Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/090

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, улсын яллагч Н.Цогням, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Юу Жи (UG) нэртэй баарны утаат тамхи татах зориулалттай өрөөнд *******, ******* нар маргалдан бие биедээ халдахад тэдгээрийг салгах гэж оролдсон ******* эрүү хэсэг рүү цохин биед нь халдаж, түүний эрүүл мэндэд эрүү ясны хугарал, уруул эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дах хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 61 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дах хуудас), гэрч  мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь хуудас), *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дахь хуудас), гэрч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь хуудас), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь хуудас), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 34-35 дахь хуудас),  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хавтаст хэргийн 59 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/62 дугаар албан тоот (хавтаст хэргийн 64-65 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь хуудас), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 89-90 дахь хуудас), хохирогчийн хохирол хүлээн авсан, хохирол гомдолгүй гэсэн баримт (хавтаст хэргийн 106 дахь хуудас),   яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 74-77, 79-87, 116-122 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дах хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 61 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дах хуудас), гэрч  мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь хуудас), *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дахь хуудас), гэрч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь хуудас), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь хуудас), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 34-35 дахь хуудас),  эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хавтаст хэргийн 59 дахь хуудас), Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 09/62 дугаар албан тоот (хавтаст хэргийн 64-65 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь хуудас), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 89-90 дахь хуудас), хохирогчийн хохирол хүлээн авсан, хохирол гомдолгүй гэсэн баримт (хавтаст хэргийн 106 дахь хуудас), яллагдагч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дэх хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 74-77, 79-87, 116-122 дэх хуудас) зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтыг /хх-ийн 106/ хавсаргасан байх тул шүүгдэгч  ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 /найман зуун/ нэгж буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 /найман зуун/ нэгж буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн хохирогч ******* эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 3,356,500 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Iphone-15 pro маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.

Шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ыг цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******аас 3.356.500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Iphone-15 pro маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч *******т нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА