Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2021/00076/И |
Дугаар | 132/ШШ2021/00177 |
Огноо | 2021-04-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 132/ШШ2021/00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А
Хариуцагч: Н.Д нарт холбогдох,
Гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 22.498.411.49 /хорин хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00076/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Б.А, Н.Д нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.А, Н.Д нар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр З ******** 39 дугаарт цалингийн зээлийн гэрээг Г банктай байгуулж 19.700.000 /арван есөн сая долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Мөн Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ/116842514 дугаарт ЗЭС кредит картын гэрээ байгуулж 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэгцээнд сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэгцээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болно.
Зээлдэгч Б.А, Н.Д нараас 3 ******** 39 дугаарт Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Г банк нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул 2021 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар 474 хоног хугацаа хэтэрч дараах байдлаар гэрээний үүргийг зөрчиж байна.
Зээлийн үндсэн төлбөр 17.622.485,91 төгрөг
Зээлийн хүүний төлбөр 3.909.405,94 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 67.511,38 төгрөг
Нийт 21.599.403,23 төгрөг
Зээлийн үндсэн төлбөр 534.508,89 төгрөг
Зээлийн хүү 212.426,50 төгрөг
Зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 93.439,96 төгрөг
Зээлийн эрх хэтрүүлсэний хүү 58.632,91 төгрөг
Нийт 5.899.008,26 төгрөг
Нийт 22.498.411,49 (хорин хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг төлөөгүй тул З ******** 39 зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Б.А, Н.Д нараас Г банктай байгуулсан З ******** 39 дугаартай цалингийн зээлийн гэрээний үүрэгт 21.599.403,23 (хорин нэгэн сая таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун гурван төгрөг хорин гурван мөнгө) төгрөг, Б.А, банктай байгуулсан ЗГ/116842514 дугаарт кредит картын гэрээний үүрэгт 899.008,26 (найман зуун ерэн есөн мянга найман төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг нийт 22.498.411,49 (хорин хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Голомт банкинд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Тийм учраас хамтран зээлдэгчээс хариуцагч Б.А, Н.Д татгалзах боломжгүй байна. Хариуцагч нар банкны салбар дээр очоод хүсэлтээ гаргаад, барьцаа хөрөнгөө өгөөд хамтран зээлдэгч солиулах боломжтой байсан.
Хамтран зээлдэгч нар хамт ирж байж хүсэлтээ гаргана, хамтран зээлдэгчээ солих бол солигдох хүнтэйгээ хамт очиж эсвэл барьцаа хөрөнгө өгч байж, Б,А хүсэлтийн дагуу Н.Д солихыг банк шийдвэрлэх боломжтой. Хариуцагч нарыг зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах идэвхи гаргаагүй гэж үзэж байна.
Тухайн үед Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Ноломт банкны “Цэцээ гүн” салбартай хамтран ажиллах гэрээгтэй байсан тул гэрээг үндэслэж хариуцагч Б.А тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлж, зээл олгосон. Банк тухайн байгууллагатай хамтран ажиллах итгэлцлийн гэрээтэй байсан учраас байгууллагын ажилчидтай зээлийн гэрээ байгуулах нь нээлттэй байсан. Хүсэлт гаргаж буй иргэний хүсэлтийг хамтран ажиллах гэрээний түвшинд ярилцаж зээлийн шалгуурт тодорхой хөнгөлөлт үзүүлсэн. Зээлийн судалгааны ажилтны “хүсэлт гаргагч шалгуур хангахгүй байгаа боловч дэмжих саналтай байна” гэсэн дүгнэлт гарсан. Дэмжих саналын хүрээнд хариуцагч Н.Д хамтран зээлдэгчээр оролцуулсны үндсэн дээр хариуцагч Б.А цалингийн зээл олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг хувийн хэрэглээнд зориулах учраас тодорхой зориулалт заахгүйгээр олгосон. Тодорхой шалгуур тавьдаггүй зээлийн хэрэгжилтийн хувьд зээлийг зээлээр нь хааж болно, зээлдэгч өөрийн зориулалтаар зарцуулж болно гэсэн үг. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр болно гэж заасан. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч Б.А хувьд цалин, түүнтэй адилтгах орлогоо өөрийн харилцах дансандаа байршуулах ёстой, гэрээнд зааснаар утасны дугаар, оршин суух хаяг, дансны мэдээлэл өөрчлөгдсөн бол тухай бүр банкинд хандаж өөрчлөлтөө хийлгэх ёстой байтал огт өөрчлөлт хийлгээгүй. Энэ нь зээл төлөхгүй байх, өнөөдрийн эрсдэлийг үүсгэсэн. Хамтран зээлдэгчид ямар нэгэн шалгуур тавиагүй. Тухайн үед Н.Д хувьд манай харилцагчаар бүртгэгдсэн, Б.А зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Зээлдэгч зээлийн шалгуур хангаагүй учраас хамтран зээлдэгч шаардсан. Хариуцагч Н.Д банкны салбарт хандаад хамтран зээлдэгчээс татгалзахаа шийдүүлэх боломж байсан. 2020 оны 07 сараас хойш тодорхой хэмжээний төлөлт хийж байсан бол заавал шүүхэд хандахгүй, зөрчлийг арилгуулах боломжтой байсан.
Хариуцагч Б.А хамтран зээлдэгчээ өөрөө сонгосон. Бид гаднаас хэн нэгэн хүн оруулж ир гэж хамтран зээлдэгч болохыг тулгаагүй.
Хамтран зээлдэгч бол зээлийн батлан даагч гэсэн үг. Зээлдэгчийн авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг түүний өмнөөс төлж чадахыг зээлдэгчийн өмнө батлах, хэрвээ төлж чадахгүй бол зээлийн төлбөрийг хэсэгчлэн хариуцах учраас хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй ижил эрх, үүрэгтэй байна гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаандаа Голомт банкнаас кредит карт болон цалингийн зээл авсан. Нэхэмжлэлийн 2 шаардлагаас:
1. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г банк ХХК-иас 500.000 төгрөгийн ЗЭС карт авсан ба зээлийн үлдэгдэл 899.008,26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн З ******** 39 тоот цалин барьцаалсан зээлийн үлдэгдэл болох 21.599.403,23 төгрөгийг дараах үндэслэлээр хамтран зээлдэгч Н.Д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн үлдэгдэл төлбөр 21.599.403,23 төгрөгийг дангаар Б.А- гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Үндэслэл нь: Миний бие Улаанбаатар хотод ажиллаж байхдаа өөрийн цалин орлогоо нотолж, цалингийн зээл авах хүсэлтийг Г банкинд гаргасны дагуу банкнаас надад цалин барьцаалан зээл олгосон.
Ингэхдээ хамтран зээлдэгч болох Н.Д цалин хөлсийг судлаагүй. Харин зээлийн эдийн засагч таньд зээл гарсан, та хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хүн аваад ир гэж хэлсний дагуу дан ганц миний цалинг судалж зээл гарсны дараа надад хамтран зээлдэгч хэрэгтэй гэсэн.
Тухайн үед надад хамтран зээлдэгч болох хүн байхгүй гэж хэлж байсан ба та ямар ч хамаагүй гарын үсэг зурахаар хүн байвал олоод ир. Тэгээд зээлээ аваарай гэсний дагуу би Н.Д гуйж зээлийн гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан.
Нэхэмжлэгч Г банк нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн З ******** 39 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүрийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч буюу Н.Д хамт гаргуулахаар шаардлага гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь зээлийн төлбөрийг миний бие цалингийн орлогоор төлөх, банк нь зээлдэгч Б.А миний цалингаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр гэрээнд заасан.
Г банкнаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн З ******** 39 цалин барьцаалсан зээлийн гэрээг олгохдоо зөвхөн үндсэн зээлдэгч болох Б.А миний цалинг судалж олгосон ба цалингийн зээл олгох зөвшөөрөл ирсний дараа надтай эдийн засагч Г.Болормаа холбогдож зээл бүтсэн, хамтран зээлдэгч хэрэгтэй байна та хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хүн олоод ир гэж хэлсний дагуу би Н.Д хамтран зээлдэгчээр зөвхөн гарын үсэг зуруулж зээл авсан.
Тухайн цалин барьцаалсан зээлийг миний бие өрхийн хэрэгцээнд авч, ашигласан ба хамтран зээлдэгч Н.Д нь гарын үсэг л зурж өгсөн болохоос биш тухайн зээлийг надтай хамт захиран зарцуулаагүй болно.
Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3, 3.1.4 болон 4 дүгээр зүйлд барьцаа нь миний цалингийн харилцах данс болох ********** дугаар данс байдаг.
Хамтран зээлдэгч Н.Д нь хэдийгээр зээлийн гэрээний нэг тал боловч өөрийн цалин, тогтмол орлогоо барьцаалаагүй болно.
Харин тухайн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн З ******** 39 тоот зээлийн гэрээний дагуу Б.А миний бие цалингаа барьцаалж зээл авсан.
Иймд хамтран зээлдэгч Н.Дэлгэрмааг цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа өөрийн цалин орлогоо нотлоогүй цалингийн зээл олгох зөвшөөрөл ирсний дараа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул Н.Дэлгэрмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ань 2018 оны 12 сарын 17-ны өдөр Г банктай 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний үндсэн нөхцөл нь 60 сарын хугацаатай, 16.8 хувийн хүүтэй, цалин барьцаалсан гэрээ байна. Гэрээний эргэн төлөлтийг 120 удаа төлнө, барьцаалсан үндсэн зүйл нь зээлдэгч өөрийн цалингийн орлого болон картын бус орлого байна. Гэрээний утга агуулгыг уншаад үзэхээр хамтран зээлдэгчийн эрх үүргийн талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй байна. Хамтран зээлдэгчээр хариуцагч Н.Д гэж нэр бичээд, гарын үсэг зураад, утсаа бичсэн нь хамтран зээлдэгч болж, үүрэг гүйцэтгэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс хариуцагч Б.А зүгээс хариуцагч Н.Дэлгэрмааг хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлүүлэхийг хүсэж байна. Хариуцагч Н.Дэлгэрмаагаар гарын үсэг зуруулсан үйлдэл нь зээлийн гэрээний хамтран зээлдэгч болох хууль зүйн үндэслэлгүй болох талаар хэд хэдэн тайлбар байна. Зээлийг судалсан талаарх баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу ирүүлсэн баримтаас харахад банкны буруутай үйл ажиллагаа харагдаж байна. Нэгдүгээрт зээлийг судлаад зээлийн хорооны хурлаар оруулж байгаа үйл явцаас харвал Банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна. Зээлдэгчид олгож байгаа зөвшөөрөгдсөн зээлийн хэмжээ зээлдэгчийн нийт орлогын 80 хувиар олгогдсон байна, хоёрдугаарт зээлийн хорооны хурлын шийдвэр дээр шалгуур нөхцөл хангахгүй, зөвшөөрөгдсөн зээлийн хэмжээ 19.700.000 төгрөг гэж байгаа боловч, шалгуур нөхцөл хангаагүй, өрхөд муу зээлийн үлдэгдэлтэй, салбарын хүсэлтээр 10.000.000 төгрөг болон хамтран орсон 12.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийг хаахаар тооцов гэсэн байна. Тэгэхээр зээлдэгчийн өмнөх 22.000.000 төгрөгийн зээлийг хаалгах хэмжээнд уг зээлдэгчид зээл олгосон гэж үзэж байна. Энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, өөр зээлийг халхавчилсан байдлаар хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хариуцагч Б.Азжаргаргалын цалин Голомт банкны дансаар орж, гардаггүй боловч салбарын хүсэлтээр зээл олгохоор шийдвэрлэв гэсэн нь утга, агуулгын хувьд зөрчилтэй байна. Зээлдэгч банкны шалгуур хангаагүй байхад яагаад их хэмжээний зээл олгож, түүнд хариуцагч Н.Д хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан бэ?, Н.Д хуульд заасан нөхцөл, журмын дагуу хамтран зээлдэгчээр оруулаагүй, орлогыг судлаагүй, нэг ч бичиг баримт судлаагүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу хариуцагч Н.Д холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Б.А зээлийн гэрээний төлбөрөө дангаараа төлж барагдуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байнаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд байгаа боловч зээлийн эргэн төлөлтөөр 120 удаа төлнө гэж тооцсон нь гэрээний ерөнхий заалт гэрээний хавсралттайгаа зөрчилдөж байна. Зээлийн гэрээний 3.1.4-т зааснаар зээл төлөлтийг дансанд байршуулж төлөх үүргийг зээлдэгч Б.А хүлээж байгаа. Зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан нь цалингийн орлогоор гэрээний үүрэг хангагдана гэж үзэж байна. Хамтран зээлдэгчээр хариуцагч Н.Д гарын үсэг зуруулсан боловч, түүнээс үүсэх эрх, үүрэг, үр дагаврын талаар тайлбарлаагүй, зээлийн гэрээнд тусгаагүй байна. Өөрийн цалин, тогтмол орлогоо барьцаалуулаагүй иргэнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр татаж нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч хариуцагч Н.Дүүргийн гүйцэтгэлийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл тухайн зээлдэгчийн орлогыг нотлоогүй байж, цалингийн зээл хариуцагч Б.Аолгосон нь үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Азжаргалын цалин орлогыг үүргийн гүйцэтгэлээр хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалин орлогоос зээлийн төлбөрийг төлүүлэхээр зээлийн гэрээнд заасан, Б.Ахувийн байдалтай холбоотой баримт цуглуулсан мөртлөө Н.Д үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.
Зээлийн хорооны хурлаас зээлдэгч шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлттэй байхад салбарын саналыг үндэслэж зээл олгосон байна. Ингэж зээл олгосноороо хариуцагч Н.Д хохироосон үйлдэл гаргасан байна.
Хариуцагч Н.Д тайлбарласнаар гарын үсэг л зурсан боловч цалингийн зээлээс нэг төгрөг ч авч ашиглаагүй, хамтран зээлдэгчийн эрх үүрэг, үүсэх үр дагаврын талаар тайлбарлаж өгөөгүй, ойлгож мэдээгүй гэж байна. Гэрээний нөхцөлд хамтран зээлдэгчийн талаар тусгаагүй байна. Ийм байдлаар иргэдийг хохироож болохгүй гэв.
Хариуцагч Н.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.А гомдолтой байгаа. Учир нь Б.А нь Улаанбаатар хотод амьдарч байхдаа надад худал хэлж Голомт банкны цалингийн зээлд гарын үсэг зуруулсан. Би энэ хүнээс нэг ч удаа мөнгө аваагүй. Одоо цалингийн зээлээ төлж чадахгүй байгаа нь миний амьдралд болон сэтгэл зүйд нөлөөлж байна. Би Б.А батлан даагчаасаа салгаж өгөөч гэж зөндөө гуйсан. Өнөөдөр болно, маргааш бүтнэ гэж хэлж явсаар өнөөдөр болж байна. Миний бие нь өөрийн хэрэгцээндээ автомашин авах бодолтой банкинд очихоор та болохгүй гэж банкууд хэлсэн. Тэгээд Б.Азжаргал нь та тэгвэл миний энэ К5 машиныг унаж бай гээд өгсөн боловч тэр машин нь өөрийнх нь төрсөн дүү Оогийгийн нэр дээр байсан. Мөн л худал хэлж тэр машиныхаа төлбөрийг надаар 2 удаа төлүүлсэн. Тэгээд тэр машиныг нь миний хадам дүү Ө.Мөнхбат нь Орхон аймагт унаад явж байхад нь “Сайн” ломбардны ажилчид хурааж авсан. Одоо би Б.Азжаргалаас болж банкны зээлийн үйлчилгээ авч чадахгүй болсон. Мөн дээр нь машины зээлд төлсөн төлбөрөө авч чадахгүй байгаа тул хууль журмын дагуу шийдвэрлэж өгч тус болно уу. 2019 оны 12 сарын 07-ны өдөр (К5 0255) машинд 431.000 төгрөг, 2020 оны 01 сарын 12-ны өдөр (К5 0255) машинд 400.000 төгрөг тус тус төлсөн. Мөнгөө нэхэхээр шүүхдээд аваарай гэх зэрэг хэл амаар удаа дараа доромжилж байна.
Надад ямар учиртай зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж байгааг хэлээгүй. Хариуцагч Б.А “би гялс зээл аваад буцаагаад зээлээ хаана гэж” надад хэлсэн. Хариуцагч Б.А зээлээ өөрөө төлнө гэж байгаа бол болж байна, миний хувьд хамтран зээлдэгчийн үүргээс татгалзах саналтай байна. Эдийн засгийн хувьд хүнд цохилтод ороод хүндрэлтэй байна. Монгол банкны лавлагаагаар муу зээлдэгч гэсэн түүх гарч ирээд зээлтэй холбоотой асуудал хаалттай болсон мөн гэр бүлийн хүн дээр зээлийн мэдээлэл гарч ирээд хүндрэлтэй байна.
“Г банк”-ны эдийн засагч зээлийн гэрээг хариуцагч Б.Аболон надад өгөөгүй. Тухайн үед Болормаа гэж эдийн засагч ажиллаж байсан. Тийм болохоор хүчин төгөлдөр бус гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Голомт банк” ХХК нь Б.А, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 21.599.403,23 (хорин нэгэн сая таван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун гурван төгрөг хорин гурван мөнгө) төгрөг, хариуцагч Б.А-аас кредит картын гэрээний үүрэгт 899.008,26 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цалингаа барьцаалан 19.700.000 төгрөгийн зээл авсан, хариуцагч Н.Д нь гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийг захиран зарцуулаагүй, зээлийн үлдэгдэл төлбөр болох 21.599.403,23 төгрөгийг би хариуцан төлөх тул хамтран хариуцагч Н.Дхолбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, Зэс картын зээлийн үлдэгдэл төлбөр 899.008,26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж,
Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран зээлдэгчээр Н.Дтатаж гэрээнд гарын үсэг зуруулсан байгаа боловч хамтран зээлдэгчийн эдлэх эрх, үүргийн талаар гэрээнд дурдаагүй, зээл олгохдоо түүний хөрөнгө орлогыг судлаагүй, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй зээл олгосон нь банкны буруутай үйл ажиллагаа бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Н.Дэлгэрмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, зээлдэгч Б.Азжаргалд зээл олгохдоо орлогын 80 хувиас хэтрүүлж зээл олгосон, зээл олгох шалгуур хангаагүй байж зээл олгосон байгаа нь банкны хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж маргажээ.
Хариуцагч Н.Д нь цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч нэг ч төгрөг авч хэрэглээгүй, банкны зүгээс надад гэрээний хувийг өгөөгүй, хамтран зээлдэгчээс салгаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй, зээлээс авч ашиглаагүй тул зээлийг хариуцан төлөх үүрэггүй гэж маргажээ.
Голомт банк ХХК, Б.А нар нь харилцан тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/116842514 дугаарт ЗЭС кредит картын гэрээ байгуулж 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг, бэлэн зээлийн хэрэгцээнд сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэгцээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар гэрээ байгуулан авсан болох нь зохигчийн тайлбар, кредит картын гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн **-**/
Талуудын хооронд кредит картын гэрээ байгуулагдсан, гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, кредит картын зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Голомт банк ХХК, Б.А нар нь харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр З ******** 39 дугаартай зээлийн гэрээ байгуулан нийт 19.700.000 /арван есөн сая долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай цалин барьцаалан зээл олгосон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбар, зээл эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 7-9/
Нэхэмжлэгч байгууллага нь цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.А, Н.Д нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хамтран зээлдэгч Н.Дэлгэрмаа нь манай банканд харилцах данстай тул гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцох тул хүчин төгөлдөр гэрээ” гэжээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчээс үүрийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох боловч ЗГ/1165116839 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Н.Дэлгэрмаагаас шаардах хуулийн үндэслэлгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө” гэж заасан.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, цалингийн зээл олгох шийдвэр зэргээс үзвэл хамтран зээлдэгч Н.Д хувийн хэрэг нээж, холбогдох баримтыг бүрдүүлээгүй, зээл олгох судалгаа хийгээгүй, эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зээлийн гэрээнд тусгаагүй байна.
Тодруулбал хамтран зээлдэгч Н.Д нь тухайн зээлтэй холбогдуулж өөрийн тогтмол орлого болох цалин болон бусад эд хөрөнгө барьцаалаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, зээлийн гэрээнд тусгагдаагүй төдийгүй Г банк ХХК нь зээлдэгч Б.А зээлийн ********** дугаар данснаас зээлийн төлбөрийг суутгаж байжээ. /хх-ийн 8-9/
Иргэн ажил хөдөлмөр эрхлэж түүндээ тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хувь хүний эрхтэй салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой учир Б.А цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлогоо барьцаалаагүй тул хариуцагч Н.Д-д зээлийн гэрээний үүргийг хамааруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Зээлийн гэрээний 3.1.1-д “Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд .... төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан ба зээлдэгч зээлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, 474 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 3.3.4-т “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл зээлийг хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй... бол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна” гэж заасан.
Иймд зээлдэгч Б.А байгуулсан З ******** 39 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр 17.622.485,91 төгрөг, зээлийн хүү 3.909.405,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 67.511,38 төгрөг, нийт 21.599.403,23 төгрөг, ЗЭС кредит картны зээлийн үндсэн төлбөр 534.508,89 төгрөг, зээлийн хүү 212.426,50 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 93.439,96 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 58.632,91 төгрөг, нийт 899.008,26 төгрөгийг гаргуулж Г банк ХХК-д олгож, хариуцагч Н.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 270.443 /хоёр зуун далан мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.А 270.443 /хоёр зуун далан мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН