Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 44

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч З.*******ийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан З.*******д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан Г.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар насанд хүрээгүй ялтан  Г.*******т  2  жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эх, хууль ёсны төлөөлөгч нарт үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан  З.*******д  оногдуулсан 2  жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Ялтан З.*******, насанд хүрээгүй ялтан Г.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LOCK гэсэн бичиглэлтэй, 0.3х1 см хэмжээтэй, оосор орох нүхтэй  2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан З.*******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэх, насанд хүрээгүй ялтан Г.*******ын регистрийн дугаартай төрсний гэрчилгээний лавлагааны хуулбар зэргийг тэдэнд буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан З.*******ийн эзэмшлээс серийн дугаар бүхий 20000 /хорин мянга/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны  02 сарын 23-ны өдрийн, насанд хүрээгүй ялтан Г.*******ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Мичидийн тоотод байрлах дугаар бүхий 700 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан З.*******, насанд хүрээгүй ялтан Г.******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг 2017 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгчид, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ДОЛГОРМАА