Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2021/01119

 

 

 

 

 

 

 

 

2021 05 18

 

 

 

 

 

 

184/ШШ2021/01119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** Монгол овогт **** Туул /РД:/-ын

ХариуцагчСонгинохайрхан **** овогт Далхаагийн Батцэцэг /РД:/-т холбогдох

Төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг шүүх 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авчмөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч Ц.Туулын нөхөр нь нас бараад удаагүй байхад хариуцагч Д.Батцэцэг нь түүнээс хүнсний ногоо авна гээд 31.000.000 төгрөг зээлсэнИйнхүү ногоогоо аваадбараа материалынхаа бүртгэлийг хийгээд 2.000.000 төгрөгийг Ц.Туулд дутуу төлсөн бөгөөд талууд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийж үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлөх хугацаа тогтоон хэлцлээ нотариатаар баталгаажуулсанГэвч хариуцагч нь тохирсон хугацаандаа 2.000.000 төгрөг, 0,5 хувийн алдангийн хамт 1.000.000 төгрөгийг төлөөгүй учир нийт 3.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь өөрийн хаяг дээрээ байхгүй байна гэсэн үндэслэлээр шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргасанҮүний дараа Цагдаагийн байгууллагад хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулсан. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Д.Батцэцэг нь өөрийн хаяг дээрээ оршин суудаг гэсэн захирамж гарсанИймд нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин шүүхэд хандсан юмМиний хувьд нэхэмжлэгч Ц.Туулын нягтлан бодогч хийдэг бөгөөд талуудын маргаан болж буй үйл явдал болох үед биечлэн байгаагүй хэдий ч хэргийн материалтай танилцахад хариуцагч нь нэхэмжлэгчид 2.000.000 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй болох нь тогтоогдож байна гэж үзэж байнаХариуцагч талаас 31.000.000 төгрөгийн төлбөрөө бүрэн төлсөн гэх бүх нотлох баримтаа өгсөнодоо нэхэмжлэгчид ямар өр төлбөргүй гэсэн тайлбар гаргаж байнаМиний бие 2020 онд Д.Батцэцэгийн зооринд очиж төлбөрийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлнө үүтооцоо нийлсэн акт хийе ээ гэхэд Д.Батцэцэгийн нөхөр намайг хөөж явуулсан учир шүүхэд хандсанХариуцагчийн үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч талд олон удаа чирэгдэл учирсанТалуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл байгуулагдсан ба хариуцагч тал нь хэлцлээр хүлээсэн үүрэг болох 2.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байгааБи нэхэмжлэгчийн нягтлан бодогчоор ажиллаад 4 жил болж байнаХариуцагч тал нэхэмжлэгчийг ямар ч баримтгүй байж шаардаад байна гэж үзэж байнаХангалттай баримтууд байгааТалуудын 2018 онд хэлцэл хийхдээ тооцоо нийлсэн актаа тулгаж байлгаад эцсийн байдлаар 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж дүгнээд тухайн үнийн дүн дээр хэлцэл хийсэн байхХариуцагч Д.Батцэцэг нь нэхэмжлэгчээс дахин бараа авсан байдагТалууд олон жил хамтран бизнес хийсэн байж яагаад ийм харилцаанд орсон бэ гэхээр намайг 2020 онд А.Батцэцэгийн зоорин дээр очиж өр төлбөрийн асуудлаар ярилцъя гэхэд намайг элдвээр хэлээдхөөсөн учраас өнөөдрийн маргаан үүсээд явж байгааНэгдүгээрт хариуцагч тал төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үүргээ хугацаанд биелүүлээгүй. 07 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөөгүй байнаТалуудын хооронд төлбөр барагдуулах хэлцлээс гадна өөр бараа нийлүүлсэнхудалдсан зарим үйл ажиллагаанууд хийгдсэн байх магадлалтай учир талууд хоорондоо дахиж тооцоо нийлэхэд буруу юм байхгүйТалуудын хооронд төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн үед би ажилд ороогүй байсан болохоор нарийн зүйлийг сайн мэдэхгүй байнаЦ.Туул Д.Батцэцэгийг өөрөөс нь 34.000.000 төгрөг авсан гэж ярьдаг бол хариуцагч тал 31.000.000 төгрөгөөр хамтарч бизнес хийсэн гэж ярьж байнаТэр талаарх асуудлыг би сайн мэдэхгүй байна гэв

Хариуцагч Д.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч Ц.Туулаас хариуцагч Д.Батцэцэг нь анх 31.000.000 төгрөг зээлсэн гэж нэхэмжлэгч тал ярьж байнаГэвч талуудын хооронд ийм харилцаа анх үүсээгүй юмАнх талууд хамтран 3 чингэлэг төмсийг Оросын Холбооны Улсаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ц.Туулын нэр дээрх компанид оруулж ирсэнГэвч оруулж ирсэн төмс нь буусныхаа дараа чанарын шаардлага хангахгүй байна гэх асуудал үүсэжталуудын хамтран хийсэн наймаа бүтэлгүйтсэн юмЭнэ үйл явдлаас 1 сарын өмнө нэхэмжлэгч Ц.Туулын нөхөр нас барсан юмЭнэ байдлыг хүндэтгэн үзээд хамтарч бизнес хийгээд шатсан хэдий ч хариуцагч тал хүн чанар гаргаад төлбөр барагдуулах гэрээ хийж нэхэмжлэгчид 31.000.000 төгрөг төлөхөөр болсон юмЯг үнэндээ тэрхүү наймаанаас болж хариуцагч тал 50.000.000 төгрөгийг алдагдал хүлээсэнНэхэмжлэгч болон хариуцагч нар олон жилийн турш хамтран ажиллажбизнес хийсэн хүмүүс юмЦ.Туул нь Барс захад бизнес эрхэлдэг бол Д.Батцэцэг нь Толгойтод байрлах 18 дугаар зооринд үйл ажиллагаа явуулдагТалууд ийм харилцаатай явж ирсэн байхад Ц.Туул нь яагаад шүүхэд хандаадийм зүйл хийгээд яваад байгааг ойлгохгүй байнаТөлбөр мөнгөний асуудлын хувьд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.435.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.815.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 27.250.000 төгрөгийг хариуцагч А.Батцэцэгээс нэхэмжлэгч Ц.Туулын данс руу шилжүүлсэнҮүнийг нотлох дансны хуулгыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн байгааНэхэмжлэгч тал шүүхэд хандахаасаа өмнө дансныхаа хуулгыг яагаад шалгаж үзээгүй юм бол гэж гайхаж байнаМөн хариуцагч тал нэхэмжлэгчид бараа материалаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 75 шуудай төмсийг 1 бүрийн үнийг 23.000 төгрөгөөр тооцож 1.725.000 төгрөгийн үнэ бүхий барааг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 80 шуудай төмс 1 бүрийн үнийг 23.000 төгрөгөөр тооцож 1.840.000 төгрөгийн үнэ бүхий барааг тус тус Ц.Туулд хүлээлгэж өгсөн ба нийт 3.565.000 төгрөгийн үнэ бүхий бүхий барааг хүлээлгэж өгсөн байнаДээрх бараануудыг манай жолооч н.Гантөр гэх хүн Ц.Туулд аваачиж өгсөн бөгөөд Ц.Туул нь хүлээж авсан гэдэг дээр гарын үсгээ зурсан байгаа юмХариуцагчийн зүгээс нийт 30.815.000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон бараа материалаар нэхэмжлэгчид төлсөн байгаа юмДээрх баримтуудаас үзэхэд 185.000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байгааХариуцагчийн хувьд нэхэмжлэгчид маш их гомдолтой байгааТухайн үед нэхэмжлэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзээд хариуцагч тал өөрөө хохирсон хэдий ч нэхэмжлэгчийн хувь оруулсан мөнгийг өөрөөсөө гарган өгч байсан юмХариуцагч тал өөрийн үүрэгтээ маш хариуцлагатай хандаж тохирсон хугацаандаа нэхэмжлэгчид бараа материал болон мөнгийг шилжүүлэн өгч байхад нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахэрэн сурвалжлуулах гэх мэт үйлдэл хийсэнд гомдолтой байгааНэхэмжлэгч тал шүүхэд материал бүрдүүлж өгөхдөө дутуу материал бүрдүүлж өгсөн байнаХэрвээ манайх шилжүүлсэн зүйлүүдээ баримтаар бэхжүүлж аваагүй бол дахин өр төлбөрт орох асуудал үүсэх байсан байнаНэхэмжлэгч тал манайд нотлох баримт байгаа гэж ярьж байнаШүүх хуралдаан эхлэхэд шүүгч шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэж асуухад нэхэмжлэгч тал байхгүй гэж хариулсан байж одоо нотлох баримт гаргаж өгнөө гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байнаХариуцагч тал 2.000.000 төгрөг ийм учраас төлөөгүй юм аа гэдгийг нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүх хуралдааны хүсэлт гаргах шатанд гаргаж өгөх ёстой байсанНэхэмжлэгч тал өөрсдөө эхэлж шүүхэд хандчихаад өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ямар ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байнаХарин хариуцагч талаас өөрсдийн татгалзлаа нотлох бүх баримтыг гаргаж өгсөнХүн амаараа юу ч гэж ярьж болох учраас талууд баримтад үндэслэн шүүхэд үнэн зөв тайлбар гаргах ёстой гэв.

 

Шүүх зохигчтэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаршүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч Д.Батцэцэгт холбогдуулан Төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүргийн гүйцэтгэлийн үндсэн үүрэгт 2.000.000 төгрөг болон хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангид 1.000.000 төгрөгнийт 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гээд 31.000.000 төгрөгийн авсан талаар маргаагүй боловч талуудын хооронд 3 чингэлэг төмсийг Оросын Холбооны Улсаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ц.Туулын нэр дээр оруулж ирж хамтран ажиллажашиг хуваарлахаар тохиролцсонгэвч оруулж ирсэн төмс нь чанарын шаардлага хангахгүй байдлаас болоод талуудын хамтран хийсэн наймаа бүтэлгүйтэж, 50.000.000 төгрөгийн алдагдалтай ажилласанхамтран ажиллахаас 1 сарын өмнө нэхэмжлэгч Ц.Туулын нөхөр нас барсан байдлыг хүндэтгэн үзээд хамтарч бизнес хийгээд шатсан хэдий ч хариуцагч тал хүн чанар гаргаад төлбөр барагдуулах гэрээ гэгчийг байгуулж, нэхэмжлэгчид 31.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсонтус хэлцлийн дагуу дансаар болон бараагаар нийт 30.815.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 185.000 төгрөг болон түүнээс тооцох алдангийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үндэслэн зохигчид Оросын холбооны улсаас импортоор төмс гэх хүнсний ногоог оруулж ирэн худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Ц.Туул 31.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулах үүрэг хүлээсэнэнэ хэмжээний хураамж хариуцагч талд төлсөн болох нь тогтоогдож байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээрашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар талуудын төлөх хураамж нь гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байхаар заасанмөн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон орлогозардлыг тооцон үлдэх ашгийг хуваан авах эрхтэй байхаармөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т зааснаар алдагдлыг хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан.

Гэвч талууд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3, 480 дугаар зүйлийн 480.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан нэхэмжлэгч тал гэрээнээс гарснаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс тэдний хамтын үйл ажиллагаа буюу хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна.

Талууд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т зааснаар алдагдлыг хувь тэнцүүлэн хуваарилахаар хуульд тусгайлан заасан журамтай боловч хоорондоо хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн хураамжийг гэрээг дуусгавар болгон алдагдлыг тооцоолохгүйгээр оруулсан хураамж буюу хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцон 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл гэгчийг нотариатаар гэрээний үнэн зөвийг батлуулан баталгаажуулан байгуулсан болох нь тогтоогдож байна.

Иймээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар өмнөх хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болжтөлбөр барагдуулах хэлцлийн дагуу үүрэг солигдсон тул нэхэмжлэгч тал уг хэлцэлд үндэслэн хамтран ажиллах гэрээний хураамжийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч тал Төлбөр барагдуулах хэлцэл-ийн дагуу 31.000.000 төгрөгийг үе шаттай төлж барагдуулахаар тохиролцож2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахтөлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож хэлцэлд тусгасан байдаг.

Нэхэмжлэгч тал тус төлбөр барагдуулах хэлцлийн үүргийг шаардаж 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбар гаргах боловч тооцоо нийлсэн гэх 2.000.000 төгрөгийн үлдэгдлийн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүйтүүнчлэн өөр өр төлбөр оруулж тооцсон гэх боловч уг тооцооллын талаар нотлох баримт болон тайлбар гарган мэтгэлцээгүй.

Харин хариуцагч тал тайлбар татгалзлаа хариуцагч талын дансны хуулга болон зарлагын баримт зэрэг баримтад үндэслэн тайлбар татгалзлаа нотлон мэтгэлцсэнийг нэхэмжлэгч тал холбогдох тайлбар болон нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй. Иймд нэхэмжлэгч талын дээрх тайлбар холбогдох нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн үндсэн дээр хариуцагч талаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.435.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.815.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 27.250.000 төгрөгийг дансаар2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 75 шуудай төмсийг 1 бүрийн үнийг 23.000 төгрөгөөр тооцож 1.725.000 төгрөгийн үнэ бүхий барааг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 80 шуудай төмс 1 бүрийн үнийг 23.000 төгрөгөөр тооцож 1.840.000 төгрөгийн үнэ бүхий барааг тус тус хүлээлгэж өгсөн болох нь хариуцагчийн Хаан банк ХХК-ийн дипозит дансны хуулгазарлагын падаан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул төлбөл зохих 31.000.000 төгрөгийн үүргээс 30.815.000 төгрөг төлөгдсөн, 185.000 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасны дагуу хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлийг заасанзохигчдын хооронд байгуулсан хэлцэлд алданги төлөхөөр тохиролцсон тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 185.000 төгрөгөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул алданги 92.500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Иймээс Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 232 дугаар зүйлийг 232.4-т зааснаар Д.Батцэцэгт холбогдох төлбөр барагдуулах хэлцлийн үндсэн дээр 3.000.000 төгрөг гаргуулах тухай Ц.Туулын нэхэмжлэлийн шаардлагаас 277.500/185.000+92.500/ төгрөгийг хангажнэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үлдэх 2.722.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Д.Батцэцэгээс 8.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн туай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 232 дугаар зүйлийг 232.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Батцэцэгээс төлбөр барагдуулах хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 277.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгожнэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.722.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Д.Батцэцэгээс 8.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***