Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

2024         04         09                                  2024/ШЦТ/278

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б, М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Д.Бнарт холбогдох эрүүгийн 2211 01465 0042 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, М.М, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д суурилуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:..../,

Монгол Улсын иргэн, Д.Б1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат-Өргөө хотхоны ....тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:..../,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М, Д.Бнар нь бүлэглэн баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хэрэглээний линзинг” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Apple Iphone 13 pro max” /alpine green 128/ багтаамжтай rap утсыг шилжүүлэн авсан болох нь:

 

Шүүгдэгч Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Надад байрны түрээсээ төлөх мөнгөний хэрэгцээ гарсан. Нийгмийн даатгал төлдөггүй болохоор надад зээл гарах боломжгүй байсан ба нэг найзаасаа С гэх хүн гар утас зээлээр гаргадаг тухай мэдсэн. Тэр хүнтэй нь уулзахад нийгмийн даатгал төлдөг, монгол банканд хар дансгүй хүн байвал олоод ирээрэй гэсэн. Би тэгэхээр нь  М.Маас гуйж байгаад 400,000 төгрөг өгөхөөр болж тохироод бид 3 уулзаад интернэт кафе ороод тэндээс С гэх хүнээс банкны баримт, ажлын тодорхойлолт гаргуулж аваад “Хэрэглээний лизинг” гэх газар луу очиж очиж Iphone 13 promax гэх утсыг авсан. Тэрийгээ Фейсбүүк группт зар тавьж зараад 500,000 С гэх хүн рүү, 400.000 Мд шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Надад 2022 оны 04 дүгээр сарын үед мөнгөний хэрэг гараад мөнгө олох хэрэгтэй болсон юм. Тухайн үед би мөнгө хэрэгтэй байгаа талаараа Билгүүн гээд найздаа хэлсэн. Тэгсэн надад С гэх хүн гар утас зээлээр гаргаж өгдөг юм. Чи гар утас зээлээр гаргуулаад авчхаач гэхээр нь би сонирхоод Стай уулзахаар болоод гар утасны дугаарыг нь авсан. Тэгээд би С гэх хүнтэй утсаар яриад гар утас зээлээр авмаар байгаа талаараа хэлсэн юм. Тэгсэн надаас нийгмийн даатгал төлдөг үү, Монгол банканд хар дансанд орсон байдаг уу? гээд асуухаар нь тийм зүйл байхгүй талаар хэлтэл чи ямар нэгэн зээлгүй, нийгмийн даатгал төлдөг найз нөхөд байвал олоод ир тэгвэл зээл найдвартай гарна гэсэн юм. Тэгэхээр нь би миний нэр дээр зээл гарах боломжгүй гэдгийг мэдээд найз Мтай уулзсан ба М нь тухайн үед “Цэгц” ХХК-д ажилладаг байсан юм. Энэ талаар Мд хэлээд М надад бас мөнгөний хэрэг байна гээд 500.000 төгрөг авахаар тохирсон юм. Тэгээд бид хоёр тохироод С гэх хүнтэй утсаар холбогдож байгаад уулзахаар болсон ба энэ талаар Стай яриад хэлтэл найзынхаа нэр дээр “Худалдаа хөгжлийн банк”-д данс нээлгэчхээрэй гэсэн юм. Тэгэхээр нь Мын нэр дээр “Худалдаа хөгжлийн банк”-д данс нээлгэчхээд Стай уулзаад бид нар хамтдаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Гранд плазагийн эсрэг талд байх интернэт бичиг хэрэгтэй төв рүү очоод тэнд С нь интернэт банк ороод Мын нээлгэсэн худалдаа хөгжлийн банкны дансны мэдээллийг аваад интернэтээр юм хийж байгаад Мын нэр дээрх дансанд дансны гүйлгээ хийгдсэнээр бичигдсэн дансны хуулгыг хэвлээд тамга дараад бид хоёрт өгсөн юм. Тэгээд тэндээсээ дансны хуулга болон хөдөлмөрийн гэрээ гэх баримтаа аваад М бид хоёр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хэрэглээний лизинг” ХХК-руу очоод гар утас зээлээр авсан юм. Тэгээд гар утсыг М авах хоорондуур би фейсбүүк орчинд гар утас зарах талаар зар байршуулсан байсан чинь нэг үл таних хүн холбогдоод надаас 3.300.000 төгрөгөөр гар утсыг худалдан авахаар болоод “Хэрэглээний лизинг” ХХК-ийн гадаа ирээд худалдан авсан ба өөрийн эхнэр Уянгаагийн ......дугаарын данс руу /тухайн үед эхнэр Уянгын дансыг ашигладаг байсан/ 3.300.000 төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгөнөөс би Мын ......дугаарын данс руу 400.000 төгрөгийг явуулаад С гэх хүний надад өгсөн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. /дансны хуулгаа гаргаж өгнө/ Анхнаасаа С нь бичиг баримт гаргаж өгөөд мөнгө авахаар тохирсон байсан юм. Тэгээд би 2.600.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан..” гэсэн мэдүүлэг /хх-213-214/,

 

Шүүгдэгч М.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Бнадаас утас лизингээр аваад өгөөч гэж гуйгаад байсан. Надад утасны лизинг гарахгүй гэж хэлсэн ч би зохицуулчихна гээд байсан. Хэрвээ утсаа лизингээр авчихвал надад 400,000 төгрөг өгнө гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хамтдаа Буянмэндийн танил ахтай очиж уулзсан. Би тэр хүнийг танихгүй. Тэр хүн бид хоёрт дансны хуулга, ажлын тодорхойлолт гаргаж өгөхөөр нь хэрэглээний лизинг гэх газар дээр очиж Iphone 13 pro max гэх утсыг авч, зарын дагуу тэр утсаа зараад Бнадад 400,000 төгрөгийг өгч үлдсэнийг нь өөрөө авсан. Зээлийг Бтөлж байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын орчимд манай найз болох Бнь надаас утас лизингдээд өгөөч гэж хэлээд 2 хоног орчим гуйсан бөгөөд тухайн үед би зөвшөөрөөгүй юм. Тэгээд байнга гуйгаад байсан бөгөөд намайг утас лизингдээд аваад өгөх юм бол надад авч өгсөн утсыг зараад 400,000 мянган төгрөгийг чамд гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хоорондоо тохиролцоод гар утас зээлээр авч өгөхөөр болсон. Тухайн үедээ Буянмэндэд хандаж миний нэр дээр лизинг гарахгүй шүү гэж хэлэхэд Б“би өөрөө аргалчихна чи И-Монголиагаас өөрийнхөө нийгмийн даатгал төлдөг лавлагааг харуулчих би хараадахъя гэхээр нь би харуулахад харснаа болчих байх гээд тэндээсээ ”Улаанбаатар” их дэлгүүр лүү Ббид хоёр хамт явсан бөгөөд Буянмэндийн танил нэг ахтай очиж уулзсан. Тэр хүнийг би танихгүй ба Сах гэж дуудаж байхыг сонссон юм. Тэгээд надаас тухай үед Сгэх ах нь “чамд худалдаа хөгжлийн банк дээр бүртгэлтэй данс байгаа юу? гэж асуухаар нь би байхгүй гэж хариулахад хэрэв тийм бол Худалдаа хөгжлийн банк дээр өөрийнхөө нэр дээр данс нээлгэчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр дээр данс нээлгээд дансныхаа дугаарыг жижиг цаасан дээр бичиж аваад Сгэх ах /С/-т өгөөд салцгаасан. Тэгээд түүний дараахан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх төмөр зам руу яваад ажлынх нь газар бололтой /нэг давхарт байсан санагдаж байна шууд хаягийг нь зааж хэлж чадахгүй байна/ газар очиход С гэх ах компьютер дээр суугаад программ дээр миний дансны дугаар нээсэн дансны дугаарыг ашиглаж өмнө хүнд хийж өгсөн бололтой дансны хуулган дээр миний мэдээллийг засаж өөрчилж өөрчлөөд за болчихлоо гэж хэлээд өгсөн ба Ббид хоёр тэндээсээ зассан баримтыг нь аваад гарсан юм. Тэгээд “ПиСи Молл” худалдааны төв дээр очоод зээлийн эдийн засагч гэх хүнтэй нь уулзаад өөрийн авчирсан материалыг үзүүлэхэд тэр хүн материалыг үзээд зээл гаргаж болохоор байна гээд iphone 13 рrо мах загварын ногоон өнгөтэй гар утсыг 4,400,000 төгрөгөөр лизингдэж авахаар болоод авсан. Би гар утсыг аваад гарч ирэхэд Бгар утсыг худалдан авах үл таних ченж дуудчихсан байсан. Тэгээд тэр хүнд 3,300,000 орчим мянган төгрөгөөр зараад надад 400.000 мянган төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг Бавсан. Би өөрийн авсан мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан юм. Зээлээр авсан гар утасны төлбөрийг Бтөлж барагдуулах байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-222-223/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би “Хэрэглээний Лизинг” ХХК-д 2020 оноос хойш ажиллаж байна. Одоо тухайн байгууллагад тусгай активын хэлтэст ахлах мэргэжилтэн ажилтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Үндсэндээ манай байгууллага дээр 10 харилцагч хуурамч бичиг баримт ашиглан гар утас лизингээр авсан байдаг. Хамгийн анх лизингээр худалдан авалт хийсэн хүн нь болохоор 2022 оны 04 дүгээр сард авсан байна. Манай тусгай активын хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын сүүлээр гар утас лизингээр худалдаж авсан гэх хүмүүсийн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй харилцагч нарт хяналт хийх үед хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт, банкны харилцах дансны хуулгыг хуурамчаар үйлдсэн байсан 10 харилцагчийг илрүүлэн, түүний дагуу тухайн худалдан авалт хийсэн гэх хүмүүстэй холбоо барихыг оролдсон боловч холбоо барьж барьж чадаагүй, гэрийн хаяг болон ажлын хаягаар орж шалгахад тухайн зээл авахад гаргаж өгсөн анкетан дээрх бүртгэлтэй хаяган дээрээ огт байгаагүй. Лизингээр утас худалдаж авсан гэх хүмүүсийн бичиг баримтуудыг шалгаж нягтлаад үзэхэд “Элит Эгшиглэн ХХК”, “Эрдэнийн Говийн Хүлэг” ХХК, “Бадамдэлгэр Голд ХХК”, “Цэгц ХХК” гэх компаниудын ажлын газрын тодорхойлолт зэргийг давхцуулан ашигласан байсан. Дансны хуулгыг нь үзэхэд сар бүрийн 05-н болон 01-ний өдрүүдэд тогтмол цалин орж ирдэг байдлаар засаж янзалсан гэх мэт зөрчил илэрсэн. Түүний дагуу төлбөрөө төл гэж зээлдэгч Лхагважав болон Гэрэлцэцэг гэх хүмүүстэй холбогдож уулзаж байсан боловч зээлийн эргэн төлөлтөө хийхгүй таг алга болсон, бусад харилцагч нартай нь огт холбоо барьж чадаагүй учир манай “Хэрэглээний Лизинг ХХК” цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай байгууллагаас зээл олгоход дараах шалгууруудыг эхэлж судалж үздэг. Үүнд: зээлийн мэдээллийн санд ямар нэгэн байдлаар асуудал байхгүй, хугацаа хэтэрсэн зээлгүй, хугацаа хэтрээд ангилал буураад муу ангилалд орсон зээлгүй байх, оршин суух хаяг баталгаатай байх, эхнэр нөхрийн нэр дээрх хугацаа хэтэрсэн зээлийн түүхийг хардаг, цалин болон гэр бүлийн тодорхой орлоготой эсэх, ес орлогын харьцаа гэх зүйлсийг харж байж манайхаас зээл олгох үйлчилгээ үзүүлдэг юм..” гэсэн мэдүүлэг /хх-43/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Еээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай байгууллагаар үйлчлүүлсэн иргэн хуурамч бичиг баримт ашиглан гар утас зээлээр авсан, 2023 оны 03 дугаар cap, 04 дүгээр cap, 06 дугаар саруудад манай байгууллагаас гар утас зээлээр авахаар иргэдийн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдэж ирсэн байсан ба энэ талаар зээл гаргах үед манай ажилтан мэдээгүй зээлийг олгосон юм. Тэгээд зээл авснаас хойш 1 сарын хугацааны дараа зээлийн төлбөрийг төлж эхлэх байсан боловч төлбөрийг төлөөгүй асуудал гарсан ба уг асуудлыг хүрээнд шалгаж үзэхэд тухайн иргэд нь манай байгууллагад гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-51/,

 

Гэрч М.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр БЗ/2022- 38882 дугаартай зээлийн гэрээг харилцагч М.Мтай байгуулж Айфоне 13 про цэнхэр өнгөтэй 128 багтаамжтай утсыг 4,699,900 төгрөгөөр, 24 сарын хугацаатай 2,55 хувийн хүүтэйгээр олгосон байдаг. Тухайн харилцагч нь манай байгууллагаас тавигдсан шалгууруудыг хангасан, “Цэгц” ХХК байгуулсан ажлын газрын тодорхойлолт, тамга тэмдэг, захирлын гарын үсэгтэй М.Мын .....дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулган дээр cap бүрийн 05, 20-ны өдрүүдэд цалин гэсэн утгатай хоёр хуваагдаж capын 05-ны өдөр болохоор 840,000 төгрөг 20- ны өдөр тогтмол 500,000 төгрөг орж байгаа харагдсан..” гэсэн мэдүүлэг /хх-53/,

 

Гэрч Э.Цээпилмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28л-2б/1495 дугаартай Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Худалдаа хөгжлийн банк”-д хүргүүлсэн албан бичгийн дагуу ирсэн байна. Дээрх албан бичигт манай банкны харилцагч нарын гүйлгээний хуулгуудыг хуурамчаар үйлдсэн байх талаар дурдсан тул энэ талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн. Дээрх албан бичгээр хүргүүлсэн хуурамчаар үйлдэгдсэн гэх дансны хуулган дахь орлого зарлагын гүйлгээнүүд нь манай банкны системд хадгалагдсан орлого зарлагын гүйлгээтэй тохирохгүй байна. Учир нь манай банканд данс нээлгэсэн харилцагчийн дансанд ямар нэгэн орлого зарлагын гүйлгээ огт хийгдээгүй зөрүүтэй байна. Мөн нэгдүгээр дансны хуулганы зүүн дээд буланд байрлах үндсэн мэдээллүүд зөрүүтэй. Манай санхүүгийн албанаас гаргаж өгсөн дансны хуулганы мэдээллүүдээс огт өөр зөрүүтэй байна. Манай банкны дансны хуулгыг хуурамчаар үйлдсэн байна. Салбар нэгжүүдийн гүйлгээний ажилтан тус бүрийн иргэнд дансны хуулганы мэдээллийг гаргаж өгөх болон бусад банкны холбоотой үйлчилгээ үзүүлэхдээ баримт бичигт баталгаажуулан дарж байгаа үнэн бодитой гэдгийг анхан шатанд нотлох зорилгоор дарж буй теллерийн дардас юм. Уг дардас нь Худалдаа хөгжлийн банкны ажилтныг теллерээр ажилладаг буюу ажлын байрны чиг үүргийг тодорхойлсон дугаарлалт бүхий тэмдэг юм. Хуурамч гэх дансны хуулган дээр байх “ХХБанк Өргөө салбар, борлуулалт мэдээллийн ажилтан №03” гэх дугаарыг шалгахад манай банкны Өргөө салбарт ажилладаг ажилтны ажилдаа ашигладаг дугаар тэмдэг байна. Уг дардасны хадгалалт, аюулгүй байдлыг ажилтан өөрөө хариуцах ба ажлын байрнаас гадуур ашиглах боломжгүй, гадуур ашиглаж болохгүй, нууцын баталгаатай, ажлын байран дээр ашиглах журамтай..” гэсэн мэдүүлэг, /хх-71-72/,

 

Гэрч Н.Нгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-ны Өргөө салбарт борлуулалт мэдээллийн ажилтнаар анх ажилд томилогдон орж байсан. Би 2022 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл уг газартаа борлуулалт мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаад одоо өөр салбарт ажиллаж байна. Уг “ХХБанк Өргөө салбар, борлуулалт мэдээллийн ажилтан №03 гэх дугаарын дардас  нь анх намайг ажилд ороход хариуцуулан өгсөн юм. Энэ нь миний хийж байгаа ажлыг баталж баталгаажуулж байгаа дардас юм. Дардсыг ажлын байранд ажлын явцад хэрэглэдэг ба ажлын байрнаас гадуур ашиглах хориотой юм. Бид нар ажлын үед өөрсдөө ашиглаад ажил тарах үед өөрсдийн шүүгээнд цоожлоод явдаг ба гадуур авч явж ашигладаггүй. Намайг уг дардсыг ашиглаж байгаа тохиолдолд өөр хүн ашиглах боломжгүй. “Худалдаа хөгжлийн банк”-ны хуурамч гэх дансны хуулгууд дээр дарагдсан “ХХБанк Өргөө салбар, борлуулалт мэдээллийн ажилтан №03” гэх дугаарын дардас дээр бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна..” гэсэн мэдүүлэг /хх-76/,

 

Хөрөнгийн үнэлгээний төвийн 363 дугаартай “...Apple iphone 13 pro max sierra blue 128gb rap утасны зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 4,440,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх тайлан, /хх-ийн 92-107х/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, түүнд хавсаргасан баримтууд /хх-ийн 21-39х/, Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3103 дугаартай дүгнэлт, /хх-ийн 78-90х/, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 6/7856 дугаартай албан бичгээр ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт болон бичгийн бусад нотлох баримтууд /хх-ийн 111-112х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Бнь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байрны түрээс төлөх, мөнгө олох зорилгоор шүүгдэгч М.Мтай бүлэглэн түүний нэр дээр Худалдаа хөгжлийн банканд данс шинээр нээлгэн, Цэгц” ХХК-д харуул хамгаалалтын албанд ажилладаг, сарын 1,500,000 төгрөгийн цалинтай гэсэн ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга зэрэг нотлох баримтыг бусдаар хуурамчаар үйлдүүлэн “Хэрэглээний лизинг” ХХК-аас 4.440.000 төгрөгийн үнэ бүхий “аяфонн 13 про макс” маркийн гар утсыг авсан байна.

Шүүгдэгч М.М Хэрэглээний лизинг” ХХК-тай гэрээ хийж гар утсыг авч байгаа мэт боловч тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан, төлбөрийг төлөх санаа зорилгогүй байсан болох нь: Шүүгдэгч М.Мын яллагдагчаар мэдүүлсэн “..С гэх хүн Худалдаа хөгжлийн банк дээр өөрийнхөө нэр дээр данс нээлгэчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө нэр дээр данс нээлгээд дансныхаа дугаарыг жижиг цаасан дээр бичиж аваад Сгэх ахад өгсөн. С гэх ах компьютер дээр суугаад программ дээр миний дансны дугаар нээлгэсэн дансны дугаарыг ашиглаж өмнө нь хүнд хийж өгсөн бололтой дансны хуулган дээр миний мэдээллийг засаж өөрчлөөд за болчихлоо гэж хэлээд өгсөн ба Ббид хоёр тэндээсээ зассан баримтыг нь аваад гарсан юм. Тэгээд “ПиСи Молл” худалдааны төв дээр очоод зээлийн эдийн засагч гэх хүнтэй нь уулзаад өөрийн авчирсан материалыг үзүүлэхэд тэр хүн материалыг үзээд зээл гаргаж болохоор байна..” гэсэн, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Еээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..зээл авснаас хойш 1 сарын хугацааны дараа зээлийн төлбөрийг төлж эхлэх байсан боловч төлбөрийг төлөөгүй асуудал гарсан ба уг асуудлын хүрээнд шалгаж үзэхэд тухайн иргэд нь манай байгууллагад гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт, дансны хуулганы мэдээлэл зэргийг хуурамч байсан..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч нарын 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ашигласан “Цэгц” ХХК-ийн тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны .....тоот дансны хуулга зэргийг Ө.С нь хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 221101465 дугаартай хэрэгт Ө.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол хэргийн 226-227 дугаар талд авагдсан байна.

 

Шүүгдэгч М.М, Д.Бнарын бичиг баримт ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын гap утсыг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн, шүүгдэгч нарыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.М, Д.Бнар нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэн “Хэрэглээний лизинг” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Apple Iphone 13 pro max” /alpine green 128/ багтаамжтай rap утсыг баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М, Д.Бнарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М, Д.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд бүлэглэсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 300 цаг, шүүгдэгч Бэд 500 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч Д.Бнь өөрт үүссэн мөнгөний хэрэгцээ шаардлагыг хангахаар өөрийн найз шүүгдэгч М.Мыг гуйж түүний нэр дээр хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн гар утсыг өөртөө авч, шүүгдэгч М.Мд 400.000 төгрөгийг өгсөн. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэгт шүүгдэгч М.Мыг татан оролцуулсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдсон болно.

Шүүгдэгч М.М, Д.Бнар нь оногдуулсан дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.М, Д.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч нар “Хэрэглээний лизинг” ХХК-д 4.440.000 төгрөгийн хохиролтой гэж шүүхээс тогтоосны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан “шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулав.

 

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралд шүүгдэгч нараас “Хэрэглээний лизинг” ХХК-д 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгч М.М, Д.Бнараас 2.940.000 төгрөгийг гаргуулж “Хэрэглээний лизинг” ХХК-ийн  хууль ёсны төлөөлөгч Д.Ет олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.М, Д.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М, Д.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Бэд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Д.Бнарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, Д.Бнараас 2.940.000 төгрөгийг гаргуулж “Хэрэглээний лизинг” ХХК-ийн  хууль ёсны төлөөлөгч Д.Ет олгуулсугай.

 

5. Шүүгдэгч М.М, Д.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М, Д.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР