Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******,

Улсын яллагч: *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 ******* аймаг ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****оны **дугаар сарын **0-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, ковшийн оператор мэргэжилтэй мэргэжилтэй, “******* ” ХХК-д харуул ажилтай, ам бүл 3, аав ээжийн хамт, ******* аймгийн ******* сум, * дүгээр баг,** тоотод оршин суух хаягтай, овогт /РД:/,

          

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын * дүгээр багийн нутаг * дугааp байрны урд талын автомашины зогсоол дээр согтуурсан үедээ ******* аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж "Хөөе гөлөг минь нүд авч өг" гэж дайрч нүүр хэсэгт гараараа цохиж, баруун нүдний доор, зүүн сарвуу, баруун хөхөнд гүн зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд ******* аймгийн ******* сумын * дүгээр багийн нутаг ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд тус хэлтсийн цагдаа зохицуулагч хохирогч цагдаагийн ахлах ахлагч тавьсан шаардлагыг эсэргүүцэн гэдэс рүү нэг удаа өшиглөж хүч хэрэглэсэн, өөдөөс нь шүлсээрээ нулимж, "Ална шүү пизда минь" гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа цагдаагийн ахлах ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсргүүцэж, хувцаснаас нь зуурч, түүнрүү нулимж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 01 сарын 11-ны өдөр ахад яагаад ийм зан гаргасан бэ гэхээр 2022 онд замын цагдаа байхдаа миний нүдийг цохиж байсан юм. 2022 оны 12 сарын 2-ноос 3-ны шилжих шөнө зоогийн газар цохиулсан. цагдаатай хамт явж байсан. Хоолонд орж байх үед чи намайг гүтгэсэн биз дээ гээд байхаар нь би чи хуулиа мэддэггүй юм уу гээд хэлчхээд хоолоо идээд сууж байсан чинь намайг заамдаж чирч гаргаад аниастай нүд рүү цохисон. Одоо энэ нүд нь харахаа байчихсан. Ийм юман дээр Шүүх эмнэлгийн гэдэг эмч дээр ахтай очиж үзүүлж байсан. Тэгсэн чинь явуулсан хүн мөн үү гэж асууж байсан. Тэгээд Шүүх эмнэлгийн дүгнэлт нь эрүүл мэндэд нөлөөгүй, гэмтэлгүй гээд гарчихсан байсан. Тэрэнд нь би гомдож явдаг. Тухайн өдөр 2024 оны 01 сарын 11-ний өдөр сургуулийн хойд талын подемын хажууд архи уучхаад нэлээн согтолттой 2 дугаар байр луу гэр лүүгээ явж байсан юм. Тэр үед нүд өвдөөд байсан юм. Тэгэхэд би Мянганбаяр ахтай зогсоол дээр таарч машинд сууснаа л мэдэж байна. Тэрнээс хойш бол мэдэхгүй байгаа. Ер нь нүдний гэмтлээс болж их ууртай болсон. Биеэ барих чадваргүй болсон. Цагдаа дээр эрүүлжүүлэх дээр очсоноо мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:  

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 02 дүгээр хуудас/,

2. аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.гийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №117 дугаартай "... ын биед баруун нүдний доор, зүүн сарвуу, баруун хөхөнд гүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэндийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

3. аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа Сэтгэцийн тасгийн их эмч , , нарын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/24 дугаартай "".. *"... ******* нь одоогоор бие хүний органик эмгэгтэй болно. ******* нь одоогоор бие хүний органик эмгэгтэй болсон асуудлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь одоогоор бие хүний органик эмгэгтэй ч хэрэг хариуцах чадвартай. ******* нь одоогоор бие хүний органик эмгэгтэй ч эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 08-09 дүгээр хуудас/,

4. Хохирогч ын өгсөн "... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байсан. 13 цагт цайны цаг болоод ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг 03 дугаар байрны 61 тоотод гэртээ харьсан. Өдөр 14 цагт цайны цаг дуусаад гэрээсээ гарч ирсэн. 3 дугаар байрны урд авто машины зогсоол дээр албан улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ тавьсан байсан. Тээврийн хэрэгсэлд суугаад зогсоолоос гарахаар ухрах гэтэл машины ард гээд ******* сумын иргэн зогсоод байсан. Би цонхоо онгойлгоод холдоорой би хөдлөх гээд байна гэж хэлсэн чинь онгойлгосон цонхон дээр хүрээд ирсэн. Ирээд ямар ч мэндийн зөрүү байхгүй "Хөөе гөлөг минь нүд авч өг гээд байсан. Чи тэйгээ өөрөө ярь би мэдэхгүй гэж хэлээд хөдлөх гэсэн чинь онгорхой цонхоор цээжээ оруулчхаад орилоод байсан... гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь над руу дайрч байгаад шууд миний гар утсыг цохиж унагаагаад миний нүүрнээс маажаад авсан. Тэгээд би машинаас буугаад гэгчийг машиныг ард суулгаад нэмэлтээр замын цагдаа ахлах ахлагч дуудаж хамт цагдаагийн хэлтсийн байран дээр аваачсан. Миний нүүрний баруун талын хацар дээр хоёр гурван хэсэг газар маажсан. Баруун талын суга орчимд махнаас базсан тэр газар нь хөхөрсөн байсан. зүүн гарын сарвууны ар хэсэгт хоёр хэсэг газар маажсан. Өөр гэмтэл шарх байхгүй. нь манай цагдаагийн алба хаагчтай маргалдсан талаар гомдол гаргаж байсан юм. Тэгээд бид хоёрыг тэр асуудлыг дарсан гээд согтуу таарах болгондоо яриад байдаг юм. Тэрнээс болоод л над руу дайраад байсан.... Миний гар утас эвдрээгүй зүгээр байгаа. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дугаар хуудас/,

4. Хохирогч өгсөн "...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байсан. Би томилгооны дагуу ******* сумын Хөтөл хөшөөний замын цагдаагийн постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 14 цагийн орчимд ахмад над руу залгаад ******* сумын 1 дүгээр баг 3 дугаар байрны урд яаралтай хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Би шууд яваад очиход ахмад албаны 9805СЭУ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн урд жолоочийн суудал дээр суучихсан харин арын суудал дээр нь гэх залуу суучихсан хоорондоо барьцалдчихсан байсан. ахмад нүүрнээс нь цус гарчихсан нь хэл амаар доромжлоод байж байсан. Би шууд арын суудал руу нь шахаад суусан чинь над руу дайраад хэл амаар доромжлоод машины нөгөө хаалгаар гарах гэж дайрсан.... ыг эрүүлжүүлэх байр руу дагуулж ороод өмсөж явсан хувцсаа тайл гэж хэлсэн чинь шууд миний гэдэс рүү нэг удаа өшиглөөд миний өөдөөс нулимсан.... гээд эрүүлжүүлэх байрны цагдаагийн өөдөөс нулимаад эсэргүүцээд байх шиг байсан. Тэгээд сүүлд нь бид хоёр нийлж байгаад ын хувцсыг тайлж эрүүлжүүлэх байранд хийсэн. ахмад руу дайраад байсан. Миний нүдийг авч өг чинь миний нүдийг цохичихсон чи миний нүдийг авч өг гээд дайраад байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Саатуулж байгаа тул биед нь үзлэг хийдэг учраас хувцсаа өөрөө тайлах талаар шаардлага тавьсан. Тэгсэн чинь намайг ална шүү пизда минь гээд шууд намайг нэг удаа өшиглөсөн...." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

5. Хохирогч ... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байсан Би томилгооны дагуу ******* сумын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх баривчлах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан.... үдээс хойш 14 цагийн орчимд ******* согтуугаар тус цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад ын биед халдсан, мөн шаардлага эсэргүүцсэн гэх зөрчил гарган хүргэгдэж ирсэн ирэхдээ нэлээн согтолттой байсан ингээд зөрчил гаргасан үндэслэлээр эрүүлжүүлэх байранд оруулахаар шаардлага тавьсан гэтэл рүү дайраад өшиглөх гэсэн яг оносон эсэхийг нь хараагүй... хувцсаа тайл гэж хэлсэн чинь эсэргүүцээд надтай зууралдаад байсан... хувцсаа тайл гэсэн чинь эсэргүүцээд өмсөж явсан хувцас руу цэртэй шүлсээ нулимчихсан гэх мэдүүлэг /хх- ийн 47 дугаар хуудас/,

6. Гэрч ... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байсан би ажлаасаа гараад 26 дугаар байр луу алхаж явтал 3 дугаар байрны урд авто машины зогсоол дээр цагдаагийн машин дотор 2 хүн ноцолдоод байсан очтол тус хэлтсийн зохицуулагч ахмад ыг машинд суулгах гэж байсан ******* эсэргүүцээд машинаас зууралдаад байсан ын баруун талын хацраас цус гарчихсан байсан... нэлээд согтолттой байсан учир ахлах дэслэгч рүү дайрч хэл амаар доромжлоод байсан... ыг хэл амаар доромжлоод шууд энгэр лүү нь нулимсан тэгээд шаардлага биелүүлээгүй тул хувцсыг нь тайлж эрүүлжүүлэх байранд оруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

7. Хохирогч аас гаргаж өгсөн Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл Хяналтын камерын бичлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг 3 дугааp байрны урд талын авто байрны урд зогсоол дээр согтуурсан үедээ ******* аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсийн зохицуулагч эр байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж "Хөөе гөлөг минь нул өг" гэж дайрч нүүр хэсэгт нь баруун нүдний доор, зүүн сарвуу, баруун хөхөнд гүн зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд тус хэлтсийн хэлтсийн цагдаа зохицуулагч хохирогч цагдаагийн ахлах ахлагч тавьсан шаардлагыг эсэргүүцэн гэдэс рүү нэг удаа өшиглөж хүч хэрэглэсэн, өөдөөс нь шүлсээрээ нулимж, "Ална шүү пизда минь" гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, Эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа цагдаагийн ахлах ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг хувцаснаас нь зуурч өмсөж явсан ажлын хувцас руу цэртэй шүлсээ нулимж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

 

Хоёр. Нотлох баримтын үнэлгээ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Гурав: Эрх зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч *******ын нь хохирогчтой маргалдан, түүнийг зодож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Дөрөв. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ын зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг нэмж нэгтгэн 3,200,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөхөөр ял оногдуулах санал тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 3,250,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******т оногдуулсан 3,250,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч овогт /РД:/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэмт хэргийг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүрэг биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 3,250,000 төгрөгөөр тогтоосугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА