| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00716/И |
| Дугаар | 103/ШШ2021/00156 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2021/00156
| *******21 5 13 | 103/ШШ*******21/00156 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг ************** оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М., хариуцагч Б., нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ************** онд Б.тэй танилцан улмаар *******19 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулан албан ёсны гэр бүл болсон бөгөөд *******19 оны 8 дугаар сарын *******-ны өдөр хүү төрүүлсэн. Б. ************** оны 8 дугаар сард хорихоос суллагдаж ирснээсээ хойш бид хоёр дээр хоёр, гурван удаа л ирсэн, хүү бид хоёрыг гэх огт сэтгэлгүй, хайр халамж, анхаарал байхгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү миний асрамжид үлдээн, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Шүүхээс эвлэрүүлэх хоёр сарын хугацаанд би сэтгэл зүйчтэй уулзаад, зөвлөгөө авсан. Харин хариуцагчийн хувьд нэг ч удаа холбоо бариагүй, ирж уулзаагүй. Хамаатны ахынх нь манай байрны хажуу орцод амьдардаг, тэднийд ирдэг хирнээ хүү, бид хоёр дээр ороод ирдэггүй. Эвлэрэх үйл ажиллагаанд ямар ч санаачилга гаргаж, үйлдэл хийгээгүй. Хүү бид хоёрт ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүй. Цаашдаа хамт амьдрахгүй. Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас ирсэн сэтгэл зүйч танай нөхөр ийм хандлагатай байгаа бол дахин хамт амьдрах магадлал бага гэж хэлсэн. Хариуцагч ганц хоёр уулзахдаа хэрүүл хийж намайг элдвээр доромжлон уйлуулж, ******* дүүргээс хол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй авч явсан тохиолдол байдаг. Хариуцагчийн ээж нь хүү бид хоёртой битгий ярь гэх мэт зөвлөгөө хүүдээ өгч байхыг утсаар би сонсож байсан. Ингээд бид цаашид хамтран амьдрах боломжгүй юм байна гэж ойлгох болсон. Хариуцагчийн ээж нь хөдөлмөрийн багш хирнээ хүүгээ гэр бүлтэй элэг бүтэн амьдар гэж зөвлөж байгаагүй өвөл *******21 оны 02 дугаар сард хүү бид хоёр хариуцагчийн ээжтэй хамт хорих ангид удаан хугацааны эргэлтээр очиж байсан. Тухайн үед хариуцагч ээждээ маш их анхаарал тавьж байсан. Хүү бид хоёрыг байгааг ч анзаараагүй. Би нярай хүүтэйгээ очиход нэг ч удаа намайг хүн гэж тоогоогүй. Би шөнөжингөө уйлж хоноход намайг нэг ч удаа тэврээгүй, хүүгээ шөнөжингөө уйлахад босож аваагүй, ээж нь ч босоод хүүг минь аваагүй. Би таван жилийн хугацаанд энэ хүнийг хүлээсэн зовоохгүй юмсан гэж хэлэх үгээ хүртэл боддог байсан. Үерхэж байх хугацаанд анхаарал халамжтай байдаг байсан. Гэтэл намайг жирэмсэн болоход хариуцагч есөн сар орхиод явсан. Намайг хүүхэд гаргасны дараа урьдынх шигээ харьцахаа больсон. Хорих ангиас гарч ирээд ганц хоёр хонохдоо наад хүүхдээ чимээгүй байлга гэж хэлсэн. Намайг таван жилийн хугацаанд хариуцагч зүгээр л ашигласан, би хамт амьдарсан хугацаандаа нэг ч удаа бүтэн нойртой хонож үзээгүй. Намайг айлын эхнэр шиг гуйж аваагүй. Тусдаа гараад сайхан амьдаръя гэсэн бодол энэ хүнд байгаагүй. Би үргэлж хариуцагчийн ар гэрийнхэнд сэтгэл гарган ханддаг. Гэтэл тэр хүмүүс миний хүү бид хоёрт хэзээ ч сэтгэл гаргаж байгаагүй. Намайг байнга сэтгэл санааны болон бусад зүйлээр дарамталдаг. Би хүүгийнхээ төлөө үүрэг хүлээж байгаа болохоор эрүүл саруул байж хүүгээ хүмүүжүүлэхийг хүсэж байна. Энэ хүний гарт зодуулж байж чадахгүй гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээний хугацаанд санал санаачилга гаргаагүй нь үнэн, нэхэмжлэгчтэй хамт амьдрахгүй гэж шийдсэн. Би хүүгээ санаж уулзъя гэсэн бодол байдаг. Гэтэл би өмнөх хурал дээр нэхэмжлэгчийн ярьсанчлан гэр бүлдээ айдас түгшүүр авчирч хажууд нь амьдармааргүй байна. Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын төв дээр очиж уулзахад бид хоёрыг хамтдаа амьдар гэсэн зөвлөгөө л өгсөн. Манай аав, ээж миний амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй. Би насанд хүрсэн, тэдний үгээр аливаа зүйлийг хийдэггүй. Харин нэхэмжлэгч хорих ангид намайг эргэж ирэхэд би тэр үед юу ч бодоогүй. Ээж маань газар унтсан, бид гурав орон дээр унтсан, хүү маань ч уйлаагүй. Би тухайн үед үл хайхарсан зан гаргасан гэдгээ одоо л мэдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М. нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М., хариуцагч Б. нар нь *******19 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******19 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү Б. төрүүлсэн болох нь 110151 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 110151 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь гэрлэлтээ батлуулаад хамт амьдраагүй бөгөөд дээрх хугацаанд хариуцагч Б. нь хорих ангид ял эдэлж байсан нь гэр бүл салах шалтгаан болсон байна.
Гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачилга гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны *******21 оны 3 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн ******* дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн эвлэрүүлэх арга хэмжээ авсан ажиллагааны дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдийн насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл зэргийг харгалзан хүү Б. нарыг эх М.******* асрамжид үлдээх нь зохистой.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.ээс тэтгэлэг гаргуулж хүү Б. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг Б.тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******7.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , ******* овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар *******19 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б. эх М.******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар *******19 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.ээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.д даалгасугай.
6.Хариуцагч Б.ийг хүүхэдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эх М.д үүрэг болгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамж *******7.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.д олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ