Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2021/00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн ..суманд төрсөн, эмэгтэй, ..настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл .., ээж, аав, .. хүүхдийн хамт ..дүүргийн ..................................оршин суух, Б овогт Г Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. онд ..аймгийн ...суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин, инженер мэргэжилтэй, ам бүл .., ..дүүргийн .. дугаар хороо, ................................оршин суух, Бн овогт С-ийн Ш-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г Ч миний бие 2009 онд С.Штай танилцан улмаар хамт амьдарсан. 2018 оны 4 дүгээр сарын 11-нд гэрлэлтээ бүртгүүлж албан ёсоор гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 2011 оны 11 дүгээр сарын 19-нд хүү Ш.Т, 2015 оны 5 дугаар сарын 27-нд охин Ш.Д нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 1-нээс  тусдаа амьдарснаас хойш  хүү охин хоёр маань миний асрамжинд хүмүүжиж байна. Өмнөх шүүх хуралдаанаар бидэнд эвлэрэх хугацаа өгсөн  бөгөөд эвлэрүүлэн зуучлагчаас дуудаж уулзсан. С.Ш нь одоо гэр бүлтэй, хүүхэдтэй болсон, цаашид бид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин хүү хоёрыг маань миний асрамжинд үлдээн, эцэг С.Шгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, эд хөрөнгийн маргаан байхгүй  гэв.

Хариуцагч С.Ш шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  С.Ш миний бие нь Г.Ч-тэй гэр бүл болоод 7 жил болсон. 2011 оны 11 дүгээр сарын 19-нд хүү Ш.Т,  2015 оны 5 дугаар сарын 27-нд охин Ш.Д нар төрсөн.

Хамтран амьдрах хугацаанд бидний харилцаа таарамжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салсан. Би өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж оны өмнө охинтой болсон. Цаашид хүүхдүүдтэйгээ харилцаа холбоотой байж, надтай уулзахыг хүссэн үед нь уулзаж, хичээл сургуульд ороход нь тусалж өөрийн чадлын хэмжээнд хүүхдүүдээ харж хандана гэж бодож байна. Би гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

             Нэхэмжлэгч  Б овогт Г Ч нь хариуцагч Б овогт С. Ш-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч С.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  маргаагүй болно.

  Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч С.Ш нар 2009 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж,  2011 оны 11 дүгээр сарын 19-нд хүү Ш.Т, 2015 оны 5 дугаар сарын 27-нд охин Ш.Д нарыг  төрүүлсэн,  2019 оны 10 дугаар сарын 01-нээс хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “ гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж тус тус заажээ.

  2021.03.03-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх 1 сарын хугацаа олгож, хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, талууд эргэж хамт амьдрах талаар ямар нэг санаачлага гаргаагүй, эргэж хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар өгсөн, хариуцагчийн хувьд өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон,  гэр бүл болж амьдрах сайн дурын хүсэл зориг хэн хэнд нь байхгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжинд үлдээх талаар  харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Ч нь 10 настай хүү Ш.Т, 6 настай охин Ш.Д нарыг өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хүү Ш.Төөс асрамжийн талаар санал асуухад ээжийн асрамжинд үлдэх талаар тайлбараа өгсөн байна.  / хх-ийн 21-р хуудас/

Талууд хүүхдүүдээ эх Г.Ч-ийнасрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон, болон хүү Ш.Тийн саналыг харгалзан хүү Ш.Т, охин Ш.Д нарыг эхийнх нь асрамжинд үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Борголжин овогт Шгийн Төгөлдөр, охин Борголжин овогт Шгийн Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоолгож эцэг С.Шгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26  дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “эцэг, эх дараах үүрэг хүлээнэ:  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;  хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно”,

 мөн хуулийн 26 дугаар зүйлийн   26.4  Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Шүүх эцэг С.Шгаас зөвхөн хуулийн дагуу  гаргуулах тэтгэлэгийг тогтоосон бөгөөд энэ тэтгэлэгээс гадна сайн дураар өөрийн хүүхдүүдийг ямар ч хэлбэрээр / сэтгэл санаа, эд материал болон бусад/ тэжээн тэтгэх, асарч хамгаалах, сурч боловсрох, хөгжихөд нь туслах  боломж нээлттэй гэдгийг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ч-ийнгэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад  төлсөн 70.200 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 74.060 төгрөг, нийт 214.460 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Шгаас улмын тэмдэгтийн хураамжинд 214.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  тус тус олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь  хэсэгт зааснаар Б овогт Г Ч, Б-н овогт Ш нарын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1101000074-рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б-н овогт Ш-гийн Т, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Борголжин овогт Ш-гийн Д нарыг эх Б овогт Г Ч-ийн асрамжинд үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Борголжин овогт Шгийн Төгөлдөр, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Борголжин овогт Шгийн Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Борголжин овогт С-ийн Шгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд 214.460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ТУЯА