Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/292

 

 

 

 

 

 

 

   2024        04            11                                 2024/ШЦТ/292

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч О.Багшбаяр,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Т.Туул,

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Т.Тнарт холбогдох эрүүгийн 2211 02101 0024 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, Д.О, 1978 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, ....тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ....тоотод оршин суудаг, АШУҮИС-д суралцаж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Монгол улсын иргэн, Т, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Тэмэгтэй, 36 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, их тойруу гудамж, ....тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ....тоотод оршин суудаг, Тогтвортой амьжиргаа төслийн сангийн удирдлагын ажилтан ажилтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна шүүгдэгч Д.О, Т.Т нар авто машинаа хөдөлгөж, зам чөлөөлсөнгүй гэж маргалдан хоорондоо зодолдож хохирогч Т.Тын биед “дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл” хохирогч Д.Оийн биед “баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл” тус тус учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Д.Оээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Энэ хэрэг 2 жилийн өмнө болсон учир тодорхой хугацааг сайн санахгүй байж магадгүй. 11 дүгээр сарын 9-ний өглөө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны байрнуудын голын замаар машинтайгаа явж байсан. Байрны дунд талын зогсоол руу Т.Т орох гэж байгаад зам хааж зогссон. Тэнд байсан жолооч нар Т.Тыг хэдэн минутын турш хүлээсэн. Миний ард зогсож байсан машины жолооч бууж ирээд над руу “миний ажлын цаг өнгөрлөө. Яах гэж энд зогсоод байгаа юм” гээд орилсон. Тэгэхэд нь би “дунд хавчигдаад зогсчихсон байна. Ухарч болохгүй, хажуугаар нь явах гэхээр жижигхэн зайтай байна. Миний урд байгаа машины жолоочид хэл” гэж хэлсэн. Гэтэл намайг тэр жолооч ёс бус үгээр хараагаад машиндаа орчихсон. Тэгэхэд нь би Т.Т руу очоод “чамаас болоод намайг энэ жолооч нар загнаад байна, энэ зогсоол чипгүй бол онгойхгүй” гэж хэлчхээд машиндаа суух гээд явахад араас Т.Т “тэнэг авгай” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь өөдөөс нь инээгээд “чи өөрөө” гэж хэлэхэд, шууд машинаасаа бууж ирээд миний зургийг дарчхаад буцаад орчихсон. Би гайхаад буцаж очоод “чи яагаад миний зургийг дарж байгаа юм” гэхэд машинаасаа бууж ирээд миний нүүр лүү алгадаж, үсдээд чирсэн. Би маш их өвдсөн. Тэр хавиар явж байсан залуучууд Т.Тыг надаас салгасан. Би буцаад машиндаа суугаад ухраад явж байтал Т.Т маш их уурласан байдалтай гүйж ирээд машин явуулахгүй “чамайг би ална, сэглээд өгье” гээд машины цонх руу цохиод байсан. Т.Тыг надаас салгасан залуу дагаж ирээд “энэ үйлдлээ боль, үг хэлээрээ учраа ол” гэж хэлээд зогсож байсан. Т.Тын нүүр нь шалбарчихсан байсан. Би учраа олъё гэж бодоод байж байгаад санаандгүй машины хаалгаа онгойлгочихсон. Гэтэл Т.Т шууд хаалга онгойлгоод миний толгойноос барьж сэгсчүүлсэн. Удалгүй хажууд байсан залуу Т.Тыг татаад холдуулсан. Би зугтаж явсаар байгаад Тэнгис кино театрын зогсоолд машинаа байрлуулаад Цагаанзул эмнэлэг рүү үзүүлэхээр явсан..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би тухайн өдөр юу болсон талаар маш сайн санаж байна. Энэ хүнийг зодох бяр, тэнхээ надад байхгүй. Би Д.Оийг надад яаж хандсан, яаж миний биед хүрсэн талаар бүгдийг санаж байна. Надад одоо ч гэсэн тэр өдрийн болсон явдал маш хүнд санагддаг. Миний машины хажуугаар өөр машин хангалттай зөрөх боломжтой. Би өдөр бүр тэр зогсоолд машинаа байршуулдаг. Д.О нь өөр хүнтэй маргалдаж, маргалдсан уурандаа надтай ёс бус харьцах нь буруу хэрэг. Д.О өөр хүнтэй маргалдаж, тэр уурандаа над дээр ирчхээд явахдаа миний машиныг өшиглөж, намайг элдэв бусын үгээр доромжилж явсан учраас би зургийг нь авсан. Би Д.Оийг зодох боломж байгаагүй. Би суудлын бүсээ тайлаагүй байсан. Над руу ирээд намайг ёс бус үгээр доромжлоод байхаар нь би айсандаа хаалгаа түгжих гэж байгаад санаандгүй онгойлгочихсон. Д.О намайг хаалга онгойлгоод зодсон. Би 10 жилийн өмнө элгээ тайруулсан ба үргэлж эмчийн хяналтад байдаг. Миний гэдэс доторх оёо задарсан байна уу? гэж би эмч дээр очиж шалгуулсан. Д.О хэрвээ миний оёдлыг задалчихсан бол би энд өнөөдөр зогсохгүй байх байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 17 дугаар байрны урд би өөрийн 98-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан миний машины урд загвар улсын дугаарыг мэдэхгүй байна цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл хөдлөхгүй зогсоод байсан. Тэгсэн арын машин над руу машиныхаа сигналыг дараад хурдан яваад өгөөч  гээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаа урд зогсож байсан машины жолооч дээр очоод хурдан яваад өгөөчээ түгжрэл үүсээд байна арын машины жолооч нар уурлаад байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй намайг хуц тэнэг авгай минь гэж хэлсэн чи солиотой юм уу гэж хэлээд буцаад машиндаа суусан. Тэгсэн нөгөө эмэгтэй бууж ирээд машины зураг аваад бичлэг хийгээд байгаа юм шиг байсан. Тэгэхээр нь би гайхаад машинаасаа буугаад дахиад нөгөө машин дээр очоод цонхыг нь тогшоод зөвшөөрөлгүй хүний зураг авч болохгүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй чи юу гээд байгаа юм бэ гээд машинаасаа бууж ирээд үгийн зөрүү байхгүй нүүр хэсэг рүү гараараа алгадаад хөл хэсэг өшиглөсөн. Тэгээд намайг үсдээд дарсан тэгсэн тэнд байсан машины жолооч нар бууж ирээд тэр эмэгтэйг надаас салгасан юм. Тэгээд машин дээрээ ирээд явах гээд машинаа асаасан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нүүр хэсгээс цус гарсан байдалтай миний урд хүрч ирээд би чамайг явуулахгүй чамайг ална гэж хэлсэн. Мөн чамайг өөртэйгөө адилхан болгоно чи миний нүүрийг ийм болгодог хэн бэ гэж хэлээд дайраад намайг явуулахгүй байсан. Тэгээд би нөгөө эмэгтэйд би чиний нүүр хэсэгт хүрээгүй гэж хэлэх гээд машины түгжээгээ онгойлгосон. Тэгсэн машины хаалгыг онгойлгоод үснээс зулгаагаад машины үрүүл хэсгийн мөргүүлсэн юм. Мөн би дээрх прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна хүн зүй ёсны шаардлага тавьсан бөгөөд үүний улмаас хэл амаар доромжлуулж ямар нэгэн шалтгаангүйгээр миний зургийг дарсан учир гомдолтой байна. Би өнөөдрийн байдлаар хохирсон эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлж чадаагүй унтуулахтай хагалгаанд орохоор болсон байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

Шүүгдэгч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 11 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах 17-р байрны гадаа зогсоол машинаа тавих гээд ирсэн. Тэгээд миний ард 98-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний ард зогсож байснаа арын машины хүнтэй маргалдаж байгаад миний машин дээр наад зогсоолын үүднээс зайлаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ зогсоол руу ордог юм шнэ хэлсэн тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний машины баруун хаалга хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн тэгээд нөгөө эмэгтэй машиндаа суухаар яваад өгөхөөр нь би буугаад машиных нь зургийг дарсан тэгээд буцаад машиндаа суусан тэгсэн чинь нөгөө эмэгтэй буцаж миний машин дээр хүрч ирээд машины хаалгыг онгойлгоод надтай маргалдаж эхлээд тэгээд намайг машин дотор сууж байхад баруун гуя хэсэгт болон цээж хэсэгт 5-6 удаа өшиглөсөн толгой нүүрний хэсэгт цохисон тэгээд миний машин дотор нөгөө эмэгтэйн цээжин бие хэсэг нь ороод ирэхээр нь биеэ хамгаалахаар гадуур хувцаснаас татаж болиулах гэсэн миний хүзүүнд зүүсэн байсан ороолтоос боогоод татаад байсан тэгээд тэнд явж байсан хүмүүс тэр эмэгтэйг надаас салгаж авсан. Мөн иргэн От учруулсан гэмтлийн зэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О нь маргаан болсон цаг хугацаанд надад зодуулаад дээрх гэмтлийг авсан байсан бол тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргах байсан байх. Гэтэл 7 орчим хоногийн дараа хувийн эмнэлгүүдийн баримт бичгийг үндэслэн гэмтлийн зэрэг нь хөнгөн гарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 3 хүний бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Би иргэн От зодуулсны улмаас эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 57/

 

Хохирогч Д.Оээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хэрэг болсноос хойш урт хугацаа өнгөрсөн болохоор харьцангуй сэтгэл зүйн гэмтэл эдгэрсэн. Тухайн үед маш их сэтгэл зүйн гэмтэл авчихсан байсан. Тухайн үед учирсан хамрын муруйлт, нүүрний тэгш хэм алдагдах гэмтлийг эмчлүүлэхээр тодорхой хэмжээний зардал гаргасан. Шаардлагатай бол дараа нь иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг

 

Хохирогч Д.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 11 сарын 09-ны өглөө 09 цагийн орчимд байх яг хэдэн цагт гэдгийг одоо сайн мэдэхгүй байна. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 17 дугаар байрны урд би өөрийн 98-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан миний машины урд загвар улсын дугаарыг мэдэхгүй байна цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл хөдлөхгүй зогсоод байсан тэгсэн арын машин над рүу машиныхаа сигналыг дараад хурдан яваад өгөөч над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаа урд зогсож байсан машины жолооч дээр очоод хурдан яваад өгөөчээ түгжрэл үүсээд байна арын машины жолооч нар уурлаад байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй намайг хуц тэнэг авгай минь гэж хэлсэн чи солиотой юм уу гэж хэлээд буцаад машиндаа тэгсэн нөгөө эмэгтэй бууж ирээд машины зураг аваад бичлэг хийгээд байгаа юм шиг байсан. Тэгэхээр нь би гайхаад машинаасаа буугаад дахиад нөгөө машин дээр очоод цонхыг нь тогшоод зөвшөөрөлгүй хүний зураг авч болохгүй гэж хэлсэн тэгсэн нөгөө эмэгтэй чи юу гээд байгаа юм бэ гээд машинаасаа бууж ирээд үгийн зөрөө байхгүй нүүр хэсэг рүү гараараа алгадаад хөл хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд намайг үсдээд дарсан тэгсэн тэнд байсан машины жолооч нар бууж ирээд тэр эмэгтэйг надаас салгасан юм. Тэгээд машин дээрээ явах машинаа асаасан тэгсэн чинь нөгөө эмэгтэй нүүр хэсгээс цус гарсан байдалтай миний хүрч ирээд би чамайг явуулахгүй чамайг ална гэж хэлсэн. Мөн чамайг өөртэйгөө адилхан болгоно чи миний нүүрийг ийм болгодог хэн бэ гэж хэлээд дайраад намайг явуулахгүй байсан. Тэгээд би нөгөө эмэгтэйд би чиний нүүр хэсэгт хүрээгүй гэж хэлэх гээд машины түгжээгээ онгойлгосон тэгсэн машины хаалгыг онгойлгоод үснээс зулгаагаад машины үрүүл хэсгийг мөргүүлсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 13/,

 

Хохирогч Т.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Биеийн эрүүл мэндтэй холбоотойгоор гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хувьд гомдолтой байна..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “..2022 оны 11 сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах 17-р байрны гадаа зогсоолд машинаа тавих гээд ирсэн. Тэгээд миний ард 98-00 УНЯ улсын дугаар тээврийн хэрэгсэл миний ард зогсож байснаа арын машины хүнтэй маргалдаж байгаад миний машин дээр ирээд наад зогсоолын үүднээс зайлаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ зогсоол руу ордог юм гэж хэлсэн тэгсэн чинь нөгөө эмэгтэй миний машины баруун хаалга хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн тэгээд нөгөө эмэгтэй машиндаа суухаар яваад өгөхөөр нь би буугаад машиных нь зургийг дарсан тэгээд буцаад машиндаа суусан тэгсэн чинь нөгөө эмэгтэй буцаж миний машин дээр хүрч ирээд машины хаалгыг онгойлгоод надтай маргалдаж эхлээд тэгээд намайг машин дотор сууж байхад баруун гуя хэсэгт болон цээж хэсэгт 5-6 удаа өшиглөсөн, толгой нүүрний хэсэгт цохисон тэгээд миний машин дотор нөгөө эмэгтэй цээжин бие хэсэг нь ороод ирэхээр нь биеэ хамгаалахаар гадуур хувцаснаас татаж болиулах гэсэн миний хүзүүнд зүүсэн байсан ороолтоос боогоод татаад байсан тэгээд тэнд явж байсан хүмүүс тэр эмэгтэйг надаас салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Э.Номинжингийн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр О гэх эмэгтэй манай эмнэлгээс үйлчилгээ авсан бөгөөд би тухайн хүний мэдээллийг бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж бичээд рентген зураг аваад үзлэг хийхэд үүдэн 4 шүд гэмтлийн улмаас хагас булгарсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүнийг үзээд үүдэн 4 шүдийг чиг барьж тогтоосон юм. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн О гэх хүний үйлчилгээний төлбөр нь 900.000 төгрөг болно гэж хэлэхэд би танай захиралтай чинь ярьсан байгаа гэж хэлсэн. Энэ талаар захирал Алтанзултай ярьж асуухад “аан наад хүн чинь манай эгч байгаа юм” гэж хэлсэн. Би зарим үед бүртгэхдээ он, сарыг нь бичихээ мартах үе байдаг. Тухайн үед О гэх хүний уруул язарсан гэмтэлтэй болоод тэр юм уу, сонин яриад байсан болохоор овог, нэрийг нь андуурч зассан гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх- ийн 111/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15381 дугаартай “..Т.Тын биед дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022.11.09-ний өдөр үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт/хх-ийн 21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15457 дугаартай “..Д.Оийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хамрын таславчийн мурийлт, шүдний хөдөлгөөн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022.11,09-ний өдөр үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй “..2022 оны 11 дүгээр сарын 22-ны 15757 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт нь хуучин гэсэнтэй, мөн 3.4.6-р хариулттай санал нэг байна. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 15757 дугаартай дүгнэлтэд дурдсан тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Д.Оийн биед тухайн үед дээд уруулын салстад өнгөц шарх, дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. ” гэх дүгнэлт/хх-ийн 196-203/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-43/, шүүгдэгч Д.О, Т.Т нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-36, 45-46/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж шүүх дүгнэв.

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О, Т.Т нар нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-р байрны гадна зогсоолд машинаа тавих шалтгаанаар хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, сиди бичлэг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15381 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15457 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Оээс хохирогч Т.Тын толгой нүүрний хэсэгт цохиж, 5-6 удаа өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Т.Тын биед нь дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн, энэ гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд зааснаар хөнгөн гэмтэл болохыг тодорхойлсон байна.

Шүүгдэгч Т.Таас хохирогч Д.Оийн үснээс зулгааж, машины үрүүл хэсгийг мөргүүлсэн үйлдлийн улмаас биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд үүссэн, энэ гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд зааснаар хөнгөн гэмтэл болохыг мөн тодорхойлсон байна.

Шүүгдэгч нар нь харилцан маргаж, мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгдэгч Д.О нь хохирогч Т.Тын биед халдаж зодолдсон зүйл байхгүй хоорондоо хүрэлцэж гар хуруунаас нь татах харилцан үйлдэл хийсэн байх гэх боловч хохирогчид үүссэн дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй үйлдэл байсан гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Д.Оийн шүдийг гараараа цохиж гэмтэл учруулаагүй гэх боловч хохирогч Д.Оийн биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг мөн болгоомжгүй үйлдэл байсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Д.О, Т.Т нарыг Эрүүгийн хуулий тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.О, Т.Т нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг тус тус бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О, Т.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.О, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О, Т.Т нар нь өмнө нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.О, Т.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Т.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч Д.О, Т.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР