| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/081 |
| Огноо | 2024-04-05 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 24.2.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: М.Оюунбат
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч: *******, А.Дорждэрэм
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, А.Кадербек/онлайн/
Шүүгдэгч: *******, *******,*******, *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч ,*******,*******, *******, ******* нарт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П. нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2301000080327 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт ы регистрийн дугаартай,
2.Монгол Улсын иргэн, овогт ийн , /, регистрийн дугаартай,
3.Монгол Улсын иргэн, овогт ийн регистрийн дугаартай,
8.Монгол Улсын иргэн, Ө регистрийн дугаартай,
Шүүгдэгч *******, *******, *******,*******, ,*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,
Мөн шүүгдэгч *******, ******* нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2022 оны 10 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага дарви гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,
Шүүгдэгч П. нь *******, ******* нарын 2022 оны 10 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас 200 грамм алтыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2022 оны 09 дүгээр сард найз *******гийн дуудсанаар газар шорооны ажил хийхээр 4 залуу аваад явсан. Энэ залуучуудад газар шорооны ажил хийнэ гэж хэлсэн. Тухайн газар оччихоод юм гарахгүй болохоор нь буцаж ирсэн. Гэтэл ******* дахиад дуудсан. Тэгээд буцаж очоод 200 грамм гаран алт олсон. Олсон алтаа П. эгчид тушаасан тушаахдаа н алт гэж хэлээгүй. Өмнө нь би Цагаан цахирт нөхөрлөлөөр ажилладаг байхдаа алт тушаадаг байсан болохоор надаас асуулгүй тухайн алт авсан. .
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ талаараа гэрчийн мэдүүлэг удаа дараа өгсөн...гэх мэдүүлэг /6-р хх-ийн 227-228/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... ******* гэх найзтай холбогдож тухайн газрын талаар сураглаж асуухад намайг хүрээд хамт очъё гэж хэлсэн. Тэгээд ,,, гэх дүү нарыг дагуулаад аймгийн сумын нутаг дэвсгэрт очиж *******тэй уулзахад ******* гэх хүнтэй хамт явж байсан ба бид нарыг ******* дагуулаад тухайн газарт очиход 2x3 метрийн хэмжээтэй 4 орчим метрийн гүнтэй нүх ухагдсан байсан ба тухайн нүхэнд бид нар 2 шөнө ажиллаж ашигт малтмал олборлох гэсэн боловч олигтой алт гараагүй. Тухайн газарт 2 өдөр ажиллаж байхад шөнө машины гэрэл гараад бид нарыг чиглээд ирж байсан учраас тухайн газраас шууд зугтаад буцаад Баянхонгор аймагт ирсэн....Баянхонгор аймагт ирээд байж байтал над руу ******* залгаад хайгчаар шинэ газар гарч байна ганцаараа хүрээд ир гэхээр нь би тэр шөнөдөө буцаж ******* дээр очоод хамт хайгчаар гарч байгаа гэх газар луу явж очоод тэндээ металл хайгчаа тавиад газрын өнгөн хэсгээс энд тэндээс газрын 10с 30 орчим см янз бүр ухаж 200 грамм орчим алт олоод тэр алтаа Баянхонгор аймгийн гэх ченжид тушаагаад 24000000 төгрөг авсан. Энэ мөнгийг гийн дансаар авсан.... гэх хүмүүсийг танина. Би алт тушааж байсан....д бага багаар өмнө нь 2,3 удаа өгч байсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 60, 63/
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2022 оны 09 дүгээр сард Шинэ суурьшлын бүсэд ажиллаж байхад манай захирал ирээд өдрийн 100,000 төгрөгийн ажил байна гэхээр нь би явсан. Явж ирчхээд 200,000 төгрөг өгсөн гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Надад хийсэн хэрэг байхгүй. Тухайн үед хөлсөөр ажилласан болохоос биш санаатай явж хууль бусаар ашигт малтмал олборлосон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /6 хх-ийн 240-241/
Шүүгдэгч **********н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн
...2022 оны 9 сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байхад манай дарга ******* над руу утсаар яриад хөдөө явах газар шорооны ажил байна гэхээр нь цалин нь хэд гэсэн чинь өдрийн 100,000 төгрөг гэхээр нь явсан. Тэгээд аймгийн төвөөр дайраад цаашаа уул ихтэй, ухсан нүхтэй газар очоод тэр газрын молдокоор ухаж 2 өдөр ажилласан. Тэгээд тэр газраас жаахан чулуу аваад тэрийгээ ******* ах уур нүдүүрт хийж нүдэж үзээд юм гарахгүй байна....*******,, дахиад нэг хүний хамт бид хэд *******гийн машинаар явсан....Мотор асааж байгаад молдокоор ухсан очсон газар нь хуучин ухагдсан газар байсан. Тэр газар бага зэрэг ухсан. Тухайн газар хад чулуу ихтэй молдок нь дийлэхгүй байсан тул их ухаж чадаагүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 117/, Шүүгдэгч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2022 оны 09 дүгээр сарын сүүлээр ах д ажил байна гээд бид нар хамт явсан. Тэнд очоод 2 шөнө ажиллаж байгаад ирсэн гэв.
Шүүгдэгч*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Надад хийсэн хэрэг байхгүй тул ярих зүйл алга байна... гэх мэдүүлэг /хх-ийн 250-251/
Шүүгдэгч*******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ..2022 оны 9 сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. ******* ах өдрийн 100,000 төгрөгийн цалинтай хөдөө ажил байна ажиллах уу гэхээр нь хамт явсан. аймгийн нутаг хөдөө уултай газар очоод тэнд хуучин ухагдсан газар байсан. Тэр газар нүр рүү орж молдокоор шороо чулуу молдокдож газар ухсан юм. Тэнд 2 шөнө ажиллаад бага зэрэг шороо чулуу авсан. ******* ах тэндээс авсан чулуугаа уур нүдүүр ч хийж нүдэж үзээд юу ч алга байна явъя гээд Баянхонгор аймаг руу буцаж ирсэн ...гэх мэдүүлэг /2хх-ийн 123, 127/,
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
******* намайг аймаг руу ажлаар явъя гээд би хамт явсан. Нэг өдрийн 100,000 төгрөгийн цалинтай ажил гэж хэлсэн. Би цалингаар ажиллах гэж явсан учир надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч ************** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн өдөр газар шорооны ажил хийхээр явсан болохоос биш цаад нарийн учрыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 246-247/,
Шүүгдэгч З.Жамъяаншаравын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Би төвийн зах дээр биллиард тоглох байхад ******* ирээд газар шорооны ажил байна гэхээр нь цалин хэд гэхэд 100000 төгрөг гэхээр нь зөвшөөрөөд явсан. ******* нь өөрийн Ланд-80 маркийн ногоон өнгийн машинтай манай хадам ээжийнд ирж намайг авсан. *******гийн машинд Баатарчулуун хамт явж байсан. Тэгээд цаашаа захын орчимд очоод, гэх 2 залууг аваад бид орой 17-18 цагийн хооронд аймгийн зүг явсан. аймагт харанхуй болчихсон гэгээ тарсан байхад 01-02 цагийн үед очиход аймгийн төв дээр канттай ногоон өнгийн ланд-80 маркийн машинтай гурван хүн байсан. Машин барьж явсан нь хөгшиндүү 50 гаран насны шар царайтай хүн байсан. гэх хочтой залуу байсан /нэрийг нь мэдэхгүй/ нөгөө нь бордуу царайтай 35-40 орчим насны залуу байсан. Тэгээд бид тэр машины араас явсан. Тэгээд аймгийн суманд очиход уулан дундуур яваад нэг уулын салаанд өглөөгүүр очиход нүхний ойролцоо очиход орой болохыг хүлээж байгаад нар жаргаад харанхуй болонгуут нь нүхэн дээр очоод нүх рүү би ороод сул шороонуудыг татсан сул шороог,, бид 4 ээлжлэн ороод өглөө болтол татаж гаргасан. Тэгээд өглөө болонгуут тухайн газраас холдоод явсан. Би жаахан энд тэндээс нь цахилгаан молдок ашиглан дараад нэг хүрз хиртэй чулуу гаргаж өгсөн,..бид тэндээс тухайн шөнөдөө хөдөлж яваад замдаа уурын нүдүүрээр ******* үзсэн. Харин,, бид 4 машин дотор унтаад байж байсан. Тэгээд бид нарын байж байсан чинь ******* явцгаая гэж хэлээд шууд Баянхонгор аймагт ирсэн, Ажлын хөлс гэж 200000 төгрөг бэлнээр өгсөн... гэх мэдүүлэг /2хх-ийн 174/,
Шүүгдэгч Д.дагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Шинэ суурьшлын бүсэд ажиллаж байхад манай дарга ******* ирээд 100,000 төгрөгийн газар шорооны ажил байна гэхээр нь бид нар ажиллахаар болсон гэв.
Шүүгдэгч Д.дагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би хэрэг хийгээгүй учраас надад ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 243-244/,
Шүүгдэгч Д.дагвын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
...Би 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр байх би яг өдрөө санахгүй байна ажил дээр байж байсан чинь манай дарга буюу ******* ирээд газар шорооны ажил байна өдрийн 100 төгрөгийн хөлстэй гэхээр нь би хамт ажилладаг, хоёртой хамт аймгаас цаашаагаа явж байгаад нэг газар очиж 2 шөнө ажилласан. Тухайн газар нь хүмүүс ухсан газар байсан....Би, ******* ах явсан. Тэгээд нэг танихгүй хүн хамт явсан. аймгаас бас нэг хүн сууж явсан. Бид нар хар ногоон өнгийн Ланд-80 маркийн машинаар явсан. Би машины номерыг нь анзаараагүй. аймгийн цаад талд бас нэг хар ногоон өнгийн Ланд-80 тай хүмүүс хүлээж байгаад хамт явсан,...бид нарыг ахалж Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсэд Эко хавтангаар хашаа хийдэг болохоор дарга гэж дууддаг. Гэрээ бол байхгүй амаараа цалин хөлс тохироод ажилладаг, ******* даргын Эко хашааны ажил дээр 2 жил ажиллаж байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 160-161/
Шүүгдэгч П. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу алтны арилжаа эрхэлдэг. Иргэд болон аж ахуй нэгжээс цуглуулж авсан алтаа Монгол банканд тушааж ажилладаг. Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсээс *******гээс бусдыг нь танихгүй. *******гийн эхнэр нь төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч гэдгээр нь мэднэ. *******, түүний эхнэр нь Цагаан цахир гэх газарт нөхөрлөл байгуулж ажиллаад олон жил болж байна. ******* нь Цагаан Цахирт ажилладаг байхдаа надад алт өгдөг байсан. *******г алт өгөх үед нь Цагаан Цахирын алт байна гэж ойлгож авсан. Сүүлд нь би мэдсэн, *******гээс худалдаж авсан алт миний Голомт банкинд барьцаалсан алтанд байхгүй гэв.
Шүүгдэгч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би 200 граммыг алтыг гээс зөвшөөрөлтэй алт гэж бодоод худалдаад авчихсан байсан, хууль бусаар олж авсан алт гэдгийг нь мэдээгүй. Намайг 200 грамм алт худалдан авсны төлөө надад байсан 2 кг алтыг маань хурааж аваад 7 сар гаруй хугацаа болж байгаа, би энэ хураалгасан алтыг банканд барьцаанд тавиад зээл авсан мөн алтыг худалдан авахын тулд ХААН банкнаас зээл авсан байсан, эдгээр зээлийн эргэн төлөлт, хүү гээд сард 20000000 төгрөг төлдөг, алт хураалгаснаараа миний бизнес бүрэн зогсож их хохирч байгаа тул гомдолтой байна. Мөн банк бус болон хувь хүнээс мөнгө зээлж өмнөх зээлүүдийн эргэн төлөлтийг төлж байгаа, сүүлдээ надад мөнгө зээлэх хүн ч байхгүй болсон, дансанд мөнгө орж ирэнгүүт шууд банк авчихдаг тийм болохоор маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /7 хх-ийн 03-04/,
Шүүгдэгч П.ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
аймгийн харьяат ******* гээд залууг зүс мэддэг юм. Энэ үед ирэхдээ надад 1 удаа алт авчирч өгсөн. Үүнээс хойш дахиад 2 удаа ирж алт тушааж байсан. Би яг хэдэн ямар хэмжээтэй алт авчирч өгсөн болохыг санахгүй байна.. гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр намайг та гэрт хүрээд ирээч гээд дуудахаар нь яваад очтол Баянхонгор аймгаас нэг бригад хүмүүс гарсан байгаа хоёулаа тэд нарын хойноос сумын нутагт байдаг Халцгай амны дунд хамар нэртэй газарт өмнө хүмүүс ухсан газарт очоод үзье гэхээр нь би тэгье гээд хамт явсан. Замдаа Баянхонгороос явж байгаа хүмүүстэй уулзаад хамт цааш яваад шөнийн 12 цаг өнгөрч байхад тэр газар нь очоод багаж хэрэгслүүдээ буулгаад хуучин ухсан байсан нүх рүү орж ухацгаасан, ойр орчим айл ихтэй байсан тул үүр цайтал ухаад гэгээ орохоос өмнө тэндээс хөдөлж хээр орой болохыг хүлээж байгаад харанхуй болохоор дахиад нөгөө газраа очоод багаж хэрэгслээ буулгаад ухах гэж байтал энд тэндээс машины гэрэл гараад байхаар нь гарц муутай газар бүтэхгүй юм байна гээд ухахаа болиод явцгаасан,... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / 6 хх-ийн 234-235/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
“...2022 оны 9 дүгээр сарын 27, 28-ны үеэр ...Тухайн үед намайг хойшоо яваадахъя Баянхонгор аймгаас бригад ирчихсэн өмнө ухагдаад хаягдчихсан нүхийг түлхээд оролдоод үзээдэхье гэж хэлэхээр нь хамт явсан чинь Баянхонгороос ирсэн бригад аймгийн хойд давааны аманд хүлээж байсан. Тэгээд хамт яваад нүхэн дээр очоод цахилгаан мотор, молдоктой очоод ажилласан. Тэнд угаасаа ухаад хаячихсан нэг л нүх байсан. Тэгээд бид нар тэр нүхийг үргэлжлүүлж молдокоор ухсан. Тэр үед ухахдаа шөнө ажиллаад үүрээр нь нуруунд гарч амрахдаа уур нүдүүрээр чулуугаа бутлаад гурил шиг болгож байгаад аяганд зайлаад үзчихдэг байсан. Тэр байдлаар 2 шөнө ухаад үзэгдэхдээ үгүйтэй 1 гр хүрэхгүй шахуу алт олсон. Тэндээс чулуу авч яваагүй надтай очсон хүмүүс ямар ч хэрэггүй юм байна гээд тэндээсээ шууд буцсан...*******гийн гэрээс нь очиж молдок, мотор, металл хайгчийг авч явсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 10, 13/,
Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгорын найз ******* рүү утсаар яриад манай аймгийн суманд алт гараад хүмүүс яваад байна явах уу гэхэд ******* тэгье гээд аймгаас ******* ахтай хамт явахаар болоод ******* өөрөөсөө гадна 4 залуутай хамт ирээд бид нар сумын нутаг “Баагийн улаан” нэртэй газар луу явсан. Тэр газар шөнө очоод хуучин ухсан нүх байхаар тэр нүхийг үргэлжлүүлж ухаж бага зэргийн чулуу аваад өглөө болж гэгээ гарахаас өмнө тэндээс явсан. Тэгээд хээр очоод авсан бага зэрэг чулуугаа нүдэж усаар угааж үзэхэд алт гараагүй, тэр өдрөө хээр хүлээж байгаад орой харанхуй болохоор буцаж нүхэн дээрээ очоод ухаж гэж байтал гэрэл чийдэн гараад энд тэнд хүмүүс яваад байхаар нь ухахаа болиод буцаад явчихсан. Тэгээд Баянхонгорынхон буцаад би гэртээ хүргүүлсэн. Маргааш нь байх сумын нутаг “Бага дарви” нэртэй газарт хайгчаар олддог хөрсний алт гарсан сураг байна гээд би *******г дуудахад ирээд бид хоёр “Бага дарви” нэртэй газар очоод олон хүн бужигнаж байсан. Бид 2 металл хайгчаар хайж үзэхэд 3, 4 удаа хайгч дуугарч 200 орчим грамм алт олсон. Тэгээд удаагүй хөөлгө ирж байна гэх сургаар тараад явцгаасан. Тэгээд олсон 200 орчим грамм алтаа Баянхонгор аймагт авч ирээд *******гийн таньдаг хүнд тушаасан, би алт авсан хүнийг нь танихгүй, 23000000- 24000000 төгрөг болж байсан. Тухайн үед манай хүүхэд өвдөөд надад мөнгөний хэрэг байсан тул тэр мөнгийг нь би авч хэрэглэсэн,... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /6 хх-ийн 237-238/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн
.. 2022 оны 9 дүгээр сар гарчихсан байхад сумын хуучин ухаж байсан газарт нинжа нар яваад гэх сургаар ахтай хамт Баянхонгор аймгийн гэх хүний бригадтай явсан. гэх хүн 5-лаа байсан. Тэд нар мотор, молдок, хүрз, 1000-тай металл хайгч багажтай, ланд-80 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай, ах бид хоёр ******* ахын эзэмшлийн Ланд-80 маркийн улсын дугаартай машинтай аймгийн сумын нутагт очиход дээрээс нь ухчихсан нэг нүх байсан тэр нүхийг 2 шөнө, 2 орой молдок, мотор ашиглаж ухсан. Бид өдрийн цагаар бид нар нүхнээсээ жаахан зайдуу машин тэрэгтэйгээ байж байгаад орой нь очиж ухдаг байсан.....Миний хувьд аймгийн сумын нутаг дэвсгэрээс найз болох Баянхонгор аймгийн // гэдэг залуугийн хамт олборлосон 200 гаруй грамм алтыг 2022 оны 10 сарын 17-ны өдөр алтны ченж П. гэдэг хүнд Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төвийн зогсоол дээр байхад нь аваачиж өгсөн...Металл хайгч 1000 гэдэг багаж 1 ширхэг, 1 илжгэн чихт гээд газар ухдаг зээтүү 1 ширхэг, 220 киловаттын хүчин чадалтай мотор, газар ухахад ашигладаг цахилгаан молдок ашигласан. Эдгээр багаж бүгд минийх байгаа юм. Дээрх багажуудаас мотор болон металл хайгч нар нь байхгүй,... гэх мэдүүлэг / 2хх-ийн 21, 24, 27, 29/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл одоогоор байхгүй давхцалгүй газар байгаа юм. 2022 оны 9 дүгээр сард аймгийн Засаг даргад сумын засаг даргаас албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт тус аймгийн сум Жавхлант баг “Баагийн улаан” гэх газарт иргэд хууль бусаар газрын хэвлийд халдах хандлагатай газрын хэвлийд халдаж болзошгүй байна гэх утгатай байсан. Тухайн албан бичгийн хүрээнд аймгийн цагдаагийн газраас тухайн газрыг хамгаалалтад авсан.Төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1хх-ийн 240-24/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 8 дугаар сард надаас цай нүддэг төмөр уур байна уу гэж асууж байсан. Манай гэрт аав ээжийн хэрэглэж байсан цай нүддэг уур байсан учир *******д өгсөн. Ямар зорилгоор авсан болохыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 132/,
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тухайн албан тушаал дээр ажиллаж байна....Ер нь бол анх ашигт малтмал алтны илэрч илэрснээс 10-д жил болж байна. Сүүлийн 2 жилд иргэд хүмүүс идэвхтэй газар ухаж алт олборлох явдал нэлээд гараад хэл ам дагуулаад байсан болохоор аймгийн цагдаагийн газар, сумын засаг даргын тамгын газраас хүмүүс хамтарч пост гарган ажиллаж байгаа. Миний ажиглаж харснаар алтны үндсэн ордтой, хүмүүс хад чулуу ухаж гаргадаг болохоор иргэдийн ухсан газар нь гэрийн үүд хоймрын дайтай 2 хэсэг газар ухсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 134/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... П. гэдэг хүнд 2023 оны 02 сард байх 210,09 грамм алт тушаасан, нийт 40,268,100 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед бичил уурхайн “Алтан цахир” нөхөрлөлтэй байсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан цахир” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг тухайн газраас олборлосон...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 160-161/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... П. гэдэг хүнд 2023 оны 02 сард 210,09 грамм алт тушаасан. 40,268,100 төгрөгийг бэлнээр авсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан цахир” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ноён богд” нөхөрлөлийн ахлагч байгаа юм. Тухайн “Цагаан цахир” гэх газраас олборлосон. Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих төрийн бус байгууллагад бүртгэлтэй бичиг баримт тухайн холбоон дээр байдаг...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 164-165/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... П.д 2023 оны 02 сарын эхээр 307.8 грамм алтыг 59,057,000 төгрөгийн алтыг тушаасан. Мөнгийг бүгдийг бэлнээр авсан...гэх мэдүүлэг /6 хх-ийн 168-169/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...П.д 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр 180 грамм буюу 33,120,000 төгрөгийн алтыг тушаасан. Мөнгийг бүгдийг бэлнээр авсан...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 173-174/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр өвөл цагаан сараас өмнөхөн П.д 287 грамм алтыг тушаасан, нийт 54,846,000 төгрөг болсон өөрийн 5225207618 тоот дансанд 47,846,000 төгрөгийг шилжүүлж авсан, үлдэгдэл 7000000 төгрөгийг нь бэлнээр авсан...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 179-180/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн үеэр П.д 148,71 грамм алтыг тушаасан. Нийт дүн нь 27,826,400 төгрөг болсон өөрийн 5246109036 тоот дансанд бүгдийг нь шилжүүлж авсан...гэх мэдүүлэг /6 хх-ийн 184-185/,
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн..
.. П. нь 2014 оноос хойш Баянхонгор аймагт алт авч эхэлсэн, одоо хүртэл авч байгаа... гэх мэдүүлэг 2-р хх-ийн 139-140/
Гэрч **************н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...П. нь Голомт банкин 2019- оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш алтан худалдан авч эхэлснээс хойш манай банканд алт барьцаалж зээл авч худалдаалдаг болсон. П. нь 1,983,8 грамм алт барьцаалж 100000000 төгрөгийн зээл авсан байгаа, банканд 1,983,9 грамм алт хадгалагдаж байгаа... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 84-85/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:
... П.ыг танина, хамт зах дээр эдгээр хүмүүстэй алт авдаг. Би 2022 оноос хойш хамт нэг зогсоол дээр зогсож алт авдаг.. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142-143/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2008 онд гар аргаар алт олборлож байгаад 2009 онд нөхөрлөлийн зохион байгуулалтад ороод Алтан овоо нөхөрлөлийг байгуулаад ахлагчаар ажиллаж байна. Баянхонгор сумын Баян-овоо сумын Цагаан цахир гэх газарт нөхөрлөлөөр үйл ажиллагааг явуулж олборлосон алтаа Д.д тушаадаг байсан. 2015 онд *******тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд цуг ажиллаж эхэлсэн,... Баянхонгор сумын Баян-овоо сумын Цагаан цахир гэх газраас алт бэлтгээд Төв аймгийн Жаргалант сумын Тэн хун ХХК-д өөрийн нэрээр тушаан өгч тухайн Тэн хун ХХК-тай байгуулсан гэрээнийхээ 60 хувиар авдаг, энэ мөнгийг 2022 онд дансаар авсан. 88-08 БНР улсын дугаартай Тоёота Ланд Крузейр 200 маркийн машиныг худалдаж авсан. Уг машин одоо ББСБ-д гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барьцаанд тавьж зээл авсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-104/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1624 дугаартай шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн буу Холбооны Бүгд Найрамдах Герман улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн, 8 мм-ийн калибрын “ 8000” загварын гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгсэл байна. Уг тусгай хэрэгсэл нь галт зэвсэг биш. Уг тусгай хэрэгсэл нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна.
2.Уг бууны гадаргуу хэсгийн эд ангиудын бариулын баруун хэсгийн хуванцрын тээг хугарсан, хүхээгийн доод хуванцрын баруун хэсэг хугарч бүхэл хэсэг байхгүй болсон байна. Уг буу ажиллагаатай буудна.
3.Уг буунд ямар төрлийн хийн сум цэнэглэж буудах эсэхээс шалтгаалан амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочроох үйлчилгээ бүхий химийн бодис ашиглах зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй тусгай хэрэгсэл байна. Уг буу хүний болон амьтны амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болно.
4.Шинжилгээнд ирүүлсэн шар тагтай 4 ширхэг сум нь 8 мм-ийн тусгай хэрэгслээр буудах зориулалттай, нулимс асгаруулах, амьсгал боогдуулах үйлчилгээтэй, үйлдвэрлэгчээс бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн сум байна. Ногоон тагтай 1 ширхэг сум нь 8 мм-ийн калибрын тусгай хэрэгслээр буудах зориулалттай, хоосон /химийн бодисгүй/ буюу дуу чимээ өгч хохироох үйлчилгээтэй, үйлдвэрлэгчээс бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн сум байна. Уг сумнуудын шар тагтай урьд буудлагад ашигласан 1 ширхэг сумнаас бусад сум буудлага үйлдэх боломжтой...гэх дүгнэлт /3 хх-ийн 10/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1787 дугаартай шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаар өгсөн 1459.6 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алт-/Аи-93.00%/, мөнгө-/Ад-5.76%/, кали-/К-0.55%/, зэс-/Си-0.27%/зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул алтны металл байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаар өгсөн 521.3 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алт-/Аи-88.53%/, мөнгө-/Ад-7.08%/, төсөр-/Ре-3.14%/ зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул алтны металл байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн №3 дугаар өгсөн 293.2 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алт-/Аи-93.87%/, мөнгө-/Ад-5.22%/, кали-/К-0.32%/, зэс-/Си-0.30%/ зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул алтны металл байна.
4.Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаар өгсөн 131.1 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алт-/Аи-90.51%/, мөнгө-/Ад-6.94%/, зэс-/Си-0.87%/, төмөр-/Ре-0.73%/ зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул алтны металл байна.
5.Шинжилгээнд ирүүлсэн №5 дугаар өгсөн 88.5 грамм жинтэй шаргал өнгийн металл нь алт-/Аи-90.85%/, мөнгө-/Ад-6.96%/, төмөр-/Ре-1.44%/ зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул алтны металл байна.
6.Шинжилгээнд ирүүлсэн алтны сорьц буюу карат тогтоох техникийн боломжгүй байгаа тул шинжилгээнд ирүүлсэн 5 хэсэг алтны зах зээлийн үнэлгээг тодорхойлох боломжгүй байна...гэх дүгнэлт /3 хх-ийн 32-39/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №23-66 дугаартай шинжээчийн...Алт, алтан гулдмайн нийт үнэ 488,881,156 төгрөг болохыг тодорхойлов…гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 50-55/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2008 дугаартай
1.Ашигт малтмал олборлолт явуулсан гэх ухаш нүхийг шороогоор булж тэгшилсэн газрын экологи эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох боломжгүй байна.
2.Ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайн хэмжилтүүд байхгүй тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийхэд шаардлагатай зардлын хэмжээг тогтоох боломжгүй байна.
3.Уг солбицлын цэгтэй газар нь аймгийн сумын нутагт хамаарагдаж байна.
4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий асуултад дурдагдаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна... гэх дүгнэлт / З хх-ийн 85-88/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2009 дугаартай шинжээчийн
1.Тус эвдэгдсэн гэх 4 талбайн эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээ 0.0094 төгрөг байна.
2.Ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг шинжилгээ хийгдээгүй тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил ийхэд шаардлагатай зардлын хэмжээг тогтоох боломжгүй.
3.Уг солбицлын цэгтэй газар нь аймгийн сумын нутагт хамаарагдаж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий асуултад дурдагдаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 3 хх-ийн 95-98/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №Д23-29 дугаартай шинжээчийн...Toyota prius 20 маркийн автомашины үнэ 16,758,000 төгрөг болохыг тодорхойлов…гэх дүгнэлт, /2хх-ийн 213-217/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №Д23-28 дугаартай шинжээчийн...Toyota LC 80 маркийн автомашины үнэ 22,684,219 төгрөг болохыг тодорхойлов…гэх дүгнэл, /2хх-ийн 226-229
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 37-43/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1 хх-ийн 44-49/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 50-59/, хар саарал өнгийн шороолог зүйлээс дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 100-101/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 106-111/, тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 119-123, 128-132/, эд зүйл хураан авсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 161-167/, шүүгдэгч П.ын иргэний үнэмлэхийн лавлагаа / 3 хх-ийн 218/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 хх-ийн 222/, шүүгдэгч П.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3 хх-ийн 224/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 хх-ийн 225-235/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 3 хх-ийн 236/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 240/, шүүгдэгч Т.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3 хх-ийн 241/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 3 хх-ийн 242-250/, шүүгдэгч *******н иргэний үнэмлэхийн лавлагаа / 4 хх-ийн 01/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /4 хх-ийн 04/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /4 хх-ийн 05/, шүүгдэгч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4 хх-ийн 06/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа / 4 хх-ийн 07/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /4 хх-ийн 11/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /4 хх-ийн 12/, шүүгдэгч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хх-ийн 13/, шүүгдэгч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /4 хх-ийн 44/, шүүгдэгч ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4 хх-ийн 45/, шүүгдэгч*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хх-ийн 50/, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4 хх-ийн 51/, шүүгдэгч Д.дагвын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 4 хх-ийн 58/, шүүгдэгч *******н дансны хуулгууд / 4 хх-ийн 149-248/, шүүгдэгч *******ын дансны хуулгууд / 5 хх-ийн 03-64/, шүүгдэгч *******гийн дансны хуулгууд / 5 хх-ийн 85-154/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 6 хх-ийн 95-120/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч ,*******,*******, *******, ******* нарт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П. нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайлуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
“Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч *******, *******, ******* нар нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын хэвлийд халдсанд үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч *******, *******, шүүгдэгч ******* нарыг хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон, ашиглалт явуулсан идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 9 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд гэх газарт, 2022 оны 10 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага дарви гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. 1 дүгээр зүйлийн 3 -т ... Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно…гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх ба шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Иймд шүүгдэгч *******, *******,******* нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,
Мөн шүүгдэгч *******, ******* нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2022 оны 10 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага дарви гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан байгаль орчинд экологи-эдийн засгийн үнэлгээ 0.0094 төгрөг буюу 282000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч *******,*******, ,******* нарыг бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан,
шүүгдэгч П. нь *******, ******* нарын 2022 оны 10 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага ” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас 200 грамм алтыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус холбогдуулан шүүхэд ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэсгүй байна.
Хавтаст хэргийн материалд тусгагдсан шүүгдэгч *******,*******, ,******* нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэж яллах ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй,
түүнчлэн Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2008 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгч *******,*******, ,******* нарыг бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэх боловч ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайн хэмжилтүүд байхгүй, ухаш нүхийг шороогоор булж тэгшилсэн газрын экологи эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох боломжгүй зэрэг ач холбогдол бүхий нөхцөл тогтоогдож байна.
Иргэнийн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар …хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....2022 оны 09 дүгээр сард Шинэ суурьшлын бүсэд ажиллаж байхад манай захирал ******* ирээд өдрийн 100,000 төгрөгийн ажил байна гэхээр нь би явсан, ирээд 200,000 төгрөг өгсөн ... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ...би хөлсөөр ажилласан болохоос биш санаатай явж хууль бусаар ашигт малтмал олборлосон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /6 хх-ийн 240-241/,,
Шүүгдэгч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ах д аймагт ажил байна гэхээр нь бид нар хамт явсан... гэх мэдүүлэг
Шүүгдэгч*******ы ...Надад хийсэн хэрэг байхгүй,... гэх мэдүүлэг /хх-ийн 250-251/,
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...******* ах намайг аймаг руу ажлаар явах уу гэхээр нь би хамт явсан. Нэг өдрийн 100,000 төгрөгийн цалинтай ажил гэж хэлсэн. Би цалингаар ажиллах гэж явсан...гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.Жамъяаншаравын ..би газар шорооны ажил хийхээр явсан болохоос биш цаад нарийн учрыг мэдэхгүй ...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 246-247/,
Шүүгдэгч Д.дагвын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Шинэ суурьшлын бүсэд ажиллаж байхад манай дарга ******* ирээд 100,000 төгрөгийн газар шорооны ажил байна гэхээр нь бид нар ажиллахаар болсон... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.дагвын...Би хэрэг хийгээгүй...гэх мэдүүлгүүд / 6 хх-ийн 243-244/, тус тус хавтаст хэргийн материалд тусгагдсан байна.
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Баянхонгор сумын ЗДТГазраас санхүүжүүлэлтээр Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсэд Евро хашаа , Эко нойл ажил хийж эхэлсэн бөгөөд *******,*******, ******* нарыг ажиллуулдаг байсан, одоо хүртэл уг ажлыг үргэлжлүүлэн цуг хийж байгаа, эдгээр хүмүүс мөн ажиллаж байгаа...гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ******* нь Баянхонгор сумын Засаг даргатай гэрээ байгуулан Баянхонгор сумын ЗДТГазраас санхүүжүүлж Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсэд Евро хашаа, Эко нойл ажил хийж гүйцэтгэж байсан ба 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14400000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 24580000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15420000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 12500000 төгрөг, түүний ХААН банкны 5099101600 дансанд санхүүжилт орсон талаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 128-133/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь *******гийн Баянхонгор сумын ЗДТГазраас санхүүжүүлж Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсэд Евро хашаа , Эко нойл хийж байгаа ажилд хамтран ажилладаг буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу бүх төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******,*******, ,******* нарыг аймаг руу газар шорооны ажил хийлгэхээр, нэг өдрийн 100000 төгрөгөөр ажиллуулах саналыг тавьсан, шүүгдэгч нар тохирсон ажил үйлчилгээг үзүүлэх буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэг өдрийн 100000 төгрөгөөр цалингаар ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэмт хэрэгт хамтран оролцогчид нь хоорондоо бодит ямар тохироо хийсэн, уг тохиролцооныхоо хүрээнд өөр өөрсдийн үүргээ хуваарилан ямар зорилгод хүрэх зорилготой байсан, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй бөгөөд шүүгдэгч *******,*******, ,******* нар нь ашигт малтмалыг хайх, олборлох үйлдэлд оролцсон оролцоо байгаа эсэх нь тодорхой бус ба дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 9 дүгээр сард аймгийн Бага дарви гэх газраас металл хайгч төхөөрөмж ашиглаж, 200 грамм алтыг олж Баянхонгор аймагт үнэт металл алтны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй П.д тушаасан үйл баримт тогтоогдож байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нуун далддах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь “санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг байхыг ойлгоно.
Шүүгдэгч П. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу алтны арилжаа эрхэлдэг. Иргэд болон аж ахуй нэгжээс цуглуулж авсан алтаа Монгол банканд тушааж ажилладаг,... ******* нь Цагаан цахир гэх газарт нөхөрлөл байгуулж ажиллаад олон жил болж байна. ******* нь Цагаан Цахирт ажилладаг байхдаа надад алт өгдөг байсан. *******г алт өгөх үед нь Цагаан Цахирын алт байна гэж ойлгож авсан, сүүлд нь мэдсэн, *******гээс худалдаж авсан алт миний Голомт банканд барьцаалсан алтанд байхгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч П.ын ...би 200 граммыг алтыг *******гээс зөвшөөрөлтэй алт гэж бодоод худалдаад авчихсан байсан, хууль бусаар олж авсан алт гэдгийг нь мэдээгүй. Намайг 200 грамм алт худалдан авсан...гэх мэдүүлэг /7 хх-ийн 03-04/,
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... *******тэй буцаж очоод 200 грамм гаран алт олсон, уг алтыг П. эгчид тушаасан тушаахдаа н алт гэж хэлээгүй. Өмнө нь би Цагаан цахирт нөхөрлөлөөр ажилладаг байхдаа алт тушаадаг байсан болохоор надаас асуулгүй тухайн алтыг авсан, манай эхнэр мөн П. өөрийн нөхөрлөлийн алтыг тушаадаг байсан... гэх мэдүүлэг
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн... би тэр шөнөдөө буцаж ******* дээр очоод металл хайгчаа тавиад газрын өнгөн хэсгээс 200 грамм орчим алт олоод тэр алтаа Баянхонгор аймгийн гэх ченжид тушаагаад 24000000 төгрөг авсан. Энэ мөнгийг гийн дансаар авсан,... Цахирынх гэж өгсөн,...П.ыг танина. Би алт тушааж байсан....П.д бага багаар өмнө нь 2,3 удаа өгч байсан....гэх мэдүүлэг /2хх-ийн 60-61, 63-64/
Шүүгдэгч *******н...******* бид хоёр “Бага дарви” нэртэй газар очоод металл хайгчаар хайж үзэхэд 3, 4 удаа хайгч дуугарч 200 орчим грамм алт олсон., уг олсон алтыг Баянхонгор аймагт авч ирээд *******гийн таньдаг хүнд тушаасан, би алт авсан хүнийг нь танихгүй, 23000000- 24000000 төгрөг болж байсан. Тухайн үед манай хүүхэд өвдөөд надад мөнгөний хэрэг байсан тул тэр мөнгийг нь би авч хэрэглэсэн...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 237-238/
Гэрч гийн ...2008 онд гар аргаар алт олборлож байгаад 2009 онд нөхөрлөлийн зохион байгуулалтад ороод Алтановоо нөхөрлөлийг байгуулаад ахлагчаар ажиллаж байна. Баянхонгор сумын Баян-овоо сумын Цагаан цахир гэх газарт нөхөрлөлөөр үйл ажиллагааг явуулж олборлосон алтаа Д.д тушаадаг байсан. 2015 онд *******тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд цуг ажиллаж эхэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-104/ зэргээс үзэхэд шүүгдэгч П. нь Баянхонгор аймагт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу алтны арилжаа эрхэлдэг, иргэд болон аж ахуй нэгжээс цуглуулж авсан алтаа Монгол банканд тушааж ажилладаг /6-р хх-ийн 132-133/, түүнчлэн шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг дэвсгэрт Цагаан цахир гэх газарт эхнэр Долгормаагийн хамт ...Алтан овоо... нөхөрлөлийг 2015-2022 оныг хүртэл хуулийн журмын дагуу үйл ажиллагааг явуулж / алт олборлох зөвшөөрөлтэй/ нөхөрлөлөөс олсон алтаа Д. тушаадаг / 6-р хх-ийн 133-155/ байсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П. нь шүүгдэгч *******, ******* нарын тушаасан 200 грамм алтыг худалдан авахдаа аймгийн “Бага дарви” гэх газраас хууль бусаар олсон буюу гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй буюу шүүгдэгч П. нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******гийн ХААН банкны 5323157993 дугаар дансанд 23796500 төгрөгийг / гүйлгээний утга дээр махны үнэ гэж бичсэн / шилжүүлсэн / 6-р хх-ийн 140-414, 145-155/ ба шүүгдэгч *******гийн... Цахирынх гэж өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63-64/, шүүгдэгч *******гийн... *******гийн таньдаг хүнд тушаасан, би алт авсан хүнийг нь танихгүй.. гэх мэдүүлэг /6-р хх-ийн 238-239/, шүүгдэгч П.ын...*******гийн тушаасан алтыг хууль бусаар олж авсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, ******* өөрөө зөвшөөрөлтэй нөхөрлөлөөр алт олборлодог болохоор авчирч өгсөн гэж бодсон,... алт тушааж байгаа хүмүүс мөнгөө хэрхэн яаж авахыг хүснэ тэрүүгээр нь өгдөг, бэлэн заримдаа дансаар авдаг, ******* мөнгөө ямар хэлбэрээр авсан талаар санахгүй байна...гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 03-04/ зэргээс үзэхэд шүүгдэгч П. нь *******гээс алтыг авахдаа өөрийн алт олборлох зөвшөөрөлтэй нөхөрлөлийн алт гэж бодож авсан ,өмнө нь өөрт нь нөхөрлөлийн алт гэж тушааж байсан ба шүүгдэгч П. нь иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авсан алтаа Монгол банканд тушааж байгаа нь өөрийн бизнесийн харилцаа, гэрээ, хэлцлийн үндсэн дээр худалдан авсан эд зүйлсийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй буюу шүүгдэгч П.ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг өөрчилж, мөнгө угаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч П.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******,*******, ,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн… шүүгдэгч П.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү… гаргасан,
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч П.Одонтунгалагийн… шүүгдэгч *******,*******, ,******* нарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг бусад нотлох баримтаар хөтөлбөргүй нотлох ёстой ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул шүүгдэгч нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гаргасан дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4-т…Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана…гэж, мөн хуулийн 16.8 дугаар зүйлийн 5-т…Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно... гэж тус тус хуульчилсан байна.
Шүүх шүүгдэгч ******* нарт холбогдох хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан бөгөөд тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №07 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Шүүх шүүгдэгч ******* нарт холбогдох хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсны дараа буюу мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг Нийслэлийн Экологийн Цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Н-14/02 дугаар албан бичгийн хүргүүлсэн бөгөөд шүүх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч бүртгэлд бүртгүүлж шүүгчид хүлээн өгсөн.
Уг хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны материал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийн 6-д заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмыг баталсан Улсын Ерөнхий Прокурор, Тагнуулын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/116, А/ 177 дугаар журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дугаар зүйлийн 6.3.1, 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар ажиллагаа хийгээгүй буюу зөрчсөн, мөн шүүхэд уг мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг нотлох баримтыг шүүхэд хавтаст хэргийг хамт ирүүлээгүй, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт болон яллах дүгнэлтэд тусгагдаагүй, мөрдөн шалгах нууц ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглосон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нарт холбогдох мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан материалыг прокуророос хавтас хэргийн хамт шүүхэд ирүүлэх ба шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас эрүүгийн хэргийг бүртгэж, шүүхийн нууцын ажилтанд бүртгүүлж, шүүгчид хүлээлгэж өгөх ба шүүхэд хэрэг ирснээс хойш 1 сар 10 хоногийн дараа мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан материалыг шүүгчийн нэр дээр хүргүүлж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Прокуророос ...хавтаст хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой материалыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, тодорхой цаг хугацааны дараа шүүхэд шуудангаар ирүүлсэн материал бөгөөд хэргийн оролцогч талууд байр суурьтай нэг байгаа тул нотлох баримтын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу ач холбогдолгүй байна гэж үзэж байгаа талаар... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж хуульчилсан тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, прокуророос гаргасан дүгнэлт зэргийг үндэслэн хавтас хэрэгт болон яллах дүгнэлтэд тусгагдаагүй мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой материалд шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлгээгүй, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, *******,*******, ,*******, П.д нарт холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн № 357 дугаар яллах дүгнэлттэй 2301000080327 дугаар эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн ба прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт хэт товч байдлаар бичигдсэн, шүүгдэгч нарын нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглэсэн талаар болон гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гэмт хэргийн бүрэлдэхүүн тохирч байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэ талаар тусгагдаагүй байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг *******, ******* нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,
Мөн шүүгдэгч *******, ******* нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, *******. ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, М.Энхзаяа, А.Дорждэрэм нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна.... гэх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг, М.Энхзаяа, А.Дорждэрэм нараас шүүгдэгч *******, *******, ******* нар нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувьд ноогдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, хувьдаа бог малын хөрөнгөтэй, байгаль орчинд учирсан хохирлоо шүүх хуралдаанд завсарлага авч төлж барагдуулсан, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу хэргийн зүйлчлэлд маргахгүй байгаа тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна, улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна.... гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувьдаа хөдлөх болон үл хөдлөх, бог малын хөрөнгөтэй, тогтмол орлоготой/, гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нараас хохирол төлбөр төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулахаар 20 минутын завсарлагаа авч хувьд ногдох байгаль экологид учирсан 100 төгрөгийн хохирлыг тус тус 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкны дансаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: , / Төрийн сан дахь 100050051400 тоот дансанд төлж барагдуулсан холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тооцогддог тул шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 10 дугаар сард аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага дарви” гэх газраас тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас олсон 200 грамм алтны үнэ буюу 23796500 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хөрөнгө, орлого гэж үзнэ.
Шүүгдэгч *******, ******* нар нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлож, уг гэмт хэргийн улмаас үйлдэж олсон хөрөнгө орлого болох 23796500 төгрөгийг шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн дансандаа авсан, уг мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан байх тул шүүгдэгч *******гөөс 23796500 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн....90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******ын эзэмшлийн.... улсын дугаартай Тоёота Ланд круйзур-80 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 57-75 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ба шүүгдэгч ******* нь 57-75 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй тул уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч *******гийн 90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгсэл нь ЖиЭсБи капитал ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй /2-р хх-ийн 212-213/ байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ болох 16758000 төгрөгийг шүүгдэгч *******гөөс гаргуулж , шүүгдэгч *******ын эзэмшлийн.... улсын дугаартай Тоёота Ланд круйзур-80 маркийн тээврийн хэрэгслийг хурааж , тус тус улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-эрдэнийн... П. нь 1.983.8 грамм алт барьцаалж, 100000000 төгрөгийн зээл авсан, манай банканд П.ын 1.986.8 грамм хадгалагдаж байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/
Шүүгдэгч П.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Баянхонгор аймаг дахь Голомт банкны салбарт барьцаалсан 1.986.4 грамм алтыг гарал үүсэл нь тодорхой, уг алтыг хэн хэнээс авсан мэдүүлсэн байгаа, эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулсан... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 98-99/, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн № 845 дугаар шүүгчийн захирамж ...эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай... хуулбар, зээлийн гэрээний хуулбар /7-р хх-ийн 145- 154/ зэргээс шүүгдэгч П. нь Баянхонгор аймаг дахь Голомт банкны салбарт барьцаалсан 1.986.4 грамм алт нь гэмт хэргийг улмаас олсон мөнгө, орлого гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч П.ын гэрээс хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ЭКОЦА-60 дугаарын лацаар лацадсан/ 665 грамм /мөнгөн гулдмай, Ekol Mod 2005 Aras Compast загварын хийн гар буу 1 ширхэг, 5 ширхэг сумны хамт, Реrfecta mod FВ1 8000 загварын хийн гар буу 1 ширхэг, 5 ширхэг сум, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд / 24ММ19259 дугаартай лацаар лацадсан/ хадгалагдаж Баянхонгор аймаг дахь Голомт банкны салбарт барьцаалсан 1.986.4 грамм алтыг тус тус шүүгдэгч П.д буцаан олгож,
Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн модон иштэй хүрз 1 ширхэг, улаан өнгийн халцарсан будагтай төмөр уур 1 ширхэг, 40 см төмөр иштэй илжгэн чих /газар ухах зориулалт бүхий төмөр багаж/, молдок зэргийг устгуулахаар Нийслэлийн Экологийн цагдаагийн албанд даалгаж,
Хавтас хэргийн /4-р хх-ийн 66-67, 5-р хх-ийн 225-226, 232-233, 233-234/ байгаа бичлэг бүхий СД дөрвөн ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СД таван ширхэг зэргийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалуулахаар шилжүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч *******ын эзэмшлийн... улсын дугаартай Тоёота Ланд круйзур-80 маркийн тээврийн хэрэгслийг...., битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,
шүүгдэгч *******гийн эзэмшлийн ....90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгслийг...., шүүгдэгч *******ын эзэмшлийн... Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хорооллын 54 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 49.48м2, Улсын бүртгэлийн Ү-2205044163 дугаартай орон сууцыг...., гийн эзэмшлийн.... 88-08 БНР улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг....,хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,*******, ,*******, П. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох зүйтэй байна.
Шүүгдэгч *******, *******, *******, *******,*******, ,*******, П. нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******,*******, ,******* нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,
шүүгдэгч *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс 23796500 төгрөгийг, , шүүгдэгч шүүгдэгч *******гийн эзэмшлийн....90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгслийг үнэ болох 16758000 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч *******ын эзэмшлийн улсын дугаартай Тоёота Ланд круйзур-80 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ЭКОЦА-60 дугаарын лацаар лацадсан/ 665 грамм /мөнгөн гулдмай, Ekol Mod 2005 Aras Compast загварын хийн гар буу 1 ширхэг, 5 ширхэг сумны хамт, Реrfecta mod FВ1 8000 загварын хийн гар буу 1 ширхэг, 5 ширхэг сум,
Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд /24ММ19259 дугаартай лацаар лацадсан/ хадгалагдаж Баянхонгор аймаг дахь Голомт банкны салбарт барьцаалсан 1.986.4 грамм алтыг шүүгдэгч П.д буцаан олгож,
Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн модон иштэй хүрз 1 ширхэг, улаан өнгийн халцарсан будагтай төмөр уур 1 ширхэг, 40 см төмөр иштэй илжгэн чих /газар ухах зориулалт бүхий төмөр багаж /молдок зэргийг устгуулахаар Нийслэлийн Экологийн цагдаагийн албанд даалгаж,
Хавтас хэргийн /4-р хх-ийн 66-67, 5-р хх-ийн 225-226, 232-233, 233-234 / байгаа бичлэг бүхий СД дөрвөн ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СД таван ширхэг зэргийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалуулахаар шилжүүлсүгэй.
8.Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ....90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгслийг...., шүүгдэгч *******ын эзэмшлийн... Баянгол дүүргийн 3 дугаар хорооо 2 дугаар хорооллын 54 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах 49.48м2, Улсын бүртгэлийн Ү-2205044163 дугаартай орон сууцыг...., мөн улсын дугаартай Тоёота Ланд круйзур-80 маркийн тээврийн хэрэгслийг...., гийн эзэмшлийн.... 88-08 БНР улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг.... ,хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч *******,*******, ,*******, П. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч *******, *******, *******, *******,*******, ,******* , П. нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,тэдгээрийн түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА