Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

хохирогч Б.Нямдаваа,

насанд хүрээгүй шүүгдэгч М.Галбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүү, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Наранбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд Тойн овогт Мөнхбаатарын Галбаяр, Чоен Шунлайн овогт Цэндбаярын Түвшинхүү нарт холбогдох эрүүгийн 201625011716 дугаартай, 105/2017/0104/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, арматурч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, ахын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 2 баг, Эрдэнэмандал, 10 гудамж, 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг, 18 дүгээр хороо, Сурагчийн 7-66е тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бэсүд Тойн овогт Мөнхбаатарын Галбаяр, /РД:ВЕ00233013/,   

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, арматурч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум, 5 баг, Улаан-Уулд оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 2-18 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Чоен Шунлайн овогт Цэндбаярын Түвшинхүү, /РД:ЕН00241619/,   

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүү, М.Галбаяр нар нь 2016 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны гадаа ертөнцийн зүгээр зүүн талд байрлуулан тавьсан иргэн Б.Нямдаваагийн эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 04-02 УНС улсын дугаартай Хьюндай Аксент автомашиныг, 2016 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин заяа эмнэлэг”-ийн гадна талбайд байрлуулан тавьсан иргэн М.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 37-84 УНЭ улсын дугаартай хар өнгийн Верна Аксент маркийн автомашиныг тус тус давтан үйлдлээр, бүлэглэн хулгайлж бусдад нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Насанбуян ахтай 100 айлд сагс тоглож байгаад танилцсан. Хуягаа ах надад утсаар “гайгүй машин байна уу?” гэж хэлэхэд хажууд байсан Насанбуян ах энэ талаар сонссон. Тэгтэл надад Насанбуян ах нэг машин санал болгосон. Тэгээд Хуяагаа ахад үзүүлтэл тэр машиныг голоод авахгүй байсан. Тэгээд Насанбуян ахад “таны машиныг авахгүй гэж байна” гэж хэлтэл Насанбуян “тэгвэл өөр машин бодно” гэж надад хэлсэн. Тэгээд би Насанбуян ахыг дагаж явж байсан.” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Галбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түвшинхүүгийн ах машин авна гэж байсан. Тэгэхээр нь би Түвшинхүүтэй машины үнэ судлаад явж байсан. Тэгээд сагсны талбай дээр Насанбуян гэдэг ахтай танилцсан. Түвшинхүү ахтайгаа машины талаар ярьж байгааг Насанбуян сонссон байсан учраас Түвшинхүүд надад машин байгаа талаар хэлсэн. Тэгээд Насанбуян бид хоёртой эвтэйхэн харьцаад бид хоёрт 5000 төгрөгөөр хоол авч өгөөд байсан. Тухайн үед Насанбуянд банкны данс байхгүй учраас миний банкны дансанд Алтанхуягийн машины мөнгийг хийлгэсэн. Түвшинхүү бид хоёр Насанбуянг машин хулгай хийхэд нь хамт байгаагүй, Түвшинхүү бид хоёр хамт РС тоглоом тоглодог байсан. Насанбуян бид хоёрыг дагуулаад “Цайз 16”-руу дагуулж яваад “та хоёр автобусны буудал дээр байж бай, би машинаа аваад ирье” гэж хэлэхээр нь “бид хоёр хамт явья” гэж хэлсэн чинь Насанбуян “тэгвэл орцны үүдэнд хүлээж бай” гэж хэлсэн. Тэгтэл Насанбуян машинтайгаа хүрч ирээд “за машинаа ав” гэж хэлсэн. Би тэгэхээр нь машины баримт бичгийг яасан талаар асуутал Насанбуян “баримт бичгийг зохицуулна араас чинь явуулна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 00 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машинаа тавиад гэртээ орсон. Тэгээд өглөө 10 цагийн үед дэлгүүр гарах гээд машинаа хартал машин байхгүй болохоор нь шууд цагдаад дуудлага өгсөн. Одоо надад энэ хоёр шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Галбаярын хууль ёсны төлөөлөгч Н.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түвшинбаяр миний үеэл дүү ажил төрөл хийхдээ маш сайн, барилгын өрлөгийн уралдаан тэмцээнд тогтмол сайн оролцдог хүүхэд. Тэгээд хэрэгт орохоосоо өмнө “найзынхаа гэрт хонолоо” гэж гараад явсан. Миний ээж надад хэлэхдээ “Түвшинхүү гадуур яагаад хоноод байна, буруу хүмүүстэй нийлээд байгаа юм биш биз дээ” гэж асуугаад байсан. 5 сард улсын тэмцээнд явах байсан одоо зан харьцаа сайжирсан, одоо ээж дээрээ туслаад хөдөө байгаа.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүүгийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хүү Галбаяр нь хичээл сурлагандаа сайн, миний үгнээс гардаггүй томоотой хүүхэд. Хавар 4 сараас эхлээд найз охинтой болчихлоо гээд гэрт дагуулж ирсэн. Намайг хөдөө явах хоорондуур ийм асуудалд оролцсон байсан. Найз охин нь болохоор Насанбуянгийн дүү байсан.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…04-02 дугаартай мөнгөлөг саарал өнгийн аксент машиныг Галбаяр бид хоёр унаж үзэх сонирхолтойгоор авъя гэсэн. Насанбуян та хоёр хүн хараад байж бай гээд явсан. Бид хоёр машины ойролцоо хүн хараад зогсож байсан. Тухайн үед цаг 02 цаг болж байсан. Насанбуян 30 орчим минутын дараа машиныг унаад ирсэн. …Насанбуян би явахгүй гээд буцаад хот явсан. Замын-Үүд хүртэл Галбаяр бид хоёр ээлжлэн барьж явсаар Замын-Үүдэд манай гэрт очсон. Машинаа манай гэрээс хол 4-5 км орчим зайд үлдээгээд хаясан. Ингээд маргааш орой нь 20 цагийн суудлын галт тэргээр Улаанбаатар хот руу явсан. ...Би 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр найз Насанбуян /89600247/ Галбаяр /89197093/ нарын хамт гадуур сэлгүйцэж явж байгаад БГД-ийн 5 дугаар хорооны 3 дугаар эмнэлгийн орчимд Аминзаяа гэдэг эмнэлгийн гадна улсын дугаарыг санахгүй байна хар өнгийн Верна маркийн авто машин хаалга нь цоожгүй дотороо түлхүүр кондуктортой зоолттой авто машин байсан чинь Насанбуян энэ машиныг унаад явах уу? гэсэн тэгээд Галбаяр бид хоёр тэр машинд суугаад Насанбуян уг авто машиныг унаад тэндээс хөдлөөд явсан. Тэгээд Насанбуян энэ машиныг хотод унаж болохгүй байх хотоос гараад унах уу? гээд тэгээд Галбаяр “танай гэр лүү явах уу?” гэхээр нь би за” гээд тэгээд манай гэр лүү Дорноговь аймгийн “Цагаан хад” гэдэг нэртэй газар луу шууд явсан.Тэгээд “Цагаан хад” гэдэг нэртэй газар очсон тэр машины бензин насосны таг нь хагараад тэгээд тэр машиныг тэнд үлдээгээд Вагонд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Насанбуян БГД-ийн бичил хорооллоос 55-79 гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Аксент маркийн авто машин хулгайлж байгаад баригдсан. Тэгээд 4 сарын 3-ны өдөр хулгайлж авсан хар өнгийн Верна маркийн авто машиныг уг авто машины эзэнд нь Замын үүдээд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн юм. …Манай гэрт очсоны дараа би ах Алтанхуягт “энэ машиныг зарнаа, хотод байдаг миний таньдаг ахын машин байгаа юм” гэтэл Алтанхуяг ах машиныг үзээд бичиг баримт нь хаана байгаа юм бэ гэхээр нь хотод байгаа очоод шилжүүлээд өгөөд явуулчихъя гэж хэлээд 1.100.000 төгрөгөөр зарахаар тохирч Алтанхуяг ахаас дээрх мөнгийг Галбаярын дансанд хийлгэж авсан.  …Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 3 дугаар эмнэлгийн хажууд байдаг буудалд пиво ууж байгаад орой болоод буудлаас гарсан. Гараад гэмтэл өгсөөд явж байхад Насанбуян ганцаараа гүйгээд явчихсан тэгээд удалгүй хар өнгийн 37-84 УНЭ улсын дугаартай VERNA ACCENT автомашин унаад хүрээд ирсэн. Тэгээд ирээд энэ машиныг танай “Цагаан хад”-нд очиж уная би өөрөө унаж явна хотод унах боломж байхгүй байна гээд Галбаяр бид 3 “Цагаан хад” руу явсан. …Насанбуян манай ах Алтанхуягт “энэ миний машин байгаа юм би машинаа хямдхан зарнаа” гээд Алтанхуяг ахад 300.000 төгрөгөөр зарж байсан. Мөнгөө бэлнээр авсан. … Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг. /1 хх 52-54, 104-107, 233-235 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Галбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би найз Насанбуян, Түвшинхүү нартай Улиастайд гудамжид байх шийдэн дээр сагс тоглосон. Ингээд орой 22 цаг болж автобус зогссонт тул гэрлүүгээ буюу Чингэлтэй дүүрэг ортол алхъя гэж ярилцаад алхаад Цайзын автобусны буудал дээр ирсэн. …Насанбуян яах гэж байгаагаа хэлэхгүй “цаад буландаа хүн хараад байж бай” гэсэн тэгэхээр Түвшинхүү бид хоёр байрны өнцөг дээр хүн хараад зогсож байсан гэтэл 10 минутын дараа Насанбуян 04-02 УНС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинд ороод суучихсан тэгээд 20 орчим минут болоод асаагаад явж байгаад “энэ машиныг найз нь хулгайлчихлаа” гэхээр нь би “энүүгээр тэгээд яах гэж байгаа юм” гэтэл “унаж байгаад хаячихъя хот дотор унах юм бол цагдаа ихтэй хөдөө гарч унъя” гээд бид 3 Налайх явсан. …Тухайн үед Түвшинхүү бид хоёрын оюутны тэтгэлэг болох 70.000 төгрөг дансанд орчихсон байсан учир тэр мөнгөөрөө бензин хийгээд Замын-Үүдийн “Цагаан хад” буюу Түвшинхүүгийн гэрт очихоор тохиролцсон. Гэтэл Насанбуян “би явахгүй, буцаад хот орлоо” гээд хот руу явж Түвшинхүү бид 2 цааш машинаа ээлжлээд унаад явсан. …Алтанхуяг ах “машин сонирхож байгаа энэ хэний машин бэ? зарах уу” гэж асуусан тэгэхээр нь би Түвшинхүүг Насанбуянтай яриулаад зарахаар тохиролцож Алтанхуяг ах миний данс руу 1.100.000 төгрөг хийгээд машиныг голоод 200.000 төгрөгийг нь буцаагаад авсан. ...2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Түвшинхүү, Насанбуян бид гурав 3 дугаар эмнэлгийн ойролцоо байдаг нэг буудалд орж пиво уусан тэгээд уг буудлаасаа гараад гэмтлийн эмнэлгийн буудал дээрээс микро явж байгаа гээд алхсан. Гэтэл зам дагуу 37-84 УНЭ улсын дугаартай хар өнгийн VERNA ACCENT маркын автомашин байсныг Насанбуян харчихаад “энийг хулгайлчихъя” гэхээр нь “одоо болноо” харьж амарцгаая гэтэл Насанбуян “хотоор жаахан зугаалъя” гээд байсан. Энэ үед Түвшинхүү бид хоёр хоёулаа болиулах гэтэл тэгвэл “боль та 2” гээд нөгөө машин руу яваад өгсөн. Тэгээд 5 орчим минут болоод асаагаад бид 2 дээр ирээд “суу, ядаж гэртээ хүргүүлчих” гэхээр нь бид 2 ярилцаад нэгэнт хулгай хийчихсэн юм чинь хотоос гарч машин уная гээд Налайх явсан. …Сүүлд нь надад Түвшинхүү хар өнгийн 37-84 УНЭ улсын дугаартай машиныг Алтанхуяг ахад 500.000 төгрөгөөр зарсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг. /1 хх 49-51, 198, 229-232 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 24-25-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 18 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах хороолол дундах засмал зам дээр өөрийн эзэмшлийн 04-02 УНС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн 1998 оны Hyundai Accent маркын автмашинаа тавьсан юм. Тэгээд маргааш өдөр 12 цаг өнгөрч байхад автомашин дээрээ ирэхэд миний автомашин байхгүй байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. …Би энэ автомашиныг 2014 оны 12 дугаар сарын дундуур танихгүй хүнээс 3.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. …Миний алдсан автомашин нь 1997 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2006 онд Монголд орж ирсэн. …Би автомашинаа хүлээж авахад миний автомашины нилээн хэдэн эд анги эвдэрсэн, эвдрэлтэй байсныг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ашид билгүүн” үнэлгээний компани үзээд зураг авч эвдэрч гэмтсэн эд ангиудын үнэлгээг гаргаж өгсөн. Тухайн үед 1.182.000 төгрөгийн эд  анги эвдэрч гэмтсэн байсан. Энэ мөнгөнөөс би 2016 оны 11 дүгээр сард хэргийн холбогдогч нараас 397.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо үлдэгдэл 785.000  төгрөг авах ёстой. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /1 хх 24-31, 222 дугаар хуудас/,

Хохирогч М.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 37-84 УНЭ улсын дугаартай хар өнгийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Нүдэн Верна маркийн авто машинаа 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 01 цагийн орчим БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин” эмнэлгийн гадна зогсоолд байрлуулаад маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 4-ний өглөөний 9 цагийн орчимд гэрийнхээ цонхоор харсан чинь миний машин байрлуулсан газартаа байхгүй байсан болохоор цагдаад хандсан юм. 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2011 онд орж ирсэн машин байсан. Миний машин хоёр ширхэг түлхүүртэй байсан.  …Би машинаа тухайн үед 2012 онд 8.000.000 төгрөгрөөр худалдаж авч байсан, одоо бол миний машин 5.000.000 төгрөг болох байх. Би машинаа 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би автомашинаа хүлээж авсан болохоор хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. …Миний хохирол болох 1.053.000 төгрөгнөөс би Түвшинхүүгээс хохирлын мөнгө болох 351.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийнхөө ХААН банкны 5101004787 дугаарын дансаар авсан. Өөр мөнгө аваагүй. Үлдсэн мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /1 хх 98-99, 223 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би төрсөн дүүдээ мөнгөө өгсөн тул надад гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /224-225 дугаар хуудас/,

Сэжигтэн Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дүү Түвшинхүү Галбаярын 89197093 дугаараас залгаад цэвэрхэн аксент машин хямдхан авах уу гэсэн. Би “тэгье” гээд үнийг нь тохироод 1.100.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 11 цагийн орчимд Хаан банкаар Замын-Үүд орж Галбаярын дансанд хийсэн тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн орчим дүү Түвшинхүү нь найз Галбаярын хамт машин хойно элсэнд суучихлаа гэж орж ирсэн. …Би орой ажлаа тараад ирэхэд тэр машины улсын дугаар бичиг баримт байхгүй байхаар нь дүүгээсээ асуугаад “хулгайн машин биш биз дээ” гэж асуухад надад “үгүй ээ, эзэн нь ажилтай бичиг баримтаа 2-3 хоногийн дараа ирээд зохицуулаад өгнө” гэсэн. ...Ингээд 2016 оны 5 дугаар сарын 3-нд Түвшинхүү залгаад “ах би нөгөө бичиг баримтыг эзэнтэй нь аваад очиж байна гэсэн. Тэгээд орой 20-21 цагийн орчимд “машин бензин насос нь эвдэрсэн бололтой, та ирээд аваач” гэхэд нь би Карер гэх манай гэрээс 5-н км зайнд байдаг газраас очиж авахад нэг хар өнгийн Аксент машин, Галбаяр, Түвшинхүү, Насанбуян нараас гадна хоёр охин хамт байсан. …Маргааш нь Насанбуян “бензин насос байвал олоод өг” гэхэд нь би хүнээс олж өгсөн. Би дүүгээсээ “хэний машин юм” гэж асуухад “Насанбуянгийн машин гэсэн” Тэгээд миний авсан саарал машиныг Галаа манай ахын машин гээд унаад байсан болохоор тоогоогүй ээ. Тэгээд саарал машины гэрчилгээг авчирсан байхаар нь нөгөө хүн чинь яасан юм гэхэд юм хэлэхгүй болохоор нь буцаагаад өгч явуулсан. Манай гэрт 3 хоног болсон. Явах өдрөө Насанбуян “хар машиныг та авах уу, хямдхан өгнө” гэсэн. Тэгээд хэдэд өгөх юм гэхэд 700.000 төгрөгөнд өгнө гэсэн. Тэгээд бичиг баримтыг нь ах дээрээ шилжүүлээд мөнгийг нь өгнө гэсэн. Энэ машин манай компанийн нэр дээр байгаа гээд “Транс капитал” гэсэн нэр гэрчилгээн дээр нь харагдсан. Урдчилгаа 300.000 төгрөг өгчих гэхээр нь тэр өдрөө өөрийн ХААН банкны хадгаламжийн дансанаас 400.000 төгрөг аваад 300.000 төгрөгийг Насанбуянд өгсөн. …Би Түвшинхүүтэй яриад “энэ машинууд чинь хулгайнх биш биз дээ гэж асуухад “үгүй ахаа” гэсэн.гэх мэдүүлэг. /1 хх 55-57 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /1 хх 121, 216-217 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх, нэгтгэх тогтоол /1 хх , 104, 131, 201 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй яллагдагчийн нас тоолсон тэмдэглэл /1 хх 218-219 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 220-221 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 46 дугаар зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /2 хх 5-6 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх 1-2 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 241-242 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүү, М.Галбаяр нар нь давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүү, М.Галбаяр нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Түвшинхүү, М.Галбаяр нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Түвшинхүү, М.Галбаяр нарын
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Түвшинхүү, М.Галбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.