Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: *******,  түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч: Ж., түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000590042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, / РД:******* /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт ы / РД: /,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  овогт ы / РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь *******, Ж., ******* I нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын I 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах...” гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан, 

2. Шүүгдэгч ******* нь *******, Ж., ******* нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах...” гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн,

3. Шүүгдэгч Ж. нь *******, *******, ******* нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах...” гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн,

4. Шүүгдэгч ******* нь *******, *******, Ж. нартай бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг Хаваржаа гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 5 үхэр мал хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин би мал хулгайлах үедээ надтай хамт явсан хүмүүстэй бүлэглэж хулгай хийгээгүй. Би тухайн хүмүүстэй ярилцаж тохирсон зүйл байхгүй. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөх үедээ бүх зүйлүүдийг үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 78-79 /

2. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ....Би хэрэг гарахаас 2 хоногийн өмнө *******тай утсаар яриад чиний машинаар хойш Галуут сумын 1 хангай гэх газар луу яваад ирье гэж хэлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 16-ний гадуур явж байгаад *******тай зах дээр тараад хойш 1-ийг хангай руу яваад ирье манайхны мал тэнд байдаг юмаа цуг яваад ирье гэхэд бензин маслыг нь хийчих юм бол яваад ирье гэж хэлээд салгасан. Тэгээд би оролцоогоор 17 цагийн үед *******тай утсаар яриад антены тэнд уулзъя гээд салгасан. ******* ганцаараа машинаар миний байсан газарт хүрч ирсэн тэгээд би машинд мотоциклийг ачаад Галуут сумын Жаргалантын гол гэх газарт ирэхэд харанхуй болсон. Жаргалантын голын эхэнд машинтай явж байхад 20 гаран тооны үхэр байсан. ******* бид хоёр машинаа орхичхоод мотоциклоор 5 тооны үхрийг тастаж тууж яваад хаваржаа нь дээр очсон. тэгээд бид 5 тооны үхрийг тэнд гаргачхаад арьс ширийг нь орхичхоод махыг нь ачаад аймаг 07 цагийн үед ирсэн. тэгээд би 10 мянгатын гол руу орж ирээд буучхаад чи энийг хураачих амбаар хашаа байшин байвал хураачихаа гэхэд ******* найзынхаа хашаанд хураачихъя гээд гэж хэлээд явсан. тэгээд би захаар явж байгаад мах хүн олдохгүй байсан. Тэгээд 11 цагаас 12 цагийн үед дунд захаас такси барьчхаад *******тай утсаар яриад махаа хаана хийсэн талаар асуухад 10 мянгатын мэргэжил сургуулийн төвийн хажууханд айлын хажууд байна энэ айл эзэнгүй байна гэхээр нь очъё гээд заалгаад очсон. ******* машин дээр хаясан махыг буулгаагүй байхаар харж байгаад жижиг махыг нь таксинд хийгээд дунд зах дээр очоод нэг хүнтэй уулзаад махаа 90 гаран килограмм болохоор нэг килограммыг 7000 төгрөгөөр бодож өгөөд 662000 төгрөг авсан. Тэгээд би тэр мөнгөөр нь хувьдаа ашигласан. *******д мөнгө өгөөгүй. Махаа өгснөөс хойш *******д утсаар яриад махаа яасан вэ гэхэд нэг найзынхаа амбаар гэл үү нэг юм хэлээд даруйхан аваараа гэж хэлээд салгасан. Тэгээд маргааш нь цагдаад баригдсан. Миний унаж явсан мотоцикл улаан өнгийн мустанг маркийн улсын дугаар байсан үгүй мэдэхгүй байна. тэр хүнийг нэрийг нь хэлмээр байна. *******ын би гуйж байгаад аваад явсан, сүүлдээ ******* мэдсэн байх гэж бодож байна.Мөнгө төгрөгийн хэрэг болсон учраас хулгай хийсэн. Тухайн үед эзэнгүй үхэр байсан хэний үхэр байсныг мэдээгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/,

.....Би *******ыг машинд түлшийг хийж хөлсөлж авч явсан. Тэгээд би хэрэг гардаг өдөр /памбага/-ийн 88811448 гэсэн дугаар өөрийн гэсэн дугаарын утсаар залгаж яриад хаана байгаа юм вэ гэхэд хөдөө явж байна гэхээр нь хаана явж байгаа талаар асуухад Баян-Овоо сумын өвөрт  явж байна гэснээр наанаа хүлээж бай очиж уулзах хэрэгтэй байна гэхэд хурдан ирэх юм уу гэхээр нь наана руу чинь явж байна гээд салгасан. Баян-Овоо сумын Антен уулын өвөрт очиход , /памбага/ хоёртой уулзаад хаана явж байгаа юм вэ гэхэд би хөдөө явж байна гэхээр нь надад мотоциклийн хэрэг байна чи мотоциклоо өгчих гэхэд дуугарч чадахгүй бие өвдөөд байна гэхээр нь машин ороод суучих гэсэн тэгэхэд би яараад байна чадахгүй гээд байхаар нь би чамд тус болж байсан одоо надад тусалчихаа гэхээр ажил ихтэй байна энэ хүний бие муудаад байна гээд байхаар нь чи ямар ч л байсан надад тусалчих гэсэн чинь за тэгье гээд цуг явахаар болоод мотоциклийг нь ачаад цаашаа явсан. Галуут сумын 2 дугаар багийн Жаргалантын голын амбаартай, чулуун хороо бүхий хаваржаа нь дээр очсон. Тэгээд би та гурав энд байж бай гээд мотоциклоор ганцаараа үхэрт яваад уулын бэлд байсан үхрүүдээс 5 тооны үхэр тууж ирээд *******, хоёрыг надад туслаад гараад өг гээд тэр хоёрын хамтаар 5 тооны үхрийг гаргасан. Мал гаргахад оролцоогүй. Бие нь өвдөөд машин дотор хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87/,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би *******д бензиний мөнгө 150,000 төгрөгийн өгсөн. Тэгээд дараа нь хэдэн төгрөг гэж хэлсэн. Би *******ыг дагуулж явахдаа “хөдөө идэш хоолонд яваад өг, нэг тус болооч, чамд бензинийг өгнө” гэж хэлээд тээврийн хэрэгсэлд 150,000 төгрөгийн шатахуун хийж өгсөн. Би *******д хулгай хийх талаараа хэлсэн. ******* нь “орой болчихлоо, айлын гадаа янзалъя” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь машин тэрэг очихгүй. Би 5 үхрийг авчрах гэж удсан. Тэгээд харанхуй бүрийтэй уралдаж орж ирсэн.Би гэдэс дотор ширийг өөрөө янзална гэсэн. Та нийт 5 үхэр гаргасан. Түүний 4 үхрийн махыг хураалгасан. Би нэг үхрийг хүнд өгсөн. Би Улаанбаатар хот руу Энхтүвшин гэдэг хүнд зарсан. Тухайн газрыг манай хаваржаа байгаа юм л гэж хэлсэн. Би үхрээ тууж ирэхдээ миний үхэр байгаа юм гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* миний хулгай хийхийг мэдсэн байх гэж мэдүүлэг өгсөн байдаг би тэгж мэдүүлээгүй. Тухайн хаваржаа нь мал байгаа айлын хаваржаа юм байна  лээ. Би  үхэр тууж ирэхэд оройны 5-6 цаг болж байсан. Аймгийн төвөөс өдрийн 2 цагт гарсан. Ж.тэй антены энд таарсан. Тухайн газарт очиход гэгээтэй байсан. 5 үхрээ туугаад ирэхэд харанхуй болсон. Ж., ******* нар үхрийн аман дээр байж байсан. Би өөрөө бугуйлдаад сүхээр цохиод унагаасан. Энэ хоёр нэг нэгийг нь хуулсан. ******* бол үзэгдээгүй гэв.

4. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр над руу гэх хүн нь намайг хөдөө яваад өгөөч гэж гуйсан, тэр үед нь би завгүй байсан болохоор завгүй байна гэж хэлсэн юм аа. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр 11-12 цагийн үед гэх хүн нь дахиад над руу залгаад хөдөө явах гэсэн чинь ахад нь унаа олдохгүй байна чи хүрээд ирье ах нь хөл мөнгийг нь өгнө гэсэн, тэгэхээр нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ний орой 16-17 цагийн үед хөдөөнөөс Баянхонгор аймгийн төв дээр ээж Цэдэвийнд ирж хоноод, маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өглөө ах руу та юу болсон бэ гэсэн чинь Алтангэрэл гэх хүн нь бензин тосны мөнгө хөөцөлдөөд явж байна иргээд ярь чи хүлээж бай гэсэн.Тэгээд өдөр 15-16 цагийн үед над дээр ирээд явахаар болсон. Тэгээд бид хоёр Онцгой байдлын хажуу талын Хонгор Жаст ШТС-аас гэх хүн нь виза картаа уншуулж 130.000 төгрөгөөр түлш хийж өгсөн. Тэгээд надад бол Алтангэрэл гэх хүн нь ах нЬ чамд хөлс өгнө гэсэн. Тэгээд Баянхонгор аймгийн төвөөс гарах үедээ 10 мянгатын голоор өгсөж яваад замд нэг жижиг машинаас шуудайтай юм аваад машины ард талын тэвшин дээр тавьсан. Тэгээд Баянхонгор аймгийн төвөөс 10 мянгатын голоор гарч яваад Баян-Овоо сумын над талд мотоциклтой 2 хүнтэй тараад Алтангэрэл ах би уулзалтын гэсэн тэгээд буугаад нөгөө хоёр хүнтэй Алтангэрэл ах уулзаж байгаад иргэж машин ирээд машинаа унтраачих мотоцикл ачаатий гэсэн тэгээд миний машины ард талд мотоцикл ачаад тэгээд нөгөө мотоциклтой явсан хоёр хүн нь хойд талын суудал дээр суугаад ах миний хажууд суугаад тэгээд гэх хүн нь зам загаад манай мал хөдөө манай дүү дээр байдаг юм аа гэж надад хэлээд нэрийг нь мэдэхгүй газар очсон. Тэгээд тухайн газар очоод Алтангэрэл гэх хүн нь машины араас мотоцикл буулгаад би яваад би үхрээ туугаад ирье гээд явсан. Тэгээд гэх хүн нь хэсэг хугацааны дараа машин дээр ирээд доошоо яваад манай хаваржаа байгаа очоод хүлээж бай гэж хэлсэн би Алтангэрэл гэх хүний зааж өгсөн гэх хаваржаа дээр очоод байж байсан чинь гэх хүн нь 5 тооны үхэр туугаад ирсэн. Тэгээд хаваржааны хороо руу 5 тооны үхрийг хашиж оруулаад хороон дотор нь 5 тооны үхрээ янзалсан. Тэгээд би үхэр янзалж байх үед гэх хүнээс танай дүүгийнх хаана байдаг юм гэсэн чинь манай дүүгийнх хол байдаг юм аа. Тэгээд газар ойрхон болохоор энд янзаЛж байгаа юм гэж надад хэлсэн. Үхэр янзалж байх үед мотоциклтой явж байсан хоёр хүний нэг нь машин дотор бие нь өвдөөд байна гээд хэвтэж байсан харин нэг нь Хорооны ам хааж зогсож байсан. Тэгээд Алтангэрэл нь машины ард тавсан байсан шуудайтай зүйлээсээ бугуйл гаргаж ирээд үхрээ бариад унагаад байсан. Би нөгөө танихгүй өндөр хүнтэй хорооны хаалган дээр үхэр гаргахгүй гээд хашиж хааж байсан. Алтангэрэл гэх хүн нь үхрүүдээ унагаачихаад туслаа дахь гэсэн тэгэхээр нь би Алтангэрэлд тусалсан. Тэгээд би машин дээрээ шуудайнаас гаргаж ирж мах тавих гэж бэлдсэн. Тэгээд эхлээд хуулаад дууссан махыг нь машин дээрээ ачсан юм аа. Тэгээд махаа ачиж дуусаад цас ихтэй байна мотоцикл явахгүй гээд мотоцикл машин дээр махан дээрээ ачаад голоос уруудаж яваад би газар мэдэхгүй байсан болохоор хаагуур явсан гэдгийг нь би мэдэхгүй явж байгаад нэг мэдэхэд Баянхонгор аймгийн Зээргийн шил дээр гарч ирээд Нөгөө хамт явсан мотоциклтой хоёр хүн нь мотоцикл буулгаад яваад өгсөн. Тэгээд Алтангэрэл бид хоёр Баянхонгор аймгийн төв руү орж ирээд Алтангэрэл нь гудамжныхаа харалдаа буугаад үлдсэн тэгээд мах хийх газар алга чи махаа түр байлгаж байгаарай гэж надад хэлсэн. Тэгээд би машин дээр байсан 4 үхрийн махыг нь ээжийнхээ хашаа болох Баянхонгор сумын *******чулуут 5 дугаар багийн 5-6-770 тоотод амбаарын өмнө буулгаад нэг үхрийн махыг нь машинаас буулгалгүй хойшоо Зоригоо гэх найзынхаа гэрт очоод байж байсан чинь Алтангэрэл араас ирээд ачаатай явсан нэг үхрийн махыг жижиг машинтай ирээд аваад явсан. Тэгээд би ахыг найз Зоригоо гэх айлдаа хүлээж байгаад орой харанхуй болохоор нь би гэх дүүгийнхээ гэрт очиж хоносон юм аа. Тэгээд би Мөнх-Эрдэнийн гэрт хоночихоод өглөө буцаад Зоригоо гэх найзынхаа гэрт ирээд унтаж байсан чинь цагдаа нар ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр үхэр нядалж байх үед мотоциклтой явсан 2 хүний өндөр хар хүн нь оролцсон харин нэг жижиг шар нь машин дотор бие өвдөөд байна гээд машинд хэвтэж байсан. Баянхонгор аймагт ирээд цагдаа нар ирэх үед нь мэдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр гэх хүн нь бие нь өвдөөд байна гээд машин дотор хэвтэж байсан нь үнэн. Бор гэх айл нь манай ээжийн хашаанд байдаг байсан айл байгаа юм аа. Манайхтай хамт айл байсан нь Эрдэнэцогт руу нүүгээд би малын тууж өгсөн. Тэгээд сүлжээгүй байсан болохоор утас холбогдохгүй байсан.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95-97 /,

5. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: .....  2022 оны 01 дүгээр сарын 15-ний Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн "Дунд байдас" гэх газарт байдаг гэрээсээ орой 20 цагийн үед 63-14 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаар яваад аймгийн төвд байдаг ээжийнхээ гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Багаа ах гэсэн дугаараас миний гэсэн дугаар луу залгаж яриад мөнгөний ажил байна явах уу гэхээр нь тэгье гэхэд за чи байж бай явахаар залгая гээд салгасан. Би тэр өдөр ээжийнхээ гэрт өнжсөн. Өдөр 15 цагийн үед ах гэсэн дугаараас залгаад явъя хүрээд ир гэхээр нь за 63-14 БНХ улсын дугаартай вонго маркийн машинаа асаагаад 10 мянгатад байдаг цэцэрлэгийн хажууд очоод зогсоход удалгүй нэг машин ирж зогсоод ах машинаас бууж ирээд бүтээлэг, ууттай зүйл гаргаж ирээд тээшин дээр шидчихээд машин суусан. Тэгээд бид хоёр машинаар хөдөлж 10 мянгатаас уруудаж төв замаар явж байгаад Онцгой байдлын замын эсрэг талд байдаг "Хонгор жайст" колонк дээр очиж зогсоод 111,000 төгрөгөөр түлш авахад ах түлшний мөнгийг төлсөн. Тэгээд бид хоёр аймгийн төвөөс Баян-Овоо сум руу явж байхад ногоон өнгийн мотоциклтой 2 хүн ирж байхад ах наад хоёр хүн чинь мөн байна зогсоорой гэхээр нь зогссон. Бид хоёр машинаас буухад ах мотоциклыг нь ачъя гээд машинд ачсан. Тэгэхэд ах энэ хоёр хүнийг таних уу гэхээр нь би танихгүй гэсэн тэгээд Би машин бариад хажуу талд ах арын суудал дээр танихгүй 2 хүн суухаар нь би хөдлөөд явах ард сууж явсан танихгүй нэг залуу зам заагаад Баян-Овоо сумын дээд замаар өгсөж яваад Галуут сумын Жаргалантын гол гэх газарт очиход харанхуй болоод сар гарсан байсан. Тэндээс гол уруудаж 8-9 километр газар яваад нэг айлын хаваржаа дуу газарт очиж зогссон. Тэгээд машинд ачсан мотоциклыг бид 4 нийлж буулгахад нөгөө хоёр хүн мотоциклыг унаад явсан. ах бид хоёр машиндаа үлдсэн. Хэсэг хугацааны дараа ахтай нэг хүн утсаар яриад энэ хавиар үхэр байхгүй байна эргээд өгсөж бай гээд салгасан. Тэгээд ах бид хоёр хөдлөөд холгүй 1-2 километр газар яваад толгой давсан чинь мотоциклтой явсан хоёр хүн урдаас гарч ирэхээр нь зогссон. Тэгсэн ах араар сууж байсан хүнийг чи машинд суу би араар нь сууя гээд мотоциклын араар суугаад явсан. би араас нь машинаар нөгөө хүнийг нь суулгаад дагаад 5-6 километр газар яваад Жаргалантын давааны хажуугаар өгсөөд явж байхад хоолойд үхэр туугаад ирж байгаа харагдахад миний утас дуугарахаар нь авахад ах чи наа байж байя гээд салгасан. Тэгээд удалгүй ах явган, нөгөө хүн нь мотоциклоор нилээн хэдэн тооны үхэр туугаад ирээд, ах чи наанаасаа хөдлөөд толгойн тийшээ урууд гэхээр нь машинаа асаагаад эргээд уруудаад 1 километр яваад нэг айлын хаваржаа гэмээр хороотой газар ирээд зогсоод, хүлээж байхад ах мотоциклтой хүнтэй үхэр туугаад ирэхээр нь бид хоёр машинаас буугаад тууж ирж байсан үхрийн хоёр талаар цохиж унасан. Тэгээд бид мөн адилаар 5 тооны үхрийг цохиж газарт унагасан барихад нь бид гурав хамжиж тушиж барьж байхад ах сүхээр дух нь дээр нь алхаад хороо руу шахаад үхрүүдийг хороонд оруулсан. Тэгсэн бугуйлдаад тэгээд бид 4 нийлж унагасан 5 тооны үхрийн арьсыг хуулж, гэдэс дотрыг нь хөдлөөд уруудаад гол руу очоод голоо дагаж уруудаж явж байхад цуг явсан гаргаад махыг нь 4 хувааж мөчилж мах болон мотоциклыг машиндаа ачаад хүмүүс надад наагуураа яваа гээд зам зааж явсаар байгаад аймгийн Зээгийн шил дээр ирээд зогссон. Тэгэхэд нөгөө 2 хүн мотоциклыг машинаас буулгаад асаагаад
явсан. Тэгээд ах бид хоёр тэр газарт хэсэг хугацаанд унтаж байгаад гэгээ оруулаад аймгийн хойд 10 мянган талаас орж ирээд төв замаар явахгүй замын хажуугаар явж байгаад ахыг гэрийнхэн харалдаа ирж зогсоход ах буусан. Тэгээд би машинаар уруудаж яваад найз Зоригийнд очсон. тэгээд хэсэг хугацаанд дараа гэрээс нь гарч ирээд машинаа асаагаад амьчуулд байдаг найз Борын хашаанд очиж зогсоод Борыг дуудахад гэрээс гарч ирсэн. Борт машиныхаа гражыг онгойлгочих мах оруулъя түр тавьчихъя гэхэд хэний юун мах юм вэ гэхээр нь миний өөрийн мах байгаа юмаа гээд машинаас махыг ганцаараа зөөж оруулж байхад Бор гэр лүүгээ орсон. Тэгээд би махаа оруулчхаад Борыг дуудаж гаргаж ирээд гражаа хаачихаараа гэж хэлээд машинаа асаагаад Зоригийн хашаанд машинаа оруулж орхичхоод тэндээс найз Мөөжиг гэдэг найзынхаа гэрт нь очиж хоносон. Тэгээд би маргааш мөөжигийн гэрээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өглөө босоод Зоригийн гэрт очоод унтаж байхад цагдаа нар орж ирсэн.  ах надтай утсаар ярихдаа мөнгөний ажил хийх үү үхэр байна гэхээр нь за гэж хэлээд цуг явсан. Бид нар үхрийг гаргахдаа 3-4 хутга, 1 сүх, бугуйл ашигласан. Үхэр гаргахдаа ашигласан хутга, сүх, бугуйлыг ах авчирсан. Одоо хутга, сүх, бугуйл хаана байгааг мэдэхгүй ах аваад явсан. Миний жолоодож явсан 63-14 БНХ улсын дугаартай вонго маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийнх одоогоос 3 жилийн өмнө нь хүнээс худалдаж авч байсан. тээврийн хэрэгслийн бичиг баримт нь суманд байгаа.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-80/,

....5 тооны үхрийг ах болон танихгүй нэг залуугийн хамтаар 3 уулаа гаргасан. Тухайн үед нэг нь миний бие өвдөөд байна гээд машинд сууж байгаад бууж ирээд мал төхөөрч байхад бид нарын хажууд ирээд, суугаад яваад л байсан. Тухайн үед 4 үүлээ явсан болохоор 4 үүлээ гаргасан гэж хэлсэн. : Аймаг ах бид хоёр нэг айлын гадаа ирэхэд жижиг цагаан өнгийн машинаар ирсэн. тэгээд ах, 2 нэг үхрийн махыг буулгаад тэр айл руу оруулах гэсэн чинь энэ гэр цоожтой байна гээд цагаан машинд хийсэн. Тухайн үед цагаан машинаас бууж ирэхээр Памбагын гэр машин байна юм байна гэж бодсон....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105/,

6. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******тэй нэг нутаг биш ээ. Манай авга ахтай найз гэж байсан. Манай авга ах л мэдэж байсан. Нэг нэгнээсээ адуу мал сурдаг байсан. Би хааяа адуу мэргэлүүлдэг. ******* намайг өмнө нь Говь-Алтай аймаг руу алтанд явъя гэж хэлж байсан. Мөнгөний ажил байна. Самарт явах уу гэж хэлж байсан. Тухайн үед унаж явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Та хэдэн цагт *******тэй нар жаргаж байхад уулзсан. Би Ж., ******* нарыг танихгүй. ******* үхэр туугаад ирэхэд үед бүрэнхий болсон байсан. ******* үхэр туугаад ирэхдээ “Миний үхэр байгаа юм. Миний хаваржаа байгаа юмаа гэсэн. Миний мал дүү дээр байгаа юм” гэж хэлсэн. Хаваржаа гэх газар нь хэний эзэмшлийнхийг мэдэхгүй. Би нэг үхрийг нядалсан. Би өөрөө малтай. Би идэш хийдэггүй. Би хүнээр малаа гаргуулдаг. Уг үхрийг нядалчхаад гэдэс дотрыг аваагүй. Би үхрийн гэдэг дотрыг авахыг ******* авах талаар хэлэхэд “Манай дүү энд байдаг. Маргааш би янзалчихна” гэж хэлсэн. Ж. нэг үхрийг нядалсан. ******* нь бие өвдөөд байна гэсэн. ******* нь машины арын суудалд бие өвдөөд байна гэж хэвтээд байсан. Машинаас гарч ороод байсан. Би 5 үхэр тууж ирээд орой үдшээр мал гаргахаар хулгай биш байх л гэж бодсон. Би тухайн газрыг мэдэхгүй. Дүүгийнд чинь очиж үхрээ гаргая гэж хэлэхэд ******* нь одоо машин тэрэг явахгүй. Манай үхрийн бэлчээр гээд үхрийг янзалсан гэв.

7.  Шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр аймгийн төвд байдаг гэртээ байсан. гадуур явж байгаад тай зах дээр таарахад юм ярьж байхдаа би хөдөө явах гэж байгаа гэсэн чинь би коронодчих шиг боллоо хөдөө явахаар болоо намайг хүргээд өгөөч гэхээр нь за гээд бид хоёр салгасан. Тэгээд 15 цагийн үед ыг 10 мянгат байдаг гэрээс нь очиж аваад хойшоо Баян-овоо сумын антены наад өврөөс явж байхад утас дуугарахаар нь авахад байсан чи хаана байгаа юм вэ гэхээр нь би хөдөө байж байна гэхэд чи наана байж бай очоод уулзъя гэхээр нь би яараад байна гэхэд байж бай гээд салгасан. Тэгээд г ирэхийг хүлээгээд 20-30 минут болоод цэнхэр өнгийн ачааны машинаар хүрч ирээд уулзсан. надад чи мотоциклоо өгчихөө би хойшоо идшиндээ яваад, мал борлуулах гэсэн юмаа гэхээр нь би явах яаралттай ажилтай гэсэн чинь чи ямар тусгүй юм вэ би чиний малыг онд оруулж өгч байсан нэг удаа тус болох байлгүй дээ байхаар нь тэгвэл эрхтэн яваад ирье гээд цуг явахаар болоод мотоциклийг ачаад Баян-овоо сумын дээд талаар гараад цаашаа яваад байсан ямар нэртэй газар байсныг мэдэхгүй байна. /тухайн газар орны нэрийг нь мэдэхгүй байсан/ бүрэнхий болж байхад уулын өвөр ирж зогсоод бид нар машинаас бууж харахад чулуу хороотой, хажуу даа модон байшинтай газар байсныг энэ манай хаваржаа байгаа юм гэж хэлээд мотоциклоор ганцаараа үхрээ туугаад ирье гээд явсан. Тэгээд харанхуй болсон байхад 22 цагийн үед мотоциклоор 5 тооны үхэр туугаад ирээд гарган гээд байхаар нь харанхуй болчихсон байна айлын гадаа гаргаж болдоггүй юм уу гэхэд энэ хавиар ойр айл байхгүй, энэ манай хаваржаа дуугүй  эндээ гаргая гэж хэлсэн. Тэгээд бүх үхрийг гаргасан. Би жолоочийн хамтаар үхэр гаргаж өгөхөд нь тусалсан. Тухайн үед би ахад энэ чинь юу-болж байна вэ!хулгайн үхэр гаргаад янз бүр болоод байгаа юм биш биз гэхэд дуугаа бай би өөрийнхөө үхрийг гаргаж байна гээд байсан. тухайн үед гэдэс баасыг авдаггүй юм уу гэхэд би өөрөө эргэж ирээд авчихнаа гээд байсан. тэгээд 5 таван үхрийг янзалчихаад арьс шир, гэдэс дотрыг нь тэндээ орхичихоод үхрийн махыг нь машинд ачсан. Тэгээд би д хэлэхдээ эндээс замаа залгаад явчихъя гэхэд миний бие өвдөөд байна маргааш эмнэлэг үзүүлье гээд байхаар нь мотоциклийг нь машинд ачаад бид дөрөв машинаар шууд аймаг яваад шөнө харанхуй болсон байхад ирээд 10 мянгатын хойхон байдаг Зээгийн шил гэх газар буугаад мотоциклоо буулгаад ыг араар суулгаад хөдөлж яваад ыг гудмынхан үзүүрт нь буулгачхаад гэртээ ирсэн. Үүнээс хойш , болон жолооч нартай дахиж уулзаагүй. Утсаар яриагүй. Би 2022 оны 02 дугаар сарын 25 гээд хөдөө мал дээрээ гарсан. Миний мэдүүлэг дээр дурдагдсан гэх хүнийг гэдэг юм. Бид нар дуудах үедээ гэж дууддаг.  2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр , ******* хоёр үхэр гаргаж байх үед би үхэр хашсан байсан хашааны хаалга дээр байсан. , ******* хоёр л хашсан байсан үхрүүдийг төхөөрч байсан. Намайг цагдаа нар дуудах үед нь би цагдаа дээр ирээд мэдсэн...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 114-115 /,

....Би тухайн хэрэг гардаг өдөр Баянхонгор сумаас Бөмбөгөр сумын Босго гэх газарт гэх хүнийг хүргэж өгөх зорилгоор өөрийн мустанг 5 маркийн хар ногоо өнгийн мотоциклтой явж байтал аймгийн ар талд байдаг антены ойролцоо миний утас дугарахаар нь утсаа аваад ярьсан чинь гэх Галуут сумын танил залуу надтай ярьсан ба надтай утсаар яриад уулзах хэрэг байна гээд миний араас цэнхэр өнгийн портер маркийн машинтай нэг танихгүй залуутай хамт ирээд надтай уулзаад хамт Галуут сум руу явчихаад ирье банкинд мөнгө төлөх хэрэг байна гээд байхаар нь зөвшөөрөөд би мотоциклтойгоо явж өгөхөөр болоод мотоциклоо машин дээр нь ачаад Галуут сумын нутагт байдаг эзэнгүй өвөлжөөн дээр ирсэн тэр өвөлжөөг өөрийнхөө өвөлжөө байгаа юм гээд миний мотоциклийг буулгаж асааж унаад ганцаараа урд зүг рүү яваад өгсөн. Харин болон машины жолооч бид 3 машин дээр үлдээд хүлээсэн тухайн үед шөнө болсон байсан. Удалгүй Алтангэрэл 5 тооны сарлагийн үхэр тууж ирээд миний өөрийн үхэр байгаа юм гэж хэлээд тус үхрүүдийг портер маркийн жолоочтой нийлж гаргаж янзалсан. Тэгээд машин дээрээ гаргаж нядалсан 5 тооны сарлагийн үхрийнхээ махаа ачаад явсан өөр зүйл болоогүй. Уг хэрэгт ашигласан мотоцикл миний өөрийн мотоцикл байсан юм. Тус мотоцикл одоо байхгүй эвдэрч хэмхрээд тараагаад дууссан. Би тус хэрэгт ашигласан мотоциклийг 2017-2018 оны үеэр хуучин мотоцикл байхаар нь 100,000 төгрөгөөр авч байсан. Тус мотоциклийг фэйсбүүк зар дээрээс харж байгаад танихгүй хүнээс авч байсан. Одоо миний хуучин мотоцикл байсан бол 50,000 төгрөгийн үнэтэй мотоцикл байх байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 53/,

8. Шүүгдэгч  Ж.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр аймгийн төвд байдаг гэртээ байсан. гадуур явж байгаад тай зах дээр таарахад юм ярьж байхдаа би хөдөө явах гэж байгаа гэсэн чинь би коронодчих шиг боллоо хөдөө явахаар болоо намайг хүргээд өгөөч гэхээр нь за гээд бид хоёр салгасан. Тэгээд 15 цагийн үед ыг 10 мянгат байдаг гэрээс нь очиж аваад хойшоо Баян-Овоо сумын антены наад өврөөс явж байхад утас дуугарахаар нь авахад байсан чи хаана байгаа юм вэ гэхээр нь би хөдөө байж байна гэхэд чи наана байж бай очоод уулзъя гэхээр нь би яараад байна гэхэд байж бай гээд салгасан. Тэгээд г ирэхийг хүлээгээд 20-30 минут болоод цэнхэр өнгийн ачааны машинаа хүрч ирээд уулзсан. надад чи мотоциклоо өгчихөө би хойшоо идшиндээ яваад, мал борлуулах гэсэн юмаа гэхээр нь би явах яаралттай ажилтай гэсэн чинь чи ямар тусгүй юм вэ би чиний малыг онд оруулж өгч байсан. нэг удаа тус болох байлгүй дээ байхаар нь тэгвэл эрхтэн яваад ирье гээд цуг явахаар болоод мотоциклийг ачаад Баян-овоо сумын дээд талаар гараад цаашаа яваад байсан ямар нэртэй газар байсныг мэдэхгүй байна. Тухайн газар орны нэрийг нь мэдэхгүй байсан/ бүрэнхий болж байхад уулын өвөр ирж зогсоод бид нар машинаас бууж харахад чулуу хороотой. хажуу даа модон байшинтай газар байсныг энэ манай хаваржаа байгаа юм гэж хэлээд мотоциклоор ганцаараа үхрээ туугаад ирье гээд явсан. Тэгээд харанхуй болсон байхад 22 цагийн үед мотоциклоор 5 тооны үхэр туугаад ирээд гаргана гээд байхаар нь харанхуй болчихсон байна айлын гадаа гаргаж болдоггүй юм уу гэхэд энэ хавиар ойр айл байхгүй, энэ манай хаваржаа дуугүй л  эндээ гаргая гэж хэлсэн. Тэгээд бүх үхрийг гаргасан. Би жолоочийн хамтаар үхэр гаргаж өгөхөд нь тусалсан. Тухайн үед би ахад энэ чинь юу болж байна вэ хулгайн үхэр гаргаад янз бүр болоод байгаа юм биш биз гэхэд дуугаа бай би өөрийнхөө үхрийг гаргаж байна гээд байсан. тухайн үед гэдэс баасыг авдаггүй юм уу гэхэд би өөрөө эргэж ирээд авчихна гээд байсан. тэгээд 5 таван үхрийг янзалчихаад арьс шир, гэдэс дотрыг нь тэндээ орхичихоод үхрийн махыг нь машинд ачсан. Тэгээд би д хэлэхдээ эндээс замаа залгаад явчихъя гэхэд миний бие өвдөөд байна маргааш эмнэлэгт үзүүлье гээд байхаар нь мотоциклийг нь машинд ачаад бид дөрөв машинаар шууд аймаг яваад шөнө харанхуй болсон байхад ирээд 10 мянгатын хойхон байдаг Зээгийн шил гэх газар буугаад мотоциклоо буулгаад ыг араар суулгаад хөдөлж яваад ыг гудмынхан үзүүрт нь буулгачихаад гэртээ ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/,

....Бид 4 нийлж 5 тооны үхрийн арьсыг  хуулсан нь  худлаа. ах. ******* хоёр үхэр нядалж гаргаж байгаад ах надад хэлэхдээ энэ миний үхэр байгаа юм, туслаад өгөөч гэхээр нь нэг үхрийнхэн хөлнөөс нь барьж өгсөн. үхрийн махыг ах, ******* нар өөрөөсөө машинд ачсан. Мотоциклийг ах, ******* бид3 нийл байгаад ачсан. Тухайн үед ы бие өвдөөд машинд хэвтэж байсан. тухайн үед би цэвэрхэн хувцастай байсан юм. над руу 13-14 цагийн үед утсаар залгаад хөдөө явах унаа байна уу гэхээр нь би хөдөө явна гээд салгасан. тэгээд би ы гэр рүү явж байхдаа утсаар залгаад танайх руу очиж байна гараад ир гэхэд за гээд салгасан. би ыг гудамжинд явж байхад нь очиж зогсоод, мотоциклынхоо  араар суулгаад явсан. Миний ярьсан зүйл үнэн зөв, үхэр нядалсан газраас би хөдөө гэр рүүгээ явах гэхээр зам мэдэхгүй, цуг явсан хүний бие өвдөөд хэвтээд машинаас гарч ирээгүй учраас би мотоциклоо машинд ачаад цуг аймаг руу яваад аймгийн хойно байдаг Зээгийн шил дээрээс мотоциклоо буулгаад, ы хамтаар цуг яваад, ыг гудмынхан үзүүрт буулгачихаад, би гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103/,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж. мэдүүлэхдээ: :******* нь надад “Манай үхэр байгаа юм. Би банкны мөнгө төгрөгтөө өгөх гэж байгаа юм. Намайг тус болооч” гэж гуйсан. Тэгээд тэнд үхрийн гэдэс дотрыг орхиод явсан. Би мотоциклтой явж байсан. Малын махаа борлуулчхаад мотоциклд шатахуун хийж өгөх талаар надад хэлсэн. Би тэгэхээр нь шатахуунаар яах юм бэ гэж хэлсэн. Тэгээд л би мотоциклоо буулгаж аваад ирсэн гэв.

10. Шүүгдэгч  *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн төвд гэртээ байсан. // утсаар залгаад би хөдөө явах гэж байна хаашаа гэсэн чинь Бөмбөгөр сум руу гээд цуг явах уу гэхээр нь за гээд салгасан. 13 цаг өнгөрч байхад Мөнх-Эрдэнэ манайд хүрч ирээд явах уу гэхээр нь за гээд бид хоёр Мөнх- Эрдэнийн хар өнгийн мотоциклоор 10 мянгатын гол өгсөөд аймгаас гараад явж байхад Мөнх-Эрдэнийн гар утас дуугарахад авах гээд зогсоод утсаар ярьж байгаад салгаад надад хэлэхдээ Алтангэрэл яриад хаана байгаа юм бэ гэхээр нь хөдөө явж байна гэж хэлсэн чинь байж бай явж, очоод уулзъя гэж байна гээд ирэхийг нь хүлээгээд Баян-Овоо сумын урд талын овоотойн өвөр зогсож байхад 30-40 минут болоод Цэнхэр өнгийн давхар кабинтай машинаар танихгүй жолоочийн хамтаар хүрч ирсэн Мөнх-Эрдэнэтэй уулзаад ярилцахдаа мотоциклийн хэрэг байна хойшоо яваад мал янзалчихаад ирье гэхэд ы бие өвдөөд байгаа юм шиг байна гэрт нь буулгаж өгчихөөд явъя гэхэд чи юу сүртэй юм вэ би чамд хэрэг болох үед хэрэг болж байсан чи яасан сүртэй юм вэ ганц удаа гуйж байхад яваад өгчихөөч гэхэд Мөнх-Эрдэнэ /памбага/ би яараад байна мал дээрээ очих гэж байгаа гээд байна. Тэгээд Мөнх-Эрдэнэ, ыг гэрт нь хүргэж өгье гэсэн чинь Алтангэрэл чи ямар сүртэй юм вэ би чиний адуу малыг харж өгч байсан чи ямар маягтай юм вэ гээд байхаар нь памбага за тэгье гэж хэлээд мотоциклийг машин дээр ачаад яваад, цаашаа явж байхад харанхуй болсон. Тэгээд нэг газарт очиж зогсоод би уулаас үхрээ дараад Хүрээд ирье гээд тэр гурав буугаад ачсан мотоциклийг буулгаад явсан. Тэгээд жолооч нь орж машинд суугаад үхэр мал ирлээ гээд байсан. Тэгээд би машин дотор сууж үлдээд жолооч машинаас явсан. Тэгээд би бие засахаар буухад тэр гурав нийлээд үхэр хаваржааны хашаан дотор хашсан харагдсан. Харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан Тэгээд тэр гурваас болж байна уу гэхэд болж байна чи яаж байна гэхээр нь өвдөөд байна хурдан явъя гэж хэлэхэд за гэхээр нь би машинд ороод хойд талын суудал дээр нь хэвтэж байсан чинь тэгээд нилээн удсаны дараа тэр гурав машин суугаад явъя гэхээр нь би мотоциклоор явж чадахгүй юм байна гэсэн чинь мотоциклийг ачъя гээд тэр гурав аччихаад хөдөлж яваад харанхуй байсан учраас хаана явж байгааг мэдээгүй. Тухайн үед миний бие өвдөөд толгой нь дээгүүрээ тэрлэгээ нөмрөөд хэвтэж байсан чинь аймаг руу ирчихлээ буугаараа гэхээр машинаас буусан Чинь аймгийн 10 мянгат байдаг Зээгийн шил гэх газарт байсан. Мотоциклийг машинаас буулгаад Мөнх-Эрдэнэ бид хоёр мотоциклоор яваад 10 мянгат байдаг гэрийнхээ гудмын үзүүрт буугаад гэртээ орсон. Тэндээс намайг буулгачихаад гэр лүү яваад өгсөн. Тэрнээс хойш би Алтангэрэл, Мөнх-Эрдэнэ хоёртой уулзаагүй.Тэгээд би маргааш нь шинжилгээ өгсөн чинь Ковид-19 дуссан байсан. Тэгээд гэртээ 7 тусгаарлагдаж эмчилгээ хийж байгаад бие гайгүй болоод хөдөө явсан. Би гэх хүний үхэр гэж ойлгож байсан. Тэгсэн чинь сүүлд намайг 2022 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Галуут сумын 2 дугаар багийн хурал болж байх үед би очсон юм. Тэгсэн чинь тэр хурал дээр манай сумын цагдаа ирсэн байж байгаад намайг цагдаа дээр авч ирсэн. Тэгээд цагдаа дээр ирээд хулгайн үхэр байсан гэдгийг нь би мэдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэх хүн нь зам зааж явж байсан. , ******* хоёр хоорондоо юм яриад яваад байсан. Надад гэх хүн нь ямар ч зүйл яриагүй. Харин тэй юм ярьж байгаад явахаар болсон би , гэх хоёр хүн хоорондоо юу ярьж байсан гэдгийг нь мэдэхгүй....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 130-132/,

11. Шүүгдэгч  *******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.....Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Баянхонгор аймгийн төвд гэртээ байсан. // утсаар залгаад би хөдөө явах гэж байна хашаа гэсэн чинь Бөмбөгөр сум руу гээд цуг явах уу гэхээр нь за гээд салгасан. 13 цаг өнгөрч байхад манайд хүрч ирээд явах уу гэхээр нь за гээд бид хоёр Мөнх-Эрдэнийн хар өнгийн мотоциклоор 10 мянгатын гол өгсөөд аймгаас гараад явж байхад Мөнх-Эрдэнийн гар утас дуугарахад авах гээд зогсоод утсаар ярьж байгаад салгаад надад хэлэхдээ яриад хаана байгаа юм бэ гэхээр нь хөдөө явж байна гэж хэлсэн чинь байж бай явж, очоод уулзъя гэж байна гээд ирэхийг нь хүлээгээд Баян-Овоо сумын урд талын овоотойн өвөр зогсож байхад 30-40 минут болоод цэнхэр өнгийн давхар кабинтай машинаар танихгүй жолоочийн хамтаар хүрч ирсэн. тэй уулзаад ярилцахдаа мотоциклийн хэрэг байна хойшоо яваад мал янзалчихаад ирье гэхэд ы бие өвдөөд байгаа юм шиг байна гэрт нь буулгаж өгчихөөд явье гэхэд чи юу сүртэй юм вэ би чамд хэрэг болж  байсан чи яасан сүртэй юм вэ ганц удаа гуйж байхад яваад өгчихөөч гэхэд /памбага/ би яараад байна мал дээрээ очих гэж байгаа гээд байна. ыг гэрт нь хүргэж өгье гэсэн чинь чи ямар сүртэй юм вэ би чиний адуу малыг харж өгч байсан чи ямар маягтай юм вэ гээд байхаар нь памбага за тэгье гэж хэлээд мотоциклийг машин дээр ачаад яваад, цаашаа явж байхад харанхуй болсон. Тэгээд нэг газарт очиж зогсоод би уулаас үхрээ дараад хүрээд ирье гээд тэр гурав буугаад ачсан мотоциклийг буулгаад явсан. Тэгээд жолооч нь орж машинд суугаад үхэр мал ирлээ гээд байсан. тэгсэн хаваржаа нь дээр очъё гэж байна гээд машинаа асаагаад бид хоёр , хоёр явж хаваржаа нь дээр очсоныг мэдээгүй. Жолооч бид хоёр хаваржаа дээр очоод жолооч машинаас буучхаад нөгөө хоёр ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би машин дотор сууж байгаад биед засахаар буухад тэр гурав нийлээд үхэр янзалж байсан. тэгээд тэр гурваас болж байна уу гэхэд болж~байна чи яаж байна гэхээр нь өвдөөд байна хурдан явъя гэж хэлэхэд за гэхээр нь би машинд ороод хойд талын суудал дээр нь хэвтэж байсан чинь тэгээд нэлээн удсаны дараа тэр гурав машин суугаад явъя гэхээр нь би мотоциклоор явж чадахгүй юм байна гэсэн чинь мотоциклийг ачъя гээд тэр гурав аччихаад хөдөлж яваад харанхуй байсан учраас хаана явж байгааг мэдээгүй. Тухайн үед миний бие өвдөөд толгой нь дээгүүрээ тэрлэгээ нөмрөөд хэвтэж байсан чинь аймаг руу ирчихлээ буугаараа гэхээр машинаас буусан чинь аймгийн 10 мянгат байдаг Зээгийн шил гэх газарт байсан. Мотоциклийг машинаас буулгаад памбага бид хоёр мотоциклоор яваад 10 мянгат байдаг гэрийнхээ гудмын үзүүрт буугаад гэртээ орсон. Тэндээс яваад өгсөн. Тэрнээс хойш би , памбага нартай уулзаагүй. Тэгээд би маргааш нь шинжилгээ өгсөн чинь Ковид-19 туссан байсан. тэгээд гэртээ 7 хоног тусгаарлагдаж эмчилгээ хийж байгаад бие гайгүй болоод хөдөө явсан. бид хоёрыг Баян-Овоо сумын урдхан тал байхад хүрч ирж, уулзаад мал янзлах гэсэн юм мотоциклийн хэрэг байна гээд мотоциклоо өгөөч гэхэд памбага ы бие өвдөөд байна гэхэд машин дотор байж байг чи яасан сүртэй юм вэ гээд байхаар нь памбага бид хоёр цуг явахаар болоод бид нар цуг явсан. нь бид нар хэлэхдээ уулнаас мал дарж, орж ирэх хэрэг байна. Машин гарахгүй мотоциклийг хэрэгтэй байна гээд дагуулаад явсан. Үхэр янзлахад би оролцоогүй. Машин дотор байсан. тэр гурав үхэр янзалсан. Хулгайнх байсанг мэдээгүй. хэлэхдээ манайхны үхэр уүланд байгаа мотоциклийн хэрэг байна гээд памбага бид хоёрыг аваад явсан. // утсаар ярьдаг байсан. /хэдэн сарын хэдний өдөр байсан, хэдэн удаа ярьсныг санахгүй/ утсаар мал чинь төлөлж байна уу, наад хавиар чинь алт шороо гарч байна уу гэж асууж байсан. ******* сарын дараахан утсаар залгаж яриад эхнэр хүүхдээ хот руу явуулах гэсэн чинь мөнгөний хэрэг байна мөнгөтэй бол зээлээч гэхээр байгаа хэзээ яаж өгөх юм вэ гэсэн чинь 5 сар гаргаад ямаа малаа самнаад өгье гэхээр нь 2,300,000 төгрөг өгсөн. Зээлсэн мөнгөө надад буцааж 5 сард өгсөн. 2022 оны 01, 02 дугаар сард Галуут сумын 2 дугаар багийн Овгорын дэл чулуу гэх газарт байж байгаад 2022 оны 03 сард уг газраас нүүгээд одоо Галуут сумын 2 дугаар багийн Бүлдэнгийн худаг гэх газарт байгаа....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,

.....Машинд ачсан мотоциклийг бид 4 нийлж буулгахад нөгөө хоёр хүн мотоциклийг унаад явсан. ах бид хоёр машиндаа үлдсэн. хэсэг хугацааны дараа ахтай нэг хүн утсаар яриад энэ хавиар үхэр байхгүй байна. эргээд өгсөж бай гээд салгасан. тэгээд ах бид хоёр хөдлөөд холгүй 1-2 километр газар яваад толгой давсан чинь мотоциклтой хоёр хүн урдаас гарч ирээд зогссон. Тэгсэн ах араар нь суусан байсан хүнийг машинд суу би араар нь сууя гээд мотоциклийн араар суугаад явсан нь худлаа. Миний бие халуураад машины арын суудал дээр нь хэвтэж байсан. машинд ачсан байсан мотоциклийг тэр гурав нийлж байгаад буулгасан. Тэр гурав машины гадаа байгаад байсан жолооч нь машинд орж гараад байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104/,

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би нөгөө гурвыг хараагүй. Машины цонх цан болчихсон байсан, харагдах зүйл байгаагүй. Би машинаас гарсан зүйл байхгүй. Миний хамаг биеийн яс янгинаад байсан. Тухайн машин дээр 5 тооны үхрийн мах, шир ачсаныг мэдээгүй гэв.

13. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн Вандаа гэх газарт байж байгаад аймгийн төвд гэр бүлээрээ ирсэн. Хөдөө гэрт 9 дүгээр ангийн хүүхэд ганцаараа хонио хараад үлдсэн бид нар аймагт 3 хоночихоод 2022 оны 01 дүгээр сарын 17-ны үдээс хойш хойд гэртээ очсон. Манай хүү малаа хариулж байгаад орой ирээд манай хаваржаан дээр шувуу цуглаад байхаар нь очсон чинь манай 5 тооны үхрийг нядалж гаргаад аваад явсан байна гэхээр нь нөхрийн хамтаар 2 дугаар багийн “хаваржаа” гэх газарт очиход хорооны урд талд 5 тооны үхрийг нядалж гаргаад гэдэс дотор арьс, толгой, хээлийг нь гаргачихаад махыг нь аваад явсан байхаар нь сумынхаа цагдаад дуудлага өгсөн. ...Нядалж гаргасан үхрүүд манай цул бор зүсмийн үнээ, сар бор, хойд талын нэг хөл нь шийр цагаан үнээ, хар зүсмийн үнээг нядалж гаргасан байсан. Саахалт айл болох Энхжаргалын хар цагаан хар үнээ, алаг буюу тарлан үнээг нядалж гаргаад махыг нь аваад явсан байсан. Манай үнээнүүд хээлтэй бүдүүн үхэр байсан. Би нэг үнээгээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 /,

14. Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн:...2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр аймгийн төвөөс саахалт айлынхаа хүмүүстэй цуг буцаад гэртээ ирсэн. Манай хүүхэд үхрүүдээ Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн хаваржаа гэх газраас бөөгнүүлэхээр явсан. "Гэгээд удалгүй утсаар залгаж яриад манайхны 5 тооны үхрийг хаваржааны урд нядалж гаргаад махыг нь аваад явсан байна гээд залгасан. Тэгээд үхрээ нядалсан газар луу Отгонжаргал, нөхөр нар явсан. Би гэртээ үлдсэн. Нядалж гаргасан үхрүүд нь 5ор зүсмийн, цул бор зүсмийн, хар зүсмийн, хар тарлан зүсмийн, хамар цагаан хар тарлан зүсмийн 5 тооны үнээ байсан. Би нэг үнээгээ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 /,

15. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2022 оны 01 дүгээр сарын 16-17-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Од нэртэй авто засвар дээр галч хийж ажилтай хонож байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өглөө ажлаасаа ирэх үед амбаарын урд талд ;том юм бүтээгээд тавсан байсан. Тэгээд юу юм бол гээд үзэх үед мах байсан: Би 2022 оны 01 дүгээр сарын 16-17-ний шилжих шөнө ажил дээрээ байсан болохоор ******* гэх хүнтэй уулзаагүй. Манай хашаанд ямар нэгэн граш байхгүй. Намайг таньдаг хүмүүс Бор гэж дууддаг....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 109 /,

16. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:... ******* манайд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө ганцаараа цэнхэр өнгийн бонго маркийн машинаар ирээд машинаа гэрийн хажууханд тавьчхаад орж ирсэн. Тэгээд удалгүй саарал өнгөтэй машин ирээд *******ыг аваад явсан. Тэгээд юу болсоныг би мэдээгүй. ******* манайд орж ирээд юм яриагүй чимээгүй байсан. *******ын унаж ирсэн машины ачаан дээр юу байсныг хараагүй. ******* гэрт орж ирэхдээ цэнхэр өнгийн дээлтэй орж ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 /,

17. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:.... ******* манайд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цагийн үед ганцаараа ирээд унтаж амарсан. Маргааш өглөө 09 цагийн үед босоод эмнэлэг рүү цай аваад явах гэж байтал ******* босож ирсэн. Тэгээд би гэрээсээ гарч яваад эргээд ирсэн чинь явсан байсан. ******* манайд ганцаараа алхаад ирсэн. ******* хэлэхдээ хойноос айлаас ирлээ гэж хэлсэн. Манайд ирээд ******* надтай ойр зуурын юм ярьж байгаад унтаад өгсөн.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/,

18. Гэрч Д.*******-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:....Би тухайн үед Баянхонгор сум Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг байсан. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/121 дугаартай захирамжийн талаар мэднэ тус захирамж нь цагдаагийн байгууллагад байгаа эд мөрийн баримтаар хураагдсан байсан махыг худалдан борлуулж прокурорын байгууллагын дугаарын дансанд байршуулах утга бүхий захирамж байсан. Уг захирамжийг үндэслээд Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилсон тус ажлын хэсгийн ахлагчаар манай санхүүгийн албаны дарга байсан гишүүд, миний бие болон нягтлан бодогч Б.Даваажаргал, нярав бид нар манай ажлын хэсэг үүрэг бол тухайн үеийн захын зээлийн ханшийг судалж үнэ тогтоох үүрэгтэй байсан. Харин худалдан борлуулах ажлын хэсэг нь тусдаа өөр хүмүүс байсан ба миний мэдэхээр нь тухайн үед ажиллаж байсан Засаг даргын тамгын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч худалдан борлуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тухайн үед манай ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж тухайн махны үнийг тогтоосон. Бид нар тухайн үед хураагдсан гэх махыг Цагдаагийн газрын баруун талын хуучин грашид очиж үзэхэд харлаж хатсан байдалтай махнууд байсан. Мөн 5 ширхэг сарлагийн үхрийн шир байсан тус ширнүүд нь мөн адил хатсан байдалтай байсан. Тэгээд манай ажлын хэсэг дунд зах дээр байдаг мах худалдан борлуулдаг 2 ченжтэй уулзаад цагдаагийн газрын грашид байх махыг үзүүлсэн чинь махыг хадгалах газар зориулалтын бус газар байна махны хувьд хатаж харласан урь идсэн байна зах зээлийн ханшаар авах боломжгүй гэсэн 1 ченж нь огт авахгүй харин 1 ченж нь хямд үнээр буюу 1 килограмм махыг 4300 төгрөгөөр бодож авахаар болоод тус ченж залууг мах худалдан борлуулах ажлын хэсгийн хүмүүстэй уулзуулж махыг борлуулсан. Харин 5 ширхэг үхрийн ширийг нэгийн нь 8,000 төгрөгөөр бодож үнэлгээ тогтоосон. Тэгээд тус мах, арьс ширийг худалдан борлуулах ажлын хэсэг зарж борлуулж шүүгчийн захирамжид заасан холбогдох дансанд байршуулсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Бид нар тус ченжид хэмжиж өгөхөд 489 килограмм мах байсан...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 47/,

19. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн:....Би тухайн үед Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан үндсэн ажил маань Засаг даргын тамгын газрын даргын хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилдаг байсан. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/121 дугаартай захирамжийн талаар мэднэ тус захирамж нь цагдаагийн байгууллагад эд баримтаар хураагдсан байсан махыг худалдан борлуулж прокурорын байгууллагын дугаарын дансанд байршуулах утга бүхий захирамж байсан. Уг захирамжийг үндэслээд миний өмнө байсан Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар 3 ажлын хэсэг томилсон тус 3 ажлын хэсгийн худалдан борлуулах ажлын хэсгийн худалдан борлуулах ажлын хэсгийн ахлагчаар би томилогдсон манай ажлын хэсэгт 3 хүн байсан ба нярав Буянзаяа байсан харин нэг гишүүнийг нь санахгүй байна. Тэгээд үнэлгээний ажлын хэсгээс тус махыг худалдан авах ченжийг олоод 1 килограмм махыг 4,300 төгрөгөөр бодож өгөхөөр болсон гэхээр нь манай ажлын хэсэг мах байсан Цагдаагийн газрын баруун урд талд байсан хуучин граш дээр очоод махыг үзэхэд тус мах нь хатаж харласан мах байсан. Мөн 5 ширхэг сарлагийн үхрийн арьс хатсан байдалтай байсан махыг хэмжиж үзэхэд 489 килограмм мах байсан. Тэгээд махыг худалдан авахаар болсон ченжид зарсан ба тус ченж нийт 2,102,700 төгрөг болоод мөнгийг бэлнээр өгсөн. Мөн 5 арьсны 40,000 төгрөг өгөхөөр нь би захирамжид бичигдсэн байсан дугаарын дансанд хийсэн. Тухайн үед яагаад тус махыг 4,300 төгрөгөөр зарах болсон шалтгаан нь гэвэл мах нь Цагдаагийн газрын грашинд 1 сар гаран болоод харлаж хатсан байдалтай байхаар нь муудаж хаяхаас сэргийлж хямд үнээр зарахаар болсон юм өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 49/,

20. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:....Би Баянхонгор сумын Засаг даргын тамгын газарт худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилдаг тус ажлыг 1 жил 6 сар хийж байна. Миний ажлын чиг үүрэг нь худалдаа үйлчилгээний газруудын бараа бүтэгдэхүүнд хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох мөн гар дээрээс худалдан борлуулж байгаа мах болон сүү сүүн бүтэгдэхүүн худалдан борлуулж байгаа ченж нарын зарж байгаа зүйлд хяналт тавих мөн иргэдэд худалдан борлуулж байгаа үнэ ханшийн судалгаа гаргаж хууль зүйн хэлтэст танилцуулдаг. Энэ чиглэлийн судалгааг давхар статистикийн хороо гардаг. Баянхонгор аймгийн статистикийн хорооны холбогдох мэргэжилтэн нь байхгүй байгаа миний авчирсан судалгаа нь статистикийн хорооны цахим сайтнаас гаргаж авсан баримтыг харахад үхрийн цул мах 2022 оны 02 дугаар сард 13,000 төгрөг 03 дугаар сарын байдлаар 14,000 төгрөгийн ханштай тус үнэ нь лангуу дээр иргэдэд зарж байгаа үнийн судалгаа байсан харин ченж нараас ямар үнэтэй зарж байгаа судалгаа байхгүй байсан. Миний өмнө ажиллаж байсан мэргэжилтэн нь энэ талаар судалгаа гаргаж байгаагүй ба би 2022 оны 05 дугаар сарын 20-ноос ажилд орсноос, хойш өргөн хэрэглээний бараа, мах сүү сүүн бүтэгдэхүүний үнийн судалгааг улирал тутам гаргадаг болсон. Би сарлагийн үхрийн мах арьс шир тухайн үед хэдэн төгрөгийн ханштай байсан талаар мэдэхгүй байна. Ченж нарын мах авч зарж байгаа үнэ ханш нэг өөр лангуу дээрээс худалдан борлуулж байгаа үнэ ханш бас өөр байдаг. Ер нь бол ченж нар авч байгаа ханш хямд лангуу дээр иргэдэд зарж байгаа ханш үнэтэй байдаг....гэх мэдүүлэг/ 3-р хх-ийн 51/,

21. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн TXY-921/2846 дугаартай:Цул бор зүсмийн бүдүүн үнээ /хээлтэй 5 настай/ 1.500.000 төгрөг,

Сартай бор, хойд талын хөл нь шийр цагаан бүдүүн үнээ / хээлтэй 4 настай/ 1.500.000 төгрөг,

Хар зүсмийн бүдүүн үнээ 1.500.000 төгрөг, нийт бодит үнэ цэнийг 4.500.000 /Дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо....гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 112-113/

22. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн TXY-921/2846 дугаартай:Хар тарлан зүсмийн бүдүүн үнээ /хээлтэй 5 настай/ 1.500.000 төгрөг, Хамар цагаан, хар тарлан бүдүүн үнээ / хээлтэй 5 настай/ 1.500.000 төгрөг, нийт бодит үнэ цэнийг 3.000.000  /Гурван сая/ төгрөг... хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 116-117/,

23. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаартай шинжээчийн:...Мустанг 5 маркийн мотоцикл 50.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар 50.000 /Тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /3-р хх-ийн 65 /,

24. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн:Вонго маркийн тээврийн хэрэгсэл 1.500.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 11 дүгээр сарын 19-ны байдлаар 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /3-р хх-ийн 69 / болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-19 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-26 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 54-58/, эд мөрийн баримтаар хураан авсан тухай, гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн санал, тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-34/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 35-37/, эд мөрийн баримтыг зохих байгууллагад шилжүүлэх тухай  прокурорын санал /1-р хх-ийн 38/, Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 121 дугаартай эд мөрийн баримтыг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байршуулах тухай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 39-40 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 43/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /1-р хх-ийн 44-48/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай /1-р хх-ийн 51-53/,  Юнител ХХК-н 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05-01/1914 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн236-250/, шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 140/, шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 141-144, 2-р хх-ийн 18/, Ж.Мөнх-Эрдэнийн мал тооллогын данс /1-р хх-ийн 153 /, шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 158-161/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн засаг даргын албан бичиг /1-р хх-ийн 152/ хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 149-150/, өмгөөлөгч Л.Борын хүсэлт гаргасан тухай /2-р хх-ийн 151/, Ж.Мөнх-Эрдэнийн гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 19/, *******ы эмнэлгийн магадлагаа /2-р хх-ийн 20/,  шинжээчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа /3-р хх-ийн 63/, шүүгдэгч ы өмгөөлөгч 2 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******  *******, Ж., ******* нар нь бүлэглэн “...2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын  17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сум 2 дугаар багийн нутаг “Хаваржаа” гэх газраас иргэн ын эзэмшил, өмчлөлийн 2 тооны, иргэн ын эзэмшил, өмчлөлийн 3 тооны малыг, нийт 5 тооны бод үхэр малыг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах үйл баримт болсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Багаа ах гэсэн дугаараас миний гэсэн дугаар луу залгаж яриад мөнгөний ажил байна явах уу гэхээр нь тэгье гэхэд за чи байж бай явахаар залгая гээд салгасан. Би тэр өдөр ээжийнхээ гэрт өнжсөн. Өдөр 15 цагийн үед ах гэсэн дугаараас залгаад явъя хүрээд ир гэхээр нь за 63-14 БНХ улсын дугаартай вонго маркийн машинаа асаагаад 10 мянгатад байдаг цэцэрлэгийн хажууд очоод зогсоход удалгүй нэг машин ирж зогсоод ах машинаас бууж ирээд бүтээлэг, ууттай зүйл гаргаж ирээд тээшин дээр шидчихээд машин суусан. Тэгээд бид хоёр машинаар хөдөлж 10 мянгатаас уруудаж төв замаар явж байгаад Онцгой байдлын замын эсрэг талд байдаг "Хонгор жайст" колонк дээр очиж зогсоод 111,000 төгрөгөөр түлш авахад ах түлшний мөнгийг төлсөн. Тэгээд бид хоёр аймгийн төвөөс Баян-Овоо сум руу явж байхад ногоон өнгийн мотоциклтой 2 хүн ирж байхад ах наад хоёр хүн чинь мөн байна зогсоорой гэхээр нь зогссон. Бид хоёр машинаас буухад ах мотоциклыг нь ачъя гээд машинд ачсан. Тэгэхэд ах энэ хоёр хүнийг таних уу гэхээр нь би танихгүй гэсэн тэгээд Би машин бариад хажуу талд ах арын суудал дээр танихгүй 2 хүн суухаар нь би хөдлөөд явах ард сууж явсан танихгүй нэг залуу зам заагаад Баян-Овоо сумын дээд замаар өгсөж яваад Галуут сумын Жаргалантын гол гэх газарт очиход харанхуй болоод сар гарсан байсан. Тэндээс гол уруудаж 8-9 километр газар яваад нэг айлын хаваржаа дуу газарт очиж зогссон. Тэгээд машинд ачсан мотоциклыг бид 4 нийлж буулгахад нөгөө хоёр хүн мотоциклыг унаад явсан. ах бид хоёр машиндаа үлдсэн. Хэсэг хугацааны дараа ахтай нэг хүн утсаар яриад энэ хавиар үхэр байхгүй байна эргээд өгсөж бай гээд салгасан. Тэгээд ах бид хоёр хөдлөөд холгүй 1-2 километр
газар яваад толгой давсан чинь мотоциклтой явсан хоёр хүн урдаас гарч ирэхээр нь зогссон. Тэгсэн ах араар сууж байсан хүнийг чи машинд суу би араар нь сууя гээд мотоциклын араар суугаад явсан. би араас нь машинаар нөгөө хүнийг нь суулгаад дагаад 5-6 километр газар яваад Жаргалантын давааны хажуугаар өгсөөд явж байхад хоолойд үхэр туугаад ирж байгаа харагдахад миний утас дуугарахаар нь авахад ах чи наа байж байя гээд салгасан. Тэгээд удалгүй ах явган, нөгөө хүн нь мотоциклоор нилээн хэдэн тооны үхэр туугаад ирээд, ах чи наанаасаа хөдлөөд толгойн тийшээ урууд гэхээр нь машинаа асаагаад эргээд уруудаад 1 километр яваад нэг айлын хаваржаа гэмээр хороотой
газар ирээд зогсоод, хүлээж байхад ах мотоциклтой хүнтэй үхэр туугаад ирэхээр нь бид хоёр машинаас буугаад тууж ирж байсан үхрийн хоёр талаар цохиж унасан. Тэгээд бид мөн адилаар 5 тооны үхрийг цохиж газарт унагасан барихад нь бид гурав хамжиж тушиж барьж байхад ах сүхээр дух нь дээр нь алхаад хороо руу шахаад үхрүүдийг хороонд оруулсан. Тэгсэн бугуйлдаад тэгээд бид 4 нийлж унагасан 5 тооны үхрийн арьсыг хуулж, гэдэс дотрыг нь хөдлөөд уруудаад гол руу очоод голоо дагаж уруудаж явж байхад цуг явсан гаргаад махыг нь 4 хувааж мөчилж мах болон мотоциклыг машиндаа ачаад хүмүүс надад наагуураа яваа гээд зам зааж явсаар байгаад аймгийн Зээгийн шил дээр ирээд зогссон. Тэгэхэд нөгөө 2 хүн мотоциклыг машинаас буулгаад асаагаад
явсан. Тэгээд ах бид хоёр тэр газарт хэсэг хугацаанд унтаж байгаад гэгээ оруулаад аймгийн хойд 10 мянган талаас орж ирээд төв замаар явахгүй замын хажуугаар явж байгаад ахыг гэрийнхэн харалдаа ирж зогсоход ах буусан. Тэгээд би машинаар уруудаж яваад найз Зоригийнд очсон. тэгээд хэсэг хугацаанд дараа гэрээс нь гарч ирээд машинаа асаагаад амьчуулд байдаг найз Борын хашаанд очиж зогсоод Борыг дуудахад гэрээс гарч ирсэн. Борт машиныхаа гражыг онгойлгочих мах оруулъя түр тавьчихъя гэхэд хэний юун мах юм вэ гэхээр нь миний өөрийн мах байгаа юмаа гээд машинаас махыг ганцаараа зөөж оруулж байхад Бор гэр лүүгээ орсон. Тэгээд би махаа оруулчхаад Борыг дуудаж
гаргаж ирээд гражаа хаачихаараа гэж хэлээд машинаа асаагаад Зоригийн
хашаанд машинаа оруулж орхичхоод тэндээс найз Мөөжиг гэдэг найзынхаа гэрт нь очиж хоносон. Тэгээд би маргааш Мөөжигийн гэрээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өглөө босоод Зоригийн гэрт очоод унтаж байхад цагдаа нар орж ирсэн.  ах надтай утсаар ярихдаа мөнгөний ажил хийх үү үхэр байна гэхээр нь за гэж хэлээд цуг явсан. Бид нар үхрийг гаргахдаа 3-4 хутга, 1 сүх, бугуйл ашигласан. Үхэр гаргахдаа ашигласан хутга, сүх, бугуйлыг ах авчирсан. Одоо хутга, сүх, бугуйл хаана байгааг мэдэхгүй ах аваад явсан. Миний жолоодож явсан 63-14 БНХ улсын дугаартай вонго маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийнх одоогоос 3 жилийн өмнө нь хүнээс худалдаж авч байсан. тээврийн хэрэгслийн бичиг баримт нь суманд байгаа.....”гэх мэдүүлгийг үнэлж 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн “хаваржаа” гэх газраас бусдын 5 тооны буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн нь нотлогдсон байна гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэгт “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 2008 онд төгссөн, 2009-2011 онд Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг засварчны мэргэжлээр төгссөн, уншиж бичиж чадна” гэж хариулж мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгийг төгсгөлд “уншиж танилцсан” гэж бичиж гарын үсгээ зурсан байна.

Мөн түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэсэн заалтыг сануулсан байна.

Уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, түүнд эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан нь нотлох баримт авагдаагүй тул шүүх мэдүүлгийг үнэлсэн тул шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарыг бүлэглэж, *******ын “Бонго” авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж хулгайлсан махыг ачиж, олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэсэн, шүүгдэгч *******, Ж. нар нь авто машин болон мотоциклоор дэмжлэг үзүүлж үхрийг төхөөрөхөд оролцсон, шүүгдэгч ******* нь уг гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад  шүүгдэгч *******ийн өгсөн “...Би *******д бензиний мөнгө 150,000 төгрөгийг өгсөн. Би 5 үхрийг авчрах гэж удсан. Тэгээд харанхуй бүрийтэй уралдаж орж ирсэн.Би гэдэс дотор ширийг өөрөө янзална гэсэн. Та нийт 5 үхэр гаргасан. Түүний 4 үхрийн махыг хураалгасан. Би нэг үхрийг хүнд өгсөн. Би Улаанбаатар хот руу Энхтүвшин гэдэг хүнд зарсан.Тухайн хаваржаа нь мал байгаа айлын хаваржаа юм байна  лээ. Би  үхэр тууж ирэхэд оройны 5-6 цаг болж байсан. Аймгийн төвөөс өдрийн 2 цагт гарсан. Ж.тэй антены энд таарсан. Тухайн газарт очиход гэгээтэй байсан. 5 үхрээ туугаад ирэхэд харанхуй болсон. Ж., ******* нар үхрийн аман дээр байж байсан. Би өөрөө бугуйлдаад сүхээр цохиод унагаасан. Энэ хоёр нэг нэгийг нь хуулсан. ******* бол үзэгдээгүй..” гэх, шүүгдэгч *******ын “...Би нэг үхрийг нядалсан. Би өөрөө малтай. Би идэш хийдэггүй. Би хүнээр малаа гаргуулдаг. Уг үхрийг нядалчхаад гэдэс дотрыг аваагүй....” гэх мэдүүлгээс дүгнэлт хийхэд 2022 оны 01 дүгээр сарын 16-ний шөнө эзэнгүй айлын хаваржаан дээр 5 тооны үхрийг гаргаж улмаар уг үхрийн шир болон гэдсийг хэргийн газар хаяж зөвхөн махыг нь ачиж авч яваа үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж байгаа гэж ойлгогдохоор байгаа бөгөөд хэрэв шүүгдэгч ******* нь өөрийн үхрийг гаргасан бол өөр айлын хаваржаан дээр шөнийн цагаар, мал нядалж, улмаар гэдэс дотор, ширийг нь хаяж явах үйлдэл гаргахгүй нь хэнд ч ойлгомжтой байгаа ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх үүрэг хүлээгээгүй тул шүүх хэргийн газраас хураан авсан шир, мөн шүүгдэгч *******ын машинаас хураан авсан мах болон шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэж тэднийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран бүлэглэн оролцсон гэж шүүх дүгнэлээ.

Ер нь хулгайлах тухайлбал мал хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар, зөвхөн хулгайлах гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийн хооронд явагддаг тул тухайн үед хуульд заасан журмаар авагдсан мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэх онцлогтой гэмт хэрэг гэдгийг дурдах нь зүйтэй байна. Тухайн үед шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар гэрчийн мэдүүлэг авч байгаа бол мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй талаар хуульд заасан байгааг ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, Ж., ******* нар нь хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, шүүгдэгч ******* нь бие өвдөөд машинаас гараагүй гэж байгаа боловч тэдний үйлдлийн шинжээс дүгнэхэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа , үйлдэгдэж байгааг мэдсэн байх боломжтой, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдэж, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг гэж шүүх мөн үзсэн болно.

Шүүгдэгч *******ы хувьд уг хулгайн үйлдэлд гар бие оролцоогүй гэх ба шүүгдэгч өөрөө хэрэв үнэхээр оролцоогүй, мэдээгүй бол  бусдын малыг авч байгаа сэжигтэй үйлдлийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэх эрх нь нээлттэй байсаныг дурдах нь зүйтэй бөгөөд түүнийг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй гэж үзэж  шүүгдэгч *******ийг олон тооны малыг хулгайлахад зохион байгуулж гүйцэтгэж хулгайлсан, шүүгдэгч *******, Х. нарыг санаатай буюу олон тооны  малын хулгайн гэмт хэрэг үйлдэхэд авто машин, мотоциклоор, мал нядлахад хамт төхөөрч дэмжлэг үзүүлж хамжсан, шүүгдэгч ******* уг гэмт хэрэг гарахад үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэж шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-ийг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч *******, Ж. нарыг Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-ийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-ийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэснийг баримталж учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай байдлаар оногдууллаа.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн боловч Эрүүгийн хуулийн 17.12 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 21.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах заалтыг хэрэглээгүй болно.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзсан бөгөөд заавал хэрэглэх талаар хуульд шүүхэд даалгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг заавал бичих шаардлагагүй зөвхөн үндэслэх хэсэгт бичих нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 ширхэг үхрийн шир, 489 кг үхрийн махыг эд мөрийн баримтаар хураан авсан байх бөгөөд уг шир, мах нь түргэн муудах шинжтэй, мах нь стандарт шаардлагад нийцсэн гэх дүгнэлтийг үндэслэн Прокуророос 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн баримтыг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байршуулах талаар шүүхэд санал гаргаж тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 121 дугаар захирамжаар 5 үхрийн шир, 489 кг махыг худалдан борлуулж  үнийг тусгай дансанд байршуулах талаар Баянхонгор сумд даалгасан байна.

Уг шийдвэрийг үндэслэн Баянхонгор сумын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгөд үнэлгээ тогтоох комиссын шийдвэрээр 5 үхрийн ширний үнэ 40.000 төгрөг, 489 кг үхрийн махны үнэ 2.102.700 төгрөг нийт 2.142.700 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Уг 2.142.700 төгрөгийг шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж шууд бусаар олсон орлого гэж дүгнэсэн бөгөөд уг орлогыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэнд суутган төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж 2.142.700 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч ******* нь хохирогч , нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч нар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч *******ын 63-14 БНХ улсын дугаартай “Бонго” авто машин, шүүгдэгч Ж.Мөнх-эрдэнийн “мустанг” маркийн мотоциклийг ашигласан тул шүүгдэгч *******ын авто машины үнэ 1.500.000 төгрөг, шүүгдэгч Ж.Мөнх-эрдэнийн мотоциклийн үнэ 50.000 төгрөг нийт 1.550.000 төгрөгийг шүүгдэгч *******, Ж., *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн 63-14 БНХ улсын дугаартай “Бонго” авто машиныг битүүмжилсэн бөгөөд уг авто машины үнийг төлсөн тохиолдолд битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож авто машиныг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Ж.Мөнх-эрдэнийн мотоциклийн битүүмжлээгүй тул түүний үнийг гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн гэх үхрийг төхөөрсөн 2 ширхэг хутгыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг  2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.п

Шүүгдэгч *******, Ж., *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын ,  ******* овогт *******ы *******, *******жанчив овогт ы , овогт ы нарыг нарыг  бусдын  олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж,   хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч овогт ын ийг хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар,

Шүүгдэгч  ******* овогт *******ы *******, *******жанчив овогт ы нарыг хоёр жил хоёр сарын / 02 жил 02 сар / хугацаагаар,

Шүүгдэгч овогт ы ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар, шүүгдэгч *******, Ж. нарт оногдуулсан хоёр жил хоёр сарын / 02 жил 02 сар / хугацаагаар,шүүгдэгч *******д оногдуулсан хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******, *******, Ж., ******* нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарын таван тооны үхрийг хулгайлж шууд бус олсон орлого төрийн сан банкны дансанд байршсан 2.142.700 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар *******, *******, Ж., ******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 63-14 БНХ улсын дугаартай “Бонго” авто машин буюу түүний үнэ 1.500.000 төгрөг, “мустанг” мотоцикл буюу үнэ 50.000 төгрөг нийт 1.550.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, Ж., ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 63-14 БНХ улсын дугаартай “Бонго” авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож зохих үнийг улсын төсөвт шилжүүлсний дараа уг авто машиныг эзэмшигчид нь хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, Ж., *******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, Ж., ******* нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ