Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 143/ШШ2018/000181 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Кб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г.М” ХХК-нд хариуцагдах “96.182.938 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.М ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Г.М э, хамтран хариуцагч М.Б , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Кб” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Кб” ХХК нь “Г.М” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №3172032002048 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 80.000.000 /наян сая/ төгрөгийн зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн зээлийн зориулалтаар 42 сарын хугацаатай, сарын 0.75 хувийн, жилийн 9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 8-р баг Нанзадын 5-5 тоотод байрлах  56 м2 талбай бүхий 2 өрөө, Ү-1105000266 дугаартай 000227566 гэрчилгээний дугаартай хувийн орон сууц, Нанзадын 5-5 тоотод байрлах 331.2 м2 талбайтай Г-1105001857 дугаартай 000228351 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг Нисэхийн 2а-9 тоотод байрлах 90 м2 талбайтай Ү-1105002773 улсын бүртгэлийн дугаар, 000227680 гэрчилгээний дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус хаягт байрлах 750 м2 талбайтай Г-1105002378 улсын бүртгэлийн дугаар, 000222835 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, SSJ06-3700 2 2 толгойтой, 3.55kw, 380 V, хэмжээ 580-3700 мм-ийн метал огтлогч машин, HJ02-3500 3/3 А, 3 толгой, өндөр: 20-100мм үзүүлэлттэй хуванцар наагч машин, LJVW -1800 Ф-30-300 мм, гүн: 0-65 мм, өргөн 20-120 мм-ийн V хэлбэрийн өнцөг гаргах, 1,5 KW, моторын эргэлт минутанд 28000 үзүүлэлттэй хуванцарын өнцөг гаргагч машин, SYJ03-1800 өндөр: 29 мм, өргөн: 100 мм-ийн хэмжээтэй булан гаргах, 2.2 kw, 380V, даралт: 0.5-0.8 Мра, хэмжээ: 1350*500*1350 үзүүлэлттэй хуванцарын булан гаргагч машин, ВХ-1600 хэмжээ: 200*420 мм-ийн шил угааж хатаах, шилний зузаан: 3-12 мм, 7.5kw, 380V, даралт 0.5- 0.8Mpa, үзүүлэлттэй шил хатаагч машин, LZJ-120, 90 градусын өнцөг гаргах, 1.5kw, 380V, даралт 0.5-0.8 Мра, мотор эргэлт/мин: 1400, үзүүлэлттэй металл булан гаргагч машин зэргийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хэсэгчилсэн төлөлтийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлөлт хийх болсон боловч “Г.М” ХХК нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ба одоо 79.998.848 төгрөгийн үндсэн зээл, 13.486.742 төгрөгийн зээлийн хүү, 2.697.348 төгрөгний хуримтлагдсан хүүг төлөөгүй. “Кб” ХХК болон “Г.М” ХХК нарын хооронд байгуулсан №ЗГ/20Э2002048 тоот Зээлийн гэрээ”-ний 8.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчин банкинд хүндрэл учруулаад байна. Иймд “Г.М” ХХК-иас үндсэн зээл 79.998.848 /далан есөн сая есөн зуун ерэн найман мянга найман зуун дөчин найм/ төгрөг, зээлийн үндсэн хүү 13.486.742 /арван гурван сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.697.348 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин найм/ төгрөг, нийт 96.182.938 /ерэн зургаан сая нэг зуун наян хоёр төгрөг есөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1105000266, Г-1105002378, Ү-1105002773, Г-1105002378 тоот дугаартай хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.М э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Кб” ХХК-ын “Г.М” ХХК-аас 96 182 938 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хариуцагч миний бие тус шүүхэд гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгө хуваах тухай маргаантай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба энэ маргааныг шийдвэрлэсний дараа уг нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тэгээд ч тухайн зээл авах үед “Г.М” ХХК-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б тэй уг нэхэмжилж буй зээлийг 50: 50 хувиар хувааж хариуцна гэжээ.

Хариуцагч М.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Кб” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г.М” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар дуудсан байна. Тухайн нэхэмжлэлд заасан мөнгөн хөрөнгийг М.Б  миний бие хувьдаа нэг ч төгрөг зарцуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 143/ШШ2018/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г.М” ХХК-иас үндсэн зээл 79.998.848 төгрөг, ндсэн зээлийн хүү 13.486.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.697.348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Кб” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч М.Б ээс 48.091.469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Кб” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638.865 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г.М” ХХК-иас 638.865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кб” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.М э давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2018/00181 тоот шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээж аваад шийдвэрийн ТОГТООХ хэсгийн нэг, хоёр дах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт М.Б ийг хамтран хариуцагч биш гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь М.Б  хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Мөн зээлийн мөнгөний зарцуулалтын тооцоог М.Б  гаргадаг байсан. 96.182.938 төгрөгийг бүхэлд нь "Г.М" ХХК-аар төлүүлэхээр  гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь: М.Б  нь хамтран зээлдэгч бөгөөд дээрх 96.182.938 төгрөгийн 50 хувийг /48.091.469/ өөртөө ямарч хамааралгүй болохыг нотлох баримтаар нотлож чадаагүй, анхнаасаа М.Б ийг хамтран хариуцагчаар татаж захирамж гаргасан атлаа шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгох байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ М.Б ийг хамтран хариуцагч биш гэж үзсэн бол хамтран хариуцагчаар татаж захирамж гаргахгүй байсан.

Иймд М.Б ийг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд харин түүнийг хамтран хариуцагч биш гэж үзэж хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зөрчиж байна. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн төлөөлөгч Г.М э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Кб нь “Г.М” ХХК-иас үндсэн зээл 79,998.848 төгрөг,  зээлийн үндсэн хүү 13.486.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.697.348 төгрөг, нийт 96.182.938 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1105000266, Г-1105002378, Ү-1105002773, Г-1105002378 тоот дугаартай хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч  “Г.М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй ба харин уг шаардлагыг тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б тэй тэнцүү хэмжээгээр хувааж хариуцна гэж маргажээ.

Талууд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/2032002048 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Кб нь зээлдэгч “Г.М” ХХК-д жилийн 80,000.000.0 төгрөгийг 9%-ийн хүүтэйгээр, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтаар тогтоосон банкны зээл, хүүний буцаан төлөх хуваарийн төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-1105000266, Г-1105002378, Ү-1105002773, Г-1105002378 тоот дугаартай хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулж, зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 06-11 дүгээр хуудас/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгө хүлээн авсан, шилжүүлсэн талаар болон зээлийн гэрээний нийт хугацааны зээлийг шаардсан шаардлагын талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 435 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Зээлдэгч “Г.М”ХХК нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй учир нэхэмжлэгч буюу  зээлдэгч нь “Г.М” ХХК-иас үндсэн зээл 79,998.848 төгрөг,  зээлийн үндсэн хүү 13.486.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.697.348 төгрөг, нийт 96.182.938 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1105000266, Г-1105002378, Ү-1105002773, Г-1105002378 тоот дугаартай хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4, 8.3, 8.3.1, барьцааны гэрээний 4.1.5-т заасантай нийцсэн байна. /хэргийн 43 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх ба мөн нэхэмжлэлд хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгана.

Гэтэл нэхэмжлэгч банк нь нэхэмжлэлдээ хариуцагчаар “Г.М” ХХК-ийг заасан байхад шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 143/ШЗ2018/00419 дугаар шүүгчийн захирамжаар М.Б ийг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /хэргийн 60 дугаар хуудас/

Шүүх шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчийн хамтран хариуцагч татан оролцуулах тухай хүсэлтийг зөвшөөрч байна гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан боловч хамтран хариуцагчийн ямар үндэслэлээр оролцуулж юу шаардаж байгаа талаар хэрэгт ямар нэгэн тайлбарыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригоор М.Б ийг хариуцагчаар оролцуулсан гэж үзэх боломжгүй байна.

Ингэчихвэл нэхэмжлэлийг биш хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрэг үүсгээгүй юм чинь ингээд орхичих уу

 Мөн нэхэмжлэгч нь М.Б т нэхэмжлэлийн шаардлагыг хариуцуулж шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаар тайлбар ирүүлээгүй атлаа хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулах, хэргийг өөр хэрэгтэй нэгтгүүлэх зэрэг хүсэлт гаргаж шийдвэрлүүлжээ. Иймд хариуцагчийг эсрэг талын шаардлага, тайлбарт тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагчийн төлөөлөгч Г.М ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 143/ШШ2018/000181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398500 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 5585714105 дансанд хэвээр үлдээсүгэй.

 3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ