Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д гийн Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд  хариуцагдах  “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10.287.787 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч...., нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Д  миний бие 2005 онд Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажилд ороод тасралтгүй ажиллахдаа 2010 онд “Алтан гадас” төрийн одон медаль, 2012 онд байгууллагын шилдэг эмчээр, 2016 онд аймгийн шилдэг эмчээр, 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн төрийн одон”, 2017 онд “МҮЭ-ийн холбооны тэргүүний идэвхтэн тэмдэг”-ээр, 2014 онд “МҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн хүний төлөө хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж байсан болно. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт үүрэг, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Тэргүүлэх зэрэгтэй, клиникийн Профессор цолтой болно.

 Гэтэл ажил үүргээ хэвийн явуулж байтал манай байгууллагын дарга 2017 оны 01сард М.Э  гэгч ирснээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа явуулахад хөндлөнгөөс захиргааны дарамт үзүүлээд эхэлсэн. Учир нь ажилчдын хөдөлмөрлөх эрхийг маш ихээр зөрчөөд үр дүнг шударгаар үнэлэлгүй, илүү цагийн холбоотой асуудал болон цалин хөлстэй холбоотой гэх мэт асуудлаар байнга маргадаг байсан. Тэрээр үүнээс болж миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараалан зөрчсөн. Тухайлбал ажлаа аваад удаагүй намайг тасгийн эрхлэгч зөвлөх эмчийн албан тушаалаас бууруулсан. Үүнээс болж миний бие эхлээд шат шатны холбогдох байгууллагад хандаад шийдвэрлэж өгөхгүй болохоор нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэсэн болно. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар 23-ны өдөр 23 цаг 40 минутад жирэмсэн эх Б нь ирсэн. Өөрийнх нь хэлснээр ирэх үедээ хэвлийгээр өвдөж базална гэсэн зовуурьтай ирсэн ба хүлээн авахын жижүүр эмч А  дуудаж үзүүлсэн. Энэ үед миний бие Дотор, хүүхдийн тасагт жижүүр эмч хийж байсан бөгөөд энэ эх жирэмсэн юм байна эмэгтэйчүүдийн зөвлөх эмчид үзүүлж асуудлыг нь шийдвэрлүүлэх эрхтэй гээд явуултал эмэгтэйчүүдийн эмч М  нь жирэмснээс шалтгаалсан өвчин биш байна гээд хүлээн авах руу буцаасан. Ингээд буцаад хүрээд ирэхээр нь эхоны эмч дуудаад үзүүлэн өвчин намдаах эмчилгээ хий гэсэн. Ингээд өвчтөний өвчин намдаад биеийн байдал хэвийн болсон тул маргааш ирээд доторт үзүүлээд зөвлөгөө ав гээд буцаасан. Гэтэл нэхэмжлэгч намайг дур мэдэн өвчтөн буцааснаас болоод тухайн эхийн өвчин хүндрээд нас барсан гээд сахилгын арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Өмнөговь аймгийн эхийн эндэгдлийн шалтгаан хэлэлцэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслээд буруутгаад арга хэмжээ авсан. Тухайн үед зөвлөх эмч нь эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч М  байсан бөгөөд эхийн эндэгдлийн шалтгаан нь тухайн өвчтөн ирээд үзүүлэхэд анх миний тавьсан оноштой зөрөөгүй болно. Ингээд надад хилсээр арга хэмжээ авсан. Тухайн үед энэ асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй гэхээр эмэгтэйчүүдийн эмч нарын алдаа байсан тул тэдгээр эмч нар эрүүгийн цагдаагаар шалгагдаад хариуцлага нь хүндрэх гээд байсан тул миний бие өөрөө хүлээгээд үлдчихье гээд цааш нь асуудлыг нам дарсан. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа эрүүл ирсэн бөгөөд хагалгаанд ороод 11 өнгөрөөгөөд гарсан. Хагалгаанаас гарсны дараа ар гэрийнх нь баярласан сэтгэлээ илэрхийлээд хоол цай болон нэг шил архи авч ирэхэд нь хагалгаанд орсон багийн гишүүдээрээ тойруулаад амсаад өгсөн. Энэ үед 300.000 төгрөгийн асуудал яригдаад намайг сахилгын шийтгэлтэй тул өгөхгүй гэхээр нь захиралтай утсаар яриад надад яагаад олон давхар хариуцлага ногдуулаад байна вэ? би авах ёстой гэж хэлсний дараа өрөөнд нь очоод бас маргасан. Ингэж маргахдаа би хагалгаанаас гарч ирээд архи уусан тэгээд чи яах юм бэ? гээд гараад явсан. Үүнээс өөр зүйл хэлээгүй. Үүний дараа миний бие 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Улсын Дээд шүүх дээр хуралтай байсан бөгөөд ажил олгогч мөн уг хуралд давхар суусан боловч намайг хэлээгүй ажил тасалсан гээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халсан тушаал өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ханиад хүрээд шинжилгээ өгөөд өөрөө эмч учраас эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө эмчлээд нэг өдөр ажилдаа очоогүй. Ажил олгогч дээрх үйлдлүүдээс миний хөдөлмөрлөх эрхийг Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, ялгаварлан гадуурхахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан давуу байдлыг тогтоосон, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуульд заасан ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох гэдгийг зөрчсөн мөн хуулийн 6-д заасан эрхийг минь зөрчин ажлаас халсан болон буруу үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа тул тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр намайг ажлаа хийж байтал захирал намайг дуудаад чи ажил тасалсан байна, архи уусан байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт би ажил таслаагүй, ажлын байран дээр архи уугаагүй. Тиймээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Би шүүх хуралд явлаа гэдгээ хэлсэн. Манай байгууллагын хүний нөөцийн ажилтан мэдэж байгаа.Тийм учраас би ажлаа үндэслэлгүй тасалсан гэж үзэхгүй байгаа. Би энэ БОЭТ-д ажиллаж байхдаа ажилд сэтгэлээсээ хандаж, удирдлагын гаргасан буруутай шийдвэрийг эсэргүүцэж байсан нь үнэн. Гэхдээ би БОЭТ-ийн эмчилгээ үйл ажиллагаа болон иргэдийн сайн сайхны төлөө л буруу шийдвэрийг эрс эсэргүүцэж байсан. Би энэ байууллагын эрх ашгийг 10 жилийн турш хамгаалж ирсэн байгаа. Би ажиллаж байх хугацаандаа анх удаа 3 удаа сахилгын арга хэмжээ авхуулсан байгаа. Би ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй. Хэн ч нотолно гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтууд, Удирдлагын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэсэн байдаг. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гаргахдаа 2017 оны 01 сарын 08-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзж байгаа. Мөн Д.Д  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Д.Д  эмчийг ажилдаа согтуу ирсэн гэж захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Энхээ тушаал гаргасан. Энхээ нотлох бармтуудыг гаргаж өгч, хамт ажиллаж байгаа хүмүүсийг гэрчээр асуулгасан. Эдгээр хүмүүс согтуу ирсэн талаар нотолдоггүй. Хэдэн сарын хэдний өдөр яаж ажил тасалсан гэдгийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. 12 сарыг дуустал хугацааны цалингийн хавтгайг гаргуулж өгсөн. 12 сард ажил тасалсан талаар нотлох баримт байхгүй. Цалинг бүтэн олгосон. Ажил тасалсан болох нь нотлогдохгүй байгаа учраас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/20 тоот дугаартай тушаалыг үндэслэлгүй гарсан  гэж хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилдаа ороогүй байгаа. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Энэ нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлага дээр байгаа. Нийт өнөөдрийн байдлаар 5 сар 3 хоногийн цалин 10.287.787 төгрөгийг гаргуулж өгнө үү. 5 сарын хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 1 сарын 08-ны өдрийн тушаал үндэслэлтэй гарсан гэж хэлж байна. Үндэслэлтэй гарсан гэдгийг яаж нотолж байна вэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь хэсэг зааснаар  ажлаас халах үндэслэл нь өөрийн хүсэлтээр, ажил олгогчийн хүсэлтээр гэсэн 2 заалт байгаа. Ажил олгогчийн хүсэлтээр ажлаас халж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэсэн байх байх. Гэтэл ажлаас халах үндэслэл дээрээ энэ талаар огт заагаагүй байдаг. Тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дотоод журмын 6.6.2.1, 6.6.2.2 дахь хэсгүүдийг үндэслэх хэсэгтээ дурдаад байдаг. Гэтэл энд заасан үндэслэлүүд нь нөгөө л ажлаа тасалсан, согтуу ирсэн гэсэн байна. 6.6.2.5 дахь хэсгийг мөн дурдсан байсан. Энэ үндэслэлийг хэрхэн нотолж байгаа юм бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Сая тайлбартаа Д.Д  эмч би өөрөө архи уусан гэдгээ хэлсэн гэж хэлж байна. Үнэхээр дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авагддаг байсан бол тэр хагалгаанд орсон багаараа архи уусан амссан юм бол ямар арга хэмжээ тэдгээр хүмүүст авагдсан талаар хариуцагч тал нотлох ёстой. Ганц Д.Д д шийтгэл ногдуулчихсан байгаа. Ажилдаа согтуу ирсэн гэдэг талаар гэрч нар огт хэлээгүй байдаг. Согтуу ирсэн гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ? Ямар нэгэн байдлаар нотолсон зүйл байхгүй байгаа. Хагалгааны дараа ар гэрийнхэн нь хоол унд авчирч өгсөн, архи задалснаас бүгд тойруулж амссан гэдгийг л ажилдаа согтуу ирсэн гэж яриад байна шүү дээ. Тушаалын үг үсэг дээр юу гэж байгааг л анхаарах ёстой гэж үзэж байна. Гэтэл үүнийг нь та өөрөө архи уусан гэдгээ хүлээчихлээ гэдэг байдлаар хариуцагч тал тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Гэрчүүд согтуу байсан гэдгийг хараагүй гэж мэдүүлсэн байдаг. Ажил тасалсан гэдгийн гол нотлох баримт болох цагийн бүртгэл хаана байна вэ? Тэр байхгүй. Хоёрдугаарт цалингийн цэс нь хаана байна вэ. Цалин бүтэн олгож байгаа нь тэр хүнийг ажлаа таслаагүй байгааг нотолж байгаа. Цалингийн хавтгайг өмнөх шүүх хурал дээр хүсэлт гаргаж шинээр шүүхийн журмаар гаргуулж авсан. Манай талаас сайн дураараа гаргаж өгсөн. Ажлаа шалтгаангүйгээр тасалсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Удирдлагатай ёс зүйгүй хандсан гэсэн асуудлыг дурдсан байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг дурдаж байгаа боловч ажлын шаардлагаас үүдэн ам зөрсөн асуудал л байдаг. Гэтэл энэ талаар манай үйлчлүүлэгч Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт олгож байсан 300.000 төгрөгийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг нийт ажилчдад олгох ёстой гэж нийт ажилчдынхаа өмнөөс, нийтийн ашиг сонирхлын үүднээс маргаж байсан асуудал байгаа. Сахилгын зөрчил гаргасан хүн болгоныг 300.000 төгрөгний нэг удаагийн тэтгэмжээс хассан нь буруу гэсэн шаардлага тавихад нь та согтуудаа ийм зүйл ярилаа гэдэг байдлаар яриад байгаа. Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа 100 гаруй албан хаагчийн төлөөлөл болж үгээ хэлсэн. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарыг үйлдвэрчний байгууллагын зөвшөөрлөөр ажлаас халах асуудлыг шийдэх ёстой гэсэн заалт байгаа. 2018 оны 01 сарын 08-ны өдрийн тушаалыг гаргахдаа Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярилцсан тохиролцсон мэдэгдсэн зүйл байхгүй. БОЭТ-ийн нийт ажилчдын саналыг аваагүй ажлаас халсан байгаа нь хуульд заасан үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн байгаа учраас үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:

2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын Б\20 тоот тушаалаар Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай Д.Д г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.1, 6.6.2.2, 6.6.2.5 дахь заалт болон хөдөлмөрийн гэрээний 3.8.4, 3.8.9 дэх заалтыг зөрчсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас нь халсан юм. Учир нь Д.Д  нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн удирдах албан тушаалтандаа “надад 300 000 төгрөг егсөнгүй, чи тэнэг мал зайлаарай” гэх мэтчилэн дарамталж Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.1-т “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирсэн” гэж заасныг, Хөдөлмөрийн гэрээний 3.8.4-т “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажилд ирэх" гэж заасныг, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.2-т “...байгууллага, тасаг, албадын удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14-18 цаг хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр 09-18 цаг хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 09-11 цаг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14-18 цаг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 09-18 цаг хүртэл ямар ч чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхин ажлаа тасалж Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.5-д “Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш хоногоор ажлаа орхисон эсвэл дахин давтан бүтэн өдрөөр тасалсан (чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамрагдана)” гэж заасныг, Хөдөлмөрийн гэрээний 3.8.9-т “Хүндэтгэх шалтгаангүйгээр хоёроос дээш өдөр дараалан ажил тасалсан” гэж заасныг зөрчсөн бөгөөд эдгээр нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, цагийн бүртгэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдох төдийгүй чанарын албаны дарга, нягтлан бодогч болон бусад ажилчид нь Д.Д г дээрх ноцтой зөрчлүүдийг гаргасан болохыг давхар нотолно. Мөн 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын Б\292 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан бөгөөд ийнхүү сахилгын зөрчил гаргасан нь Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр, Удирдлагын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог. Иймд хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн б\292 тоот тушаал болон 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн Б\20 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн харилцааг 3 байдлаар дуусгавар болгохоор хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн зааснаар 131.3 зааснаар сахилгын арга хэмжээ авч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болдог. Хариуцагч талаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлээр энэхүү хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Энэ шалтгаан нь хөдөлмөрийн дотоод журмын 6.6 2.1, 6.6 2.3, 6.6 2.5, 6.6 3.8, 3.9 гэсэн заалтуудыг буюу эдгээр заалтуудыг зөрчсөний улмаас сахилгын арга хэмжээ авч ажлаас халах шийдвэр гаргасан байгаа. Энэ нь дараах байдлаар нотлогддог. Дотоод журмын 6.6 2.1 дэх хэсэгт ажлын бус цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн нь, ирсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Хөдөлмөрийн гэрээний 3.8.4 дэх хэсэгт мөн энэ заалттай адилхан орсон байдаг. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажилд ирэх гэсэн байгаа. Энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогддог. Мөн ийм зөрчил гаргасан гэдгээ Д.Д  өөрөө нотолдог. Өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ нотлоод байхад өөр нотолгоо шаардлагагүй байх. Анх шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл дээрээ энэ талаар тодорхой дурдсан байдаг. 12 дугаар сарын 21-ний өдөр хагалгаанд ороод гарч ирээд хагалгаанд орсон багаараа нэг шил архи хувааж уусан, хагалгаанаас гарч ирээд архи уусан тэгээд чи яадаг юм гэж хэлсэн талаараа өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Ийм хангалттай нотлох баримт байгаа учраас хөндлөнгийн гэрчээр нотлуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс 6.6 2.1 Хөдөлмөрийн гэрээний 3.8.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь нотлогдож байна гэж үзэж байна. 6.6 2.3 удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн бол гэж байгаа. Энэ юугаар нотлогддог вэ гэхээр ажлын байрны тодорхойлолтонд удирдах харъяалах дээд байгууллага албан тушаалтанд хэн ордог вэ гэхээр захирал эмчилгээ эрхэлсэн дэд захирал, тасгийн эрхлэгч, албаны дарга нар ордог. Гэтэл захиралтайгаа зүй бус харьцсан. Энэ нь мөн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Дотоод журмын 6.6 2.5-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, эсхүл давтан тасалсан, албан ёсоор захиргаанд мэдэгдээгүй бол энэ хугацаанд хамаарна гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.8.9 зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан. 12 дугаар сарын 23, 26, 27, 2018 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд ажлаа тасалсан. 26, 27-ны өдрүүдэд шүүх хуралтай байсан гэдэг боловч энэ талаар мөн дээд шатны албан тушаалтнаасаа чөлөө аваагүй мэдэгдээгүй ажлын байраа орхиж явсан байгаа. Удирдах албан тушаалтандаа мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхиж явсан нь ажил тасалсанд тооцно гэж дотоод журамдаа заасан байгаа. Нэхэмжлэл дээрээ эмчид үзүүлээгүй гэртээ эмчлүүлж байсан гэдэг боловч эмчлүүлэгчийн карт дээрээ 01 сарын 05-ны өдөр эмчид үзүүлсэн гэсэн байдаг. Гэтэл тэр өдөр ямар төрлийн эмчилгээ хийлгэсэн эсэх дээр эргэлзээ төрдөг. Эмчид үзүүлээгүй гэсэн мөртлөө яагаад эмчид үзүүлсэн гэсэн баримт гараад ирж байгаа юм бэ? Эмчид үзүүлэх боломжгүй байсан юм бол тасгийн ахлахдаа, сувилагчдаа хэлж болоогүй юм уу? Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах албан тушаалтандаа мэдэгдэлгүйгээр ажил тасалсан байгаа учраас 01 сарын 08-ны өдрийн тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна гэв. Амссан байсан учраас согтуу байсан гэж үзэхгүй гэж яриад байна. Хэдий хэмжээний амсалтыг уусан гэх юм бэ? Хэдий хэмжээний амсалтыг согтуу байсан гэх юм бэ? Үүнийг тодорхойлох боломжгүй. Хэрэглэсэн байсан уу? Байсан. Үүнийгээ өөрөө ч хэлдэг. Яг өглөө ирэхдээ согтуу байсан асуудал биш. Нэхэмжлэгчийн өөрийн гаргасан нэхэмжлэлээр хангалттай нотлогдож байна. Чөлөөтэй өвчтэй, захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй учраас ажил тасалсанд тооцно гэж заасан байна. Аливаа төрийн байгууллага ямар нэгэн хүсэлтэн дээр үндэслэж чөлөө олгодог байгаа. 25-наас хойш цалин бодсон бол энэ асуудал гарна. Тиймээс цалингийн хүснэгт ажил таслаагүй гэх нотлох баримт болохгүй. Удирдлагатайгаа зүй бус харьцаж байсан талаар өөрөө ч үүнийгээ нотолдог. Зайлаарай гэж хэлсэн гэдгээ хэлдэг. Цалингийн хувь хассан нь хувь хүнтэй нь өөртэй нь холбоотой асуудал байгаа. Үүнээс үүдээд удирдах албан тушаалтантайгаа зүй бус харьцах болсон гэдгээ батлаад байгаа шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль дээр энэ талаар заасан байгаа. Сонгуульт үүрэгтэй холбогдуулан  сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан байгаа. Энэ сахилгын шийтгэл нь Д.Д г сонгуульт үүрэгтэй нь холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулаагүй. Ажил тасалсантай нь холбогдуулж байгаа. Эрхийг нь хамгаалсны төлөө сахилгын шийтгэл оногдуулаагүй гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэрээр  нэхэмжлэгч Д.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч  2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/292 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д  давж заалдах шатны шүүхэд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

ХЯНАВАЛ:

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар “Давж заалдах журмаар хэрэг  хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь  хянан үзнэ” гэсэн журмын дагуу хянан үзлээ.        

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д гийн давж заалдсан гомдлын шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэрийг өөрчилж шийдэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар  нэхэмжлэгч Д.Д гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                               П.ДОЛГОРМАА