Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга *******,  улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ахлах прокурор М.Берикбол,  шүүгдэгч/хохирогч/*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч / хохирогч / *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын  ахлах прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлттэй *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй ******* нарт холбогдох   эрүүгийн *******  тай, 178/24/001/Э индекстэй хэргийг 2 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, 24 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ******* оны ******* сарын *******- ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* сургуулийн технологийн оюутан, ам бүл-7, эцэг, эх, ах, дүүгийн хамт ******* аймгийн сумын Алтан гадас багт оршин суух хаягтай, одоо ******* сургуулийн оюутны 1 дүгээр   байрны *******2 тоотод оршин суух,  0 толгой  малтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ургийн овогт ын РД: ПА0001

  2.Монгол улсын иргэн оны сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, инженер  мэргэжилтэй, онлайн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн айлын орон сууцны тоотод оршин суух, аминдаа суудлын машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ургийн овогт ын РД: ПЮ98**************0. 

Холбогдсон хэргийн талаар

            1.Шүүгдэгч   ургийн овогт ын нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна  2 оны ******* сарын 0-ны шөнө 00 цагийн орчим хохирогч *******тай маргалдаж түүний нүүр толгойн тус газарт гараараа цохиж,  хөлөөрөө өшиглөж биед нь зүүн талын хацар, хоншоор ясны далд хугарал, хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний цус хуралт , зөөлөн эдийн няцрал , зүүн 4-р шүд 1 дүгээр зэргийн хөдөлгөөн  бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

            2. Шүүгдэгч ургийн овогт ын нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна  *******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын мөгөөрсний хугарал,хамрын таславчийн хугарал бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Хэргийн газрын үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын багт байрлах “” баарнаас ертөнцийн зүгээр зүүн урд  байх *******00 айл барилгын материалын урд талд байх нэг давхар ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан саарал өнгийн төмөр хаалга цонхтой урд хэсэгтээ цементэн карказтай хар өнгийн төмөр хашаатай барилгын зүүн талд байх  цагаан өнгийн нэг давхар барилга хоёрын голд байх шороон хэсэгт болсон байх ба уг хэрэг учрал болсон гэх газар нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг (  хэргийн 7- тал)

1.2 Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол ...  ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны хяналтын камерийн бичлэгт үзлэг  хийж DVD-нд хуулбарлан авсан 5 минутын бичлэг ...  (  хэргийн 21 дүгээр  тал)

1. Камерийн бичлэгт үзлэг  хийсэн ... Бичлэг эхлэхэд ““ барааны үүд  хэсэгт зогсоол дээр байх тээврийн хэрэгсэлүүд баарны үүдний зогсоол дээр байх хүмүүс ил /танигдах боломжтой/ харагдах ба бичлэгийн 01 цаг 21 минут 8 секундэнд камерийн зүүн доод булангаас хэсгээрээ хар, хоёр ханцуй болон доод хэсгээрээ цагаан өнгийн цагаан алаг хүрэмтэй, малгайгүй эрэгтэй хүн дэлгэцийн баруун булан тийш чиглэж алхсаар бичлэгээс гарна. Бичлэгийн 01 цаг 2 минут 8 секунтэнд “” баарны ертөнцийн зүгээр зүүн хойно харагдах цементэн хашааны дагуу тухайн цагаан алаг хүрэмтэй эрэгтэй хүн хормой болон ханцуй хэсгээрээ нарийн цайвар өнгийн оруулгатай эрэгтэй хүнийг заамдсан байдалтай бичлэгт орж ирэх ба тухайн хоёр хүний хажууд өнгө тодорхойгүй бараан өнгийн хүрэм өмссөн намхан нуруутай эрэгтэй хүн зогсож харагдана. Тухайн алаг хүрэмтэй эрэгтэй хүн хормой болон ханцуй хэсгээрээ нарийхан цайвар өнгийн оруулгатай эрэгтэй нар бие биенээсээ заамдсан байдалтай зогсож харагдах ба бичлэгийн 01 цаг 2 минут 24 секунтэнд цагаан алаг хүрэмтэй эрэгтэй хүн гадуур хүрмээ тайлж хажуудаа  зогсох өнгө тодорхойгүй бараан өнгийн хүрэм өмссөн намхан нуруутай эрэгтэй хүнд бариулаад дахин дотуур нь өмссөн хар өнгийн цамцаа тайлж цээж нүцгэлээд заамдалдсан байсан эрэгтэй хүний ардаас алхана. Түүний араас өнгө тодорхойгүй бараан өнгийн хүрэм өмссөн эрэгтэй хувцасыг нь барин алхсаар гурвуулаа цементэн хашааны төгсгөлд ирж түр зогсоод уг цементэн хашаа дагуулж барьсан төмөрг хашааг дагаж ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж бичлэгээс гарна... Дүгнэлт: Тус бичлэг дээр гарч байгаа цагаан алаг хүрэмтэй  эрэгтэй хүн нь ******* болох нь танигдаж байна ... гэх тэмдэглэл (  хэргийн 22-2    тал)

1.4 Б.гийн гэрчээр өгсөн... Тухайн өдөр найз *******тай ******* мянгатад байх гэрт нь  цаг 0 минутанд  очиж уулзаад  ганц хоёр пиво уухаар ярилцаад “” дэлгүүрт ороход хажуудаа нэг залуутай таарсан. Тэгээд дөрвүүлээ тэдний гэрт очиж сав пивоо  хувааж уусан. бид гурав “” орж тамхи аваад тэндээсээ такси бариад *******ийн гэрт ирээд түүнийг аваад “” баар орж нэг шил Ауруг архи авцгааж уугаад бүжиглэж байгаад би гараад тамхилж байгаад суманд хамт суралцаж байсан *******тэй уулзаж ярилцаж байтал Зундуйдорж гарч ирсэн. “наад бацаан чинь хэн бэ” гэхээр нь энэ манай ******* жилийн хүүхэд байгаа юм гэж хэлээд тамхилаад зогсож байтал баарнаас ******* гарч ирсэн. ******* нь ******* рүү “ чи яагаад томроод  байгаа юм. ******* сургуулийнхан тийм том юм уу“ гээд үг өдөөд байсан. Тэгтэл ******* “та согтсон байна“  гэхэд хоёулаа *******00 айлын хашаа руу орох уу гэсэн. ******* тэгвэл тэнд ороод ярилцъя гэсэн. Зундуйдоржийг нэг ах дуудаад яваад өгсөн. ******* *******ийн цээж рүү түлхээд зодох гээд байсан. ******* гадуур өмсөж байсан хүрэм, цамцаа тайлаад цээж нүцгэлээд хувцасаа надад бариулчихаад *******ийг “ийшээ ороод үзчихье “гээд түлхээд оруулаад алхахаар нь би дагаад  хашаа даваад *******00 айлын барилгын материалын дэлгүүрийн цаад талд хуучин барилгын талд очоод ******* шээгээд зогсож байхад ******* нь *******ийн хажуу талаас төмсөг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн ******* төмсгөө дараад тонгойтол ******* *******ийн дээрээс зүүн гараараа дараад баруун гараараа элэгдсэн. ******* түлхээд холдтол ******* газраас чулуу шүүрээд *******ийн толгой руу цохих гээд гараараа савтал ******* бултаад тонгойтол ******* гараараа дарж байгаад дахин элэгдсэн. Энэ үед ******* *******ийн доороос гараараа эрүү рүү нь нэг удаа  өлгөж цохиод хавиртал ******* дээшээ хараад нуруугаараа дээшээ хараад газар унасан. Тэгтэл ******* *******ийн цээжин дээр зүүн гараараа дарж байгаад баруун гараараа нүүр лүү нь хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би очоод одоо болно гээд холдуулсан. *******ийн зүүн хөмсөг хамарнаас цус гарч байсан. Би “энэ хүний толгой хагарсан байна” гээд цочирдоод уйлж байтал ирсэн. ирээд “наадах чинь яасан” гэхэд ******* “танай найз чинь намайг шээгээд зогсож байхад төмсөгрүү өшиглөөд, элэг хүн зодоод байхаар нь яалтчгүй цохичихлоо танай найз өөрөө эхэлсэн” гэж хэлсэн. одоо больцгоо би найзаа аваад явлаа гээд тэр хоёр хашаанаас түрүүлээд гарсан. *******, ******* нар архи уусан байсан. Би урьд зодоон харж байгаагүй болохоор цочирдоод тэр хоёрыг салгаж чадаагүй. Голоор нь орохоор өөрөө цохиулчих байх гэж айгаад ойртож чадаагүй. Харин амаараа “одоо больцгоо, согтуу байна ш дээ” гэж зөндөө хэлсэн. ******* эхлээд өөрөө *******ийг зодох гээд дайраад байсан ш дээ... гэх мэдүүлэг (  хэргийн -26   тал)

1.5 ийн гэрчээр  өгсөн... Тухайн өдөр *******тай утсаар ярьж байгаад “” дэлгүүрийн ойролцоо уулзаад “” дэлгүүр орж тамхи аваад гарах гэж байтал Б. нэг залуугийн хамт байсан. Тэгээд *******ийн гэрт ирээд сав пиво хувааж уугаад дахин “” орж тамхи аваад тэндээсээ такси бариад “” баар орсон. “” бааранд ирээд нэг шил 0.5 литрийн “Ауруг” архи авсан. Архиа ууж бүжиглэж байгаад тамхи татахаар Б. түрүүлээд гарсан. Араас нь ******* бид хоёр гарсан. Б. нэг залуутай тамхи татаад зогсож байсан. Би Б.гээс “чи энэ залууг таньдаг юм уу” гэхэд “ тиймээ бид нэг ангид сурч байсан” гэсэн. *******ийг Б.гийн танил гэх залуу нь “бацаан “ гээд хэлчихсэн. Тэгтэл ******* “ чи муу одоо намайг бацаан  гэдэг хэн бэ” гээд тэр залууг цохих гээд дайрахаар нь би дундуур нь ороод салгасан. Намайг миний таньдаг ах дуудахаар нь тэр гурвыг орхиод явсан. Нөгөө ахтайгаа баар ороод гараад иртэл тэр гурав байхгүй байсан. Тамхи татах цэг дээр зогсож байсан залуугаас “ сая энд зогсож байсан гурван залууг харсан уу” гэхэд “тэр хашааны цаагуур орсон” гэхээр нь  араас нь хашаа даваад очтол ******* дээшээгээ харсан нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь Б. уйлчихсан “ ахаа босохгүй байна ш дээ“ гэчихсэн зогсож байсан. Харин Б.гийн найз нь ална гэчихсэн зогсож байсан. Тэр залууг “ чи цохисон уу, яаж байгаа юм бэ, энэ хүн чинь үхлээ ш дээ” гэтэл  тэр залуу “ наадах чинь өөрөө халз үзье гэж орж ирчихээд намайг шээж байхад түрүүлээд цохихоор нь би эргэж хараад өмдөө тэлээлж байтал үсэрч ирээд дахин цохихоор нь зөрүүлээд цохичихсон” гэж хэлсэн. Тэгээд би *******ийг дуудаж босгоод цагдаа дуудах уу гэхэд ээжийг дуудсан, ээж ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би харилаа гээд *******ийг такси бариад явуулсан.  Тэр хоёрыг хэрхэн зодолдсон талаар мэдэх  зүйл байхгүй.  ******* тэр залуугаас өөр хүнтэй хэрүүл зодоон хийгээгүй... гэх мэдүүлэг (  хэргийн 28-29 дүгээр   тал)

1.6 Ч.гийн гэрчээр өгсөн... Би тухайн хүний компьютер томографийн шинжилгээний хариуг уншиж дүгнэлт бичсэн. *******ийн хамар ясны хугарал шинэ гэмтэл байх боломжтой. Яагаад гэвэл тухайн хамар ясны хугарал гэмтэлд бороо үүсээгүй байсан учраас би шинэ гэмтэл гэж үзэж байна. *******ийн хамрын таславч хугарсан байсан. Тухайн гэмтэл хэзээ учирсаныг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг (  хэргийн 1 дүгээр   тал)

1.7 Шүүгдэгч *******ийн хохирогчоор өгсөн... Би  2 оны ******* сарын 0-ны орой  түүний хоёр найзын хамт пиво уусан. Тэр гурав манай гэрээс явсан. Би гэртээ үл байж байтал тэр гурав такси аваад очлоо гээд таксийтай ирээд намайг аваад шөнийн 00 цагт “” бааранд ороод “Ауруг” архи авч ууцгаагаад бүжиглэж байгаад би нэлээн согтоод ирэхээр нь гэртээ харихаар баарнаас гарсан. Миний зүүн хөмсөг талдаа язарсан, хоёр нүд хавдаж хөхөрсөн, нэг араа шүд хөдөлсөн, нүүрний зүүн тал мэдээгүй байгаа ... гэх мэдүүлэг (  хэргийн 6-7   тал)

1.8 Шүүгдэгч *******ийн хохирогчоор өгсөн... 2 оны ******* сарын 0-ны өдөр манай ангийнхан дадлагын тайлан хамгаалсан гээд “” бааранд орсон. Тэнд надтай хамт сурч байсан Б. гэдэг залуу таарсан. Бид хоёр тамхи татаад зогсож байтал ******* гэдэг залуу ирсэн. Тэр миний шилэн хүзүү рүү алгадаад “ чи хэн бэ” гэсэн. Би “Б.гийн ангийн хүүхэд байна” гэсэн. Тэгээд гурвуулаа бааранд орсон.  Б. надад нэг шил пиво авч өгсөн. Түүнийг уугаад Б. би хоёр гараад тамхи татах цэг тамхи татаж байтал ******* гарч ирээд намайг “ тамхи өгөөд орхи” гэхээр нь тамхи асааж өгөхөд ******* “ чи их том юм уу” гээд байхаар  уур хүрээд “чи том юм уу” гээд хэгжүүрхсэн. Тэгтэл ******* шууд ирээд над руу дайраад намайг заамдаж аваад өөрийн хүрэмээ тайлаад Б.д өгөөд “ийшээ үзчих үү” гээд *******00 айлын хашаа давж ороод намайг шээгээд зогсож байтал ******* миний баруун шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд намайг тонгойтол миний нуруун дээр дарж байгаад  хамар гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон. Б. бид хоёрын дундуур ороод салгаж байтал ******* газраас чулуу аваад шидэхэд би тонгойсон. Миний нуруунд хальт цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа эрүү рүү нь алгадаад хавсартал ******* дээшээ хараад газар унасан. Би дээрээс нь баруун гараараа хоёр удаа цохисон.Тэгтэл хамт явсан ирээд “ямар аймаар болгосон юм  бэ”  гэхээр нь танай найз намайг зөндөө цохисон, би зөрүүлээд хоёр цохисон  шүү гэж хэлсэн. *******ийг дагуулаад явсан. Хашаанаас  гараад баарны үүдэнд иртэл ******* машин дотроос намайг зааж өгөөд  цагдаа намайг эрүүлжүүлсэн. ******* миний төмсөг рүү хоёр удаа өшиглөсөн. Баруун хацарт хоёр удаа гараараа цохисон. Мөн миний нүүр гэдэс рүү 7-8 удаа цохисон. Тэр өдрийн маргааш нь мөрдөгч шүүх эмчид үзүүлэх тогтоол өгсөн.  Шүүх эмч гэмтлийн эмчид үзүүлээд ир  гэхээр эмнэлэг орсон. Эмнэлэг дээр ******* ээжтэйгээ явж таараад “ миний хүүхэд үхэх гэж байна. Чи яах гэж яваа юм . Чамд ямар нэгэн гэмтэл алга. Одоо хурдан 50000 төгрөг хийгээд орхи” гэхээр нь *******ийн ээжийн дансанд 50000 шилжүүлсэн. Өөрөө эмчид үзүүлэх гэтэл эрүүл мэндийн даатгал дутуу байна төлж ир гэхээр хоногийн дараа үзүүлэхээр явж байтал эмнэлэгийн гадна ******* таараад “ надад хавдар буулгадаг тос, ам зайлагч, хөвөн аваад ир” гэхээр нь эмийн сангаас 49000 төгрөгний эм тариа авч өгсөн. Энэ гэмтлийн улмаас ******* тухайн хэрэг учрал болох үед үүсгэсэн. *******ийн биед хүндэвтэр гэмтэл гарах үед аав ээждээ хэлсэн. Намайг хамрын зураг авахуул гэхээр авахуулсан. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна ... гэх мэдүүлэг  (  хэргийн 42-4 тал)

1.9 ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2 оны дүгээр сарын - ны өдрийн 82 тай шинжээч эмч гийн  “ шүүх анагаах хүний биед хийсэн” ... *******ийн биед зүүн талын хацар, хоншоор ясны  далд хугарал, хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, баруун зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р шүд /24-р/ 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийгдсэн өдрөөс 1-2 хоногийн  дотор үүссэн байх боломжтой. Дээрх зүүн талын хацар хоншоор ясны далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн 4-р шүд/24-р/ 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй ... гэх шинжилгээний дүгнэлт (  хэргийн 54-55      тал)

1.******* ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2 оны дүгээр сарын - ны өдрийн 8 тай шинжээч эмч гийн  “ шүүх анагаах хүний биед хийсэн” ...  *******ийн биед баруун цавинд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн 2-р/ 22-р/ шүд 2-р зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэх шинжилгээний дүгнэлт (  хэргийн 62-6     тал)

1.  ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2 оны дүгээр сарын 0- ны өдрийн 1268 тай шинжээч эмч гийн  “ шүүх анагаах хүний биед нэмэлтээр  хийсэн” ...  *******ийн биед  хамар ясны хугарал, хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүссэн  байх боломжтой шинэ гэмтэл байна. Иргэн *******ийн 2 оны дүгээр сарын 14-ний өдрийн толгойн КТГ-н хариу нь 2 оны дүгээр сарын - ний өдрийн гарсан дүгнэлтэд өөрчлөлт орох үндэслэл болж байна. Дээрх гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх шинжилгээний дүгнэлт (  хэргийн 68-69 дүгээр    тал)

1.12 Согтолтыг тодорхойлсон... 2 оны дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлээр ******* аймгийн Жаргаланд сумын багийн айлын 1-2 тоотод оршин суух ын ийн согтолтын  зэргийг драгер үлээх зааврыг танилцуулан хөндлөнгийн гэрчийг байлцуулан шалгах багажаар шалгаж үзэхэд ******* нь .5 хувьтай хүнд  зэрэгт хамаарах болохыг тодорхойлов... гэх тэмдэглэл (  хэргийн  72   тал)

1.1 Согтолтыг тодорхойлсон... 2 оны дүгээр сарын 01- ний өдрийн тэмдэглэлээр ******* аймгийн сумын багт оршин суух, ******* сургуулийн оюутан ын ийн  согтолтын  зэргийг драгер үлээх зааврыг танилцуулан хөндлөнгийн гэрчийг байлцуулан шалгах багажаар шалгаж үзэхэд ******* нь 1.86  хувьтай дунд  зэрэгт хамаарах болохыг тодорхойлов... гэх тэмдэглэл (  хэргийн  74 дүгээр тал )

1.14 Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн... 2 оны ******* сарын 0-ны өдөр манай ангийнхан дадлагын тайлан хамгаалсан гээд шөнийн 12 цагт “” бааранд ороод  бүжиглэж байгаад тарах үед надтай хамт сурч байсан Б. гэдэг залуу таарсан. Бид хоёр баарны гадна  тамхи татаад зогсож байтал ******* гэдэг залуу ирсэн. Тэр миний шилэн хүзүүн дээр  алгадаад “ чи хэн бэ” гэсэн. Би “Б.гийн ангийн хүүхэд байна” гэсэн. Тэгээд Б. бид хоёр  бааранд орсон.  Бид хоёрын араас ******* орж ирсэн.  Б. надад нэг шил пиво авч өгсөн. Түүнийг уугаад Б. би хоёр гараад тамхи татах цэгт тамхи татаж байтал ******* гарч ирээд намайг “ тамхи өгөөд орхи” гэхээр нь тамхи асааж өгөхөд ******* “ чи их том юм уу” гээд  хэрүүл өдөөд байхаар нь миний  уур хүрээд “чи том юм уу” гээд хэгжүүрхсэн. Тэгтэл ******* шууд ирээд над руу дайраад намайг заамдаж аваад өөрийн хүрмээ тайлаад Б.д өгөөд “ийшээ үзчих үү” гээд *******00 айлын хашаа давж ороод намайг шээгээд зогсож байтал ******* миний төмсөг рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би сандараад өмдөө товчилж байтал баруун шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Намайг тонгойтол миний нуруун дээр дарж байгаад  нүүр, хамар,  гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл  Б. бид хоёрын дундуур ороод салгаж байтал ******* газраас чулуу аваад шидэхэд би тонгойсон. Миний нуруунд хальт цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа эрүү рүү нь алгадаад хавсартал  дээшээ хараад газар унахаар нь  дээрээс нь баруун гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл хамт явсан ирээд “ чи ямар аймаар  цохисон  юм  бэ”  гэхээр нь танай найз намайг зөндөө цохисон, тэгэхээр нь  би зөрүүлээд хоёр цохисон шүү гэж хэлсэн. *******ийг дагуулаад явсан.  Б. бид хоёр араас нь хашаанаас гараад  хэсэг ярьж зогсож байгаад “” баарны үүдэнд ирэхэд  ******* машин дотроос намайг цагдаад зааж өгөөд цагдаа намайг эрүүлжүүлэхээр авч явсан.  Бид хоёр хоёулаа архи уусан байсан. Надаас өөр хүн *******тай зодолдсон асуудал байхгүй. ******* нь хэрүүл өдөөд намайг зүгээр байхад хэд хэдэн удаа цохисон. *******ид *******0000 төгрөг дансаар өгч, 49000 төгрөгний эм тариа авч өгсөн. 2 оны ******* сарын 0-ны шөнө ******* миний хамаранд цохисноос болж миний хамрын яс хугарсан гэж бодож байна. Би урьд гэмтэл авч байгаагүй... гэх мэдүүлэг (  хэргийн  77-78   тал )

1.15 ургийн овогт ын ийн / РД: 00*******1 / эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (  хэргийн  82   тал)

1. ургийн овогт ын ийн / РД: 00*******1/ ******* аймгийн сумын 2 баг Алтан гадас багт оршин суух “иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” (  хэргийн  84 дүгээр   тал )

1.17 ургийн овогт ын ийн / РД: 00*******1/ 8404407001 тай иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн  85   тал)

1.18 ******* аймгийн сумын Алтан гадас багийн Засаг даргын 2 оны дүгээр сарын 17- ны өдрийн 182 тай ... ын нь ******* онд төрсөн, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, ам бүл-7, настай, Алтан гадас багийн байнгын оршин суугч үнэн болно ... гэх тодорхойлолт (  хэргийн  90 дүгээр   тал )

1.19 *******ийн “БГ18197 тай“ суурь боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ( хэргийн 91-92   тал)

1. ******* аймгийн Алтан сумын Алтан гадас багийн малчин ийн /РД:75058 /2 оны мал тооллогоор бүгд толгой мал тооллуулсан ... мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын карт (хэргийн 9-96  тал )

1.21 ын нь ******* сургуулийн мэргэжлээр бакалавр суралцах тус батламж олгов гэх “Суралцах эрхийн бичиг” (хэргийн 99 дүгээр  тал )

1.22 ургийн овогт ын ийн / РД: 98*******0/ “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хэргийн 4 дүгээр  тал)

1.2 ургийн овогт ын ийн / РД:98*******0/ 840159124 тай иргэний үнэмлэхний лавлагаа ” (хэргийн 1 тал)

1.24 ургийн овогт ын ийн / РД: 98*******0/ ******* аймгийн сумын 12, цамбагарав багийн  9 дүгээр гудамж 14 тоотод  оршин суудаг гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (  хэргийн 7 тал )

1. ******* аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ... шүүгдэгч *******, ******* бид харилцан эвлэрч шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 00000 төгрөгийг 1 сарын хугацаанд нөхөн  төлж өгөхөөр болсон тул шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт   зэрэг болно.

              Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баараар 2 оны ******* сарын 0-ны шөнө 00 цагийн үед  үйлчлүүлж байх явцдаа  шүүгдэгч *******, ******* нар нь “ чи хэн бэ”,  “чи их том юм уу”,” тамхи өгөөдөх” гэж маргалдаж улмаар шүүгдэгч *******ийг бие засаж байх үед нь шүүгдэгч ******* нь  түүний  цавь хэсэгт хөлөөрөө өшиглөж, мөн нүүр, хамар луу нь гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтүүдээр  тогтоогдсон ... баруун цавинд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн 2-р/ 22-р/ шүд 2-р зэргийн хөдөлгөөн, хамар ясны хугарал, хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн хугарал... гэх гэмтэл учруулсан, мөн шүүгдэгч ******* нь өөрийгөө  цохилоо гэх шалтгаанаар шүүгдэгч *******ийн зүүн гараараа эрүү рүү нь алгадаж, хавсарч унагаж, нүүрэнд гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... зүүн талын хацар, хоншоор ясны  далд хугарал, хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, баруун зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р шүд /24-р/ 1-р зэргийн хөдөлгөөн ... бүхий гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч ******* нь .56 хувийн хүнд зэргийн согтолттой, шүүгдэч О.Даваахшиг нь 1.86 хувийн, дунд зэргийн согтолттой байсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2.Шүүгдэгч О.Батхишиг нь хохирогч *******ийн нүүрэн тус газар цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... зүүн талын хацар хоншоор ясны далд хугарал  бүхий  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэл, хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан... мөн шүүгдэгч ******* нь хохирогч О.Батхишигийн цавинд өшиглөх, нүүрэнд нь гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж цохиж, хохирогчийн эрүүл  мэндэд ...  баруун цавинд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн 2-р/ 22-р/ шүд 2-р зэргийн хөдөлгөөн, хамар ясны хугарал, хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн хугарал  хөнгөн гэмтлийг  учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

.Шүүгдэгч *******, ******* нар нь баараар үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  “ чи хэн бэ”,  “чи их том юм уу”,” тамхи өгөөдөх” гэж маргалдаж улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг бие засаж байхад нь цавь хэсэгт хөлөөрөө өшиглөж, мөн нүүр, хамар  луу  нь гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтүүдээр  тогтоогдсон ... баруун цавинд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн 2-р/ 22-р/ шүд 2-р зэргийн хөдөлгөөн, хамар ясны хугарал, хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн хугарал... бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч ******* нь  өөрийгөө  цохилоо гэх шалтгаанаар хохирогч  *******ийг  зүүн гараараа эрүү рүү нь  алгадаж, хавсарч унагаж, нүүрэнд гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... зүүн талын хацар, хоншоор ясны далд хугарал, хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, баруун зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 4-р шүд /24-р/ 1-р зэргийн хөдөлгөөн бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл, мөн зүүн талын хацар, хоншоор ясны  далд хугарал  бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д заасан хүндэвтэр  зэргийн гэмтэл санаатай учруулсан  нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.гийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурлыг шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

4.Шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

5.******* аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч  *******ийн согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан  үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн  нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6.Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэм буруутайд  тус тус тооцов.

7.  Шүүгдэгч  нар нь олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг  болон   хэн нэгний хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсон,  шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

.Шүүгдэгч *******, ******* нар нь  урьд эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй нь ургийн овогт ын ийн / РД: 00*******1 / эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (  хэргийн  82   тал ),  ургийн овогт ын ийн / РД: 98*******0/ “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (  хэргийн 4 дүгээр  тал) зэрэг болон гэрч Х.ынөгсөн... ******* нь таван эрэгтэй хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд, дээрээ гурван ахтай, доороо нэг  эрэгтэй дүүтэй, *******   сургуулийн дамжаанд суралцдаг, сургуулийнхаа оюутны байранд амьдардаг,  архи тамхи хэрэглэдэггүй, дүүгээ хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийж байхыг нь харж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эцэг, эх нь хөдөө мал маллаж амьдардаг. ******* нь ах дүү хамаатан садан дотроо нэр хүндтэй, цагаан цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг ажилсаг хүүхэд байгаа... гэх мэдүүлэг,  гэрч ын  өгсөн ...  Манай найз ******* нь хүнийхээ хувьд нөхөрсөг,  хөгжилтэй, элдэв муу зуршил гээд байх зүйл байхгүй, хүмүүстэй эвтэй нийтэч, ажилч хичээнгүй, хүний үг сайн сонсдог, уурлаж бухимдаад байдаггүй тайван дөлгөөн зантай. Ах дүү тавуулаа дээрээ ахтай, нэг дүүтэйгээ эцэг, эхийн хамт амьдардаг. Урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. Манай найз сагс волейбол сайн тоглодог, чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэдэг... гэх мэдүүлэг, ын нь ******* сургуулийн мэргэжлээр бакалавраар суралцах тус батламж олгов гэх “Суралцах эрхийн бичиг” (хэргийн 99 дүгээр  тал), гэрч ийн гийн өгсөн ... Би дөрвөн хүүхэдтэй, ******* манай гурав дахь хүүхэд. ******* нь даруу төлөв зантай, ээж аавдаа тусархаг худал үнэн хэлээд байдаггүй, хүний үгнээс гардаггүй, цагаан цайлган зантай, хүнд тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. ******* нь аймгийн сумын гэх эмэгтэй гэр бүл болсон, -4 насны хоёр хүүхэдтэй, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ******* нь сургуулийг механикч мэргэжлээр төгссөн. Одоо хүүхдүүдээ хараад  гэртээ байгаа. онд ******* аймгийн Зэвсэгт хүчний 12 ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг зэрэг авагдсан байна.

4.Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, түүний өмгөөлөгч 450000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэдтэй, онлайн дэлгүүр ажиллуулдаг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй  байна.

7.Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийн гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ******* сургуулийн оюутан, эцэг, эхийн хамт амьдардаг,  аминдаа толгой малтай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, 00000 төгрөгийг хор уршигт  тооцож  төлөхөө илэрхийлсэн, түүний өмгөөлөгч нь  450000 төгрөгөөр торгох ял  шийтгэж өгнө үү гэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******т оногдуулсан *******00000 төгрөгний торгох ялыг  нэг жилийн хугацаагаар сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг  шүүгдэгч *******, ******* нарт  мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 0 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгав.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 149000 төгрөгийг төлсөн, 00000 төгрөгийг  1 сарын хугацаанд  төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 00000 төгрөг гаргуулан хохирогч *******ид олгож, хохирогч ******* нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт  гаргасныг хангаж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дардаж шийдвэрлэв.

2.Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тай хэрэгт камерийн бичлэг бүхий CD  нэг ширхэгийг эд мөрийн баримтаар хурааж ирүүлснийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь  цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******  төлөх төлбөргүйг тус тус дурдав.

.Шүүгдэгч *******, ******* нарт  шүүхээс  торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  тус тус  хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  6.5 зүйлийн 1,2 дахь хэсэг,  6.6, 6.7 зүйл, 6.8 зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 6.******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ургийн овогт ын ийг... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч овогт ын ийг ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  .6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 2. Шүүгдэгч ургийн овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ургийн овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******т оногдуулсан *******00000 төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн ******* тай хэрэгт камерийн бичлэг бүхий CD  нэг ширхэгийг эд мөрийн баримтаар хурааж ирүүлснийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь  цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 00000 төгрөг гаргуулан хохирогч *******ид олгож, хохирогч ******* нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 0 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА