Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 26

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч А.Г ын Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагдах “ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.1.9-ний өдрийн 01/05, 01/04, 01/03, 01/02, 01/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 6 сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г а, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч А.Г а анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлбөр төлөхөөр эвлэрч үүнийг баталгаажуулсан. Өнөөг хүртэл шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлэх талаар идэвхитэй ажиллаж байна. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг .........тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн 1080 м2 талбайтай барилгыг худалдсан. Гэрээний үнэ болох 490.000.000 төгрөгийг төлбөр авагчид шууд шилжүүлэн өгсөн. Үлдэх төлбөрийн талаар төлбөр авагчтай хэлэлцээр хийх зорилгоор Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2018 оны 1 сарын 18-ны өдөр Даланзадгад суманд ирсэн. Гэтэл Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг манай ээж, аавын гэрт ирүүлсэн болохыг энэ өдөр мэдлээ. ... тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагад нийцэхгүй байх бөгөөд энэ нь миний эрхийг зөрчиж байх тул нэхэмжлэл гаргалаа. ...Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/05, 01/04, 01/03, 01/02, 01/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. ...тухайн дуудлага худалдаа нь анхны болон хоёр дахь дуудлага худалдааны алин болох нь тодорхойгүй байна. Миний бодлоор энэ нь анхны дуудлага худалдаа болох ёстой. Харин шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс энэ нь хоёр дахь дуудлага худалдаа байх тухай урьд өмнө нь ярьж байсантай санал нийлэхгүй байна. ...тогтоолуудад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд ам доллар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш өссөн. Үүнээс шалтгаалан би өөрийн хөрөнгийг ахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон хугацаанаас хойш зэх зээлийн өөрчлөлттэй холбоотойгоор би алдагдал хүлээх нөхцөл байдал үүссэн. Албадан дуудлага худалдаа энэ сарын 24-ний өдөр товлогдсон тул яаралтай иргэний хэрэг үүсгэж, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Г а нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох А.Г а миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. Анх Худалдаа хөгжлийн банкинд төлөх төлбөрийн үлдэгдэл 967.342.599 төгрөг байсан бөгеөд үүнээс 522.890.221 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдээд байгаа. Иймд төлбөрийн үлдэгдэлтэй харгалзуулан доорх эд хөрөнгүүдийг төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанаас чөлөөлөх хүсэлтэй байна. Үүнд: Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх Дээрх барьцааг чөлөөлөхөд цаана нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа Даланзадгад сумын .........тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект барьцаагаар үлдэх бөгөөд үүгээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой юм. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.28-ны өдрийн 20 дугаартай захирамжид заасан төлбөрийн үүргийн барьцааны зүйл болох доорх эд хөрөнгүүдийг ахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Учир нь тухайн хөрөнгүүдийн үнэлгээг 2016.5.25-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасан. Энэ үнэлгээгээр өнөөг хүртэл эд хөрөнгүүдийг үнэлж, дуудлага худалдаанд оруулж байна. 2016 оны 05 дугаар сараас хойш зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эрс өөрчлөгдсөн болно. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн байршиж байгаа газрын үнэлгээг тусгаагүй. Дахин үнэлүүлэх хүсэлтэй байгаа хөрөнгүүд: 1. Даланзадгад сумын .........тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект, 2. Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, 3. Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, 4. Орчин үе дэлгүүрийн өргөгтөл, 5. Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , А.Ч  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00020 тоот шүүгчийн захирамжаар Ц.Б , А.Г а нараас 524.276.422 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк”-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Шүүгчийн 2016.2.19-ны өдрийн 143/Ш32016/00300 дугаартай захирамжуудаар шүүхээс гарсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч 2016.3.15-ны өдөр 102 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулжээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг Ёпын Б-2-10 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг 2016.6.9-ний өдрийн 525 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ хийж тухайн хөрөнгийн үнэлгээг иргэн Ц.Б  нь хүлээн зөвшөөрөхгүй шалтгаанаар 2016.8.16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016.8.19-ний өдрийн 10 цагт болохоор зарлагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг цуцлуулах тухай нэхэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.8.18-ны өдрийн 1270 дугаартай иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан билээ. Уг нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 509 дугаартай шийдвэр, 2017.1.18-ны өдрийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 дугаартай магадлал, 2017.4.14-ний өдрийн УДШүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 441 дугаартай тоггоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болно. Тус газраас 2018.1.9-ний өдрийн 01/01-01/05 дугааруудтай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор 2018.1.24-ний өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2 дахь албадан дуудпага худалдааг 2018.1.22-ны өдөр “Зууны мэдээ” сонинд тодорхой хэсгийг алдаатай тавигдсан байсныг 2018.1.26-ны өдрийн 10 цаг 30 минут болгон залруулга хийж дуудлага худалдааг явуулах гэсэн боловч төлбөр төлөгч А.Г а 2018.1.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143/Ш32018/00143 дугаартай иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байна. А.Г ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт: 1/ Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.1.9-ний өдрийн 01/01-01-05 дугааруудтай мөн 2018.1.22-ны өдрийн 01/01-01-05 дугааруудтай залруулга хэлбэрээр гаргасан Албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүх хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ.  ШШГТХуулийн 271.3.1-т заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарч байгаа учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. ... Анхны дуудлага худалдаа нь 2016.7.19-ний өдрийн 10 цагт болж өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь зааснаар дахин үнэлгээ тогтоолгож болно. Жишээ нь: Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг .........тоот хаягт байрлах 1080 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, тухайн үнийн гуравны нэг нь 202.666.666 төгрөгний өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй байгаа тул холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Иймд дээрх обьектийг дахин үнэлгээ хийлгүүлэх болон зарим хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , А.Ч  нар нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: ...Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Д.Дамдинцэрэнд хандан гаргасан өргөдпийн дагуу бүртгэлийн 16160102 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэрэгт явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тоот, мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01-01/05 дугаартай тогтоолуудыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор тус тус хүчингүйд тооцсон байгаа билээ. Нэхэмжлэгчийн урьд гаргасан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2 дахь албадан дуудлага худалдааг хууль журмын дагуу зохион байгуулахыг тус газарт үүрэг болгосон байна. Иймд тус газраас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэргийг хянан шийдвэрлэсэн даруй 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах болно.

Хөрөнгүүдийн үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах явцад төлбөр төлөгч Ц.Б  нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байгаа тул шүүх бүрэлдэхүүн эргэн харж одоо гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагуудыг хүчингүй болгож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаг алдалгүй шуурхай явуулах нөхцөл боломжийг олгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат дүгнэлтдээ: ...хоёр дахь дуудлага худалдаа процессийн алдаатай, хууль зөрчсөн. Үүнийг шүүхийн шийдвэр хүчингүй болгосон юм байна. Гэхдээ нэгдүгээр дуудлага худалдаа нь хууль зөрчсөн асуудал агуулгын хувьд байгаад байгаа юм. Барьцаанаас чөлөөлүүлэх асуудал байгаа. Анх 990.000.000 төгрөгийн асуудал яригдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиход Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17, 18, 19, 20 гэсэн эвлэрэл баталсан 4 захирамж байгаа. Түүнээс хэрэгт авагдсан нотлох баримтаар бол 17, 18, 19-д заасан төлбөрүүд барагдчихсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хаагдчихсан байгаа. 20 дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Худалдаа хөгжлийн банктай миний үйлчлүүлэгчийн байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13131 гэсэн үл хөдлөх хөрөнгийн барьцааны зээлийн үүргийн гүйэтгэл хангуулах зохицуулалт байгаа. Энэ Барьцааны гэрээнд энэ захирамжтай холбоотой гэрээнд барьцааг худалдан борлуулахтай холбоотой Елын 2б-10 гээд Худалдааны төвийн арын объект байхгүй байгаа. Энэ объект 17, 18, 19 дугаартай захирамжид заагдсан гэрээний барьцаа байсан болохоос биш одоо энэ гүйцэтгэх ажиллагаа нь явагдаад байгаа 20 дугаартай захирамжид заагдсан байгаа 13131 дугаартай гэрээний барьцаа нь биш юм. Энэ гэрээний барьцаа биш байсаар байтал гэрээний барьцааны зүйлийг худалдан борлуулаад, үүргийн гүйцэтгэл хангагдаад, хэрвээ үлдсэн тохиолдолд барьцаа дуусгавар болох асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шууд нэгдүгээр, хоёрдугаар дуудлага худалдаа явуулаад байгаа нь хууль бус юм гэж үзэж байгаа. Дахин үнэлүүлэх асуудал нь бас л Елын 2б-10 гэдэг асуудал байгаа. Энэ объектийн хувьд барьцаа зээлийн гэрээн дээр байхгүй хөрөнгийг шууд бусад барьцаалсан эд хөрөнгөтэй хамтад ойлгож байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Мөн нэгдүгээр дуудлага худалдаанд барьцаанд заагаагүй хөрөнгө оруулж, худалдан борлуулах асуудал ярьчихаад одоо хоёрдугаар дуудлага худалдаанд 50 хувь бууруулж оруулна гээд байгаа нь миний үйлчүүлэгчийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж байна. ...Одоо маргаж байгаа шаардлага бол үүнээс өөр агуулгатай шаардлага байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага хоёрдугаар дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гүйцтэтгэх байгууллагаас хүчингүй болгочихсон учраас бид нар хамтад нь хэлээд байгаа гэсэн тайлбар гаргаж байна. Нэгдүгээр дуудлага худалдаа хууль ёсны болсон уу? үгүй юу гэдэг асуудал байгаа. Нэгдүгээр болон хоёрдугаар дуудлага худалдааг яагаад хууль бус гээд маргаад байна вэ гэхээр ерөөсөө зээлийн барьцааны хөрөнгөнд ороогүй хөрөнгийг нэгдүгээр болон хоёрдугаар дуудлага худалдаагаар оруулаад байгаа. Ёлын 2б-10 тоот бол зээлийн барьцаанд ороогүй. 20 дугаартай захирамж дээр Ёлын 2б-10 тоот гэж байхгүй байгаа гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай санал нэг байна. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч талаас гаргаж байгаа 490.000.000 төгрөгийг зээлэнд төлсөн гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Тухайн үед 36.000.000 төгрөгийг өөрсдөө гар дээрээ авсан. Тухайн одоо яригдаад байгаа зээл нь анх 2013.4.12-ны өдөр олгогдоод 2015.12.6-ны өдөр зээлийн хүү зогссон. Түүнээс хойш 3 жил хүүгүй явж байгаа. Энэ хугацаанд хадгаламж эзэмшигч нарт хүү төлж маш их хохиролтой явж байгаа. Ёлын 2б-10 тоот гээд байгаа нь УДШүүхийн тогтоол 2015.4.21-ний өдөр гараад 5 сарын 22-ны өдөр гардаж авсан байдаг. Энэ тогтоолд шүүхийн 4 шийдвэр 17, 18, 19, 20 тоот захирамжийг эдгээр хөрөнгүүдээр хангуулсугай гэж гарсан байгаа учраас нэхэмжлэгч талаас гаргаж байгаа шаардлагатай санал нэгдэхгүй байгаа. Дуудлага худалдааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэж байгаа тохиолдолд нотлох баримтаар нотлонгдвол үнэлгээ хийж болно гэж байгаа. Тиймээс энэ нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Иймээс танай энэ саналыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахад хариуцагч талтай санал нэг байна гэжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэрээр  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г ын Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 1 сарын 09-ний өдрийн 01/05, 01/04, 01/03, 01/02, 01/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, барьцаа хөнөгө чөлөөлүүлэх, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 143/ШЗ2018/000143 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Г а давж заалдах гомдол болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргаж байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн  шүүгчийн 2015.12.28-ны өдрийн 20, 19, 18, 17 дугаар захирамжуудаар нийт 964.615.046 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс нэхэмжлэл гаргах өдрийн өдрийн байдлаар 527 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон бөгөөд энэ нь зөвхөн 20-р захирамжид заасан  төлбөрийн үүрэг юм. Бусад захирамжид заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. ...Дуудлага худалдаа зохион байгуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч  энэ талаарх дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг  танилцуулж албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолуудыг  хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Ийм байхад анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагуудыг   бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно.

Нийт 3 нэхэмжлэлийн шаардлагад харгалзуулан 310.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөөд байсан Үүнээс нэр бүхий эд хөрөнгүүдийг  зээлийн барьцаанаас  чөлөөлөх эсэх талаарх шаардлагыг шийдвэрлэсэн талаар маргахгүй бөгөөд зөвхөн өөрийн санал нийлэхгүй байгаа эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэх, үнэлгээ хийлгэснээс хойш бүтэн 3 жил болоход түүнээс хойш албан ёсоор үнэ ханш нь байнга өөрчлөгдөж, би бол бизнес хийдэг хүн болохоор гаалийн  татвар байнга нэмэгдэж байгаа. Энэ байшин барихад орж байгаа бүхий л зардал нэмэгдэж байгаа учраас би бол үнэлгээгээ дахин хийлгэх шаардлагатай байна гэсэн гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч ын тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч  тогтоолуудыг нь хүчингүй болгож, дахин хуульд заасан журмын  ерөнхий гүйцэтгэгч дагуу дуудлага худалдааг зарлана гэсэн шийдвэрийг өгсөн байгаа. Дээд шатны байгууллага нь тогтоолуудыг хүчингүй болгосон тохиолдолд заавал шүүхээр хүчингүй болгуулах шаардлагагүй  гэж ойлгож байна. ...Дахин үнэлүүлэх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэсэн үндэслэл нотлогдсон  тохиолдолд талуудын хүсэлтээр хүсэлтээр гэсэн шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээг тогтоож болно гэсэн заалт байгаа. 2016.6.9-ний өдөр үнэлгээ гаргасан. Үүнээс хойш тухайн нэг объект 680.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн энд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орно гэдгээ дор хаяж 200.000.000 төгрөгийн өөрчлөлт орж,  засвар, үйлчилгээ хийсэн бол баримтаар нотлох шаардлагатай. ...дахин үнэлгээ хийх асуудлыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үнэлгээ хэвээр хүчинтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвээр үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь шаардлагаасаа өөрсдөө татгалзсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө ын  тайлбарт: Хариуцагч талтай санал нэг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэнд гуравны нэгээс дээш өөрчлөлт ороогүй,  гуравны нэгээс дээш өөрчлөлт орсон нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй. Дээрээс нь 608.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн биш хөрөнгөөр 2017 оны 12 сард Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 490.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан байдаг. Энэ үнийг бол харилцагч өөрсдөө боломжит зах зээлийн үнээр зарсан. 490.000.000 төгрөгөөр зарсан. Энэ мөгө банкны зээл рүү хийсэн гэж тайлбарласан байдаг үүнээс үндсэндээ 450.000.000 төгрөг төлсөн гэхээр үндсэндээ 2 жилийн өмнө гарсан үнэлгээ нь 608.000.000 төгрөг харин 2 жилийн дараа зарсан үнэ нь 490.000.000 төгрөг буюу өөрсдөө үнэлгээнээсээ багаар зараад хүлээн зөвшөөрч байгаа. ...үнэлгээ  хийлгээд 2 жил болж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгүүдийг дахин үнэлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Б.Энхбатын дүгнэлтэд: 2018 оны 01 сарын 09-ний өдөр нийт 5 эд хөрөнгийг  дуудлага худалдаагаар оруулдаг. ...Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр болон өөрсдийнх нь хэлж байгаагаар нь дуудлага худалдаа товлосон захирамжийн тогтоолыг хүчингүй болгосон, дахиж шинээр товлоно гэсэн асуудал ярьдаг.  ...Хөрөнгө үнэлэх асуудал байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд өмнө 2017 оны 04 сарын 14–ний өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн маргааныг талаар дүгнэсэн. 2016 оны 6 сард хийсэн үнэлгээний талаар гэж үзээд байна. Өмнө шүүх шийдвэрлэсэн үнэлгээтэй холбоотой маргаан огт бишээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг дахин үнэлүүлэх шаардлага гаргасан юм. Хамгийн гол шүүхийн шинжилгээний дүгнэлтээр үнэ тогтоосноос хойш хувьд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон. Дахин хүлээлгэх тухай ийм шаардлага гаргаад байна гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хоорондын маргааны үйл баримтыг  үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч А.Г а нь хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 01/01-01/05 дугаартай албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй  болгох тухай нэхэмжлэлийг, 2018 оны 3 сарын 5-ны өдөр эд хөрөнгүүдийг төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанаас чөлөөлөх, дахин үнэлүүлэх тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.         

А.Г а нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хүчингүй болсон 2002 оны  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл, заалтад тулгуурлан гаргасан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн  3.7-т “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалтаар дүгнэлт хийх үндэслэл байгаа боловч талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа, болсон үйл баримт нь 2018 онд бий болсон үйл баримтын талаар талууд маргахгүй, тайлбар татгалзалын үндэслэл нь дурдсан цаг хугацаа, үйл баримтын талаар мэтгэлцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбарыг агуулгын хувьд 2017 оны 6 сарын 9-ний өдөр батлагдаж, 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтад  /шинэчилсэн найруулга/ нийцүүлэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгчийн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  үйлдсэн  үл хөдлөх эд хөрөнгийн  хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай  2018 оны 1 сарын 9-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дор дурдсан үндэслэлээр хариуцагч тал энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ тухай дурдана.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  Шийдвэр гүйцэтгэх албаны  дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Д.Дамдинцэрэнгийн 2018 оны 3 сарын 2-ны өдрийн 01 тоот тогтоолоор Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  үйлдсэн  үл хөдлөх эд хөрөнгийн  хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай  2018 оны 1 сарын 9-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар, 2018 оны 1 сарын 22-ны  өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож,  албадан дуудлага худалдааг хуульд нийцүүлэн гүйцэтгэхийг  үүрэг болгож, тогтоолыг хүлээн авснаас хойш  10 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэйг дурдсан байна. /хх-101/

Нэхэмжлэгч А.Г а нь давж заалдах шатны шүүхэд гомдолдоо болон хуралдааны хэлэлцүллэгт “Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн барилга, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар гэх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх тухай” нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна.

Шүүхийн шийдвэр  гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөх зэрэг хуульд заасан эрхийнхээ дагуу дээр дурдснаар нэхэмжлэгч А.Г а нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Г ын нэхэмжлэлийн зарим шаардлага болох Даланзадгад сумын .........тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект,  Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга,  Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн өргөтөл, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг дахин үнэлүүлэх тухай шаардлагыг  хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбар, татгалзалд тодруулбал: хариуцагч талын тайлбар татгалзалд “нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 509 дугаартай шийдвэр, 2017.1.18-ны өдрийн Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 дугаартай магадлал, 2017.4.14-ний өдрийн УДШүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 441 дугаартай тоггоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болно” гэж, нэхэмжлэгч тал “үл хөдлөх хөрөнгүүдийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2016 оны 6 сарын 9-ний  өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлтээр үнийг тогтоосон тухайд маргаагүй. 2016 онд тогтоосон үнэлгээг дахин үнэлүүлэх тухай шаардлага гаргаж байгаа” гэж үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэх үйл баримтыг талаар маргаж, дээрх үндэслэлүүдийг дурдана.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, тогтоогдсон нөхцөл байдал, үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.5-т “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэсний дагуу 2016 онд үнэ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг  дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэв.

Хариуцагчийн  болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуулийн дээрхи заалтад дурдагдсан нөхцөл байдал буюу үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь нотлогдоогүй гэх үндэслэлээр үл зөвшөөрнө, нэхэмжлэгч тал зарим үл хөдлөх хөрөнгөнд нэмэлт хөрөнгө оруулалт хийгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлэх нөхцөл байдал бий болгосон гэх зэргээр мэтгэлцэж тайлбар гаргана.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч  өөрийн санаачилгаар, оролцогч талын буюу төлбөр төлөгчийн хүсэлтээр шинжээч томилон дүгнэлт гаргуулах үндэслэл байна.

Иймд нэхэмжлэлийн зарим шаардлага болох Даланзадгад сумын .........тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект,  Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга,  Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн өргөтөл, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд дахин үнэлүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар зохигчдод улсын тэмдэгтийг хувиарлан гаргуулж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч А.Г ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00164 дүгээр шийдвэрийн  тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг дор дурдсан нэмэлт өөрчлөлт оруулсугай.

 1 дэх заалтыг  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.5-т зааснаар нэхэмжлэгч А.Г ын нэхэмжлэлийн зарим шаардлага болох Даланзадгад сумын .........тоотод байрлах Шинэ говь худалдааны төвийн Б обект,  Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга,  Даланзадгад сумын 3 дугаар баг Боржин цайны газрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай Орчин үе дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн өргөтөл, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэхийг даалгасугай” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч А.Г ын “Даланзадгад сумын 3 дугаар баг Хүнсний зах-2 хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай Шинэ говь дэлгүүрийн барилга, Орчин үе дэлгүүрийн барилга, Баруун сайхан 7-2А тоотод байрлах өмчлөлийн газар гэх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх тухай” шаардлагаасаа татгалзсанг, хариуцагч тал  нэхэмжлэлийн “Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  үйлдсэн  үл хөдлөх эд хөрөнгийн  хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай  2018 оны 1 сарын 9-ний өдрийн 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрснийг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

б/ 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэсэн нэмэлт,  заалтын “210.600” гэснийг  “70.200” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Нэхэмжлэгч А.Г ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                             П.ДОЛГОРМАА