| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00354/И |
| Дугаар | 138/ШШ2021/00310 |
| Огноо | 2021-04-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2021/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тай 2006 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр охин төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч сүүлийн жилүүдэд бид таарч тохирохгүй хэрэлдэж маргалдах болсон. Нөхөр маань архи ихээр ууж агсам согтуу тавих болсон. Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Бид тусдаа амьдраад нэг жил болж байна. Охин маань аавтайгаа хамт амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин ыг эцэг Б.ын асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Ц.*******тай 2006 онд танилцаж гэр бүл болон хамт амьдарсан. Улмаар 2010 онд охин төрсөн. Одоо ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангид суралцаж байна. Бидний хамт амьдарсан сүүлийн жилүүдэд гэр бүлийн таарамжгүй харилцаатай болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас бид ярилцаад салахаар шийдсэн. Бид тусдаа амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Би охин ын хамт өөрийн эхтэйгээ хамт амьдарч байгаа. Би охиноо өөрийн асрамжид авч сургуульд нь суралцуулж асран хамгаалах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Ц.*******, Б. нар нь гэрлэлтээ 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлж, 2006 оноос 2020 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр охин ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч өргөдөл гаргагч нь уригдагч талтай уулзалт хийхээс татгалзсан, цаашид уг ажиллагаа үр дүнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2020 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Б. нь 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин ыг өөрийн асрамжид авах санал гаргасныг нэхэмжлэгч Ц.******* хүлээн зөвшөөрч байх тул охин ыг эцэг Б.ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин ыг эцэг Б.ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Б. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ