Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/469

 

 

 

 

 

 

 

 2024         04          26                                   2023/ШЦТ/469

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Д.Батзаяа,

Хохирогч Я.Нямдаваа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулга,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ /ҮД:2101/,

Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Х.М нарт холбогдох 1906 02325 0545 дугаартай 7 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд ....................... дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ....................................... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .............................

2. Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн, ....................ний өдөр, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Дундговь сумын Эрдэнэ-Уул гацаанд төрсөн, 40, настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ......................дүгээр гудамж, Нийтийн байрны 584 оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарнууд овогт .......................

Хэргийн товч агуулга:

Б.Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.М нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179,045,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Конвол” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан иргэн Я.Нямдаваагийн 300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д өгсөн мэдүүлэгтээ:

“2018 оны хэрэгт би оролцоогүй. Энэ талаараа удаа дараа хэлдэг. 2019 оны 01 дүгээр сараас хойш хэрэг дээр оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2018 оны хэрэг дээр хэн гэдэг хүн ачаад явсныг мэдэхгүй. Би тэр үед байгаагүй. “Зумбо” компанийн барилга зогссоноос хойш би барилга дээр очоогүй. 2018 оны 05 дугаар сард эхэлсэн барилга 7 дугаар сарын сүүлээр санхүүжилт байхгүй гээд зогссон. Тэрнээс хойш би тэр барилга дээр очоогүй. 2018 оны хэрэг дээр би мөнгийг нь авсан юм шиг миний дансыг шалгасан. Миний дансны гүйлгээгээр 2018 онд гүйлгээ байхгүй. Гэтэл 2018 оны хэрэг дээр миний нэр яваад байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М өгсөн мэдүүлэгтээ:

“Би орчуулга хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зарж үрсэн асуудлыг мэдэхгүй. Нэг юм болохоор л нэмж нотлогдоогүй юмнууд орж ирээд, тэрнээс тэдэн  төгрөг авсан гээд яриад байна. Би эхний мэдүүлгээс эхлэн үнэн зөвийг тогтоогоод өгөөч гэж хэлсэн. Гэм буруутай бол гэм бурууг нь хэлээд өгөөч гэж хэлж байсан. Би өнөөдөр тэр их мөнгийг авсан бол охинтойгоо нийтийн байранд амьдрахгүй, ядаж 5 ханатай гэртэй байх байсан. Надад охиноос минь өөр хүн байхгүй. Надад үнэндээ хэцүү байна. Би их сургууль төгсөөгүй. Та бүхэн надаас илүү мэдлэг боловсролтой тул үнэнийг тунгаагаад өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал өгсөн мэдүүлэгтээ:

“Би энэ хэрэгт хохирогч Шан Бао Шанын эхнэрийн хууль ёсны төлөөлөгч хийж байна. Хохирогч Шан Бао Шан нас барсан. Би энэ хэргийг анхнаас нь оролцоогүй учраас дундаас нь мэдээлэл олж авсан. Миний мэдэж байгаа зүйл гэхээр Баянзүрх дүүргийн Амгаланд байдаг хашаанд болон зайсангийн тэнд барьж байсан барилгуудын  хашаанд байсан тухайн компанийн өөрсдийнх нь төмөр болон янз бүрийн юмнууд байсан гэдгийг мэдэж байсан. Сүүлд Амгалангийн барилгын хашаанд байсан жижүүр эгчтэй уулзахад Д гэсэн хүмүүс ирж юм авч байсан. Мөн хэрэг болоод шүүхээр явж байгаа гэж сонссон гэж хэлсэн. Сүүлд энэ хэрэг дээр явж байсан төлөөлөгч гадагшаа явсан гэж над руу хандаад чи төлөөлөгчөөр оролцох боллоо. Манай нөхрийн авах ёстой 310 гаран сая төгрөг тогтоогдсон байна. Энэ хэргийг одоохондоо  хойшлуулсан байгаа юм байна. Энэ мөнгийг авахад нь туслаач гэдэг байдлаар би энэ хэрэгт орж ирсэн байгаа. Эхнэрийнх нь  байр суурийг би өмнөх хурал болон гадаа байхад хүртэл хэлж байсан. Төлбөр мөнгөний асуудлыг 100 хувь гэхгүй. Миний нөхрийг амьд байхад нь авсан хөрөнгөнөөсөө тэдийг төлье зэргээр надтай холбогдох боломжоор хангаач гэдгийг би илэрхийлж өгсөн байгаа. Энэ хоёр хүн хохирол төлбөр төлөх талаар хандаагүй байгаа, холбогдоогүй байгаа.

Хэргийн материалтай танилцахад олон удаагийн үйлдлээр авч гарсан байсан. Эхнэр нь тэр хашаанд тэрнээс ч их материал байсан гэж хэлсэн. Эхнэр нь байгаагүй учраас тэр эд зүйлийг ямар  нэгэн тоогоор илэрхийлж чадахгүй. Мын хувьд эд нарын хэлснээр хятад хэлтэй хүн анхнаасаа манай нөхрөөс салахгүй байна гээд эхнэр нь энд байхгүй байхад нөхөр нь өөрөө хэлж байсан байдаг. Д гэдэг хүнтэй орж ирээд бригад ажиллуулна гээд ярьж байсан. Тэр залуу мөн байх. Өөр хүн биш байх. Надтай цуг ажиллах гээд надад туслаад яваад байгаа гээд хэлж байсан байдаг. Хохирлын тоо хэмжээний хувьд би хэлж мэдэхгүй байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Шан Бао шаны өгсөн:

“... би Монгол улсад 1998 онд “Зунбоо” ХХК-ийг үүсгэн байгуулж, одоо хүртэл ажиллаж байгаа ба манай компани нь барилга угсралтын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг. Б.Д гэх хүн бол 2018 оны 07 дугаар сард хамтран ажиллаж байсан хүн байгаа юм. Б.Д нь Мөнхзул гэх хүний туслахаар нь ажиллаж байгаа хүн юм... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мөнхзул нь хятад хэлтэй учир хамтран ажиллая 1200 ширхэг сапуд төмөр түрээслээч гэж хэлсэн. Тухайн үед Д бас байсан. Тэгээд түрээслэх гэрээг Мөнхзул гэгчтэй хамгийн эхэнд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээг хийсэн. Гэрээнд 1220 ширхэг 6 метрийн урттай тулаас төмрийг ширхэг тус бүрийг өдрийн 200 төгрөгөөр бодож 30 хоног түрээслэхээр 7,320,000 төгрөгийг дансаар надад өгсөн. Тэгээд би 1220 ширхэг тулаас төмрийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-376 тоотод хүлээлгэн өгсөн. Д дээрхийг ачааны автомашинаар ачиж авч явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг өдрийн 200 төгрөгөөр бодож 4,614,000 төгрөгийг өгөөд 769 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ачиж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг дээрх хаягаас ачиж явсан, түрээсийн мөнгө өгөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авч явсан ба түрээсийн 517,000 төгрөгийг өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг дээрх хаягаас авч явсан, түрээсийн төлбөрийг өгөөгүй, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг өдрийн 130 төгрөгөөр бодож түрээслэн 2,340,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг мөн ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй. Ингээд нийт 9 удаагийн үйлдлээр хэв хашмал 2803 ширхэг, тулаас төмөр 2713 ширхгийг Мөнхзул, Д нарт өгсөн. Нийт түрээсийн төлбөр эхний 1 сард 12,685,500 төгрөгийг авснаас өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. Хамгийн сүүлд 200 ширхэг тулаас төмрийг авч явснаас хойш утас нь холбогдохоо байсан ба манайхаас түрээсээр авсан эд зүйлээ бусдад худалдан борлуулсан талаар манай агуулахаас ачсан автомашинуудын дугааруудыг шүүн очиж уулзахад худалдчихсан байсан. Хамгийн эхний удаад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ хийснээс хойш дахин түрээсийн гэрээ хийгээгүй. Учир нь бид Мөнхзул, Д нарт итгэж гэрээг дараа нь хийхээр амаар тохирсон байсан. Дээрх хэв хашмал, тулаас төмөр нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлс байгаа юм. Хэв хашмал 1 ширхэг нь 48,000 төгрөг, тулаас төмөр 1 ширхэг 45.000 төгрөгөөр худалдан авсан. Би дээрх ханшаар эд зүйлээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.20-21/,

“... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн тойруу гудамжинд баригдаж байгаа “Койнвол” ХХК-ийн үйлчилгээ кино театрын барилгын хашаанаас манай компанид гэрээгээр ажиллаж байсан М, Даваа нар нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд барилгын тулаас төмөр 5940 ширхгийг түрээслэх нэрээр гарган авч өнөөдрийг хүртэл өгөөгүй утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.216-217/,

“... Д нь Зайсангийн барилгын талбай дээрээс 6940 ширхэг сапуд төмөр авсан, үүнээс 1000 ширхгийг нь пун хавтангийн зөрүүнд өгсөн, үлдэгдэл 5940 ширхэг сапуд төмрийг Д хувьдаа зарж залилсан... Мөнхөө нь Дийг манай гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан. Гэрээ хийхэд Д гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /хх.1.219-220/,

“... Манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан захиалагч компани болох “Койнбалл” ХХК-ийн Хан уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан дахь танктай хөшөөний хажууд байрлах барилгын талбай, хашаанд байрлаж байсан, манай “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн сапуд төмөр, хэв хашмал буюу /пун/ төмрийг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу ням гаригт 12 цаг 20 минутад 76-55 УНМ улсын дугаартай цагаан өнгийн крантай “Наяти” маркийн ачааны автомашинд сапуд /тулаас/ төмөр 500 ширхэг, энэ өдрийн 15 цаг 10 минутанд уг автомашинаар дахин 500 ширхэг сапуд төмөр, энэ өдөртөө нийт 1000 ширхэг сапуд төмөр авсан.

Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу маргааш өдрийн 15 цаг 30 минутад 89-34 УБП улсын дугаартай крантай “Маяти” маркийн ачааны автомашинаар сапуд төмөр 300 ширхэг, энэ өдрийн оройны 19 цаг 20 минутад дээрх автомашинаар дахин 270 ширхэг сапуд төмөр, дахин 20 цаг 00 минутад 17-86 УБН улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 250 ширхэг сапуд төмөр, ингээд энэ өдөр нийтдээ 820 ширхэг сапуд төмөр авч явсан.

Үүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутад 02-88 УБП улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 670 ширхэг сапуд төмөр, үдээс хойш буюу 15 цаг 00 минутад 89-69 УБТ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 310 ширхэг сапуд төмөр ингээд энэ өдөртөө нийт 980 ширхэг сапуд төмөр авч явсан.

Энэ бүх сапуд төмрийг авч явах үед харуул Төмөрхүү гэж байсан энэ хүн нь нэг ээлжид үүрэг гүйцэтгэгдээ 30 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэдэг байсан учир уг хүний ээлж дээр дээрх сапуд төмрийг Б.Д, Х.М нар авсан байгаа юм.

Үүнээс хойш дахин 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт 54-24 УНЦ улсын дугаартай крантай марк тодорхойгүй автомашинаар 300 ширхэг сапуд төмөр,

Үүнээс хойш дахин 1 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагт 51-61 УНХ улсын дугаартай крантай марк тодорхойгүй автомашинаар 500 ширхэг сапуд төмөр,

Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17-50 УНХ улсын дугаартай крантай “Наяти” маркийн автомашинаар 500 ширхэг сапуд төмөр үүнийг Х.М авч явсан талаар бүртгэсэн.

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт Б.Д /88717889/ 38-40 УНИ улсын дугаартай “Портер”, 56-41 УНВ улсын дугаартай Портер, 10-77 УБИ улсын дугаартай Протер маркийн 3 автомашинд нийтдээ 1000 ширхэг сапуд төмөр ачиж авч явсан.

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 55-81 УНЗ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинд 500 ширхэг сапуд төмөр, энэ өдрөө үдээс хойш дахин 500 ширхэг сапуд төмөр,

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1165 УББ улсын дугаартай, 10-77 УБИ улсын дугаартай марк тодорхойгүй 2 автомашинаар нийтдээ 840 ширхэг сапуд төмрийг Зайсан дахь барилгын талбай хашаанаас Б.Д, Х.М нар авч явсан талаарх баримт харуулын дэвтэрт бичигдсэн байдаг. Ингээд нийтдээ Зайсан дахь барилгын талбайгаас 6940 ширхэг сапуд төмөр авсан байна.

Үүнээс гадан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Жанжин клубын зүүн талд орших гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын хашаанаас манай “Зунбоо” ХХК-ний эзэмшлийн сапуд төмөр, хэв хашмалаас Б.Д, Х.М нар нь барилгын талбайн манаач Уранчимэг гэх эмэгтэйд намайг ав гэж хэлсэн гэж ойлгуулаад

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр марк, улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар 1220 ширхэг сапуд төмөр,

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 61-37 УНО, 53-29 УНТ, 61-37 УНИ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар нийт 769 пун хэв хашмал төмөр Б.Д авч явсан.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 40-56 УНИ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 483 ширхэг сапуд төмөр авч явсан.

2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр марк улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар пун хэв хашмал 136 ширхэг,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр марк улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар пун хэв хашмал 115 ширхэг Б.Д ач явсан.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 94-15УНЧ улсын дугаартай марк тодорхойгүй автомашинаар сапуд төмөр 810 ширхэг,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр марк, улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар 45-ын пун хэв хашмал 400 ширхэг, энэ өдрөө дахин 45-ын пун хэв хашмал 200 ширхэг буюу энэ өдөрт нийт 600 ширхэг хэв хашмал авч явсан.

 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 73-16 УНХ улсын дугаартай марк тодорхойгүй автомашинаар пун хэв хашмал 500 ширхэг, энэ өдрөө мөн 13-04 УНМ улсын дугаартай Портер маркийн автомашинаар 193 пун хэв хашмал, энэ өдрөө мөн орой нь 7316 УНХ улсын дугаартай марк тодорхойгүй автомашинаар 490 ширхэг пун хэв хашмал, ингээд нийтдээ 1183 ширхэг пун хэв хашмал Б.Д авч явсан байгаа юм.

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр машины марк, улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар сапуд төмөр 200 ширхэг. Ингээд нийтдээ жанжин клубийн хажууд байрлах дахин төлөвлөлтийн барилгын талбайгаас сапуд төмөр 2713 ширхэг, Пун буюу хэв хашмал 2803 ширхэг тус тус Б.Д Х.М нар авч явсан байгаа юм.

Манай “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн пун буюу хэв хашмал, сапуд төмрийг өөр газраас буюу манай компаниас өөр байгууллага, компанитай гэрээ байгуулан барилгын ажил туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэж байсан барилгын талбайгаас нийтдээ 9653 ширхэг сапуд төмөр, 2803 ширхэг пун буюу хэв хашмал Б.Д, Х.М нар надаас залилж авч, бусдад зарж борлуулсан байна. Эдгээр тоо баримтыг харуулын дэвтэр дээрээс шүүж гаргасан юм. Харуулын ажилтныг дуудаж ирүүлж мэдүүлэг авбал болсон зүйлийг хэлээд өгөх байх. бүртгэл хөтөлсөн дэвтрүүд нь байгаа.

Манай компаниас гомдол гаргаж шалгуулаад улмаар цагдаагаас Б.Д, Х.М нарын бусдад зарж борлуулсан байсан сапуд төмрөөс 1350 ширхэг хураан авч манай компанид хүлээлгэн өгсөн байгаа. Пун буюу хэв хашмал бол хүлээн аваагүй байна.

Манай компаниас залилж авсан 9653 ширхэг сапуд төмрөөс 1350 хүлээн авсан гэж тооцохоор одоогийн байдлаар 8303 ширхэг сапуд төмөр манай компани хүлээн авах дутуу байна. Пун хэв хашмалын хувьд 2803 ширхгийг хүлээн авах дутуу байна. Эдгээр сапуд төмөр, хэв хашмалыг эргүүлэн өгч чадахгүй тохиолдолд эдгээр сапуд төмөр, хэв хашмалд ногдох төлбөр тооцоог мөнгөн дүнгээр нь тооцож авах хүсэлтэй байна.

“Зунбоо” ХХК-ийг 1998 онд анх үүсгэн байгуулж байсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулж 13,000 ширхэг сапуд төмөр Хятад улсаас оруулж ирж байсан юм. Ингээд энэ цагаас хойш зарим сапуд төмөр элэгдэл хорогдлоор үрэгдээд үгүй болсон, зарим нь алга болсон гээд 10,000 орчим сапуд төмөр манай компанийн эзэмшилд байсан юм. Энэ бүх сапуд төмрийн Б.Д, Х.М нар авч явсан. Үүнтэй холбоотой 2 хэсэг газарт барилгын ажил явуулж байсан талбайд буулгасан сапуд төмрийн тооцоог гаргах зорилгоор барилгын талбайн манаач нарын бүртгэлийн дэвтрийг нэг бүрчлэн тулгаж үзсэний эцэст 6940 ширхэг сапуд төмөр Зайсан дахь барилгын талбайгаас Б.Д, Х.М нар авч явсныг мэдсэн. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө нарийвчлан тоог нь гаргаагүй барагцаалаад мэдүүлэг өгчихсөн юм, ингэхдээ 1000 ширхэг сапуд төмрийг дутуу хэлчихсэн байна.

Одоо миний өгч байгаа мэдүүлэгт дурдагдсан сапуд төмрийн тоо, пун буюу хэв хашмалын тоо нь эцсийн байдлаар гарсан тоо баримт юм. Үүнтэй холбоотой манаачийн бүртгэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичигдсэн байна. Үүнийг та нарын зүгээс хураан авч шалгаж болно.

Миний өмнө нь барилгын ажил дээр хамтран ажиллаж байсан буюу туслан гүйцэтгэгчээр орж байсан Мөнхзул гэж өөрийгөө танилцуулсан одоогийн нэр нь М гэх хүн Мөнхөө гэж 2018 оны 05 дугаар сард танилцаж байсан юм.

Мөнхөөгийн хувьд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг надтай тогтмол ярилцдаг байсан. Би бодохдоо их сайн залуу байна даа гэж итгэдэг байсан.

Ингээд Мөнхөө 2018 оны 08 дугаар сард надтай ирж ажил дээр уулзаад 1200 ширхэг сапуд төмөр 1 сарын хугацаатай надад түрээслээч гэж хэлэхээр нь би ярилцаад 1 ширхэг сапуд төмрийг 1 сарын 200 төгрөгөөр тооцож түрээслэхээр тохирч улмаар түрээсийн гэрээ байгуулсан.

Үүнээс хойш Мөнхөө нь над руу яриад танай компанид байгаа бүх сапуд төмөр, хэв хашмалыг би түрээсэлж авъя танд түрээсийн мөнгийг сар сард нь тооцоод өгнө 2019 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд буюу танай компанийн ажил эхлэхээс өмнө буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би зөв зүгээр байлгаж байхаар түрээсэлж хэдэн төгрөг ольё гэж бодоод зөвшөөрсөн юм. Хамгийн анх 1200 ширхэг сапуд түрээслэх гэрээ байгуулаад дахин гэрээ байгуулаагүй надтай ярьж авч байсан.

Анх гэрээ байгуулахад Б.Д, Мөнхөө 2 хамт ирсэн ба гэрээн дээр Б.Д гарын үсэг зурсан байгаа.

Ингэж манайхаас сапуд төмөр, хэв хашмал авч яваад эхний удаад тодорхой хэмжээний түрээсийн төлбөрт мөнгө өгсөн, яг одоо хэдэн төгрөг авснаа бол санахгүй байна. Тухайн үед түрээсийн төлбөрийн дандаа дансаар авч байсан бэлнээр авч байсан удаа байхгүй, миний хувийн эзэмшлийн хаан банкны данс руу шилжүүлж өгдөг байсан. Дансны дугаараа одоо санахгүй байна, дансны хуулга гаргаж аваад нийт хэдэн төгрөг авсан талаараа хэлье, баримтыг гаргаж өгье өө.

Компанийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байгаа, тооллого хийсэн баримт сэлт байх ёстой.

Б.Д надтай ярьж байгаагүй, Мөнхөө надтай хятад хэлээр ярьж өөрөө түрээслэн cap сардаа түрээсийн мөнгийг өгнө гэж хэлээд, улмаар тохиролцож, харин сапуд төмөр, хэв хашмалыг Б.Д автомашинтай ирж ачиж авч явдаг байсан. Мөнхөө надтай ярьж итгүүлэн сапуд төмөр, хэв хашмал түрээсээр авах болсон, миний бодлоор Мөнхөө хамаг зүйлийг зохион байгуулж Б.Доор ажлаа хийлгэдэг байсан байх.

Манай “Зунбоо” ХХК нь “Койнбалл” ХХК-тай хамтран ажиллаж туслан гүйцэтгэгчээр барилгын ажил хийж гүйцэтгэдэг юм. Энэ утгаараа энэ компанийн барилгын талбайд манай компанийн эзэмшлийн сапуд төмөр байсан юм. Барилгын ажил хийж гүйцэтгээд авааччихсан байсан.

Б.Доос өгсөн гэрчийн мэдүүлэгт танай компанийн эзэмшлийн пун, сапуд төмөр ажилчдын цалинд зориулж бусдад зарж борлуулсан талаар ярихад Б.Д, Мөнхөө нар нь манай компанид туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэхээр болж Жанжин клубийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгад каркас, суурийн ажил хийж гүйцэтгэсэн ба ажилчдын цалинг тавих мөнгөгүй болоод манай компанийн пун хэв хашмал, сапуд төмрөөс тодорхой хэмжээтэйг зарж борлуулан цалин тавьж байсан удаа бий. Энэ асуудал сапуд төмөр, хэв хашмал түрээслэхтэй ямар ч хамаагүй үүнээс өмнө 2018 оны 07 дугаар сард наадмын үеэр болсон асуудал юм.

Энэ асуудлыг бол дотооддоо шийдсэн. Үүний дараагаар сапуд төмөр, хэв хашмалыг Мөнхөө түрээслэхээр тохиролцож надаас авсан...” гэх мэдүүлэг /хх.3.48-50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзулын өгсөн:

“... “Зунбоо” ХХК-д барилгын инженерээр ажилд орж байсан. Тэгэхэд Д гэх хүн би захирал нь байгаа юм чамайг ажилд авлаа гэж хэлсэн... Мөнхзул гэх хүнийг харж байсан. уулзаж ярьж байсан удаа байхгүй. Х.Мөнхзул нь Б.Дтой байнга хамт явдаг байсан... тэгээд над руу ажлаас гарснаас хойш 2-3 сарын дараа Д над руу утсаар яриад барилгын тулаас төмөр, хэв хашмал бусад худалдах талаар зар тавиулсан. Уг зар дээр эхэндээ би өөрийнхөө барьж байсан 80578118 гэсэн дугаарыг тавьж утсаар ярьсан хүн Дийн дугаарыг өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22-23/,

“... Дараа нь буюу 2019 оны 01 дүгээр сард Д ах залгаад “чи өөрийнхөө Facebook хаягаар зар тавиад өгөөч, ахад нь хаяг байхгүй” гэсэн... Мөнхзул гэх хүнийг зүс мэдэхээс өөр зүйл мэдэхгүй бараг танихгүй...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Маргадын өгсөн:

“... би “Тэргүүн чансаа” ХХК-д 2019 оны 04 дүгээр сараас хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сард манай компанийн хангамжийн менежер Өнөрзул фейсбүүк дэх Монголын барилгачдын групп дээр байршуулсан 450 пум, ви-5 сапуд зарна гэсэн зар дээр бичигдсэн байсан 80578118 дугаар луу залгаж асууж Д гэдэг хүнтэй холбогдсон байдаг... Дтой Өнөрзул уулзаад сапуд төмөр авахаар болсон. Доос авахдаа 1 ширхэг сапуд төмрийг 15,000 төгрөгөөр тооцож, нийт 3070 ширхэг сапуд худалдаж авсан. Сапуд төмрийг авсны дараа тэр дор нь Дийн өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын Хаан банкны 5179017877 дугаартай данснаас шилжүүлсэн. Дансны хуулгыг харахад 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний хооронд нийт 46,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д сапуд төмрөө зарахдаа өөрийнхөө сапуд төмөр гэж хэлсэн ба Амгаланд байдаг барилгын хашаанаас зөөж ачсан... 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас Өнөрзул руу залгаж дуудсан байдаг. Өнөрзулыг цагдаа дээр ирэхэд хэргийн хохирогч хятад иргэн болон Д нар байсан ба ямар учиртай сапуд төмөр болохыг хэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад энэ асуудал шалгагдсанаас хойш Доос худалдаж авсан сапуд төмрийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр манай Тэрэлжид байдаг барилга дээрээс суларсан 1350 ширхэг сапуд төмрийг хохирогч байгууллагад хүлээлгэн өгсөн. Манай байгууллагын хувьд 20,250,000 төгрөгөөр хохирчхоод байгаа. Үлдэгдэл сапуд төмрийг ч гэсэн хохирогч байгууллагад өгнө гээд байгаа болохоор хохирлоо Доос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн:

“... Манай барилгын бригад “Зунбоо” барилга угсралтын компанитай 2018 оны 06 сараас хамтарч ажилласан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний банкны мөнгө нэхэгдээд мөнгө олдохгүй болохоор нь орчуулагч Мөнхзулыг “Зунбоо” ХХК-ийн захирал Шантай утсаар яриулаад барилгын тулаас төмрийг нь түрээсэлье гээд барилгын тулаас төмөр түрээслэхээр болсон юм. Тэгээд Хан-Уул дүүргийн Зайсан дахь барилгын хашаанаас нь 4940 ширхэг барилгын тулаас төмрийг машинд ачуулж авч яваад Барс худалдааны төвийн ар талд үйл ажиллагаа явуулж байгаа дахин төлөвлөлтийн барилгад 1 ширхгийг нь 18,000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд би уг мөнгөөр банкны зээлээ төлсөн юм. Тэгээд дараа 01 сарын сүүлээр Мөнхзулыг Шан даргатай утсаар яриулж дахин барилгын тулаас төмөр түрээслүүлье гэж хэлүүлээд “Зунбоо” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан дахь дахин төлөвлөлтийн барилгын хашаанаас 2 удаа машинтай очиж нийт 2713 ширхэг барилгын тулаас төмөр буюу салуд төмөр 2803 ширхэг барилгын пун буюу хэв хашмал ачиж авч явсан юм. Тэгээд ун 2713  ширхэг барилгын тулаас төмөр, 2803 ширхэг хэв хашмалыг Дарь-Эхийн эцсийн буудалд түрээслүүлдэг гэх компанид 1 ширхгийг 11,000 төгрөгөөр зарчихсан юм. “Зунбоо” ХХК-с уг барилгын тулаас төмрийг түрээсэлнэ гэж хэлүүлж авахдаа бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй. Барилгын хашаагаас тулаас төмрийг авахдаа харуулынх нь дэвтэр дээр гарын үсэг зурж авч явсан байгаа. М 2018 онд манай бригадад нягтлангаар ажиллаж байсан. Гэхдээ дээрх барилгын тулаас төмөр авсан талаар юу ч мэдэхгүй. Мөнхзул Говь-Алтай аймагт байгаа гэсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр ирнэ гэж ярьж байсaн, Мөнхзул бол намайг барилгын тулаас төмөр зарж борлуулсан талаарх асуудлыг бол бүгдийг нь мэдэж байгаа. Сүүлд нь авсан 2713 ширхэг барилгын тулаас төмөр 2803 ширхэг хэв хашмалыг эхнэр маань эмнэлэгт хэвтээд мөнгө хэрэгтэй болоод аваад зарчихсан юм. Мөнхзул Офицерт гэр нь байдаг гэсэн ба яг хаана байдгийг нь бол мэдэхгүй байна. Мөнхзул 800168688 гэсэн дугаарын утсан дээр байгаа. Дээрх барилгын тулаас төмөр болон хэв хашмалыг зарсан хүмүүсийн овог, нэр, утасны дугаарыг мэдэхгүй, харин зарсан газраа очоод зааж өгч мэднэ. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр авсан 4940 ширхэг барилгын тулаас төмрийн 1000 ширхгийг нь Шан даргын өрөнд /нэрийг нь мэдэхгүй/ барилгын компанид өгсөн ба энэ талаар Шан дарга өөрөө мэдэж байгаа. Мөн барилгын тулаас төмөр авч түрээсэлсэн мөнгө гэж Шан даргад нийт 20.000.000 гаран төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг өгөхдөө Шан даргын данс руу хийж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн:

“... Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3000 ширхэг тулаас төмрийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсангийн зүүн талд байх барилгаас авсан ба энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа дахин 2300 орчим тулаас төмрийг мөн Зайсангийн зүүн талд байх барилгаас авсан, дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орчим 2.800 ширхэг хэв хашмал авсан ба үүнээс 300 орчим нь эвдэрсэн байсан. Дээрхийг ачихад худалдан авсан хүмүүс өөрсдийнхөө автомашинаар ирж ачиж авч явсан. Би дээрх тулаас төмөр болон хэв хашмалыг худалдан борлуулахаар хуучин хамт ажиллаж байсан Хонгорзул гэдэг хүнээр фейсбүүкт зар тавиулсан тэгээд тэр зарын дагуу надтай холбогдсон хүмүүст дээрхийг худалдсан юм. тэгээд “Ю БИ Тэргүүн чансаа” гэдэг ХХК-д нэг бүрийг нь 17,000 төгрөгөөр 3000 ширхгийг, нийт 51,000,0000 төгрөгөөр тулаас төмөр худалдсан. Дараа нь “Үүр тээл” ХХК-д 16,000 төгрөгөөр 2000 ширхгийг нийт 32,000,000 төгрөгөөр худалдсан, дараа нь Дарь-Эхэд эвдэрхий хэв хашмал нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр 300 ширхэг, 2500 ширхгийг 24,000 төгрөгөөр, мөн 100 орчим тулаас төмрийг 17,000 төгрөгөөр, нийт 80,000,000 төгрөгөөр худалдсан. Ингээд би 163,000,000 төгрөгтэй болсон. Тэгээд би энэ мөнгөнөөс түрээсийн төлбөрт 20 гаран сая төгрөгийг Жан даргад өгсөн. 100,000,000 төгрөгийг Батбаяр гэж Өвөрхангайд байдаг залууд өрөндөө өгсөн. Батбаярын утасны дугаарыг би мэдэхгүй, овог нэр гэрийн хаягийг нь ч мэдэхгүй. Үлдсэн 43 сая төгрөгөөр гэртээ 2 сая төгрөгөөр буйдан авсан, байшингийн халаалт 2 сая төгрөгөөр тавиулсан. Тэгээд л идэж уугаад л дуусгасан. Өөр юм болж чадаагүй. Мөнхзулд 6 сая төгрөгийг өгсөн юм байна. Мөнхзул хаана байгааг мэдэхгүй. Утасны дугаар нь 88016888. Би хүний өр төлөх гээд л тэгээд л ийм зүйл хийчихлээ. Би Шан даргад энэ бүхнийг 3 дугаар cap гэхэд өгнө гэж хэлж ярьсан байсан. Өөрөө мэдэж байгаа. Тэгээд буцааж өгөх гээд чадалгүй яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.1.47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн:

“... Би өөрөө хувиараа барилгын бригадын даргаар ажилладаг ба 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс “Зунбоо” ХХК-ийн Амгалан Жанжин клубийн ойролцоо байдаг дахин төлөвлөлтийн орон сууцны барилга дээр бригад хариуцаж ажилласан. Гүйцэтгэлээрээ буюу 1 давхрыг цутгасны дараа мөнгөө авдаг, ажиллах хугацаандаа гүйцэтгэлийн мөнгөө бүрэн авч байсан гэхдээ сүүлийн сарын цалинг хугацаа хэтэрч өгсөн. 1 cap гаран л ажилласан байх, сүүлдээ мөнгөгүй болоод барилгын ажил зогсож манай бригад тарцгаасан. Тэрнээс хойш ажиллаагүй ч гэсэн “Зунбоо” ХХК-тай холбоотой байсан. Хамтарч ажиллах үедээ Мөнхзул гээд хувиараа Хятад хэлний орчуулга хийдэг залууг авч очиж орчуулга хийлгэж байсан. Орчуулгын хөлсөнд сарын 1,800,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж бэлнээр өгч байсан. Мөнхзул бол “Зунбоо” ХХК-ийн ажилтан биш миний олж ирсэн хүн байгаа юм. Шаардлагатай үедээ шууд Мөнхзул руу яриад захирал Шантай яриулчихдаг байсан. 2019 оны 01 сард надад мөнгөний хэрэг гарсан учраас Мөнхзултай яриад Шан захиралтай яриад “сапуд төмрийг чинь түр хугацаанд түрээслээд хавар ирэхээр чинь буцааж өгье” гэж хэлж яриулахад Шан захирал зөвшөөрсөн. Тухайн үед Өвөрхангай аймгийн Бат- Өлзий суманд гэрийн мод хийдэг Батбаяр гэдэг хүнээс 2-3 жилийн өмнө авч байсан нийтдээ 40 орчим сая төгрөгийн өртэй байсан. Уг нь бага багаар мөнгөө өгөөд байдаг байсан боловч над руу холбогдоод “яаралтай мөнгө хэрэг боллоо” гэхээр нь Шан захирлаас “сапуд төмрийг түрээсэлье, боломжийн хүн таарвал зарчихъя” гэж хэлэхэд Шан захирал зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 14-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд нийт 6563 ширхэг сапуд төмөр, 2803 ширхэг хэв хашмалыг авсан. Хэв хашмал болон 2000 орчим сапуд төмрийг Амгаланд байдаг барилгын хашаанаас авч явсан. Харин үлдсэн сапуд төмрийг Зайсанд байдаг барилгын хашаанаас ачсан. Тухайн үед намайг сапуд төмрийг ачихад Шан захирал өөрөө байсан. Ингэж авахдаа Мөнхзулаар Шан захирал руу утсаар яриулж орчуулга хийлгэж байсан, би өөрөө Хятад хэлгүй учраас захиралтай ойлголцож чаддаггүй. Мөнхзулыг яриулахдаа би захирлаас сапуд төмрийг түрээсэлж аваад зарах гэж байгаа талаараа хэлж, захиралд утсаар хэлээд өгөөч ээ гэхэд бид 2 ярилцаж тохиролцоод 6 сая төгрөгийг Мөнхзулд өгөхөөр болсон. Захиралтай яриулж сапудаа авч зарсны дараа Мөнхзулд 6 сая төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын дундуур Офицеруудын ордны замын хойд талын автобусны буудал дээр уулзаад мөнгөө бэлнээр өгсөн. Энэ үед би ганцаараа явсан, Мөнхзул нэг танихгүй залуутай хамт ирээд мөнгөө авсан. Тэрнээс хойш Мөнхзултай бараг холбогдоогүй байж байгаад 2019 оны 03 сард Шан захирлыг Монголд ирэхэд нь Мөнхзултай хамт Шан захиралтай компанийн оффис болох Хан-Уул дүүргийн Цэлмэг хотхоны байранд очиж уулзсан. Тэрнээс хойш дахиж Мөнхзултай холбогдоогүй. Энэ хугацаанд би Шан захирлаас авсан 3070 ширхэг сапуд төмрийг “Ю би тэргүүн чансаа” ХХК-д ширхгийг нь 15,000 төгрөгөөр тооцож зарсан. Мөнгөө өөрийн хаан банкны 5925163902 дугаартай дансаар авсан. 1310 ширхэг сапуд төмрийг “Үүр тээл” ХХК-д ширхгийг 16,000 төгрөгөөр тооцож зарсан, мөнгөө дээрх дансаараа авсан. Үлдсэн сапуд төмрөө Дарь эхэд байдаг цагдаагийн хэлтсийн хойно байдаг хэв хашмал сапуд төмөр түрээсэлж зардаг компанид 1 ширхэг сапуд төмрийг 13,000 төгрөгөөр тооцож, 1 ширхэг хэв хашмалыг дунджаар 10,000 төгрөгөөр 290 ширхгийг, үлдсэн 2000 орчим ширхгийг дунджаар 20,000-22,000 төгрөгт тооцож зарсан, мөнгөө мөн дансаар авсан. Өөр газар зараагүй. Зарсан мөнгөө данснаас дандаа АТМ-с аваад өртэй байсан Батбаярт цагаан сарын өмнө хотод ирэхэд нь уулзаад бэлнээр 46 сая төгрөгийг өгсөн. Тэр үед би өөртөө бэлнээр авчихсан байсан мөнгөө нийлүүлээд Батбаярт мөнгөө өгсөн. Мөнгөө өгөх үед би ганцаараа байсан, харин Батбаяр өөр 2 хүнтэй хамт ирээд Нарантуул захын өргөтгөл дээр уулзаад өгсөн. Үүнээс өөр гэртээ нам даралтын халаалтыг өөрөө хийсэн. Ойролцоогоор 4 сая орчим төгрөг болсон. Бас гэртээ 2,800,000 орчим төгрөгөөр буйдан авч, үлдсэнийг нь идэж уугаад ахуйн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Манай эхнэр надаас “хаанаас ингэж их мөнгө олсон юм” гэхэд сапуд төмөр зарсан талаараа үнэнээ хэлсэн. Эхнэрээс өөр мэдэх хүн байхгүй. Уг нь Шан захиралд 2019 оны 03 сард мөнгийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл өгч чадаагүй байгаа. Надад мөнгө хэрэг болоод байсан учраас худлаа түрээсэлнэ гэж хэлж аваад бусдад зарчихсан. Мөнхзулд өгсөн 6 сая төгрөг утсаар яриулсны хөлс байгаа юм. Намайг сапуд төмрийг зарах гэж байгаа талаар мэдэж байсан. Тухайн үед 80016888 дугаарын утсаар холбогдож байсан, гэр нь Офицеруудын ордны орчим байдаг гэсэн. Нас нь ойролцоогоор 25-26 орчим насны эрэгтэй  хүн байгаа, машин унадаггүй, Өвөр монголд Хэл уран зохиолын сургууль төгссөн гэж ярьж байсан. Одоо холбогдож чадахгүй байгаа. Харин Батбаярыг дугаарыг мэдэхгүй байна. Өнгөрсөн 2019 оны 04 сард Эрдэнэт рүү явахдаа өөрийнхөө Самсунг эс 3 загварын гар утсаа гээгээд утасны дугаар нь байхгүй болчихсон. Одоо ямар дугаараар холбогдохыг мэдэхгүй байна. Гэрт очиж байгаагүй, зах дээр байхад танилцаж байсан. 2006 онд уурхай руу ажилд явахдаа 10 гаран монгол гэр авахдаа Батбаяраас авч танилцаж байсан юм. 2007 онд Батбаяраас хашаа байшинтай болох гэж хамгийн анх 26 сая төгрөг аваад, хүүтэйгээ нийлээд их мөнгө болсон. Өмнө нь бага багаар мөнгөө өгч байсан, хамгийн сүүлд мөнгөө өгөхөд хүүтэйгээ нийлээд 46 сая төгрөг болсон. Сапуд төмөр болон хэв хашмал худалдан авсан газруудыг зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Одмаагийн өгсөн:

“... 2019 оны 02 дугаар сард манай нөхөр Д надад хүнээс тулаас төмөр аваад өрөө өгчихсөн гэж хэлсэн. Д гэртээ буйдан авч нам даралтын зуух тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтөрийн өгсөн:

“Хаан банкны нэг данстай. 5925039500 дугаартай харилцах данс. Мобайл банк ашигладаг байсан одоо хугацаа нь дуусчихсан ашиглахгүй байгаа. 2019 оны 07 сарын 10-ны үеэр хугацаа нь дуусчихсан ашиглаж болохгүй байсан, сунгуулаагүй байгаа. Харин манай аав мобайл банк ашигладаг эсэхийг мэдэхгүй байна, мөнгө хэрэгтэй байна гээд аавд хэлэх үед над руу шилжүүлдэг юм. Яаж шилжүүлдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай аав над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тэр мөнгийг би өөрийнхөө хэрэгцээнд хувьдаа зарцуулсан. Өвлийн хувцас, гутал болон Iphone 6 plus rap утас авсан. Баримтууд байхгүй, мөнгөө картаасаа аваад бэлнээр мөнгөө өгч байсан. Үлдсэн мөнгийг нь үрээд л дууссан байх, өөр юу юу авснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Ирээдүйн өгсөн:

“... 2019 оны 01 дүгээр сард фейсбүүкийн Монголын барилгачин гэх хаягтай групп дээр Д.Мөнхтуяа гэх хүний фейсбүүк хаягаас 45-тай пум, 4-тэй сапуд төмөр зарна 88717889, 88561289 гэсэн зарын дагуу 88717889 дугаар луу залгаж холбогдоход Д гэх хүн байсан. Тэгээд 4-тэй сапуд төмрөөс 1000-аад ширхгийг авахаар болсон. Нэг ширхэг төмрийг 16,000 төгрөгөөр тооцож 1310 ширхэг төмрийг худалдаж авахаар болсон. Д нь хэлэхдээ манай сапуд төмөр байгаа юм, би өөрөө инженерээр ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд сапуд төмрийг Зайсангийн танктай хөшөөний зүүн талд баригдаж байсан барилгын хашаанаас 500 ширхэг сапуд төмрийг очиж авсан. Ингэхэд Д өөрөө барилгын хашаандаа оччихсон байсан. Тухайн үед барилгын ажил нь зогссон байсан, харин харуул нь гээд эмэгтэй хүн байсан... тэр өдрөө Зайсангаас сапуд төмрөө ачаад дараа нь Амгалангийн замын урд талд байсан барилгын хашаанаас үлдсэн сапуд болох 810 ширхэг төмрийг ачсан. Тэгэхэд барилга дотроос сапуд төмөр ачих хүмүүс гаргаж өгсөн. Энэ үед барилгад ажиллаж байсан хүмүүс нь Дийг таниад илтгэл, рапорт өгөөд байхаар нь итгэсэн юм. Дид мөнгийг өгөхдөө өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,960,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн:

“... БНХАУ-ын иргэн Шан Баошан гэх хүнтэй би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн дэргэдэх барилга дээр 2017 онд каркас гагнах ажил эрхэлж танилцаж байсан. Ажил хэргийн харьцаа холбоотой. Мөнхзул нь 2016 онд Аман Хуур 2 хотхон дээр ажилд орж танилцаж байсан. Би түрээслэх гэрээ хийж нийт 3 удаагийн ачилтаар 6964 ширхэг тулаас төмөр, 2500 ширхэг хэв хашмалыг ачиж авсан. Тэгээд дээрх тулаас төмөр, хэв хашмалыг бусдад хямд худалдаж борлуулсан. Нийт хэчнээн төгрөг болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд дээрх түрээсийн гэрээ байгуулан авсан эд зүйлсээ ойролцоогоор 60 орчим сая төгрөгөөр худалдаад мөнгийг нь би Мөнхзул гэгчид өгсөн. Мөнхзул энэ санааг гаргасан, би зөвшөөрч очиж тоолж гарын үсэг зурж ачуулсан. Худалдах газруудыг Мөнхзултай хамт ажилладаг Хонгорзул гэх эмэгтэйгээр зар тавиулаад тэгээд бусдад худалдсан. БНХАУ-ын иргэн Шан Баошанд дээрхийг худалдан борлуулах талаар би хэлээгүй. Мөнхзул ч хэлээгүй, анхнаасаа бусдад худалдах санаатайгаар л түрээсээр авсан. Мөнхбаатарын Мөнхзул гэдэг, 1991 онд төрсөн байх. Надад анх Мөнхзул “та надад өөрийнхөө нэр дээр данс нээлгээд өг, би тэр картыг нь хэрэглэж байгаад алтан карт болгож өгнө” гэсэн. Тэгээд би хэлснийх нь дагуу Хаан банканд өөрийн нэр дээр данс нээлгээд тэгээд Мөнхзулд өгсөн. Мөнхзул тэр картыг ашиглаж байсан, картад байгаа мөнгийг Мөнхзул зарцуулдаг байсан. Миний хувьд Мөнхзулаас 800.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны цагаан сараар 1 сая төгрөгийг тус тус авсан. Өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, дээрх мөнгийг би бэлнээр авсан. Миний мэдэхээр Мөнхзулын овог нь Мөнхбаатар гэдэг, 1991 онд төрсөн, Увс аймгийн малчин сумын харьяат гэж хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Ажлын байр, гэрийг нь үнэндээ мэдэхгүй байна. Өмнө нь 80106588 одоо 86790725 дугаарын утастай байгаа. Эхнэр нь гэж Энхцэцэг гэдэг эмэгтэй байдаг, би 2019 оны 7 дугаар сард түрээсэлдэг байсан байранд нь очиж уулзаж байсан. Тэр байр нь 3, 4 дүгээр хорооллын орчим байдаг байсан би хаягийг нь мэдэхгүй байна. Зааж өгч чадна. 2018 онд манай гэрийг авч айлын хашаанд өвөлжиж байсан. Хонгорзул гэдэг нь Шан Баошаны барилга дээр ажиллаж байсан инженер эмэгтэй байгаа. Мөнхзултай хамтран ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.95-96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэннадмидын өгсөн:

“... манай компанид гэрээгээр ажиллаж байсан М /Утас:80016888/, Даваа /утас:91187889, 88177889/ ийм дугаараар 2018.09.02-ны өдрөөс 2019.03.15-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын тулаас төмөр /сапуд/ 5940 ширхгийг түрээслэх нэрээр авч өнөөдрийг хүртэл өгөлгүй, утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн:

“Би хувиараа 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй угсралт хийдэг бригад хариуцан ажилладаг юм. 2018 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сар хүртэл манай бригад “Зунбоо” ХХК-тай хамтран Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн хажууд байрлах 16 давхар орон сууцны барилгын ажлын угсралтын ажлыг хариуцан ажиллаж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр “Зунбоо” ХХК-ийн захирал Шан Бошан-тай 5653 ширхэг сапуд төмөр 3 сарын хугацаатай буюу 2019 онь 04 дүгээр сард буцааж өгөхөөр 1 ширхгийг нэг хоногт 170 төгрөгөөр буюу нийт 86,490,900 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах уг компани хашаанаас 3070 ширхэг сапуд төмөр ачиж аваад “Тэргуүн чансаа” ХХК-тай тохиролцон түрээслэх гэж байснаа болиод 1 ширхгийг 15,000 төгрөгөөр нийт 3070 ширхгийг 43,050,000 төгрөгөөр зарсан. Үлдсэн 2583 ширхэг сапуд төмрийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн хашаанаас ачиж аваад 30 гаран насны залууд 1 ширхэг сапуд төмрийг 16,000 төгрөгөөр нийт 41,328,000 төгрөгөөр зарсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах “Зунбоо” ХХК-ний хашаанаас ачуулсан 3070 ширхэг сапуд төмрийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 09-ний хооронд “Тэргүүн чансаа” ХХК-ний менежер Б.Өнөрзул гэх залууд 3070 ширхэг сапуд төмөр 46.050.000 төгрөгөөр зарсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн хажууд байрлах “Зунбоо” ХХК-ийн хашаанаас ачуулсан 2583 ширхэг сапуд төмрийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр 30 орчим насны залууд 1 ширхгийг 16,000 төгрөгөөр 2583 ширхгийг 41,328,000 төгрөгөөр зарсан. Би аль алийг нь огт танихгүй. Тухайн үед би өөрийн бригадын талбайн инженер Хонгорзул гэх охиноор Facebook-д пун, сапуд төмөр зарна гэсэн зар байршуулсан. Уг зараар холбогдож зарсан. “Зунбоо” ХХК-с сапуд төмөр түрээслэн авах нэрийдлээр зарахад хамт оролцсон хүн байхгүй. Манай бригадын орчуулагч Мөнхзул гэх 29 орчим настай, утас нь 80016888, талбайн инженер Хонгорзул гэх 25 орчим насны охин байдаг юм, утсыг нь мэдэхгүй байна. Энэ хоёр хүн ямар нэгэн байдлаар уг асуудалд огт хамаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.223-224/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн:

“Би Шан Бошантай 2019 оны 01 дүгээр сард амаар ярилцаад “ сапуд төмрөөс чинь аваад түрээслэхийг нь түрээслээд, зарахыг нь хэр таарах үнэд нь зарчихъя ” гэхэд Шан Бошан “болно, намайг БНХАУ-аас ирэхэд түрээсэлснээ буцааж өгөөд, зарсан бол мөнгө төгрөгийг нь бэлдээд байж байгаарай, би 2019 оны 03 дугаар сард ирнэ ” гэсэн энэ яриаг Шан Бошан бид хоёр оруулагч Мөнхзулаар утсаар дамжуулан ярьсан юм. Нийт 6653 сапуд төмөр авсан ба 1000 сапудыг Шан Бошан ажилчдын цалингийн өрөнд өгүүлсэн, миний авсан 5653 ширхэг сапуд байгаа юм. Бас өөр энэ 6653 сапудаас гадна ажилчдын цалингийн өрөнд өгсөн сапуд төмөр байгаа, тэгэхэд хэдэн сапуд өгснийг нь мэдэхгүй байна, тэр сапуд төмрөө Шан Бошан миний авсан 5653 сапуд төмөр дээр нэмж тооцоод байх шиг байна. М гэж оруулагч байгаагүй, Мөнхзул гэж орчуулагч байсан. Би Хятад хэл мэдэхгүй учир орчуулагч Мөнхзулаар дамжуулан “сапуд төмрөөс чинь аваад түрээслэхийг нь түрээслээд, зарахыг нь хэр таарах үнэд нь зарчихъя” гэж Шан Бошанд хэлүүлсэн, Шан Бошан орчуулагч Мөнхзулаар дамжуулан “болно, намайг БНХАУ-аас ирэхэд түрээсэлснээ буцааж өгөөд, зарсан бол мөнгө төгрөгийг нь бэлдээд байж байгаарай, би 2019 оны 03 дугаар сард ирнэ” гэж хэлүүлсэн. Мөнхзулаар би орчуулга хийлгэсэн, өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би барилга дээр ажиллахаар болоод хятад хэлний орчуулагч хэрэгтэй болоод Мөнхзулыг орчуулагчаар авсан юм, Шан Бошан өөрөө надад орчуулагч Мөнхзулыг танилцуулж олж өгч байсан юм. Одоо би хаана байгааг нь мэдэхгүй, холбоо бариагүй удаж байна. Сапуд төмөр авахад миний хэлснийг орчуулж өгч байснаас өөр ямар нэгэн оролцоо байхгүй.  Би Шан Бошанаас авсан 5653 ширхэг сапуд төмрийнхөө 2583 ширхгийг нь 4253 ширхэг сапуд төмрийг UB тэргүүн чансаа ХХК-д зарсан асуудалд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа юм. Мөнхзул 2018 оны 05 дугаар сарын 23-нд Шан Бошантай гэрээ хийхэд ажиллаж эхлээд 2018 оны 07 дугаар сарын 20-диор ажил зогсоход Мөнхзул ажиллахаа больсон юм. 2019 оны 01 дүгээр сард би Шан Бошан даргатай сапуд төмрийн асуудлаар ярих гээд хэл ойлголцохгүй байсан болохоор Мөнхзулын 80016888 дугаарын утас руу нь залгаж Шан Бошантай яриулаад үүнээс хойш дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.225-227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн:

“... “UB тэргүүн чансаа” ХХК-д 3070 ширхгийг, нэг ширхгийг нь 15,000 төгрөгөөр зарсан. “Үүр тээл” ХХК-д 1310 ширхгийг, нэг ширхгийг 16,000 төгрөгөөр худалдан борлуулсан. “Үүр тээл” ХХК нь ТЭЦ-4 урд байрладаг. Би “Үүр тээл”-ийн Бат-Ирээдүй гэх хүнд зарсан, төлбөр нь дансаар орж ирсэн би дансныхаа хуулгыг аваад ирсэн байгаа. Мөн Дарь-Эхэд сапуд төмөр түрээсэлдэг газар 1000 орчим ширхгийг зарсан. “Тод үнэлгээ” ХХК-ийн №06/236 дугаартай үнэлгээтэй танилцлаа. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад үнэлгээтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.228-229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрзулын өгсөн:

“... 80578118 гэх дугаар луу холбогдож ... өөрийгөө Д гэх 45-50 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаж ... 1 ширхгийг 15,000 төгрөгөөр авахаар тохиролцож...нийт 3070 ширхэг сафуд төмөр уг хашаанаас ачуулж авсан. Төлбөр болох 46,050,000 төгрөгийг Борхүү овогтой Д гэх хүний Хаан банкны 5925163902 тоот данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын 5179017877 тоот данснаас шилжүүлэг хийж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.231/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Мын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн:

“... Би БНХАУ-ын Шилийн Гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Дундговь сумын, Эрдэнэ-Уул гацаанд эцэг Хөгжилт Луу жилтэй, эх Дэлгэр могой жилтэй, би төрсөн оныг нь мэдэхгүй. Эцэг, эх маань 1996 онд БНХАУ-ын Шилийн Гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Дундговь сумын, Эрдэнэ-Уул гацаандаа осолд орж нас барсан. Би эцэг эхээс 2-уулаа ба төрсөн дүү маань БНХАУ-д байгаа, одоо хаана байгаа талаар мэдэхгүй. Нэрийг нь Хөгжилтийн Эрдэнэсувд гэдэг. 1986 онд төрсөн Бар жилтэй. Манай эцэг эхийн төрөл садны хүмүүс гэж Наянтайн Баатар, Балжинням, манай эхийн дүү Дэлгэрмаа, нөхөр Хасбаатар нарын хүмүүс байдаг. Би хаана байгаа талаар мэдэхгүй. Надад утасны дугаар хаягуудыг нь мэдэхгүй би хэрхэн яаж холбогдохоо мэдэхгүй байна. Монгол улсад ирсэн цагаас хойш холбогдоогүй.

Би 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Шилийн хотоос Эрээн отод ирсэн, Тэгээд үл таних хүнээр Монгол улсын виз гаргуулж аваад галт тэргээр Монгол улсад орж ирсэн. Би хэн нэгний урилгаар, ямар нэгэн ажлаар Монгол улсад ирээгүй. Би Эрээн хотод үл таних хүнээр зуучлуулж мөнгө өгч виз авсан. Тэгээд Монгол улсад ирсэн. Монгол улсад ямар нэгэн зорилгогүй, Монгол улсад ирж юу ч хамаагүй хийж амьдаръя гэж бодож ирсэн. Би Монгол улсад нэг ч хүнийг таньдаггүй байсан, тэгээд галт тэргэнд Хятад хүнтэй тааралдаж Монгол улс, Улаанбаатар хотод Хятад худалдааны төв гэж байдаг гэж сонссон. Тэгээд би Улаанбаатар хотод вокзал дээр хэд хоног байж байгаад Хятад худалдааны төвийг хүмүүсээс заалгаж байгаад очиж тэр худалдааны төв дээр худалдаа хийдэг /нэрийг нь мэдэхгүй гэх/ хүн дээр очиж ажил асуусан. Тэгээд мөн нэрийг нь мэдэхгүй газар очиж орчуулагч хийсэн. Тухайн тэр ажил дээрээ ажиллаж амьдардаг байсан. Тэр цагаас хойш Монхоо гэдэг Хятад хүнээр дамжуулан барилгын туслахын ажил хийж байгаад Монгол улсад барилгын ажил хийдэг Шохо, Ван, Монхоо нарын Хятадуудтай танилцсан. Тэгээд тэд нараасаа ажил авч өнөөдрийг хүртэл ажил авч ажиллаж амьдарсан.

Монгол улсад би 2012 онд Энхцэцэг гэдэг эмэгтэйтэй барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Тэгээд тэр цагаас хойш 3-4 жил орчим хамт амьдарч 1 охинтой болсон охин одоо 7 настай. Өөр хэн нэгэнтэй гэр бүл болоогүй.

Надад одоо амьдрах газар байхгүй. Би одоо Дарь Эхийн хуучин эцэс дээр Бат-Эрдэнэ гэдэг /86101114/ хүнтэй хундам зангидах ажил хийж байсан. Тэгээд тэндээ ажиллаж амьдарч байсан. Би сүүлийн 2 cap гарангын хугацаанд Бат- Эрдэнэтэй хамт ажиллаж байгаа.

Би Борхүүгийн Д гэдэг хүнтэй 2017 онд Аман Хуур хотхоны барилга дээр хамт ажиллаж байгаад танилцсан. Тэр цагаас өмнө нь бол таньж мэдэхгүй.

Би Баярбат гэх хүний нэр дээр бүртгэлтэй 80016888 дугаар, хадам эгчийнхээ нэр дээр бүртгэлтэй дугааруудыг барьж байсан. Би дугааруудаа санахгүй байна. Надад ашигладаг данс байхгүй. Би 2019 он гаргаад 1 сард 8,000,000 төгрөгөөр 1 удаа, дараа нь 5,000,000 төгрөгөөр 1 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа, 6,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 19,500,000 төгрөгийг Борхүүгийн Доос авсан, “Зунбоо” ХХК-аас авсан барилгын тулаас төмөр, Сапудуудыг Борхүүгийн Д ах түрээслэн авч борлуулсан. Би хаана хэрхэн худалдсан талаар мэдэхгүй байна.

86790725 гэсэн дугаарыг би барьж байсан, би энэ дугаарыг удаан сариагүй. Хаан банкны 5925163902 дугаартай данс Борхүүгийн Дийн данс сайгаа юм. Би 7 хоног энэ дансыг ашигласан. 2019 оны 01 дүгээр сард барьж байсан, цаг хугацаагаа сайн санахгүй байна.

Би ачихад нь байгаагүй учир яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Хэдээр худалдсан талаар ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.95-97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Булганы өгсөн:

“... 80080033 гэсэн дугаар нь манай нөхөр Ц.Цогбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг, миний барьж байгаа утасны дугаар байгаа юм. 86790725 гэсэн дугаар бол миний ажиллаж байсан “Туурайн Тамга” ХХК-ийн захирал Мөнхзулын дугаар нь байна. Д, М нартай би 2012-2016 оны хооронд бетон зуурмагийн “Эрдэм Бродерс” ХХК-д хамт ажилладаг байсан. Тэр цагаас хойш Д, М нарыг таньдаг болсон ба Д, М нараар дамжуулан Мөнхзултай 2018 оны 06 дугаар сарын эхээр танилцсан. Д, Мөнхзул нар анх надтай уулзахдаа “Туурайн Тамга” гэдэг нэртэй компани байгуулж байгаа, БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ, барилгын компани байгуулна гэж танилцаж, тэгээд намайг бичиг хэрэг кассын нярваар ажилд орооч гэж хэлсэн. Учир нь М нягтлан бодогчоор би кассын нярваар ажиллаж байсан учир надад тэгж хэлсэн, тэгээд би зөвшөөрөөд ажиллахаар ярилцаж тохирсон. Тэгээд 2018 оны зун Ботаникийн эцсийн орчим барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажил авч ажиллаад, тэгээд Мөнхзул намайг бичиг хэргээ янзалж бай гэж хэлээд, тэгээд би “Туурайн Тамга” ХХК-ийн бичиг дээр байсан. Ер нь бол тэр зун алдаг оног ажилласан болоод л өнгөрсөн. Тэгээд намар 08 дугаар сарын сүүлээр ажилгүй болж өнөөдрийг хүртэл ажилгүй байж, тэгээд холбогдохоо байсан ба намайг ажил эхэлнэ байж бай гээд л өөр ямар ч ажил төрөл хийлгээгүй байлгаж байсан. Тэгээд нэг удаа ажлын байр гээд Галакси Товер дээр очиж оффисс хүртэл үзэж байсан.

Би овог нэрийг нь мэдэхгүй, бичиг баримт дээр бол М.Мөнхзул гэж байсан. М надад хэлэхдээ Мөнхбаатарын Мөнхзул гэж надад хэлж байсан. Төрсөн он cap өдрийг нь мэдэхгүй. М /88561289, 99561289/ хэлэхдээ Мөнхзулыг Өвөр Монголд сургууль төгссөн учир Монголоор бичиж чадахгүй гэж хэлж байсан. Мөнхзул нь Монгол хэлээр цэвэр ярьж чаддаггүй, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг гарын үсэг нь Монгол Уйгаржин бичгээр бичдэг байсан ба миний хувьд яг Мөнхзулын бичиг баримтуудыг нүдээр үзэж харж байгаагүй. Гэрийг нь мэдэхгүй нэг удаа төрсөн өдөр нь гээд бид мөнгө цуглуулж бэлэг хүртэл авч өгч байсан. Төрсөн өдөр нь яг хэзээ болсныг санахгүй байна. Ямар ч байсан Өвөл байсан. Д, М бид нарт хөрөнгө оруулалт орж ирэхээр орон сууц худалдаж авч өгнө гээд дагуулж хүртэл орон сууц Олимп хотхон орчмоор үзэж харж байсан удаатай. Одоо Мөнхзулын гэр бүлийнхнийг мэдэхгүй, хаана амьдардаг талаар ч мэдэхгүй. Надад хэлэхдээ 2 ихэр хүүхэдтэй гэж байснаа сүүлдээ 2 ихэр хүүхэд нь нас барсан, тэгээд аав нь нас барчихлаа гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд ажил гэхээр байж бай та нар өөр ажил төрөлд битгий ороорой гээд л ярьдаг байсан ба нэг удаа мөнгө нь ороод ирсэн, тэгтэл Авлигатай тэмцэх газар шалгана гэсэн гэх мэтээр янз бүрийн зүйл ярьсаар өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх.2.143-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Нямдаваагийн өгсөн:

“... би барилгын ажил эрхэлж байсан бөгөөд миний ажил хийж байхад үлдсэн байсан 300 ширхэг хэв хашмалыг 2018 оны 08 дугаар сарын үед Мөнхзул гэдэг хүн яриад “та хэв хашмалаа надад худалдчихаач” гэж ярихаар нь очиж уулзсан. Мөнхзул Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлчихсэн байсан юм. Тэгэхээр нь би Мөнхзултай тохиролцоод 300 ширхэг хэв хашмалыг 12,500,000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд миний хэв хашмалыг Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт байдаг хашаанаас 300 ширхэг хэв хашмалыг Мөнхзултай хамтарч ажиллаж байсан Д ирж ачаад аваад явсан. Түүнээс хойш Мөнхзул “таны мөнгийг өгнө” гэж хэлсээр байгаад түүнээс хойш огт холбоо барихгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.2.197-198, 199-200/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... 2016 онд миний төрсөн эгчийн хүү Төмөртогоогийн найз нь гэж танилцаж тэгээд хамт “Аман Хуур-2” хотхон дээр ажилласан. Тэр цагаас хойш Мөнхзул гэж мэдэхээс Хувьсгалтын М гэдгийг би мэдээгүй. Бид хамт ажилласан танилууд бөгөөд өөрөөр ямар нэгэн байдлаар найз нөхөд, төрөл садны харьцаа холбоо байхгүй.

Мөнхзул надад хэлэхдээ “Зунбоо” ХХК-ийн Амаглангийн дахин төлөвлөлтийн барилгаас 16 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн ажил авсан надтай хамтарч ажиллах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Мөнхзул надад ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, амаар хэлснээр нь ойлгосон. Тэгээд барилгын ажил эхэлж 1-р блок нь зоорийг нь нэгдүгээр давхар хүртэл нь цутгалт хийсэн. 2-р блокийн зоорины давхрыг гаргаад барилгын ажил зогссон ба санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар барилгын ажил зогссон, Энэ барилгын угсралтын ажлыг Мөнхзул “Зунбоо” ХХК-аас авч хийсэн гэж Мөнхзул надад хэлсэн. Түүнээс барилгын цутгалтын бетон зуурмагийн төлбөр мөнгийг хэн хэрхэн төлсөн эсэх талаар би мэдэхгүй. Би тухайн барилга дээр Мөнхзулын 2 бригадыг хариуцаж мужаан хийлгэсэн ба би хэв хашмал зангидах ажлыг хийж байсан. Мөнхзулыг би ажилд оруулаагүй.

Мөнхзул над руу утсаар яриад Зайсангаас тулаас төмөр ачуулах гэж байгаа юм, очоод тоолоод ачуулчих гэсэн тэгээд би Зайсангийн зүүн талд барьж байгаа “Зунбоо” ХХК-ийн барилгын хашаанд ортол харуул нь оруулахгүй байсан. Тэгээд би харуул нь оруулахгүй байна гэж хэлэхэд Мөнхзул би Шан даргатай яриадахъя гэж хэлсэн. Тэгээд байж байтал Шан дарга нь өөрийн биеэр ирээд харуулдаа хэлж өгсөн. Тэгээд тулаас төмрийг худалдан авсан газар нь өөрсдийн 1 портер, 1 маяти маркийн ачааны автомашинтайгаар ирээд портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 300 ширхэг тулаас төмөр, маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр 800 ширхэг тулаас төмрийг ачуулж өгсөн. Тэгээд тэдгээр ачааны тээврийн хэрэгслүүд явсан ба би хамт явалгүй үлдсэн. Дараа нь дахин Зайсангийн барилга дээр очиж харуултай маркийн тээврийн хэрэгслээр 2 удаа 600 ширхэг, маяти маркийн тээврийн хэрэгслээр 80б ширхгийг дахин ачуулсан. Миний хувьд он cap өдрүүдээ яг хэлж мэдэхгүй байна. “Зунбоо” ХХК-аас нийт тулаас төмөр хэдийг авсан талаар мэдэхгүй. Миний өөрийн биеэр байж ачуулж авснаар бол нийт 2,600 ширхэг тулаас төмөр, хэв хашмал 2,100 ширхгийг ачуулж авсан. Дээрх авсан хэв хашмал, тулаас төмрүүдийг бусдад худалдсан ба Мөнхзул л Шан захиралтай ярьсан, болсон гэж байсан ба тэгээд миний эзэмшлийн Хаан банкны 5925163902 тоот дансаар дээрх зүйлсийг худалдсан мөнгийг авсан. Авсан мөнгөө би Мөнхзулын хэрэглэж байсан миний нэр дээр бүртгэлтэй 5065369158 дугаарын данс руу шилжүүлсэн. Нийт хэдэн төгрөг шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Тулаас төмрийг 1 ширхгийг 14,000 төгрөгөөр, хэв хашмалыг 210 ширхэг эвдэрснийг 5,000 төгрөгөөр, 570 ширхэг жижиг хэмжээтэй хэв хашмалыг ширхгийг нь 13,000 төгрөгөөр, бусдыг нь ширхгийг 24,000 төгрөгөөр тус тус худалдсан. Дээрхүүдийг худалдсан мөнгөн гүйлгээнүүд бүгдээрээ миний нэр дээр бүртгэлтэй 5925163902 дугаартай дансаар орж 5065369158 тоот дансанд шилжүүлсэн. Би бүх мөнгийг Мөнхзулын данс руу шилжүүлсэн.

Дийн Энхтөр гэж миний хүү байгаа юм... Дийн Энхтөр Хаан банкны 5920039500 гэсэн данстай. Би Энхтөр лүү цалин хөлс гээд янз бүрийн мөнгө шилжүүлсэн. Би Тухайн үед Мөнхзулын хэлснээр л Шан захирал болон нягтлан М руу мөнгө шилжүүлдэг байсан.

М Орхон аймгийн Баян-Өндөр суманд байдаг. 88561289, 99561289 гэсэн дугаартай хүүгийнх нь дугаар 99551199 гэсэн дугаартай, Мөнхзулын хүний нөөцийн ажилтан Булгаа гэж хүн байгаа утас нь 80080033 гэсэн дугаартай.

Я.Нямдаваагаас хэв хашмал Мөнхзул очиж авч ирсэн. Налайхаас олж авч ирж Зунбоогийн Жанжин клуб орчим байх хашаанд буулгасан. Тэгээд тэр хэв хашмалуудыг мөн бусад ачиж авсан эд зүйлтэйгээ хамт ачиж бусдад худалдсан. Хэдэн төгрөгөөр хэрхэн худалдсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.220-221/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний яллагдагчаар өгсөн:

“... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М гэх залуу 2016 онд Аман хуур-2 хотхоны барилгын ажил хийж байгаад уг залуутай танилцсан ба намайг ажилд ороход барилга хариуцсан бригадын даргаар ажиллаж байсан. Тухайн үед надад өөрийгөө Увс аймгийн Малчин сумын иргэн Мөнхзул гэдэг гэж өөрийгөө танилцуулсан. Аавынхаа талаар болохоор миний аавыг Төмөрбаатар гэдэг тээврийн жолооч хийдэг ажилтай, манай гэр Шарга морьтын аманд амины орон сууцанд байдаг гэж ярьж байсан.

Тухайн үед миний хүү шиг залуу хүү байсан бөгөөд ахаа гээд их давгүй хүүхэд шиг яриа хөөрөөтэй хүн байсан. Надад нээлттэй яриа хөөрөөтэй байдал нь таалагдаж ерөнхийдөө ажил орсноосоо хойш дотно байдаг болсон ба барилгын ажлыг надад даатгаж үлдээгээд өөрөө гадуур ажил хөөцөлдлөө гээд явчихдаг байсан.

Тухайн барилгын гүйцэтгэгч нь хятад хүмүүс байсан бөгөөд Мөнхзулын хувьд хятадаар чөлөөтэй яриад ажил төрлөө ахлаад хийлгэдэг байсан ба сүүлдээ надад ажлаа даатгаж үлдээх болсон. Энэ барилгын ажлыг хийж дуусгаад 2017 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн юм.

Уг ажлыг дуусгаад байж байхад Мөнхзулын зүгээс дахин хамтарч ажиллах саналыг тавьж дараагийн барилгын ажилд орсон ба энэ байдлаар барилгын ажил 2018 оны 07 дугаар сарыг хүртэл Мөнхзултай хамтарч хийж гүйцэтгэсэн.

Үүнээс гадна энд тэнд жижиг жижиг барилгын засал чимэглэл, махны зоорь, хашаа барих зэрэг ажлуудыг хамтарч хийсэн. Энэ байдлаар надад ажил олж өгч хамтар ажиллаад 2 жил орчим болсон ба энэ хугацаанд манай гэр орноор орж гардаг болоод эхнэр хүүхэдтэй маань танилцсан. Мөн би Мөнхзулын гэр орноор нь очиж эхнэртэй нь танилцаж байсан. Тухайн үед Мөнхзул модны 2-т байр түрээсэлж амьдардаг байсан юм.

Энэ байдлаар Мөнхзул бид 2 дотно болж хуурай ах дүүс болсон надад өөрийгөө хэлэхдээ Мөнхзул гэдэг байсан, сүүлд л цагдаа сэргийлэх болоод М гэдэг нэртэй болохыг нь мэдсэн.

2018 оны 07 дугаар сард барилгын ажил хийж дуусаад ажилгүй байж байхад Мөнхзул “Зунбоо” нэртэй Хятад улсын иргэн Шан Бао Шан гэх хүний компани дээр намайг дагуулж очоод танилцуулж байсан ба Мөнхзул надад хэлэхдээ энэ компанийн барилгын каркасны ажлыг нь хийж өгье хамтарч ажиллая гэж хэлж ярьж байсан бөгөөд Мөнхзулын хувьд Шан Бао Шантай хятад хэлээр ярьж байсан, миний хувьд хэл яриаг нь бол ойлгоогүй, Шан Бао Шаны царай төрхийг л харснаас биш ярилцаж үзээгүй.

Ингээд Мөнхзул надад хэлэхдээ “би энэ хүнтэй ярьж тохирлоо хамтарч ажиллахаар боллоо” гэж хэлсэн, би бодохдоо хоорондоо хятад хэлээр маш удаан ярилцсан учир хийх ажлаа ярилцсан юм байна даа гэж ойлгосон. Ингээд уг компанийн барилгын каркасны ажлыг хийж гүйцэтгэж байгаад 20 орчим хоногийн дараагаар үйл ажиллагаа нь зогссон.

Ингээд 2019 оны 01 дүгээр сард над руу Мөнхзул яриад “Зайсангаас “Зунбоо” ХХК-ны хашаанаас сапуд буюу тулаас төмрийг тоолоод ачуулаадах, би 2 машин явуулсан байгаа, та тоолж ачуулаад мөнгийг нь өөрийн дансаараа авчхаарай” гэж хэлээд би хэлснээр нь очиж компанийн хашаанаас төмрийг ачуулж мөнгийг өөрийн дансаар авч улмаар Мөнхзулд мөнгийг тоо ёсоор дансаар шилжүүлж өгч байсан. Миний хувьд мөнгөнөөс хувьдаа авсан зүйл бол байхгүй. Иймд надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.3.84-85/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Мын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.3.92-97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... 1 дугаар хавтаст хэргийн 100, 101, 102 дугаар хуудсанд авагдсан таны эзэмшлийн 5925163902 дугаарын Хаан банкны дансны хуулганд орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн байна. Уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд зарлага гэсэн хэсэгт тусгагдсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 26, 27 минутад тус бүр 5,0 сая төгрөгөөр бэлнээр зарлагадсан 10,0 сая төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан... талаар ярьж хэлье. Уг 2 удаагийн 5,0 сая төгрөгөөр гаргасан 10,0 сая төгрөгийн зарлага нь Хөгжилтийн Мд бэлнээр өгсөн мөнгө байна. Тухайн үед мөнгө бэлнээр хэрэгтэй гээд гаргуулж авч байсан юм. Х.М уг мөнгийг яг юунд зарцуулсныг мэдэхгүй байна...

Дийн Энхтөр нь миний хүү байгаа юм... дээрх тоот данснаас 5925039500 дугаарын Дийн Энхтөр гэх хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 2,860,000 төгрөг шилжүүлсэн... ямар учиртай хүүдээ мөнгө шилжүүлсэн бэ гэхээр хүүдээ хэрэглээний мөнгө болгож мөнгө өгч байсан, сүүлийн 1,0 сая төгрөгийг болохоор Хөгжилтийн Мын хэлснээр цалин гэж шилжүүлж өгсөн учир нь манай хүү өмнө нь барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаад цалин аваагүй юм. Ингээд цалинг нь сүүлд нөхөж өгсөн учиртай юм.

Мөн ... дээрх тоот данснаас 5065369158 дугаарын Борхүүгийн Д гэх хүний данс руу 8 удаагийн гүйлгээгээр 45,500,000 төгрөг шилжүүлсэн байна...

Хөгжилтийн М нь 5065369158 дугаарын дансыг миний нэр дээр 2017 оны 05 дугаар сард нээлгэж аваад ашиглаж байсан юм. Учир нь Х.М “өөрийн бичиг баримтаа гээсэн, бичиг баримтгүй учир данс нээлгэж болохгүй байна, үйл ажиллагаанд данс шаардлагатай байна, та данс нээлгээд өгөөч” гэхээр нь би өөрийн бичиг баримтаар 5065369158 тоот дансыг нээлгэж Х.Мд өгсөн. Надад дансыг эргүүлж өгөхдөө алтан карт болгож өгнө гэж хэлээд авч байсан. Ийм л учиртай уг данс руу мөнгө шилжүүлсэн байна, уг мөнгийг Х.М зарцуулсан, би юунд хэрхэн зарцуулсан талаар нь мэдэхгүй байна.

Мөн ... дээрх тоот данснаас 5090591363 тоот Даваагийн М гэх хүний данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,380,000 төгрөг шилжүүлсэн байна...

Даваагийн М нь барилгын талбайд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Х.М нь барилга дээр ажиллаж байхдаа нягтлан бодогч ажилд авна гээд Д.Мыг ажилд авч байсан. Ингээд нягтлан руу мөнгө шилжүүл гэхээр нь би Х.Мын хэлснээр мөнгийг шилжүүлж байсан. Уг мөнгийг юунд зарцуулсныг нь мэдэхгүй, Хөгжилтийн М л бүх зүйлийг зохион байгуулж, мэддэг байсан.

Мөн ... дээрх тоот данснаас 5006884373 тоот Шан Бао Шан гэх хүний данс руу 4 удаагийн гүйлгээгээр 14,940,000 төгрөг шилжүүлсэн байна...

Энэ мөнгийг Шан Бао Шан руу сапуд, хэв хашмалын түрээсийн төлбөрт шилжүүл гэж надаар шилжүүлж байсан. Хөгжилтийн М л Шан Бао Шан руу шилжүүл гэж дансыг нь өгөөд би шилжүүлж өгч байсан. Миний хувьд дур мэдэн шийдэж байсан зүйл байхгүй. Х.М бүх зүйлийг зохион байгуулж шийддэг байсан. Х.М “бичиг баримтаа гээсэн, бичиг баримтгүй учир данс нээх боломжгүй, та надад дансаа ашиглуул, өөрийн дансаараа гүйлгээ хий” гэж хэлэхээр нь би хэлснээр нь хийсэн. Миний хувьд Х.Маас цалин гэж сард 1,600,000 төгрөг авдаг байсан, гэхдээ cap тутам цалин өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.3.90-91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мын өгсөн:

“... Би Б.Д, Хөгжилтийн М буюу /Мөнхзул/ нарыг хоёулыг нь танина. Би 2012 оноос Б.Дтой “Эрдэм бродвэйс" ХХК-д хамт ажилладаг байсан. Би уг компанид нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд намайг ажиллаж байх үед Д гагнуурчнаар ажиллаж байсан. Дараа нь би 2017 онд ажилд орох санаатай Улаанбаатар хотод явж байхдаа Дтой тааралдахад би нэг барилгын компанийн залуутай танилцсан, бид 2 хамт ойр зуурын ажил хийдэг, чи тэр хүнтэй очоод уулзчих гэж хэлж намайг уулзуулж байсан. Очоод уулзахад Мөнхзул гэж надтай танилцаад намайг “Туурайн тамга” гэх ХХК-даа 2017 оны 06 дугаар сард нягтлан бодогчоор ажилд авч байсан. Тэгээд намайг ажил ороход уг компанийн ажил зогсонги байдалтай байсан бөгөөд наадмын үеэр барилгын угсралтын ажил орж ирнэ гэж байсан. Наадмын дараа угсралтын ажил орж ирэх нь ч худлаа болж үндсэндээ уг компани огт үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд л би 2017 оны наадмын дараагаас уг компанид ажиллаагүй бөгөөд намар нь 9 сард Орхон аймагт ирсэн. Тэгээд намайг 2018 оны хавар буцаад хүрээд ирээрэй маш том барилгын төсөл дээр ажиллана шүү гэж хэлж байсан.

Мөнхзул гэх залуу надтай анх танилцахдаа би Увс аймгийн Малчин сумын харьяат Улаанбаатар хотод шилжилт хийж орж ирээгүй байгаа, би кирилл үсэг мэдэхгүй, надад ямар ч банкны данс байдаггүй гэж байсан. Тэгээд би уг компанид нягтлан бодогчоор 2018 оны 05 дугаар сараас дахин ажиллахаар болж Улаанбаатар хотод очсон бөгөөд мөн л урьдын адил уг компани нь барилгын ажил авч чадаагүй хэвээр байсан. Намайг заримдаа дуудаж бэлнээр мөнгө өгөн энэ мөнгийг картдаа хийж байгаад ийм ийм дансанд, ийм гүйлгээний утгатайгаар шилжүүлчих гэж явуулдаг байсан. Би ямар учиртай юун мөнгө гэдгийг нь сайн мэдэхгүй. Миний дансыг ашиглахаасаа өмнө Дийн дансыг ашигладаг байсан гэсэн.

Би Х.М, Б.Д нар ямар гэмт хэрэгт оролцсон талаар мэдэж байгаа. Би Х.М, Б.Д нарыг 2018 онд Шан бао шан гэх Хятад улсын иргэний сапуд төмөр, хэв хашмалыг зарж үрээд байгааг би мэдэж байсан. Би 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод Х.Мыг ажил эхэлж байна гэж дуудаад байхаар нь очиход хүмүүст Хятад улсын иргэний сапуд төмөр, хэв хашмалыг зарчихсан байсан. Энэ талаар би Х.М, Б.Д 2-оос сонссон. Яг хэнд ямар өртгөөр яаж зарсан талаар би хараагүй, байгаагүй болохоор огт мэдэхгүй байна. Мөн Хятад улсын иргэнээс юу гэж хэлж сапуд төмөр, хэв хашмал авдаг байсныг нь би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.43-45/,

“... Би “Зунбоо" ХХК-д ажиллаж байгаагүй. Харин “Зунбоо” ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанид 2018 онд ганц сарын хугацаатай нягтлан бодогчоор ажиллаж байсан. Борхүүгийн Д бид 2 өмнө “Бродерс” ХХК-д хамт ажиллаж байсан юм. 2018 оны хавар Д надтай “Зунбоо” ХХК-ийн барилгын ажил авсан. Намайг ажилгүй байгаа юм чинь нягтлан бодогчоор ажиллах уу гэж асуухаар нь зөвшөөрч Дийн захирал Мөнхзул гэдэг хүнтэй уулзаж, нягтлан бодогчоор ажиллахаар тохирсон. Тухайн үед Мөнхзулын “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-с барилгын ажил авсан гээд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байсан юм. Би туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон Мөнхзулын “Туурайн тамга” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ “Зунбоо” ХХК-ийн бариулж байгаа барилгын ажилд шаардлагатай сапуд, барилгын материалыг хааяа бусад газраас авдаг байсан. Би эрүүгийн 1906023250545 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 48, 49 дүгээр хуудсан байгаа 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Энэ гэрээний талаар надад одоо мэдэх зүйл байхгүй байна, би санахгүй байна. Бодвол “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн компанидаа туслан гүйцэтгэгчээр өөр компани оруулж байсан. “Туурайн тамга” ХХК-ны туслан гүйцэтгэгчээр оруулж ажиллуулсан компанид талбай дээр буулгасан “Зунбоо” ХХК-ийн сапудыг түрээсэлж байсан түрээсийн гэрээ юм шиг байна. Тухайн үед ямар учраас гэрээ хийж байсныг одоо санахгүй байна. Уг гэрээнд бичигдсэн бичгийн хэв бол миний бичиг мөн байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-ний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.5.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Базаргүрийн өгсөн: “Би 2018 онд хувиараа бизнес хийж байсан. Манай “Бэдо” ХХК нь барилгын материал, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байсан. Би хавтаст хэрэгт 018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “Түрээсийн гэрээ”-г харлаа. Гэрээнд миний гарын үсэг байна, би уг гэрээг байгуулж байсан байна. Гэхдээ би одоо тэр үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан “Зунбоо” ХХК-с сапуд буюу барилгын шатыг түрээсэлж авч байсан байна. Манай компани барилгын ажил хийдэггүй учраас би өөр барилгын компанид л сапуд, барилгын шат олж өгч л байсан юм шиг байна, яг сайн санахгүй байна. Энэ түрээсийн гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Энэ гэрээний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй. Би бодоод олдоггүй, сайн мэдэхгүй байна. Олон жилийн хугацаа өнгөрсөн учраас мартаад байна...” гэх мэдүүлэг /хх.5.214-215/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн: “2019 онд би Улаанбаатар хотод хувиараа таксинд явдаг байсан. 2019 оны хавар шиг санагдаж байна, Д ах намайг “Хороолол руу юманд яваад ирье, таксины мөнгийг нь өгнө” гэж хэлэхээр нь хамт явсан. Д ах Ханын материалаас миний машинд суугаад хороололд ирээд замын урд талд АТМ-с 10.000.000 төгрөг авсан. Д ах машинд суугаад АТМ-ээс 10 саяар бөөн мөнгө гарахгүй байна, 5 саяар 2 удаа авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хорооллын 54 дүгээр сургуулийн урд талын замын зогсоол дээр очиж зогсоод хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл удалгүй М ирээд миний машинд суусан. Д ах Мыг машинд суусных нь дараа АТМ-с авсан 10.000.000 төгрөгөө өгсөн. М 10.0 сая төгрөг авсны дараа машинд юм ярьж байгаад надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн таксины мөнгө гээд 20.000 төгрөг өөрөөсөө өгсөн. Тэгээд Мыг мөнгөө аваад машинаас буухаар нь Д ах бид 2 тэндээс явсан. Би 2018 онд хувиараа бизнес хийж байсан. Манай “Бэдо” ХХК нь барилгын материал, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хүмүүс намайг Хүүхэнбаатар гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг /хх.5.217-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“... Би энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Х.Мтай хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн Хаан банкны 5925163902 дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд хамт байлцсан. Тэгэхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд миний Хаан банкны 5925163902 дугаартай данс руу энэ хэрэгтээ холбоотой 111,405,000 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс 13,716,850 төгрөгийг өөрт хамааралтай буюу өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлсэн болон өөртөө ашигласан байна. Энэ хугацаанд миний данс руу орсон бусад мөнгийг Х.М өөр лүүгээ болон бусад ажлын хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлэхийг даалгасны дагуу би шилжүүлсэн, мөн бэлнээр мөнгө гаргаж өгсөн байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнөх үйл явдал, Х.Мын холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Намайг оролцоогүй байхад хамтран оролцсон гээд байгаад гомдолтой байна. 2018 оны 04 дүгээр сард 5065369158 дугаартай дансыг шинээр Х.Мд өгч байсан. Уг дансыг нээснээс хойш би нэг ч удаа ашиглаагүй. Тийм учраас дээрх хугацаанд шилжүүлсэн 46,075,000 төгрөгийг Х.М авсан гэсэн үг. М өөртөө данс нээлгэх боломжгүй гээд надаар данс нээлгэж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний данс руу орж ирсэн 12,000,000 төгрөгөөс АТМ-с 10,00,000 төгрөгийг гаргаж аваад Х.Мд бэлнээр Баянгол дүүргийн хорооллын 53 дугаар байрны авто зогсоол дээр аваачиж өгсөн. Үүнийг мэдэх надтай хамт явж байсан хүн байгаа, шаардлагатай гэвэл шүүх хуралд оролцуулж болно. Миний данснаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750,500 төгрөгийг АТМ-р гүйлгээ хийгдэж зарлагаар гарсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ би энэ мөнгийг өөртөө ашигласан зүйл байхгүй. Х.Мд л аваачиж өгсөн байх. Мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг 5030635235 дугаартай Б.Өсөхбаярын данс руу, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 5278050298 дугаартай С.Энхбатын данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 240,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг 5017160969 дугаартай Ц.Булганы данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 5094063157 дугаартай Д.Алтантуулын данс руу, 240.000 төгрөгийг 5555086082 дугаартай Х.Хонгорзулын данс руу тус тус шилжүүлсэн байна. Би Өсөхбаяр, Энхбат, Алтантуул нарыг танихгүй, тийм учраас Х.М л надаар шилжүүлэг хийлгүүлсэн. Харин Булган, Хонгорзул нар Х.М бид нартай хамт ажиллаж байсан ажилчид, Х.М намайг Булган, Хонгорзул руу мөнгө өг гэхээр нь тэр мөнгийг нь шилжүүлсэн. Миний хамаарал бүхий этгээдүүд рүүгээ шилжүүлсэн өөрийн ашигласан мөнгийг Х.Мын хэлснээр цалин гэж ойлгож зарцуулсан. Мөн Нямдаваад учирсан хохирлоос өөрт хамаарах хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.5.220-221/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.17, 195/,

Х.Хонгорзул фейсбүүк цахим орчинд зарлал тавьсан талаарх баримт /хх.1.25/,

“Зунбоо” ГХОХХК-й улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх.1.36/,

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай “... Сапуд 1220ш*200 төгрөг... 7,320,000 төгрөгийн 30 хоног хугацаанд төлөх” түрээсийн гэрээ /хх.1.48-49/,

“Зунбоо“ ХХК-д гаргасан Б.Дийн хүсэлт /хх.1.51-52/,

Шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн ХААН банкны шилжүүлгийн баримт /хх.1.59/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.65-66, 236-238/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.70-77/,

Б.Дийг яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.1.84-86, 89-91/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.98-100/,

Б.Дийн ХААН банкны 5065369158, 5925163902 тоот данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх.1.103-106, хх.5.43-44, 46, 241-244/,

Б.Дийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.1.114-123, 150-159, хх.2.153-157, хх.5.231-240/,

“Зунбоо” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай албан хүсэлтүүд /хх.1.164, хх.2.27-28/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.1.179, хх.2.186-187/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.1.238/,

Х.Мыг яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамжууд /хх.2.80-82, 236-237, хх.3.65-66, 72-74, 194-196, 202-204/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх.1.98-100, хх.2.39-40, 88-89/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжиний өгсөн мэдүүлэг /хх.2.147-148/,

Иргэний мэдээлэл /хх.2.160-163/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.172-173/,

Иргэн Я.Нямдаваагийн бичгээр гаргасан өргөдөл /хх.2.194/,

Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /хх.3.03/,

“Дамно” ХХК-й 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21-01, 21-02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.23-24, 30-31/,

Б.Дийн эзэмшлийн 66-60 УБӨ улсын дугаартай EXZ100073485  арлын дугаартай цагаан өнгийн Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх.3.101-103/,

Хохирогч Шан Бао шаны эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.3.148-151/,

Хохирлын тооцоо /хх.3.179-183/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.3.187/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжууд /хх.4.05-10, 233-240/,

Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /хх.4.73-81/,

С.Энхцэцэгийн ХААН банзны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.4.84-88/,

Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо /хх.4.247/,

ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9124 дугаартай Б.Дийн дансны хуулга хавсралтаар ирүүлсэн тухай албан бичиг /хх.5.48-49/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх.5.53-54/,

Хохирогч Я.Нямдаваагийн хүсэлт /хх.7/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Б.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.1.160/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.161/,

Оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх.1.162-163, 241/,

Х.Мын талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан бичиг болон албан бус орчуулга /хх.4.101-102/,

Б.Дийн хувийн байдлын талаар баримтууд /шинээр гаргасан 4 хуудас/ гэх зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Монгол Улсын иргэн Б.Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.М нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн хашаанаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1220 ширхэг сапуд төмөр, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,183 ширхэг хэв хашмалыг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг тус тус хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээслэхээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч бусдад худалдаж, нийт 179,045,000 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Конвол” ХХК-ийн захиалгат “үйлчилгээ кино театр”-ын барилгаас 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг барилгын тулаас төмрийг хохирогч БНХАУ-ын иргэн Shang Baoshan-аас түрээсэлнэ гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 178,200,000 төгрөгийн хохирол,

Мөн бүлэглэн 2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж байсан Монгол Улсын иргэн Я.Нямдаваагийн 300 ширхэг барилгын хэв хашмалыг төлбөрийг дараа хийх тооцоогоор тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 369,745,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Шан Бао шаны өгсөн:

“... би Монгол улсад 1998 онд “Зунбоо” ХХК-ийг үүсгэн байгуулж, одоо хүртэл ажиллаж байгаа ба манай компани нь барилга угсралтын үйл ажиллагаа хийж гүйцэтгэдэг. Б.Д гэх хүн бол 2018 оны 07 дугаар сард хамтран ажиллаж байсан хүн байгаа юм. Б.Д нь Мөнхзул гэх хүний туслахаар нь ажиллаж байгаа хүн юм... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мөнхзул нь хятад хэлтэй учир хамтран ажиллая 1200 ширхэг сапуд төмөр түрээслээч гэж хэлсэн. Тухайн үед Д бас байсан. Тэгээд түрээслэх гэрээг Мөнхзул гэгчтэй хамгийн эхэнд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээг хийсэн. Гэрээнд 1220 ширхэг 6 метрийн урттай тулаас төмрийг ширхэг тус бүрийг өдрийн 200 төгрөгөөр бодож 30 хоног түрээслэхээр 7,320,000 төгрөгийг дансаар надад өгсөн. Тэгээд би 1220 ширхэг тулаас төмрийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-376 тоотод хүлээлгэн өгсөн. Д дээрхийг ачааны автомашинаар ачиж авч явсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 769 ширхэг хэв хашмал /пум/-ыг өдрийн 200 төгрөгөөр бодож 4,614,000 төгрөгийг өгөөд 769 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ачиж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 136 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 483 ширхэг тулаас төмрийг дээрх хаягаас ачиж явсан, түрээсийн мөнгө өгөөгүй, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 115 ширхэг хэв хашмалыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс авч явсан ба түрээсийн 517,000 төгрөгийг өгсөн, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 810 тулаас төмрийг дээрх хаягаас авч явсан, түрээсийн төлбөрийг өгөөгүй, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 600 ширхэг хэв хашмалыг өдрийн 130 төгрөгөөр бодож түрээслэн 2,340,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1183 ширхэг хэв хашмалыг мөн ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200 ширхэг тулаас төмрийг ачиж явсан, түрээсийн мөнгийг өгөөгүй. Ингээд нийт 9 удаагийн үйлдлээр хэв хашмал 2803 ширхэг, тулаас төмөр 2713 ширхгийг Мөнхзул, Д нарт өгсөн. Нийт түрээсийн төлбөр эхний 1 сард 12,685,500 төгрөгийг авснаас өөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй. Хамгийн сүүлд 200 ширхэг тулаас төмрийг авч явснаас хойш утас нь холбогдохоо байсан ба манайхаас түрээсээр авсан эд зүйлээ бусдад худалдан борлуулсан талаар манай агуулахаас ачсан автомашинуудын дугааруудыг шүүн очиж уулзахад худалдчихсан байсан. Хамгийн эхний удаад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ хийснээс хойш дахин түрээсийн гэрээ хийгээгүй. Учир нь бид Мөнхзул, Д нарт итгэж гэрээг дараа нь хийхээр амаар тохирсон байсан. Дээрх хэв хашмал, тулаас төмөр нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлс байгаа юм. Хэв хашмал 1 ширхэг нь 48,000 төгрөг, тулаас төмөр 1 ширхэг 45.000 төгрөгөөр худалдан авсан. Би дээрх ханшаар эд зүйлээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.20-21/,

“... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн тойруу гудамжинд баригдаж байгаа “Койнвол” ХХК-ийн үйлчилгээ кино театрын барилгын хашаанаас манай компанид гэрээгээр ажиллаж байсан М, Даваа нар нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд барилгын тулаас төмөр 5940 ширхгийг түрээслэх нэрээр гарган авч өнөөдрийг хүртэл өгөөгүй утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.216-217/,

“... Д нь Зайсангийн барилгын талбай дээрээс 6940 ширхэг сапуд төмөр авсан, үүнээс 1000 ширхгийг нь пун хавтангийн зөрүүнд өгсөн, үлдэгдэл 5940 ширхэг сапуд төмрийг Д хувьдаа зарж залилсан... Мөнхөө нь Дийг манай гүйцэтгэх захирал гэж танилцуулж байсан. Гэрээ хийхэд Д гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /хх.1.219-220/,

“... Манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан захиалагч компани болох “Койнбалл” ХХК-ийн Хан уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан дахь танктай хөшөөний хажууд байрлах барилгын талбай, хашаанд байрлаж байсан, манай “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн сапуд төмөр, хэв хашмал буюу /пун/ төмрийг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу ням гаригт 12 цаг 20 минутад 76-55 УНМ улсын дугаартай цагаан өнгийн крантай “Наяти” маркийн ачааны автомашинд сапуд /тулаас/ төмөр 500 ширхэг, энэ өдрийн 15 цаг 10 минутанд уг автомашинаар дахин 500 ширхэг сапуд төмөр, энэ өдөртөө нийт 1000 ширхэг сапуд төмөр авсан.

Үүний дараагаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу маргааш өдрийн 15 цаг 30 минутад 89-34 УБП улсын дугаартай крантай “Маяти” маркийн ачааны автомашинаар сапуд төмөр 300 ширхэг, энэ өдрийн оройны 19 цаг 20 минутад дээрх автомашинаар дахин 270 ширхэг сапуд төмөр, дахин 20 цаг 00 минутад 17-86 УБН улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 250 ширхэг сапуд төмөр, ингээд энэ өдөр нийтдээ 820 ширхэг сапуд төмөр авч явсан.

Үүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутад 02-88 УБП улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 670 ширхэг сапуд төмөр, үдээс хойш буюу 15 цаг 00 минутад 89-69 УБТ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 310 ширхэг сапуд төмөр ингээд энэ өдөртөө нийт 980 ширхэг сапуд төмөр авч явсан.

Энэ бүх сапуд төмрийг авч явах үед харуул Төмөрхүү гэж байсан энэ хүн нь нэг ээлжид үүрэг гүйцэтгэгдээ 30 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэдэг байсан учир уг хүний ээлж дээр дээрх сапуд төмрийг Б.Д, Х.М нар авсан байгаа юм.

Үүнээс хойш дахин 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт 54-24 УНЦ улсын дугаартай крантай марк тодорхойгүй автомашинаар 300 ширхэг сапуд төмөр,

Үүнээс хойш дахин 1 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагт 51-61 УНХ улсын дугаартай крантай марк тодорхойгүй автомашинаар 500 ширхэг сапуд төмөр,

Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17-50 УНХ улсын дугаартай крантай “Наяти” маркийн автомашинаар 500 ширхэг сапуд төмөр үүнийг Х.М авч явсан талаар бүртгэсэн.

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт Б.Д /88717889/ 38-40 УНИ улсын дугаартай “Портер”, 56-41 УНВ улсын дугаартай Портер, 10-77 УБИ улсын дугаартай Протер маркийн 3 автомашинд нийтдээ 1000 ширхэг сапуд төмөр ачиж авч явсан.

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 55-81 УНЗ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинд 500 ширхэг сапуд төмөр, энэ өдрөө үдээс хойш дахин 500 ширхэг сапуд төмөр,

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1165 УББ улсын дугаартай, 10-77 УБИ улсын дугаартай марк тодорхойгүй 2 автомашинаар нийтдээ 840 ширхэг сапуд төмрийг Зайсан дахь барилгын талбай хашаанаас Б.Д, Х.М нар авч явсан талаарх баримт харуулын дэвтэрт бичигдсэн байдаг. Ингээд нийтдээ Зайсан дахь барилгын талбайгаас 6940 ширхэг сапуд төмөр авсан байна.

Үүнээс гадан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Жанжин клубын зүүн талд орших гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын хашаанаас манай “Зунбоо” ХХК-ний эзэмшлийн сапуд төмөр, хэв хашмалаас Б.Д, Х.М нар нь барилгын талбайн манаач Уранчимэг гэх эмэгтэйд намайг ав гэж хэлсэн гэж ойлгуулаад

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр марк, улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар 1220 ширхэг сапуд төмөр,

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 61-37 УНО, 53-29 УНТ, 61-37 УНИ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар нийт 769 пун хэв хашмал төмөр Б.Д авч явсан.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 40-56 УНИ улсын дугаартай марк тодорхойгүй ачааны автомашинаар 483 ширхэг сапуд төмөр авч явсан.

2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр марк улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар пун хэв хашмал 136 ширхэг,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр марк улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар пун хэв хашмал 115 ширхэг Б.Д ач явсан.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 94-15УНЧ улсын дугаартай марк тодорхойгүй автомашинаар сапуд төмөр 810 ширхэг,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр марк, улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар 45-ын пун хэв хашмал 400 ширхэг, энэ өдрөө дахин 45-ын пун хэв хашмал 200 ширхэг буюу энэ өдөрт нийт 600 ширхэг хэв хашмал авч явсан.

 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 73-16 УНХ улсын дугаартай марк тодорхойгүй автомашинаар пун хэв хашмал 500 ширхэг, энэ өдрөө мөн 13-04 УНМ улсын дугаартай Портер маркийн автомашинаар 193 пун хэв хашмал, энэ өдрөө мөн орой нь 7316 УНХ улсын дугаартай марк тодорхойгүй автомашинаар 490 ширхэг пун хэв хашмал, ингээд нийтдээ 1183 ширхэг пун хэв хашмал Б.Д авч явсан байгаа юм.

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр машины марк, улсын дугаар тодорхойгүй ачааны автомашинаар сапуд төмөр 200 ширхэг. Ингээд нийтдээ жанжин клубийн хажууд байрлах дахин төлөвлөлтийн барилгын талбайгаас сапуд төмөр 2713 ширхэг, Пун буюу хэв хашмал 2803 ширхэг тус тус Б.Д Х.М нар авч явсан байгаа юм.

Манай “Зунбоо” ХХК-ийн эзэмшлийн пун буюу хэв хашмал, сапуд төмрийг өөр газраас буюу манай компаниас өөр байгууллага, компанитай гэрээ байгуулан барилгын ажил туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэж байсан барилгын талбайгаас нийтдээ 9653 ширхэг сапуд төмөр, 2803 ширхэг пун буюу хэв хашмал Б.Д, Х.М нар надаас залилж авч, бусдад зарж борлуулсан байна. Эдгээр тоо баримтыг харуулын дэвтэр дээрээс шүүж гаргасан юм. Харуулын ажилтныг дуудаж ирүүлж мэдүүлэг авбал болсон зүйлийг хэлээд өгөх байх. бүртгэл хөтөлсөн дэвтрүүд нь байгаа.

Манай компаниас гомдол гаргаж шалгуулаад улмаар цагдаагаас Б.Д, Х.М нарын бусдад зарж борлуулсан байсан сапуд төмрөөс 1350 ширхэг хураан авч манай компанид хүлээлгэн өгсөн байгаа. Пун буюу хэв хашмал бол хүлээн аваагүй байна.

Манай компаниас залилж авсан 9653 ширхэг сапуд төмрөөс 1350 хүлээн авсан гэж тооцохоор одоогийн байдлаар 8303 ширхэг сапуд төмөр манай компани хүлээн авах дутуу байна. Пун хэв хашмалын хувьд 2803 ширхгийг хүлээн авах дутуу байна. Эдгээр сапуд төмөр, хэв хашмалыг эргүүлэн өгч чадахгүй тохиолдолд эдгээр сапуд төмөр, хэв хашмалд ногдох төлбөр тооцоог мөнгөн дүнгээр нь тооцож авах хүсэлтэй байна.

“Зунбоо” ХХК-ийг 1998 онд анх үүсгэн байгуулж байсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулж 13,000 ширхэг сапуд төмөр Хятад улсаас оруулж ирж байсан юм. Ингээд энэ цагаас хойш зарим сапуд төмөр элэгдэл хорогдлоор үрэгдээд үгүй болсон, зарим нь алга болсон гээд 10,000 орчим сапуд төмөр манай компанийн эзэмшилд байсан юм. Энэ бүх сапуд төмрийн Б.Д, Х.М нар авч явсан. Үүнтэй холбоотой 2 хэсэг газарт барилгын ажил явуулж байсан талбайд буулгасан сапуд төмрийн тооцоог гаргах зорилгоор барилгын талбайн манаач нарын бүртгэлийн дэвтрийг нэг бүрчлэн тулгаж үзсэний эцэст 6940 ширхэг сапуд төмөр Зайсан дахь барилгын талбайгаас Б.Д, Х.М нар авч явсныг мэдсэн. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө нарийвчлан тоог нь гаргаагүй барагцаалаад мэдүүлэг өгчихсөн юм, ингэхдээ 1000 ширхэг сапуд төмрийг дутуу хэлчихсэн байна.

Одоо миний өгч байгаа мэдүүлэгт дурдагдсан сапуд төмрийн тоо, пун буюу хэв хашмалын тоо нь эцсийн байдлаар гарсан тоо баримт юм. Үүнтэй холбоотой манаачийн бүртгэлийн дэвтэрт нэг бүрчлэн бичигдсэн байна. Үүнийг та нарын зүгээс хураан авч шалгаж болно.

Миний өмнө нь барилгын ажил дээр хамтран ажиллаж байсан буюу туслан гүйцэтгэгчээр орж байсан Мөнхзул гэж өөрийгөө танилцуулсан одоогийн нэр нь М гэх хүн Мөнхөө гэж 2018 оны 05 дугаар сард танилцаж байсан юм.

Мөнхөөгийн хувьд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг надтай тогтмол ярилцдаг байсан. Би бодохдоо их сайн залуу байна даа гэж итгэдэг байсан.

Ингээд Мөнхөө 2018 оны 08 дугаар сард надтай ирж ажил дээр уулзаад 1200 ширхэг сапуд төмөр 1 сарын хугацаатай надад түрээслээч гэж хэлэхээр нь би ярилцаад 1 ширхэг сапуд төмрийг 1 сарын 200 төгрөгөөр тооцож түрээслэхээр тохирч улмаар түрээсийн гэрээ байгуулсан.

Үүнээс хойш Мөнхөө нь над руу яриад танай компанид байгаа бүх сапуд төмөр, хэв хашмалыг би түрээсэлж авъя танд түрээсийн мөнгийг сар сард нь тооцоод өгнө 2019 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд буюу танай компанийн ажил эхлэхээс өмнө буцаагаад өгнө гэж хэлэхээр нь би зөв зүгээр байлгаж байхаар түрээсэлж хэдэн төгрөг ольё гэж бодоод зөвшөөрсөн юм. Хамгийн анх 1200 ширхэг сапуд түрээслэх гэрээ байгуулаад дахин гэрээ байгуулаагүй надтай ярьж авч байсан.

Анх гэрээ байгуулахад Б.Д, Мөнхөө 2 хамт ирсэн ба гэрээн дээр Б.Д гарын үсэг зурсан байгаа.

Ингэж манайхаас сапуд төмөр, хэв хашмал авч яваад эхний удаад тодорхой хэмжээний түрээсийн төлбөрт мөнгө өгсөн, яг одоо хэдэн төгрөг авснаа бол санахгүй байна. Тухайн үед түрээсийн төлбөрийн дандаа дансаар авч байсан бэлнээр авч байсан удаа байхгүй, миний хувийн эзэмшлийн хаан банкны данс руу шилжүүлж өгдөг байсан. Дансны дугаараа одоо санахгүй байна, дансны хуулга гаргаж аваад нийт хэдэн төгрөг авсан талаараа хэлье, баримтыг гаргаж өгье өө.

Компанийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байгаа, тооллого хийсэн баримт сэлт байх ёстой.

Б.Д надтай ярьж байгаагүй, Мөнхөө надтай хятад хэлээр ярьж өөрөө түрээслэн cap сардаа түрээсийн мөнгийг өгнө гэж хэлээд, улмаар тохиролцож, харин сапуд төмөр, хэв хашмалыг Б.Д автомашинтай ирж ачиж авч явдаг байсан. Мөнхөө надтай ярьж итгүүлэн сапуд төмөр, хэв хашмал түрээсээр авах болсон, миний бодлоор Мөнхөө хамаг зүйлийг зохион байгуулж Б.Доор ажлаа хийлгэдэг байсан байх.

Манай “Зунбоо” ХХК нь “Койнбалл” ХХК-тай хамтран ажиллаж туслан гүйцэтгэгчээр барилгын ажил хийж гүйцэтгэдэг юм. Энэ утгаараа энэ компанийн барилгын талбайд манай компанийн эзэмшлийн сапуд төмөр байсан юм. Барилгын ажил хийж гүйцэтгээд авааччихсан байсан.

Б.Доос өгсөн гэрчийн мэдүүлэгт танай компанийн эзэмшлийн пун, сапуд төмөр ажилчдын цалинд зориулж бусдад зарж борлуулсан талаар ярихад Б.Д, Мөнхөө нар нь манай компанид туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэхээр болж Жанжин клубийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгад каркас, суурийн ажил хийж гүйцэтгэсэн ба ажилчдын цалинг тавих мөнгөгүй болоод манай компанийн пун хэв хашмал, сапуд төмрөөс тодорхой хэмжээтэйг зарж борлуулан цалин тавьж байсан удаа бий. Энэ асуудал сапуд төмөр, хэв хашмал түрээслэхтэй ямар ч хамаагүй үүнээс өмнө 2018 оны 07 дугаар сард наадмын үеэр болсон асуудал юм.

Энэ асуудлыг бол дотооддоо шийдсэн. Үүний дараагаар сапуд төмөр, хэв хашмалыг Мөнхөө түрээслэхээр тохиролцож надаас авсан...” гэх мэдүүлэг /хх.3.48-50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хонгорзулын өгсөн:

“... “Зунбоо” ХХК-д барилгын инженерээр ажилд орж байсан. Тэгэхэд Д гэх хүн би захирал нь байгаа юм чамайг ажилд авлаа гэж хэлсэн... Мөнхзул гэх хүнийг харж байсан. уулзаж ярьж байсан удаа байхгүй. Х.Мөнхзул нь Б.Дтой байнга хамт явдаг байсан... тэгээд над руу ажлаас гарснаас хойш 2-3 сарын дараа Д над руу утсаар яриад барилгын тулаас төмөр, хэв хашмал бусад худалдах талаар зар тавиулсан. Уг зар дээр эхэндээ би өөрийнхөө барьж байсан 80578118 гэсэн дугаарыг тавьж утсаар ярьсан хүн Дийн дугаарыг өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.22-23/,

“... Дараа нь буюу 2019 оны 01 дүгээр сард Д ах залгаад “чи өөрийнхөө Facebook хаягаар зар тавиад өгөөч, ахад нь хаяг байхгүй” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Маргадын өгсөн:

“... би “Тэргүүн чансаа” ХХК-д 2019 оны 04 дүгээр сараас хойш хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сард манай компанийн хангамжийн менежер Өнөрзул фейсбүүк дэх Монголын барилгачдын групп дээр байршуулсан 450 пум, ви-5 сапуд зарна гэсэн зар дээр бичигдсэн байсан 80578118 дугаар луу залгаж асууж Д гэдэг хүнтэй холбогдсон байдаг... Дтой Өнөрзул уулзаад сапуд төмөр авахаар болсон. Доос авахдаа 1 ширхэг сапуд төмрийг 15,000 төгрөгөөр тооцож, нийт 3070 ширхэг сапуд худалдаж авсан. Сапуд төмрийг авсны дараа тэр дор нь Дийн өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын Хаан банкны 5179017877 дугаартай данснаас шилжүүлсэн. Дансны хуулгыг харахад 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний хооронд нийт 46,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д сапуд төмрөө зарахдаа өөрийнхөө сапуд төмөр гэж хэлсэн ба Амгаланд байдаг барилгын хашаанаас зөөж ачсан...” гэх мэдүүлэг /хх.1.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Одмаагийн өгсөн:

“... 2019 оны 02 дугаар сард манай нөхөр Д надад хүнээс тулаас төмөр аваад өрөө өгчихсөн гэж хэлсэн. Д гэртээ буйдан авч нам даралтын зуух тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтөрийн өгсөн:

“Хаан банкны нэг данстай. 5925039500 дугаартай харилцах данс ... мөнгө хэрэгтэй байна гээд аавд хэлэх үед над руу шилжүүлдэг юм. Яаж шилжүүлдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай аав над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Тэр мөнгийг би өөрийнхөө хэрэгцээнд хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Ирээдүйн өгсөн:

“... 2019 оны 01 дүгээр сард фейсбүүкийн Монголын барилгачин гэх хаягтай групп дээр Д.Мөнхтуяа гэх хүний фейсбүүк хаягаас 45-тай пум, 4-тэй сапуд төмөр зарна 88717889, 88561289 гэсэн зарын дагуу 88717889 дугаар луу залгаж холбогдоход Д гэх хүн байсан. Тэгээд 4-тэй сапуд төмрөөс 1000-аад ширхгийг авахаар болсон. Нэг ширхэг төмрийг 16,000 төгрөгөөр тооцож 1310 ширхэг төмрийг худалдаж авахаар болсон. Д нь хэлэхдээ манай сапуд төмөр байгаа юм, би өөрөө инженерээр ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд сапуд төмрийг Зайсангийн танктай хөшөөний зүүн талд баригдаж байсан барилгын хашаанаас 500 ширхэг сапуд төмрийг очиж авсан. Ингэхэд Д өөрөө барилгын хашаандаа оччихсон байсан. Тухайн үед барилгын ажил нь зогссон байсан, харин харуул нь гээд эмэгтэй хүн байсан... тэр өдрөө Зайсангаас сапуд төмрөө ачаад дараа нь Амгалангийн замын урд талд байсан барилгын хашаанаас үлдсэн сапуд болох 810 ширхэг төмрийг ачсан. Тэгэхэд барилга дотроос сапуд төмөр ачих хүмүүс гаргаж өгсөн. Энэ үед барилгад ажиллаж байсан хүмүүс нь Дийг таниад илтгэл, рапорт өгөөд байхаар нь итгэсэн юм. Дид мөнгийг өгөхдөө өөрийнх нь Хаан банкны 5925163902 дугаартай данс руу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20,960,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн:

“... Би түрээслэх гэрээ хийж нийт 3 удаагийн ачилтаар 6964 ширхэг тулаас төмөр, 2500 ширхэг хэв хашмалыг ачиж авсан. Тэгээд дээрх тулаас төмөр, хэв хашмалыг бусдад хямд худалдаж борлуулсан. Нийт хэчнээн төгрөг болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд дээрх түрээсийн гэрээ байгуулан авсан эд зүйлсээ ойролцоогоор 60 орчим сая төгрөгөөр худалдаад мөнгийг нь би Мөнхзул гэгчид өгсөн. Мөнхзул энэ санааг гаргасан, би зөвшөөрч очиж тоолж гарын үсэг зурж ачуулсан. Худалдах газруудыг Мөнхзултай хамт ажилладаг Хонгорзул гэх эмэгтэйгээр зар тавиулаад тэгээд бусдад худалдсан. БНХАУ-ын иргэн Шан Баошанд дээрхийг худалдан борлуулах талаар би хэлээгүй. Мөнхзул ч хэлээгүй, анхнаасаа бусдад худалдах санаатайгаар л түрээсээр авсан. Мөнхбаатарын Мөнхзул гэдэг, 1991 онд төрсөн байх. Надад анх Мөнхзул “та надад өөрийнхөө нэр дээр данс нээлгээд өг, би тэр картыг нь хэрэглэж байгаад алтан карт болгож өгнө” гэсэн. Тэгээд би хэлснийх нь дагуу Хаан банканд өөрийн нэр дээр данс нээлгээд тэгээд Мөнхзулд өгсөн. Мөнхзул тэр картыг ашиглаж байсан, картад байгаа мөнгийг Мөнхзул зарцуулдаг байсан. Миний хувьд Мөнхзулаас 800.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны цагаан сараар 1 сая төгрөгийг тус тус авсан...” гэх мэдүүлэг /хх.1.95-96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэрэннадмидын өгсөн:

“... манай компанид гэрээгээр ажиллаж байсан М /Утас:80016888/, Даваа /утас:91187889, 88177889/ ийм дугаараар 2018.09.02-ны өдрөөс 2019.03.15-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын тулаас төмөр /сапуд/ 5940 ширхгийг түрээслэх нэрээр авч өнөөдрийг хүртэл өгөлгүй, утсаа авахгүй залилан мэхэлсээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрзулын өгсөн:

“... 80578118 гэх дугаар луу холбогдож ... өөрийгөө Д гэх 45-50 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаж ... 1 ширхгийг 15,000 төгрөгөөр авахаар тохиролцож...нийт 3070 ширхэг сафуд төмөр уг хашаанаас ачуулж авсан. Төлбөр болох 46,050,000 төгрөгийг Борхүү овогтой Д гэх хүний Хаан банкны 5925163902 тоот данс руу манай компанийн захирал Б.Ундрахбаярын 5179017877 тоот данснаас шилжүүлэг хийж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.231/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Булганы өгсөн:

“... Д, Мөнхзул нар анх надтай уулзахдаа “Туурайн Тамга” гэдэг нэртэй компани байгуулж байгаа, БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ, барилгын компани байгуулна гэж танилцаж, тэгээд намайг бичиг хэрэг кассын нярваар ажилд орооч гэж хэлсэн. Учир нь М нягтлан бодогчоор би кассын нярваар ажиллаж байсан учир надад тэгж хэлсэн, тэгээд би зөвшөөрөөд ажиллахаар ярилцаж тохирсон. Тэгээд 2018 оны зун Ботаникийн эцсийн орчим барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажил авч ажиллаад, тэгээд Мөнхзул намайг бичиг хэргээ янзалж бай гэж хэлээд, тэгээд би “Туурайн Тамга” ХХК-ийн бичиг дээр байсан. Ер нь бол тэр зун алдаг оног ажилласан болоод л өнгөрсөн. Тэгээд намар 08 дугаар сарын сүүлээр ажилгүй болж өнөөдрийг хүртэл ажилгүй байж, тэгээд холбогдохоо байсан ба намайг ажил эхэлнэ байж бай гээд л өөр ямар ч ажил төрөл хийлгээгүй байлгаж байсан. Тэгээд нэг удаа ажлын байр гээд Галакси Товер дээр очиж оффисс хүртэл үзэж байсан...

Надад хэлэхдээ 2 ихэр хүүхэдтэй гэж байснаа сүүлдээ 2 ихэр хүүхэд нь нас барсан, тэгээд аав нь нас барчихлаа гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд ажил гэхээр байж бай та нар өөр ажил төрөлд битгий ороорой гээд л ярьдаг байсан ба нэг удаа мөнгө нь ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх.2.143-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Нямдаваагийн өгсөн:

“... би барилгын ажил эрхэлж байсан бөгөөд миний ажил хийж байхад үлдсэн байсан 300 ширхэг хэв хашмалыг 2018 оны 08 дугаар сарын үед Мөнхзул гэдэг хүн яриад “та хэв хашмалаа надад худалдчихаач” гэж ярихаар нь очиж уулзсан. Мөнхзул Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлчихсэн байсан юм. Тэгэхээр нь би Мөнхзултай тохиролцоод 300 ширхэг хэв хашмалыг 12,500,000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд миний хэв хашмалыг Налайх дүүргийн 5 дугаар хороо Городокт байдаг хашаанаас 300 ширхэг хэв хашмалыг Мөнхзултай хамтарч ажиллаж байсан Д ирж ачаад аваад явсан. Түүнээс хойш Мөнхзул таны мөнгийг өгнө гэж хэлсээр байгаад түүнээс хойш огт холбоо барихгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.2.197-198, 199-200/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... Мөнхзул над руу утсаар яриад Зайсангаас тулаас төмөр ачуулах гэж байгаа юм, очоод тоолоод ачуулчих гэсэн тэгээд би Зайсангийн зүүн талд барьж байгаа “Зунбоо” ХХК-ийн барилгын хашаанд ортол харуул нь оруулахгүй байсан. Тэгээд би харуул нь оруулахгүй байна гэж хэлэхэд Мөнхзул би Шан даргатай яриадахъя гэж хэлсэн. Тэгээд байж байтал Шан дарга нь өөрийн биеэр ирээд харуулдаа хэлж өгсөн. Тэгээд тулаас төмрийг худалдан авсан газар нь өөрсдийн 1 портер, 1 маяти маркийн ачааны автомашинтайгаар ирээд портер маркийн тээврийн хэрэгсэл дээр 300 ширхэг тулаас төмөр, маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр 800 ширхэг тулаас төмрийг ачуулж өгсөн. Тэгээд тэдгээр ачааны тээврийн хэрэгслүүд явсан ба би хамт явалгүй үлдсэн. Дараа нь дахин Зайсангийн барилга дээр очиж харуултай маркийн тээврийн хэрэгслээр 2 удаа 600 ширхэг, Маяти маркийн тээврийн хэрэгслээр 80б ширхгийг дахин ачуулсан. Миний хувьд он cap өдрүүдээ яг хэлж мэдэхгүй байна. “Зунбоо” ХХК-аас нийт тулаас төмөр хэдийг авсан талаар мэдэхгүй. Миний өөрийн биеэр байж ачуулж авснаар бол нийт 2,600 ширхэг тулаас төмөр, хэв хашмал 2,100 ширхгийг ачуулж авсан. Дээрх авсан хэв хашмал, тулаас төмрүүдийг бусдад худалдсан ба Мөнхзул л Шан захиралтай ярьсан болсон гэж байсан ба тэгээд миний эзэмшлийн Хаан банкны 5925163902 тоот дансаар дээрх зүйлсийг худалдсан мөнгийг авсан. Авсан мөнгөө би Мөнхзулын хэрэглэж байсан миний нэр дээр бүртгэлтэй 5065369158 дугаарын данс руу шилжүүлсэн. Нийт хэдэн төгрөг шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Тулаас төмрийг 1 ширхгийг 14,000 төгрөгөөр, хэв хашмалыг 210 ширхэг эвдэрснийг 5,000 төгрөгөөр, 570 ширхэг жижиг хэмжээтэй хэв хашмалыг ширхгийг нь 13,000 төгрөгөөр, бусдыг нь ширхгийг 24,000 төгрөгөөр тус тус худалдсан. Дээрхүүдийг худалдсан мөнгөн гүйлгээнүүд бүгдээрээ миний нэр дээр бүртгэлтэй 5925163902 дугаартай дансаар орж 5065369158 тоот дансанд шилжүүлсэн. Би бүх мөнгийг Мөнхзулын данс руу шилжүүлсэн...

Би Тухайн үед Мөнхзулын хэлснээр л Шан захирал болон нягтлан М руу мөнгө шилжүүлдэг байсан...

Я.Нямдаваагаас хэв хашмал Мөнхзул очиж авч ирсэн. Налайхаас олж авч ирж Зунбоогийн Жанжин клуб орчим байх хашаанд буулгасан. Тэгээд тэр хэв хашмалуудыг мөн бусад ачиж авсан эд зүйлтэйгээ хамт ачиж бусдад худалдсан...” гэх мэдүүлэг /хх.2.220-221/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний яллагдагчаар өгсөн:

“... 2018 оны 07 дугаар сард барилгын ажил хийж дуусаад ажилгүй байж байхад Мөнхзул “Зунбоо” нэртэй Хятад улсын иргэн Шан Бао Шан гэх хүний компани дээр намайг дагуулж очоод танилцуулж байсан ба Мөнхзул надад хэлэхдээ энэ компанийн барилгын каркасны ажлыг нь хийж өгье хамтарч ажиллая гэж хэлж ярьж байсан бөгөөд Мөнхзулын хувьд Шан Бао Шантай хятад хэлээр ярьж байсан, миний хувьд хэл яриаг нь бол ойлгоогүй, Шан Бао Шаны царай төрхийг л харснаас биш ярилцаж үзээгүй.

Ингээд Мөнхзул надад хэлэхдээ “би энэ хүнтэй ярьж тохирлоо хамтарч ажиллахаар боллоо” гэж хэлсэн, би бодохдоо хоорондоо хятад хэлээр маш удаан ярилцсан учир хийх ажлаа ярилцсан юм байна даа гэж ойлгосон. Ингээд уг компанийн барилгын каркасны ажлыг хийж гүйцэтгэж байгаад 20 орчим хоногийн дараагаар үйл ажиллагаа нь зогссон.

Ингээд 2019 оны 01 дүгээр сард над руу Мөнхзул яриад Зайсангаас “Зунбоо” ХХК-ны хашаанаас сапуд буюу тулаас төмрийг тоолоод ачуулаадах би 2 машин явуулсан байгаа та тоолж ачуулаад мөнгийг нь өөрийн дансаараа авчхаарай гэж хэлээд би хэлснээр нь очиж компанийн хашаанаас төмрийг ачуулж мөнгийг өөрийн дансаар авч улмаар Мөнхзулд мөнгийг тоо ёсоор дансаар шилжүүлж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх.3.84-85/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... 1 дугаар хавтаст хэргийн 100, 101, 102 дугаар хуудсанд авагдсан таны эзэмшлийн 5925163902 дугаарын хаан банкны дансны хуулганд орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн байна. Уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд зарлага гэсэн хэсэгт тусгагдсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 26, 27 минутад тус бүр 5,0 сая төгрөгөөр бэлнээр зарлагадсан 10,0 сая төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан... талаар ярьж хэлье. Уг 2 удаагийн 5,0 сая төгрөгөөр гаргасан 10,0 сая төгрөгийн зарлага нь Хөгжилтийн Мд бэлнээр өгсөн мөнгө байна. Тухайн үед мөнгө бэлнээр хэрэгтэй гээд гаргуулж авч байсан юм. Х.М уг мөнгийг яг юунд зарцуулсныг мэдэхгүй байна...

Дийн Энхтөр нь миний хүү байгаа юм... дээрх тоот данснаас 5925039500 дугаарын Дийн Энхтөр гэх хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 2,860,000 төгрөг шилжүүлсэн... ямар учиртай хүүдээ мөнгө шилжүүлсэн бэ гэхээр хүүдээ хэрэглээний мөнгө болгож мөнгө өгч байсан, сүүлийн 1,0 сая төгрөгийг болохоор Хөгжилтийн Мын хэлснээр цалин гэж шилжүүлж өгсөн учир нь манай хүү өмнө нь барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаад цалин аваагүй юм. Ингээд цалинг нь сүүлд нөхөж өгсөн учиртай юм...

Мөн ... дээрх тоот данснаас 5065369158 дугаарын Борхүүгийн Д гэх хүний данс руу 8 удаагийн гүйлгээгээр 45,500,000 төгрөг шилжүүлсэн байна...

Хөгжилтийн М нь 5065369158 дугаарын дансыг миний нэр дээр 2017 оны 05 дугаар сард нээлгэж аваад ашиглаж байсан юм. Учир нь Х.М “өөрийн бичиг баримтаа гээсэн, бичиг баримтгүй учир данс нээлгэж болохгүй байна, үйл ажиллагаанд данс шаардлагатай байна, та данс нээлгээд өгөөч” гэхээр нь би өөрийн бичиг баримтаар 5065369158 тоот дансыг нээлгэж Х.Мд өгсөн. Надад дансыг эргүүлж өгөхдөө алтан карт болгож өгнө гэж хэлээд авч байсан. Ийм л учиртай уг данс руу мөнгө шилжүүлсэн байна, уг мөнгийг Х.М зарцуулсан, би юунд хэрхэн зарцуулсан талаар нь мэдэхгүй байна.

Мөн ... дээрх тоот данснаас 5090591363 тоот Даваагийн М гэх хүний данс руу 4 удаагийн гүйлгээгээр 9,380,000 төгрөг шилжүүлсэн байна...

Даваагийн М нь барилгын талбайд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Х.М нь барилга дээр ажиллаж байхдаа нягтлан бодогч ажилд авна гээд Д.Мыг ажилд авч байсан. Ингээд нягтлан руу мөнгө шилжүүл гэхээр нь би Х.Мын хэлснээр мөнгийг шилжүүлж байсан. Уг мөнгийг юунд зарцуулсныг нь мэдэхгүй, Хөгжилтийн М л бүх зүйлийг зохион байгуулж, мэддэг байсан.

Мөн ... дээрх тоот данснаас 5006884373 тоот Шан Бао Шан гэх хүний данс руу 4 удаагийн гүйлгээгээр 14,940,000 төгрөг шилжүүлсэн байна...

Энэ мөнгийг Шан Бао Шан руу сапуд, хэв хашмалын түрээсийн төлбөрт шилжүүл гэж надаар шилжүүлж байсан. Хөгжилтийн М л Шан Бао Шан руу шилжүүл гэж дансыг нь өгөөд би шилжүүлж өгч байсан. Миний хувьд дур мэдэн шийдэж байсан зүйл байхгүй. Х.М бүх зүйлийг зохион байгуулж шийддэг байсан. Х.М “бичиг баримтаа гээсэн, бичиг баримтгүй учир данс нээх боломжгүй, та надад дансаа ашиглуул, өөрийн дансаараа гүйлгээ хий” гэж хэлэхээр нь би хэлснээр нь хийсэн...” гэх мэдүүлэг /хх.3.90-91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мын өгсөн:

“... Дараа нь би 2017 онд ажилд орох санаатай Улаанбаатар хотод явж байхдаа Дтой тааралдахад би нэг барилгын компанийн залуутай танилцсан, бид 2 хамт ойр зуурын ажил хийдэг, чи тэр хүнтэй очоод уулзчих гэж хэлж намайг уулзуулж байсан. Очоод уулзахад Мөнхзул гэж надтай танилцаад намайг “Туурайн тамга” гэх ХХК-даа 2017 оны 06 дугаар сард нягтлан бодогчоор ажилд авч байсан. Тэгээд намайг ажил ороход уг компанийн ажил зогсонги байдалтай байсан бөгөөд наадмын үеэр барилгын угсралтын ажил орж ирнэ гэж байсан. Наадмын дараа угсралтын ажил орж ирэх нь ч худлаа болж үндсэндээ уг компани огт үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд л би 2017 оны наадмын дараагаас уг компанид ажиллаагүй бөгөөд намар нь 9 сард Орхон аймагт ирсэн. Тэгээд намайг 2018 оны хавар буцаад хүрээд ирээрэй маш том барилгын төсөл дээр ажиллана шүү гэж хэлж байсан.

Мөнхзул гэх залуу надтай анх танилцахдаа би Увс аймгийн Малчин сумын харьяат Улаанбаатар хотод шилжилт хийж орж ирээгүй байгаа, би кирилл үсэг мэдэхгүй, надад ямар ч банкны данс байдаггүй гэж байсан. Тэгээд би уг компанид нягтлан бодогчоор 2018 оны 05 дугаар сараас дахин ажиллахаар болж Улаанбаатар хотод очсон бөгөөд мөн л урьдын адил уг компани нь барилгын ажил авч чадаагүй хэвээр байсан. Намайг заримдаа дуудаж бэлнээр мөнгө өгөн энэ мөнгийг картдаа хийж байгаад ийм ийм дансанд, ийм гүйлгээний утгатайгаар шилжүүлчих гэж явуулдаг байсан. Би ямар учиртай юун мөнгө гэдгийг нь сайн мэдэхгүй. Миний дансыг ашиглахаасаа өмнө Дийн дансыг ашигладаг байсан гэсэн...

Би Х.М, Б.Д нарыг 2018 онд Шан бао шан гэх Хятад улсын иргэний сапуд төмөр, хэв хашмалыг зарж үрээд байгааг би мэдэж байсан. Би 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод Х.Мыг ажил эхэлж байна гэж дуудаад байхаар нь очиход хүмүүст Хятад улсын иргэний сапуд төмөр, хэв хашмалыг зарчихсан байсан. Энэ талаар би Х.М, Б.Д 2-оос сонссон...” гэх мэдүүлэг /хх.3.43-45/,

“... 2018 оны хавар Д надтай “Зунбоо” ХХК-ийн барилгын ажил авсан. Намайг ажилгүй байгаа юм чинь нягтлан бодогчоор ажиллах уу гэж асуухаар нь зөвшөөрч Дийн захирал Мөнхзул гэдэг хүнтэй уулзаж, нягтлан бодогчоор ажиллахаар тохирсон. Тухайн үед Мөнхзулын “Туурайн тамга” ХХК нь “Зунбоо” ХХК-с барилгын ажил авсан гээд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байсан юм. Би туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон Мөнхзулын “Туурайн тамга” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ “Зунбоо” ХХК-ийн бариулж байгаа барилгын ажилд шаардлагатай сапуд, барилгын материалыг хааяа бусад газраас авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.5.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн: “... 2019 оны хавар шиг санагдаж байна, Д ах намайг “Хороолол руу юманд яваад ирье, таксины мөнгийг нь өгнө” гэж хэлэхээр нь хамт явсан. Д ах Ханын материалаас миний машинд суугаад хороололд ирээд замын урд талд АТМ-с 10.000.000 төгрөг авсан. Д ах машинд суугаад АТМ-ээс 10 саяар бөөн мөнгө гарахгүй байна, 5 саяар 2 удаа авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хорооллын 54 дүгээр сургуулийн урд талын замын зогсоол дээр очиж зогсоод хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл удалгүй М ирээд миний машинд суусан. Д ах Мыг машинд суусных нь дараа АТМ-с авсан 10.000.000 төгрөгөө өгсөн. М 10.0 сая төгрөг авсны дараа машинд юм ярьж байгаад надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Мөн таксины мөнгө гээд 20.000 төгрөг өөрөөсөө өгсөн. Тэгээд Мыг мөнгөө аваад машинаас буухаар нь Д ах бид 2 тэндээс явсан...” гэх мэдүүлэг /хх.5.217-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“... Би энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Х.Мтай хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн Хаан банкны 5925163902 дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд хамт байлцсан. Тэгэхэд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд миний Хаан банкны 5925163902 дугаартай данс руу энэ хэрэгтээ холбоотой 111,405,000 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс 13,716,850 төгрөгийг өөрт хамааралтай буюу өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлсэн болон өөртөө ашигласан байна. Энэ хугацаанд миний данс руу орсон бусад мөнгийг Х.М өөр лүүгээ болон бусад ажлын хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлэхийг даалгасны дагуу би шилжүүлсэн, мөн бэлнээр мөнгө гаргаж өгсөн байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнөх үйл явдал, Х.Мын холбогдсон хэргийн талаар мэдэхгүй. Намайг оролцоогүй байхад хамтран оролцсон гээд байгаад гомдолтой байна. 2018 оны 04 дүгээр сард 5065369158 дугаартай дансыг шинээр Х.Мд өгч байсан. Уг дансыг нээснээс хойш би нэг ч удаа ашиглаагүй. Тийм учраас дээрх хугацаанд шилжүүлсэн 46,075,000 төгрөгийг Х.М авсан гэсэн үг. М өөртөө данс нээлгэх боломжгүй гээд надаар данс нээлгэж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний данс руу орж ирсэн 12,000,000 төгрөгөөс АТМ-с 10,00,000 төгрөгийг гаргаж аваад Х.Мд бэлнээр Баянгол дүүргийн хорооллын 53 дугаар байрны авто зогсоол дээр аваачиж өгсөн. Үүнийг мэдэх надтай хамт явж байсан хүн байгаа, шаардлагатай гэвэл шүүх хуралд оролцуулж болно. Миний данснаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750,500 төгрөгийг АТМ-р гүйлгээ хийгдэж зарлагаар гарсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ би энэ мөнгийг өөртөө ашигласан зүйл байхгүй. Х.Мд л аваачиж өгсөн байх. Мөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг 5030635235 дугаартай Б.Өсөхбаярын данс руу, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг 5278050298 дугаартай С.Энхбатын данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 240,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг 5017160969 дугаартай Ц.Булганы данс руу, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг 5094063157 дугаартай Д.Алтантуулын данс руу, 240.000 төгрөгийг 5555086082 дугаартай Х.Хонгорзулын данс руу тус тус шилжүүлсэн байна. Би Өсөхбаяр, Энхбат, Алтантуул нарыг танихгүй, тийм учраас Х.М л надаар шилжүүлэг хийлгүүлсэн. Харин Булган, Хонгорзул нар Х.М бид нартай хамт ажиллаж байсан ажилчид, Х.М намайг Булган, Хонгорзул руу мөнгө өг гэхээр нь тэр мөнгийг нь шилжүүлсэн. Миний хамаарал бүхий этгээдүүд рүүгээ шилжүүлсэн өөрийн ашигласан мөнгийг Х.Мын хэлснээр цалин гэж ойлгож зарцуулсан. Мөн Нямдаваад учирсан хохирлоос өөрт хамаарах хохирлыг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.5.220-221/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.17, 195/,

Х.Хонгорзул фейсбүүк цахим орчинд зарлал тавьсан талаарх баримт /хх.1.25/,

“Зунбоо” ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх.1.36/,

“Зунбоо“ ХХК-д гаргасан Б.Дийн хүсэлт /хх.1.51/,

Шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн ХААН банкны шилжүүлгийн баримт /хх.1.59/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.65-66, 236-238/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.70-77/,

Б.Дийн ХААН банкны 5065369158, 5925163902 тоот данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх.1.103-106, хх.5.43-44, 46, 241-244/,

Б.Дийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.1.114-123, 150-159, хх.2.153-157, хх.5.231-240/,

“Зунбоо” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай албан хүсэлтүүд /хх.1.164, хх.2.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжиний өгсөн мэдүүлэг /хх.2.147-148/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.172-173/,

Иргэн Я.Нямдаваагийн бичгээр гаргасан өргөдөл /хх.2.194/,

Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /хх.3.03/,

“Дамно” ХХК-й 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21-01, 21-02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.23-24, 30-31/,

Хохирогч Шан Бао шаны эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.3.148-151/,

Хохирлын тооцоо /хх.3.179-183/,

С.Энхцэцэгийн ХААН банзны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.4.84-88/,

Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо /хх.4.247/,

ХААН банкны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9124 дугаартай Б.Дийн дансны хуулга хавсралтаар ирүүлсэн тухай албан бичиг /хх.5.48-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн өгсөн “... 2018 оны хэрэгт би оролцоогүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мын өгсөн “... Зарж үрсэн асуудлыг мэдэхгүй... Надад буруутай үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нь дээрх нотлох баримтуудаар няцаагдана.

Түүнчлэн Б.Дийн эзэмшлийн Хаан банкны 5925163902 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 132,570,000 төгрөгийн сапуд, пумын орлого орсон, улмаар мөнгө шилжигдсэн даруй тухай бүрд тус данснаас:

Б.Дийн нэр дээрх дансыг Х.М ашиглаж байсан гэх Хаан банкны 5065369158 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 45,500,000 төгрөгийн орлого орсон, улмаар мөнгө шилжигдсэн даруй тухай бүрд тус данснаас:

Х.Мын эхнэр С.Энхцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5045555320 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр нийт 31,100,000 төгрөгийн орлого орсон /Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо хх.4.247/,

Б.Д нь Х.Мд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн зэрэг үйл баримтаас харахад шүүгдэгч нар нь хохирогчдын барилгын олон тооны тулаас төмөр, хэв хашмалыг зах зээлийн үнэлгээнээс 2-3 дахин бага үнээр бусдад худалдан борлуулж олсон орлогын дийлэнхийг Б.Д, үлдэх хэсгийг Х.М тус тус авсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Мын “Надад буруутай үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг нь тухайн гэмт хэрэгт түүнийг хамтран оролцсон талаар хохирогч нарын болон шүүгдэгч Б.Дийн сэжигтэн, яллагдагчаар удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, банкны депозит дансны хуулганууд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо зэрэг холбогдох бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Яллах дүгнэлтэд тусгаснаар шүүгдэгч Б.Д, Х.М нар нь “Зунбоо” ХХК-с 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр нийт 1839 ширхэг сапуд, 884 ширхэг пум,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр нийт 1783 ширхэг пум, 1010 ширхэг сапуд,

2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5940 ширхэг сапуд,

2018 оны 08 дугаар сард хохирогч Я.Нямдаваагаас 1 удаагийн үйлдлээр 300 ширхэг пум тус тус авсан гэх бөгөөд зөвхөн “Тэргүүн чансаа” ХХК-д 3070 сапуд, иргэн Б.Бат-Ирээдүйд 1310 сапуд, нийт 4380 сапуд зарсан талаар холбогдох нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн “... 6964 ширхэг тулаас төмөр, 2500 ширхэг хэв хашмалыг ачиж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.95-96/ зэрэгт дурдсан эд зүйлсийн тоо хэмжээ нь 2019 онд бусдаас залилж авсан эд зүйлсийн тоо хэмжээнээс илт илүү байх тул шүүгдэгч Б.Дийн “2018 оны үйлдэлд огт оролцоогүй” гэх мэдүүлэг нь үндэслэлгүй байна.

Харин “Зунбоо” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Д.М, “БЭДО” ХХК-ийг төлөөлж захирал Г.Базаргүр нарын байгуулсан 1220 ширхэг сапуд төмөр түрээслэх тухай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0015 дугаартай түрээсийн гэрээ /хх.1.48-49/-ний үнэн зөвийг нь баталгаажуулаагүй хуулбар баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж аваагүй байх тул түүнийг нотлох баримтаас хасах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д, Х.М нарт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгүүдийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Д, Х.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,

Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн... ” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Б.Д, Х.М нар нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулжээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд зарим үйлдэл болон хохирлын талаар шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, гэм буруугийн талаар Х.М, түүний өмгөөлөгч Ц.Мандал нар тус тус маргасан болно.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ:

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “... хэргийг хэн үйлдсэн, сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдалтай холбоотой гэмт хэргийн улмаас учирсан 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “... гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, гэмт хэрэг хийхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хор хохиролтой холбоотой асуудлыг бодитойгоор шийдэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “... хэргийн бодит байдлыг тогтоох”...

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар энэ үйл баримтаар тогтоогдохгүй бол миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү... Гэм буруу дээр маргахгүй байгаа. Нямдаваагийн хохирол төлбөрт 6.250.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. Манай үйлчлүүлэгчийн хувьд 13.310.000 төгрөг буюу өөрийн бодит хэрэглэсэн тэр төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр шүүхээс тогтоосон төлбөрийг төлөх боломжтой...

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйл, 32.10 дугаар зүйлд заасан байгаа. Яллах дүгнэлт гэдэг зүйл ямар байх ёстой вэ? Хор хохирол бодит байдал, хэргийн нөхцөл байдал, хэчнээн шүүгдэгч гэж байгаа боловч энэ хүн гэм буруугаа хүлээгээд явж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “... гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газар, учруулсан хор хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гээд байгаа. Үүнд: Учруулсан хохирол гээд байгаа. Мэдээж хохирлыг тодорхой заахгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр дээд шатны шүүхийн шүүх үндэслэл гаргахдаа хууль зүйн хүрээнд гаргаж байгаа. “Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нэг бүрчлэн яллах дүгнэлтэд дурдаагүй” гэж байгаа. Энэ байдал ямар байдлаар энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн юм... Хор хохирлыг шүүхээс бодитой тогтоож өгөх юм бол төлөх боломжтой, боломжийг ашиглана гэж үзэж байгаа. Шүүх өөрийн зүгээс үнэлж, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ял ялгамжтай байдлаар дүгнэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Магадлал дээр тусгасан зүйлүүдийг анхааран миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэр гаргаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ц.Мандал: “... Миний үйлчлүүлэгч орчуулга хийснээс өөр юм хийгээгүй. Оролцоо байхгүй. Хэрэв гэм буруутайд тооцвол миний үйлчлүүлэгч шүүхээс шийдсэн өөрт ногдох хувиа төлье гэсэн тул өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөх хугацаа авах хүсэлтэй байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Д, Х.М нар нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилж их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон учир гэм буруу болон хохирлын талаар маргасан шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлтийн холбогдох хэсгүүдийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 964 дугаартай магадлалаар “... Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаярын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 32а дугаар яллах дүгнэлт нь хуульд заасан хүрээнд үйлдэгдээгүй, хэргийн үйл баримт тодорхой бус байна... гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрхэн бүлэглэсэн талаарх үйлдэл оролцоо хэргийн үйл баримтад тусгаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх ба хохирогч нарын гэм хорын хохирол, хор уршгийг хэн хэн, ямар хэмжээгээр хариуцах эсэхийг нарийвчлан гаргаагүй, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нэг бүрчлэн яллах дүгнэлтэд тусгагдаагүй, тодорхой бус байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ...” гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэх, алдаа зөрчлийг арилгуулах тухай шийдвэрийг өмнө нь удаа дараа гаргасан боловч тэдгээрийг гүйцэд биелүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийн хэсгүүдийг хэлэлцэхгүй орхисон болно.

Нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэх боломжгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно... 4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1.“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ...” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Д, Х.М нар нь хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шан /Shang Baoshan/-д нийт 357,245,000 төгрөгийн, хохирогч Я.Нямдаваад 12,500,000 төгрөгийн хохирол учруулж залилан, бүгд 369,745,000 төгрөгийн буюу бусдын өмчлөх эрхэд их хэмжээний хохирол учруулжээ.

Б.Д, Х.М нарыг үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Х.М нарыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Б.Дийн эзэмшлийн Хаан банкны 5925163902 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 132,570,000 төгрөгийн сапуд, пумын орлого орсон, улмаар мөнгө шилжигдсэн даруй тухай бүрд тус данснаас:

Мөн Б.Дийн нэр дээрх дансыг Х.М ашиглаж байсан гэх Хаан банкны 5065369158 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 45,500,000 төгрөгийн орлого орсон, улмаар мөнгө шилжигдсэн даруй тухай бүрд тус данснаас:

Х.Мын эхнэр С.Энхцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5045555320 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр нийт 31,100,000 төгрөгийн орлого орсон /Гэмт хэргийн улмаас олсон орлогын шилжилт хөдөлгөөний тооцоо хх.4.247/,

Б.Д нь Х.Мд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн зэрэг үйл баримтаас харахад шүүгдэгч нар нь хохирогчдын барилгын олон тооны тулаас төмөр, хэв хашмал гэх мэт эд зүйлсийг зах зээлийн үнэлгээнээс 2-3 дахин бага үнээр бусдад худалдан борлуулж залилан мэхэлж, орлогын дийлэнх хэсэг буюу 2/3-ийг Б.Д, үлдэх хэсэг буюу 1/3-ийг Х.М авсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Шан Бао Шанд учруулсан нийт 357,245,000 төгрөгөөс 40,500,000 төгрөгийн эд зүйлсийг буцаан өгсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгад 5,000,000 төгрөгийг, хохирогч Я.Нямдаваад учруулсан 12,500,000 төгрөгөөс 6,250,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д тус тус нөхөн төлжээ.

Харин хохирогч агсан БНХАУ-ын иргэн Шан Бао шан /Shang Baoshan/-ы өв залгамжлагч болох түүний эхнэр YE ZHIYING-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулга нь хохирлын үлдэх 316,745,000 төгрөгийн хэмжээг 156,000,000 төгрөгт багасган тооцож барагдуулахаар шүүгдэгч нартай харилцан тохиролцсон гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэлд хохирол нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх хэмжээ олгогдсон талаар огт тусгагдаагүй байна.

          Түүнчлэн шүүгдэгч Б.Дийн зүгээс өөрийн болон эхнэр М.Одмаагийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 2 газар, 1 хувийн байшинг 70,000,000 төгрөгийн хохирол төлбөрт тооцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгын өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнүүдийг албан ёсоор байгуулсан хэдий ч тэдгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлүүд түүний нэр дээр шилжигдээгүй байх тул тухайн шүүгдэгчийг хохирлоос мөн хэмжээгээр нөхөн төлсөн, эсхүл хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Доос нийт 221,746,666 төгрөг, шүүгдэгч Х.Маас нийт 116,498,334 төгрөг гаргуулж,

Шүүгдэгч Б.Доос 206,163,333 төгрөг, шүүгдэгч Х.Маас 105,581,667 төгрөг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шанд нийт 311,745,000 төгрөг,

Шүүгдэгч Б.Доос 2,083,300 төгрөг, шүүгдэгч Х.Маас 4,166,667 төгрөг гаргуулж, хохирогч Я.Нямдаваад нийт 6,250,000 төгрөг,

Шүүгдэгч Б.Доос 13,500,000 төгрөг, шүүгдэгч Х.Маас 6,750,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Тэргүүн чансаа” ХХК-д нийт 20,250,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Б.Д, Х.М нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцогчдын бүлэглэж гүйцэтгэсэн үүрэг оролцоо, шүүгдэгч Б.Д өөрийн боломжоор зарим хохирлыг нөхөн төлсөн, мөн хохирол нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн, шүүгдэгч Х.М хохирлоос огт нөхөн төлөөгүй, гэм буруу болон хохирлын талаар маргасан шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “заавал хорихгүйгээр хохирол барагдуулах” гэсэн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.3.90-91/-тээ “... Х.М бүх зүйлийг зохион байгуулж шийддэг байсан...” гэх боловч Х.М уг гэмт хэргийг зохион байгуулах төдийгүй, гүйцэтгэгчээс бусад хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д, Х.М нарт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Д, Х.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

          Шүүгдэгч Б.Д, Х.М нарт торгох ял оногдуулахыг тэдгээрийн өмгөөлөгч нар хүссэн боловч тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй юм.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Д, Х.М нарыг тус өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй байна.

Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Б.Дийг урьд нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 53 хоног, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 195 хоног, нийт 248 хоног, шүүгдэгч Х.Мыг урьд нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 176 хоног, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 195 хоног, нийт 371 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдгээрийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, Б.Дийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг, мөн шүүгдэгчийн дундын өмчлөлийн газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоон, хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны хуулга бүхий Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Х.М нь 9 настай төрсөн охинтой талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс хорих ял шийтгэгдсэн тухайн шүүгдэгчийн бага насны хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын иргэн Боржигон овогт Борхүүгийн Д, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Шарнууд овогт Хөгжилтийн М нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д, Х.М нарт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Д, Х.М нарт тус бүр оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Дийг цагдан хорьсон нийт 248 хоногийг, шүүгдэгч Х.Мыг цагдан хорьсон нийт 371 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Д, Х.М нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 66-60 УБӨ улсын дугаартай, EXZ100073485 арлын дугаартай цагаан өнгийн Тоёота Раум загварын тээврийн хэрэгслийг, мөн шүүгдэгч Б.Дийн өмчлөлийн, 12.877.148 төгрөгийн үнэлгээ бүхий, Г-2201026028 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 39-14 тоот хашааны газрыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хураан авч, гэр бүлийн хэрэгцээний газраас тухайн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны хуулга бүхий Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Шүүгдэгч Б.Доос 206,163,333 төгрөг, шүүгдэгч Х.Маас 105,581,667 төгрөг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн Шан Бао Шанд /Shang Baoshan/-д нийт 316,745,000 төгрөг,

Шүүгдэгч Б.Доос 2,083,300 төгрөг, шүүгдэгч Х.Маас 4,166,667 төгрөг гаргуулж, хохирогч Я.Нямдаваад нийт 6,250,000 төгрөг,

Шүүгдэгч Б.Доос 13,500,000 төгрөг, шүүгдэгч Х.Маас 6,750,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Тэргүүн чансаа” ХХК-д нийт 20,250,000 төгрөг тус тус олгосугай.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д, Х.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР