Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2021/00136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Булган аймгийн .......... сумын ........... тоотод оршин суух, Ж овогт Бын А/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн .....сумын............... тоотод оршин суух, Г овогт Дгийн А -д холбогдох, 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага бүхий 132/2021/00059/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Д.А, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дийн Атэй 2010 онд танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Мтөрсөн.

Д.А нь 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ явсан ба түүнээс хойш хамт амьдраагүй. Утсаар ярих гэхэд гэрийнхэн нь байхгүй гээд яриулаагүй. Гэрийн хаягийг нь мэддэг тул 2015 оны 08 сард охиноо дагуулж очиж нэг хоноод буцсан. Д.А 2017 онд өөр хүнтэй гэр бүлтэй болсон.

Одоогоор миний бие охинтойгоо амьдардаг. Охин Мминий асрамжинд үлдэнэ. Хүүхдийн асрамжид маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцсан. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжинд маргаан байхгүй. Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ань хариуцагч Д.Агээс гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Б.А, Д.А нар нь 2010 онд танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин А.М/ төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 4-8 дугаар тал/

Гэрлэгчид нь 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Д.А нь өөр гэр бүлтэй болсон, харилцан гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Охин А.Мнь одоо эцгийн асрамжид байдаг бөгөөд хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй тул охин А.Мыг эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ж овогт Бын А/, Г овогт Дийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.М -ыг эцэг Б.Аийн  асрамжид үлдээсгэй.

3. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагч Б.Аээс  70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А олгосугай.                                                

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН