Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ахлах прокурор М.Берикбол, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын Галбадрахад холбогдох 178/2024/0008/Э индекстэй эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны дүгээр сарын -ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, боловсролтой, багш судлаач мэргэжилтэй, хувиараа газар тариалан  эрхэлдэг, ам бүл-дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын  (12 дугаар) багийн   2- 14 айлын тоотод оршин суух, урьд ял эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, аминдаа хоёр өрөө орон сууцтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг,  ******* ургийн овогт *******ын Галбадрах, регистрийн дугаар: ПЭ76**************.

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч *******ын Галбадрах нь оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зоогийн газарт тай  маргалдаж, түүний толгой нүүр хэсэгт гараараа  цохиж, өвдөглөж, эрүүл мэндэд  тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал бүхий  гэмтэл  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 *******  аймгийн Цагдаагийн газарт гийн гаргасан “...******* аймгийн намын даргын сонгуулийн үйл ажиллагаанд оролцох явцдаа оны 10 дугаар сарын 21-ний өдөр , ******* нарт зодуулсан гэх”  өргөдөл, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 2 дахь  тал),

1.2 Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй ресторанд зохион байгуулагдаж байсан намын даргын сонгуулийн үйл ажиллагаан дээр очоод тус ширээн дээр сууж байтал ******* нь миний сууж байсан ширээн дээр  ирээд надтай хамт юм яриад сууж байгаад бид хоёрын дунд  бага зэргийн маргаан болсон. Тэгтэл миний толгой хэсэгрүү гараараа цохисон. Мөн намайг ширээн доогуур оруулж байгаад өвдөглөсөн. Тэгээд намайг зодож байхад гаднаас манай найз болох орж ирээд намайг аваад гарч  яваад  машин дотор суулгасан байсан. Тэр хооронд юу болсон талаар сайн санахгүй байгаа ба намайг гэрт хүргэж өгсөн. ******* бид хоёрын дунд намын үзэл бодлоос болсон байх. Бусдаар бол хувь хүн хооронд бол ямар нэгэн зүйл байхгүй. ******* ах манай ширээн дээр ирж суухаас өмнө надтай маргалдаад “чи дуугүй бай” энэ тэр гээд байсан ба намайг цохисон талаар би бол санахгүй байна. Ширээ тойроод зөндөө олон хүн сууж байсан ба намайг цохиж байхыг нь хараад гаднаас орж ирээд намайг аваад гарсан. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зарим болсон үйл явдлыг сайн санахгүй байна ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

1.3 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ресторанд ******* аймгийн намын даргын сонгуулийн үйл ажиллагаа болоод ажил төрөл дууссаны дараагаар чөлөөт цагийн үед орой 22-23 цагийн хооронд бид нар ярилцаж хөөрөлцөөд тэнд байсан хүмүүс ганц хоёр пиво уугаад сууж байсан. Би гийн сууж байсан ширээнээс өөр ширээн дээр буюу зэргэлдээ ширээнд эмэгтэйчүүдтэйгээ юм яриад сууж байсан. Тэгтэл нэг харахад буюу ******* гийн сууж байсан ширээн дээр оччихсон г зодож байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс болон эмч нар боль гээд байсан. Мөн ******* нь г зодоод байхаар нь *******ын эхнэр очоод нөхрөө салгаад холдуулж байсан. Тэгээд би тухайн үед *******ад “та нар архи уучихаад ийм зан гаргахаа боль” гээд  мөн эхнэрт нь тухайн үед сургамж болохоор зөндөө үг хэлсэн. Тухайн үед намайг харахад доошоо хараад нүүрээ халхавчлаад сууж байсан.   *******ыг эхнэр нь очоод салгаад аваад миний сууж байсан хажуу талын ширээнд суулгах гээд аваад явж байсан. Тэгэхээр  нь би *******ад “залуучууд уусанаа шингээж чадахгүй  байна зүгээр байгаарай” гэж хэлсэн байгаа. Тухайн үед яг юугаар биеийнх нь аль хэсэгт цохисон талаар мэдэхгүй байна. Сайн  анзаарч хараагүй. Ямар ч гэсэн маргалдаад г ******* цохисон. Эмнэлэгийн дарга , , нар сууж байсан. Тухайн болсон явдлын талаар  ширээн дээр сууж байсан хүмүүс сайн мэдэж байгаа байхаа ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

1.4 Гэрч К.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... оны 10 дугаар сарын 21-ний өдөр намын дарга сонгох  сонгуулийн үйл ажиллагаа манай “” ресторанд өглөө 08 цагаас орой 22 цаг орчимд зохион байгуулагдсан. Тухайн үйл ажиллагаанд 180 хүн оролцоно гэж манайд захиалга өгсөн ба 180 орчим хүн ирсэн. Сонгуулийн үйл ажиллагаа дуусаад хүмүүс тарах тийшээ хандаад чөлөөт байдлаар хүмүүс тэнд хоорондоо уулзалт хийгээд байж байсан ба миний бие  тухайн хүмүүсийг тарахыг нь хүлээгээд  текний ар талд утсаараа фэйсбүүк  ороод сууж байтал хүмүүс шуугилдсан. Тэгэхээр нь гайхаад босоод хартал эгчийн баруун талын хацарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би сандраад салфетки аваад арчиж өгсөн. Тэгтэл зааланд байсан хүмүүс ******* тай хэрүүл маргаан үүсгээд  цохисон талаар ярьж байсан. Гэхдээ ******* нь г зодож цохиж  байсан талаар бол хараагүй. .. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

1.5 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... оны 10 дугаар сарн 21-ний өдөр намын дарга сонгох сонгуулийн үйл ажиллагаа “” ресторанд зохион байгуулагдсан. Тухайн арга хэмжээнд миний бие нөхрийн хамт оролцсон байгаа. Тэгээд сонгуулийн үйл ажиллагаа дуусаад тэнд байсан хүмүүсийн дунд сугалаа зохион байгуулах, дурсгалын зураг татуулах зэрэг арга хэмжээ болсон ба тухайн сонгуулийн арга хэмжээ болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээд манай нөхөртэй хэл ам хийх гээд өдөөд янз бүрийн үг хэлээд  “чи миний мэс заслын ширээн дээр ирэхийн цагт би чамайг үхүүлэх үү, амьд үлдээх үү гэдгийг мэднэ” гэх мэтээр янз бүрийн үг хэлээд өдөөд байсан. Тэгэхээр нь би “чи эмч хүн байж болно, чи дуугүй бол” гээд согтчихсон байна гэсэн чинь тантай юм ярихгүй гээд явчихсан. Тэгээд нэг хэсэг чимээгүй байж байгаад Анхбаяр гэх залуу босоод үг хэлж байсан чинь үймүүлээд орилж хашхираад байхаар нь манай нөхөр ******* “чи дуугүй бай” гэсэн чинь “хуц гөлөг минь” энэ тэр гээд янз бүрийн юм яриад тоохгүй байсан. Тэгээд босоод гийн ширээн дээр очоод барилцаад авсан. Тэгэхээр нь би босож очоод салгаад нөхрийгөө холдуулаад аваад явсан. Тэгтэл нөгөө талын ширээнд сууж байсан эгч г өмөөрөөд бид манай нөхөр  бид хоёр луу янз бүрийн үг хэлээд байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

1.6 Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн намын дарга сонгох сонгуулийн үйл ажиллагаа ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ресторанд зохион байгуулагдаад тэр арга хэмжээ тарах үеэр ресторан дотор хүмүүсийн хооронд хэрүүл маргаан  зодоон боллоо гээд орилохоор нь харсан чинь зодоон болсон газар сууж байсан. Тэгэхээр нь би г үүдэн дээрээс дуудсан чинь босоод миний хажуу талд ирэхээр нь дагуулж гараад гэрт нь хүргэж өгсөн.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

1.7 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн намын дарга сонгох сонгуулийн үйл ажиллагаа ******* аймийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ресторанд зохион байгуулагдаад тэр арга хэмжээнд миний бие оролцсон байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа дуусаад хүмүүс чөлөөт байдлаар ширээн дээр сууж байсан чинь нилээд согтуу орилоод байсан. Тэгтэл цаад ширээн дээр сууж байсан нэг эрэгтэй хүн “дуугүй бай” гээд орилоод байсан. Цаад ширээн дээрээс буюу ******* гэх залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд г барьж аваад гараа атгаж байгаад толгой, дагз хэсэг рүү 5-6 удаа хүчтэй цохихоор нь би босоод очихын хооронд ******* нь гийн толгой дээрээс нь 2 гараараа дарж байгаад өөрийнхөө өвдөг дээр толгойг нь цохисон. Тэгтэл цаанаас нь *******ын эхнэр ирээд хүчтэй татаад *******ыг аваад явсан. Тэгээд би цаанаас орж ирж байсан эд гэрт нь хүргээд өг гээд явуулсан. *******аар цохиулсаны дараа харахад хамрын хянга яс нь улайгаад бага зэрэг хавдсан байсан. Тэгээд би “маргааш томографикт харуулаарай” гэж хэлсэн. Өнөболдод зодуулсан асуудал болоогүй  ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

1.8 ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч гийн оны дүгээр сарын -ний өдрийн 68 дугаартай "... гийн биед тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 8-9 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй " гэх  дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

1.9 Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын оны дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоол (хавтаст хэргийн 43-46 дахь тал),

1.10 Яллагдагч ******* /ПЭ76**************/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах”  хуудас  (хавтаст хэргийн 58 дахь тал)

1. ПЭ76************** дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ын Галбадрах нь  ... ******* аймгийн сумын 12-р // багийн ын 2 дугаар 14 айлын орон сууцны тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),

1.12 ПЭ76************** дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ын Галбадрахын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн ******* дэх тал),

1.13  Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай  лавлагаа (хавтаст хэргийн 31  дэх тал),

1.14 Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал),

1.15 Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч гийн өгсөн...Иргэн гийн биед учирсан тархи доргилт болон хамрын баруун хэсгийн шинэ хугарал тус бүртээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн гаас гаргаж өгсөн оны 10 дугаар сарын 30- ны өдрийн КТГ-ын шинжилгээний хариунд гийн хамрын баруун талд шинэ хугаралтай гэж бичсэн байсан тул тухайн дүгнэлтийг үндэслэн гаргасан болно. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар бол хамар ясны хугарал нь ямарч гэмтэлтэй байсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Харин хамар нь чихэгдэж орох зэргээс хамаарч гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжтой. гийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн хүчтэй цохилтоос үүсэх  боломжтой ... гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь  тал), 

1.16 Мөрдөн шалгах ажиллагаанд *******ын яллагчаар өгсөн... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй гэвэл тухайн өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэнд байсан хүмүүстэй маргалдаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн өдөр буюу оны 10 дугаар сарын 21-ний өглөө 09 цагаас оройн 00 цагийн хооронд ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ресторанд намын даргын сонгууль болсон юм. Тэнд аймгийн намын хорооны олон хүмүүс ирсэн байсан. Тэгээд сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байх үед согтуу орж ирээд тэнд байсан хүмүүс  болон надруу хандаж намайг янз бүрийн хараалын үгээр дайрч, хэл амаар доромжлоод элдэв ааш, зан гаргаад миний шилэн хүзүүнээс татаж  шилдэж аваад толгойгоороо намайг мөргөж түлхэж миний гэдэс орчимд цохисон. Тэгээд намайг 00 ороод бие засах гээд явж байсан чинь босож ирээд дахиад намайг хэл амаар дайрч доромжлоод бид 2 нэгэнтэйгээ заамдалцаад ноцолдох үед тэнд байсан хүмүүс салгасан ... гэх мэдүүлэг,

1.17  Хохирогч гийн “Миний бие нь оны 10 дугаар сарын 21-ний өдөр “” зоогийн газарт зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Цаашид *******ын гэм буруутай асуудалд санал хүсэлтгүй шүүх хуулийн дагуу шийдвэрлэх байх. Цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй  гэх хүсэлт

1.18 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн... Тухайн өдөр “” ресторанд ******* аймгийн АН-ын дарга гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа болсон юм. Тэр сонгуулийн үйл ажиллагаанд зөвхөн намын хорооны 164 гишүүн оролцох ёстой байсан. бол өөрөө намын хорооны гишүүн биш. өөрөө ирчихсэн байсан юм. бид 2-ын маргааны гол асуудал нь болохоор яг тэр сонгуулиас 8 хоногийн өмнө манай баг дээр АН-ын намын хорооны гишүүнийг сонгох сонгууль болсон юм. Тэнд өөрөө өрсөлдсөн юм. Тэгээд өрсөлдөөд н.Өнөболд гэдэг залуу ялалт байгуулсан. Тухайн үедээ би д “ахын дүү энэ удаа чи байж бай” он гараад ахиад эргэлт явагдана. Тэгэхээр ах нь дүүгээ дэмжээд өгнө гэсэн. Тэрнээс болоод надтай ерөөсөө байнгын шөргөөцөлдөх болсон. Тэгээд тухайн өдөр согтуу ирчихээд яг олон хүмүүсийн өмнө намайг бүүр элдвээр хэлээд доромжлоод хүн амьтны бөгс долоогч гээд ирээд мөргөөд мөрлөөд цохиод янз бүр болоод байсан.  Намайг “чи миний мэс заслын ширээн дээр ирээд хэвтэхээр чинь чамайг би амьд үлдээх үү, үхүүлэх үү гэдгээ шийднэ” гээд хүмүүсийн дунд хашхираад байсан. Би сонгуулийн явцын дундуур би тай тусгайлан уулзаад “за одоо миний дүү ингэж болдоггүй юм. Энэ намын ажил гэдэг чинь ингээд чи бид 2-ын маргаанаар шийдэгддэг юм биш. Эв зүйгээр шийдэгддэг юмаа ахын дүү одоо ингээд наад зангаа татчих, одоо хоёулаа ингээд эвлэрье” гээд эвлэрсэн.Тэгээд тэр сонгуулийн үйл ажиллагаа дуусаад орой нь чөлөөт арга хэмжээ гээд сугалааны арга хэмжээ болоод байж байсан чинь яг миний энэ зүүн хойд талд сууж байсан юм. Би бие засах гээд бостол миний урдаас босч ирээд заамдаад авсан.  Би түлхээд унагаасан. Түүний дараа нэг дэх өдөр тай уулзсан. Хамар чинь яасан юм нүүр ам чинь зүгээр үү би чамайг цохиж барьсан юм уу яасан юм гээд асуусан. Тэгээд  гэнэт  мэргэжлийнхээ давуу байдал ашиглаад ийм нэг ийм дүгнэлт гаргуулж ирээд намайг яллагдагч болгочихсон. Тэгээд одоо наадах чинь мэдүүлэг өгсөн хүмүүс нь байгаа. эмнэлгийнх нь дарга. Бүгдийг нь мэдүүлэг ав, яг юу болсон талаар гээд би гуйсан. Нөгөө хүмүүс бол амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гээд очдоггүй юм байна лээ. Яг үнэндээ бол цагдаа дээр харин манай найз очиж мэдүүлэг өгсөн ... гэх мэдүүлэг зэрэг болно.       

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* нь ... хэрэг болсны дараа тай уулзсан, ямар нэгэн гэмтэл аваагүй байсан. Өнөболдыг багийн намын даргын сонгуульд дэмжсэн гэж, мөн эмчээр ажилладаг гэх давуу байдлаа ашиглаж...  хөнгөн гэмтэл учруулсан дүгнэлт гаргуулсан гэж гэм буруугийн асуудлаар маргасан боловч энэ хэрэгт авагдсан шинжээчийн 68 дугаартай дүгнэлт, гэрч ын өгсөн... Тэгтэл цаад ширээн дээрээс жураа буюу ******* босож ирээд бид нарын сууж байсан ширээн дээр ирээд г барьж аваад гараа атгаж байгаад толгой, дагз хэсэгрүү 5-6 удаа хүчтэй цохихоор нь би босоод очихын хооронд ******* нь гийн толгой дээрээс нь 2 гараараа дарж байгаад өөрийнхөө өвдөг дээр толгойг нь цохисон. Тэгтэл цаанаас нь *******ын эхнэр ирээд хүчтэй татаад *******ыг аваад явсан. Тэгээд би цаанаас орж ирж байсан эд гэрт нь хүргээд өг гээд явуулсан. *******аар цохиулсаны дараа харахад хамрын хянга яс нь улайгаад бага зэрэг хавдсан байсан. Тэгээд би “маргааш томографикт харуулаарай” гэж хэлсэн. Өнөболдод зодуулсан асуудал болоогүй ... гэх мэдүүлэг, шинжээч эмч гийн өгсөн...  Иргэн гийн биед учирсан тархи доргилт болон хамрын баруун хэсгийн шинэ хугарал тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн гаас гаргаж өгсөн оны 10 дугаар сарын 30- ны өдрийн КТГ-ын шинжилгээний хариунд гийн хамрын баруун талд шинэ хугаралтай гэж бичсэн байсан тул тухайн дүгнэлтийг үндэслэн гаргасан болно. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар бол хамар ясны хугарал нь ямарч гэмтэлтэй байсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Харин хамар нь чихэгдэж орох зэргээс хамаарч гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжтой. гийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн хүчтэй цохилтоос үүсэх боломжтой ... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байгаа болно.

2.Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч энэ талаар няцаалт хийсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй болно.

3. Харин шүүгдэгч  ******* ургийн овогт *******ын Галбадрах нь  оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зоогийн газарт г “согтуу чанга дуу гаргалаа” гэх шалтгаанаар толгой нүүр хэсэгт гараараа 5-6 удаа цохиж, хөлийн өвдгөөрөө өвдөглөж  эрүүл мэндэд  нь  тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал бүхий  гэмтэл  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

4. Шүүгдэгч ******* нь хохирогч гийн нүүр толгой хэсэгт  гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөхөд  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал... бүхий “хөнгөн” гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

5. Шүүгдэгч *******ын  “согтуу чанга дуу гаргалаа гэх шалтгааны улмаас  хохирогч гийн нүүр, толгой хэсэгт  гараараа 5-6 удаа цохиж,  хөлөөрөө өвдөглөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... биед тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал... бүхий “хөнгөн” гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7.  Шүүгдэгч, хохирогч нар нь олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хүндлэхгүй,  хэн нэгнээ хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч ******* нь  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 58 дахь тал) баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Манай найз ******* нь ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймагт төрсөн. Бид хоёр найзалж нөхөрлөөд 10 гаруй жил болж байна. Манай найз ******* аймагт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр нь оёдлын газар ажиллуулдаг. ******* нь төлөв, даруухан зантай, хурц үг хэллэгтэй, ажилч хөдөлмөрч, найз нөхдийн хүрээлэл өндөртэй  их тусч хүн байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), ПЭ76************** дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ын Галбадрах нь  ... ******* аймгийн сумын 12-р // багийн ын 2 дугаар 14 айлын орон сууцны тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),  ПЭ76************** дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ын Галбадрахын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн ******* дэх тал), Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай  лавлагаа (хавтаст хэргийн 31  дэх тал), Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

5.Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчаас  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлт гаргасан, мөн шүүгдэгч ******* нь улирлын чанартай газар тариалан эрхлэн ажилладаг, оюутан хүүхдийнхээ төлбөр төлөх шаардлагатай нөхцөл байдлын улмаас торгох ялыг төлөх чадваргүй тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солино ... гэх журмыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Хохирогч гийн “Миний бие цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт   гаргасан тул  хохирогч нь  цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

2.Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3.Шүүгдэгч *******ад шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын Галбадрахыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1(нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч шүүхийн шатанд хохирол нэхэмжлээгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан ... зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ЦЭЦЭГМАА