Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/518

 

 

 

 

 

 

 2024         05          08                                       2024/ШЦТ/518

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Ст холбогдох 2406 00000 0691 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................. өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ...................... дүгээр гудамжны *** тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .............

Хэргийн товч агуулга:      

Т.С нь 38 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу толь захиалахаар холбогдсон хохирогч Р.Дэлгэрмөрөнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 сарын 15-ны өдрийг хүртэл шилжүүлсэн нийт 494,150 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******* тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу толь захиалахаар холбогдсон хохирогч Г.Хуланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 12 дугаар сарын 21, 2023 оны 02 дугаар сарын 06, 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд шилжүүлсэн нийт 62,350 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ****** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу хичээлийн ширээ захиалахаар холбогдсон хохирогч Б.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн 72,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу унтлагын ор зэрэг гэр ахуйн бараа захиалахаар холбогдсон хохирогч Б.Хийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 01 дүгээр сарын 28, 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн нийт 650,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “гоо сайхны ширээ сандал, толь, зөөлөн сандал зэрэг бараа зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Э.Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн 743,200 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “уурын индүү, зөөлөн буйдан, хачгийн тоос сорогч зэрэг бараа зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Х.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 105,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу гоо сайхны ширээ, хөнжлийн даавуу, толь, аяга, амтлагчийн сав захиалахаар холбогдсон хохирогч Э.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 632,500 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “Ноmе appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу шүүгээ захиалахаар холбогдсон хохирогч Ч.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн нийт 85,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн "un_home_shop" нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу комод захиалахаар холбогдсон хохирогч Х.Номиныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 2 дугаар сарын 15, 3 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн нийт 350,500 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч, залилах

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “чулуун тавцан зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч О.Туяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 170,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу комод захиалахаар холбогдсон хохирогч О.Чанцалдуламыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 67,500 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “Ноme appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу ширээ сандал зэрэг бараа захиалахаар холбогдсон хохирогч Ж.Х-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 109,440 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “Нome appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу толь захиалахаар холбогдсон хохирогч Б.Нийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 40,750 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “Home appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу шүүгээ, лазер машин захиалахаар холбогдсон хохирогч Б.С ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 06 дугаар сарын 09, 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус шилжүүлсэн нийт 214,500 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “Home appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу ширээ авахаар холбогдсон хохирогч Г.Х ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 294,300 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу толь захиалахаар холбогдсон хохирогч Э.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн нийт 65,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу хичээлийн ширээ захиалахаар холбогдсон хохирогч Б.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 73,800 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.З-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байхдаа шилжүүлсэн 1,966,300 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан толь, шүүгээ тусгаарлагч зарна гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Л.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 395,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “UN home onlineshop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “гэр ахуйн бараа тавилга, эд хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Г.С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 148,500 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “Home applience” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Л.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 148,500 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “home appilance” нэртэй инстаграмм хаягт байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу үүдний гутлын тавиур, өлгүүр захиалахаар холбогдсон хохирогч Б.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн 116,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “home appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу ор шүүгээ захиалахаар холбогдсон хохирогч Л.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 432,000 өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “U&N Home shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу шүүгээ захиалахаар холбогдсон хохирогч Э.З-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн нийт 122,200 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграм хуудсанд байршуулсан “ор хямдарлаа” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Б.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 150,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “esb_case_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу комод захиалахаар холбогдсон хохирогч Э.Д-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 141,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Р.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа шилжүүлсэн 164,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын ширээ захиалахаар холбогдсон хохирогч Э.Н-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 104,400 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “толь, босоо гэрэл” зэрэг бараа зарна гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч С.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 256,800 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “толь, шүүгээ тусгаарлагч зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 256,900 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 60,000 төгрөг, нийт 316,900 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “эмэгтэй хүний гоо сайхны ширээ зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Э.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 30,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 40,000 төгрөг, нийт 70,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un home shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “хөнжлийн даавуу зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.У-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа шилжүүлсэн 117,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “home appilance” нэртэй инстаграм хаягт байршуулсан гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу гэр ахуйн бараа захиалахаар холбогдсон хохирогч Ц.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 300,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “un_home_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу орны даавуу, матрасны углаа, тавгийн сет зэрэг бараа захиалахаар холбогдсон хохирогч Б.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн нийт 163,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “ebs_case_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “гэр ахуйн бараа тавилга, эд хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч А.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 659,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “ebs_case_shop” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан “гэр ахуйн бараа зарна” гэсэн зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 61,600 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн “home appliance” нэртэй инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу хичээлийн ширээ захиалахаар холбогдсон хохирогч Д.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 64,200 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч,

өөрийн инстаграмм хуудсанд байршуулсан зарын дагуу спорт цүнх захиалахаар холбогдсон хохирогч Д.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 89,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** тоот дансаар хүлээн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Алдаа хийсэн алдаагаа ухаарсан. Дахин тийм зүйл хийхгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.С нь 38 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б-ын өгсөн: “Би 2022 оны 11 сарын 24, 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орчлон комплекс төвийн кофе шопод байхдаа “un_home_shop” гэсэн инстаграмм хуудсанд байршуулсан “эмэгтэй хүний гоо сайхны ширээ зарна” гэсэн зарын дагуу холбогдож залилуулсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 24 өдөр өөрийн Хаан банкны ******* тоот данснаас ******** тоот данс руу 40,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн Голомт банкны ****** тоот данснаас Голомт банкны ******** тоот данс руу 30,000 төгрөг тус тус шилжүүлж залилуулсан. Бараа саатсан, гааль дээр саатсан гэх тайлбар хэлээд алга болсон. Тухайн үед ******* утасны дугаараар холбогдож байсан. Тэгээд холбоо тасарсан. Би нэлээн олон сар мөнгөө авъя гэж гуйсан өгөөгүй. Одоо ч тэр хуудас үйл ажиллагаагаа явуулаад хүмүүс залилаад байх шиг байна лээ. Одоо утасны дугаараа өөрчилсөн байна лээ. Би өөрийн “_ebaska” гэж бичсэн...” гэх мэдүүлэг /хх.1.09-10/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.37-57/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.146/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Г-ийн өгсөн: “... “home appliance” нэртэй хаягт “гэр ахуйн бараа тавилга, эд хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу холбогдож ор шүүгээ гэх зүйл авахаар Т.С гэх хүний ******** тоот данс руу өөрийн ******* тоот данснаасаа 432,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэхдээ” fb:Tungaa LG utas:******” гэж утга дээр нь оруулаад, шилжүүлээд бараагаа авч чадалгүй, тухайн өдрөөс хойш 1 жил гаран болж байна, сураггүй алга болсон, тухайн зар байршуулсан ******* дугаарын утас нь холбогдохоо байгаад, сүүлдээ бүүр ашиглалтад байхгүй болсон, чат бичихээр л өгнө гэж бичдэг юм, ер нь бол анх мөнгө шилжүүлснээс хойш огт холбоогүй байж байгаад, саяхнаас л чат бичээд өгнө барина гэж хэлээд байдаг болсон, одоог хүртэл өгөөгүй л байна...” гэх мэдүүлэг /хх.1.155-156/ ,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх1.149/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.168/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хий өгсөн: Би хамгийн анх 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “un_home_shop” нэртэй хаягийг үзэж байгаад холбогдоод хүүхдийн хувцасны шургуулга 180,000 төгрөгөөр захиалахад тухайн бараа нэлээд удаж байгаад ирсэн. Тэгэхээр нь би итгэсэн юм. Гэхдээ тухайн бараа нь маш хэврэг муу шургуулга байсан. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр унтлагын ор 670,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15 цагт 180,000 төгрөгөөр захиалсан. Бараа захиалахдаа ******** дугаарын данс руу урьдчилгаа 50-70% болох нийт 750,000 төгрөгийг шилжүүлсэн. Анх бараа захиалахад “30-45 хоногийн дотор хүргэж ирнэ” гэсэн боловч бараа нь цаг хугацаандаа ирээгүй. Миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь би тухайн ***** утас руу залгахаар тус дугаар нь “холбогдох боломжгүй, завгүй байна” гээд байдаг байсан. Тэгэхээр нь би инстаграмм руу нь бичихэд над руу “сайн байна уу?” гэж хариу өгөөд дахиж хариу өгөөгүй. Ийм учраас би тухайн инстаграмм хаягт залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.172/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх1.175/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.188/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.У-ын өгсөн: “2022 оны 11 сарын 28-ны өдөр би өөрийн инстаграмм хуудсаа ухаад байж байтал “un_home_shop” гэсэн хуудсан дээр “”хөнжлийн даавуу зарна гэсэн зар байхаар нь тухайн хаягаар холбогдож захиалга өгсөн. Захиалга өгөхдөө хөнжлийн даавуу захиалсан ба төлбөр тооцоогоо Хаан банкны ******** Т.С гэсэн данс руу өөрийн Хаан банкны ******тоот данснаасаа 117,000 мянган төгрөг шилжүүлээд утган дээр нь нэрээ бичээд авах гэж байгаа эд зүйлийнхээ нэрийг утасны дугаартайгаа бичиж үлдээсэн. Би мөнгө өө шилжүүлэхдээ гэртээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа шилжүүлсэн. Тухайн хүн надад 14 хоногийн дараа хариу өгнө гээд байхгүй таг алга болсон, би олон жил мөнгөө гуйсан, өгөөгүй иймд загдаагийн байгууллагад хандаж хохирол нөхөн төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.194-195/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх1.200/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.213/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Болормаа өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн инстаграмм хуудсаа ухаад байж байтал “un_home_shop” гэсэн хуудсан дээр хогийн шүүр, жижиг угаалгын машин, ширээ, өлгүүр зарна гэсэн зар байхаар нь тухайн хаягаар холбогдож захиалга өгсөн. Захиалга өгөхдөө дээрх эд зүйлсийг захиалсан ба төлбөр тооцоогоо Хаан банкны ******** Т.С гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5003393445 данснаасаа 164,000 төгрөг шилжүүлээд утган дээр нь өөрийн инстаграмм хуудасны нэр болох “sarna ravdan 88005853” гэж бичиж үлдээсэн. Би мөнгөө шилжүүлэхдээ гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа шилжүүлсэн. Тухайн хаяг өмнө нь Home_Appliance гэсэн нэртэй байсан одоо “un_home_shop” гэж өөрчилсөн байна лээ. Тухайн хүн надад 14 хоногийн дараа хариу өгнө гээд худал хэлээд намайг залилсан, би олон жил мөнгөө гуйсан өгөөгүй. Иймд цагдаагийн байгууллагад хандаж хохирол нөхөн төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.222-223/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх1.216/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.236/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Буянхишигийн өгсөн: “Би 2022 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хувцасны “home appliance” rэх нэртэй хаягаас шкаф хайгаад үзэж байхад “Хятадаас шкаф оруулж ирнэ, өнөөдөр захиалах юм бол хямдралтай” гэсэн зар хараад тухайн зарын дагуу үл таних хүнтэй холбогдож захиалга өгье гэж бичихэд над руу Хаан банкны ******** дугаартай дансыг явуулаад урьдчилгаа мөнгө 148,500 төгрөг шилжүүлчих гүйлгээний утга дээр нь өөрийн хаягийг оруулаарай гэсэн байсан. Тэгээд би өөрийн Хаан банкны 5027511431 тоот данснаас 148,500 төгрөгийг шилжүүлсэн. Энэ сардаа захиалсан бараа нь хүрээд ирнэ гэж надад хэлсэн. Би шкаф юу болсон талаар асуухад удахгүй ирэх ачаанд хүрээд ирнэ гэж надад хэлээд хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Мөнгө эргүүлж авна гэж хэлэхээр миний бие өвдчихсөн байгаа юм аа гэж өвчин хэлээд байдаг байсан. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.245-246/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх1.242/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сайнбилэгийн өгсөн: “Би инстаграм ашиглаж байгаад “home appliance” гэдэг нэртэй хаягаас хувцасны шургуулга захиалахаар 155,000 төгрөгийг тухайн хаягаас над руу явуулсан ******** дугаарын данс руу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл миний захиалсан бараа нь 25-45 хоногийн дотор хугацаанд ирэх ёстой байхад ирээгүй ээ. Тэгээд би тухайн бараа захиалсан хаягаасаа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн захиалсан бараагаа юу болж байгаа талаар асуухад “одоо хэд хоногоос карго бууна аа, хүлээж байгаарай” гэсэн хариу өгсөн. Тэгээд дахиад хэд хоног өнгөрөхөд мөн адил “одоо ирэх долоо хоногт буух ёстой” гэх мэтээр хариулт өгч байсан. Тэгээд үүнээс хойш миний захиалсан байраа ирэхгүй байгаад байхаар нь дахин асуухад “миний захиалсан бараа каргоноос алга болоод дахиад захиалчихсан байгаа юмаа” гэсэн хариу өгөхөөр нь би итгээд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн хаягаас биеийн үс авагч лазер машин 30 хувь хямдарсан байхаар нь би 59500 төгрөгөөр захиалсан юмаа. Гэтэл тухайн бараа маань бас ирэх ёстой хугацаандаа ирээгүй мөн адил өмнөх захиалсан бараа хүртэл одоо хүртэл ирээгүй байна аа. Иймд би тухайн хаягт залилуулсан гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна аа...” гэх мэдүүлэг /хх.2.14-15/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.17-18/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Алтанзаяагийн өгсөн: “... “Home appilance” инстаграм хаягт гэр ахуйн бараа тавилга эд хэрэгсэл зарна гэсэн зарын дагуу тус хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу үүдний гутлын тавиур, өлгүүр зэрэг эд зүйл худалдан авч захиалахаар өөрийн 5007182805 тоот данснаасаа 116,000 төгрөгийг 2022 оны 09 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэх дээ, Zaya Orgio 88024575 гэж утга дээр нь оруулаад шилжүүлээд бараагаа авч чадалгүй, тухайн өдрөөс хойш 2 сарын дараа бөөн юм болж байж 116,000 төгрөгийн 50,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр буцааж авсан санагдаж байна. Үлдэгдэл мөнгийг одоо хүртэл өгөөгүй байна. Юун бараа байтугай мөнгө ч өгөхгүй асуудал болсон юм, ***** гэсэн утсаар надтай харьцаж байгаад тус дугаар ашиглалтад байхгүй болсон юм. Одоо ямар дугаар дээр байгаа нь мэдэгдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.53-54/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.47-48/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Долгорсүрэнгийн өгсөн: “Би “Ноme appliance” инстаграм хаягт “гэр ахуйн бараа захиалга авч байна” гэсэн зарын дагуу тус инстаграм хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу толь, босоо гэрэл зэрэг эд зүйл худалдан авч захиалахаар 151,200, 105,600 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 472002988 тоот данснаас 2022 оны 11 дүгээр  сарын 17-ны өдөр” EB-dolgorsurens 88510648 toli”, 2022.11.22-ны өдөр “EB-dolgorsurens 88510648 босоо гэрэл” гэсэн утгатай бичиж шилжүүлээд, бараагаа одоог хүртэл захиалсан бараагаа аваагүй байна, мөн тус хаяг чат руу олон удаа мөнгө нэхэж эд материалаа нэхэхэд “удахгүй ирнэ” гэж хариу өгсөн, хэдэн сарын дараа “бараа ирэхгүй болсон, таны мөнгийг удахгүй шилжүүлнэ” гэж бичиж байгаад 56,800 төгрөгийг буцаан олгоод тэрнээс хойш ор сураггүй таг болсон. Би захиалсан бараа болон мөнгийг аль алийг нь авч чадаагүй, одоог хүртэл мөнгө болон бараа гүйцээж өгөөгүй байна. Бас тус хаяг нь одоо нэрээ солиод “un_home_shop” гэж нэрээ сольсон байна лээ. Тус хаягаараа одоо ч бас зар оруулсаар байдаг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.2.70/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.73-74/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.87/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Тэргэлийн өгсөн: “... “Home appilance” инстаграм гэсэн хаягт “гэр ахуйн бараа тавилга эд хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу тус инстаграм хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу утасны set ширээ, гоо сайхны тавиур, чихэр жимсний сав, гутлын тавиур, модон суурьтай тавиур, буцалгаж болдог сав, халбага сэрээний сав зэрэг эд зүйл худалдан авч захиалахаар өөрийн 5324058695 тоот данснаасаа 300,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэхдээ Тегxyxen 89118080 гэж утга дээр нь оруулаад шилжүүлээд бараагаа авч чадалгүй 1 жил 2 сар болж байна. Дээрх инстаграм хаяг руу бараагаа авах талаар чат бичихээр ерөөсөө хариу өгөхгүй байдаг. Сүүлд инстаграм хаягаа Un_Home_shop нэртэй болгож өөрчилсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.98-99/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.90-91/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.111/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтангэрэлийн өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 226 байрны хажууд явж байгаад инстаграм хаяг болох ЕВ.munhgerel-ээр newsfeed ухаад тавилга гэр ахуйн бараа сонирхож байгаад “Esb_case_shop” нэртэй онлайн дэлгүүртэй чатлаж эхэлсэн. Тухайн пейж хуудасны эзэн “БНХАУ-аас дараах бараанууд захиалгаар авч болно” гээд пост оруулчихсан байхаар нь тухайн пейж хуудасны эзэнтэй чатлаж байгаад, тэрний оруулсан постын дагуу орны даавуу, ариун цэврийн өрөөний тавиур, ширдэг, босоо толь, тавагт хоолны сав, тавгийн бүтэн ком, хутганы ком, хогийн сав, хундаганы ком, стакан, буузны жигнүүр, хувцасны жижиг шкаф, тавиурын цаг, тумбачка, дэрний уут гэх зэргийг захиалахаар болж урьдчилгааг 800016352 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас ******** дугаарын дансанд нийтдээ 659,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн өдрөөс хойш надтай дахиж холбогдоогүй... мөнгө бараагаа аль алийг нь аваагүй...” гэх мэдүүлэг /хх.2.116/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.118/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дэлгэрбаярын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Натурын Хавдар судлалын эмнэлгийн хажууд байгаад өөрийн инстаграм цахим хаяг болох “Deek_0817” хаягаар newsfeed ухаад байж байтал “esb_case_shop” гэх нэртэй хаягаас “комод зарна” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чат бичиж, “БНХАУ-аас 7-14 хоногийн дотор таны захиалсан бараа ирнэ” гэсний дагуу, миний бие өөрийн Хаан банкны 5337054673 дугаартай данснаас тэр пейж хуудасны данс болох ******** дугаартай Хаан банкны дансанд 141,000 мянган төгрөг урьдчилгаа 100 хувь болгож өгсөн. Тэгээд тухайн пейж хуудас миний барааг авчирч өгөөгүй, гомдолтой байна. Тэр хүн пейж хуудасны нэр усаа бас сольчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.2.136/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.139/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.152/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золзаяагийн өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байхдаа инстаграммаар гэр ахуйн бараа захиалах гээд “”UN home shop гэх нэртэй инстаграмм руу чат бичсэн бөгөөд эхний удаа Хаан банкны ******** тоот данс руу 1,383,900 төгрөг шилжүүлсэн бөгөөд дараа нь 11 дүгээр сарын 19-ны өдөр Голомт банкны 1805033033 тоот данс руу 119,200 төгрөг, маргааш нь буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны ******** тоот данс руу 70,800 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны ******** тоот данс руу 275,400 төгрөг, мөн Хаан банкны ******** тоот данс руу дахин 117,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн инстаграмм хаяг анх надад хэлэхдээ “30-45 хоногт ирнэ” гэж хэлж байсан бөгөөд хамгийн сүүлд мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 1 жил өнгөрсөн бөгөөд бараа маань ирэхгүй болохоор нь мөнгөө буцааж авахаар мөн адил бүтэн 1 жил чат бичсэний эцэст 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би хамгийн сүүлд тухайн инстаграммтай 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр чат бичсэн бөгөөд миний чатад хариу өгөлгүй алга болчихсон. Би хүүхдийн хичээлийн ширээ, гоо сайхны ширээ, хувцасны шүүгээ матраас хүүхдийн ор зэргийг захиалсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.155/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.157-158/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.173/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гандолгорын өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Натурын зам дагуу явж байж байгаад өөрийн инстаграм цахим хаяг болох “Manduuhai” rэх хаягаар newsfeed ухаад байж байтал “esb_case_shop” гэx нэртэй хаягаас “босоо том толь зарна” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чат бичиж, 2017 он “БНХАУ-аас 7-14 хоногийн дотор таны захиалсан бараа ирнэ” гэсний дагуу, миний бие өөрийн Хаан банкны 5031214182 дугаартай данснаас тэр пейж хуудасны данс болох ******** дугаартай Хаан банкны дансанд 61,600 мянган төгрөг урьдчилгаа 100 хувь болгож шилжүүлсэн, би тухайн пейж хуудасны чат руу “бараагаа авмаар байна” болон эсхүл “мөнгөө авъя” гэж чат бичихэд ерөөсөө хариу өгөхгүй байсан, тэгээд аргаа бараад “цагдаа шүүхэд өгнө шүү” гэж хэлэхэд харахгүй байсан, тэгээд миний бие цэвэр залилуулснаа ойлгосон. 2022 оны 09 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк дээрээс хувцасны home appliance rэх нэртэй фейсбүүк хаягаас шкаф хайгаад үзэж байхад. “Хятадаас шкаф оруулж ирнэ өнөөдөр захиалах юм бол хямдралтай” гэсэн зар хараад тухайн зарын дагуу үл таних хүний фейсбүүктэй холбогдож “захиалга өгье” гэж бичихэд над руу Хаан банкны ******** дугаартай дансыг явуулаад “урьдчилгаа мөнгө 148,500 төгрөг шилжүүлчих гүйлгээний утга дээр нь өөрийн фейсбүүк хаягийг оруулаарай” гэсэн байсан. Тэгээд би өөрийн Хаан банкны 5027511431 тоот данснаас 148,500 төгрөгийг шилжүүлсэн. “Энэ сардаа захиалсан бараа нь хүрээд ирнэ” гэж надад хэлсэн. Би шкаф юу болсон талаар фейсбүүкээр асуухад “удахгүй ирэх ачаанд хүрээд ирнэ” гэж надад хэлээд хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. “Мөнгө эргүүлж авъя” гэж хэлэхээр “миний бие өвдчихсөн байгаа юмаа” гэж өвчин хэлээд байдаг байсан. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.2.178/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.192/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхзаяагийн өгсөн: “Би “Ноme appliance” инстаграм хаягт “гэр ахуйн бараа захиалга авч байна” гэсэн зарын дагуу тус хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу толь, шүүгээ тусгаарлагч захиалахаар 187.600, 69.300, төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5133147312 тоот данснаас 2022.11.20-ны өдөр “enkhzaya zaya”, 2022.11.22-ны өдөр “enkhzaya zaya” гэсэн утгатай бичиж шилжүүлээд, 2022.12.05 өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкнаас хаан банкны Т.С гэх хүний ******** данс руу 60.000 төгрөгийг “enkhzaya zaya” rэх утгатайгаар шилжүүлээд одоог хүртэл захиалсан бараагаа аваагүй байна, мөн тус хаяг чат руу олон удаа нэхэж эд материалаа нэхэхэд “удахгүй ирнэ” гэж хариу өгсөн, хэдэн сарын дараа “бараа ирэхгүй болсон таны мөнгийг удахгүй шилжүүлнэ” гэж бичиж байгаад 100.000 төгрөгийг буцаан олгоод тэрнээс хойш ор сураггүй таг болсон. Би захиалсан бараа болон мөнгийг аль алийг нь авч чадаагүй, одоог хүртэл мөнгө болон бараа гүйцээж өгөөгүй байна. Бас тус хаяг нь одоо нэрээ солиод “un_home_shop” гэж нэрээ сольсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх.2.197/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.200/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Аззаяагийн өгсөн: “... “Home appliance” Инстаграм гэсэн хаягт “Гэр ахуйн бараа, тавилгын захиалга авч байна” гэсэн зарын дагуу тус Инстаграм хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу унтлагын өрөөний тавиур, дэр, сэндвич хийдэг гал тогооны цахилгаан бараа, унтлагын өрөөний том толь зэрэг эд зүйл худалдан авч захиалахаар 395.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны 5041571174 тоот данснаас 2022.08.20-ны өдөр "azzaya Ikh 85898699" гэсэн утгатай бичиж шилжүүлээд, эргүүлж буцааж аваагүй, одоог хүртэл аваагүй байна, мөн тус хаягийн чат руу зөндөө мөнгө нэхсэн, эд материалаа нэхэхэд “удахгүй ирнэ” гэж хариу бичиж байгаад миний хаягийг блок хийсэн байсан. Тэгээд би тус хаягтай харьцаж бараагаа нэхэх боломжгүй болсон. Би захиалсан бараа болон мөнгийг аль алийг нь авч чадаагүй одоог хүртэл мөнгө болон бараа өгөөгүй байна. Бас тус хаяг нь одоо нэрээ солиод “un_home_shop” гэж нэрээ сольсон байна лээ. Тус хаягаараа одоо ч бас зар оруулсаар байдаг юм...” гэх мэдүүлэг /хх.2.216/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.218/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.232/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энхзаяагийн өгсөн: “Би Ноme appliance инстаграм хаягт гэр ахуйн бараа захиалга авч байна гэсэн зарын дагуу тус хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу толь, шүүгээ тусгаарлагч захиалахаар 187.600, 69.300, төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5133147312 тоот данснаас 2022.11.20-ны өдөр enkhzaya zaya, 2022.11.22-ны өдөр enkhzaya zaya гэсэн утгатай бичиж шилжүүлээд, 2022.12.05 өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкнаас хаан банкны Т.С гэх хүний ******** данс руу 60.000 төгрөгийг enkhzaya zaya rэх утгатайгаар шилжүүлээд одоог хүртэл захиалсан бараагаа аваагүй байна, мөн тус хаяг чат руу олон удаа нэхэж эд материалаа нэхэхэд удахгүй ирнэ, гэж хариу өгсөн хэдэн сарын дараа бараа ирэхгүй болсон таны мөнгийг удахгүй шилжүүлнэ гэж бичиж байгаад 100.000 төгрөгийг буцаан олгоод тэрнээс хойш ор сураггүй таг болсон. Би захиалсан бараа болон мөнгийг аль алийг нь авч чадаагүй одоог хүртэл мөнгө болон бараа гүйцээж өгөөгүй байна. Бас тус хаяг нь одоо нэрээ солиод un_home_shop гэж нэрээ сольсон байна лээ.” гэх мэдүүлэг /хх.2.236/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.2.239-240/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Туяагийн өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Home appliance” гэсэн инстаграм хаягийг үзэж байгаад холбогдоод чулуун тавцантай ширээ 170.000 төгрөгөөр захиалсан. Бараа захиалахдаа ******** дугаарын данс руу урьдчилгаа 50-70% болох нийт 170.000 төгрөгийг шилжүүлсэн. Анх бараа захиалахад 30-45 хоногийн дотор хүргэж ирнэ гэсэн боловч бараа нь цаг хугацаандаа ирээгүй. Миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь би тухайн инстаграм хаяг ***** утас руу нь залгахаар тус дугаар нь холбогдох боломжгүй, завгүй байна гээд байдаг байсан. Тэгэхээр нь би инстаграм руу нь бичихэд над руу “сайн байна уу” гэж хариу өгчхөөд дахиж хариу өгөөгүй. Ийм учраас би тухайн инстаграм хаягт залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.3.07/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.10/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Хүслэнгийн өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Ноme appliance” гэсэн инстаграм хаягийг үзэж байгаад холбогдоод зурагтын тавиур, хичээлийн ширээ сандал 170.000 төгрөгөөр захиалсан. Бараа захиалахдаа ******** дугаарын данс руу урьдчилгаа 109.440 төгрөгийг шилжүүлсэн. Анх бараа захиалахад 14-21 хоногийн дотор хүргэж ирнэ гэсэн боловч бараа нь цаг хугацаандаа ирээгүй. Миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь би тухайн инстаграм хаяг ***** утас руу нь залгахад “төлнөө, барааг чинь буцааж өгнө” гэж ярьж байсан, тэгээд тус дугаар нь холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь би инстаграм руу нь бичихэд над руу “би таны мөнгийг буцааж өгнө, бусад хүмүүсийн мөнгийг төлөөд эхэлсэн байгаа” гэж хариу өгөөд дахиж хариу өгөөгүй. Ийм учраас би тухайн инстаграм хаягт залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна... Огт өгөөгүй. Бараагаа ч аваагүй...” гэх мэдүүлэг /хх.2.26/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.29/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О. Чанцалдуламын өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 30 дугаар байрны хажууд байж байгаад өөрийн инстаграм цахим хаяг болох “Angel Chaagii” rэх хаяraap newsfeed yхаад байж байтал “esb_case_shop” гэх нэртэй хаягаас “модон комод” зарна гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чат бичиж, “БНХАУ-аас 7-14 хоногийн дотор таны захиалсан бараа ирнэ” гэсний дагуу миний бие өөрийн Хаан банкны 5954189256 дугаартай данснаас тэр пейж хуудасны данс болох ******** дугаартай Хаан банкны дансанд 67,500 төгрөг өгсөн. Тэгээд тухайн пейж хуудас миний модон комодыг авчирч өгөөгүй, гомдолтой байна, бас миний мөнгийг буцааж өгөөгүй залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.3.46/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.48/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хишигжаргалын өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, натурын голын зам орчим явж байгаад өөрийн инстаграм хаяг болох “Khishgenee” гэх нэртэй хаягаар инстаграм орж явж байхад “home appliance” rэх нэртэй пейж хуудаснаас ширээ зарна гэсэн зарын дагуу тухайн пейж хуудасны эзэнтэй чат бичиж 294,300 төгрөгийг Т.С гэх хүний ******** дугаарын Хаан банкны данс руу өөрийн 5015083893 дугаарын Хаан банкны данснаас ширээ авах гээд шилжүүлчихсэн. Анх надад хэлэхдээ тухайн пейж хуудас “БНХАУ-аас 7-14 хоногийн дотор оруулж ирнэ” гэж надад хэлсэн боловч одоог хүртэл миний барааг өгөөгүй, би холбогдох гэж үзэнгүүт “буцаалт 3-5 хоногийн дотор орно маргааш хийн”э гэж хэлээд надад худал яриад залилаад байгаа юм. Тухайн үед би гүйлгээний утган дээрээ “khishgeenee” гэсэн утгатай бичсэн. Тэгээд цагдаад өмнө нь энэ талаар хандаж байгаагүй, надад хэлэхдээ буцаалт хийнэ гэж хэлээд намайг залилаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх.3.66/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.69/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.81/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Нямтуяагийн өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “U&N home shop” гэсэн инстаграм хаягтай чатлан ширээ болон авахаар захиалга өгөн урьдчилгаа 60 хувь төлөх ёстой гэхээр нь 104,400 төгрөг Хаан банкны ******** тоот Т.С гэсэн эзэмшигчтэй данс руу “inga_agni 2 baraa uridchilgaa” гэж гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн. Тэрнээс хойш удаа дараа бараагаа ирж байна уу гэж асуухад “ирж байгаа, удахгүй ирнэ “гээд байсан. Сүүлдээ бараагаа болиод буцаалтаа авъя гэхэд мөн адил “удахгүй буцаалт хийгээд өгнө” гэж хэлсээр байсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сараас хойш чатад хариу өгөөгүй. Би бараа болон мөнгөө аваагүй залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.3.84/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.96/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.108/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэрэлмаагийн өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийнхөө “Гэрэл Гэгээ” нэртэй инстаграмм хаягаараа орж байхдаа онлайны спорт барааны онлайн дэлгүүр гэсэн сайтаар ороод спорт цүнх худалдаж авах гээд тухайн пейж хуудасны хаягаар нь чатаар холбогдож байгаад хувцасны спорт цүнх захиалахаар болоод өөрийнхөө Хаан банкны 5753864785 дугаарын данснаас бараа захиалгын Хаан банкны ******** дугаарын данс руу 89,000 төгрөг шилжүүлээд одоог хүртэл бараагаа болон шилжүүлсэн мөнгөө эргүүлж авч чадаагүй байгаа. Би тухайн инстаграмм хаягаар онлайн шоп ажиллуулж байгаа хүнтэй чатаар нь холбогдсон. Надад ямар нэгэн утасны дугаар өгөөгүй болохоор холбогдож ярьсан болон уулзаж байсан удаа байхгүй. Надад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны орой 17 цаг 37 минутад бараа захиалахаар Хаан банкны ******** дугаарын дансанд “Гэрэл Гэгээ” 99075100 гэсэн утгатай 89.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулганы хуулбар байгаа. Тухайн холбогдох нотлох баримтыг цагдаагийн байгууллагад гаргаж өгнө. Би бараа захиалахаар шилжүүлсэн мөнгөө юм уу эсвэл бараагаа эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.3.112/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.115/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.127/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Саруул-Одын өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байхдаа тавилга захиалахаар “UN home online shop” гэх хаяг руу шкаф авахаар болоод захиалга өгсөн бөгөөд урьдчилгаа 60 хувь буюу 148,500 төгрөгийг Хаан банкны ******** дугаарын данс руу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад “saruulod gan 94009766 shkaf tsagaan” rэх утгатай бичээд шилжүүлсэн юм. Тэгээд бараа нь ирэхээр үлдэгдэл 99,000 мянган төгрөгийг нь шилжүүлнэ гэж тохирсон бөгөөд “30-45 хоногийн дотор ирнэ” гэж надад хэлж байсан. Ингээд мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл захиалсан бараа маань ирээгүй бөгөөд би “UN home online shop” гэх хаяг рүү нь чат бичсэн бөгөөд “7 хоногийн дараа ирнэ” гэж хэлдэг байсан бөгөөд 7 хоногийн дараа дахин чат бичихэд “ачаа бууж байгаа” гэх мэтчилэн шалтаг тоочоод байдаг байсан. Ингээд байхаар нь 2023 оны 04 дүгээр сарын 11-нд “мөнгөө авъя” гэтэл нөгөөдөр “буцаалт хийнэ” гэж хэлсэн, тэгээд нөгөөдөр нь мөнгөө асуутал “маргааш өгнө” гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “та нөгөөдөр хүртэл хүлээж байгаач” гэж над руу чат бичсэн бөгөөд тэр өдрөөс хойш фейсбүүк нь ашиглагдахаа болиод над руу чат бичихээ болиод мөн миний чатыг уншихаа больсон...” гэх мэдүүлэг /хх.3.131/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.133/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.149/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Номингийн өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Home appliance” гэсэн инстаграм хаягыг үзэж байгаад холбогдоод биеийн илүүдэл үс авагч лазер, орны бүтээлэг, жижиг ширээ, ваксны комыг тус тус 105.000 төгрөгөөр захиалсан түүнчлэн 2023 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хувцасны жижиг шүүгээг 120,000 төгрөг, зурагтын тавиур 130,000 төгрөгөөр захиалсан. Бараа захиалахдаа ******** дугаарын данс руу урьдчилгаа 50-100% болох 350,500 төгрөгийг шилжүүлсэн. Анх бараа захиалахад “21-30 хоногийн дотор хүргэж ирнэ” гэсэн боловч бараа нь цаг хугацаандаа ирээгүй. Миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь би тухайн инстаграм хаягын ***** утас руу нь залгахаар тус дугаар нь “холбогдох боломжгүй, завгүй байна” гээд байдаг байсан. Тэгэхээр нь би инстаграм руу нь бичихэд над руу “сайн байна уу?” гэж хариу өгөөд дахиж хариу өгөөгүй. Ийм учраас би тухайн инстаграм хаягт залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би огт танихгүй. Би бараагаа ерөөсөө аваагүй. Над руу 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг тус тус буцаан шилжүүлж байсан. Одоо надад 150.500 төгрөг өгөх ёстой...” гэх мэдүүлэг /хх.3.153/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.156-157/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.169/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бөртэ-Үжиний өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би инстаграмм ухаж байхад Нome appliance rэх нэртэй онлайн шоп нь бараагаа хятадаас оруулж ирдэг ширээний захиалга авч байсан хичээлийн зориулалттай ширээг захиалж урьдчилгаа 72,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5057623274 тоот данснаас Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн дараа миний захиалсан барааг сарын дараа ирнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш удахгүй ирнэ гэж өдөр хоногийг аргацаагаад өнөөдрийг хүрсэн. Цагдаагийн байгууллагад хандаж байна. Ярьсан зүйл байхгүй. Инстаграмм хаягтай нь чатаар л лавлаж асууж байсан. Надад барааны мөнгийг маань буцааж өгөөгүй. би өмнө нь “Ноmе_appliance” энэ онлайн дэлгүүрээс бараа авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.3.172/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.174/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.187/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Минжинсорын өгсөн: “Би инстаграм ашиглаж байгаад home appliance гэдэг нэртэй хаягаас толь, углааш, хивсэнцэр, суултуурын зөөлөвч зэргийг захиалахаар чат бичсэн. Тухайн инстаграм хаягаас “64,000 төгрөг болж байна” гээд над руу явуулсан ******** дугаарын данс явуулсан. Би тус данс руу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “minjeerubyjane” гэх утгатай шилжүүлсэн. Гэтэл миний захиалсан бараа нь 14-21 хоногийн дотор хугацаанд ирэх ёстой байхад ирээгүй ээ. Тэгээд би тухайн бараа захиалсан хаягаасаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрүүдэд өөрийн захиалсан бараагаа юу болж байгаа талаар асуухад “одоо хэд хоног хүлээгээд өгөөч” гэсэн хариу өгсөн. Тэгээд дахиад хэд хоног өнгөрөхөд “та захиалгаа дахиад өгчих” гэхээр нь дахин захиалга өгсөн. Тэгээд үүнээс хойш миний захиалсан байраа ирэхгүй байгаад байсан. Тэгэхээр нь би тус хаягаас дахин бараагаа асуухад “буцаалтыг нь өгнө” гэсэн боловч одоог хүртэл над руу шилжүүлээгүй. Би тухайн хаяг эзэмшигчийг танихгүй, анх удаа бараа захиалсан хэн гэдгийг нь мэдэхгүй. Миний захиалсан бараа ирээгүй буцаалтыг маань ч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.3.192-193/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.196/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.210/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баасанжаргалын өгсөн: “... “Un_Home_shop инстаграм” хаягт “гэр ахуйн барааны захиалга авна” гэсэн зарын дагуу чатаар холбогдоод Т.С гэх хүний ******** данс руу хүүхдийн шкаф, хивсэнцэр захиалахаар 73,8000 төгрөгийг 2022.07.09-ний өдөр Surowo jalosti 80112133 гэж бичиж шилжүүлээд эргүүлж буцааж аваагүй байна. Бараа болон бэлэн мөнгө ч аваагүй байна, мөнгө бараагаа буцааж инстаграм хаягийн чат руу мөнгө авах талаар нэхэхээр хариуг өгөхгүй, нэг бол нөхрийн цалин буухаар өгөх талаар хэлдэг юм...” гэх мэдүүлэг /хх.3.216-217/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.212/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнгөншагайн өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим инстаграм хаяг болох “Un_home_shop_онлайн” дэлгүүрээс орны даавуу, хөнжил дэрний сет, матраасын углаа, тавгийн сет захиалахаар болоод Хаан банкны ******** дугаартай үл таних хүний данс руу 163,000 төгрөг шилжүүлж залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна... тухайн онлайн дэлгүүрээс захиалсан бараагаа одоог хүртэл авч чадаагүй, шилжүүлсэн мөнгөө хүртэл буцааж авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.3.233-234/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.3.236/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Дэлгэрмөрөний өгсөн: “2022 оны 9 сарын 27-ны өдөр U&N_home_shop” нэртэй инстаграмм хаягтай чатлан гоо сайхны ширээ, сандал гудас авахаар захиалга өгөн урьдчилгаа 236,550 төгрөг Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 10 сарын 31-ны өдөр гэрэл цаг лаундр бокс захиалахаар болж мөн данс руу 57,600 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 11 сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 12 сарын 15-ны өдөр 100,000 төгрөг нийт 494,150 төгрөг шилжүүлсэн. бараа удахгүй ирнэ, хүлээж бай гэж худлаа хэлсээр өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх.4.04/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.15-18/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хулангийн өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр инстаграмм платформоор зар харж байгаад 20,000 төгрөгийн бараа, мөн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 8,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нийт ор хөнжлийн даавуу, гэр ахуйн шилэн хэрэглэл захиалсан. Тухайн үед захиалсны дараа 30-45 хонож ирдэг гэж хэлээд удахаар нь асуунгуут "Удахгүй бууна, тэгээд хүргээд өгнө" гэж хэлсэн. Тэгсэн ч бууна гэсэн хугацаанаас нь хоцроод байхаар нь асуунгуут “Бараа ирэхгүй байгаа юм чинь мөнгөө авчихъя даа” гэсэн ч мөнгө ч өгөөгүй алга болсон болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Хаан банкны ******** дугаарын данс руу нийт 62,350 төгрөг шилжүүлэн залилуулсан. Би онлайнаар холбогдож бараагаа захиалсан...” гэх мэдүүлэг /хх.4.34-35/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.38-40/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Маралмаагийн өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн инстаграмм хуудсаа ухаад байж байтал “un_home_shop” гэсэн хуудсан дээр толь зарна гэсэн зар байхаар нь тухайн хаягаар холбогдож захиалга өгсөн. Захиалга өгөхдөө толь захиалсан ба төлбөр тооцоогоо Хаан банкны ******** Т.С гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5854062979 тоот данснаасаа 65,000 мянган төгрөг шилжүүлээд утган дээр нь нэрээ бичээд бичиж үлдээсэн. Би мөнгөө шилжүүлэхдээ гэртээ буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа шилжүүлсэн. Тухайн хүн надад 14 хоногийн дараа хариу өгнө гээд байхгүй таг алга болоод намайг залилсан, би олон жил мөнгөө гуйсан өгөөгүй, иймд цагдаагийн байгууллагад хандаж хохирол нөхөн төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.4.58-59/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.61/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Тунгалагийн өгсөн: “... “Ноmе appliance инстаграм гэсэн хаягт “гэр ахуйн тавилга захиалга авч байна” гэсэн зарын дагуу тус инстаграм хаяг руу нь би чат бичээд Т.С гэх хүний ******** данс руу гэр ахуйн бараа, шкаф зэрэг эд зүйл худалдан авч захиалахаар 85,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5862099897 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “ina ina 89029909 99874885” гэсэн утгатай бичиж шилжүүлээд эргүүлж буцааж аваагүй, одоог хүртэл аваагүй байна. Мөн тус хаягийн чат руу олон удаа мөнгө нэхэж эд материалаа нэхэхэд “удахгүй ирнэ” гэж хариу хэдэн сарын дараа бараа ирэхгүй болсон, “таны мөнгийг удахгүй шилжүүлнэ” гэж бичиж байгаад ор сураггүй таг болсон. Би тухайн хаягийг дахиж олохгүй байсан. Би захиалсан бараа болон мөнгийг аль алийг нь авч чадаагүй, одоог хүртэл мөнгө болон бараа өгөөгүй байна. Бас тус хаяг нь одоо нэрээ солиод “”un home shop гэж нэрээ сольсон байна лээ. Тус хаягаараа одоо ч бас зар оруулсаар байдаг байна лээ. Надад шилжүүлсэн 85,000 төгрөгийн зарлагын хуулга байгаа. Тухайн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх.4.79/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.82/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Загарзүсэмийн өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “U&N Home shop” гэсэн инстаграм хаягтай чатлан эхлээд 6 шургуулгатай модон шкаф захиалахаар болоод урьдчилгаа 83,700 төгрөгийг Хаан банкны ******** тоот Т.С эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ор дэрний даавуу захиалахаар болоод 38,500 төгрөг тухайн данс руу хийсэн. Гэтэл одоог хүртэл бараа болон мөнгөө буцааж авч чадаагүй залилуулсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна.  Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034786521 тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 83,700 төгрөг, Төрийн банкны 190100103720 тоот данснаасаа 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 38,500 төгрөгийг Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.4.98/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.100-101/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.117/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нийн өгсөн: “... “Нome appliance” инстаграм хаягт гэр ахуйн бараа тавилга эд хэрэгсэл зарна гэсэн зарын дагуу чат бичиж холбогдоод угсардаг шүүгээ худалдаж авахаар Т.С гэх хүний ******** тоот данс руу өөрийн 5076706545 тоот данснаасаа 40,750 төгрөгийг 2023.04.09-ний өдөр шилжүүлэхдээ “IG_nnn_ra FB Na Raa 80170028, 91130028” гэж утга дээр нь оруулаад шилжүүлээд бараагаа авч чадалгүй 1 жил болж байгаа. Мөн инстаграмм хаягаа сольсон байсан болохоор одоо ямар хаягтай байгааг мэдэхгүй, харьцсан чатаа харах боломжгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.4.121-122/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.125/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.137/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тэмүүлэнгийн өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 12 цаг 48 минутын үед инстаграм хаяг болох “un_home_shop_” гэсэн нэртэй онлайн дэлгүүрээс зарын дагуу гоо сайхны ширээ, сандал, толь, зөөлөн сандал худалдан авахаар хаан банкны ******** дугаарын данс руу нийт 743,200 төгрөг шилжүүлсэн. Тухайн онлайн дэлгүүрээс бараа болон мөнгөө авч чадахгүй явсаар байгаад холбогдоход буцааж 50,000, 100,000 төгрөгөөр цувуулсаар байгаад үлдэгдэл болох 150,000 төгрөгөө одоог болтол авч чадахгүй захиалсан бараагаа авч чадахгүй залилуулсан. Тус хаягаараа одоо ч бас зар оруулсаар байдаг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.4.141-142/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.145/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.160/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Мөнхцэцэгийн өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим инстаграм хаяг болох “un_home_shop_” онлайн дэлгүүрээс номын тавиур, зөөлөн буйдан, угсардаг шкаф, хачгийн тоос сорогч, уурын индүү захиалахаар холбогдож Хаан банкны ******** дугаарын данс руу 105,000 төгрөг шилжүүлж залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. анх удаа бараа захиалсан боловч бараагаа мөнгөө авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.4.164-165/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.167-168/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.182/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Булганцэцэгийн өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим инстаграммаар бараа захиалахаар “Un_home_shop” онлайн дэлгүүртэй холбогдоод 2 ширхэг гоо сайхны ширээ, хөнжлийн даавуу, толь, аяга, таваг, амтлагчийн сав захиалахаар болоод тухайн онлайн дэлгүүрийн Хаан банкны ******** дугаарын данс руу 612,500 мянган төгрөг, 20,000 төгрөгөөр нэг удаа нийт 632,500 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл захиалсан бараа болон мөнгөө авч чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.4.186-187/,

Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.4.190-192/,

Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.207-209/,

Шүүгдэгч Т.Сийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.4.211-217, хх.5.12-16/,

Хохирол төлсөн тухай хүснэгт /хх.5.08/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Т.Сийн гаргасан хүсэлт /хх.5.10/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.5.11/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.С өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч нарт хохирол нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Т.Сийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ст 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Т.Сийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,2500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ст урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархчуул овогт Туулын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Т.Ст оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нарын хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ст урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР