24-нд, бага охин
Б.Аминсана 2017 оны 02 дугаар сарын 14-нд төрсөн. Гэр бүлдээ удаа дараа агсан тавьж байсан нь үнэн болно. Эхнэр хүүхдээ олон удаа гомдоож байсан нь үнэн. Эхнэр ******* овогтой ******* нь шүүхэд өргөдөл өгч, гэр бүлээ цуцлуулах болсон нь миний буруу. Эцэг хүний үүргээ хүлээж, гэр бүл салсан ч гэсэн гурван хүүхэддээ тавьдаг анхаарлаа насанд хүртэл нь тавих болно.Бид хоёрын хувьд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Гурван хүүхэдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгч: Г.******* 2021 оны 04 дүгээр сарын 21-нд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
...******* овогтой ******* миний бие нь ******* овогтой *******аас гэр бүл цуцлуулж, бид хоорондоо ярилцан тохиролцсны улмаас ямар нэгэн маргаангүй гэр бүлээ цуцлуулж байгаа тул шүүх хуралд биднийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү!. Шүүх хуралд оролцохгүй болсон шалтгаан нь: Гэртээ бага насны хүүхдүүдээ хардаг тул гэрээс гарах боломжгүй байгаа тул хүсэлтийг минь хүлээж авна уу!... гэжээ.
Хариуцагч: Э.******* 2021 оны 04 дүгээр сарын 21-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...******* овогтой ******* миний бие нь ******* овогтой *******ээс гэр бүл цуцлуулж байгаа тул энэ асуудлыг бидний байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү! Бидний хувьд ямар нэгэн маргаангүй, эвтэй найртай ярилцаж, гэр бүлээ цуцлуулж байгаа. Мөн эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болно. Шүүх хуралд оролцохгүй болсон шалтгаан нь: Хил дээр ээлжийн системээр 7 хоногийн хугацаатай ажиллаж, 7 хоног гэрийн хорионд байдаг тул хүсэлтийг минь хүлээж авна уу!... гэжээ
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Э.*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2002 онд танилцан, улмаар 2006 гэр бүлээ батлуулан, хамтран амьдрах хугацаанд 2004 оны 01 дүгээр сарын 24 нд хүү Б.*******, 2012 оны 02 дугаар сарын 24 нд хүү Б.*******, 2017 оны 02 дугаар сарын 18-нд охин Б.*******, нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Г.*******, Э.******* нарын гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 409 дугаарт бүртгэж, №0060462 дугаартай олгогдсон Гэрлэлтийн баталгааны хуулбар, хүү Б.*******, Б.*******, охин Б.******* нарын гэрчилгээний хуулбарууд лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Г.*******, Э.******* нар нь гэрлэлт цуцлуулах асуудлаар өмнө нь шүүхэд хандаж байсан боловч 2020 оны 10 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрсэн боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа дахин үргэлжилсэн нь хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул шүүхэд хандсан байна.
Нэхэмжлэгч Г.*******, Э.******* нар нь ...бид хоорондоо ярилцан тохиролцсны улмаас ямар нэгэн маргаангүй гэр бүлээ цуцлуулж байгаа...бидний хооронд эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн ямар нэгэн маргаангүй... гэх, мөн насанд хүрээгүй хүү Б.*******, Б.*******, охин Б.******* нарыг эх Г.*******ийн асрамжинд үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т ...Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй хүү Б.*******, Б.*******, охин Б.******* нарыг хүссэн цагт нь төрсөн эцэг Э.*******тай уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн аль нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Г.*******ийн нэхэмжлэлтэй, Э.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийн хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигчдод боломжит хугацаанд мэдэгдэж байсан боловч хэн аль нь ...гэр бүл цуцлуулж байгаа тул энэ асуудлыг бидний байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү! Бидний хувьд ямар нэгэн маргаангүй, эвтэй найртай ярилцаж, гэр бүлээ цуцлуулж байгаа. Мөн эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болно... гэх хүсэлтүүдийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э.*******аас 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Хатиган овгийн *******ийн *******, Булган овгийн *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүү Б.*******, Б.*******,охин Б.******* нарыг эх Г.*******ийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Г.******* нь хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгийн хураамж 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ