Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2021/00047/И |
Дугаар | 103/ШШ2021/00157 |
Огноо | 2021-05-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2021/00157
*******0*******1 5 13 103/ШШ*******0*******1/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, *******3 натай, *******, Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* 18 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1 онд аймгийн суманд төрсөн, ******* настай, , Багануур дүүргийн 4 дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт - холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******1 оны 0******* дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагч М.-, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******018 онд М.-тэй танилцан хамтран амьдарч, *******01 оны 1******* дугаар сарын 8-ны өдөр хүү Б. төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ба зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж *******0*******0 оны 1 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарсан, тэр үеэс хойш хүү маань миний асрамжид хүмүүжиж байна. Бидний хамтын амьдрал дуусах болсон шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон. Бид гэр бүлээ батлуулах талаар хамтдаа нэг хоёр удаа ярилцаад тодорхой шийдэлд хүрээгүй. Хариуцагч ажилд орсноос нь хойш нэг хүнтэй уулздаг болсон, зан аашийн хувьд маш их өөрчлөгдөж гэртээ надтай дуугарахгүй, хүүгээ тоохгүй, гадуур найзуудайгаа гардаг болсон. Энэ шалтгааны улмаас муудалцаад хүү бид хоёрыг гэрээсээ хөөж нөгөө бүсгүйтэйгээ хамт амьдрах болсон. Хариуцагчийн ажлынхан болон ар гэрийнхэн нь энэ бусгүйн талаар бүгд мэддэг. Ажилд орохоос өмнө энэ хүн биднийг анхаардаг байсан. Мөн хүүхэддээ *******0*******1 оны 01 дүгээр сараас хойш ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй. Бид цаашид хамтран амьдрахгүй тул М.-эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Б.Билгүйтэйг тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ажилд орсноосоо хойш өөр хүнтэй уулздаг болсон минь үнэн, түүнийгээ би нэхэмжлэгчид хэлсэн, бид үүнээс болж муудалцсан. Гэтэл өөр зүйлээс болж муудалцах болгондоо тэр асуудлыг нэхэмжлэгч сөхдөг байсан. Би ээлжинд ажилладаг нэг шөнө гэртээ ирэхэд нэхэмжлэгч найз нөхөдтэйгээ нийлээд архи ууж байсан, би ч тэр үед уурласан энэ асуудал дээр нэмээд мөнгөний талаар маргаан үүсэж энэ хүн гэрээсээ явсан байдаг. Тухайн үед би буцаад нөгөө хүнтэйгээ уулзаж эхэлсэн. Одоо тэр бүсгүйтэйгээ хамт амьдрана гэж бодож байгаа. Манай эхнэр 1******* сарын 08-нд хүүгээ төрүүлсэн үүнээс үзэхэд эхнэр маань 03 дугаар сард хүүгээ олох боломжтой. Гэтэл би 03 дугаар сард эхнэртэйгээ бараг хамт байгаагүй. Тэгээд миний хүү биш гэж эргэлзсэн. Шинжилгээ хийлгэхэд миний хүү гэж хариу нь гарсан тул би тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч М.- холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г., хариуцагч М.- нар нь *******018 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа *******01 оны 1******* дугаар сарын 8-ны өдөр хүү Билгүйтэйг төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас *******0*******0 оны 01 дүгээр сараас эхлэн тусдаа амьдрах болсон ба хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******0*******1 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн М.-, Г.Оюундэлгэр, Б. нараас цусны дээж авч, биологийн дээжээс геномын ДНХ ялгаж, MNS 1*******0:*******010 стандарт болон аргачлалын дагуу ДНХ-ийн шинжилгээ хийж үр дүнг хүснэгтэд үзүүлэв. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D*******1S11, D18S51, Penta E, D13S317, D7S8*******0, D1S53, CSF1PO, Penta D, vWA, D8S117, ТPOX, FGA гэсэн 14 локусын аллелиар М.- нь М.ийн биологийн эцэг байх боломжтой ба эцэг байх магадлал нь , хувь байна гэж гарсан байна.
Хүү Б. 11015 төрсний бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээг эцэг -эр овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-т зааснаар хүү Б. эцэг М.- болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсэгт зааснаар эцэг М.-эс тэтгэлэг гаргуулж хүү Б. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар М.-эс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.7******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.7******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.т олгох нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсгүүдэд тус тус зааснаар овогт - 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт -эс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
*******.Хариуцагч М.-Эрдэнийг Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүтэйгээ хүссэн үедээ уулзах, түүнтэй хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Г. анхааруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 57 дугаар зүйлийн 57.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.7******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.7******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.*******, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ